Гэсэн хэллэгийг монголчууд логикгүй, уг үйл явдлын мөн чанараас зайлсхийсэн, албаар ярианы сэдвийг тэс өөр юм руу шилжүүлсэн, барьцсан маягийн яриа хөөрөөний тухайд хэрэглэдэг. Жишээ нь:
1. Та УИХ-ын бүрэн эрхэд халдаж ганц биеээрээ хууль засаж Үндсэн Хууль зөрчсөн байна гэхэд урдаас нь Монгол Банкны Чулуунбат надад дургүй учир ийм юм болов гэх. Хэлсэн логикоор нь бол Чулуунбат өөрт нь дургүй тул бүр дургүйгий нь хүргэх гэж Үндсэн Хууль зөрчжээ. Үндсэн Хууль зөрчсөн тухай асуудал нь Чулуунбатыг хэзээ хэрхэн хулгай хийснийг нь дур нь хүрвэл дэлгэх тухай заналхийлэл болон хувирна.
2. Төрийн сайд тэр гуай Төсвийн хууль зөрчжээ гэвэл урдаас нь танай намынханы хийсэн хэрэг миний гарт хавтас хавтасаараа байна, та нарыг дээлийг чинь нөмрүүлнэ гэх. Хэлсэн логикоор нь бол би ч гэсэн та нартай адилхан л хулгайч шүү, тэгэхдээ тулбал хамтдаа дээлээ нөмөрнө гэсэн үг үү? Төсвийн хуулийн тухай маргаан 2 намын хоорондын гэмт хэргийн эд мөрийн баримтын наймаа болон хувирна.
3. Та дахиад Үндсэн Хууль зөрчжээ гэвэл тэгж яривал Ерөнхийлөгч над дургүй гэх. Хэлсэн логикоор нь бол Ерөнхийлөгчийн дургүйг бүр хүргэх гэж дахин дахин Үндсэн Хууль зөрчөөд байна гэсэн үг үү? Үндсэн хууль зөрчсөн асуудал маань Ерөнхийлөгчийн дуртай, дургүй хүмүүсийн тухай дур таашаалын мэтгэлцээн болон өндөрлөнө.
Энэ мэт солио гажуу яриаг л хөгшицүүл тэмээ гэхээр ямаа гэдэгсэн. Эсвэл арай өөр агуулгатай жишээнүүд ч бас байна. Монголд мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн дүгнэлт, мэргэжлийн ажлаа хийж болохгүй болсон цаг ирж байна. Бүх юм улстөр. Улстөр ч биш юмаа. Нам. Тухайн намд, намын гишүүнд, намын Засгийн Газар таалагдаагүй бол гал гарсан ч тэр бол гал биш утаа байсан болно. Онгоц унасан ч ослын буулт болно. Хүн хордсон ч хордлого биш тэмбүү болно. Хуульчид, гал хамгаалахынхан, онцгой албаныхан, эмч нар ч мэргэжилтний хувьд мэргэжлийн оношоо тавьж ажиллаж болохгүй. Жишээ нь:
1. Шүүх эмнэлэгт хэн нэгэн хүн нас барсан бол ямар шалтгаанаар ямар эд эрхтэн гэмтэж үхэлд хүргэв, хэдий үед болов гэдгийг л тогтоодог, тэгэхдээ хүн болгон дээр тус тусад нь дүгнэлт гаргадаг бол Засгийн Газар хүссэн үед учирсан гэмтлийн тухай биш харин “бүгдээрээ тэр дороо эмнэлэгт очсон ч гарцаагүй 8-10 минутийн дотор үхэх ёстой байсан найдвартай сайн осол болжээ” гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлгийн түүхэнд анх удаа хийж, эксперт эмч нь биш харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч залуу их л мэдлэгтэйгээр гашуудсан олонд зарлаж байх юм. Миний нөхөр тэр, миний хүү энэ яасан гэнээ гээд асуувал тэр хэвлэлийн төлөөлөгч юу гэх байсан юм бол? Осол найдвартай сайн болсоон гээд л гүрийх байсан юм уу? Шүүх эмнэлгийн эмч нарт ажлаа хийх бололцоог нь өгсөнгүй өмнөөс нь дүгнэлт хийжээ.
2. Мэргэжлийн хуульчид эд мөрийн баримтандаа тулгуурлан мэргэжлийн ажлаа хийх бололцоо олгож өгөөч гэхээр урдаас нь дахиад л ерөнхийлөгчийн бахыг хангахгүй гэх. Логикоор нь бол бүх гэмт хэрэгтнийг ерөнхийлөгчийн дуртай ба дургүй хэрэгтнүүд гэдгээр нь ангилж яллаж болох нь ээ. 3 гишүүний хэрэг хийсэн эсэх тухай биш ерөнхийлөгч яавал бах, дур нь ханадаг тухай чөлөөт хэлэлцүүлэг болон хувирна. Эрхийг нь өгөөгүй байж хуульчидад одоо та нар сайн ажилла гэж баалжээ.
Б.Болдсайхан
1 comment:
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал
Санал 1. Сонгуулийн тогтолцоонд УИХ-ын гишүүнийг сонгогчид нь сонгодог. Гэтэл тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал босоход тухайн тойрогт асуудал тавигдахгүй байгаа нь манай сонгуулийн системийн хамгийн том алдаа болж байгаа юм шиг санагдаж байна. Хэрэв бид сонгож болсон бол буцаан татаж авч болдог тийм сонгуулийн системтэй болбол энэ асуудал шийдэгдэх болов уу?
2. Бүхий л шатны сонгуульд оролцож байгаа иргэд нь тодорхой хууль зүйн боловсролтой байх ёстой мэт. Зарим тохиолдолд хуулийн төсөл боловсруулахдаа утгын, үг зүйн, харилцаа уялдааны алдаа гаргаснаас болж хуулийн батлагдсан төслийг засварлах гэдэг ойлголт гарч ирээд байгаа мэт.
3. Сонгогчдын сонгуулийн боловсрол. Энэ бол бидэнд хамаатай хамгийн том асуудал нь. Мөнгө, хөрөнгө, нутаг ус, төрөл садан, найз нөхдийн холбоо зэрэг сонгуулийг будлиантуулагч бүхнээс өөрсдийн сонгуулийн эрхийг дээрд үздэг байх боловсрол дутагдаж байх шиг санагдана.
Post a Comment