Ямар цагаахан эгшигээр янагийн уруулд шүргээнэ вэ
Ятганд бүжсэн гар минь чиний мөрөнд хүрчихсэн
Сар асгарсан шөнийн сормуусанд нуугдаж ирсэн
Сайхан амраг минь чи өөрөө хөгжим юм билээ
Ээлтэй санагдах үед нь газрын чулуу хоёрыг авлаа
Эзэнтэй гурван үгийг минийх болтол ирлэж хонолоо
Хэн ч зохиохгүй хөгжмөөр солгой дуулсан ч од болно
Хэтэрхий сонгодог бүхнийг хүн ойлгохоо боличихдог юм
Жаргах гуних хоёрт минь нэг л хөгөөр эгшиглэх
Жигүүртэй юм шиг нислээ ч амрагийн тэвэрт хүлэгдэх
Зүүд зөгнөж ирдэггүй цагаан салхи минь
Зүгээр л чинийхээ дэргэд би хөгжимчин байвал яасан юм бэ ?
Friday, October 5, 2007
Зүгээр л чинийхээ дэргэд би хөгжимчин байвал яасан юм бэ ?
Posted by Ганбаатар at 7:28 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment