Tuesday, January 29, 2008

Би дуртай

Wednesday, January 23, 2008

Эрчүүдээ өмөөрөхүй, хүүхнүүдээ хайрлахуй, гадаадын бохир бизнесийн эсрэг тэмцэхүй – 1



Нийгмийн тулгамдсан асуудал.

Манай охид хүүхнүүд хил даваад дуусах нь ээ, тэднийг харийн бэр болгох гэж, тэднийг харийн хүний төлөө ажиллаж амьдруулах гэж аав ээж нь төрүүлж өсгөж, Монгол улс сургаж , эмчилж, авьяас чадварыг нь хөгжүүлсэн гэж үү?

Хүүхнүүд маань эрчүүдээ муу хэлдэг болжээ. Хэлэх ч яахав хамгийн гол нь энэ сэтгэхүй дээр дөрөөлсөн бизнес хийгээд байна. Эрчүүдийг хангалттай муу хэлсэн одоо харин жаахан учир начиртайгаар эргэцүүлж бодох цаг болжээ. Эрчүүдээ муу хэлснээр бид нийгмээ бүр цаашлаад улс үндэстнээ сөнөөж байна. Тэгвэл хүүхнүүдээ авч үзье л дээ. Би охид хүүхнүүдээ шүүмжлэхийг хүсээгүй, харин тэдний төлөө энэ нийтлэлийг бичиж байна.

Нөхөртэй болж чадахгүй байгаа алдааг нь өөрийн бодлоор дүгнээд хэлье гэж бодлоо.
1. Манай хүүхнүүд өөрсдийгөө сайн таниагүй байж эр хүнийг муу хэлэх дуртай үнэндээ бол бүсгүй та өөрийгөө сайн таньж чадаагүй л байгаа биз дээ.
2. Ямар ч эр хүн бүсгүй таныг өөртэйгээ яаж харьцаж байгааг сайн ажигладаг, тэр чинь хүн шүү дээ. Бүсгүй та хийх үйлдэл, дуу хоолой, харц гээд олон зүйлээрээ эр хүнийг өөрөөсөө түлхдэг. Тааруухан эрчүүдийг хүүхнүүд шоолж дээрэлхэх дуртай байдаг. Яг энэ байдал чинь бүсгүй таныг өөрийг чинь "алж" байдаг. Та хэдий инээж байгаа ч хэн нэг залууд дургүй гэдгээ өөрөө ч мэдэлгүй илэрхийлж байдаг. Эмэгтэйчүүд ч бас ингэж мэдэрч чаддаг шүү дээ.
3. Манай зарим хүүхнүүд ааш гэж адсага. Эр хүний зүрх сэтгэл рүү үгэн хутгаар хайр найргүй дүрж өгнө дөө. Гэтэл тэр эр хүн чинь бүсгүй та нартай л адил өвддөг мах, янгинадаг яс, шархладаг зүрх сэтгэлтэй шүү дээ. Ерөнхийлөгч асан Багабанди жаахан хүү шиг уйлж байхыг та нар саяхан телевизээр харсан. Царайлаг хэрнээ ааш муутай, царай муутай хэрнээ дөлгөөн ааштай 2 бүсгүй байлаа гэж төсөөлье. Тэгвэл эр хүн ихэнхи тохиолдолд царай муутай ч дөлгөөн ааштай бүсгүйг амьдралын ханиараа сонгодог.
4. Манай охид хүүхнүүдийн зарим нь Японы "кабуки" театрын жүжигчид шиг нүүрээ буддаг. Нүүрээ өөртөө тохируулж гоё будах ёстой болохоос харин шаазан паалан шиг будах дэмий.
Бүсгүйчүүдийн маань дийлэнхи нь их цэвэр цэмцгэр байдлаар биеэ авч явдаг. Хэтэрхий цэвэрч, маягтай бол бүсгүй та өөрөөсөө эрчүүдийг түлхэж байдаг. Хэт цэмцгэр эмэгтэйд эрчүүд танилцах санал тавьж чаддаггүй.


Эрчүүд бодохдоо:

Хэтэрхий цэмцгэр юм даанч энэ бүсгүй намайг тоохгүй байх гэж боддог. Заримдаа бүсгүй та өлөн хиртэй цамц, индүүдлэггүй юбка, үсээ янзлаагүй эсвэл нүүрээ будаагүй сэвхээ харуулаад ир л дээ - ажилдаа, сургуульдаа. Тэгэхдээ эдгээрээс ганц хоёрыг нь хийх хэрэгтэй. Тэр үе чинь эрчүүлд ойр дотно сайхан санагдаж ч байж болно шүү. Гэхдээ бүх эрчүүлд таалагдахгүй ч ихэнхи нь таныг өөр нүдээр харна. Бүсгүй таныг эрчүүд эргүүлж магадгүй туршаад үз. Нөгөө хүрэх аргагүй бүсгүй чинь өндөр уулнаасаа буугаад ирлээ гээд эрчүүд таныг анзаарахыг хэн байг гэхэв. Харин та огт ичихгүй шал тоохгүй байх хэрэгтэй. Энэ байдал чинь харин сэтгэлээсээ байвал их сайн. Дандаа ингэж бай гэсэн үг биш. Эмэгтэй хүн цэмцгэр, хямсгар байх тусмаа эрчүүдийг үргээдэг.
Монгол эрчүүдээ хүн гэж тоодоггүй хүүхнүүд харийн бэр болж насан туршаа сэтгэлийн зовлонтой амьдардаг. Эр хүнийг ойлго хүндэл. Маш сайн зөв соёлтой хувцасладаг, харьцаа сайтай эрчүүд рүү хүүхнүүд их гүйдэг, гэтэл тэдгээр эрчүүд чинь цаанаа аль хэдийн ханьтай болсон байдаг. Бүсгүй та ханьтай хүн рүү гүйхээ зогсоо, тэгж өөрийгөө зовоож яах нь вэ.Тэд таньтай гэрлэдэггүй л байхгүй юу. Өнгөнд хууртахаа болиоч ээ.
Бүсгүй та тааруухан хувцастай ч нүд нь гэрэлтсэн залуусыг чин сэтгэлээсээ сонирхооч тэд чинь дэлхийг эргүүлэх төлөвлөгөөтэй байж мэднэ. Мөнгөтэй айлын залуус дандаа өнгөтэй өөдтэй явах албагүй, мөнгөгүй залуус дандаа ядруу дорой явах албагүй. Цаг цагаараа байдаггүй, юмс өөрчлөгддөг. Нэгэн залууг авгай нь анх хараад доожоо муутай юм гэж голсон байдаг. Гэтэл тэр залуу хожим ерөнхийлөгч болсон түүх бий. Ер нь манай бүсгүйчүүд бүгдээрээ чадалтай, ухаалаг, сайн сайхан болоод харийн бэр болоод байгаа биш ээ.
Зарим хүүхнүүд хэлдэг:

Монгол эрчүүдийг гадаадын хүүхнүүд тоогоод ханилаад сууж байгаа нь хаа байна, харин манай хүүхнүүдийг гадаадын эрчүүд их сонирхдог бүр гэрлэдэг гэж ярьдаг. Үгүй шүү хонгорууд минь. Манай хүүхнүүдээс илүү даруу, хөдөлмөрч, хүнлэг, авхаалжтай, уян зөөлөн хүүхнүүд ази даяар байгаа. Харин эсрэг хүйсний хүнээ сонирхдог нь эр улсын зан болоод манай охид хүүхнүүдийг харийн эрс аваад сууж байна. Нөгөө талаас Америк ба Европын орнуудын охид бүсгүйчүүд хүний гэргий болоод амьдарч чадахаа больсон. Тэд их юм хүсэж эрчүүдээ зовоодогоос тэдгээр орны эрчүүдийн тодорхой хэсэг нь Ази бүсгүйчүүдийг сонирхдог. Ази хүүхнүүд гарын дор номхон, үнэнч , багахан юманд баярладаг, мөнгө үрдэггүй хэрэглээ багатай, гэр орны ажилд сайн, хүнийг сэтгэлээсээ халамжлах чадвартай байдгаараа мөнгөнд үрэлгэн, ааштай, хүнд халамж тавихыг мэддэггүй их юм шаарддаг европ хүүхнүүдээс илүү байна. Манай хүүхнүүд энд Монгол залуустаа л онгироод байдаг гэтэл Америкт фермерийн авгай болсон, Японд загасчны гэргий болсон, Хятадад ногоочны хань болсон тохиолдлууд зөндөө л байна. Та нар хүний нутагт харь хүний эхнэр болоод амьдралын хатууг үүрээд ханьдаа түшиг болоод явдаг сэтгэл байна, тэгвэл та нар монгол залуустайгаа гэрлээд хатуу хөтүүг хамтдаа туулах сэтгэлийн тэвчээртэй бай л даа.

Нөгөө талаас эрчүүдээ!!!

Энэ цөөхөн халхын охид бүсгүйчүүдээ харьд алдахаа больё оо. Бид арчаатай, амьжиргаатай, архи дарс уухгүй, авгай хүүхэн эргүүлэхгүй хүн шиг амьдарцгаая аа. Дараа дараачийн үейин дүү хөвгүүдээ сургаж хүмүүжүүлье. Хамгийн их бурууг эрчүүд бид өөрсдөөсөө хайцгаая аа. Манай зарим залуус хэцүү л дээ гэхдээ эмэгтэй хүн нөхөртэйгөө зөвлөөд ажилд нь туслаад тэднийг зарим үед залаад явж болно. Сайхан ээж нар байдаг тэднээс үлгэр жишээ авч болно шүү дээ охид бүсгүйчүүд минь. Манай залуус эрэгтэй эмэгтэй ялгаагүй хүнээс үг дуулж сурах хэрэгтэй байна. Мэдээж чадалтай сайн сайхан бүсгүйчүүд зөндөө байгаа. Харин бүх эмэгтэйчүүд чадалтай, бүх эрчүүд сул дорой гэж туйлшрах хэрэггүй ээ.

Манай эрчүүд харийн эрсээс дутах юм байхгүй ээ. Эрчүүдийг манай хүүхнүүд хэтэрхий их муу хэлж хараар будах хэрэггүй ээ. Өөдрөг хөрөнгө мөнгөтэй, ажилтай амьдралтай залуус зөндөө л байна. Өөрсдөө ухаалаг байж залуусаа авч сууж чадаагүй бол тэднийг элдвээр хэлэх хэрэггүй ээ. Та нарын охин дүү нар та нарын хувь заяаг давтах ёсгүй ээ. Дүү охиддоо Монгол эр хүнийг муу муухай гэж сурталчилгаа хийхээ больё оо. Мөрөөрөө яваад дүү нар маань хоорондоо гэр бүл болох боломжийг нь худлаа туйлширсан хандлагаар битгий сүйтгэ!!! Өөрсдөө сэтгэлгээгээ өөрчлөөд нөхөр болох хүнээ ухаалаг байдлаар хайхын оронд монгол эрс өөдгүй гэсэн үзэл тээгээд байвал та нар яаж монгол эрчүүдтэйгээ гэрлэх вэ. Миний нийтлэлийн гол санаа бол эрчүүдээ хэтэрхий муу муухайгаар хэлэх, сурталчлахаа больё. Харин ухаалаг байдлаар бодож үзье.

Эрчүүдийг бүсгүйчүүд маань муу хэлснээрээ ямар бизнесийнхэн хожоод, манай эмэгтэйчүүд үүнээс болж хэрхэн амьдралаараа хохироод байгааг дараачийн нийтлэлээс уншаарай. Улс маань улс шиг, төрийн түшээд маань түшээ шиг, эрчүүд маань эр хүн шиг, эмэгтэйчүүд маань бүсгүй хүн шиг байх болтугай. Шүүмжлэхээсээ илүү гол санааг нь ойлгоорой. Одоо бүсгүйчүүд маань миний энд тэндгүй бөмбөг тэсэлж, ака-аар галлаж , пулемётоор шүршиж, катюшаар буудаж, онгоцоор мина хаях байх даа.

Бүсгүйчүүдээ хүндэтгэсэн Кимасергей.

Эх сурвалж: www.medeelel.com

Friday, January 18, 2008

Эх орончдын хөрөг: Богд хаан

Харь хүний гэргийд харуусч хэлэх хэдэн үг

Гар утсанд минь мессэж ирлээ. Бүүр зурагтай мессэж. Их сургуульд нэг тэнхимд сурч байсан танил бүсгүй маань ирүүлж. Дөнгөж саяхан амаржсан тэрбээр “шинэ хүнийхээ” зургийг илгээжээ. Өхөөрдөм , улаан нялзрай, “муухай” амьтан харагдана. Гэхдээ нэг л монголжуу төрх алгаа. Арга ч үгүй биз, аав нь филиппин юм гэсэн. Хүний үр эцгийнхээ л цусыг дагадаг юм чинь тэр “муухай амьтны” буруу гэж юу байх вэ дээ.
И-мэйлээ шалгалаа. Солонгост амьдарч буй “хуурай дүү” охиноос захиа иржээ. Солонгос нөхөртэй болсон тухайгаа бичээд, хамт авахуулсан зургаа явуулж. Уг нь монгол нөхөртэй байгаад түүнээсээ нэг хүүхэдтэй болоод салсан гэж байсан юм. Хэдхэн хоногийн дараа утсаар ярьж байна, өнөөх чинь. Би ч жааахан явуулсан маягтай “Ээж чинь шинэ хүргэндээ хэр дасч байна даа” гэвэл “Өө гайгүй гайгүй, манай дүү бас австрали хүнтэй суусан шүү дээ. Манай ээж баахан гадаад хүргэнтэй болсоон” гээд инээж байх юм. Хэлэх үг ч олдсонгүй.

Ингээд бодолд автав. Монгол Улс маань хэдэн хүн амтай билээ? Түүнээс хэд нь залуу, гэр бүл зохиох насны охид, бүсгүйчүүд байгаа билээ? Энэ хэдээс маань хэд нь харь хүний гэргий болж, хүний нутагт яваа бол? Эх орны минь ирээдүй цэвэр монгол цусаараа үлдэж чадах болов уу? гээд л элдэв асуулт толгойд хөвөрч, хариултыг олох гэж ядна. Өөрийн сайн таньдаг мэддэг, “харийн хүний гэргий” болчихсон монголжингоо бүсгүйчүүдээ “бүртгэж” үзлээ. Хөнгөхөөн хорь гараад явчихаж байна.

Зөвхөн миний л найз нөхөд, таньдаг мэддэг улсуудаас гэхэд шүү дээ. Тэгэхээр “харьд одох бүсгүй заяа” жилээс жилд нэмэгдэж, бүүр газар авч байна даа. Хэнтэй суух, ханилах, амьдрах нь хувь хүний хэрэг байх л даа. Гэхдээ л үндэстний эрх ашгаас илүү хувийн эрх ашиг давамгайлж буй нь л хамгийн харамсмаар. Цөөхөн хэдхэн монгол маань эрлийзжээд, хурлийзжаад, хужаа, солонгос, япон, америк болоод дууслаа шүү дээ, цаана чинь. Монгол Улс байх байхгүйдээ тулж ирээд, бүүр байхгүй болоход тун ойртоод байна. Тэгэхээр ёстой л “хүн бүрийн хүчин зүтгэл” хэрэгтэй болно.

Гадны хүн л бол “сайн” хүн, гадныхан л бол “мөнгөтэй” гэдэг бодол манай охид, бүсгүйчүүдийн маань тархинд “Үндсэн хуулийн заалт” шиг шингэсэн мэт санагдах боллоо. Сайн хүнтэй суугаад, сайхан амьдраад явж буй нь цөөнгүй л бий байх. Гэвч олонх нь гадаад л болохоос “жирийн л нэг Баагий”-тай сууж байгаа шүү дээ. Нүүрэн дээрээ аз жаргалтай мэт харагдавч , сэтгэлдээ эх орноо, ижий аавыгаа, анд найз нар, ахан дүүсээ санаж, шөнө дөлөөр дэрэн дээрээ битүүхэн нулимс унагаж байгаа нь хэд бол? Илүү олныг нуршилгүй өөрийн үзэж харсан ганц нэг тохиолдлоос өгүүлсү.

Нэгэн зүйл: Анх би энд ирээд америк нөхөртэй нэгэн бүсгүйтэй танилцаж билээ. Монгол хүн болохоороо ажил төрөл олж өгөх гээд, алив мэдэхгүй зүйлийг маань хэлж өгөх гээд их л тус болж байсан. Удалгүй нөхөртэй нь ч танилцсан. Тэр хоёр суугаад есөн жил болж байгаа, одоо бол бараг дөч шүргэж байгаа насны хүмүүс. Гэвч үр хүүхэд байхгүй. Гэрт нь ороход нэг л хүүхдийн дуу үгүйлэгдсэн, хөндийдүү. Аман дээр ямагт гарч ирдэг зүйлээ нэг өдөр тэсэлгүй эхнэрээс нь асууж орхив. “Та хоёр яагаад үр хүүхэдтэй болдоггүй юм бэ?” гээд. Тэгтэл нөгөө найз маань санаа алдаад “Манай хүн хүүхэдтэй болохоор шөнө уйлаад би ядрана шүү дээ гээд байдаг юм” гэх нь тэр. Даан ч дээ. Монгол эрчүүд бол харин ч хүүхэд гаргаж өгсөнгүй гээд эхнэрээсээ салдаг тохиолдол байдаг биз дээ. Тэгэхээр энэ “шарууд” хамгийн түрүүн өөрийгөө л боддог гэдэг нь үнэний хувьтай байгаа биз.

Дараа нь нэг удаа нөгөө найз маань “Мөнгө зээлээч” гэж байна. Би америк нөхөртэй “баян хүн” хар ажил хийж хоёр хүүхэд, эхнэр, ар гэрийнхнийгээ тэжээж буй надаас мөнгө асуухад үнэхээр гайхлаа. “Яах гэж байгаа юм бэ? Хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ?” гээд асуутал “Монгол явах гэсэн юм аа. Ээжийн бие тааруухан байгаа гэнэ. Гэхдээ нөхрөөсөө мөнгө авмааргүй байна. Миний асуудал юм чинь” гэж байх юм. Өрөвдөөд өөрт байсан 500 доллараа өгөөд явуулчихлаа. Тэрнээс хойш байдаггүй ээ. Эргээд нэг ч холбоо барилгүй л гурван жил боллоо. Нөхөртэй хэлж чаддаггүй юмуу, эсвэл өөрөө ч тийм хүйтэн сэтгэлтэй болчихсон юм уу бүү мэддээ.

Нэгэн зүйл: Бас л ирснээс хойш нэг их удаагүй байсан цаг. “Барилгачин” болсноосоо хойш нэгэн айлын хаузыг янзлав аа. Нөхөр нь өмгөөлөгч, настайвтар америк эр. Эхнэр нь залуухан монгол бүсгүй. Унаж буй машин тэрэг, хаузны байдлыг харахад нилээд баян бололтой. Бидний хэдэн монгол залуус хэдэн сарын турш тэдний хаузыг шил толь шиг болтол нь янзалж өгсөн. Харин тохирсон хөлсөө авах гэтэл өнөө өмгөөлөгч хөгшин “луу унжих нь” тэр. Анх ярьж тохирсноосоо бараг арваад мянгаар дутуу өгөх гэнэ. Биднийг хугацаанаас хоцорсон, энэ тэр гэж буй бололтой. Уг нь мань эр өөрөө л материалынхаа мөнгийг саатуулаад, бид нар материал хүлээгээд хэд хоног алдсан хэрэг. Тэгээд хэл амаа ололцохгүйдээ хүрэв. “Хуульч” өвгөн тэгтэл “Та нар албан ёсны бичиг баримтгүй хүмүүс. Хэл ам хийвэл цагаачлалын албанд мэдэгдээд асуудлыг чинь шийднэ шүү” гэж байгаа юм. Ихээхэн дээрэлхэж байгаа хэрэг. Бид ч “Өгдөг газар нь өг,бид ч таныг бас хэлдэг газар нь хэлнээ” энээ тэр гэж байж нэг хэдэн “цаас” салгаж авсан. Гэхдээ бас дутуу. Өвгөний залуухан гэргийд бид “Монгол хүн байна даа, анх ярьж тохирсноороо өгч болохгүй юмуу, чи аятайхан хэл л дээ” гэж зөндөө хэлсэн. Даанч ямар ч мэдэлгүй гэдэг нь илт. Нөхрийнхөө “нүдийг хариулан” байж хааяа бидэнд хоол, бензиний тав арван төгрөг нууцаар өгөхдөө ихэд эмээсэн байртай байдагсан. Тэр хоёроос авах нэг юм нь нэг хөөрхөн охинтой. Даанч өхөөрдөөд чихэр өгөх гэхээр нүүр буруулна, монголоор ганц ч үг хэлэхгүй бөгөөд монгол хүнийг харахааараа шууд л муухай аашилна. Бодвол тэр өтөл эцгийнх нь сургасан зан байх л даа. Өөрсдийнх нь амьдардаг хаусанд ч хэд хэд очсон. Их тансаг орд харш байна лээ. Гэхдээ тэр бүсгүй нэг л эрх чөлөөгүй, нүд нь дандаа гунигтай харагддаг байсан шүү. Энэ сайхан бүсгүй эрх чөлөө, эх орон, ээж, ааваа “баян янхигар хөгшнөөр сольж дээ” гэдэг бодол өөрийн эрхгүй төрдөг байлаа.

Нэгэн зүйл: Надад нэг таньдаг эгч найз байдаг юм. Байшинг нь будаж өгч анх танилцсан юм. Мань хүн их яриа. Илэн далангүй сайхан ярина. Гурван хүүхэдтэй, ганц бие монгол бүсгүй. Хүүхдүүд нь том болчихсоон. Уг нь америк нөхөртэй байгаад салчихсан юм билээ. Тэрбээр ийн ярина. “Эгч нь энд ирээд бараг арваад жил боллоо. Нөхрөөсөө салаагүй л нааш ирсэн юм. Энд ирээд яаж ном журмаар нь амьдрах вэ гэтэл нэг найз хүүхэн маань америк хүнтэй л суувал бичиг баримт бүх юмтай болно гэж зөвлөлөө. Тэгээд ажил хийхийн хажуугаар америк нөхрийн “эрэлд” гарав аа. Номын санд сууж байгаад хүнтэй танилцвал аятайхан боловсролтой хүн таарах байх гээд номын санд их сууж ном уншдаг байв. Тэгээд нэг хүнтэй танилцлаа. Дажгүй сайхан залуу. Надад бол “ногоон кард” л бодогдоно. Тэгээд удалгүй гэрлэх санал авлаа. Хуримаа хийж байхад нөгөөхийг чинь харахаар л “ногооон кард” харагдаад болохгүй. Ингээд америк хүний эхнэр болов. Хүүхдүүдээ ч татаад аваад ирлээ. Уг нь их сайн хүн л дээ. Даанч хүүхдүүдтэй ерөөсөө таарахгүй. Би ч ёстой “нуман тулгуурт” орсон. Нөхрөө гэх хэцүү, хүүхдүүдээ гэх хэцүү. Бүүр болохгүй болоод эрхбиш төрсөн үр хүүхдээ бодоод салсан даа. Одоо би АНУ-ын иргэн. Хүүхдүүд маань бүгд иргэн болсон. Том болцгоогоод эхнээсээ хүнтэй сууж , амьдралаа бодож байна. Охин маань харин монгол залуутай суусан шүү. Хүү маань ч монгол охинтой үерхэж байгаа. Ер нь америк хүнтэй тохирохгүйгээ мэдсэн юм болов уу даа, эд нар маань. Эгч нь одоо ёстой ганцаардаж байна. Зорьсондоо хүрээд бичиг баримт, ажил төрөлтэй, амьдрах хаус юм юмтай л болсон, хүүхдүүд бүгд сургууль соёлтой, гэхдээ л ...” гээд яриагаа төгсгөнө дөө. “Та залуухан л байна шүү дээ. Хүнтэй танилцаад суухад яагаад болохгүй гэж” хэмээн намайг асуухад “Эгчид нь америк сайн найзууд бий. Гэхдээ л би суувал монгол хүнтэй л сууна” гэж эрс өгүүлдэг юм.

Нэгэн зүйл: Хамт ажилладаг залуу маань Монгол руу контейнер ачуулах гээд манайхны ярьдагаар хүмүүсээс 40-ийн хайрцаг цуглуулах юм боллоо. Хоёул орой болохоор л айлуудаар очиж хайрцагыг цуглуулдаг ажилтай болов. Нэг удаа Сан Францискогийн даунтаунд байдаг айлаас хайрцагыг нь очиж авах болов. Утсаар ярьж тохироод очлоо. Гадаа нь хүлээгээд хүлээгээд байдаггүй. Арга ядаад дахиад утасдвал “Одоохон, би хайрцагаа баглах гээд л хөглөж байна” гэнэ. Нөхөр нь эзгүй байгаа юм байлгүй дээ, хоёулаа ороод хайрцагыг боож янзлаад өгье гээд гэрт нь орлоо. Өнөө монгол бүсгүй маань нэг хайрцаганд дүүрэн юм хийх гээд эвийг олохгүй байгаа бололтой, хөлс нь урсчихсан байна. Гэтэл нөгөө өрөөнд нөхөр болох “шар залуу” буйдан дээр цааш хараад хэвтэж байх юм. Бүүр дургүй хүрээд “Нөхөр чинь энэ юмыг чинь боож баглаад өгдөггүй юм уу” гэхэд “Үгүй энэ хүнд ямар хамаа байх вэ. Би л өөрийн хэдэн ах дүүдээ хэдэн хувцас явуулах гэж байгаа юм чинь” гэж байна. Хойноос нь бас “Эд нар иймэрхүү улсууд шүү дээ, хэдий муу ч манай монгол эрчүүд арай ч авгай хүүхдээрээ хайрцаг сав боож баглуулаад байхгүй шүү” хэмээн бидэнд “тал заслаа” . Угаасаа л туслах гэж орсон юм болохоор жимбийтэл нь боогоод өгсөн дөө. Хайрцагны мөнгөө өгөхдөө цаашаа эргэн нөхрөөсөө “мөнгө зээлж” байгаа дуулдсан. Энэ бол болсон л явдал. Харин одоо тэр хоёр Монголоос охиноо авчирчихсан , гайгүй сайн яваа сураг дуулддаг юм. Эрхбиш монгол занг ойлгосонсон юм байлгүй дээ, харийн хүргэн.

Нэгэн зүйл: Нэг найзын маань эхнэр энд ирээд хэдэн жил болж байгаа юм. Утсаар ярина аа. “Хөөе хүүхдүүдээ л авчирмаар байна. “Харлачихсан” мань мэт шиг хүн яаж ч болохгүй юм. Эндхийн иргэнтэй л суувал нэг авчирч болох юм шиг байна. Аятайхан хүн байна уу?” гэнэ. “Үгүй тэгээд нөхөр чинь яах болж байна?” гэхээр “Яахав дээ тэндээ нэг хүн олоод авна биз, би хоёр хүүхдээ л авмаар байна” гээд шулуухан авна даа. Тэгэхээр хэлэх үг олдохгүй юм билээ. Нөхөрт нь ямар хэлж, айл гэрийн хоёрын хооронд “хов” зөөлтэй биш, өөрийг нь дэмжээд “Тэг, тэг” ч гэлтэй биш. Дэмий л эхнэрт нь “Ганцхан бичиг баримттай болох гээд нэгд амьдралаа үрж, хоёрдож өөрийгөө хэнд ч хамаагүй “өгөх нь” үү?” гэхээр “Яахав дээ, манай хүн намайг аятайхан тэжээгээд аваад явж чадахгүй байгаа юм чинь яах юм бэ? Авгайгаа хүний газар хар ажил хийлгүүлээд явуулж байгаа хүн цаашид энэ хэцүү үед биднийг яаж авч явах юм бэ? Миний өөрийгөө золиослоод ямар ч хүнтэй хамаагүй суух яах вэ, хоёр хүүхдийнхээ ирээдүйг л бодох гэсэн юм ” гээд ам таглана. Иймэрхүү амьдралтай, иймэрхүү бодолтой нь ч ганц энэ биш байх.

Ингээд тоочоод байвал олон л “түүх” байна даа. Гадны хүнтэй суусан бүх бүсгүйчүүдийг буруутгаж байгаа юм биш шүү. Гарцаагүй бас ийм “түүх” байдаг юм билээ шүү гэж сануулах гэсэн юм.
Гэхдээ би Малайзын “том улс төрч”-тэй суугаад, эцэст нь зэрлэгээр амь насаа алдсан монгол бүсгүйн тухай, хужаа нөхөр дагаад Нанхиад оронд очоод гэрийн боол нь болж доромжлуулж байгаад арай гэж оргон нутгийн бараа харсан монгол хүүхнүүдийн тухай, Хангүг хүнтэй суугаад ямаан омогтой дээрэнгүй нөхөртэй дэглүүлж байгаа охид бүсгүйчүүдийн тухай, биеээ нэгдүгээрт тавьж, бүхнийг мөнгөөр хардаг “боловсон шар” залуутай суусан хүүхнүүдийн тухай өгүүлсэнгүй ээ.
Би ч бас хоёр “муухай” охинтой аав. Хэзээ нэгэн цагт охидууд маань “хар элгийн , хэл зүс өөр нэг нөхөр дагуулаад” ирэх вий гээд айдаг л юм. Хэрэв тэгвэл “мөчийг чинь хуга цохиод хөөгөөд явуулна шүү” гэж ч охидууддаа тоглоом шоглоомоор хэлдэг л юм. Миний үгээр болдог ч гэж юу байхав, одооны хүүхдүүд. Гэхдээ л Монгол цусаа булингартуулахгүй, Монгол удмаа таслахгүй л байгаасай гэж дотроо залбирнам.
Төр ариун байхыг түшмэд мэднэ, цус ариун байхыг охид мэднэ гэдэг дээ.
Ц.Энхтүвшин(“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)

Thursday, January 17, 2008

Ийм компьютертэй болсон хэ хэ









Боодог идээрэй хөө

Mongolian Marmot

Posted Oct 02, 2006

Globe Trekker Ian Wright samples marmot in Mongolia. More at www.globetrekker.tv.

Friday, January 11, 2008

БНМАУ – ААС МОНГОЛ УЛС РУУ


Монголын төр нийгмийг удирдах чадвараа алдаж, нийгмийн бүх салбар хямралд орж, энгийн хэллэгээр хөл толгойгоо олохоо байсан үед цэцэрхэх, мэдэмхийрэх, онолдох, номлох явдал тоймоо алдав. Бараг л толгойтой болгон онолч, судлаач болоод байна.

Нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг сүрхий юм байдаг бөгөөд энэ нь дуучин нь дуугаа дуулж, бөх нь барилдаж, эмч нь хүнээ эмчилж, эрдэмтэн нь номоо уншиж, судалгаа хийдэг бөлгөө. Энэ зүй тогтлыг бид оргүй мартжээ. Бидний бухимдлыг төрүүлж, яаж ч ярьсан гарц олж чадахгүй байгаа олон асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга нь шинжлэх ухааны системт судалгааны дүгнэлт буюу анализ болой. Үүнийг зөв хийсэн тохиолдолд хямралыг даван туулах гарцыг тодорхойлж болно. Энэ нь эмч эхлээд онош тавьдаг, дараа нь эмчилгээ хийдэгтэй бараг адил юм. Иймээс нийтээрээ бодох эрэгцүүлэх болов уу гэж энэ өгүүллийг тэрлэж байна. Энд хэлсэн зүйлсийг бүгдээрээ төгс үнэн гэж болохгүй авч эрхбиш олон жилийн судалгааны үндсэн дээр хийсэн учраас байнд нь биш юмаа гэхэд банзанд туссан байх гэж найдна.

Огт буруу ойлголт

Манайхны олонхи 1992 онд шинэ Үндсэн Хууль батлаад ардчилал, зах зээлд шилжсэн гэж ойлгодог бөгөөд зөвхөн энэ үндсэн дээр ардчилал, зах зээлд шилжсэн алдааны талаар мянган юм ярьдаг. Үнэн хэрэг дээрээ огт ийм биш.

Урд нь БНМАУ гэж байлаа. Энэ бол орчин үеийн үйлдвэржсэн нийгмийн ангилалд багтах төр бөгөөд хатуу үзэл суртал, хэт төвлөрөл, захиргааны албадлагын хүчээр монгол орныг нийгмийн дэвшилд хүргэсэн төр болох нь маргаангүй юм. Энэ төрийн муу муухайг хангалттай дуудсан болохоор ахин давтах нь илүүц хэрэг. Шинэ Үндсэн Хууль нь хуучин төрийг халах үйл явцын зөвхөн эхлэл нь болсон юм. Энэ хууль ардчилсан, шинэ Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг л гаргаж өгсөн. Энгийнээр хэлбэл эхлээд Үндсэн Хууль ердөө л цаас байлаа.

Хуучин системийн цөөн дарга нарыг халж, анхны сонгууль явуулж, олон намууд байгуулж, шинэ УИХ байгуулсныг төр бүрэн солигдсон гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.

Учир нь энэ үед БНМАУ-ын хуучин төрийн байгууламж, түүний бүтэц, аппарат, боловсон хүчин, ажлын арга барил гэх мэт систем бүхэлдээ хэвээрээ байсан. Харин бодит шинэчлэл, шилжилт ихээхэн өвөрмөц бөгөөд зөрчилтэй явагдсаны гэрч нь бид өөрсдөө бөлгөө.

Бидний мартсан нэг том хууль

Үндсэн хуультай хамт “Үндсэн Хуулийн хавсралт хууль” гэсэн гүнзгий агуулгатай, алсын үр дагавартай хууль баталснаа бидний ихэнхи нь хоолтойгоо холиод идчихсэн юм. Дурдан буй энэ хууль “БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” гэсэн нэртэй. Нэрээс нь харлаа ч гэсэн энэ бол шилжилт, өөрчлөлт, шинэчлэл болоогүй, харин дөнгөж эхэлж байна гэдгийг тод харуулдаг юм.

Энэхүү хавсралт хуульд “Үндсэн Хуулийнхаа адил нэгэн адил хүчинтэй” гэсэн их том заалтаас гадна “хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэсэн нэн тодорхой заалт ч бий. Тэгэхлээр БНМАУ-аас Монгол Улс руу хийсэн бодит шилжилт энэ хуулийн хүрээнд нэлээд удаан явагдсан нь тодорхой.

Харин энэ бүхэн хэрхэн, яаж явагдсан бэ гэдгийг анхаарч, судалж, шинжилсэн хүн тоотой хэдхэн гэдгийг би нотолж чадна.

Шинэ төрийг байгуулсан нь

Ямар ч гэсэн БНМАУ-аас Монгол Улс руу шилжих үйл явцыг 1992 онд байгуулагдсан УИХ хийж гүйцэтгэсэн.

Эхлээд УИХ өөрийнхөө тухай хуулийг батлав. Энэ ч аргагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдож ирсэн хэдэн нөхөр л шинэ төрийнх, бусад бүх зүйл хуучин төрд хамаарагдаж байлаа. Удаалаад Засгийн газрын, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Шүүхийн, Прокурорын, Цагдаагийн, Тагнуулын Хууль гээд л цаашаа хөвөрч гарна даа.

Өөрөөр хэлбэл төрийн байгууламжийг цоо шинээр бий болгож байлаа. Ийнхүү дөрвөн жилийн дотор Үндсэн Хуулийн хавсралт хуулийн бүх заалтыг хэрэгжүүлж, 1996 он гэхэд Монгол Улсын гэж нэрлэж болох төрийн байгууламж бий болсон юм. Энд алдаа гарсан уу үгүй юу гэдэг нь одоо нэгэнт онолын асуудал биш, практикийн асуудал болон хувираад байна.

Төр доторхи тусгаар тогтнол

Талийгаач доктор Х. Гүндсамсуу: “Ерээд онд (дан ганц –Д.Г) ардчилсан хувьсгал тохиогоогүй, бас үймсэн олны болон номенклатурын хувьсгал болсон юм...Ардчилсан хувьсгал нь импортын, үймсэн олны хувьсгал нь дарвисан, номенклатурын хувьсгал нь хоёрдугаар цувааны гэмээр содон шинжтэй” гэж нэн оновчтой тодорхойлсон байдаг.

Тухайн үед Монгол Улс төрийн шинэ байгууламж бүрдүүлэх зарчмын зорилтоо төрийн хуучин аппаратыг шинэ хэлбэрээр хуучнаар нь үлдээх ажлаар сольж орхисон нь зарчмын том алдаа байлаа.

Энэ бантанг хуучнаар бол номенклатур анги, одоогоор бол төрийн бюрократ анги хутгаж, ардчилсан будагтай жинхэнэ феодалын төрийг Монголд тогтоогоод байна.

Тэр үед шинэ төрийн аль нэг байгууллагын тухай хууль хэлэлцэх бүрт төрийн хуучин аппарат зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалан үлдэх төрөлх зөн билгээрээ ажиллаж байсан нь ийм арчаагүй байдалд хүргэсэн юм.

Энэ үйл явц аль ч салбарт усны дусал мэт адил технологитой байсан. Ухаандаа аль нэг хуулийг хэлэлцэж батлахад эхлээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг хуулаад толгойд нь биччихнэ, дараа нь тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг зэрэг гэсэн хэсгийг шууд зааж оруулна. Энэ бүхний дүнд уг хууль тухайн салбар, чиглэлийн харилцаа, холбоог зохицуулах үүргээсээ хазайж, тухайн байгууллагын хууль болон хувирна.

Энд аль болох бие даасан, бусдаас үл хамаарсан, аливаа хяналтаас ангид, эрх мэдэл дарга нарт төвлөрсэн нэг ижил зүй тогтол үйлчилж байсан. Шинэ Үндсэн Хуулийн зарчим, хэм хэмжээтэй авцалдах зүйл энд туйлын ховор байлаа.

Онолын хэллэгээр бол төрийн хэвтээ болон босоо удирдлага, зохицуулалтын боломж алдагдаж, төрийн удирдлага нэг хүнээс хэт хамаат байх гол нөхцлийг бүрдүүлжээ.

Ингэснээр өнөөгийн монголын төрийн байгууламж бараг бүрэн бие даасан, эрх мэдэл, чиг үүрэг нь нэг бол ихээхэн давхцсан, нэг бол зохицуулалтын хийдэл гарсан, нэг бол эрх мэдэл, чиг үүргээ булаалдан өрсөлдөгч, ногдсон эрх мэдэл, чиг үүргээ наймаалцдаг, ямар нэг бүхэллэг, функционал хамаарал байхгүй, институтжлэг шинжгүй, тусгаар тогтносон байгууллагуудын механик нийлбэр болж хувирсан юм.

Энэ тохиолдолд төрийн удирдлагын үр ашиг, үр нөлөө гэх хамгийн гол зүйл оргүй устдаг юм. Нэгэнт ийм үед төр, засгийн ажил жаран чавганцын ажил болон хувирдаг бөгөөд ийм нийгэмд чигч шударга, худалч хулгайч ямар ч хүн айван тайван амьдрах боломж бараг байдаггүй. Уялдаа, шүтэлцээ, шүтэн барилдлагагүй төрийн задгай тогтолцоо нь ихээхэн эмзэг, нэг хүний нөлөөнд орохдоо туйлын амархан байдаг.

Буруутан хайхуй

Манайхан буруутан хайж олохдоо хэн ч атаархмаар авъяастай билээ. Гэвч төрийн байгууламжийг бүрдүүлэхэд үүссэн алдаа согогийг хэн ч, түүний дотор монголчуудын багш болсон барууныхан ч эхэндээ мэдээгүй юм.

Тэр үед “ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаа байлаа” гэдэг болж, монголчууд ардчилал, зах зээлийн ид шидэд бараг бурхнаас илүү итгэж байсан. Бидний олонхи тулгарсан бэрхшээлийг нийгэм шилжиж буй үеийн түр зуурын явдал гэж үзэж байсан байх.

Ямар ч гэсэн бидний ардчилал, зах зээлийн мэдлэг, туршлага гэж ёстой нэг хүүхдийн үлгэр байсныг шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой.

Амтай болгон ярьдаг байсан засаглал хуваах онолыг нь одоо үзээд байхад засаглал хуваах биш, харин зааглах гэсэн нэн тодорхой утгатай юмсанж. Манайхан болохоор засаглал хуваах гэдгийг цагаан сарын боов хувааж байгаа мэтээр сэтгэж, төрөө өмчлөөд хуваагаад авчихсан нь одоо нэгэнт тодорхой байна.

1996 он нэлээд өнгөртөл энэ аюулыг анзаарсан хүн огт байгаагүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ социализмын бүтээгдэхүүн, юм үзэж нүд тайлаагүй, биллъярдын бөмбөг шиг адилхан хөгийн амьтад байсан. Барууныг дуурайж сайн сайханд хүрнэ гэдэгтээ бид дэндүү итгэлтэй байсан. Одоо ч энэ өвчин бидний сэтгэлгээ, үйлдэлд амь бөхтэй байгаа.

Энэ үед бидний дунд “шинэ” “ардчилсан”, “зах зээлийн” хүн ганц ч байгаагүй. Барууны зааварлагч багш нар, барууны ном зохиол, бас гадаад явж, туршлага судлах л бидэнд баримжаа болж байлаа. Бид нэг хэсэг большевик намын түүхийг түвд маягаар яс цээжилсэн эртний хувьсгалчид шиг байсан. Гэтэл “баруун” гэдэг ойлголтонд нь хэтэрхий олон улс багтдаг, тэдгээр нь хоорондоо асар их ялгаатайг бид дэндүү хожим ухаарсан юмдаг.

Нэгэнт шинэ замаар замнах туршлага, мэдлэг ор байхгүй, дуурайхаас өөр аргагүй байсан тохиолдолд энэ тэр хүн, энэ тэр нам буруутай гэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол бидний зайлшгүй туулах зовлонт зам, шившгийн хөндий байсан.

Аюулын анхны дохио

Хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө шингээсэн шинэ ардчилсан төрийг бэхжүүлэхийг барууныхан ч, манайхан ч ихээхэн хүсэж байсан нь эргэлзээгүй.

1997 оны сүүлчээр НҮБХХ-ийн төслөөр “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (УБ. 1998) сэдэвт судалгааг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, одоо МАХН-ын дарга С.Баярын удирдлагаар судлаач Д.Чулуунжав, доктор Г.Чулуунбаатар болон мөн миний бие хийх завшаан тохиосон билээ. Түүний үр дүн судлаач бидний хувьд ч дэндүү хачирхалтай байлаа.

Тухайн үед хэн ч тоогоогүй энэ судалгаанд: “Сүүлийн үед манай төрийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, зөрчилт байдал, хямралыг шинжлэн үзэхэд түүний уг шалтгаан нь манай төрийн тогтолцоо, өргөн хүрээнд яривал улс төрийн тогтолцооны зохист биш байдалд оршино”, “бусад зарим орнуудад төрийн тогтолцооны согог байдаг авч эдүгээ манайд байгаа шиг системийн хэмжээний гажиг байдаггүй бололтой” гэсэн дүгнэлт хийсэн юм. Энд дүгнэлт бидний мэргэн ухаантайд биш, харин тогтолцооны гажиг судлаачдад яахын аргагүй илт мэдэгдэж эхэлсэнд байсан болов уу.

Удаалаад 2000 онд монголын системийн анализын толгой мэргэжилтэн С.Дашдаваа “Системийн хямралаас сүйрэл рүү” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичсэн нь тухайн үедээ их шуугиан тарьж билээ. Хэн ч тоосонгүй.

Дараа нь улс төрчид залгав. 2000 онд Баабар “Бүгдээрээ эрэгцүүлэн бодъё” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичиж, төр нь бүр болохоо болмогц “Монголын тусгаар тогтнолын тунхаг” гэсэн давхар гарчигтай шинэ Үндсэн Хуулийн төсөл хүртэл санаачлав. Түүнийг бас л хэн ч тоосонгүй, харин мэргэжлийн хувьд би л лав олон дахин уншиж судалсан юмдаг.

Манай томчуудаас Н.Багабанди энэ гажгийг анх мэдэрсэн юм. Хашир туршлагатай, няхуур хүн тэрбээр захирамж гарган ажлын хэсэг байгуулж Үндсэн Хуулийн “Төрийн байгуулал” гэсэн III бүлгийг Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалын гэсэн хоёр хувилбараар бэлтгүүлсэн юм.

Хүн болгон ардчилал, зах зээлд ороод сайхан байна гэж хашгирч байхад энэ хэдэн нөхөр яахлаараа ийм сайхан төр засгийг өөрчлөх гээд элдвээр оролдоод байсан юм гэж асуух хүн хойч үеэс маань гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Төр засгийн системийн гажиг аль эртнээс үүдэлтэй гэдгийг одоо олон хүн ойлгосон гэж найдаж байна. Мэдээж үүнийг засах боломж байсан ч монголчууд бидэнд тийм хувь ногдоогүй.

Яг ухаараад засах ёстой үед нь Н.Энхбаяр гэдэг орчуулагч гарч ирээд төрийн өөрийгөө хамгаалж чадахгүй тусгаар байгууллагуудыг үнэ хаялцуулан зарж, зах зээлийн төр байгуулав. Одоо Монголын төр Нарантуул захаас дээрдэх юмгүй болсныг бид бүгдээрээ мэдэхээс гадна түүнийхээ горыг амсаж байна.

Нийгмийн бүх хамаг бурууг нэг хүн рүү тохох гэлээ гэсэн энгийн ухамсрын дүгнэлт угаасаа утгагүйг шууд хэлэх нь зөв байх. Монгол бол удирдагчаас хамаарах шинжээрээ хосгүй гэдгийг бидний нөхөд аль хэдийн судлаад гаргачихсан. Бас Н.Энхбаярыг ард түмэн өөрөө л сонгосон гэдэг нотолгоо ямар ч үндэс байхгүй юм. Тэр олон удаа сонгуулийн луйвар хийн гарч ирж байсныг бид бас л судлаад гаргачихсан. Иймээс Монголын төрийг хямралаас гаргах анхны алхам нь Н.Энхбаяраас ангижрах явдал мөн.

Цаашдаа нэн өндөр боловсрол, торгон мэдрэмжээрээ төрийн тогтолцооны гажгийг анх мэдэрч, мэдсэн С.Баярт энэ лай ланчигт хямралаас гэтэлгэх түүхэн үүрэг ногдлоо гэж сануулах нь миний эрх болой.

Оюун сэтгэлгээний үлэмж доройтолтой Зүмбэрэллхам гэгч нэг нөхөр Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо байгуулж давхиж байснаа гэв гэнэт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болчихсон шог явдлыг давтах чөтгөрийн хүсэл надад огтхон ч алга.

Монгол Улсад ажил хийх эрхээ 10 жил хасуулсан надад ганцхан зүйл хэрэгтэй бөгөөд энэ нь системийн судалгаа шинжилгээгээ чөлөөтэй хийх эрх чөлөө бөлгөө.

Би зөв онош тавьсан гэдэгтээ итгэлтэй байна, эм нь надад бэлэн байна, харин уух эсэхээ энэ “Нам төр” хэмээх хэвтрийн нөхөр өөрөө л мэдэх байх. Үгүй гэвэл хохь нь л биз. Харин заваарч байгаад нийтийн үймээн самуунд хүрвэл би сануулж байсан шүү гэж хэлэх үгтэй байхад надад болох нь тэр.

Энэ өгүүллийг нийтээрээ хэлэлцэхэд зориулж байгаа болохоор тал талаас нь шүүн тунгаах нь зүйн хэрэг боловч уншсан, дуулсан ганц нэг ишлэлээ эргүүлж ярихаас өөрийг үл мэдэх нусгайчууд, мөнгөө савируулсан улс төрийн луйварчдад огт падгүй гэдгийг зориуд сануулж байна. Хэрэв оюун сэтгэлгээний илүү өндөр түвшинд ярилцая, хэлэлцэе хэмээн ухаант уншигчид хүсэх ахул цуврал өгүүлэл бичихэд би бэлэн байна.

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 1 дүгээр сарын 9.

Тайлбар:

Миний бичсэн өгүүллийн талаар олон хүн саналаа хуваалцаж байгаад би баяртай байна. Гэхдээ зарим нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь ээ. Манайхан миний өгүүллийг биш, намайг үнэлж дүгнээд байх юм аа. Би хурдан морь юм уу, мисс хүүхэн биш. Намайг сайн муу, сайхан муухай гэж сонжих нь надад ч, Танд, мөн нийгэм төрд өчүүхэн ч ашиггүй гэж би бодож байна. Би өгүүллээ хялбаршуулах үүднээс:

а)өмч хувьчлал зэрэг эдийн засгийн бүх будлиан,

б)бид бүхний сайн мэдэх улс төрийн намуудын тэмцэл, хуйвалдаан, хувьсал,

в) тодорхой зарим улс төчдийн үзэл үйлдэл зэргийг зориуд орхиж дан ганц төрийн байгууламжийн бүрдлийн тухай авч үзсэн юм. Бас аливаа мэтгэлцээн (полемика) өрнүүлэхэд

1) ямар ч маргаан байхгүй баталгаатай,

2)нэмэлт баримт нотолгоо шаардах эргэлзээтэй,

3)огт хүлээн зөвшөөрөхийн аргагүй буруу гэсэн гурав хувааж үздэг юм.

Энэ гурвын аль нэгд 100 хувь багтдаг зүйл гэж хорвоод байдаггүй. Гэхдээ ямар ч хүн өөрийнхөө үзэл бодлын үүднээс түгээмэл энэ ангиллыг ашиглан шүүмжилж, дэлгэрүүлж, няцааж, хэлэлцэж болно шүү дээ. Би өөрийгөө дүгнүүлэх гэж юм бичдэггүй.

Судлаач Д.Ганхуяг.

Thursday, January 3, 2008

Хар сармагчингийн домог


Энэ явдал хэзээ ч юм, их л эрт дээр vед болсон гэж ярилцдаг. Гэхдээ vнэхээр болсон ч юм уу, эсвэл огт тохиолдоогvй, хvмvvс санаанаасаа зохиосон домог ч юм уу, бvv мэд. Ямар ч гэсэн єнєєг хvртэл яригддаг юм гэнэ билээ. Хvн тєрєлхтєний иргэншлээс асар хол, гvн балар их ойд, нэгэн омог амьдарч байжээ. Тэр омгийн хvмvvс жад барин ойгоор хэсэж, ан хийн амьдардаг байсан гэнэ.

Хэдийгээр амьтны ам таслан нvгэл хийн амьдрах боловч тэд туйлын их шvтлэгтэй бєгєєд ойн хар сармагчинг бvрханы амьтан гэж хvндэлдэг. Тиймээс ч бvгд л тvvнийг хvндэтгэн бурханы элч гэж нэрлэдэг байсан ба хэрэв ойд тааралдвал мэхийн ёслон, зай тавь єнгєрєєдєг ёстой юмсанжээ. Хэзээнээс тэгж шvтэх болсныг хэн ч эс мэдэх ба тэдний євєг дээдсийг мєхєх аюулаас хар сармагчин аварсан гэдэг домог vе удам залган, олны ам дамжсаар ирсэн байжээ.

Тэр омогт бусдаас онцгойрох юмгvй нэгэн залуу анчин байх бєгєєд олуул нийлж ан агнаж, олзоо хувааж амьдарахаас уйдсан нэгэн байж. Яаж шvv нэг бие амар, гэдэс цатгалан байж, сэтгэл хангалуун явах вэ гэж vргэлж боддог байжээ. Нэгэн шєнє тvvний зvvдэнд урт жад барьсан догшин хар сармагчин орж, элдэвлэн байснаа жадны vзvvрээр хуруугаа хатган цус гаргаж тvvнд єгч байна гэнэ. Хэдийгээр тэр маш их айж байсан боловч тvvний єгсєн цусыг уугаад маш их том биетэй болж, хvн амьтан жижигхэн шоргоолж мэт болоод хєл доор нь бужигнаж байна гэж зvvдэлжээ. Тэгээд тэр сармагчин тvvнд жадаа єгєєд хэрвээ чи гурван удаа миний цусыг уувал єлсєх, даарахыг мэдэхгvй бурхан мэт амар, жаргалтай болно гэв.

Єглєє сэрээд харвал тvvний хажууд нэгэн жад хэвтэж байв. Нєгєє анчин тун их цочирджээ. Зvvд мэт боловч болсон ч юм шиг. Єєрт тохиолдсон юм гэхэд унтсан байдаг. Хэдийгээр хар сармагчиныг алах нь байтугай муухай хардаггvй хvмvvсийн нэг ч гэсэн єєрийнхєє зvvдний vнэн эсэхийг туршиж vзье гэсэн бодол нь тvvнийг зvгээр суулгахаа байжээ. Тэгээд нилээд хэдэн єдєр шаналан бодож явсны эцэст зvvдээ шалгахаар шийдэж, овгийнхноосоо нуугдан зvг буруулж яваад нэг хар сармагчинг намнаад цусыг нь ууж гэнэ. Маргааш єглєє нь сэрвэл, бие нь нэг л хєнгєн, эрч хvчтэй болсон байжээ. Хамгийн гол бусад хvмvvс шиг ходоод нь хоол нэхэж зовоохгvй гэсэн ч vргэлж эрч хvчтэй хэвээр байх болжээ. Гэвч тэр омгийнхондоо сармагчингийн цус ууснаа мэдэгдэхгvйг хичээж бусадтай адилхан анд явж, бусадтай хамт хоол идсэн болж суудаг болжээ. Гэвч яваандаа хvмvvс тvvнийг хоол иддэгvйг мэддэг болж эхлэв. Хvмvvс тэртээ тэргvй єнєє маргаашдаа хvргэх гэж яддаг байсан тул, тvvний хоол иддэггvй нь тийм ч чухал санагдсангvй. Харин ч хоол хороох хошуу цєєрсєнд баяртайгаар тvvний хувийг хуваадаг байлаа.

Гэвч тvvний сэтгэл ханасангvй дахин хар сармагчингийн цус уухыг хvсэх болжээ. Яг л амьдрал дээр болдог шиг эхний удаа тун их бодол болж, эргэлзэн тээнэгэлзэж байсан бол хоёрдох удаа бол тэгсэнгvй. Дахин нэгийг хялбархан гэгч нь эд бад хийж, цусыг нь уув. Маргааш нь євдєх, шаналахыг мэдэхгvй болжээ. Нэгэнт євдєхгvй, шархдахгvйгээс хойш тэр аймшигтай араатнуудтай зоригтой тулалддаг болов. Тvvнийг хамгийн зоригтой гэж vнэлж омгийнхон нь хvндэлдэг болжээ. Овгийн удирдагч болгов. Гэвч зарим нэг нь тvvнд эргэлзэж эхлэжээ. Тэр яаж ийм болж чадав? Тvvнд нэгэн битvvлэг учир начир байгааг ойлгож байлаа.. Бvгд л тvvний нууцыг задлахыг хvсэж, зарим нэг нь учрыг гадарлаж, тvvнийг эсэргvvцэх болов. Гэвч тэр нууцаа сайн хадгалж, тvvнд ойртсон бvхнийг vгvй хийн хамгаалж байлаа.

Хэдийгээр тэр хэн бvхнээс илvv давуу талтайгаа мэдэж байсан боловч олон хvмvvсийг єєртєє дайсан болгож, атаа хорсолын дунд амьдрахыг хvссэнгvй. Гэхдээ тэр нууцаа бусадтайгаа хуваалцахыг бvр хvссэнгvй. Тvvнд нэг л зам vлджээ. Энэ бол дахин хар сармагчингийн цус уух. Гуравдах удаа явлаа. Тvvний явахыг бvгд мэдэж байв. Яагаад гэвэл, тэр хуучин шигээ жирийн нэгэн залуу анчин биш олны нvдэн дээр ил байх ёстой овгийн ахлагч учраас хvн болгон хараа, чих тавин байлаа. Тvvний хар сармагчинг хєнєєн цусыг нь уухыг харсан хvмvvс нєхєддєє хэлж, яахыг хэлэлцэв. Зарим нь энэ байдлаар тэмцэлдээд дийлэхгvй тул адилхан цус ууж, тvvнтэй адилхан болж байгаад тэмцэлдэе гэлээ. Харин нэг хvн “араатантай араатан тулалдаж дийлэхэд араатан л vлдэх бус уу. Vvний оронд маргааш єглєє бvгд тvvнээс тайлбар шаардая” гэснээр бvгд єглєє овгийн ахлагч дээрээ очих болцгоожээ. Харин эхэлж гаргасан саналын улмаас нєгєє хvн эхэлж асуух ёстой болов.

Єглєє нь овгийн ахлагч заншсан ёсоороо эртлэн сэржээ. Єєртєє юу єєрчлєгдсєнийг ажиглаж, биеэ чагнавал, урьдын адил бие нь хєнгєн агаад, сэтгэл тэнvvн. Гэхдээ нэг л баяр хєєртэй ч юм шиг. Гэтэл гадна нь хvмvvс шуугилдаж эхлэв. Гарч харвал, хэдэн хvн гэрийнх нь ємнє тvvнд асуулга тавихаар зогсож, бусад нь холуурхан сониучилсан байдалтай тойрчээ. Зарим нь бvр хэдийгээр харц нь наашаа боловч, элдэв ажил хийж байгаа дvртэй холуур гvйлдэнэ. Санал гаргаж, зовлонгоо vvрэх болсон нєгєє хvн зориг гарган эхэлж хэлэв:
- Та бидний шvтдэг амьтныг хєнєєж, омгийн шvтээнийг доромжиллоо гэв. Овгийн ахлагч хариуд нь жадаа шvvрэн авч, тvvнийг хороох байсан боловч, тэр жад руугаа ухасхийсэнгvй, тийм бодолч орж ирсэнгvй. Тvvнийг нам дарчихвал бусад нь олон юм асуухгvй гэж мэдэж байлаа. Тэр мєчид л тэр яаж єєрчлєгдснєє мэдэв. Овгийн ахлагч урдын адил дайснаа гэж vзсэн бvхнийг, vндэслэлгvй ч гэсэн устган дэвсэлдэг хvн биш болжээ. Тэр харин дотроо бvхнийг энэрэх сэтгэлтэй, яг л бурханы элч шиг ариун сэтгэлтэн болчихсон байж. Тийм учраас єнгєрсєн бvхнээ хурсан олонд хэлж. Анх юу гэж зvvдэлсэн, яаж хар сармагчин хєнєєж, бие нь яаж єєрчлєгдсєн, дараа нь яагаад дахин нvгэл vйлдэх болсон, нууцаа хамгаалахын тулд яаж яс хаяж, хор хутгасан, яаж хvн амьтныг хооронд нь сєргєлдvvлж, тэгээд яаж эрх мэдэлд хvрч, эд баялаг хураах болсон тухайгаа нэгийг ч vлдээлгvй хэлжээ. Бас уучлал ч хvсч. Харин тvvний хэлснийг сонссон хvмvvс тун ихэд хилэгнэцгээж, тvvнийг єршєєхгvй гэцгээв. Харин эхлэн дуугарагч зоригтой эр бусаддаа хандан, энэ хvн єєрчлєгдсєн байна. Одоо бидний жинхэнэ удирдагч болж чадах биш vv гэв. Уурандаа шатацгаасан хvмvvс тэр тухай бодохыг ч хvссэнгvй. Нэгэнт л єнгєрсєн амьдралаар нь л хvмvvс бие биенээ vнэлэн, шvvн тунгаадаг болохоор овгийн ахлагч тэдэнд яаж бузар, муухай нєлєєлж байсныг мэдсэн хvмvvс тvvнийг тал талаас нь дайрч эхлэв. Єєрєєс нь хол л бол яасан ч яахав гэж холуур гvйлдээд байсан хvмvvс хvртэл тойргийн голд орчихсон, тvvнийг хамгийн ихээр хараан зандарч байлаа. Харин овгийн ахлагч хvмvvст уурласангvй, тэдэнд учруулсан зовлонгийн vр, тэдний амьдрал, сэтгэлд туссан миний нvгэл хэмээн тун хvлээцтэй зогсож байв. Тэр бусдад vйлдсэн нvгэлээ цайруулан тэдэнд туслах боломжоо алдсандаа харамсаж байсан ч наминчилж амжсандаа баяртай байлаа. Хvмvvс уучилсангvй.

Ц.Ганбат

http://e426228.blogspot.com/

Богд хаан

Friday, December 28, 2007

Сүүлийн үеийн бэдээ буюу 12 сарын тойм

Нийтлэлч: Б.Цэнддоо

-Фельетон- Сүүлийн үеийн шагнал, шийтгэл хоёрын нэрийг шагнагч шагнуулагч хоёроос бусад нь ялгахаа болиод байна. Саяхан ерөнхийлөгч маань хэдэн иргэнээ “чоно” гэж нэрлэн “чонын паспорт” гардуулж байхыг зурагтаар харлаа. Чоно дотроо гуринхалсан, азарган гэгчлэн ондоо байдаг тул тэдэндээ Бөртэ гэдэг чонын нэрийг өгч байгаа юм байна. Манай ард түмэн “чоныг ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ яалгадаг” гэж ярьсаар ирсэн билээ. Хүмүүс янз янзаар тайлбарлаж байна. Хэсэг нь манай оронд байвал зохих хүн ба амьтны тоо толгойн харьцааг зохистой түвшинд барих гэсэн үзэл суртлын чухал ажил гэж байна. Зарим нь болохоор малын хэт өсөлттэй холбон ярих юм. Мал өсөх нь сайн боловч бэлчээрийн даац хэтэрдэг муу талтай аж. Ухаандаа төрийн албан хаагчийн тоо толгой өсөх нь сайхан боловч цалингийн даац хэтрэх аюултай шиг. Ер нь бол хундага тавилгүй уугаад уугаад үндэсний үйлдвэрлэгчдийнхээ архийг дундруулж чадахаа больсон шигээ хутга тавилгүй бифштекс идээд идээд хонь үхрээ цөөлөхөөсөө өнгөрсөн юм байх. Ингээд малын хэт өсөлтийн ерөндөг болгож ийм арга хэмжээ авч байгаа гэлцэх. Яадагч байсан ерөнхийлөгчийг магтаж байна аа. Бас мал тариалангийн яамнаас эрхлэн хэсэг иргэнд адуу, үхрийн иргэний үнэмлэх гардуулах шийд бол гарчихсан, хүнээ сайн товлоогүй байгаа гээд цуурцгаах юм. Гадуур мал их өслөө л гэх юм, хэд нь жинхэнэ мал, хэд нь малын паспорттой нөхөд байдаг юм бол гэж эргэлзсэн хүн ч таарч л байна. Бас нэг том хүн Эхо-д харуулаадахсан нь бор тархиных нь оронд хүнд металл цутгаастай байсан юм байх. Тэгээд тэр хүн Стандарт хэмжил зүйн албанд хандаж шижир “алтан тархи”-даа сорьцийн гэрчилгээ авсан тухай сонинд мэдээлсэн гэх. Бас нэг мэдэмхий нөхөр энэ мэдээллийг “үнэнээр барахгүй, Энх тайвны өргөн чөлөөнд хоёр давхар том сейф бариулаад тэндээ амьдарч байгаа” гэж ирээд л хөөрөв.

Ерөнхий сайд Баяр баярынхаа мэндчилгээг цаасаар бус и-мэйлээр явуулах шийд өгчээ. Бохир гарын өвчин болох шар дэгдснээс үүдэн төрийн албан хаагчид ердийн үед ч интернэтээр мэндчилэх юм байх. Ухаандаа өглөө ажилдаа ирээд өөдөөсөө харсан хүн рүү “сайхан амарсан уу” гэж мэйл бичээд зохих хариуг нь авсны дараагаар сая амаараа ярьж болох нь. Хэрвээ нөгөө хүн компьютергүй байвал яах вэ гэдгийг ч шинэ ерөнхий сайд бодолцжээ. Ийм тохиолдолд цаад хүнээ дохио зангаагаар дуудан авчраад комьютерийнхээ дэлгэц рүү заан бичсэн мэйлээ уншуулахаар журамлажээ. Гадаа гудамжинд таарсан иргэд ганц үг ганхийлгүйгээр хамгийн ойрын интернэт кафед орж майл бичилцэн мэндчилснийхээ дараагаар яацгаасан ч яахав юм байна.

Харин цагаан сараар кибэр золголт хийж, үр ачаа виртуал үнсэлтээр таалах ба гологорафийн ууц таваглаж, бууз баншаа зохих сайтаас даавнлоод хийж татаж аван зочноо дайлах ажгуу.

Бас Батлан хамгаалах Яаман дээр болж байгаа үйл явдлууд бүр гайхаш таслаад байна. Ганц онгоцоо үнэгч Батаагаар бодийг нь хөтлүүлсэн, байсан пуужингаа Цэнтрал Монголиа Эйриуз компанийн нисдэг тэрэг рүү харваад оносон ч юмгүй үрсэн гэдгийг бид мэднэ л дээ. Одоо болохоор буугаа хааш нь хийчихээд хутгаар тулалдан хүний нүүр түлээд байна аа. Их буу хэрэглэх зиндааны генерал сайдууд хүртэл хооронд тонгорогоор тулалдсан байна. Буу сумаа бүгдийг нь зарчихсан бол тэрнийгээ нуудаг баймаар. Дайсан орооод ирэхэд цэргүүдээ гэрээсээ заазуур, балиусаа аваад ирээрэй гэхдээ тулж дээ янз нь. Бүр гадаадад яваа цэргүүддээ хүртэл буу өгөөгүй нь тодорхой болоод байна. Улс бүхэнтэй тэгш харилцдаг манай орон Африкийн нэг улсын босогчид ба засгийн газарт адилхан туслаж байгаа юм гэнэ. Гэтэл хоёр талд байгаа монгол хөвүүд хоорондоо байлдаж, буу байхгүй учраас мөн л хутга мэсэндээ хүрсэн мэдээ өчигдрийн сонинд гарчээ.

Ажил албанаасаа олон жилийн турш үр бүтээлтэйгээр халагдаж ирсэн баялаг туршлагатай ахмад халагдагч нэгэн хүн саяхан ээлжит халагдалтаа тохиолдуулан сэтгүүлчдийг хүлээн авч халуун дотно ярилцжээ. Тэрээр урьд нь их төлөв өөрийн буруугүй үйл ажиллагаанаас болж халагдаж ирсэн уламжлалаа хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа дурьдсан байдаг.

Бас нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурал гэж нэг сүрприйз боллоо. Нэг талаас нь харахад хотын даргаа солих гээд ч байх шиг. Нөгөө талаас нь харахаар дарга нар хотоо солих гээд ч байх шиг, бүү мэд ээ хөөрхий.

Дарга удирдагч нар доод хүнээ ганц алгадачихаж болохоо байсан хэцүү цаг үе ирлээ гэж Тээврийн яамны удирдлага ярьж байна. “ Эхлээд авилга авч болохгүй мэтээр ойлгогдож болохоор юм дуулдах шиг болсон. Тоглоом болгоод тэсээд өнгөрсөн. Одоо албан тушаал доогуур хүнээ зодвол буруутах шинж ороод ирлээ. Байтлаасаа ажилтан хүүхнүүдтэйгээ унтаж болохоо ч байх юм биш биз дээ” гэсэн утгатай гомдол тэдний зүгээс тасралтгүй гарч байна.

За за аль хачин юмыг тэр гэх вэ, шүд угаадаг бэдээ хүртэл гарчихаад байхад, тийм үү?

Monday, December 24, 2007

Ёолохдоо яарах монголчууд бид


Жил бvрийн сvvлчийн арванхоёрдугаар cap гарангуут Монгол шинэ жилийн буюу олны ярьдгаар ёолкны уур амьсгал ордог.

Балчир насны багачууд, хvvхдvvдээс авахуулаад эмс, охид хvvхнvvд шинэ оноо угтах энэ баяртаа илт єєрч догдлох ажгуу. Дандаа л шинэ жил болоод байвал мєн гоё оо ажил ч хийхгvй баярлаж цэнгээд л хэмээн ярих, охид бvсгvйчvvдтэй нэлээд тааралдав. Хєдєєгийнхний "ёолох" гэдэг "ёлкн" (ель-ёлка гацуурхан, гацуурын баяр гэсэн vг) баяр шоучдын хэлдэгээр vргэлж болоод байвал мєн хэцvvеэ.

Vлгэр, домогт л ийм юм болдог байх. Хэрээ хvссэнээр болдог бол хvний ахархан богинохон амьдрал дорхноо дуусч байна гэсэн vг. Намайг нийслэлийн арван жилийн 48 дугаар сургуульд сурч байхад бидэнд тvvх нийгмийн хичээл заадаг нэг багш байв. Заах арга барил сайтай, євєрмєц сэтгэлгээтэй заримдаа гаж муу зантай ч гэмээр багш. Тэрбээр нэг удаа
-Та нар шинэ жил боллоо, шинэ он гарлаа гээд л хєєрцєглєх юм. Vvнд хєєрч баярлах юм юу байна аа. Хатуухан хэлэхэд, шинэ он гарна аа гэдэг чинь хvн нэг насаар хєгширч, vхэх нас руугаа нэг жилээр ойртож байгаа хэрэг хэмээн хvvхэд биднийг палхийлгэж билээ.

Гэтэл ангийн маань нэг жаал,
-Багш аа, хvvхэд бид хєгшрєєгvй єсч байгаа шvv дээ хэмээн багшдаа заахад за тийм юм даа хэмээн дуугvй болж билээ. Нээрээ хvvхэд гэдэг хєгширч єтлєєгvй єсч бойждог насан дээрээ байсан болохоор тэр "Гаж vгийг" тэгсхийгээд мартсан. Харин єнєєдрийн єндєрлєгєєс эмэгтэй хvн 35 хvрээд, эрэгтэй хvн 40 гараад хєгшрєлтийн явц идэвхиждэг, хєгшрєлт хурдасдаг гээд бодохоор шинэ он, шинэ жилийг тэр баярынхаа vеэр дандаа нэг "ёолж, ёолох" дээрээ тулдаг тэр єдрvvдийг хvсэн хvлээх нь нэг л таагvй, нэг л ёозгvй.

Тэглээ гээд ч яах билээ. Цаг хугацаа, нисэн одох он жилvvдийг бид тогтоон барьж чадах биш...
Телевиз, радиогоор хаа нэгтээгээс авчирсан, хэзээ vйлдвэрлэсэн нь тодорхойгvй алаг эрээн цаастай чихэр, элдвийн амттан, арз шарз, дарсаа аваарай, аваарай авсан vнээр нь зарна шvv, ямар ч нэмэгдэл, шимэтгэлгvй шvv, жинхэнэ "брэнд" хэмээн орилж, зарлаад ирвэл Монголд шинэ он, шинэ жил айсуйн дохио.

Хотын гудамжнаа охид хєнгєн нимгэн хувцастай, даарч бээрч бvдчин гvйж, vс гэзгээ элдэв єнгєєр сорлож, саа унжуулан хєєрч явааг харвал Монголд нэгэн шинэ он тарах дєхжээ гэж бод.

Орой vдшийн цагаар дvрсгvй жаалууд энд тэнд динамит гээчийг буудуулж зvрх муу, даралт ихтэй нэгнийг айлган цочоож, баар сав шоучдаар дvvрч, шєнє дєл, vvр цайхтай зэрэгцэн согтуу залуус, хєлчvv хvvхнvvд орилолдон уйлж дуулж, гудамж талбайд энд тэнд бєєлжис гулгидас элбэгшиж, гэрийнхнийхээ хэн нэгнийг тvмпэн саванд гvйлгэж шар тайлахад сайн хэмээн гєлчгий, гєлєг хоёрын зовлогоор хийсэн хятад, солонгос бэлэн гоймонд явуулж vхлээ, хатлаа хэмээн гавьяа байгуулсан мэт орь дуу тавин єдєржин шєнєжин "ёолох" нь манай сайхан оронд "ёлка" гэх гацуурын баяр айлчлан ирсний дохио болой.

Телевиз, радио, "галзуу хvний єдрийн тэмдэглэл" гэгддэг FM-vvдээр vг, ая гэж авах юмгvй, шинэ жилийн тухай гэх дуу гэхэд ч хэцvv юм гингэнээд, енгэнээд эхэлбэл манай муу оронд шинэ оны шоу, цэнгvvн эхэлчихжээ гэж бод. Шинэ жилийн тухай 1960-1970-аад онуудад бvтээсэн цоглог сайхан vг хэлтэй, ая хєгжимтэй дууг хvмvvс бараг мартжээ.

Энд тэндхийн тєр, засаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд оны шилдгийн шилдгийн шилдгийн гэх "аймаар" vзvvлэлтээр Гиннесс гуайн номд ч орохоор хэн нэгнийг єргємжилж, єнєєх нь баярлахдаа уярч энэ нь миний ач биш ээ, хамт олны минь л буян гээд уйлан дуугараад эхэлбэл, эсвэл хэн нэгэндээ єр тєлж, хэт бялдуучлан "Vхэшгvй мєнхийн хутаг олсон", "дайсны суманд vл дийлдэгч", "барсын хvчит", "арслангийн зvрхт" хэмээн сайрхан магтаад шагнаад эхэлбэл Монгол нутагт нэгэн он хангиран одож буй хэрэг.

Монголчууд бид тиймэрхvv байдлаар л хуучин оноо vдэж шинэ оноо угтдаг. Жилийн жилд шvv. Баяр наадам тэмдэглэлт ой бvрийг заавал хэт ууж идэх, наргиж цэнгэхээ урьтал болгодог. Энэ бvхнийг дагаад хэт архидалт, гэмт хэрэг золгvй явдал гаардаг. Ганцхан гашуун баримт дурьдахад, ноднин 2007 оныг угтах шинэ жилийн баярын vеэр нийслэл хотод гэхэд л хэт их ууж согтуурсны улмаас 31 хvн амь насаа алджээ.

Ийм золгvй явдал энэ сард огт гардаггvй юм гэхэд ядаж цєєрєєсєє билээ. "Ёлк" гэх шинэ жилийн баярын арга хэмжээг "ёолтлоо", ёолохдоо тултал тэмдэглэдэг гаж сэтгэлгээ, буруу муу дадал зуршлаасаа бага ч атугай, ямх ямхаар хєндийрвєл яасан юм бэ, монголчууд аа.
Нохой, гахай шиг vхэр, мал шиг аягладгаа боливол дээрсэн юм биш vv.

Насаараа мал дагасан ч мал болчихоогvй, амьдралын холч ухаантай хєдєєх нэгэн євгєн нийслэлд шинэ оныг угтаад буцахдаа,
-За даа, манай Монгол чинь архин далайд живчихэж.
Тэр хvvхдvvд, залуучууд, эмс охидын архи, дарсыг сувдаглан ууж байгааг харахад их л дэвтэй. Ямар шунаг хvртэнэ вэ, хотод ч, хєдєєд ч их архидалт....

Бvр энэ архи нь сайн, энэ нь муу гээд л надад заах янзтай. Хотынхон чинь "ёолох" гэж нэг их том баяр тэмдэглэдэг юм байна. Архи л уудаг баяр юм. Маргааш нь том багагvй, эр эмгvй ёолцгоогоод л...хэмээн халаглан ярьж байсан нь ёолохын" ємнєх энэ єдрvvдэд санаанд минь буув! Бодох л vг.

Т.Пионер

Friday, December 21, 2007

Бэе бэеэ гамнае ээ / дууны үг/


Байдала гээшэ орёохан
Байдага юмадаа элдэвсийн
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадагүй
Байдала гээшэ орёохан
Байдага юмадаа элдэвсийн
Баяра бадаран байтараа
Уйтхара буужа магадагүй

Улаан зүрхэн шулуун бэшээ
Уяан сулой эрэдэние
Бэрхшээлэ дүүрэн дэлхэйдээ
Бэе бэеээ гамнае ээ
Байдала гээшэ орёоаше
Байналгүүвдаа зоригнай
Дуулим налаагаара дайдаартаа
Дуулан байна зүрхэмнай

Улаан зүрхэн шулуун бэшээ
Уяан сулой эрэдэние
Бэрхшээлэ дүүрэн дэлхэйдээ
Бэе бэеээ гамнае ээ

Улаан зүрхэн шулуун бэшээ
Уяан солой эрэдэние
Бэрхшээлэ дүүрэн дэлхэйдээ
Бэе бэеээ гамнае ээ

Бэе бэеээ гамнае ээ

Thursday, December 13, 2007

НОХОЙ ЦАГ


-фельетон-

Гомдоод байна. Сэтгүүлч бид бусдын өмнөөс л гомдож “Тэрийг тэр тэгээд хохироочихлоо” гэж хэл ам таталж явдгаас биш “намайг ингэлээ” гэж хэлж яваагүй юмсан. Бодоод үз л дээ. “Багш нарын цалинг нэм” гэж бичдэг сэтгүүл ч байхаас “миний цалин бага байна” гэдэг сэтгүүлч харсан хүн байна уу? ...Гомдмоор нь , цаана чинь маныгаа “Нохой” гэж нэрлэдэг болчихож. Англиар watch dog гэдэг юм байна. Эхлээд аятайхан орчуулах гэж зүдсэн юм гэдэг. “Сэрэмжит нохой”, “нийгмийн манаач нохой” гээд олон хувилбар гаргасан боловч нохой л бол нохой шүү дээ. Ямар нохой биш нохой гэж байх биш...

Цаанаа их учиртай гэнэ. Эртний хүмүүс анх нохой тэжээхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй болох зорилготой байсан юм байх. Ухаандаа шөнө дөлөөр нохой улина гэдэг бол анхны радио нэвтрүүлэг байж. Анхны радио шууд нэвтрүүлгээ "чоно ирж яваа юм шиг байна" гэсэн мэдээтэйгээр эфирт цацаж байсан нь тэр юм байх. Харин чоно ирээгүй байхад хуцаж эзнээ айлгадаг байсан зарим нохдыг шар мэдээллийг үндэслэгчээр тооцдог байна. Эдний аль алийн үүргийг сэтгүүлчид залгамжлан авч ард олондоо хонины арьс нөмөрсөн чоныг зааж өгөх, эсвэл “ий чоно ирлээ” гэж худлаа айлгах болжээ.

Гэхдээ л гомдмоор. Сайн сэтгүүлчийг уул нь сайн сэтгүүлч л гэдэг байсан. Одоо хэдийчинээн сайн сэтгүүлч байна төдий чинээлэг нохойлог болдог болсон юм гэнэ. Хүүхэд байхдаа Д.Маамын “Газар шороо” романыг уншиж байхад “Нохой Жааяа” гэдэг тааруухан хүн гарч байсан нь санаанд оров. Бодоод байхнаа хүн нь тааруу боловч сайн сэтгүүлч байсан байх нь. “Хоточ нохой” цол тэмдэг хүртэл гараад ирж. Цаашдаа “Зуудаг нохой”, “чимээгүй давхидаг нохой” гэхчлэнгийн номинацитай болох нь. Эс болсныг их бичдэг коллегууд маань энгэрээ “Худлаа хуцдаг нохой” тэмдэгээр цоолох нь гарцаагүй болов. Дарга барааддаг нөхөд минь “Нүүдэл дагадаг нохой” хавьцаа очих юм болов уу? Тодорхой эрхэлсэн ажилгүй агаад хэвлэлд юм бичдэг нөхөд маань хуучиндаа “идэвхтэн бичигч” гэсэн доромждуу нэртэй байв. “Идэвхтэйдээ л бичээд байдгаас биш хэнч бичээд аль гээгүй” гэсэн санаа л даа. Гэтэл тэд маань ардчиллын буянаар “Чөлөөт сэтгүүлч” гэсэн сайхан нэртэй болоод авсан. Гэвч энэ жаргалыг даанч удахгүй хяслангийн хар сүүдэр дайрах юм гэж хэн мэдлээ. Одоо хаана ч ажилладаггүй сэтгүүлчдийг “Золбин нохой” гэх нь байна ш дээ. Гэхдээ “зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог” гэдэг хойно нэгэн цагт ядаж “нүүдэл дагадаг нохой” бололгүй л яав гэж. Эндээс үүдээд цаашаа олон нэр томьёо шинэчлэгдэх болоод байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар нэрийн хуудсан дээрээ “нохойд барьдаг мод” гэж бичих нь гарцаагүй болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шүүмжлүүлсэн нөхөд болохоор “нохойд уруулсан” этгээд болж таарах нь. Ингээд шүүхээс “буруугүй хүнийг хазсан”, эсвэл “өөрийн буруугаас уруулсан” гэхчлэн заалттай шийдвэрүүд гарч эхэлнэ. Эндээс улбаалаад "хуцах" гэдэг үгэнд бичих, туурвих утга ороод ирвээ. Хөдөөний малчид “Манай нохой шөнөжингөө юм бичээд огт унтуулсангүй”, “Тэдний банхар хотонд чоно ойртох гэхээр чанга чанга сурвалжлага бичээд хөөчихдөг ” гэхчлэн ярих нь дамжиггүй.

Ер нь энийг ярихаа болье. Өөр гоё юм ярья. Сэтгүүлчдийн гомдлыг хэн л сонсдог байлаа.

Өөртөө үйлчилдэг эмийн сан нээгдлээ гэсэн сайхан мэдээ зурагтаар явж байна. Ороод өөрт таалагдсан эмийг сонгоод, хүсвэл тольтой харанхуй өрөөнд орж ууж үзээд, таалагдвал аваад гарах нь л дээ. Тэнд өвөл зуны эмнээс гадна, дөрвөн улирлын турш таарах өнгө үзэмж сайтай эм зөндөө гэнэ. Бас нийллэг банкетийн үед гоёх жирэмснээс сэргийлэх эмнээс эхлээд байхгүй юмгүй юм гэлцэнэ. Манай өөртөө үйлчлэх дэлгүүрүүдэд нэг л юм дутаад байдаг юм. Өөртөө нэгэнт үйлчилсэн юм чинь кассан дээр өөрөө суугаад, өөрөө толооноо бичээд, мөнгөө өөрөө сейфинд нь хийгээд, хариултаа өөрөө тэндээсээ сонгож аваад гарах учиртай санагддаг.

Анагаах ухаан ч явж өгч байгаа юм байх. Удахгүй хотын төвд өөртөө үйлчлэх эмнэлэг нээгдэнэ гэж байна. Үүдэн дээр нь зүс гоо охид мэхэлзэн угтаж “сайхан өвдөж байна уу” хэмээн инээд цалгиулан угтана. Тэгээд дээр нь чагнуур тавьсан том цар өмнө чинь барина. Юуны чинь яах гэж... өөрийгээ чагнахгүй юу. Тэгээд өөрөө өөрийнхээ оношийг найдвартай тогтооно. Мөн та дуртай сандал дээрээ тухлаад, дуртай шүдээ, дуртай бахиараа, дураараа сугалж болно. Хэнч саад хийхгүй. Зөөлөн тавлаг мэс заслын орон дээр тааваараа тухлан хэвтээд мухар олгойгоо хүссэн багажаараа авсан ч болно. “Хэрэглэгч хаан” гэсэн тэнгэрлэг зарчимтай энэ хамт олон үйлчлүүлэгчийнхээ ажилд хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд “Сэхээн амьдруулах тасаг”-аа ч хэрэглэгч өөртөө үйлчлэх зарчмаар зохион байгуулжээ. Энэ юу ч биш гэнэ. Цаана нь нээгдэх өөрөө өөртөө үйлчлэх буяны газарт бүрлээч өөрөө... ээ ингэсгээд болих нь дээр юм шиг байна. Тийм үү?

Нийтлэлч: Б.Цэнддоо

Wednesday, December 12, 2007

***Намайг уучил***

Учираад л өнгрөх бүсгүй минь уучилдаа намайг уучил
Би чамаас хайр хүсээгүй шиг бүү надаас түүнийг нэхээ
Эрэгчин адгуус шиг жамыг гүйцэлдүүлчихээд
Эргэж харахгүй явах гэсэн юм би
Зээрийн янзага шиг танхилхан бүсгүй минь
Зэмлэх сэтгэлд бүү автаа
Унтсан охидийн тоог нэгээр нэмэх гэж
Ургийн бичиг шиг тэмдэглэл хөтлөх гээгүй ээ би
Учиралын сайханыг хааяа нэг мэдэрч
Урам хийгээд онгодын цэнэг авъя гэсэн юм
Бүтэн шөнө богино байдгийг чамд мэдрүүлж
Бүхийл мэдэрхүйгээрээ чамайг мэдэрч бас энхрийлж
Бүсгүйн танхил биед жаргал нэгийг амсуулж
Бүдэгхэн гиншиг хөгөнд бүжиглэж нэг цэнгий гэсэн юм
Өөрт чинь би өгөхийг нь өгч авахыг нь авсан болохоор
Өргүй билээ одоо чамд
Бие үнэлэж мөнгө нэхээгүй шигээ бүсгүй минь
Бүү надаас хайрыг нэх учрал хүс


Оюунаа *** Би явлаа***

Зүгээр л би чамаас явлаа
Зүрх сэтгэлээ аваад явлаа
Зүггүй гэнэхэн хайр минь
Зөрж дургүйцэх хэрэггүй дээ
Хайртай бүсгүйн чинь өврөөс
Хулгайлж авсан өдрүүдийг март
Хайрлахгүй байж чадахгүй нь гэж
Хайнгадуу хэлсэн үгийг чинь мартна аа
Хүлээх хэрэггүй дээ би чамаас явлаа
Хүсэл мөрөөдлөө аваад явлаа
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Хүчирч дийлэхгүйдээ харуусаад буцлаа
Би ингээд бүр мөсөн явлаа
Болчимгүй гэнэхэн хүслээ хориод
Бодлогогүй хийсэн алхмаа зэмлээд
Биэ сэтгэлээ аваад явлаа
Өөрийн болгож чадахгүйгээс хойш
Өрөвдөж битгий хайрлаарай
Өр зүрх минь өвдөж ханалаа
Өнчин дэрэн дээр уйлж цөхөрлөө
Хожимдож учирлаа даа гэж
Хувь заяандаа гомдох хэрэггүй ээ
Болох л юм болоод өнгөрсөн гээд
Бодолдоо хайрлан жаргалтай амьдар даа
Өрөөлийн жаргалаас хумсалж амьдрах хүсэл алга аа
Өөрийнхөө хайрыг хайхаар явлаа
Би эндээс нэг мөсөн явлаа

Эрх чөлөө


Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

Жон Стюарт Миль

Эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй билээ. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой байв. Эхэн үедээ эрх чөлөөг ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байв. Эрх чөлөөтэй байх эрх хүн бүрт байдаггүй байсан. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл гэсэн ойлголтыг XVIII зуунд Хоббс, Локк нар үндэслэсэн. Локк нэгэн бүтээлдээ "Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн" гэж дурдсан байдаг. Засгийн газрын үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах явдал мөн хэмээх үзэл санаа XIX зуунд түгэн тархаж, эрх чөлөө улс төрийн нэг гол үнэт зүйл болон хөгжсөн. Харин XX зуунд эрх чөлөөнд хоёр томоохон заналхийлэл тулгарсан. Нэг хэсэг нь эрх чөлөө бол коммунизм эсвэл цэвэр үндэстний улс байгуулах зэрэг дээд зорилгод хүрэхэд захирагдах ёстой өчүүхэн зорилго гэж үзэж байхад социалистууд гэх нөгөө хэсэг хүмүүс засгийн газраас хүний дотоод хэрэгт илүү ихээр оролцох явдлыг зөвтгөхийн тулд эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг өөрчлөхийг санаархаж байв.


Өөрийн дураар амьдрах эрх

Эрх чөлөө эрхийн тухай ойлголтоор тодорхойлогдох нь түгээмэл. Би хаана амьдрах, хаана ажиллаж, хэнтэй амьдрахаа шийдэх эрхтэй. Хэрэв би бусдын эрхийг хүндэтгэж байгаа тохиолдолд өөр хэн ч намайг хүчилж, миний хүслийг зогсоох ёсгүй. Энэ нь Локкийн жам ёсны эрхийн тухай номлолоос эхтэй. Эрх чөлөө гэдэг бол өөрийн эрхийн хүрээнд амьдрахын нэр бөгөөд бусдын эрхэнд саад болсон эрх чөлөө байх учиргүй. Хэрэв ингэвэл эрх чөлөөг буруугаар ашиглаж "дураараа авиарлсан" хэрэг болно. Эрх чөлөө, дур зорго хоёр ялгаатай.

Хязгаарлагдмал засаг, чөлөөт зах зээлийг эрх чөлөө гэж тодорхойлж болно. Засаг төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал мөн. Чөлөөт зах зээл нь эдийн засгийн эрх чөлөө болоод сонголт хийх эрх чөлөөтэй нягт холбоотой. Хэрэглэгчдийн худалдан авах эрх, худалдагчийн бараа үйлчилгээнийхээ үнийг тогтоох эрх /хэрэглэгчийн тэрхүү үнийг хүлээж авах буюу татгалзах эрх/, ажилчдын ажил мэргэжлээ сонгох эрх, үйлдвэрлэгчдийн өөрсдийн хүслээр үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнээ сонгох, сонгосон хүнээ ажилд авах эрх зэрэг үүнд багтана. Эдгээр эрх чөлөө зөвхөн капиталист нийгэмд оршиж чадна.

Хувь хүн ашиг сонирхлоо хамгийн сайн мэддэг

Зөвхөн хувь хүн өөрөө чухам юу хүсч, юуг эрхэмлэж, юуг таашааж байгаагаа, амьдралдаа ямар зорилго тавьсан, ямар ашиг сонирхолтой вэ гэдгээ хамгийн сайн мэднэ. Энэ нь хүн орчин тойрноосоо болон нийгмийн уг гарвалаасаа үл хамааран чөлөөт хүсэл сонголттой байна гэсэн үг. Хүн учир шалтгаан, ухамсрын тухай ойлголтдоо үндэслэн өөрийнхөө зөв гэж үзсэн сонголтыг хийдэг. Зөвхөн тухайн хувь хүн л юу хүсч, юуг эрхэмлэдэгээ мэднэ. Хүмүүс өөр бусад хүнд чухам юу зөв, юу тохиромжтой болох талаар төсөөлөлтэй байж болох боловч хэн ч тухайн хүн шиг сайн мэдэж чадахгүй. Тиймээс ч хүний хувийн амьдралыг зааж залахыг эрхэмлэдэг эцгийн эрхт ёсыг эрх чөлөө үгүйсгэдэг билээ.

Эрх чөлөө бүх хүний ашиг сонирхлыг хөгжүүлдэг

Эрх чөлөө ба дэг журам, нийтийн сайн сайхан ба хүмүүсийн ашиг сонирхлын хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Эрх чөлөө бүх хүний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байдаг. Ютилитарианчууд /олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл/ эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт итгэж байв. Тэдний нэг болох Жереми Бентамын тодорхойлсноор чөлөөт нийгмийн үр дүн бол "хамгийн олон хүнд хамгийн их жаргалыг" олгох явдал юм.

Адам Смит "үл үзэгдэгч гар" буюу заримдаа "аяндаа бий болох дэг журам" хэмээн нэрлэгддэг онолыг боловсруулсан. Уг онол ёсоор хувь хүн бүр өөрийнхөө төлөө тус тусдаа ажиллахад үр дүнд нь "үл үзэгдэгч гараар удирдуулсан мэт өөрийн анхлан зориогүй үр дүнд нэг мэдэхэд хүрдэг". Эрх чөлөөтэй хувь хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангахын тулд бусад хүмүүстэй хамтран ажиллахад хүрдэг бөгөөд тэр нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж, нийтийн сайн сайхныг хөгжүүлдэг. Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд бусдын хүслийг хангах ёстой болдог. "Үндэстнүүдийн баялаг" бүтээлдээ А.Смит "Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэйдээ бидэнд оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгэж байгаа юм." хэмээсэн байдаг. Нийгэм дэх олон сайн сайхан зүйл хүмүүсийн анхнаасаа зориогүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон байдаг бөгөөд Адам Фергусон үүнийг "хүмүүсийн төсөөллийн бус, харин үйл ажиллагааны үр дүн" гэж тодорхойлсон.

Эрх чөлөө эрдэм мэдлэгийг дэлгэрүүлдэг

Жон Стюарт Милль хэдийгээр бид санал нийлэхгүй ч бусдын бодох, ярих, хийх зүйлийг хүлээн зөвшөөрөх явдлыг toleration буюу хүлээцтэй байх гэж нэрлэсэн. Өөр хүний зөв ч байж болно. Тэгвэл бид өөр хүнийг ойлгохыг хичээснээрээ өөрсдийн үзэл бодол, ойлголтоо дээшлүүлж болох юм. Аль эсвэл бид түүний алдааг тайлбарлан ойлгуулснаар, үзэл бодлыг нь өөрчилж болно. "Би чиний хэлж байгаа зүйлийг үзэн ядаж байна. Гэхдээ наад үгээ хэлэх эрхтэй байхын чинь төлөө би тэмцэх болно" гэж Волтер /францийн философич/ хэлсэн нь бий. Чөлөөт нийгэмд санаа бодлын өрсөлдөөнд янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэгдэж, шалгагдаж байдаг. Ингэж үнэн зүйл худал хуурамгийг зайлуулдаг. Фридрих Хаек чөлөөт нийгмийн нэг үр дагавар бол мэдлэгийн өсөлт бөгөөд тэр нь нэг газар буюу нэг хүнд агуулагдаад байлгүй бүх хүний оюун санаанд түгэн тархаж байдаг гэж үзсэн. Эрх чөлөө бол урьдчилан төсөөлөөгүй, урьдчилан таамаглах боломжгүй зүйлийг ч хүлээн зөвшөөрдөг. Төвлөрсөн төлөвлөгөөт нийгэм хувь хүмүүсийг нэгэн туйлын зорилгод нийцүүлэхийг оролддог нь шинэ үзэл санаа үүсэн гарч, шинэ үйл хэрэг явагдахад саад тотгор учруулдаг.

Позитив "эрх чөлөө" бол эрх чөлөө биш

Эрх чөлөөг зарим хүмүүс "хэн нэгэн намайг ямар нэг зүйл хийхийг хориглохгүй байх" гэсэн уламжлалт утгаар нь бус, харин аливаа зүйлийг хийх чадвар буюу эсхүл бусдаар дамжуулан хүссэн зүйлээ олж авах хүч чадал /эрх мэдэл/ гэсэн утгаар нь ойлгодог. Энэ нь хүмүүсийн дээд болон доод "би", боломжит болон бодитой ашиг сонирхлын ялгааг тодруулж өгдөг. Түүнчлэн чухамхүү энэхүү харилцаа нь Марксын "хуурмаг ухамсар" хэмээн тодорхойлсон ойлголт буюу тодруулбал, хүмүүс капитализмыг түлхэн унагах жинхэнэ үнэн сонирхол нь юу вэ гэдгийг мэддэггүй гэсэн ойлголтын үндэс юм. Тиймээс зөвхөн марксист ба коммунист намууд түүнийг жинхэнээр нь ойлгодог тул тэдэнд эрх мэдэл өгөх хэрэгтэй гэсэн. Үүнээс үүдэн нэг асуудал гарсан нь хүмүүсээс асуулгүйгээр тэдний ашиг сонирхлыг сайн мэддэг хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг эрх мэдэлтнүүд бий болж, энэхүү үзлийг буруугаар ашигласан. Харин Жан Жак Руссо эрх чөлөө хэмээх ойлголтыг "нийтлэг хүсэл зориг" буюу нийтийн сайн сайханд дуулгавартай захирагдах явдал хэмээн тодорхойлж байсан. Тиймээс өөр үзэл санаатай хүн бүрийг "хүчээр эрх чөлөөтэй" болгох ёстой гэж байв. Энэ нь мэдээж эрх чөлөөний ерөнхий ойлголтын үүднээс авч үзэх юм бол утга учиргүй зүйл билээ.

Оксфордын гүн ухаантан Исаиа Берлин "Эрх чөлөөний тухай хоёр үзэл баримтлал" хэмээх алдартай бүтээлдээ эхний ойлголтыг "негатив эрх чөлөө", дараачийхийг нь "позитив эрх чөлөө" хэмээн тодорхойлсон. Тэрээр "негатив эрх чөлөө" гэдэг нь "бусдын зүгээс саад тотгор, хязгаарлалт огтхон ч байдаггүй хүрээ" гэж үзсэн. Энэ утгаараа эрх чөлөө гэдэг нь хязгааргүй үйлдлийн ертөнц мөн. Хаек үүнийг "албадлага байхгүй байх явдал" гэсэн. Берлин мөн "позитив эрх чөлөөг": "өөрөө өөртөө эзэн нь байх" гэж тодорхойлсон. Тэрээр энэ бол эрх чөлөө биш, харин эрх мэдэл гэж үзэж байв. Эрх чөлөөг үгүйсгэнэ гэдэг ямарваа нэг үйлдэл хийхийг хориглоно гэсэн үг. Харин эрх мэдэл байхгүй байна гэдэг нь эрх чөлөө байхгүй байна гэсэн үг огт биш. Тухайлбал, дэлгүүрт ном байхгүйн улмаас худалдаж авах боломжгүй байх явдал хийгээд тэр номыг төрөөс хориглосны улмаас түүнийг олж авах боломжгүй байх хоёрын хооронд асар их ялгаа бий. Сүүлийнх нь бол эрх чөлөөг боогдуулж байгаа хэрэг, харин эхнийх нь биш.

Позитив /тогтоогдсон-албадлагжсан/ эрх чөлөө нь мөн хувь хүн тухайлсан зорилгод өөрийгөө чиглүүлж байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хувь хүн зөвхөн өөрийнхөө төлөө бус, харин анги давхарга, улс үндэстэн, арьс өнгө зэрэг нийтлэг нэг олонхийн зорилгыг хангахын төлөө амьдрах ёстой гэдэг. Хүмүүс өөрсдийн сонгосон зорилгын төлөө бус, харин бусдын сонгосон, түүнээс илүү дээгүүр зорилгыг хангахын төлөө амьдардаг. Маргарет Тетчер энэ санааг эрс эсэргүүцэж "Ёс суртахууны гол цөм нь сонголт. Хэрэв сонголт үгүй бол ёс суртахуун ч, сайн сайхан, муу муухай ч үгүй байхсан. Сайн сайхан, муу муухай гэдэг ойлголт хүн зөвхөн сонгох эрхтэй байгаа нөцөлд л утга учиртай" хэмээсэн байна.

"Уршиг бүү тарь!" зарчим

Хууль мөн чанараараа хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, тодорхой зарим зүйлийг хийвэл шийтгэхээр заналхийлдэг. Хүмүүс хуулийг хүндэтгэж, хуулийн хүрээнд амьдрах хэрэгтэй байдаг. Хэзээ хүний эрх чөлөөг хязгаарлахаар хууль хэрэглэж болох вэ? Жон Стьюарт Милль "Эрх чөлөөний тухай" номдоо "Уршиг бүү тарь!" хэмээх зарчмыг тодорхойлж өгсөн.

"Зөвхөн өөрийгөө хамгаалах шаардлагаар бусдын эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж болно. Иргэншсэн нийгмийн аль нэг гишүүний эсрэг хууль ёсоор хүч хэрэглэж болох цорын ганц тохиолдол бол бусдад хор хохирол учрахаас сэрэмжлэн хамгаалах явдал юм."

Өөрөөр хэлбэл, аливаа хүний үйлдэл бусад хүмүүст гэм хор учруулахгүй байхыг хуулиар сэрэмжлэн хамгаалах ёстой. Мэдээж найз нөхөд, гэр бүлийнхэн, заримдаа бүр огт танихгүй хүмүүс ч гэсэн хэн нэгний биеэ авч явах байдлыг өөрчлөхийг эрмэлзэх нь бий. Тухайлбал, өөр хаа нэг газар амьдрах, өөр хэн нэгэнтэй гэрлэх, өөр газар ажиллахыг зөвлөдөг бөгөөд эдгээр нь хуульд хамаарах асуудал биш.

Эрх чөлөөний асуудал

Бусдын эрх чөлөөг адилхан хүндэтгэн амьдралын бүхий л хүрээнд сонголт хийх эрхийг эрх чөлөө гэдэг тул бүх эрх чөлөөг жагсаан бичих боломжгүй юм. Зохих ёсны анхаарал татдаг зарим эрх чөлөө байдаг.

Үүнд бодож сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө багтана. Бусдаас өөр, янз бүрийн үзэл бодлыг хүлцэн тэвчих учиртай. Хэвлэл мэдээлэл хүссэн зүйлээ хэвлэн нийтлэх эрхтэй байх ёстой. Шашин бүр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхтэй байх ёстой. Хувь хүн бүр үзэл бодлоо аливаа шийтгэл хүлээлгүйгээр илэрхийлэх эрхтэй байх учиртай. Үзэл санаа, итгэл үнэмшлийн өрсөлдөөнөөс үнэн урган гардаг.

Хэлцэл хийх эрх чөлөө. Аливаа хүн өөрийн сонгосон ямар ч хүнтэй худалдаа арилжаа хийх эрхтэй. Өөрийн хүссэн хүнтэй, харилцан тохирлцсон үнээр худалдах буюу худалдан авах эрх чөлөөтэй байх ёстой. Энэ нь ажил олгогч ба ажилтан хамтын ажиллагааныхаа нөхцлийг харицан тохиролцох эрх чөлөөнд мөн хамаарна. Төр эдгээр тохиролцоо үнэхээр сайн дурын үндсэн дээр хийгдэж, аливаа хууран мэхлэлт буюу хүч хэрэглэхгүй байх нөхцлийг хангах үүрэгтэй.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Бусдын эрх чөлөөг хөндөөгүй нөхцөлд аливаа хүн ямарваа нэг зорилгын төлөө хүссэн хүнтэйгээ эвлэлдэн нэгдэх буюу хамтран ажиллах эрх чөлөөг эдлэх учиртай. Мөн харилцан зөвшилцсөний үндсэн дээр сонгосон хүнтэйгээ гэрлэх буюу дотно харьцаа тогтоох эрхтэй.

Эрх чөлөө бол бусад үнэт зүйлсийн үндэс болдог учраас хамгийн үнэ цэнэтэй зүйл билээ. Эрх чөлөө тэдгээрт утга учир өгдөг. Тэрээр мөн бидэнд сонгосон амьдралаараа амьдрах боломж олгодог. Магадгүй хүн бүр, нийгэм бүр, ялангуяа бүх засаг төр үүнд хүрэхэд хэцүү гэж үздэг байж болох ч эрх чөлөө бусдын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байхыг биднээс шаардсаар байдаг.

Унших ном

Isaian Berlin. Four Essays on Liberty. Oxford. Oxford University Press., 1969.

Friedrich Hayek. The Constitution of Liberty. London. Routledge., 1960. chapters 1-5.

Milton Friedman. Capitalism and Freedom. London. University of Chicago Press., 1962. chapter 1.

John Stuart Mill. On Liberty. London. Penguin., 1971 /1859/.

Adam Smith. The Wealth of Nations. Indianapolis. Liberty Press., 1981 /1776