Арван мянган төгрөг хүнээс зүгээр авчихсандаа санаа зовохчоон болоод сонголт хийж, ирэх дөрвөн жилийн амьдралаа арван мянгаар наймаалчихсан бол миний л хохь. Дараа нь тэгвэл дөрвөн жил үсээ үгтээж, хулгайч-авлигач дарга нарыг дэмий л үзэн ядаж, зурагтаа нулимж, ядуу амьдралаа зүхэж, хувь заяандаа гутаж явахаас өөр юу үлдэх билээ. Би л ийм сонголт хийчихсэн юм чинь миний л хохь.
Энхтүвшин гишүүний гарч ирсэн Хөвсгөлийн сонгууль, НИТХ-ын 33-р тойргийн сонгуулиас харах юм бол 2008 онд луйвар, мөнгө хоёр хахсан сонгууль болно. Нэгэнт сонгууль болоод, хэрүүл уруул дундуур УИХ-ын гишүүд тангаргаа өргөчихсөн хойно СЕХ байтугай ямар ч шүүх хэрэг үүсгээд тогтоол гаргаад нэмэргүй. Тэртэй тэргүй МАХН, АН хоёр адилхан л мөнгө тарааж, луйвар хийснээс хойш гээд хууль зөрчсөн гэмт үйлдлээ хоёр намын тохиролцоо болгоод л өнгөрнө. Ямар 76-уулаа гишүүнээсээ больж дахин сонгууль явуулалтай биш гэлцээд л. Харин ч үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцон сонгуулийн луйврын мэдлэг чадвараа баяжуулаад өнгөрнө. Тэгээд нөгөө арав хорин мянгад нь болоод буруу санагдаад байсан нам, хүнээ сонгочихсон, миний төсөөлөө ч үгүй Төр, Засаг, олон дарга гарч ирвэл миний л хохь.
Үндсэн хуулийн эрх, үүргээ биелүүлж шударга зөв сонгууль хийгээгүй, хийлгэх гэж оролдоогүй, чадаагүй бол, тэгээд хулгайч дээрэмчдийг Төрд гаргасан бол миний л хохь. За одоо л хаширлаа, дөрвөн жилийн дараа л жинхэнэ зөв хүнээ нэг юм сонгоё гэж дөрвөн жилийн амьдрал минь хохирвол миний л хохь.
2,700,000-уулаа байж Төрд өөрсдөө гаргачихсан 100 хүрэхгүй хулгайч, дээрэмчдэд элэг бариулж, эрх чөлөөт амьдрал минь арван мянгаар үнэлэгдэж доромжлогдож байвал миний л хохь.
Аравхан мянган төгрөг авчихаад хэрэгтэй үед гаргадаггүй нэг муу совесть ухааны юмны үлдэгдэл хатгаад мөнгө авсан хүнээ сонгосон бол миний л хохь. Ер нь тэгээд ирэх дөрвөн жил ингээд ингээд өөрсдөө улс орондоо эзэн болоод, ажил амьдралаа сайжруулаад хэдхэн хүн хэдэн тэрбумаар хулгайлдаг биш хүн бүр ажилтай, сайн цалинтай, дарга нараа даргалдаг, хянадаг болъё гээд байхад буруу намаас нь очиж гуйлгачин шиг арван мянган төгрөг горьдож аваад ганц өдөр сайхан хоол идээд л өнгөрдөг миний л хохь. Дөрвөн жил x 365= 1460 өдрийн хоолоо биш ганц өдрийн хоолоо боддог миний л хохь.
Гуйлгачинд чулуудах мэт мөнгийг нь авалгүй харин ч урдаас нь Төрд очоод миний амьдралыг ингэж сайжруулаарай, маш их олон ажил бий болгоорой, цалинг минь ингэж нэмээрэй гэж даалгавар өгч, ам өчиг, гарын үсгийг нь авчихаад дөрвөн жил гишүүнээ хянаж, айлгаж явахын оронд ганц өдрийн хоолоо бодсон миний л хохь.
Төрийн албанаас л цалин авагч дарга миний тойрогт тэрбум төгрөгийн сонгууль хийж мөнгө тарааж байхад нь хэнээс, хаанаас, дараа нь яана гэж ийм их мөнгө авсныг нь асуулгүй дуугүй л арван мянгаа өвөртлөөд гарсан бол ирэх дөрвөн жил хармаагаа тэр даргаараа өдөр бүр ухуулж байх нь зөв, миний л хохь. Надад өнөө орой юу тарааж өгөх нь вэ гэж гар харж байснаас биш, ирэх дөрвөн жил энэ хүн, энэ нам юу хийх вэ гэж ганц юм асуусан биш. Дөрвөн жил дураараа дургихад нь үсээ зулгааж, зурагтаа нулимахаас өөр эрхгүй хоцорсон миний л хохь.
Гэхдээ монгол хүн үргэлж ийм ядуу бодолтой, ядуу амьдралтай, ядуу хүсэл мөрөөдөлтэй байхгүй ээ. Бүү горьд дарга нараа. Тун удахгүй сэтгэлгээ нь сэрж боссон монголчууд та нараас: хүүхдийн мөнгөнөөс, хүн бүрийн хармаанаас, өвчтөний эм хоолноос, өөрөөс нь хулгай хийж байсан, Төрийн нэр барьж өөрсдийгөө харилцан хамгаалсан хулгайчдаас ял асуух өдөр ирнэ. Тун удахгүй түшмэлийн масктай хулгайч-Төрөөс иргэд багийг нь хуу татан авч хармааны хулгайчдыг шийтгэдэг тэр л хууль, тэр л ялаар яллах болно. Яахаараа төрд л даргаар ажиллачихаад тэрбум тэрбумын хөрөнгөтэй болсныг чинь яллах болно, төгрөг болгоноо хаанаас олсныг чинь шалгах болно.
Саяхан Чилид Пеночитийн хүүхэд, авгай хоёрыг шоронд хийсэн. Тэр хоёрыг Пиночет шиг хулгай хийсэн гэж биш, хулгайн мөнгөөр нь хооллож, хувцаслаж амьдарсан гэж хам хэрэгтэн болгон шоронд хийлээ. Чили орныг ядуурал, коммунизм хоёроос салгасан ч гэсэн Пиночет Төрд байхдаа хийсэн хулгай, авлигынхаа хэргээр эмнэлэг, шүүх хоёрын хооронд өндөг, лоолиор шидүүлсээр их л зовж үхсэн. Үхэхийнхээ өмнө ард түмнээсээ өөрийгөө өршөөгөөч гэж нэг гуйж үзээд үхсэн.
Одоогийн манай хулгайч, авлигач дарга нар арван жилийн дараа хулгайн мөнгө, хөрөнгөө яаж хэрэглэж, яаж амьдарна гэж бодож байгаа юм бол доо зайлуул. Их л зовох байх даа. Тэр үед миний хохь авлигач, хулгайч чиний хохь болно. Өнөөдөртөө ийм арчаагүй наймаа хийж эрх мэдэл, амьдралаа арван мянгаар зарж байгаа миний хохь. Монгол хүн бүр амьдрал, ирээдүйгээ өөрөө итгэл дүүрэн сонгох тэр өдөр хурдан ирэхийн төлөө.

No comments:
Post a Comment