Tuesday, June 10, 2008

Тамхинаас гаргах компьютерийн тоглоом бүтээжээ


Америкийн Ubisoft компани тамхичдад буруу зуршлаасаа салахад туслах компьютерийн интерактив тоглоом зохион бүтээлээ.
AFP –гийн мэдээлж байгаагаар шинэ бүтээл арваннэгдүгээр сард худалдаанд гарна гэж таамаглаж байгаа юм.
Allen Karr-ын боловсруулсан “Тамхинаас гарах хялбар арга” дээр үндэслэн уг компьютер тоглоомыг зохиосон юм.
Энэхүү тоглоомын тусламжтайгаар 10 мянга гаруй тамхичид муу зуршлаасаа салжээ. Тоглоомын эхэнд тамхичдаар анкет бөглүүлдэг гэнэ. Хэр удаан тамхи татаж байгаа, муу зуршлынх нь онцлог чанаруудын тухай асуусан анкет юм байна.
Мөн тэд тамхинаас гарахад тус болох хувийн зааварчилгааг сонгож болох ажээ. Энэ тоглоом нь дотроо 15 мини-тоглоомтой ба “никотинд орсон хүний хий бодлыг сарниулах” зориулалттай юм.
Мөн “Эрх чөлөөнд хүрэх зам” нэртэй, тамхинаас гарах үйл явц аль шатанд явж байгааг хянах боломж олгох тоолууртай гэж Ubisoft мэдээллээ. Таныг тамхинаас гарсан хойно ч энэ тоглоом дуусахгүй үргэлжлэх болно. Өдөр бүр өөрийн тамхи татахаа больсон давуу талуудаа шинэ статусаас харж болно гэж үйлдвэрлэгч нар амлаж байна. Зохион бүтээгчдийн хэлж буйгаар энэ тоглоом нь тамхинаас татгалзах үйл явцыг тааламжтай болгоно гэжээ.

No comments: