ХХ зуун гарчхаад байхад Монгол улс уналт мөхлийнхөө хувь заяатай нэгэнт эвлэрээд байлаа. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлал урьдын хvчирхэг Монголчуудын зориг зvрхийг нэгмөсөн шанталж, ядуу буурай нэгэн болгоод байв.
Эрт цагт Улсын дайдыг хурааж, гvрний хvчирхэгийг мөхөөж явсан ард тvмэн хэзээ ч дахин өндийхгvй мэт сэтгэгдлийг харийнханд мэдрvvлж байсан гашуун vе байлаа. Гэвч Төв Азийн цээжинд орших энэхvv нууцлагдмал бөглvv улс нэгэн өглөө л сэрсэн юм. Энэ бол эдvгээгээс 96 жилийн тэртээх vйл явдал. Тусгаар тогтнол хэмээн цээж дvvрэн хэлж, бид тусгаар тогтносон Монгол улс шvv хэмээн омог бардам хэлэх эрхийг чухам 96 жилийн энэ л өдөр Монголчууд олж авсан юм. Энэ бол ээдрээ нугачаа дvvрэн ХХ зууны саарал өдрvvдэд тэр бvрий тохиолдоод байхааргvй гэгээн vйл явдал байлаа. Хэдийгээр Монголчууд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Төвдөөс өөр ямар ч улс Монгол улсын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд хvлээн зөвшөөрөхгvй байлаа. Монголчууд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 34 жилийн дараа буюу 1946 онд дэлхий дахинаа арайхийн хvлээн зөвшөөрөгдсөн билээ. Энэ vеийг хvртэлх олон арван эх оронч охид, хөвгvvдийн цус дэмий нэг урсаагvй юм.
Тусгаар тогтнол бидэнд ямар их vнэ цэнээр олдсон хийгээд улс гvрнээ тусгаар тогтнуулахын төлөө ямар хичээл зvтгэл оролцсон тухай тvvхийн товчооноор өгvvлэхээр бэлтгэлээ.
1911 Үндэсний тусгаар тогтнолын хувьсгал
1911 оны 7 сард Нийслэл хүрээ (Өргөө) Халх 4 аймаг (Сайн ноён хан, Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан) Шавь ардын Монголын дээд лам нар, хаад ноёд чуулав. Чуулганаас Чин ван Ханддорж тэргүүтэй хүмүүс Хаант Орост айлчлахаар болов. Ховдод суугаа Манжийн амбан Сандоог зайлуулан тусгаар тогтнолоо мандуулахаар хэлэлцэв.
1911 оны 12-р сарын 28 (16?)-нд Манж Чин улс унаж Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Гэгээн Жамзандамбыг Төр, шашиныг хослон баригч хаанаар өргөмжилж, Богд Хаант Монгол улсаа байгуулав. Түшээт хан Дашням хаан суух бодолтой байв.Богд Гэгээн таван яамтай (Гадаад, Дотоод, Цэрэг, Сан, Шүүх) засгын газраа бүрдүүлж, Шадар сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гадаад яамны сайдаар Хаант Орос улсад явж тусламж гуйсан Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Цэргийн яамны сайдаар Эрдэнэдалай ван Гомбосүрэн, Сангийн яамны сайдаар чуулган дарга, Түшээт ван Чагдаржав, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрайг томилжээ.
1912 оны 12 сарын 21-нд Орос Монголын гэрээнд гарын үсэг зуржээ.
1913 оны эхээр Хятадууд цэргийн хүчээ Өвөр Монголд оруулж цуст тулаан болов.
1913 оны 11 сарын 5-нд Орос Хятадын хэлэлцээр болов.
1913 оны 11 сард Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Санкт Петерсбург хотоос буцлаа.
1914-1918 онд Дэлхийн 1-р дайн болов.
1914 онд Монголын Засгийн газар 1913 оны Орос Хятадын гэрээг эсэргүүцэж, Хятад улс 1912 оны Орос Монголын хэлэлцээг үл зөвшөөрч Монгол, Орос, Хятад 3 улсын Хиагтын гэрээ 9 сар болов.
1915 онд Монгол, Орос, Хятад 3 улсын Хиагтын гурвалсан гэрээнээс Монгол улсын тусгаар эрх хоригдож, автоном эрхтэй болов.
1919 онд Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн хорлогдон нас барав.
1920 онд Хятадын цэрэг Нийслэл Хүрээнд орж ирэх үед Монголын олон нэрт хүмүүс зуурдаар үрэгдэж Бадамдорж, Цэрэндорж нар төр барьж байжээ.
1911-1921 Богд хаант Монгол Улс.
1911 оны 12-р сарын 16-нд Манж Чин улс унаж Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Богд Хаант Монгол улсаа байгуулав.
Хятадууд 1913 онд Өвөр Монголыг салган авч, 1915 онд Орос Монгол Хятад хамтарсан Хиагтын гэрээг хийжээ. Энэ хооронд Монголд Хятадын гамингууд Баруун Унгерний цагаан цэргүүд үүрлэсэн асар хүнд үе байлаа.
Нийслэл хүрээнд МАН буюу Монгол Ардын Нам үүсэв. Хэдий 1368-1911 онд нүүдэлч угсаат Манжийн эрхшээлд байсан ч хятадын асар их нөлөөнөөс Монгол улс тусгаар үлдсэн юм. 1800 гэхэд Баруун Европт шинжлэх ухааны тулгуур нээлтүүд нээгдсэн бол, Монголд энэ үед байгалиа шүтэх Бөөгийн шашинтай хосолсон Буддын гүн ухаан оргил цэгтээ хүрч Монголоос олон мянган суут ухаантнууд төрсөн үе ажээ. Эдгээр олон суут хүмүүс удалгүй монгол хүний гар дор хэдэн мянгаараа үхэх эмгэнэлт хувь заяа хүлээж яахин мэдэх билээ. Тэд эх орныхоо ирээдүйн төлөө алтан амиа өргөсөн.
Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919) улс орноо удирдаж Монголд олон (50) сургууль бий болсон. Тэрээр тусгаар тогтнолын төлөө тэмцэн Хаант Орост сур дуулиантай анхны төрийн дээд айлчлал хийж, дэлхийн 10 том улсын элчин сайдад нот бичиг гардуулан Орос Хятадын гэрээг эсэргүүцэж байв. 1919 онд хорлогдон таалал боллоо.
1920 онд Гамингийн шоронд босоогоороо үхсэн манлай баатар Дамдинсүрэнг бид мартах болоогүй. Зууны эхэнд азаар олдсон Монголын Нууц Товчоо байгаагүй бол Монголын хувь заяа Өвөр Монгол, Төвд Буриадын адил болох байсныг үгүйсгэхэд бэрх. Дэлхий ийнхүү 800 жилийн домгийг хүүрнэсэн гайхамшигт ард түмний оюуны бүтээл дор сүр дарагдаж Монгол улс үнэндээ ертөнцийн чихэнд ахин дуурсахаас аргагүйд хүрч, одоогийн Монгол улс аугаа ард түмний бүтээсэн ариун судрынхаа өмнө адис хүртэх хувьтай байжээ.
1917 он. Орос улсад өрнөсөн Улаан хувьсгал сүр хүчийг олж Ленин (1870-1924) тэргүүт Орос улсын далбаан дор Монгол улс социализм, коммунизмын замыг сонголоо. Гэвч улаан хувьсгалын дараа Орос орны олон мянган сэхээтэн Сталиний (1879-1953) гар доор тарчилан үхсэн билээ. Энэ уй гашуу, бузар явдал Монгол орныг минь тойрсонгүй. Оросын баатарлаг хөвүүдийн адил үхэл Монголын баатарлаг ард түмэнд тохиох байжээ.
Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан 1911 оны тvvхт тэрхvv vйл явдлын тухай өгvvлэхээс өмнө тухайн vеийн нөхцөл байдал болоод тусгаар тогтнолоо зарлах болсон тохирооны тухай эхлээд өгvvлэх нь зvй болов уу.
1847 оны эцсээр Манжийн хаан Бvрэн засагч насан эцэслэснээр хамаг хэрэг vvджээ. Тvvнийг оршуулах ёслолд хэдийн балчир ч гэсэн VIII Богд гэгээн оролцох ёстой байлаа. Гэсэн ч эртнээс дагаж ирсэн энэ уламжлалыг зөрчин Богд өөрийнхөө оронд төлөөлөгчөө Бээжинд явуулжээ. Манжууд энэ vйл явдалд нэгэн зvйлийг бодсон нь ойлгомжтой. Гэтэл тэгэхээс ч тэгэх гэж байгаа юм шиг шинэ хааныг ширээнд залах ёслолд бас л мөнөөх Монголын том толгой Богд очсонгvй. Vvний дараа Манжийн бадаргуулалт төрийн хааны ээжийн 60 насны ойг Манж гvрэн даяар сvр дуулиантай тэмдэглэхэд Богд бас л оролцолгvй бие төлөөлөгчөө явуулжээ. Манжийн хаанд Богд гэгээн ийнхvv эхнээсээ л нvдэнд орсон хог мэт санагдах болов. Гэхдээ энэ хvнгvйгээр энэ хvний нөлөөгvйгээр Монголын хэрэг явдлыг засна гэдэг байж боломгvй тул Манжийн эрхтнvvд тvvнтэй тун болгоомжтой хандаж байлаа. Тэр vеийн Манж чин гvрэн урьдын хvчирхэг байдлаа нэгэнт алдсан мөнөөх Ром гэдэг нэр Европын бvтэн гурван зууны туршид айлган сандаргаж байсан шиг болсон байв. Ромоос нэг ялгаатай нь Манж гvрэн тvvнээс ч хурдан бууран доройтож байсанд байлаа.
Үнэн хэрэг дээрээ XIX зууны эцэс гэхэд Тэнгэрийн эзэнт гvрэн гэсэн сvржин нэртэй манж Чин улсын дэлхийн бусад орнуудаас тасархай битvv байдал нь алдагдаж өрнө зvгийн орнуудын хагас колони орон болсон байв. Манж улсын дотор ч гадны нөлөөг эсэргvvцэх хөдөлгөөн газар авчээ. Энэ vед Япончууд Солонгосыг эзэлж авахаар 1895 онд довтлов. Манжийн хаан Богд гэгээнээс цэргийн дэмжлэг хvсэв. Богд бас л татгалзсан хариуг өглөө. Vнэхээр Богд гэгээн энэ vеийг ашиглан улс гэрээ тусгаар тогтнуулахыг хичээж байсан нь vvнээс илт харагддаг юм. Удаа дараагийн шахалт шаардлагын хариуд Монголын гэгээн ердөө л 1200 агт морьдын хариугаар амыг нь хаав. Монголчуудын тусгаар тогтнох vзэл санаа дээд давхаргадаа хvчтэй байлаа. Нөлөө бvхий хан, ноёд, тvшмэдvvд Богд гэгээний энэхvv санааг дэмжиж байлаа. Өөрийн нөөц бололцоо хомс тул харийн оронд тvшиглэхээс өөр арга зам монголчуудад олдсонгvй. Ингээд Богд гэгээн тэргvvтэй ноёд тvшмэдийн нууц хуралдаан болж энэ хуралдаанаас Оросын баатар цагаан хаанд Да лам Бадамдорж, зайсан Цэрэн, Од-Сэр нарын хvмvvсийг бэлэг сэлтийн хамт элч болгон илгээлээ.
Оросын баатар цагаан хаанд явуулсан Богд гэгээний захидалд ийн өгvvлжээ.
-Монголчууд газар шороогоо өөрөө эзлэн тусгаар улс байгуулах бодолтой байна. Хэрвээ Чин улс дайлаар ирвэл зэвсгээр туслах уу. Хэрвээ Монголын хvчин мөхөсдвөл цэргээр туслах бололцоо бий эсэх. Манай Монголыг тусгаар улс болоход нь Манжид шахалт vзvvлэх vv. Монголын хилийн цэсийг цагаан хэрмээр хязгаар болгон хуучин Монголын нутгийг бvрэн эзэмшихэд тусална уу гэсэн утга агуулгатай байлаа. Оросын цагаан хаан эл бичгийн хариуд,
Монголчуудын явдал зөв зvйтэй тул бид тусална. Хэдэн жил хvлээж шалтаг тохиолыг харж босвол зvгээр хэмээсэн хариу ирэв. Тухайн vед Орост Монголын талаар бодох бодол бас ч vгvй онцгой байх суурийг эзэлж байсныг тэмдэглэхэд илvvдэхгvй. Тухайн vед Орос алс дорнод, зvvн Сибирийн байдалд ихээхэн анхаарал тавих шаардлагатай байлаа. Оросын Засгийн газар Зvvн Сибир алс дорнодын зэлvvд нутагт баруун талын нутгаас хvмvvсийг нvvлгэн суулгах өөрийн нөлөөг бэхжvvлэх бодлогыг хэрэгжvvлж байсан бөгөөд тvvний хvрээнд Монгол ч бас хамаарч байлаа. ХХ зууны Төв Азийн тvvх томоохон гvрнvvдийн ашиг сонирхол, дэлхийг хуваах гэсэн хvсэл эрмэлзлийн дунд байсан болохоор маш их ээдрээ нугачаатай байв.
XIX зууны сvvлийн vеэс Манж Чин улсад хаант Оросын нөлөө ихэсч газар нутгийг нь бага багаар хэмлэн өөртөө нэгтгэж эхэлжээ. Ялангуяа Монгол дахь байр суурь vлэмж ихэсч байгаатай холбогдуулан манжийн төрөөс тодорхой бодлого явуулах боллоо. Монголыг Орост алдахгvйн тулд Монголчууд өөр хоорондоо нэгдэж тэмцэх бололцоогvй болгохын тулд Монголын нутгийг дотоод гадаад монгол, барга, цахар, Хөх нуур, Ил тарвагатай гэсэн тусгай чуулган хошуу болгон салгав. Нөгөөтэйгvvр Монголыг алдахгvйн тулд хил хязгаараа бэхжvvлнэ гэдэг нэрээр цэргийн хуаран олноор байгуулан тэднийг хоол хvнсээр хангах зорилготой vй олон хятад тариачдыг Барга хөлөн буйрын нутагт оруулж Монголын бэлчээрийг нь хагалуулан тариа тариулж эхэлснээ Ар монголын хойд талын нутгаар тэднийг суурьшуулж, улмаар хятадаар монголыг дvvргэх бодлогыг эрчимтэй явуулж эхэлжээ. Манж чин гvрний явуулж эхэлсэн энэ бодлогыг Монгол, Төвд, Уйгарын ард тvмэн ихэд эсэргvvцэж тэр нь эрх чөлөөны хөдөлгөөн болон өргөжив.
Бослого хөдөлгөөн Монголд газар сайгvй өрнөж эхлэв. Vvнийг Богд гэгээн болоод томоохон хан ноёдууд далдуур дэмжиж байлаа. Манж гvрэн бослого хөдөлгөөнийг дарахад бvхий л нөөц бололцоогоо шавхаж байсан ч тэр нь хvчин мөхөсдөж байсан юм. Зууны эхэнд Өвөрмонголд өмнөд Горлос хошууны Горлос тайжаар удирдуулсан бослого гарлаа. Манж гvрэн энэ бослогыг цус урсган хэрцгийлэн мөхөөв. Сэцэн хан аймгийн хошуунд манжийн дарлалыг эсэргvvцсэн 1880 онд эхэлсэн бослогод оролцогсдын хэргийг 1902 онд тасаллаа. Тvvнд 728 хvн оролцсоны 337 нь ард, 24 нь бага тайж, 359 нь доод лам, найм нь багийн дарга байснаас удирдагч Вампилийг хөвчдөн алж, дөрвөн хvнийг цавчин алж, найман хvнийг Хятадад цөлж, 24 тайжийг есөн малаар торгожээ. Монголчуудын уур хилэн дотроо хадгалагдсаар байлаа. 1910 оныг хvртэл иймэрхvv бослого хөдөлгөөн удаа дараалан гарч байлаа. Энэ бvхнийг Манж гvрэн хэрцгийлэн дарснаар ард тvмний уур хилэнг улам асааснаас өөр ашиг тусыг олсонгvй. Богд гэгээн тэвчээрээ нэгэнт барж, хэд хэдэн нууц лvндэнг гаргалаа. Тvvний эхний лvндэнд,-Цаг яагаад цөвvvн болов гэвэл буруу номт Хятадыг хоймортоо тахьж, ширээгээ тавин цайгаа өгдөг мөртлөө, лам нарыг ирэхэд хаалгаа хаагаад аргаа vvрээд ийш тийш нисэх мэт алга болох юм. Би энэ сургаалыг зөв юмыг буруу тийш нь мушгиж худал номлож гаргасан байх юм бол Богд Жавзандамбын гэгээн дvр дахиж бvv болъё. Бурхан бvv болъё. Тангаргаа эвдье. Vнэн санаанаасаа гуйсан минь энэ хэмээжээ. Дараа дараагийн лvндэндээ Монголчууд тусгаар тогтнох нь vйлийн vр, хvчирхэг явахын тулд тусгаар тогтносон улс байх нь чухлыг номложээ.
1905 онд Орос Японы нэг жил vргэлжилсэн дайн Оросын ялагдлаар дуусахад хоёр улс гэрээ байгуулав. Гэрээний гол vр дvн нь Бээжингийн өргөргөөс зvvн тийшх нутаг Япон улс, баруун тийшх нутгийг Хаант Орос улс өөрийн нөлөөгөө тогтоохоор тохиролцов. Ингэснээр Хаант Орос улс Ар халх, Урианхайн хязгаар, Шинэ хязгаар Төв зэрэг Манж гvрний хойд болон баруун хойд мужийг өөрийн мэдэлдээ авах, Япончууд Хятадын зvvн хойд болон зvvн мужууд тэр тусмаа өвөр монгол, барга, цахарыг өөрийн мэдэлдээ авахаар болжээ.
Тал талаасаа хvчирхэг улсуудад шахагдсан Манж гvрэн энэ хэлэлцээрээс хойш ар монголыг алдахгvй байх бодлогоо эрчимжvvлжээ. Гэвч гадаад Монголыг байтугай өөрийнхөө дотоодыг хяналтаасаа алдаад байсан Манж чин гvрэн 1911 оны сvvлчээр Хятадын өмнөд нутагт тvлхэн унагаагдлаа. Одоо л Монголчуудад тохиромжтой цаг vе ирлээ. Энэ боломжийг эс ашиглавал Монгол улс тусгаар тогтнох дахин бололцоо гарна гэдэг бараг боломжгvй зvйл болохыг Монголын эрхтнvvдийн хэн хэн нь сайн мэдэж байлаа. Харин энэ хөдөлгөөнийг удирдах хvн хэрэгтэй байлаа. Цаг vеийн нөхцөл байдлыг Богд гэгээн маш чадварлагаар ашиглаж чадсан юм. 1911 оны Даншиг наадмын vеэр Монголын эрхтнvvдийг оролцуулсан их хуралдайг Богд гэгээн биечлэн зохион байгуулжээ. Энэ хуралдайнаас цөм Манжаас тусгаарлах бодлогыг дэмжсэн бөгөөд Манжийн эсрэг дангаар тэмцээд vл барах учир Хаант Оросоос тусламж гуйя гэж тохирсон юм. Бvтэн хоёр зууны туршид монголчууд анх удаа хэл амаа ололцсон нь энэ байлаа. Богд гэгээн өөрийн нэр дээр Оросын хаан Николайд явуулсан бичигтээ: Манжийн төр нэгэнт бууран доройтсон ба нөгөөтэйгvvр Манж, Хятад сайд тvшмэл ард олныг шулан мөлжиж, газар орныг булаан эзэрхэх нь нэн бэрхтэй болсон тул хаант Орос улсын тусламжтай vндэсний тулгар төрөө сэргээн байгуулахаар шийдсэн, гээд цааш нь Олон улсын амьдралд аливаа бага буурай улс их улсыг тvшиглэн тусгаар тогтнодог ба их улс бага улсад тэтгэн туслах явдал байдаг. Их хаанд vнэн байдлыг анхааран туслахыг гуйя гэсэн байна.
Монголын нөлөө бvхий ноёд Богд ууланд хуралдахдаа тусгаар улс байгуулахаас гадна өөр нэг асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ бол шинээр байгуулах Монголын хаанд Богд гэгээнийг өргөмжлөхөөр тохирсон явдал байлаа. Богд хэдийгээр төвд хvн боловч монголчууд тvvнийг Чингисийн удмын хvн халхын тvшээт хан Гомбодоржийн хvv, монголчуудын шvтэн биширч байдаг өндөр гэгээн Занабазарын хойд дvр гэж итгэж, ар, өвөр буриад халимагийн бvх монгол туургатан тvvнийг шvтдэг байлаа.
1911 оны 10 дугаар сарын 11-нд Хятадад Синхайн хувьсгал өрнөж, бvх хятад орон даяар бослогод автлаа. Монголчууд ч гар хумхиад зvгээр суусангvй. 11 дvгээр сарын 13-нд Богдын шийдвэрээр Хvрээний бvгд хэргийг Тvр ерөнхийлөн шийтгэх газар буюу Тvр засгийн газрыг байгуулав. Энэ Засгийн газрын сайдаар Тvшээт хан аймгийн чуулган дарга Тvшээ гvн Чагдаржав, хамарсан даргаар Жvн ван Гомбосvрэн, тvр зөвлөн шийтгэгч тvшмэлээр Чин ван Ханддорж, хамарсан жанжинд ван Цэрэнсодном, гvн Намсрай, да лам Цэрэнчимэд нар орсон байна. Энэхvv тvр засгийн газраас авсан хамгийн анхны асуудал бол цэрэг цуглуулан зэвсэглэх явдал байлаа. Тvvний анхных нь болгож Тvшээт хан аймгийн жанжны хувьд Ханд чин ван нутгаасаа 400 цэрэг цуглуулан хvрээнд авчрав. 11 дvгээр сарын 28-нд Богдын зарлигаар Тvшээт хан, Сэцэн хан аймгийн ойрх хошуудаас тус бvр 1500 цэрэг, хойд зvгийн 47 харуул тутмаас захирал нэг, цэрэг есийг татаж хvрээнээ ирvvлжээ. Ингээд энэ сарын 30-нд Манжийн Сандо амбаныг Монголын хязгаараас зайлахыг шаардав. Ингээд Сандо амбаныг зайлуулж 12 дугаар сарын нэгэнд Монгол улсаа сэргээн мандуулж Манжаас тусгаар улс болох тухай ухуулан зарлах тунхаг бичгийг халх дөрвөн аймаг, 98 хошуу, өвөрмонголын зургаан чуулган, 49 хошуудад элч довтолгон тарааж тусгаар тогтнолын vзэл санааг залан хvргvvлэв. Чингээд 12 дугаар сарын 5-нд Төрийн эрх Монголын тvр засгийн газрын мэдэлд бvрэн шилжиж Монгол улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлав. Монголчуудын нэгдсэн төр улс байгуулах гэсэн Богдын саналыг Өвөр монголын 49 хошууны 35 нь цахар найман хошуу, Хөлөнбуйрын Барга, Хөх нуур, Цайдам, Алашаа, шинэ хязгаарын монголчууд дэмжиж зөвхөн баруун талын Улаанцав, их зуу хоёр аймаг Хятадуудын ятгалганд автан нийлээгvй билээ.
Шинэ тулгар тусгаар тогтносон улсынхаа нэрийг Монгол хэмээн нэрийдэж, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн, Их хvрээг улсын төв Нийслэл хvрээ гэж нэрлэхээр тогтлоо. Ийнхvv Монгол орон Манжийн мэдэлд 220 жил байснаа Богд Жавзандамба болон нөлөө бvхий хан ноёдын санаачлага удирдлага зохион байгуулалтаар ХХ зууны эхэнд Манжийн эрхшээлээс гарч тусгаар улс болов.
Шашин төрийг хослон баригч Богд хааны зарлигаар Монгол улсыг таван яамтайгаар анх байгуулав. Дотоод хэргийг бvгд захиран шийтгэгч яамны тэргvvн сайдаар Чин сvсэгт да лам Цэрэнчимэдийг томилж Улсын ерөнхий сайдын vvргийг гvйцэтгvvлэхээр болов. Гадаад хэргийг бvгд эрхлэн шийтгэгч яамыг байгуулж тэргvvн сайдаар Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийг, Сангийн хамаг хэргийг Богд захиран Шийтгэгч яамны сайдаар Тvшээ жvн ван Чагдаржавыг, Цэргийн хэргийг Бvгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосvрэнг, Шvvн таслах хэргийг бvгд захиран шийтгэгч яамны сайдаар Эрдэнэ жvн ван Намсрайг тохоон томилжээ.
Хэдийгээр тухайн vед Монголын тусгаар тогтнолыг Төвдөөс өөр улс хvлээн зөвшөөрөөгvй ч тvvнээс даруй 13 жилийн дараа буюу 1924 онд Монгол улс дахин тусгаар тогтнолоо зарлаж тvvнийг нь Оросууд хvлээн зөвшөөрснөөр олон улсад хvлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтнол хэмээн албан ёсоор vзсээр ирлээ. 1911 оны энэхvv vйл явдал уг чанартаа 1921 оны хувьсгал, тvvнчлэн 1924 оны тусгаар тогтнолын тунхаглал, дэлхийн хоёрдугаар дайны дараахь Монгол улсын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрөх vйл явцтай нягт холбоотой анхдагч vйл явдал болсон юм. Энэ бvх тvvхэн vйл явдлын ээдрээ нугачаа, уялдаа холбоог vнэн зөвөөр ойлгох vvднээс ийнхvv ХХ зууны эхний арван жил дэх Монголчуудын vндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн тухайн тvvхийн тухай цухас боловч өгvvлэхийг зорьсон юм.
No comments:
Post a Comment