Wednesday, October 10, 2007

*************ЯЛ АСУУХ НЬ*************

Огторгуйд хэн цацсан юм бол энэ олон ододыг
Орших үл оршихын энэ амьдралыг хэн зохиосон юм бол
Нарыг зовоон байж надыг яах гэж дулаацуулдаг юм бол оо
Нас дуустал үл салах зовлон дунд намайг яах илгээсэн юм бэ?
Зураг төөрөгтэй минь зовлон дунд шидчихээд
Зугаацан,тохуурхан харж байгааг чинь мэдэж байна
Алган дээр амьдралыг минь зураж явуулчихаад
Алсан ялааны тоогоор ял тооцоод ахиад зовоохийг чинь мэдэж байна
Мөнхийн хутагийг чи олчихоод
Мөхөсхөн сүнсүүдийг зовлонгийн тойрог руу түлхэсэн
Мөрөөдөл хэмээх үзүүргүй зовлонг
Мянга мянган жил харамгүй чи өгсөн
Хэзээ чиний тоглоом дуусах юм бэ
Хэдэн галавыг дамжиж зовох юм бэ
Байх байхгүйн дундах хоосон орчилонгийн чинь завсараас
Би чамаас ял асуусаар байна шүү!!!

Бүлээн

Хөх эгшин бүлгэм

No comments: