Friday, December 28, 2007

Сүүлийн үеийн бэдээ буюу 12 сарын тойм

Нийтлэлч: Б.Цэнддоо

-Фельетон- Сүүлийн үеийн шагнал, шийтгэл хоёрын нэрийг шагнагч шагнуулагч хоёроос бусад нь ялгахаа болиод байна. Саяхан ерөнхийлөгч маань хэдэн иргэнээ “чоно” гэж нэрлэн “чонын паспорт” гардуулж байхыг зурагтаар харлаа. Чоно дотроо гуринхалсан, азарган гэгчлэн ондоо байдаг тул тэдэндээ Бөртэ гэдэг чонын нэрийг өгч байгаа юм байна. Манай ард түмэн “чоныг ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ яалгадаг” гэж ярьсаар ирсэн билээ. Хүмүүс янз янзаар тайлбарлаж байна. Хэсэг нь манай оронд байвал зохих хүн ба амьтны тоо толгойн харьцааг зохистой түвшинд барих гэсэн үзэл суртлын чухал ажил гэж байна. Зарим нь болохоор малын хэт өсөлттэй холбон ярих юм. Мал өсөх нь сайн боловч бэлчээрийн даац хэтэрдэг муу талтай аж. Ухаандаа төрийн албан хаагчийн тоо толгой өсөх нь сайхан боловч цалингийн даац хэтрэх аюултай шиг. Ер нь бол хундага тавилгүй уугаад уугаад үндэсний үйлдвэрлэгчдийнхээ архийг дундруулж чадахаа больсон шигээ хутга тавилгүй бифштекс идээд идээд хонь үхрээ цөөлөхөөсөө өнгөрсөн юм байх. Ингээд малын хэт өсөлтийн ерөндөг болгож ийм арга хэмжээ авч байгаа гэлцэх. Яадагч байсан ерөнхийлөгчийг магтаж байна аа. Бас мал тариалангийн яамнаас эрхлэн хэсэг иргэнд адуу, үхрийн иргэний үнэмлэх гардуулах шийд бол гарчихсан, хүнээ сайн товлоогүй байгаа гээд цуурцгаах юм. Гадуур мал их өслөө л гэх юм, хэд нь жинхэнэ мал, хэд нь малын паспорттой нөхөд байдаг юм бол гэж эргэлзсэн хүн ч таарч л байна. Бас нэг том хүн Эхо-д харуулаадахсан нь бор тархиных нь оронд хүнд металл цутгаастай байсан юм байх. Тэгээд тэр хүн Стандарт хэмжил зүйн албанд хандаж шижир “алтан тархи”-даа сорьцийн гэрчилгээ авсан тухай сонинд мэдээлсэн гэх. Бас нэг мэдэмхий нөхөр энэ мэдээллийг “үнэнээр барахгүй, Энх тайвны өргөн чөлөөнд хоёр давхар том сейф бариулаад тэндээ амьдарч байгаа” гэж ирээд л хөөрөв.

Ерөнхий сайд Баяр баярынхаа мэндчилгээг цаасаар бус и-мэйлээр явуулах шийд өгчээ. Бохир гарын өвчин болох шар дэгдснээс үүдэн төрийн албан хаагчид ердийн үед ч интернэтээр мэндчилэх юм байх. Ухаандаа өглөө ажилдаа ирээд өөдөөсөө харсан хүн рүү “сайхан амарсан уу” гэж мэйл бичээд зохих хариуг нь авсны дараагаар сая амаараа ярьж болох нь. Хэрвээ нөгөө хүн компьютергүй байвал яах вэ гэдгийг ч шинэ ерөнхий сайд бодолцжээ. Ийм тохиолдолд цаад хүнээ дохио зангаагаар дуудан авчраад комьютерийнхээ дэлгэц рүү заан бичсэн мэйлээ уншуулахаар журамлажээ. Гадаа гудамжинд таарсан иргэд ганц үг ганхийлгүйгээр хамгийн ойрын интернэт кафед орж майл бичилцэн мэндчилснийхээ дараагаар яацгаасан ч яахав юм байна.

Харин цагаан сараар кибэр золголт хийж, үр ачаа виртуал үнсэлтээр таалах ба гологорафийн ууц таваглаж, бууз баншаа зохих сайтаас даавнлоод хийж татаж аван зочноо дайлах ажгуу.

Бас Батлан хамгаалах Яаман дээр болж байгаа үйл явдлууд бүр гайхаш таслаад байна. Ганц онгоцоо үнэгч Батаагаар бодийг нь хөтлүүлсэн, байсан пуужингаа Цэнтрал Монголиа Эйриуз компанийн нисдэг тэрэг рүү харваад оносон ч юмгүй үрсэн гэдгийг бид мэднэ л дээ. Одоо болохоор буугаа хааш нь хийчихээд хутгаар тулалдан хүний нүүр түлээд байна аа. Их буу хэрэглэх зиндааны генерал сайдууд хүртэл хооронд тонгорогоор тулалдсан байна. Буу сумаа бүгдийг нь зарчихсан бол тэрнийгээ нуудаг баймаар. Дайсан орооод ирэхэд цэргүүдээ гэрээсээ заазуур, балиусаа аваад ирээрэй гэхдээ тулж дээ янз нь. Бүр гадаадад яваа цэргүүддээ хүртэл буу өгөөгүй нь тодорхой болоод байна. Улс бүхэнтэй тэгш харилцдаг манай орон Африкийн нэг улсын босогчид ба засгийн газарт адилхан туслаж байгаа юм гэнэ. Гэтэл хоёр талд байгаа монгол хөвүүд хоорондоо байлдаж, буу байхгүй учраас мөн л хутга мэсэндээ хүрсэн мэдээ өчигдрийн сонинд гарчээ.

Ажил албанаасаа олон жилийн турш үр бүтээлтэйгээр халагдаж ирсэн баялаг туршлагатай ахмад халагдагч нэгэн хүн саяхан ээлжит халагдалтаа тохиолдуулан сэтгүүлчдийг хүлээн авч халуун дотно ярилцжээ. Тэрээр урьд нь их төлөв өөрийн буруугүй үйл ажиллагаанаас болж халагдаж ирсэн уламжлалаа хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа дурьдсан байдаг.

Бас нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурал гэж нэг сүрприйз боллоо. Нэг талаас нь харахад хотын даргаа солих гээд ч байх шиг. Нөгөө талаас нь харахаар дарга нар хотоо солих гээд ч байх шиг, бүү мэд ээ хөөрхий.

Дарга удирдагч нар доод хүнээ ганц алгадачихаж болохоо байсан хэцүү цаг үе ирлээ гэж Тээврийн яамны удирдлага ярьж байна. “ Эхлээд авилга авч болохгүй мэтээр ойлгогдож болохоор юм дуулдах шиг болсон. Тоглоом болгоод тэсээд өнгөрсөн. Одоо албан тушаал доогуур хүнээ зодвол буруутах шинж ороод ирлээ. Байтлаасаа ажилтан хүүхнүүдтэйгээ унтаж болохоо ч байх юм биш биз дээ” гэсэн утгатай гомдол тэдний зүгээс тасралтгүй гарч байна.

За за аль хачин юмыг тэр гэх вэ, шүд угаадаг бэдээ хүртэл гарчихаад байхад, тийм үү?

Monday, December 24, 2007

Ёолохдоо яарах монголчууд бид


Жил бvрийн сvvлчийн арванхоёрдугаар cap гарангуут Монгол шинэ жилийн буюу олны ярьдгаар ёолкны уур амьсгал ордог.

Балчир насны багачууд, хvvхдvvдээс авахуулаад эмс, охид хvvхнvvд шинэ оноо угтах энэ баяртаа илт єєрч догдлох ажгуу. Дандаа л шинэ жил болоод байвал мєн гоё оо ажил ч хийхгvй баярлаж цэнгээд л хэмээн ярих, охид бvсгvйчvvдтэй нэлээд тааралдав. Хєдєєгийнхний "ёолох" гэдэг "ёлкн" (ель-ёлка гацуурхан, гацуурын баяр гэсэн vг) баяр шоучдын хэлдэгээр vргэлж болоод байвал мєн хэцvvеэ.

Vлгэр, домогт л ийм юм болдог байх. Хэрээ хvссэнээр болдог бол хvний ахархан богинохон амьдрал дорхноо дуусч байна гэсэн vг. Намайг нийслэлийн арван жилийн 48 дугаар сургуульд сурч байхад бидэнд тvvх нийгмийн хичээл заадаг нэг багш байв. Заах арга барил сайтай, євєрмєц сэтгэлгээтэй заримдаа гаж муу зантай ч гэмээр багш. Тэрбээр нэг удаа
-Та нар шинэ жил боллоо, шинэ он гарлаа гээд л хєєрцєглєх юм. Vvнд хєєрч баярлах юм юу байна аа. Хатуухан хэлэхэд, шинэ он гарна аа гэдэг чинь хvн нэг насаар хєгширч, vхэх нас руугаа нэг жилээр ойртож байгаа хэрэг хэмээн хvvхэд биднийг палхийлгэж билээ.

Гэтэл ангийн маань нэг жаал,
-Багш аа, хvvхэд бид хєгшрєєгvй єсч байгаа шvv дээ хэмээн багшдаа заахад за тийм юм даа хэмээн дуугvй болж билээ. Нээрээ хvvхэд гэдэг хєгширч єтлєєгvй єсч бойждог насан дээрээ байсан болохоор тэр "Гаж vгийг" тэгсхийгээд мартсан. Харин єнєєдрийн єндєрлєгєєс эмэгтэй хvн 35 хvрээд, эрэгтэй хvн 40 гараад хєгшрєлтийн явц идэвхиждэг, хєгшрєлт хурдасдаг гээд бодохоор шинэ он, шинэ жилийг тэр баярынхаа vеэр дандаа нэг "ёолж, ёолох" дээрээ тулдаг тэр єдрvvдийг хvсэн хvлээх нь нэг л таагvй, нэг л ёозгvй.

Тэглээ гээд ч яах билээ. Цаг хугацаа, нисэн одох он жилvvдийг бид тогтоон барьж чадах биш...
Телевиз, радиогоор хаа нэгтээгээс авчирсан, хэзээ vйлдвэрлэсэн нь тодорхойгvй алаг эрээн цаастай чихэр, элдвийн амттан, арз шарз, дарсаа аваарай, аваарай авсан vнээр нь зарна шvv, ямар ч нэмэгдэл, шимэтгэлгvй шvv, жинхэнэ "брэнд" хэмээн орилж, зарлаад ирвэл Монголд шинэ он, шинэ жил айсуйн дохио.

Хотын гудамжнаа охид хєнгєн нимгэн хувцастай, даарч бээрч бvдчин гvйж, vс гэзгээ элдэв єнгєєр сорлож, саа унжуулан хєєрч явааг харвал Монголд нэгэн шинэ он тарах дєхжээ гэж бод.

Орой vдшийн цагаар дvрсгvй жаалууд энд тэнд динамит гээчийг буудуулж зvрх муу, даралт ихтэй нэгнийг айлган цочоож, баар сав шоучдаар дvvрч, шєнє дєл, vvр цайхтай зэрэгцэн согтуу залуус, хєлчvv хvvхнvvд орилолдон уйлж дуулж, гудамж талбайд энд тэнд бєєлжис гулгидас элбэгшиж, гэрийнхнийхээ хэн нэгнийг тvмпэн саванд гvйлгэж шар тайлахад сайн хэмээн гєлчгий, гєлєг хоёрын зовлогоор хийсэн хятад, солонгос бэлэн гоймонд явуулж vхлээ, хатлаа хэмээн гавьяа байгуулсан мэт орь дуу тавин єдєржин шєнєжин "ёолох" нь манай сайхан оронд "ёлка" гэх гацуурын баяр айлчлан ирсний дохио болой.

Телевиз, радио, "галзуу хvний єдрийн тэмдэглэл" гэгддэг FM-vvдээр vг, ая гэж авах юмгvй, шинэ жилийн тухай гэх дуу гэхэд ч хэцvv юм гингэнээд, енгэнээд эхэлбэл манай муу оронд шинэ оны шоу, цэнгvvн эхэлчихжээ гэж бод. Шинэ жилийн тухай 1960-1970-аад онуудад бvтээсэн цоглог сайхан vг хэлтэй, ая хєгжимтэй дууг хvмvvс бараг мартжээ.

Энд тэндхийн тєр, засаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд оны шилдгийн шилдгийн шилдгийн гэх "аймаар" vзvvлэлтээр Гиннесс гуайн номд ч орохоор хэн нэгнийг єргємжилж, єнєєх нь баярлахдаа уярч энэ нь миний ач биш ээ, хамт олны минь л буян гээд уйлан дуугараад эхэлбэл, эсвэл хэн нэгэндээ єр тєлж, хэт бялдуучлан "Vхэшгvй мєнхийн хутаг олсон", "дайсны суманд vл дийлдэгч", "барсын хvчит", "арслангийн зvрхт" хэмээн сайрхан магтаад шагнаад эхэлбэл Монгол нутагт нэгэн он хангиран одож буй хэрэг.

Монголчууд бид тиймэрхvv байдлаар л хуучин оноо vдэж шинэ оноо угтдаг. Жилийн жилд шvv. Баяр наадам тэмдэглэлт ой бvрийг заавал хэт ууж идэх, наргиж цэнгэхээ урьтал болгодог. Энэ бvхнийг дагаад хэт архидалт, гэмт хэрэг золгvй явдал гаардаг. Ганцхан гашуун баримт дурьдахад, ноднин 2007 оныг угтах шинэ жилийн баярын vеэр нийслэл хотод гэхэд л хэт их ууж согтуурсны улмаас 31 хvн амь насаа алджээ.

Ийм золгvй явдал энэ сард огт гардаггvй юм гэхэд ядаж цєєрєєсєє билээ. "Ёлк" гэх шинэ жилийн баярын арга хэмжээг "ёолтлоо", ёолохдоо тултал тэмдэглэдэг гаж сэтгэлгээ, буруу муу дадал зуршлаасаа бага ч атугай, ямх ямхаар хєндийрвєл яасан юм бэ, монголчууд аа.
Нохой, гахай шиг vхэр, мал шиг аягладгаа боливол дээрсэн юм биш vv.

Насаараа мал дагасан ч мал болчихоогvй, амьдралын холч ухаантай хєдєєх нэгэн євгєн нийслэлд шинэ оныг угтаад буцахдаа,
-За даа, манай Монгол чинь архин далайд живчихэж.
Тэр хvvхдvvд, залуучууд, эмс охидын архи, дарсыг сувдаглан ууж байгааг харахад их л дэвтэй. Ямар шунаг хvртэнэ вэ, хотод ч, хєдєєд ч их архидалт....

Бvр энэ архи нь сайн, энэ нь муу гээд л надад заах янзтай. Хотынхон чинь "ёолох" гэж нэг их том баяр тэмдэглэдэг юм байна. Архи л уудаг баяр юм. Маргааш нь том багагvй, эр эмгvй ёолцгоогоод л...хэмээн халаглан ярьж байсан нь ёолохын" ємнєх энэ єдрvvдэд санаанд минь буув! Бодох л vг.

Т.Пионер

Friday, December 21, 2007

Бэе бэеэ гамнае ээ / дууны үг/


Байдала гээшэ орёохан
Байдага юмадаа элдэвсийн
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадагүй
Байдала гээшэ орёохан
Байдага юмадаа элдэвсийн
Баяра бадаран байтараа
Уйтхара буужа магадагүй

Улаан зүрхэн шулуун бэшээ
Уяан сулой эрэдэние
Бэрхшээлэ дүүрэн дэлхэйдээ
Бэе бэеээ гамнае ээ
Байдала гээшэ орёоаше
Байналгүүвдаа зоригнай
Дуулим налаагаара дайдаартаа
Дуулан байна зүрхэмнай

Улаан зүрхэн шулуун бэшээ
Уяан сулой эрэдэние
Бэрхшээлэ дүүрэн дэлхэйдээ
Бэе бэеээ гамнае ээ

Улаан зүрхэн шулуун бэшээ
Уяан солой эрэдэние
Бэрхшээлэ дүүрэн дэлхэйдээ
Бэе бэеээ гамнае ээ

Бэе бэеээ гамнае ээ

Thursday, December 13, 2007

НОХОЙ ЦАГ


-фельетон-

Гомдоод байна. Сэтгүүлч бид бусдын өмнөөс л гомдож “Тэрийг тэр тэгээд хохироочихлоо” гэж хэл ам таталж явдгаас биш “намайг ингэлээ” гэж хэлж яваагүй юмсан. Бодоод үз л дээ. “Багш нарын цалинг нэм” гэж бичдэг сэтгүүл ч байхаас “миний цалин бага байна” гэдэг сэтгүүлч харсан хүн байна уу? ...Гомдмоор нь , цаана чинь маныгаа “Нохой” гэж нэрлэдэг болчихож. Англиар watch dog гэдэг юм байна. Эхлээд аятайхан орчуулах гэж зүдсэн юм гэдэг. “Сэрэмжит нохой”, “нийгмийн манаач нохой” гээд олон хувилбар гаргасан боловч нохой л бол нохой шүү дээ. Ямар нохой биш нохой гэж байх биш...

Цаанаа их учиртай гэнэ. Эртний хүмүүс анх нохой тэжээхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй болох зорилготой байсан юм байх. Ухаандаа шөнө дөлөөр нохой улина гэдэг бол анхны радио нэвтрүүлэг байж. Анхны радио шууд нэвтрүүлгээ "чоно ирж яваа юм шиг байна" гэсэн мэдээтэйгээр эфирт цацаж байсан нь тэр юм байх. Харин чоно ирээгүй байхад хуцаж эзнээ айлгадаг байсан зарим нохдыг шар мэдээллийг үндэслэгчээр тооцдог байна. Эдний аль алийн үүргийг сэтгүүлчид залгамжлан авч ард олондоо хонины арьс нөмөрсөн чоныг зааж өгөх, эсвэл “ий чоно ирлээ” гэж худлаа айлгах болжээ.

Гэхдээ л гомдмоор. Сайн сэтгүүлчийг уул нь сайн сэтгүүлч л гэдэг байсан. Одоо хэдийчинээн сайн сэтгүүлч байна төдий чинээлэг нохойлог болдог болсон юм гэнэ. Хүүхэд байхдаа Д.Маамын “Газар шороо” романыг уншиж байхад “Нохой Жааяа” гэдэг тааруухан хүн гарч байсан нь санаанд оров. Бодоод байхнаа хүн нь тааруу боловч сайн сэтгүүлч байсан байх нь. “Хоточ нохой” цол тэмдэг хүртэл гараад ирж. Цаашдаа “Зуудаг нохой”, “чимээгүй давхидаг нохой” гэхчлэнгийн номинацитай болох нь. Эс болсныг их бичдэг коллегууд маань энгэрээ “Худлаа хуцдаг нохой” тэмдэгээр цоолох нь гарцаагүй болов. Дарга барааддаг нөхөд минь “Нүүдэл дагадаг нохой” хавьцаа очих юм болов уу? Тодорхой эрхэлсэн ажилгүй агаад хэвлэлд юм бичдэг нөхөд маань хуучиндаа “идэвхтэн бичигч” гэсэн доромждуу нэртэй байв. “Идэвхтэйдээ л бичээд байдгаас биш хэнч бичээд аль гээгүй” гэсэн санаа л даа. Гэтэл тэд маань ардчиллын буянаар “Чөлөөт сэтгүүлч” гэсэн сайхан нэртэй болоод авсан. Гэвч энэ жаргалыг даанч удахгүй хяслангийн хар сүүдэр дайрах юм гэж хэн мэдлээ. Одоо хаана ч ажилладаггүй сэтгүүлчдийг “Золбин нохой” гэх нь байна ш дээ. Гэхдээ “зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог” гэдэг хойно нэгэн цагт ядаж “нүүдэл дагадаг нохой” бололгүй л яав гэж. Эндээс үүдээд цаашаа олон нэр томьёо шинэчлэгдэх болоод байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар нэрийн хуудсан дээрээ “нохойд барьдаг мод” гэж бичих нь гарцаагүй болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шүүмжлүүлсэн нөхөд болохоор “нохойд уруулсан” этгээд болж таарах нь. Ингээд шүүхээс “буруугүй хүнийг хазсан”, эсвэл “өөрийн буруугаас уруулсан” гэхчлэн заалттай шийдвэрүүд гарч эхэлнэ. Эндээс улбаалаад "хуцах" гэдэг үгэнд бичих, туурвих утга ороод ирвээ. Хөдөөний малчид “Манай нохой шөнөжингөө юм бичээд огт унтуулсангүй”, “Тэдний банхар хотонд чоно ойртох гэхээр чанга чанга сурвалжлага бичээд хөөчихдөг ” гэхчлэн ярих нь дамжиггүй.

Ер нь энийг ярихаа болье. Өөр гоё юм ярья. Сэтгүүлчдийн гомдлыг хэн л сонсдог байлаа.

Өөртөө үйлчилдэг эмийн сан нээгдлээ гэсэн сайхан мэдээ зурагтаар явж байна. Ороод өөрт таалагдсан эмийг сонгоод, хүсвэл тольтой харанхуй өрөөнд орж ууж үзээд, таалагдвал аваад гарах нь л дээ. Тэнд өвөл зуны эмнээс гадна, дөрвөн улирлын турш таарах өнгө үзэмж сайтай эм зөндөө гэнэ. Бас нийллэг банкетийн үед гоёх жирэмснээс сэргийлэх эмнээс эхлээд байхгүй юмгүй юм гэлцэнэ. Манай өөртөө үйлчлэх дэлгүүрүүдэд нэг л юм дутаад байдаг юм. Өөртөө нэгэнт үйлчилсэн юм чинь кассан дээр өөрөө суугаад, өөрөө толооноо бичээд, мөнгөө өөрөө сейфинд нь хийгээд, хариултаа өөрөө тэндээсээ сонгож аваад гарах учиртай санагддаг.

Анагаах ухаан ч явж өгч байгаа юм байх. Удахгүй хотын төвд өөртөө үйлчлэх эмнэлэг нээгдэнэ гэж байна. Үүдэн дээр нь зүс гоо охид мэхэлзэн угтаж “сайхан өвдөж байна уу” хэмээн инээд цалгиулан угтана. Тэгээд дээр нь чагнуур тавьсан том цар өмнө чинь барина. Юуны чинь яах гэж... өөрийгээ чагнахгүй юу. Тэгээд өөрөө өөрийнхээ оношийг найдвартай тогтооно. Мөн та дуртай сандал дээрээ тухлаад, дуртай шүдээ, дуртай бахиараа, дураараа сугалж болно. Хэнч саад хийхгүй. Зөөлөн тавлаг мэс заслын орон дээр тааваараа тухлан хэвтээд мухар олгойгоо хүссэн багажаараа авсан ч болно. “Хэрэглэгч хаан” гэсэн тэнгэрлэг зарчимтай энэ хамт олон үйлчлүүлэгчийнхээ ажилд хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд “Сэхээн амьдруулах тасаг”-аа ч хэрэглэгч өөртөө үйлчлэх зарчмаар зохион байгуулжээ. Энэ юу ч биш гэнэ. Цаана нь нээгдэх өөрөө өөртөө үйлчлэх буяны газарт бүрлээч өөрөө... ээ ингэсгээд болих нь дээр юм шиг байна. Тийм үү?

Нийтлэлч: Б.Цэнддоо

Wednesday, December 12, 2007

***Намайг уучил***

Учираад л өнгрөх бүсгүй минь уучилдаа намайг уучил
Би чамаас хайр хүсээгүй шиг бүү надаас түүнийг нэхээ
Эрэгчин адгуус шиг жамыг гүйцэлдүүлчихээд
Эргэж харахгүй явах гэсэн юм би
Зээрийн янзага шиг танхилхан бүсгүй минь
Зэмлэх сэтгэлд бүү автаа
Унтсан охидийн тоог нэгээр нэмэх гэж
Ургийн бичиг шиг тэмдэглэл хөтлөх гээгүй ээ би
Учиралын сайханыг хааяа нэг мэдэрч
Урам хийгээд онгодын цэнэг авъя гэсэн юм
Бүтэн шөнө богино байдгийг чамд мэдрүүлж
Бүхийл мэдэрхүйгээрээ чамайг мэдэрч бас энхрийлж
Бүсгүйн танхил биед жаргал нэгийг амсуулж
Бүдэгхэн гиншиг хөгөнд бүжиглэж нэг цэнгий гэсэн юм
Өөрт чинь би өгөхийг нь өгч авахыг нь авсан болохоор
Өргүй билээ одоо чамд
Бие үнэлэж мөнгө нэхээгүй шигээ бүсгүй минь
Бүү надаас хайрыг нэх учрал хүс


Оюунаа *** Би явлаа***

Зүгээр л би чамаас явлаа
Зүрх сэтгэлээ аваад явлаа
Зүггүй гэнэхэн хайр минь
Зөрж дургүйцэх хэрэггүй дээ
Хайртай бүсгүйн чинь өврөөс
Хулгайлж авсан өдрүүдийг март
Хайрлахгүй байж чадахгүй нь гэж
Хайнгадуу хэлсэн үгийг чинь мартна аа
Хүлээх хэрэггүй дээ би чамаас явлаа
Хүсэл мөрөөдлөө аваад явлаа
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Хүчирч дийлэхгүйдээ харуусаад буцлаа
Би ингээд бүр мөсөн явлаа
Болчимгүй гэнэхэн хүслээ хориод
Бодлогогүй хийсэн алхмаа зэмлээд
Биэ сэтгэлээ аваад явлаа
Өөрийн болгож чадахгүйгээс хойш
Өрөвдөж битгий хайрлаарай
Өр зүрх минь өвдөж ханалаа
Өнчин дэрэн дээр уйлж цөхөрлөө
Хожимдож учирлаа даа гэж
Хувь заяандаа гомдох хэрэггүй ээ
Болох л юм болоод өнгөрсөн гээд
Бодолдоо хайрлан жаргалтай амьдар даа
Өрөөлийн жаргалаас хумсалж амьдрах хүсэл алга аа
Өөрийнхөө хайрыг хайхаар явлаа
Би эндээс нэг мөсөн явлаа

Эрх чөлөө


Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

Жон Стюарт Миль

Эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй билээ. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой байв. Эхэн үедээ эрх чөлөөг ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байв. Эрх чөлөөтэй байх эрх хүн бүрт байдаггүй байсан. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл гэсэн ойлголтыг XVIII зуунд Хоббс, Локк нар үндэслэсэн. Локк нэгэн бүтээлдээ "Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн" гэж дурдсан байдаг. Засгийн газрын үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах явдал мөн хэмээх үзэл санаа XIX зуунд түгэн тархаж, эрх чөлөө улс төрийн нэг гол үнэт зүйл болон хөгжсөн. Харин XX зуунд эрх чөлөөнд хоёр томоохон заналхийлэл тулгарсан. Нэг хэсэг нь эрх чөлөө бол коммунизм эсвэл цэвэр үндэстний улс байгуулах зэрэг дээд зорилгод хүрэхэд захирагдах ёстой өчүүхэн зорилго гэж үзэж байхад социалистууд гэх нөгөө хэсэг хүмүүс засгийн газраас хүний дотоод хэрэгт илүү ихээр оролцох явдлыг зөвтгөхийн тулд эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг өөрчлөхийг санаархаж байв.


Өөрийн дураар амьдрах эрх

Эрх чөлөө эрхийн тухай ойлголтоор тодорхойлогдох нь түгээмэл. Би хаана амьдрах, хаана ажиллаж, хэнтэй амьдрахаа шийдэх эрхтэй. Хэрэв би бусдын эрхийг хүндэтгэж байгаа тохиолдолд өөр хэн ч намайг хүчилж, миний хүслийг зогсоох ёсгүй. Энэ нь Локкийн жам ёсны эрхийн тухай номлолоос эхтэй. Эрх чөлөө гэдэг бол өөрийн эрхийн хүрээнд амьдрахын нэр бөгөөд бусдын эрхэнд саад болсон эрх чөлөө байх учиргүй. Хэрэв ингэвэл эрх чөлөөг буруугаар ашиглаж "дураараа авиарлсан" хэрэг болно. Эрх чөлөө, дур зорго хоёр ялгаатай.

Хязгаарлагдмал засаг, чөлөөт зах зээлийг эрх чөлөө гэж тодорхойлж болно. Засаг төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал мөн. Чөлөөт зах зээл нь эдийн засгийн эрх чөлөө болоод сонголт хийх эрх чөлөөтэй нягт холбоотой. Хэрэглэгчдийн худалдан авах эрх, худалдагчийн бараа үйлчилгээнийхээ үнийг тогтоох эрх /хэрэглэгчийн тэрхүү үнийг хүлээж авах буюу татгалзах эрх/, ажилчдын ажил мэргэжлээ сонгох эрх, үйлдвэрлэгчдийн өөрсдийн хүслээр үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнээ сонгох, сонгосон хүнээ ажилд авах эрх зэрэг үүнд багтана. Эдгээр эрх чөлөө зөвхөн капиталист нийгэмд оршиж чадна.

Хувь хүн ашиг сонирхлоо хамгийн сайн мэддэг

Зөвхөн хувь хүн өөрөө чухам юу хүсч, юуг эрхэмлэж, юуг таашааж байгаагаа, амьдралдаа ямар зорилго тавьсан, ямар ашиг сонирхолтой вэ гэдгээ хамгийн сайн мэднэ. Энэ нь хүн орчин тойрноосоо болон нийгмийн уг гарвалаасаа үл хамааран чөлөөт хүсэл сонголттой байна гэсэн үг. Хүн учир шалтгаан, ухамсрын тухай ойлголтдоо үндэслэн өөрийнхөө зөв гэж үзсэн сонголтыг хийдэг. Зөвхөн тухайн хувь хүн л юу хүсч, юуг эрхэмлэдэгээ мэднэ. Хүмүүс өөр бусад хүнд чухам юу зөв, юу тохиромжтой болох талаар төсөөлөлтэй байж болох боловч хэн ч тухайн хүн шиг сайн мэдэж чадахгүй. Тиймээс ч хүний хувийн амьдралыг зааж залахыг эрхэмлэдэг эцгийн эрхт ёсыг эрх чөлөө үгүйсгэдэг билээ.

Эрх чөлөө бүх хүний ашиг сонирхлыг хөгжүүлдэг

Эрх чөлөө ба дэг журам, нийтийн сайн сайхан ба хүмүүсийн ашиг сонирхлын хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Эрх чөлөө бүх хүний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байдаг. Ютилитарианчууд /олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл/ эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт итгэж байв. Тэдний нэг болох Жереми Бентамын тодорхойлсноор чөлөөт нийгмийн үр дүн бол "хамгийн олон хүнд хамгийн их жаргалыг" олгох явдал юм.

Адам Смит "үл үзэгдэгч гар" буюу заримдаа "аяндаа бий болох дэг журам" хэмээн нэрлэгддэг онолыг боловсруулсан. Уг онол ёсоор хувь хүн бүр өөрийнхөө төлөө тус тусдаа ажиллахад үр дүнд нь "үл үзэгдэгч гараар удирдуулсан мэт өөрийн анхлан зориогүй үр дүнд нэг мэдэхэд хүрдэг". Эрх чөлөөтэй хувь хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангахын тулд бусад хүмүүстэй хамтран ажиллахад хүрдэг бөгөөд тэр нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж, нийтийн сайн сайхныг хөгжүүлдэг. Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд бусдын хүслийг хангах ёстой болдог. "Үндэстнүүдийн баялаг" бүтээлдээ А.Смит "Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэйдээ бидэнд оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгэж байгаа юм." хэмээсэн байдаг. Нийгэм дэх олон сайн сайхан зүйл хүмүүсийн анхнаасаа зориогүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон байдаг бөгөөд Адам Фергусон үүнийг "хүмүүсийн төсөөллийн бус, харин үйл ажиллагааны үр дүн" гэж тодорхойлсон.

Эрх чөлөө эрдэм мэдлэгийг дэлгэрүүлдэг

Жон Стюарт Милль хэдийгээр бид санал нийлэхгүй ч бусдын бодох, ярих, хийх зүйлийг хүлээн зөвшөөрөх явдлыг toleration буюу хүлээцтэй байх гэж нэрлэсэн. Өөр хүний зөв ч байж болно. Тэгвэл бид өөр хүнийг ойлгохыг хичээснээрээ өөрсдийн үзэл бодол, ойлголтоо дээшлүүлж болох юм. Аль эсвэл бид түүний алдааг тайлбарлан ойлгуулснаар, үзэл бодлыг нь өөрчилж болно. "Би чиний хэлж байгаа зүйлийг үзэн ядаж байна. Гэхдээ наад үгээ хэлэх эрхтэй байхын чинь төлөө би тэмцэх болно" гэж Волтер /францийн философич/ хэлсэн нь бий. Чөлөөт нийгэмд санаа бодлын өрсөлдөөнд янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэгдэж, шалгагдаж байдаг. Ингэж үнэн зүйл худал хуурамгийг зайлуулдаг. Фридрих Хаек чөлөөт нийгмийн нэг үр дагавар бол мэдлэгийн өсөлт бөгөөд тэр нь нэг газар буюу нэг хүнд агуулагдаад байлгүй бүх хүний оюун санаанд түгэн тархаж байдаг гэж үзсэн. Эрх чөлөө бол урьдчилан төсөөлөөгүй, урьдчилан таамаглах боломжгүй зүйлийг ч хүлээн зөвшөөрдөг. Төвлөрсөн төлөвлөгөөт нийгэм хувь хүмүүсийг нэгэн туйлын зорилгод нийцүүлэхийг оролддог нь шинэ үзэл санаа үүсэн гарч, шинэ үйл хэрэг явагдахад саад тотгор учруулдаг.

Позитив "эрх чөлөө" бол эрх чөлөө биш

Эрх чөлөөг зарим хүмүүс "хэн нэгэн намайг ямар нэг зүйл хийхийг хориглохгүй байх" гэсэн уламжлалт утгаар нь бус, харин аливаа зүйлийг хийх чадвар буюу эсхүл бусдаар дамжуулан хүссэн зүйлээ олж авах хүч чадал /эрх мэдэл/ гэсэн утгаар нь ойлгодог. Энэ нь хүмүүсийн дээд болон доод "би", боломжит болон бодитой ашиг сонирхлын ялгааг тодруулж өгдөг. Түүнчлэн чухамхүү энэхүү харилцаа нь Марксын "хуурмаг ухамсар" хэмээн тодорхойлсон ойлголт буюу тодруулбал, хүмүүс капитализмыг түлхэн унагах жинхэнэ үнэн сонирхол нь юу вэ гэдгийг мэддэггүй гэсэн ойлголтын үндэс юм. Тиймээс зөвхөн марксист ба коммунист намууд түүнийг жинхэнээр нь ойлгодог тул тэдэнд эрх мэдэл өгөх хэрэгтэй гэсэн. Үүнээс үүдэн нэг асуудал гарсан нь хүмүүсээс асуулгүйгээр тэдний ашиг сонирхлыг сайн мэддэг хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг эрх мэдэлтнүүд бий болж, энэхүү үзлийг буруугаар ашигласан. Харин Жан Жак Руссо эрх чөлөө хэмээх ойлголтыг "нийтлэг хүсэл зориг" буюу нийтийн сайн сайханд дуулгавартай захирагдах явдал хэмээн тодорхойлж байсан. Тиймээс өөр үзэл санаатай хүн бүрийг "хүчээр эрх чөлөөтэй" болгох ёстой гэж байв. Энэ нь мэдээж эрх чөлөөний ерөнхий ойлголтын үүднээс авч үзэх юм бол утга учиргүй зүйл билээ.

Оксфордын гүн ухаантан Исаиа Берлин "Эрх чөлөөний тухай хоёр үзэл баримтлал" хэмээх алдартай бүтээлдээ эхний ойлголтыг "негатив эрх чөлөө", дараачийхийг нь "позитив эрх чөлөө" хэмээн тодорхойлсон. Тэрээр "негатив эрх чөлөө" гэдэг нь "бусдын зүгээс саад тотгор, хязгаарлалт огтхон ч байдаггүй хүрээ" гэж үзсэн. Энэ утгаараа эрх чөлөө гэдэг нь хязгааргүй үйлдлийн ертөнц мөн. Хаек үүнийг "албадлага байхгүй байх явдал" гэсэн. Берлин мөн "позитив эрх чөлөөг": "өөрөө өөртөө эзэн нь байх" гэж тодорхойлсон. Тэрээр энэ бол эрх чөлөө биш, харин эрх мэдэл гэж үзэж байв. Эрх чөлөөг үгүйсгэнэ гэдэг ямарваа нэг үйлдэл хийхийг хориглоно гэсэн үг. Харин эрх мэдэл байхгүй байна гэдэг нь эрх чөлөө байхгүй байна гэсэн үг огт биш. Тухайлбал, дэлгүүрт ном байхгүйн улмаас худалдаж авах боломжгүй байх явдал хийгээд тэр номыг төрөөс хориглосны улмаас түүнийг олж авах боломжгүй байх хоёрын хооронд асар их ялгаа бий. Сүүлийнх нь бол эрх чөлөөг боогдуулж байгаа хэрэг, харин эхнийх нь биш.

Позитив /тогтоогдсон-албадлагжсан/ эрх чөлөө нь мөн хувь хүн тухайлсан зорилгод өөрийгөө чиглүүлж байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хувь хүн зөвхөн өөрийнхөө төлөө бус, харин анги давхарга, улс үндэстэн, арьс өнгө зэрэг нийтлэг нэг олонхийн зорилгыг хангахын төлөө амьдрах ёстой гэдэг. Хүмүүс өөрсдийн сонгосон зорилгын төлөө бус, харин бусдын сонгосон, түүнээс илүү дээгүүр зорилгыг хангахын төлөө амьдардаг. Маргарет Тетчер энэ санааг эрс эсэргүүцэж "Ёс суртахууны гол цөм нь сонголт. Хэрэв сонголт үгүй бол ёс суртахуун ч, сайн сайхан, муу муухай ч үгүй байхсан. Сайн сайхан, муу муухай гэдэг ойлголт хүн зөвхөн сонгох эрхтэй байгаа нөцөлд л утга учиртай" хэмээсэн байна.

"Уршиг бүү тарь!" зарчим

Хууль мөн чанараараа хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, тодорхой зарим зүйлийг хийвэл шийтгэхээр заналхийлдэг. Хүмүүс хуулийг хүндэтгэж, хуулийн хүрээнд амьдрах хэрэгтэй байдаг. Хэзээ хүний эрх чөлөөг хязгаарлахаар хууль хэрэглэж болох вэ? Жон Стьюарт Милль "Эрх чөлөөний тухай" номдоо "Уршиг бүү тарь!" хэмээх зарчмыг тодорхойлж өгсөн.

"Зөвхөн өөрийгөө хамгаалах шаардлагаар бусдын эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж болно. Иргэншсэн нийгмийн аль нэг гишүүний эсрэг хууль ёсоор хүч хэрэглэж болох цорын ганц тохиолдол бол бусдад хор хохирол учрахаас сэрэмжлэн хамгаалах явдал юм."

Өөрөөр хэлбэл, аливаа хүний үйлдэл бусад хүмүүст гэм хор учруулахгүй байхыг хуулиар сэрэмжлэн хамгаалах ёстой. Мэдээж найз нөхөд, гэр бүлийнхэн, заримдаа бүр огт танихгүй хүмүүс ч гэсэн хэн нэгний биеэ авч явах байдлыг өөрчлөхийг эрмэлзэх нь бий. Тухайлбал, өөр хаа нэг газар амьдрах, өөр хэн нэгэнтэй гэрлэх, өөр газар ажиллахыг зөвлөдөг бөгөөд эдгээр нь хуульд хамаарах асуудал биш.

Эрх чөлөөний асуудал

Бусдын эрх чөлөөг адилхан хүндэтгэн амьдралын бүхий л хүрээнд сонголт хийх эрхийг эрх чөлөө гэдэг тул бүх эрх чөлөөг жагсаан бичих боломжгүй юм. Зохих ёсны анхаарал татдаг зарим эрх чөлөө байдаг.

Үүнд бодож сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө багтана. Бусдаас өөр, янз бүрийн үзэл бодлыг хүлцэн тэвчих учиртай. Хэвлэл мэдээлэл хүссэн зүйлээ хэвлэн нийтлэх эрхтэй байх ёстой. Шашин бүр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхтэй байх ёстой. Хувь хүн бүр үзэл бодлоо аливаа шийтгэл хүлээлгүйгээр илэрхийлэх эрхтэй байх учиртай. Үзэл санаа, итгэл үнэмшлийн өрсөлдөөнөөс үнэн урган гардаг.

Хэлцэл хийх эрх чөлөө. Аливаа хүн өөрийн сонгосон ямар ч хүнтэй худалдаа арилжаа хийх эрхтэй. Өөрийн хүссэн хүнтэй, харилцан тохирлцсон үнээр худалдах буюу худалдан авах эрх чөлөөтэй байх ёстой. Энэ нь ажил олгогч ба ажилтан хамтын ажиллагааныхаа нөхцлийг харицан тохиролцох эрх чөлөөнд мөн хамаарна. Төр эдгээр тохиролцоо үнэхээр сайн дурын үндсэн дээр хийгдэж, аливаа хууран мэхлэлт буюу хүч хэрэглэхгүй байх нөхцлийг хангах үүрэгтэй.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Бусдын эрх чөлөөг хөндөөгүй нөхцөлд аливаа хүн ямарваа нэг зорилгын төлөө хүссэн хүнтэйгээ эвлэлдэн нэгдэх буюу хамтран ажиллах эрх чөлөөг эдлэх учиртай. Мөн харилцан зөвшилцсөний үндсэн дээр сонгосон хүнтэйгээ гэрлэх буюу дотно харьцаа тогтоох эрхтэй.

Эрх чөлөө бол бусад үнэт зүйлсийн үндэс болдог учраас хамгийн үнэ цэнэтэй зүйл билээ. Эрх чөлөө тэдгээрт утга учир өгдөг. Тэрээр мөн бидэнд сонгосон амьдралаараа амьдрах боломж олгодог. Магадгүй хүн бүр, нийгэм бүр, ялангуяа бүх засаг төр үүнд хүрэхэд хэцүү гэж үздэг байж болох ч эрх чөлөө бусдын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байхыг биднээс шаардсаар байдаг.

Унших ном

Isaian Berlin. Four Essays on Liberty. Oxford. Oxford University Press., 1969.

Friedrich Hayek. The Constitution of Liberty. London. Routledge., 1960. chapters 1-5.

Milton Friedman. Capitalism and Freedom. London. University of Chicago Press., 1962. chapter 1.

John Stuart Mill. On Liberty. London. Penguin., 1971 /1859/.

Adam Smith. The Wealth of Nations. Indianapolis. Liberty Press., 1981 /1776

Tuesday, December 11, 2007

Sunday, December 9, 2007

Зар

Гэрээр хичээл зааж муу гаргана

Гэрийн багш Гэрэлмаа

Утас : 22-22-22


Үүл нүүлгэж цахилгаан бадаруулна

МУГЖ Дуучин Хайдав


Монгол Улсын хүн амыг өсгөх тендерт Хятал иргэд шалгарсан тул баяр хүргэж амжилт хүсье

Монгол Улсын Засгийн Газар


Өнгөрсөн борооны хойноос цув нөмөргөнө

Түргэн тусламж 103


Өдөрт нь багтааж онгоцоор Сөүл оруулж буцаана

Солонгосын Хилийн алба


Нутагтаа байгаад Хятад улсаар аялахыг санал болгож байна

Богд-Ар хороолол

Saturday, December 8, 2007

Бидэнд одоо vндэстэний vзэл, vндэсний vйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна

Vй олноороо харьд одож их юм сурч, их менгетэй болж ирээд Монголоо хегжvvлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хvн мэргэжлээсээ еер, мэргэжил шаардагдахгvй ажил хийж, Америкт гэхэд л эмч хvн очоод ачигч, математикч хvн мах, ногоо хэрчигч, инженер хvн асрагч хийж, бас мексик голдуу цагаачидтай багагvй ерселдеж байх жишээтэй. Эмч нь эмнэлэгт ядаж сувилагч, инженер нь засварчингаа хийж мэргэжил чадвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хvмvvс маань санхvvгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч vндэстний эрх ашгийн vvднээс харвал монголчууд бид ирээдvйд хожигдож мэдэх нь. Тэд маань их менге илгээж байна. Ах дvvдээ маш их тус болж байна. Даанч тэр менгений нилээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хелсее дуслуулж хvнийг царайчилж олсон менгеер нь эргээд гадаадын vйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн vг. Тоног техееремжее хаягдал темер хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгvй л бол эх орондоо юм хийхэд амаргvй байна. Оймс нэхээд 500 тегрегеер зарна гэвэл хятадууд 300 тегрегийнхеер цохино. Гадагшаа гарсан монголчуудын тvрvvч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэдний зарим нь буцах битгий хэл одоо монгол руугаа буцна гэснийгээ евчтэй хvн байх гэж гайхаж сууна. Хvvхдээрээ явсан нь харьд дасаж байна. Хариад юу хийх вэ гэж тэд их ярьдаг. Бас Монгол дахь эрvvгийн нехцел байдлаас их айж байна. Хотод ессен хvvхдvvд аав, ээж, наиз нехдее санахаас биш монголын хаа нэгтээбайгаа уул, ус, гол, тал, нуурыг зvvдлэх биш / аав, ээж нь нутгаа vзvvлээгvй л бол/ тэдний заримд цемент бол хаана ч адилхан. Нэгэн цагт терийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт юм байдаг юм. Бvv мэд. Угнь манайх шиг vндэстэн нехерт гарч, хvvхэд гаргаагvй охидоо харьд илгээх нь эмгэнэл. Vндэстний эрх ашгаас давсан хvний эрх байх ёсгvй гэвэл фашист гэгдэх биз. Тэгвэл vндэстэнг vрэн таран хийвэл хэн гэгдэх вэ? Антифашист гэх vv? Америкт 10 жил амьдарч байгаа залуу “Монголд 2 байртай болсон ч, харин 2 хvvхэдтэй болсонгvй” гэж хэлж байсан. Еереер хэлбэл менге монгол хvvхдийг орлохгvй гэсэн санаа цухалзуулж байна. Америкт настангууд асрамжийн газарт насны намраа тухтай енгереедег учраас vр хvvхэдгvй байлаа гээд нэг их санаа зовох юмгvй байдаг. Харин Монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг. Энэ нь хvч тамираа дуустал, евген эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хегжvvлнэ гэсэн vг битгий болоосой. Харьд гарсан асар олон монголчууд одоо гарахаар зэхэж байгаа хvмvvс идэр насандаа эргэн ирж Монголоо хегжvvлнэ гэдэг нь vнэн vv? Япончууд, солонгосчууд 2-р дайны дараа америк явж ирээд японыг хегжvvлсэн юм шиг манайхан ярьдаг. Арай ч тиймгvй юм билээ. Негеедvvл нь эргэж ирэх биш, харин тэндээ жапаан-таун, корей-таун байгуулаад vлдчихсэн, нилээд л оргvй уусчихсан. Япон чинь тэднээс емне хамаг юмаа еерсдее хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж, агаар, газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ. Филиппин, Пакистан зэрэг олон орны хvн амын нилээд хувь нь цагаачилж ажилласаар мен ч идэж байна. Жишээ нь америк хvн хегшрехеерее филиппин асрагч хvvхнvvдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрх орнуудын ихэнх хvний амьдрал ядуу хэвээр. Монголчууд бид ирланд vндэстний туулсан, туулсаар яваа шиг тvvхийг эхлvvлчихээд байгаа мэт. Ирландууд америк руу цагаачилж эхэлсээр 500 жил болжээ. Их ч менге гуйвуулсан байх. Аав ээждээ эргэж ирэхгvй гэж хэлээд явсан хvн байхгvй биз. Гэвч тэд усанд хаясан давс шиг уусчээ. Америкт ирланд цусыг ямар нэгэн хэмжэгээр агуулсан хvн 60 сая байгаа гэдэг. Ирланддаа одоо зевхен гуравхан сая ирланд хvн vлджээ./ манайх шиг 2.5 сая хvнтэйгээр тэр тусмаа орон орон руу цацах аянаар эхэлбэл хэд маань vлдэх бол/ Ирланд залуус одоо ч америк руу ирсээр байдаг юм билээ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад цагаачтай болжээ. Английн эрхшээлд орсон хойд Ирландад бvvр ч цеехен ирланд хvн vлдэж тэндээ vндэстний цеенх болов. Олон сая ирланд цагаачдын гуйвуулсан байхёстой олон тэрбум доллар наалдаж Ирланд улс цойлсон юм байхгvй. Ирландууд кельт хэлээ ч мартжээ. Тэр менгийг технологи vйлдвэрлэлд биш гол телев идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш америк хегжсен. Ирланд эдийн засгийн чадавхаараа Грек, Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог юм. Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа цалгиж явсныг дэлхий мэднэ. Одоо хоёулаа унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс болж хойч vе нь грек байснаа мартаж, евег дээдсээ Монголоос нvvж очсон гэж андуурах болжээ. Америкийн бееренд наалдсан бас АНУ vvссэн едреес хойш сая сая хvнээ ажиллуулсар ирсэн / одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг/ Мексикт одоо болтол ихэнх хvний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа америкийн хилийг едер шенегvй нууцаардавсаар. Америкийн дэлгvvрийг мексикийн биш, далайн цаадах хятадын бараа дvvргэж байна. Уг нь тэд АНУ-ын дараа ордог хvчирхэг, удахгvй гvйцнэ гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун жил хvмvvсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагvй байхад монголчууд бvгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хегжvvлж чадах уу? Гэртээ хол хийхээс тевегшеен биеийн амрыг харж, хvvхдvvдээ айл айлаар хэсvvлж, тэднээрээр хоол зеелгеж идээд баяжсан айл байдаггvй бололтой. Сvvлдээ бvvр балайраад эх орноо тvрээслээд баяжъя гэсэн ухуулга хийж явдаг хvмvvс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ менгетэй хvнд тvрээслэнэ гэснээс ялгаа юу байна. Монгол улсад монгол vндэстний денгеж 25хувь буюу 203 сая нь байна. Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа байгаа vндэстний нэг гэж тооцогддог тул 500 сая хvртэл vржих неецтэй юм. Гэтэл залуугаараа терел арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бvсгvйчvvд 4-5 хvvхэдтэй биш, 4-5 дипломтой залуу насыг баржбайна. Ээмэг зvvсэн хевгvvд олширвол удалгvй гомо, лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хvний еселтенд бас саад болно гэсэн vг. Сvvлийн 10-аад жилд гадагшаа яваад ирээгvй хvvхдvvдийн тооноос олон дахин давж эхэллээ. Манайхан орон зайгаа vлдээн vнэн чанартаа дvрвэж асар олноороо харьд одсоор. Аймаг, сумын тевийнхен ч Улаанбаатар “хот улс” руу дvрвэн беегнерч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутаг тэдний орон зай, тэдний терvvлээгvй vр хvvхдийн орон зай vлдэх нь. Нэгэнт охид хевгvvд маань удаан хугацаагаар явсан болохоор тэдний vлдээсэн орон зай руу, нутагтаа хэт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл яах вэ? Тэднийг байлгаач гэвэл яах вэ? Энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ? Хадны мангаагаар битгий айлга гэх биз. Тэдний хувьд Монгол диваажин шиг санагдах ч юм бил vv. Хэрвээ монгол хvнтэй Монгол улсыг ирээдvйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгvйгээр цуцалчихдаг Орос шиг их гvрэн битгий хэл пvvс компани ч цаашид бидэнд таарахгvй биз. Дэлхийгээр нэг цагаачилсан монгол гэх эрээвэр хураавар хvмvvс 2000 жилийн дараа эргэж ирээд бас израйлийн тvvхийг эхлvvлэх vv. Энэ бол хvсэхээр хувь заяа биш байх. Саявтар Улаанбаатарт дvрвэгсдийн асуудлаар олон улсын хурал болсон байна лээ. Могол, Хазар / тэдний бэсvд зэрэг монгол овгийнхон/, Халимаг мэтийн хvний нутагт байгаа ах дvvсээ авах цаг ирвэл туд туслах гэж байгаа бол ч яахав. Харин захын дvрвэгсдийг авчрах асуудлыг тавивал оронд нь еерийн ах дvvсийг авчиръя гэсэн асуултыг бид сергvvлэн тавих ёстой. Бидэнд ч монгол гаралтай гэж vзэгдсэнийхээ телее хядуулж, гадуурхагдаж ирсэн ах дvvс байна. Америкчууд талибанчуудыг хеехеер Афганистанд ирэхэд зэр зэвсэг муутай хазарууд цэргvvддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбекстан, Туркээс Тажикууд, Тажикстан, Иранчуудаас пуштунчууд, пакистан, арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд ганцаардаж байсан. Иранчууд хэцvv хvнд vед тажикуудад /афганы/ зэсвэг, нисдэг тэрэг егсен атлаа еердсийнх нь телее олонтаа байлдаж ирсэн хазаруудад Хомеинийнхоо зураг илгээж байсан гэдэг. 1944 оны евел Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд /тал нь замдаа хелдеж, дарагдаж амь насаа алдсан/ Монголын хилийн ойролцоо авчирч целеед байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт сонирхохгvй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу буцаад явчихсан… Харамсалтай нь монголчууд бие биенийгээ татах биш тvлхэх юм даа. Зарим хvмvvс евер монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад гэх нь холгvй байдаг. /Хятадууд тэднийг маань хятад болсон гэж vзээгvй байхад шvv дээ/ Ар монголыг челеелехед олон зуун евер монгол ирж амь биеэ хайрлалгvй оролцсоныг тэд мэддэггvй юм байх даа. Хэдэн жилийн емне Орхоны эрэг дээр Хархорины хэдэн залуус “Хотонтынхонтой алалцана” гэж хелчvvрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь эзэндээ негее монголоо сэмхэн гvтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш. Амьдрах орон зайгаа тэлэхийн телее тэмцэл дэлхийд улам хvчтэй ернеж байхад харин бид орон зайгаа vлдээн харьд тэдэнтэй чихэлдэхээр одож, vлдсэн нь виза хеецелдех хоорондоо газар нутгаа хайргvй сэндийчиж байна гэвэл хэр хэтрvvлэг болдог бол. Дэлхийг удирдаж явсан vндэстэн хvний неецендее ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь шигээ /ялгаатай нь сайн дураараа/ тарж, цеерч, уусч манж хершийнхее хойноос мордвол ичмээр, бас хvн терелхтенд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо vндэсний vзэл, vндэсний vйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна.
Нийтлэлийг: Алхана Болод

Мотоцикль ч юм шиг ... та юу гэж бодож байна даа












Thursday, December 6, 2007

Яаж улс төрч болох вэ?


Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улс төр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улс төр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улс төрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улс төрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.
Харин улс төр сайжрахын хэрээр улстөрчид цөөрч улмаар арилдаг. Манай орны хувьд нэг хүнд ердөө хоёрхон улстөрч ногдож байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад туйлын хангалтгүй үзүүлэлт юм гэж улс төр судлаачид үзэж байна. Иймд сул иргэдийг улстөржүүлэх ажлыг вакцинжуулалттай хавсран зохион байгуулах, түүнчлэн сүүлийн үед мэр сэр үзэгдэх болсон хошой үзэлт болон нам дамнасан (транспартийный) улстөрчдийг олшруулах шаардлага гарч байна. Хүн болгоныг эмч болгож болдоггүй байтал хүн бүрийг улстөрч болгож болдог. Өдгөө хараахан улстөрч болж амжаагүй яваа “үндэсний цөөнх”-д зориулж цөөн хэдэн зүйл зөвлөе.
Улстөрч болохын тулд эхлээд сонгуульд өрсөлддөг. Олон түмэн чамайг сонгодоггүй, чи олон түмнээр өөрийгөө сонгуулдаг гэдгийг эхлээд мэдсэн байгууштай.
Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдийн амлалтыг сонгохоос бус биелэлтийг сонгох бололцоогүй. Гэхдээ сонгогчдын өмнө хүн хийж болох зүйл амлаж огт болдоггүй. Тэд хүн учраас хүн юуг хийж болох болохгүйг сайн мэднэ. Иймээс нар дэвшигчийн амлалт “Энийг л би яавч хийж чадахгүй дээ” гэсэн зүйлээс эхлэх ёстой. Ингээд л өрсөлдөнө дөө. Сонгуульд ялах үндсэн нөхцөл нь чиний сайн тал бус өрсөлдөгчийн чинь муу тал байдаг. Хэрвээ сонгогдохгүй бол гуних хэрэггүй. Хүмүүс чиний юу хийж чадахгүйг мэдэхгүй өнгөрөх тул сайн талтай.
Харин ийм үед “Ингээд болгочих байсан юм”, “Тэгдэг учиртай юмыг ингэж буруутлаа” гэх мэтээр байнга ярьж сонгогчид “Энэ хүнийг сонгох минь яалаа” хэмээн толгойгоо шаахад хүргэх учиртай. Харин сонгогдвол яах вэ? Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй байх учиртай. “Энэ тэгсэн” гэж муулуулж байснаас бус “энэ тэгсэнгүй” гэж шүүмжлүүлсэн явдал тохиолдоогүй юм шүү. Онцолж хэлэхэд нэг ч сонгогчид тус хүргэж болдоггүй юм. Хэрэв тэгвэл үлдсэн бусад нь чамайг хардаад сүйд хийнэ. Эмэгтэй сонгогчтой эр эмийн холбоотой, эрийг эмлэдэг гэх мэт нэр дуулах нь наад захын хэрэг. Манай сонгогчид хэн нэгэнд нь тусалдаг улстөрчөөс хэнд нь ч тусалдаггүй тэгш гадуурхдагийг нь сайнд тооцдог онцлогтой. Үүнээс үүдээд тус болдог улстөрчөөс илүү тус болчихмоор сэтгэгдэл төрүүлдэг улстөрч хол явдаг. Сонгуулийн хугацаанд хийх гол ажил бол яагаад амласнаа хэрэгжүүлээгүйг тайлбарлах, өөр ямар чадахгүй юмаа амлах вэ? гэдгийгээ бодох хугацаа байдаг. Ингээд танд амжилт хүсье. Дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн тоо сонгогчийнхоосоо давахгүй юмаа гэхэд тэнцэх улс төрийн ерөөл тавья.
Б.Цэнддоо

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ


ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Энэ удаагийн зөвлөгөөний нэр нь төсөл боловсруулах тухай юм. Энд маш олон алдаа гардаг болоод тэр л дээ. Эрхэм Таныг нэг сэдэвтэй болоод авлаа гэж бодъё. Ингээд юу хийх вэ гэдэг асуулт залуу хүнд ямагт тулгардаг.

  • Би энэ, тэр сэдвийг судалж байгаа гэж ярьсаар байгаад арав гаруй жил болсон хүнийг би мэднэ.
  • Судлаагүй байж яриад явах нь их л муухай байдаг юм. Ийм хоосон амт болохгүйн тулд Та дор хаяж өөртөө 1 – 2 цаг зарцуулах төлөвлөгөөтэй болж, улмаар ингэж ажиллаж сурах хэрэгтэй.
  • Энд ӨӨРТӨӨ гэдгийг онцолж байна. Яагаад гэвэл Таны өөрөө хийсэн судалгаа чинь Танд алдар нэр, мэдлэг, амжилт авчирдаг учраас тэр юм.
  • Та аль нэг сэдэв, төсөл дээр ажиллах боллоо. Өөрөө юм уу, байгууллагын төлөвлөгөөнд тусгаад судалгаа хийж болно. Энд Та төлөвлөгөөгөө, өөрөөр хэлбэл төслөө дураараа зохиож болно.
  • Гэхдээ залхуурах үүднээс удаан хугацаа тавьж болохгүй. Ингэвэл Та өөрийгөө хорлож байна гэсэн үг.
  • Та өөрийгөө нэлээд шахсан төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө албадаж сурах хэрэгтэй. Монгол хүн ингэхгүй бол болдоггүй юм.
  • Мэдээж өвчин зовлон, спорт, урлаг, найз нөхөд гээд Танд цагаа зарцуулах өөр зүйл бишгүй олон байгаа. Гэхдээ дээр дурдсан бүхэн чинь Таны амьдралыг хэзээ ч тодорхойлохгүй.
  • Та яг судалгааны ажил эрхлээгүй байсан ч ажлаа судалгаан дээр тулгуурлан явуулах зайлшгүй шаардлага үүснэ. Та ядахдаа судлаач нарт залилуулчихгүй байхаар мэдлэгтэй байх ёстой.
  • Мөн арга ядсан үед өөрөө бие дааж судалгаа хийж чаддаг байх ёстой.
  • Алин байлаа ч гэсэн Та төсөл боловсруулах ёстой боллоо.
  • Судалгааны төслийг өөрөө боловсруулаад эрх мэдэл бүхий хүмүүст танилцуулах, эсвэл тендерээр зарласан судалгаанд оролцох хоёр хувилбар байдаг.
  • Аль алинд нь цаг хугацаа давчуу. Одоо яах вэ ?
  • Түүнээс гадна зарласан тендерт оролцох гээд өөр судлаачдын олон баг ажиллаж байгаа. Энд илт өрсөлдөөн явагдана.
  • Тэд Танаас буюу Танай багаас лав л дутахгүй мэдлэгтэй байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
  • Эхлээд төслийн баг бүрдүүл. Социолог бол ямагт ХАМТЫН ТОГЛОЛТ гэдгийг насан туршдаа санаж яваарай.
  • Хэчнээн сайн социологич байсан ганцаараа юм хийж чаддаггүй юм. Багийн гол цөм нь ямагт 3 – 5 хүн байвал хамгийн үр дүнтэй мэт байдаг.
  • Аливаа ажлыг хийхэд санаа гаргагч ( генератор идей ), зохион байгуулагч, гүйцэтгэгч гэсэн гурван үндсэн элемент байдаг юм шиг санагддаг.
  • Багаар удаан ажиллаад ирэхлээр энэ хүмүүс чинь аяндаа ялгараад ирдэг юм. Дээрх элементүүдэд хэдэн ч хүн байж болно.
  • Ер нь багийн гишүүдийн тоо 10 – аас хэтрэх нь дэмий байдаг юм.
  • Та, эсвэл танай баг тендерт оролцохоор судалгааны төлөвлөгөө боловсруулах боллоо.
  • Эхлээд сэдэвтэй холбоотой материалуудыг цуглуул, огт судлаагүй сэдэв гэж бараг байхгүй дээ.
  • Тэгээд багаараа цуглаж юу хийх, юу хийж чадахаа бодож төлөвлө, хамгийн гол нь сайн маргалд.
  • Судалгааны төсөлд гардаг түгээмэл алдаа бол нэг амьсгаагаар бүх зүйлийг судлах гэж оролдох явдал байдаг.
  • Тендерт шалгарах гэдэг нь сайхан судалгаа хийх мөрөөдөл биш.
  • Тендер зарлагч гадаад, дотоодын хүмүүс сайхан төлөвлөгөөнд хууртдаг үе өнгөрсөн. Бүх юмыг нь жин тан, цааш судалгаа хийх аргагүй болтол сайхан хийсэн төлөвлөгөө гаргах, залуучуудын хэлдэгээр бүлт үсрэх нь нэгдүгээрт, ичмээр, хоёрдугаарт, цаад хүмүүс чинь Та нарыг солиотой гэж бодоход хүргэнэ.
  • Тендерийн төсөл багцаагаар 5 – 8 хуудаснаас хэтэрч болохгүй. 50 хуудас төлөвлөгөө боловсруулаад унаж байсан олон тохиолдлыг би мэдэх юм. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн нэг удаа ингэж үзсэн.
  • Төлөвлөгөөнд гардаг удаах алдаа нь тулгамдсан асуудлыг дэлгэрэнгүй тоочих явдал байдаг. Энд голдуу юу судлах, ямар үр дүнд хүрэх зэрэг энгийн юм байхгүй байдаг. Тэр хүмүүс чинь тендер зарласан сэдвээрээ Та нараар лекц бичүүлэх гээгүй шүү дээ.
  • Хамгийн хөгийн алдаа нь зарласан мөнгийг судалгаанд хуваарилахад олонтаа гардаг. Энэ нь монголчууд бидний мөнгөтэй харьцаж сураагүйгээс үүдэлтэй юм уу даа.
  • Ухаандаа 5000 долларын төсөл байлаа гэхэд монголчууд бид түүнийг хуваахдаа 500, 1000 гэх мэтээр тэгш том тоогоор хуваадаг. Ингэвэл цаад хүмүүс чинь таныг тэнэг гэж бодохоос өөр аргагүй юм.
  • Центээр хувааж болдоггүй юм гэхэд ядахдаа аравтын оронгоор хувааж болно шүү дээ. Ялангуяа Германуудтай харьцахад бүр пеннингээр хуваасан ч илүүдэхгүй.
  • Хэдэн тоо хуваахаас залхуурна гэдэг бол таны ажилдаа хайхрамжгүй хандаж байгаагийн нэг л жишээ болно.
  • Ер нь бол эхлээд мөнгөө бодох нь Таны амжилтыг гарцаагүй багасгана. Иймээс судалгааныхаа тооцоог их бодитой, шударга, нарийн, үнэн зөв гаргах хэрэгтэй.
  • Та нэг удаа судалгаа хийх гэж байгаа биш л бол үүндээ шударга хандах ёстой. Ингэвэл Танд хүмүүс итгэх болж, цаашдын тендерт Таныг шалгаруулах магадлал ихэснэ.
  • Надаас олон залуу хүн надад сайхан гээчийн төсөл олоод өгөөч гэж гуйдаг юм. Өөрөөр хэлбэл надаар хэлүүлж их мөнгөтэй төсөл олж авахыг хүсч байна.
  • Аливаа ажилд гэв гэнэт их мөнгө орж ирэх нь бараг байхгүй л болов уу. Ялангуяа Та залуу бол Таныг хүмүүс бараг тоохгүй. Би ч ийм зовлонг амсаж байсан.
  • Ийм учраас Та эхлээд юмыг багаас нь эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвдөл цөвдөл гэж голж болохгүй гэсэн үг.
  • Өөрийнхөө туршлагаас яръя л даа. Би улс төрийн судалгаагаар нэг хэсэг хөөцөлдөж байлаа. Энд судалгааны төсвийг цаанаас нь өгчихдөг байсан болохоор санаа зовох юмгүй байв.
  • Тэгээд цэвэр социологийн судалгаа руу орох гэтэл орон зайг нэгэнт бусад хүмүүс эзэлчихсэн байлаа. Одоо яах вэ ? гэдэг асуудал тулгарлаа.
  • Тэгээд би өвдөл цөвдлөөс эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт явуулсан судалгааны дахин боловсруулалт хийх, тайлан бичих, арга зүйн зөвлөгөө өгөх гэх мэт.
  • Энэ үед би өөртөө болон бусдад гомдмоор бага мөнгө олж байлаа. Гэхдээ би мэргэжилдээ үнэнч байсан, шударга байсан.
  • Баг бүрдүүлэхийн чухлыг дахин хэлье гэж бодож байна. Сайн баг дор хаяж хоёр жилийн уйгагүй хөдөлмөрөөр бий болдог. Эхлээд манай залуучууд хамтын тоглолтыг мэдэхгүй, туршлага гээд байх юм огт байхгүй байлаа.
  • Ажлын дунд тэд маш хурдан өсч, одоо зарим талаар надаас хавьгүй илүү болсон. Миний бахархдаг гол юм энэ.
  • Миний багийн залуучууд надад их тус болсон. Би ч гэсэн тэдэнд багагүй тус болсон. Аажмаар хагас төсөл, бүтэн төсөл, сүүлдээ захиалгын төсөл ирэх болсон.
  • Миний мундагт болоод захиалга өгөөд байгаа юм биш шүү. Бидний шударга, хэлсэн амандаа хүрдгээс ийм болсон болов уу гэж би боддог юм.
  • Залуу социологич Танд ийм бэрхшээл гарцаагүй тулгарна гэдгийг би сайн мэдэж байна.
  • Иймээс Танд эхлээд мөнгө бодолгүй ажил хийхийг бодож үз. Хэрэв Та ажилдаа дуртай болоод сайн хийдэг болоод ирэхийн цагт мөнгө хар аяндаа ороод ирнэ.
  • Танд өвдөл цөвдөлөөс эхлээрэй, ажлыг битгий голоорой гэж дахин хүсч байна.
  • Олонх дарга түшмэдүүд өөрийгөө социологи мэддэг гэж үздэг юм. Үнэндээ бол тэд юу ч мэдэхгүй байгаа. Гэхдээ тэд Танд заавал саад болно.
  • Энэ тохиолдолд мэдэмхийрээд байх хэцүү, үгэнд нь ороод байх хэцүү байдаг. Энэ асуудлыг аажим аажмаар шийдэх өөрийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Аливаа асуудлыг аажмаар, харьцаагаараа дамжуулаад шийдчихэж болно.
  • Аль нэг дарга даамалын үгийг хэт үгчлэн дагах нь олонхи тохиолдолд судалгааны чанарыг бууруулдаг. Ингээд эвийг нь олж үз.
  • За ингээд Таныг баг болох хүмүүс бүрдүүлээд тендерт оролцох боллоо гэж үзье.
  • Та нар цуглаад ажил үүргээ хувааж авах хэрэгтэй. Баг гүйцэд бүрдээгүй байхад энэ нь ч гэсэн хүнд асуудал байдаг.
  • Хэн нэг нь голлоод бусдыгаа үгүйсгээд байгаа ч юм шиг, хэт мэдэмхийрээд байгаа ч юм шиг болчихдог. Хэрэв ажилдаа сэтгэл гаргаад байвал Та бүхэн удалгүй бие биенийхээ занг ойлгох болж, дасаад эхэлдэг.
  • Ажил үүргийн хуваарь ч тодорхой болдог. Бид нэг их заавар дүрэм гаргаад байгаагүй хэдий ч Тамир энийг нь, Түмэннаст үүнийг нь, Болд удаагийнх нь хийнэ гэдгийг мэддэг болчихдог. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хуваарь нарийсч, хүмүүс чинь нарийн мэргэшлийн болж байна гэсэн үг.
  • Төслийн зорилго нь тодорхой асуудлыг хамгийн бага өртгөөр хамгийн сайн судалж чадах багаар гүйцэтгүүлэх явдал байдаг.
  • Иймээс маш товч, тодорхой судалгааны төлөвлөгөө гаргах зорилт үүснэ.
  • Төсөл нь голдуу : тулгамдсан асуудал, зорилт, зорилго, үндсэн таамаглал, хийх ажил, гарах үр дүн, түүний хугацаа, багийн бүрэлдэхүүн, мөнгөний зарцуулалт зэргээс бүрддэг.
  • Энд л гол ухаан гарна. Хэдийгээр Та 5 – 8 хуудас юм бичих боловч энэ чинь маш чухал учраас үг бүрийг нь бодсон байх учиртай.
  • Утга санаа бүрэн, цэгц, логик уялдаа ойлгомтой, санаа тодорхой байх ёстой.
  • Дээрх хэсгүүдийн ерөнхий бүдүүвчийг нэг сайн тохирч аваад хүмүүстээ хуваан өгч хийлгээд дараа нь нийлүүлж ахин дахин шалгах, нягтлах ёстой.
  • Эхний удаад Та нар лав олон удаа бичнэ. Харж л байгаарай. Гэхдээ энэ чинь илүү ажил огтхон ч биш.
  • Уул нь бол хэд хэдэн хувилбараар хийгээд дараа тэдгээрээсээ сонгож авах арай өөр арга ч байдаг.
  • Алийг нь хэрэглэх нь Та нарын л хэрэг.
  • Материалаа бэлэн болмогц бичиг хэргийн соёлын дагуу хавтас, гарчиг гэх мэтийг заавал гоё, сайхан хийхээ мартав. Энэ бол жижиг зүйл биш.
  • Ямар ч хүн сайхан гоё хавтастай, хэсэг бүлгүүд нь ойролцоогоор тэнцүү, гарчиг болон онцлох хэсгийг нь ялгасан төсөлд илүү анхаарах болно. Гол нь гадаад байдлаасаа л таалагдана.
  • Үүний оронд алдаа мадагтай хэдэн хуудас бичээд сугандаа хавчуулчихсан орвол Та ажилд хариуцлагагүй ханддагаа, бичгийн соёлгүйгээ харуулж л байна гэсэн үг.
  • Энэ хооронд Та нар судалгааны дэлгэрэнгүй төлөвлөгөөний бүдүүвч гаргасан байх ёстой.
  • Тендерт ялж байж түүнийгээ гаргана гэж бодож байвал Та тун их эндүүрч байна.
  • Ялагдсан тохиолдолд ч энэ чинь илүү зүйл болохгүй, харин Таны туршлагыг л нэмнэ.
  • Танай баг тендерт яллаа гэж бодъё.
  • Бөөн баяр хүмүүс давхиж ирээд эхлээд мөнгөө хуваах талаар ярьж эхэлбэл Та нар буруу замаар явж байна гэсэн үг.
  • Одоо бол түрүүн хийж байсан төлөвлөгөөгөө дэлгэрүүлэн гаргаж, график гарган ажилдаа шууд л орох нь зөв.
  • Энд хүн бүрийн оролцоог коэффициентээр гаргаж байх хэрэгтэй. Бүх мөнгөө тэнцүү хувааж авах арга нь социализмын үеийн юм шүү.
  • Төслийн мөнгөний тодорхой хэсгийг дундын фонд маягаар хадгалах ёстой. Ийм маягаар Та нар хуримтлал бий болгох хэрэгтэй. Та нарт мөн ч их хэрэг болно доо.
  • Дор хаяж компьютерийн хор, цаас, дискет гээд юм юм л хэрэг болно.
  • Нэгэнт гаргасан график, төлөвлөгөөг Танай багийн хэнбугай ч зөрчих эрхгүй байхаар бие биедээ шаардлага тавьж сур. Ганц хүнээс болж төслийн ажилд саад учрах ёсгүй.
  • Асуудлыг найзан дундаа хаявал ажил чинь л будаа болно. Та нарын гаргасан төлөвлөгөө, график Үндсэн хууль л гэсэн үг. Тодорхой шалтгаанаас болж саатал гарвал багаараа цуглаж байгаад л бүх асуудлыг шийд.
  • Гэхдээ графикийг хойшлуулах асуудлыг биш, гүйцэх асуудлыг л ярих ёстой.

Tuesday, December 4, 2007

Эрхий хурууны хээтэй баталгаажсан Монгол Улсын тусгаар тогтнол


Ардын хувьсгал ялсан, анхдугаар Vндсэн хуулиа баталж Бvгд Найрамдах Улс болсноо зарласан, НVБ-д элссэн гэх мэт XX зуун Монгол орны хувьд тvvхэн дурсгалт vйл явдлуудаар дvvрэн өнгөрчээ. Vvний нэг нь 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрч буй эсэхээр ард нийтийн санал асуулга явуулж, санал өгсөн хvн бvр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсен явдал юм. Тvvхийн шаргал хуудас эргэсээр тэр өдрөөс хoйш 62 дахь жилтэйгээ өнөөдөр золгож байна.
Дэлхийн II дайн дуусч, Монгол, Зөвлөлтийн дайчид чөлөөлөх дайнд ялалт байгуулах нь тодорхой болсон тэр vед ЗСБНХУ, Дундад иргэн буюу Хятад Улсын хооронд Холбоо-найрамдлын тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад Улс хvлээн зөвшөөрөх тухай асуудал тусгагджээ. Vvнтэй холбогдуулж Хятад Улс Гадаад Монголын ард тvмэн нийтээрээ тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрвөл одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэж байр сууриа илэрхийлжээ. Энэ дагуу БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчид 1945 оны есдvгээр сарын 21-нд БНМАУ-ын тусгаар тогтносон байдлын талаар бvх ард тvмний санал асуулга явуулах тогтоол гаргасан юм байна. Ингээд төв болон аймаг, хотын комиссыг байгуулж дvрэм, журмыг нь баталжээ.
Санал авах хуудас нь "БНМАУ-ын тусгаар тогтнох эрмэлзлээ баталж байна уу" гэсэн vгтэй. "БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолын асуудалд саналаа гаргана. Энэхvv санал гаргах хуудас дээр тавьсан овог, нэрийн доор "зөвшөөрөх" буюу "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж гарын vсгийг зур. Хэрэв бичиг мэдэхгvй аваас баруун гарынхаа эрхий хурууны хээг дар" хэмээсэн санамжтай байсан байна.
Санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-нд өглөений 06 цагаас оройн 23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг явж яс vндэс, хvйс, шашин шvтлэг, боловсролын байдлыг vл харгалзан БНМАУ-ын харъяат 18-аас дээш насныхан оролцжээ. Нэрсийн жагсаалтад нийтдээ 494074 хvн бичигдсэний 487285 хvн буюу 94.4 хувь нь саналаа өгсөн байна. Бусад 6000 гаруй хvн нь замд яваа, өвчтэй зэрэг шалггаанаар саналаа өгч чадаагvй аж. Хамгийн гайхамшигтай нь санал өгсөн бvх хvн улсынхаа тусгаар тогтнолыг дэмжсэн нь хоёр их хөршөө БНМАУ бол тусгаар тогтносон улс хэмээн хvлээн зевшөөрөхөөс өөр аргагvй байдалд оруулсан байна. Санал хураалтын энэ дvнг УБХ-ын Тэргvvлэгчид 1945 оны арваннэгдvгээр сарын 12-нд хэлэлцээд бvх нийтэд зарлан мэдэгджээ. Маргааш нь БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Х.Чойбалсан ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар В.М.Молотов, Дундад иргэн Улсын Гадаад яамны сайд Ван Ши Цзе нарт цахилгаан утсаар санал асуулгын дvнг илгээжээ.
Vvнийг vндэслэн 1946 оны нэгдvгээр сарын 6-нд Хятад, 1946 оны хоёрдугаар сарын 27-нд ЗСБНХУ тус тус Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшеөрч XX зууны эхнээс эхэлсэн монголчуудыи тусгаар тогтносон улс байх гэсэн эрмэлзэл албан ёсоор баталгаажсан байна. 1945 он бол монголчуудын дийлэнх нь шахуу бичиг vсэггvй байсан vе. Тиймээс эрхий хурууны дардас тусгаар тогтнолын баталгааг авчрахад ихээхэн vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Энэ ч утгаар нь эрхий хурууны хээгээр баталгаажсан тусгаар тогтнол өнөөдрийн бидний бахархах бахархал, "Монгол Улсын иргэн би" гэж итгэл дvvрэн ярихын нэгэн том хөшvvрэг болсон гэж болно.
Чухамхvv хоёр том хөршдөө тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрvvлж чадсан тэр мөчөөс эхлээд Монгол Улс эрчимтэй хөгжлийн замдаа орж, их бvтээн байгуулалтыг өрнvvлсний зэрэгцээ ард тvмнээ бvх нийтээр нь бичиг vсэгтэй болгох, эрvvлжvvлэх, соёлжуулах чиглэлд чамлалтгvй амжилтад хvрсэн юм.
Туурга тусгаар улс байхын төлөөнөө бичиг vсэггvй ч гэсэн хурууныхаа хээгээр баталгаа гаргаж өгсөн өвөг дээдсийнхээ зvтгэлийг өнөөдөр бидэнд vнэгvйдvvлэх эрх байхгvй. Өөрөөр хэлбэл, бидэнд эх оронч, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа зорилго нэгтэй байх vvрэг ногдож байгаа юм. Улам бvр даяаршиж байгаа энэ ертөнцөд тусгаар тогтнол юунаас ч vнэтэй гэдгийг гадаад, дотоод олон хvчин зvйлvvд харуулж байна. Бидэх тvvхээ эргэн дурсдаг. Бас ирээдvйн өмнөөс хариуцлагатай алхдаг байх ёстой билээ. Тvvхэн дурсгалт өдрvvдийг эргэн дурсаж ач холбогдлыг нь дvгнэж цэгнэн ярилццагийн утга учир ч vvнд орших биз ээ. Эрхий хурууны хээтэй баталгаажсан Монгол Улсын тусгаар тогтнол 62 нас хvрлээ. Энэ баталгаа биднийг хоёр их хөршдөө хvлээн зөвшөөрөгдөөд зогсохгvй НVБ-ын гишvvн орон болоход, улмаар даян дэлхийн улс гvрнvvдтэй ахан дvvсийн харилцаа тогтооход vнэлж баршгvй хувь нэмрээ оруулсан юм.