Friday, December 11, 2009

Сонингоор хийсэн гутал


Тайваний загвар бүтээгч гутлын нэгэн сонирхолтой загварыг бүтээх санаа гаргав. Хэрэггүй болсон сонинг ашиглан гутал хийх санаа төрсөн гэнэ. 50 настай Колин Лин-гийн энэхүү бүтээл нь Тайванд төдийгүй бусад улс орнуудад таашаал аваад байгаа гэнэ. АНУ, Европын зах зээл энэхүү бүтээлийг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээр өндөр үнэлсэн байна. Замд хэрэглэх цүнх болон гутал бүтээхдээ Лин нь эвтэй байдлыг юуны өмнө анхаардаг, мөн хийц загварыг орчинтой нь хослуулан гаргахыг хичээдэг гэнэ. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн жилийн сүүлчээр эхэлсэн энэхүү гутлын үйлдвэрлэл 4 мянган хос гутал худалдаанд гаргаад байгаа гэнэ.


1 comment:

Сүрэн said...

umsch uzehiimsan... :)