Saturday, April 19, 2008

Бүх толь бичиг нэг порталд



Paragon Software компани нь электрон толь бичгийн шинэ сайт гаргасан тухайгаа мэдээлж байна. Үүнийг нь гар утас болон ширээний ПК-д угсарч болох юм байна.

Хэрэглэгч нь , гадаадын хэл шинжлэлийн компани болон бүтээгдэхүүнийг хөтлөгч оросын эрдэмтэдийн давхрага дахь технологи болон сүүлийн трендтэй танилцаж болох юм.

Түүнээс гадна шинэ портал нь ОС –д(MS Windows, Palm OS, Windows Mobile, Symbian S60, UIQ, Java и BlackBerry) орших 30 хэл дээрх 130 аас илүү толь бичгийн хосыг харуулдаг толь бичгийн давхрага дахь шинэ компаныг цэнэглэдэг.

Бүх толь бичиг нэг портал дээр. Эхний ээлжинд хэрэглэгчийн тав тухыг анхаардаг өмнөх төсөл Slovoed шиг ба ийм болохоор ойлгомжтой интерфейс болон тохитой навигаци-раа бахархаж болох юм. Хэрэгтэй үгээ хэд хэдэн арга замаар хайж болно:

Все словари в одном портале

санал болгож буй үгийн жагсаалтыг харах, эсвэл нэрлэгдсэн нэрээр байгуулагдсан хэрэгтэй загварыг сонгох. Төвөгтэй бус хэдэн алхамыг биелүүлснээр , хуулах болон толь бичгийг турших боломж олгогддог, тэрчлэн худалдан авч болно.

Захиалгыг төлсөн баталгааны дараа шууд хэдхэн минутын дараа л электрон шуудангаар маш түргэн хүргэнэ. Бүх толь бичгүүд нэг порталд " Оросын сонсогчидийн толь бичгийн агууламжруу хандсан өсөж буй сонирхолыг бид мэдэрч байгаа тул энэ чиглэлд өргөн шийдэлтэй шинэ санг нээж байна " гэж SHDD –н маркетингийн салбарын захирал Сергей Оселедько өгүүлжээ.Все словари в одном портале

Цаашдаа компани нь оросоос европийн хэлэн дээр буулгадаг online –орчуулгын хэлбэрийг нэмэхээр төлөвлөөд байгаа .

Түүнчлэн , толь бичгийн иж бүрдэл ба нэвтэрхий толь нь сүүлчийн боловсруулалтыг гүйцээдэг. Ед Экспресс үг нь хэд хэдэн хэлний чиглэлийг харуулдаг ба энэ нь ер бусын өндөр бүтээмжийг эзэмшсэн 500Кб ийг эзэлдэг CD юм .

Friday, April 18, 2008

Баруун гартнуудад үзүүлээд өгье!


Солгой буюу зүүн гар нь голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс жил бүрийн наймдугаар сарын 13-ны өдрийг өөрсдийн баярын өдөр болгон зарлаад нэлээд хэдэн жил болж байна. Анх энэ санаа Америкийн Топик хотод болсон Олон улсын солгой гартнуудын их хурлын үеэр гарчээ. Мөн “Бүх орны солгой гартнууд нэгдэж баруун гартнуудад үзүүлээд өгье” гэсэн уриа лоозон хүртэл тунхагласан. Энэ урианы цаадхи бага зэргийн уур хилэнг ойлгож болох юм. Бидний амьдарч байгаа ертөнц тэр чигээрээ зөвхөн баруун гартнуудад зориулагдсан гэдгийг та анзаараарай. Хайч, үзэг, машин тэрэг, компьютерийн хулгана бүгд баруун гартнуудад зориулагдсан. Солгой гартай байх нэг талаас ховор, нөгөө талаас өргөн тархсан үзэгдэл. Хаана ч гучаас олон хүн цугларсан байхад тэдний дунд дор хаяж солгой гартай нэг хүн тааралддаг аж.
Харин дэлхий ертөнц солгой хүмүүст шудрага бус ханддаг гэж тэд гомдоллож байна. Үнэхээр ч баруун гартай хүмүүсийн тухай ярихдаа “зөв” гэсэн утгаар ярьж ойлгодог байтал солгой гэдэг үг зарим хэлэнд “буруу” “хорон муу” гэсэн үгтэй утга адил байдаг байна. Англи хэлэнд л гэхэд left-handed гэдэг үг зөвхөн солгой гартай гэдэг утгаас гадна “эв хавгүй”,”долгинуур”, “дутагдалтай”, “худалч” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ шудрага гэж үү?
Зарим хүмүүс яагаад солгой болдог шалтгааныг одоогоор тайлбарлаж чадаагүй байгаа. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар генетикийн кодод өөрчлөлт гарснаас үүдэн хүн солгой гартай болдог байж болох юм. Мөн эхийн хэвлийд үр хөврөл бүрэлдэн хөгжиж байх явцад хөгжлийн шатлал алдагдснаас болж солгой гартай хүүхэд төрдөг байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Та амбидекстр биш биз?
Хоёр гараа ижил хэмжээнд эзэмшдэг хүнийг амбидекстр гэдэг. Эцэг эх нь хүүхдээ баруун уу, зүүн үү, эсвэл амбидекстр үү гэдгийг нь аль болохоор эрт мэдэх тусмаа сайн байдаг гэнэ. Ой зургаан сартайгаас хоёр ой хүртэлх насны хүүхдийн аль гар нь голлох үүрэгтэй болохыг тодорхойлоход бэрх байдаг. Тэд хоёр гараа ээлжлэн ашигладаг нь тархины бойжилтын үечлэлтэй холбоотой аж.
Харин 2,5-3 настай болоход хүүхэд аль гараа голчилж байна гэдэг нь тодорхой болно. Тоглож байхдаа, шүдээ угаах, үсээ самнах, хооллох хувцаслах үед үүнийг ажиглаж болно.
Солгой гартай хүүхдүүдийг баруун гараа ашиглаж сургадаг явдал одоо хүртэл байгаа ч солгой гартнуудын эрх ашгийг хамгаалагчдын тэмцлийн үр дүнд зарим газарт энэ үзэгдэл алга болж байгаа гэнэ.
Германы Мюнхен хотод солгой гартнуудад зориулсан зөвлөгөө өгөх төв бий. Энэ төвийн мэдээлж буйгаар хүн төрөлхтөний тал хувь нь солгой гэнэ. Эдгээрийн зарим нь 100 хувь солгой харин зарим нь баруун гараа ашиглаж сурсан солгойчууд гэж тэд үзэж байна.
Харин албан ёсны судалгаагаар дэлхийн ард түмэн бүрийн арван хувь нь солгой байдаг ажээ.
Солгой гартнууд сэтгэл зүйн хувьд тун эмзэг хүмүүс байдаг. Тэд стресст автахдаа амархан. Сэтгэл мэдрэл, зүрх судасны өвчинд өртөмтгэй.
Хүний тархины баруун хэсэг нь биеийн зүүн талыг, харин зүүн тархи баруун талыг нь удирддаг гэдгийг бүгд мэднэ. Тархины баруун хэсэг сэтгэл санааны байдал, сэтгэн бодохуй, төсөөллийг хариуцдаг. Эндээс солгой гартнуудын уран бүтээлч авьяас, бас гэмт хэрэгт өртөмтгэй байдаг зэрэг онцлог шинжүүд үүдэлтэй ажээ. Тэд яагаад гэмт хэрэгт өртөмтгэй байдаг вэ гэхээр хэт хөгжсөн сэтгэн бодох авьяасаа муу зүйлд ашиглах хүмүүс байна. Ингэсэн цагт сод авьяастан болох ирээдүйтэй байсан солгой гартан маань “сод” авьяастай гэмт хэрэгтэн болох нь бий.


Сод авьяастнуудын таван хүн тутмын нэг нь солгой
Баруун гартай авьяастнуудыг бодвол солгой авьяастнууд төдийлөн олон биш. Гэвч хүн төрөлхтөний түүхэнд нэрээ үлдээсэн солгой гартай сод авьяастнуудын дотор цогтой дайчид олон байдаг байна. Солгой гартай Александр Македонский, Юлий Цезарь, Наполеон нарыг ертөнцийн хамгийн агуу цэргийн жанжнаар нэрлэдэг. Францын цогт охин Жанна д’Арк ч солгой гартай байсан бөгөөд түүнийг шашны шүүх шүүж олон ял тохоохдоо солгой гар чөтгөр шулмын шинж гэж хүртэл буруутгасан юм.
Улс төрчид дотор ч солгой гартнууд мундахгүй. Английн хатан хаан Виктория, мөн хүн төрөлхтөний түүхэнд хар толбо үлдээж, хамгийн их цус урсгасан дайныг өдөөгч Адольф Гитлер солгой гартан байсан. XX зууны сүүлчийн хорин жилд АНУ-ыг солгой гартай ерөнхийлөгчид удирдаж байв. Эцэг Жорж Буш, Рональд Рейган, Билл Клинтон. Хэрвээ сүүлчийн ерөнхийлөгчийн сонгуульд Альберт Гор ялалт байгуулсан бол энэ уламжлал үргэлжлэх байсан юм. Ташрамд хэлэхэд Америкийн заналт дайсан Фидель Кастро мөн солгой.
Урлаг соёлын сод авьяастнууд дотор солгой гартнууд хамгийн их тохиолддог. Энэ нь тэдний төсөөлөн бодох, мэдрэмжийн сэтгэхүй баруун гартнуудаас илүү хөгжсөн байдагтай холбоотой аж. Зүүн гарыг удирдаж байдаг баруун тархи логик сэтгэлгээ илүүтэй байдаг. Леонардо да Винчи, Микеланжело, Рафаэль, Рубенс, Пабло, Пикассо, Писарро, Франц Кафка, Моцарт, Бетховен, Пол Саймон, Жимми Хендрикс гээд хүн төрөлхтөний сод хөвгүүд бүгд солгой гартнууд байжээ.
Тэгвэл өнөөдрийн урлаг соёлын өндөрлөгт ч солгойчууд ноёрхож байна. XX зуунд Холливуд хэмээх нэгэн өвөрмөц ертөнц бий болсон бөгөөд энэ ертөнцийн нар сар од болсон авьяаслаг жүжигчид дотор солгой гартнууд шаггүй олон. Мерилин Монро, Жин Харлоу, Деми Мур, Вупи Голдберг, Жулия Робертс, Чарли Чаплин, Роберт де Ниро, Том Круз, Роберт Редфорд, Брюс Уиллис, Сильвестер Сталлоне…
Өөрийн анатомын онцлогоо солгой-тамирчид тулалдааны төрөлтэй спорт болох теннис, боксын төрөлд амжилттай ашигладаг аж. Солгой теннисчдээс Уимболдоны арван удаагийн аварга мартин Навратиловыг нэрлэж болно. Түүний зүүн цохилтын хүчийг эсэргүүцэх теннисчин тухайн үедээ цөөхөн байсан гэдэг. Мөн солгой гартай Моника Селеш, Род Лейвер нарыг түүхэн дэх шилдэг теннисчид гэдэг. Харин боксын спортод солгойчууд алтан медалийн 40 хувийг авдаг гэсэн судалгаа байна. Гэтэл энэ спортоор хичээллэдэг баруун гартнууд зүүн гартнуудаас гурав дахин олон байдаг.
Тэгвэл бизнесийнхэн дотор ч нэр алдраа дуурсгасан солгой гартнууд бий. Нефтийн магнат Жон Рокфеллер, машины асар том корпорацийг үндэслэгч Генри Форд, компьютерийн эцэг, дэлхийн тэргүүн баян Билл Гейтс нар солгой.
Харин эрдэмтэд дотор солгой гарнтууд тийм ч олон биш. Гэхдээ солгой гартай хүмүүс шинжлэх ухаанд жинтэйхэн хувь нэмэр оруулдаг. Физикч Альберт Эйнштейн, Жеймс мөквелл, физилогч Иван Павлов, эмч Альберт Швейцер нар үүний тод жишээ.
Энэ жагсаалтыг хараад солгой хүмүүс баруун гартай хүмүүсээс илүү аьяаслаг юм гэдэг дүгнэлтийг хийж болно. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан зүйл. Солгой гартнууд бүх хүмүүсийн найман хувийг эзэлдэг бол гайхалтай авьястай сод хүмүүсийн 20 хувь нь солгой байдаг аж. Иймээс хэрвээ таны хүүхэд солгой бол санаа зовох хэрэггүй, харин ч баярлах хэрэгтэй аж. Магадгүй ирээдүйн сод ухаантан ч юм бил үү. 1976 онд Олон улсын солгой гартны их хурлаас баталсан тунхаг.
Солгойчууд…


Ирэх саруудын зурлага


Дөрөвдvгээр cap
Мах магнаг болж, манайд байдаг хужаануудын нар гарна. Монгол, Оросын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг уулзалт хийх агаад манайхан анх удаа тэднийг 3:0-ээр хожно. Харин маргаашаас нь бензинийхээ vнийг ах нар гурав дахин нэмсэн байхыг мэдэх болно. С.Баяр орос ах нараа дуудна. Тэд ямартай ч та нар буруу төгөлдөржөөд байна шvv, аятайхан хөлбөмбөг тоглодог болоорой хэмээн сануулна. С.Баяр энэ vеэс эхлэн хөлбөмбөг сонирхогч хvн бvхнийг цагдаж, ер нь хөлбөмбөгийг Монголд хуулиар хорино. Хэрвээ яах аргагvй оросуудтай дахин тоглох боллоо гэхэд манай баг орос балиашгуудыг баярлуулахаар тоглох ёстойг тусгай журамдаа суулгаж өгнө. Хэрвээ энэ хавар Хортон мэргэчидтэй тэмцэх газар саад хийхгvй бол бид оготно, хулганаа устгаж дөнгөж магадгvй. Байгаль орчны яам саад хийхгvй бол байгалиа унаган төрхөөр нь хамгаалж vлдэх магадлал өндөр байна. Мэрвжлийн хяналтын газар саад хийхгvй бол хортой хvнс хэрэглэхээ бол их төлөвтэй.

Тавдугаар cap
Улсын Их Худалчийг шалгаруулах тэмцээн бараг эхлэх шатандаа орох төлөвтэй. Уран панаалчид аймаг, аймагт очин шалгуулах бололтой байна. Ингэхэд тохойндоо хэлээ хvргэсэн хvн жинхэнэ худалч байна гэсэн шалгуурыг 500 гаруй хvн давна. Уг нь тэднээс 76-г нь шигшиж авах ёстой байдаг. Ингээд алганыхаа хонхорхойг хазах шалгуурт оруулах боловч мөн л тэнцэнэ. Мөн зөн билгийн тулаанчид эдгээрээс хэн нь ялах вэ гэдийг шалгаруулах болно. Юуны өмнө, тэд гурван улаан хөзөрнөөс гурван улаан хөзөр гаргах дасгалыг нэлээд хийнэ. Мөн телевизийн дэлгэцээс аль нь Арго багш, аль нь хар сvлд болохыг сая нэг муу юм ялгана. Ингээд хэн сайн гvжирдэнэ, тэр шударга харагдана гэсэн зарчим эцсийн эцэст vйлчилж, бvтэн 40 гаруй хоног хоорондоо vзэлцэнэ. Vр дvн нь дараа дараагийн сард тарах төлөвтэй.

Зургадугаар cap
МАХН буюу Монгол Ардын Хятад Нам, АН буюу Арсалдагч намын хооронд ихээхэн хvчтэй тулаан явагдана. Хан-Уул дvvрэгт сонгуулийн насны 85 мянган хvн бvртгэгдсэнээс 137 мянган хvн санал өгч, хэн хvний гайхшийг барах бололтой. Тэр ч бvv хэл 10 мянга гаруй талийгаач "босч" ирэн саналаа өгөөд бурхныхаа оронд дахин заларсан тухай өгvvлэх болно. 76 хvн баярлаж, 76 хvн гомдоно. 760 мянган хvн гайхна. Нэг хvн эргэлзэнэ. Хоёр хvн vл итгэнэ. 30 бvсгvй чарлана. Долоон хvvхэн инээнэ.

Долдугаар cap
Их амралт. Их ч ажилласан болохоор 76 хvн бvр ч их амарна. Шинэ Ерөнхий сайд тодорно. Тэрбээр ард тvмнээ аймаар аз жаргалтай байлгана хэмээн амалсан алд дэлэм мөрийн хөтөлбөр vзvvлнэ. Харин баян болгох цөөхөн хvмvvсийн нэр уг мөрийн хөтөлбөрийн хавсралтад байгааг ихэнх хvн анзаарахгvй өнгөрөх бололтой.
Их тоос босч, их ч олон хvн бужигнах cap. Морины тоос, хөлс vнэд орно. Ганц морьтой нэг сайд тvvнийгээ уралдуулан тvрvvлvvлэх магадлал өндөр байна. Мөн зарим эрчvvдийн гvзээ, хөхvvр хоёрыг ялгахад бэрх болно. Ногоон ялаа элбэгшиж, хоолны газруудаар пиг дvvрнэ.

Наймдугаар cap
Их ан авын cap. Бороо орж ч магадгvй, орохгvй ч байж магадгvй. Ногоо ургаж ч магадгvй, ургахгvй ч байж магадгvй. Нар шарж ч магадгvй, шарахгvй ч байж магадгvй. Айраг гарч ч магадгvй, гарахгvй ч байж магадгvй. Ер нь энэ сард намар болж ч магадгvй, болохгvй ч байж магадгvй. Тарваганы нvхнээс vнэг гарна. Vнэгийг хөөх нисдэг тэрэг vгvйлэгдэнэ. Энэ vеэр Батлан хамгаалахын сайд хойд хөршид айлчилж, нисдэг тэрэг захиална. Тэгэхдээ уг нисдэг тэргийг онгоцны "хар хайрцаг" хийдэг материалаар хийж өгөөч гэсэн хvсэлт тавина. Оросууд ч бидэнд яагаад vvнээс өмнө ямар ч аваар осол болоход яг тэр хэвээрээ хадгалагдан vлддэг "хар хайрцагны" материалаар нисдэг тэргээ хийх ухаан төрдөггvй билээ хэмээн тархиа шаана.

Есдvгээр cap
Ихэнх аав, ээжийн даралт дээд цэгтээ тулна. Хvvхдvvдийн нь даралт ч ихсэнэ. Дунд сургуулийн ахлах ангид физикийн хичээл дээр багш Газрын татах хvчний тухай хуулийг тайлбарлаж, чухам vvний хvчээр бид шувуу шиг нисчихгvй яваа юм шvv дээ хэмээнэ. Хvvхдvvд, "Багшаа наад хуулийг чинь тэгээд энэ УИХ батлах юм уу даа" хэмээн итгэл муутайхан асууна. Багш ухаан алдаж унана. Харин эрчvvдийн хувьд аравдугаар ангид орж буй хvv чинь таны гутал юм уу, пиджакийг өглөө өмсөөд явчихсан байх магадлал өндөр тул энэ өдөр ажлаасаа чөлөө авчихсан байхад гэмгvй. Мөн энэ сард таны цалин дэлгvvрт ороод худалдаа хийсний дараа мөнгөний хариулт авч буй мэт санагдаж болохыг анхааруулъя.

Аравдугаар cap
Жvржийн ундааг химийн бодисын тусламжтайгаар гаргаж авсны ойг тэмдэглэнэ, Мөн зэрэгцээд жинхэнэ жvржийн vнэртэй барааны саван vйлдвэрлэсэн нэгэн компани тодрох бололтой. Бас бидний цусны бvлэг валютын ханшаас ихээхэн хамаарна.
Гал тvймэр тарах нигуур их. Сvхбаатарын талбайн баруун талаас зvvн талд гарсан гал тvймрийн дуудлагад манайхан гурван хоногийн дараа очиж, дээд амжилт тогтооно. Vvний өмнө долоо хоногийн дараа очдог байжээ. Мөн энэ сард Улсын Их Худалчид Улсын Их Хэрvvлээ эхлvvлнэ.

Арваннэгдvгээр cap
Цас орж ч магадгvй, орохгvй ч байж магадгvй. Ямартай ч өвөл болдгоороо болно. Гэхдээ зуны хувцастай энэ сарыг авах магадлал өндөр. Хvнээ тоолно. Малаа тоолно. Нэг хvнд гурван хонь, дөрвөн ямаа, хоёр бод ногдоно. Таван толгойг зургаан толгойтой болгож, Оюутолгойг зэс толгой болгоно. Vхэр малын амь насанд нэлээд цөвтэй харагдаж байна. Ялангуяа, тарган орсон хонь, vхэр нөгөө ертөнцөд явах магадлал өндөр. Бас айлынхаа малыг зөвшөөрөлгvй авах, андуураад нядлах явдал элбэгшинэ.

Арванхоёрдугаар cap
Архи сурталчлах хэрэггvй cap. Улаанбаатар утаагvй болж, замын тvгжрэл арилсан байна. Хотын доод захаас, дээд зах хvртэл метро хэмээх газрын могой явдаг болно. Хальтиргаа, гулгаа хэмээх vг монгол хэлнээс хасагдсан байна. УИХ-ын 76 гишvvн байнга хоорондоо инээн харилцаж харагдана. Огцроно, хална гэдэг vгийг улстөрчид мартаж, манай орон ядуусгvй болно. Авлига, хvнд суртал устаж, төрийн албаныхан байн байн гэрээр зочлон ямар зовлон зvдгvvр байгааг сураглана. Сургууль номын мөнгө гэж авахаа болино. Багш нар ч номоо шахдагаа болино. Эмч нарын нэр мандана. Max vнэгvй шахам болж, талх тоохоо болино. Гурилын vнэ навс унаж, гудамжинд зvгээр хэвтэж байдаг болно.

Харин энэ бvхэн таны хувьд энэ жилийн сvvлчийн өдрийг тэмдэглэж, ирэх оны эхийг угтсан тэр нэгэн vдшийн хамгийн амттай зvvд байх болно гэдгийг хэлэхээ мартах шахаж. Ингэхэд таны толгой л бага зэрэг өвдөлттэйгөөр өндийх болно гэдэгт эргэлзэхгvй байна. Зөн билгийн тулаанд ялагчийн зөгнөж мэдсэн зvйл гэвэл ийм ажээ.

Thursday, April 17, 2008

Их зөнч Ванга ирээдүйг хэлсэн нь


Болгарын аугаа зєнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) ирээдvйд болох vйл явдлыг хэрхэн зєгнєж хэлснийг сонирхоё.

Тэрээр 1911 оны нэгдvгээр сарын 31-нд Македонд ядуу тариачны гэр бvлд тєрж, 1996 оны наймдугаар сарын 11-нд єєд болжээ. Нэртэй эрдэмтэн, судлаачид тvvнийг аливаа зvйлийг урьдчилан харах аугаа зєнтэй гэдгийг хvлээн зєвшєєрсєн юм.

ВАНГАГИЙН ЗЄН БИЛИГ
2008 он. Тєрийн дєрвєн тэргvvний амь насанд халдана. Индостанд мєргєлдєєн гарна. Энэ нь дэлхийн III дайны нэг шалтгаан болно.
2010 он. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны арваннэгдvгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Дайн ердийнхєєр эхэлж, эхлээд цємийн, дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Дэлхийн хойд хагаст цацраг идэвхт бодисын vлдэгдэл асгарснаар амьтан, ургамал байхгvй болно. Vvний дараа лалууд амьд vлдсэн европуудын эсрэг химийн дайныг эхлvvлнэ.
2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр шаналах болно.
2016 он. Европ бараг хvнгvй болно.
2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээр Хятад тодорно. Хєгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ улам бага хvн амтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Єлсгєлєнг аажмаар арилгана. Цолмон гариг руу нисэгчтэй сансрын хєлєг замдаа гарна.
2033 он. Туйлын мєс хайлж дэлхийн далайн тєвшин нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт лалууд эрх барих болно.
2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.
2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно. Эрс сэрvvснэ.
2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.
2084 он. Байгалийг нєхєн сэргээнэ.
2088 он. Хэдхэн хормын дотор хєгширдєг шинэ євчин гарч ирнэ.
2097 он. Хурдан хєгшрєх євчнийг ялан дийлэх болно.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.
2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.
2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.
2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.
2130 он. Харь гаригийнхний зєвлєгєє, тусламжаар усан дор амьдрал бий болно.
2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.
2167 он. Шинэ шашин гарч ирнэ.
2170 он. Аймшигтай хуурай ган болно.
2183 он. Ангараг гариг дээрх колони цємийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.
2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.
2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.
2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.
2201 он. Наран дээр дулааны цємийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.
2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн тєрєлхтєн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256 он. Сансрын хєлєг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.
2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга єєрчлєгдєх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.
2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.
2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.
2291 он. Нар хєрнє. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.
2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч єєрчлєгдєнє. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.
2299 он. Францад лалын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.
2304 он. Сарны нууц тайлагдана.
2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.
2371 он. Аугаа єлсгєлєн.
2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мєргєлдєнє. Дэлхий бvрэнхий болно.
3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.
3797 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мєхнє. Гэвч хvн тєрєлхтєн оддын єєр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна.

