Wednesday, October 3, 2007

Шүлэг

Яруухан тансаг үүрийн нил ягаан зүүдэнд
Ягуу ягуухан ирдэг намуун үлгэр болсон юм аа
Явуу цагаан шүдээрээ намайг сүлж инээхэд нь
Ядуу хоосон шүлэгчийн зүрх дүүрээд байсан юм аа
Утаат болор шигтгээ мэт дүрлэн үрэл нүдэн
Увдис ховсын шидээр удтал ширтээд байсан юм аа
Ус зүүдэлсэн сараана шиг нуман дэлбээт уруулаараа
Уй гуниг шилгээтэл нэгийг шивнээд байсан юм аа
Хээнцэр холын нутаг руу үдэж өгөөгүйгээ бодохоор
Хээрийн ганц хайлаас шиг сэтгэл өнчрөөд байдаг юм аа
Хээлтэй тарлан сарны дор аяар аяархан гансрахдаа
Хээтэй шаргал салхинд үгээ дайж тэнэглэдэг юм аа

No comments: