Энэ удаа бид та бүхэнд зөөврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ. Мэдээж батерейны үйл ажиллагаа түүний цэнэг хадгалах багтаамжийн тогтоосон хэмжээ, ноутбуукт агуулагдах дотоод эд ангийн хүчин чадлаас шууд хамааралтай боловч хэрэглэгч доорх зөвлөмжүүдийг дагаснаар батерейныхаа ажиллагааг бага ч гэсэн хугацаагаар уртасгах боломжтойг мэдэхэд илүүдэхгүй. 1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нөлөөтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зүй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, төдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн өгөгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн үг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан өгөгдлийг нэгтгэж байх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй эцсийн дүндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ үйлдлийг үндсэн тэжээлд холбосон үед гүйцэтгэх нь ойлгомжтой!) Mac OSX үйлдлийн системүүд нь фрагментчлэлийн автомат үйлдлүүдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгүй байж болох юм.
2. Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруулах - Ихэнх ноутбуукууд дэлгэцийн гэрэлтэлтээ бууруулах боломжтой байдаг. Зарим нь бүр процессор түүний хөргүүрийн бүтээмжийг өөрчлөх боломжтой ч байна. Энэхүү гэрэлтүүлэг, процессор, ашиглагдаж буй хөргүүрийн чадал заргийг бууруулах нь батерейны чинь ажиллагааны хугацааг зохих хэмжээгээр уртасгана. 3. Давхар ажиллаж программын тоог цөөлөх - Itunes, Desktop Search гэх мэт ер нь процессорыг зохих хэмжээгээр ачаалж буй онц шаардлагагүй ямар ч программыг хааж байх. Нэгэнт процессор ачаалалтай байна гэдэг нь батерейг чинь тэр хэмжээгээр иднэ гэсэн үг. 4. Нэмэлт devices-ыг унтраах - Ноутбуукны батерейгээр цэнэг авч ажиллах USB төхөөрөмж device (үүнд хулгана & WiFi адаптер гэх мэт)-ийг ашиглаагүй үед салгах, унтраах. 5. RAM нэмэх- Санах ойн хэмжээг өсгөх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй батерейг хэмнэхэд чухал нөлөөлнө. Учир нь үйлдлийн систем физикал санах ойгоос давсан том хэмжээний программыг ачаалах үед хатуу дискэн дээр нөөцөлсөн виртуал санах ойг ашиглаж эхлэх ба тэр хэмжээгээр дээр өгүүлсэнчлэн хатуу диск нь батерейн цэнэгийг "идэж" эхлэх юм. 6. CD/DVD биш хатуу дискийг ашиглах - CD/DVD уншигч нь хатуу дискээс хамаагүй илүү цахилгаан зарцуулалттай. Тиймээс байнга ашигладаг CD/DVD-гээ виртуал диск болгон хатуу дискэн дээрээ хадгалж авах нь зүйтэй. 7. Батерейн контактийг цэвэр хадгалах - Ноутбуук компьютер болон батерей хоёрын цэнэг дамжуулалцах металл контактыг цэвэрлэгээний спирт шингээсэн даавуугаар байнга цэвэрлэж байх. Ингэснээр цэнэг алдагдалгүй үр дүнтэй дамжуулагдах болно. 8. Батерейгээ арчлах - Цэнэглэгдсэн батерейг удаан хугацаагаар ашиглахгүй орхихоос зайлсхийх хэрэгтэй. Мөн Li-On төрлийн батерейг суутал нь цэнэг алдуулах нь сайн биш. 9. Hibernate-ийг standby-ийн оронд хэрэглэх - Хэдийгээр ноутбуукийг standby горимд оруулах нь зарим талаар цахилгаан хэмнэх, мөн нэн даруй ажлын горимд оруулах давуу талтай байх боловч ноутбуукийг батерейгаар ашиглаж байгаа үед hibernate горимыг ашиглах нь зүйтэй. Hibernating горим нь таны ажиллаж байх үеийн тохируулгыг хадгалахын зэрэгцээ компьютерийг бүрмөсөн унтраадгаараа цахилгаан хэмнэлтийн хувьд standby горимоос хамаагүй илүү. 10. Ажиллагааны температурыг бууруулах - Таны ноутбуук халалт ихтэй ажиллах тусам энергийн алдагдал их байна. Тиймээс ноутбуукээ шууд нарны тусгалгүй газар, тэгш гадаргуу дээр байрлуулж ажиллуулахын зэрэгцээ процессорын хөргөх системийн нүх сүвийг элдвийн зүйлээр хааж бөглөхөөс болгоомжлох хэрэгтэй. 11. Power options-ийг тохируулах - Үйлдлийн системийн Control panel тохируулгаас ‘Power Options’ цэс рүү орж ажиллагааны үе дэх батерейд зориулсан цахилгаан зарцуулалтыг тoхируулах. (‘max battery’ for maximum effect" тохируулгыг сонгох). 12. Ноутбуукээ зөв ашиглах - Үүнд зарим программ эцсийн дүндээ батерейд өөр өөрөөр нөлөөлдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь email шалгах, word дээр ажиллах зэрэг үйлдлүүд нь тоглоом тоглох болон DVD кино үзэхээс харцангуй бага цахилгаан зарцуулна. Тиймээс батерейгээр ажиллаж буй үед та өөрөө ухаалгаар хэрэглээгээ тохируулах нь байна. |
Thursday, November 15, 2007
Notebook компьютерийн батерейн цэнэгийг хэмнэх арга
Posted by Ганбаатар at 9:11 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment