Monday, June 23, 2008

Миний найзууд


Анхны цас нутагт минь аль хэдийн орчихсон гэнэ
Ангийн мөр хөөгөөд найзууд минь ар хөвчдөө гарчихсан гэнэ
Аяны майхнаа татчихаад түүдгийн дэргэд андууд минь
Аагтай сархад сөгнөн Мэнд амрыг дуулж байна гэнэ

Би саначихлаа найзуудыгаа

Баян хангайдаа сэржим өргөж сүсэглэчихээд
Багын хэдэн нөхөд минь ангийн мөр хөөж яваа
Боорлон гүйлдэх нохдын хийморь сэргээсэн хуцалтан дор
Бодон гахайг унаган цэц мэргэнээ сорьж яваа

Би мэдэж байна

Гахайн сааль огтлон олз омогтойдоо бахдан
Ганзагa нийлсэн найзууд минь хууч хөөрч суугаа
Гашуун нэрмэлийн охинд бие сэтгэл нь халамцчихаад
Гар зөрүүлэн бие биенээ дотно гэгч нь тэвэрцгээж байгаа

Би очмоор болчлоо

Эмээл дэрлэн хээр хонохдоо багын явдлуудаа дурсан
Элгэмсэг дотноор нэгнээ элэглэн шоолж байгаа
Эр хүний жаргалыг яг одоо л мэдэрцгээж
Эрүү тачигнасан жавартай шөнө тас тэврэлдэн амарцгааж байгаа

Миний муу найзууд

Өглөө эртлэн босож морьдоо эмээллэн зэхэж
Өнөөх гайхал хөвгүүд ноён уулыг зорьж байгаа
Наргиж хөгжилдөн аяны замдаа дөрөө мултлан үдэлчихээд
Найзууд минь мөрийтэй хүчээ үзэн барилдаж байгаа

Хамт анд явмаар санагдчихлаа

Андууд минь та нарын ангийн олз чинь арвин байг
Аяны чинь алтан шаргал зам өлзийтэй байг
Ноён хөх сарьдагууд уул ус минь та нарыг ивээг
Найз нь эндээс та нартай мэнд амар хэмээн мэндчилээд

Нэг хундага хөнтөрч орхиё

Эрка

Эх сурвалж :http://erdenenbayar.blog.banjig.net

Компьютерийн шилэн гар



Орчин үеийн компьютерийн гарнуудын загвар дизайн одоо байгаа нь ч гэсэн хэмжээ нь улам жижигхэн, нарийхан болж, нэг үгээр жижгэрэх хандлагатай байна.

Энэхүү компьютерийн гарны загвар бодит амьдрал дээр байсан бол хамгийн нимгэн нь байх байлаа. Бүхэлдээ шилэн корпустай, гэрэлтүүлэгч, камертай.

Камер нь хуруунуудын хөдөлгөөнийг харж, мэдээллийг компьютерт дамжуулах үүрэгтэй. Үүний үр дүнд сайжруулсан мэдрэмжтэй гадаргуу үүсч байгаа юм. Нэмж хэлэхэд зурагнаас үзвэл ийм компьютерийн гар нь ус нэвтрүүлдэггүй. Маш сайхан харагдаж бас сонсогдож байгаа хэдий ч харамсалтай нь одоогоор зөвхөн загвар, концепт л юм даа.

glass keyboard

glass keyboard

Friday, June 13, 2008

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИОЛ



/Ардчилсан намын шинэ цэргүүдээс зохиогчийн эрх хулгайлав/

Дүрс: Дэлгэцнээ Ардчилсан намын туг намирч байснаа нэгэн нөхөр сүнс мэт гэнэт сүрхийтэл гарч ирнэ. Тэрээр намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ намируулсан харагдана. Ялимгүй сандарч байгаа бололтой ярьж эхэлнэ.
Текст: Би Монголд бэлгэвч дэлгэрэхээс өмнө олдсон. Гэхдээ бэлгэвч байлаа ч гэсэн тэмцсээр байгаад нүх олчих чадалтай сперматойз л доо. Ард түмний нам байгуулахаар дөчин хэмийн хүйтэн чулуун шалан дээр сууж байхад бэлгэвч минь углаастай байсан. Би даараагүй. Бороо гоулд руу дайрахдаа бэлгэвчээ өмсөөд л ухасхийсэн. “А” намдаа нутаг гүйсэн адуу шиг буцаж ирэхдээ би бэлгэвчээ мартаагүй билээ. Намайг Лхамжавын Гүндалай гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Бүгд найрамдах намын туг намирч эхэлсэн байна. Бас нэг уртаас урт нөхөр сүнс мэт гулжисхийн гэнэт тодорно. Тэрээр өөрийн намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ гонжиролдуулсан харагдана. Энэ хүн ихэд ууртай байх ажгуу.
Текст: Малчдад би яснаасаа /янхир том яс руугаа заана/ дургүй. Гэхдээ ноолууранд бол хайртай л даа. Залхуу, бүдүүн хүнийг би нэг нүдээрээ ч үздэггүй. Хэрвээ би сонгогдвол залхуучуудыг бүгдийг нь баривчилж, хүрз бариулж, ноолуурын үйлдвэр бариулна. Би Монгол улсынхаа төлөө хөлс хүчээ хайрлалгүй зүтгэсээр яс арьс болтлоо турсан. Цаашдаа зүтгэнэ ч, турна ч. Намайг Буянгийн.., биш ээ, Базарсадын Жаргалсайхан гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Монгол ардын хувьсгалт намын туг намирч эхэлнэ. Мөөмөө сэрийлгэсэн нэгэн бүсгүй сүнс сүүдэр мэт огцом гялсхийнэ. Тэрээр хувьсгалт намынхаа бадамлянхуа бэлэгдлээр час улаан хөхний даруулга хийж зүүжээ. Ихэд ялдамхан инээмсэглэж байх ажгуу.
Текст: Би хүүхдэд хайртай. Хүүхдээр хэлд орж, хүүхдээр хөлжиж, хүүхдийг хошгируулж улс төрд гарснаа би хэнээс ч нуухгүй. Энэ бол пионер хүний үг. Пионер хүн үнэнч шударга байх ёстой. Би Энхболд даргын газрын наймаачин болохыг пионер хүний ёсоор шударгаар хэлсэн. Цаашдаа ч хир буртгийг шударгаар илрүүлсээр байх болно. Намайг Нордогийн Болормаа гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ дахин Ардчилсан намын туг намирч эхэлнэ. Унжиралдсан цагаан дээлтэй нөхөр, зангиагаа ч унжиралдуулсаар.., гонжиролдсоор арайхийн тодорно. Тэрээр ардчилсан намынхаа тугаар хөөрөгний даалин хийж барьсан харагдана. Унжирсан унжуу хамар луугаа тамхи чихэнгээ ярьж эхэллээ.
Текст: Би.., тооны ухааны хүн. Энэ утгаараа болбол бүх хорыг яг таг тооцоолж найруулдаг. Нөгөө утгаараа болбол тэрхүү хор хэнд яаж үйлчилж, тэр утгаараа болбол хэн суудлаасаа унахыг квадрат язгуураас гаргаж, логрифм тэгшитгэлээр бодож математик гаргалгаа хийж сурсан хүн… /Түр бодлогоширно/ Нөгөө утгаараа болбол намайг Раднаазүмбэрэлийн Гончигдорж гэдэг.

Эх сурвалж: http://amarsaikhan.blogspot.com/

Миний л хохь


Арван мянган төгрөг хү­нээс зүгээр авчихсандаа санаа зовохчоон болоод сон­голт хийж, ирэх дөрвөн жилийн амьдралаа арван мянгаар наймаалчихсан бол миний л хохь. Дараа нь тэгвэл дөрвөн жил үсээ үгтээж, хулгайч-авлигач дарга нарыг дэмий л үзэн ядаж, зурагтаа нулимж, ядуу амьдралаа зүхэж, хувь заяан­даа гутаж явахаас өөр юу үлдэх билээ. Би л ийм сонголт хийчихсэн юм чинь миний л хохь.

Энхтүвшин гишүүний гарч ирсэн Хөвсгөлийн сонгууль, НИТХ-ын 33-р тойргийн сон­гуулиас харах юм бол 2008 онд луйвар, мөнгө хоёр хах­сан сонгууль болно. Нэгэнт сонгууль болоод, хэрүүл уруул дундуур УИХ-ын ги­шүүд тангаргаа өргөчихсөн хойно СЕХ байтугай ямар ч шүүх хэрэг үүсгээд тогтоол гаргаад нэмэргүй. Тэртэй тэргүй МАХН, АН хоёр адил­хан л мөнгө тарааж, луйвар хийснээс хойш гээд хууль зөрчсөн гэмт үйлдлээ хоёр намын тохиролцоо болгоод л өнгөрнө. Ямар 76-уулаа ги­шүүнээсээ больж дахин сон­гууль явуулалтай биш гэл­цээд л. Харин ч үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцон сонгуулийн луйв­рын мэдлэг чадвараа бая­жуулаад өнгөрнө. Тэгээд нөгөө арав хорин мянгад нь болоод буруу санагдаад бай­сан нам, хүнээ сонгочихсон, миний төсөөлөө ч үгүй Төр, Засаг, олон дарга гарч ирвэл миний л хохь.

Үндсэн хуулийн эрх, үүр­гээ биелүүлж шударга зөв сонгууль хийгээгүй, хийлгэх гэж оролдоогүй, чадаагүй бол, тэгээд хулгайч дээрэмчдийг Төрд гаргасан бол миний л хохь. За одоо л хаширлаа, дөрвөн жилийн дараа л жинхэнэ зөв хүнээ нэг юм сонгоё гэж дөрвөн жилийн амьдрал минь хохир­вол миний л хохь.

2,700,000-уулаа байж Төрд өөрсдөө гаргачихсан 100 хүрэхгүй хулгайч, дээ­рэм­чдэд элэг бариулж, эрх чөлөөт амьдрал минь арван мянгаар үнэлэгдэж доромж­логдож байвал миний л хохь.

Аравхан мянган төгрөг авчихаад хэрэгтэй үед гар­гадаггүй нэг муу совесть ухааны юмны үлдэгдэл хат­гаад мөнгө авсан хүнээ сон­го­сон бол миний л хохь. Ер нь тэгээд ирэх дөрвөн жил ин­гээд ингээд өөрсдөө улс орон­доо эзэн болоод, ажил амьд­ралаа сайжруулаад хэдхэн хүн хэ­дэн тэрбумаар хул­гайлдаг биш хүн бүр ажилтай, сайн цалинтай, дарга нараа дар­галдаг, хянадаг болъё гээд байхад буруу намаас нь очиж гуйлгачин шиг арван мянган төгрөг горьдож аваад ганц өдөр сайхан хоол идээд л өнгөрдөг миний л хохь. Дөр­вөн жил x 365= 1460 өдрийн хоолоо биш ганц өдрийн хоо­лоо бод­дог миний л хохь.

Гуйлгачинд чулуудах мэт мөнгийг нь авалгүй харин ч урдаас нь Төрд очоод миний амьдралыг ингэж сайжруу­лаарай, маш их олон ажил бий болгоорой, цалинг минь ингэж нэмээрэй гэж даалгавар өгч, ам өчиг, гарын үсгийг нь авчихаад дөрвөн жил ги­шүүнээ хянаж, айлгаж явахын оронд ганц өдрийн хоолоо бодсон миний л хохь.

Төрийн албанаас л цалин авагч дарга миний тойрогт тэрбум төгрөгийн сонгууль хийж мөнгө тарааж байхад нь хэнээс, хаанаас, дараа нь яана гэж ийм их мөнгө авсныг нь асуулгүй дуугүй л арван мянгаа өвөртлөөд гарсан бол ирэх дөрвөн жил хармаагаа тэр даргаараа өдөр бүр ухуулж байх нь зөв, миний л хохь. Надад өнөө орой юу тарааж өгөх нь вэ гэж гар харж байс­наас биш, ирэх дөрвөн жил энэ хүн, энэ нам юу хийх вэ гэж ганц юм асуусан биш. Дөрвөн жил дураа­раа дургихад нь үсээ зул­гааж, зурагтаа нулимахаас өөр эрхгүй хоцорсон миний л хохь.

Гэхдээ монгол хүн үргэлж ийм ядуу бодолтой, ядуу амьдралтай, ядуу хүсэл мө­рөө­дөлтэй байхгүй ээ. Бүү горьд дарга нараа. Тун удах­гүй сэтгэлгээ нь сэрж боссон монголчууд та нараас: хүүх­дийн мөнгөнөөс, хүн бүрийн хармаанаас, өвчтөний эм хоолноос, өөрөөс нь хулгай хийж байсан, Төрийн нэр барьж өөрсдийгөө харилцан хамгаалсан хулгайчдаас ял асуух өдөр ирнэ. Тун удахгүй түшмэлийн масктай хулгайч-Төрөөс иргэд багийг нь хуу татан авч хармааны хул­гайчдыг шийтгэдэг тэр л хууль, тэр л ялаар яллах болно. Яахаараа төрд л дар­гаар ажиллачихаад тэрбум тэрбумын хөрөнгөтэй болс­ныг чинь яллах болно, төгрөг болгоноо хаанаас олсныг чинь шалгах болно.

Саяхан Чилид Пено­читийн хүүхэд, авгай хоёрыг шоронд хийсэн. Тэр хоёрыг Пиночет шиг хулгай хийсэн гэж биш, хулгайн мөнгөөр нь хооллож, хувцаслаж амьдар­сан гэж хам хэрэгтэн болгон шоронд хийлээ. Чили орныг ядуурал, коммунизм хоёроос салгасан ч гэсэн Пиночет Төрд байхдаа хийсэн хулгай, авлигынхаа хэргээр эмнэ­лэг, шүүх хоёрын хооронд өндөг, лоолиор шидүүлсээр их л зовж үхсэн. Үхэхийнхээ өмнө ард түмнээсээ өөрийгөө өршөөгөөч гэж нэг гуйж үзээд үхсэн.

Одоогийн манай хулгайч, авлигач дарга нар арван жи­лийн дараа хулгайн мөнгө, хөрөнгөө яаж хэрэглэж, яаж амьдарна гэж бодож байгаа юм бол доо зайлуул. Их л зовох байх даа. Тэр үед ми­ний хохь авлигач, хулгайч чиний хохь болно. Өнөөдөр­төө ийм арчаагүй наймаа хийж эрх мэдэл, амьдралаа арван мянгаар зарж байгаа миний хохь. Монгол хүн бүр амьд­рал, ирээдүйгээ өөрөө итгэл дүүрэн сонгох тэр өдөр хур­дан ирэхийн төлөө.

Б.Болдсайхан эмч

Thursday, June 12, 2008

Итгэмээргүй машинуудын итгэмээргүй уралдаан


Францын Ногаро хэмээх хотод Эко-Марафон (Eco-Marathon 2008) болж энэ уралдаанд дэлхийн 25 орны нийт 200 баг оролцжээ. Гол санаа нь бол автомашиныг байгаль, орчин тойронд ямар ч аюулгүй гэдгийг харуулах ажээ. Марафоны зохион байгуулагчаар Shell компани ажилласан байна.

Команда Ben Hur Concept.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Biomobile.CH.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Carpe Diem.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда CEFI SEM.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Eco-Team HAW Hamburg.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Ecologico Marxadella.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда I. C.U.P.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Iselin Schule.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда MicroShell ENSMM.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда ProTRon II.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Samba Speed.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда SchluckSpecht.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда The Dutch Painters.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Tiple-X.

Невероятные гонки невероятных автоконцептов



Команда Zero-7.

Невероятные гонки невероятных автоконцептов

Невероятные гонки невероятных автоконцептов

Tuesday, June 10, 2008

"Ялла" "Учкудук"

Xentex- Хоёр дэлгэцтэй ноутбүүк


Энгийн ноутбүүкийг нээж, хаагаад л болчихдог бол энэ загварын ноутбүүкийг хоёр нугалж болдог байна.

Энэхүү загварын онцлог бол та бүхэн ойлгож байгаа байх, том дэлгэц ашиглаж түүнийгээ авсаархан болгон хадгалах юм.

Энэ тохиолдолд ноутбүүкийн дэлгэц тус бүр нь 13.3 ямх буюу 24.3 сантиметр, хоёр дэлгэц нийлээд 19.5 ямх, эсвэл 49 орчим сантиметр болдог байна.

Түүнээс гадна дэлгэцний тал хагас эргэж, нэг нь тан руу, нөгөө нь өөр тийшээ, жишээлбэл эсрэг талд сууж байгаа хүн рүү харж байж болох юм.

Одоо зөөвөрлөх асуудал руу эргэж оръё. Дээр хэлсэнчлэн ноутбүүкийг хоёр нугалж болдог: Эхний удаа жирийн ноутбүүк шиг хаагаад, дараа нь голоор нь ахин нугалж болно.

Ингэхээр түүний хэмжээ л багасч байгаа болохоос өргөн нь харин ч зузаан болж, жин нь яагаад ч багасахгүй учир авсаархан гэдэгтэй нь маргаж болох юм.

850 МGz-ын Athlon процессор, 128 MB RAM санах ойтой аж. Тийм ч их биш билээ. Тэгсэн ч гэсэн энэ ноутбүүк давтагдашгүй болоод нэгэн хэрэглэгч түүнийг eBay-д худалдаалж байна. Үнэ нь 663 доллар юм байна.

 Xentex

 Xentex

 Xentex

 Xentex

 Xentex

 Xentex

 Xentex

 Xentex


Volitan - байгальд хоргүй хөнгөн онгоц

“Нисдэг загас” Volitan нь нар салхины хүчээр ажиллах бөгөөд харин энэ бүх процессыг тусгай компьютер удирдаж байдаг юм байна.
Тус загварын шинэлэг зүйл нь катер “хатуу” дарвуулаар тоноглогдсонд оршиж байгаа юм. Үүний тусламжтай нар салхины хүчийг аван батерейд хуримтлуулдаг байна.
Компьютер аль эх үүсвэрээс энерги авах хамгийн тааламжтайг шууд автоматаар тогтоодог. “Дарвуулууд” нь хөдөлгөөнтэй байхаар хийгдсэн, харин хөдөлгүүрүүд нь тусдаа далавчны хажууд бэхлээстэй байгаа нь жолоодлогоо зөв удирдахын тулд, мөн далайн усны янз бүрийн ааш авирыг хүлээн авах чадвартай байхын тулд зориулагдсан аж. Зохиогчийн эрх нь Yanko Design-ы Designnobis хэмээх турк студид харъяалагдах юм.















Тамхинаас гаргах компьютерийн тоглоом бүтээжээ


Америкийн Ubisoft компани тамхичдад буруу зуршлаасаа салахад туслах компьютерийн интерактив тоглоом зохион бүтээлээ.
AFP –гийн мэдээлж байгаагаар шинэ бүтээл арваннэгдүгээр сард худалдаанд гарна гэж таамаглаж байгаа юм.
Allen Karr-ын боловсруулсан “Тамхинаас гарах хялбар арга” дээр үндэслэн уг компьютер тоглоомыг зохиосон юм.
Энэхүү тоглоомын тусламжтайгаар 10 мянга гаруй тамхичид муу зуршлаасаа салжээ. Тоглоомын эхэнд тамхичдаар анкет бөглүүлдэг гэнэ. Хэр удаан тамхи татаж байгаа, муу зуршлынх нь онцлог чанаруудын тухай асуусан анкет юм байна.
Мөн тэд тамхинаас гарахад тус болох хувийн зааварчилгааг сонгож болох ажээ. Энэ тоглоом нь дотроо 15 мини-тоглоомтой ба “никотинд орсон хүний хий бодлыг сарниулах” зориулалттай юм.
Мөн “Эрх чөлөөнд хүрэх зам” нэртэй, тамхинаас гарах үйл явц аль шатанд явж байгааг хянах боломж олгох тоолууртай гэж Ubisoft мэдээллээ. Таныг тамхинаас гарсан хойно ч энэ тоглоом дуусахгүй үргэлжлэх болно. Өдөр бүр өөрийн тамхи татахаа больсон давуу талуудаа шинэ статусаас харж болно гэж үйлдвэрлэгч нар амлаж байна. Зохион бүтээгчдийн хэлж буйгаар энэ тоглоом нь тамхинаас татгалзах үйл явцыг тааламжтай болгоно гэжээ.