Хамгийн алдартай ч хамгийн худал долоон онол

Хамгийн алдартай ч хамгийн худал долоон онол

1. АЯНГА НЭГ ГАЗРАА ДАХИН ЦАХИДАГГYЙ

Yнэндээ аянга єндєрлєг газрыг ахин дахин ниргэдэг. Олон жилийн турш дэлхийн хамгийн єндєр барилга хэмээх алдрын эзэн байсан Нью-Йорк хот дахь Empire State Building 25 удаа аянганд ниргvvлжээ

Бэнжамин Франклин д
ээвэр дээр байрлуулсан тємєр утасны тусламжтайгаар энэхvv онол худал болохыг хэдийнэ тогтоосон ч єнєєг хvртэл vvнд итгэгчид олон байна.

2. ХЯТАДЫН ИХ ЦАГААН ХЭРЭМ САНСРААС ХАРАГДДАГ ЦОРЫН ГАНЦ БАЙГУУЛАМЖ

Бараг vлгэр домог мэт энэ яриа худал болох нь батлагдсан. Сансрын нисэгчид Цагаан хэрмээс гадна Египетийн сац суварга, тэр ч бvv хэл зарим томоохон нисэх буудлуудын нислэгийн талбайг хvртэл харж чаддаг байна.

3. ЭРЧYYД СЕКСИЙН ТУХАЙ ДОЛООН СЕКУНД ТУТАМД БОДДОГ

Эр хvйстнvvд байгалиас vр удмаа vлдээх vvрэг хvлээсэн нь vнэн ч хэн нэгний бодлын давтамжийг тодорхойлно гэдэг байж боломгvй юм. Судлаачид ч дээрх ойлголтыг хэт бvдvvлэг болохыг хvлээн зєвшєєрсєн. Ажиглалт, судалгаа хийлгvйгээр энгийн хvний єдєр тутмын амьдралыг тєсєєлєхєд л энэ нь утгагvй “гvтгэлэг” болохыг ойлгож болно. Тархины нарийн мэс засал, эсвэл оршуулах ёслод оролцож буй эрчvvдийн толгойд сексийн тухай бодол эргэлдэж байна гэвэл ч…

4. МУУР ЯАЖ Ч УНАСАН ХЄЛ ДЭЭРЭЭ БУУНА

Дээрх гурван онолтой харьцуулахад энэ нь vнэхээр vнэний хувьтай. Єндрєєс айдаггvй шаламгай муур хєл алдсан ч юу ч болоогvй мэт газардаж чадна. Харин нэг фут буюу 30.48 см болон тvvнээс нам зайнаас доош харуулан унагасан муур дєрвєн хєл дээрээ бууж чаддаггvй байна. Гэхдээ vvнийг гэртээ туршаад хэрэггvй.

5. Сансарт татах хYЧ байдаггYй

“Тэг татах хvч” хэмээх нэр томъёо энэхvv ташаа ойлголт бий болоход гол vvрэг гvйцэтгэсэн. Сансрын нисгэгчид чєлєєт уналтын хvчний нєлєєгєєр жингvйдэж vзэгддэг. Нэгэнт сансрын тухай дурдсаных огторгуйг хоосон хэмээх нь мєн ташаа ойлголт юм.

6. ЄндЄр байшингаас унагасан зоос Явган зорЧигЧийг хЄнЄЄнЄ

Чухам ямар учраас эл цуу vг vнэн болтлоо нийтэд тvгсэн нь тодорхойгvй юм. Єчvvхэн зоос салхины эрчээр хэдий хvчтэй газардах ч 100 давхар барилгаас унагасан ч хvний аминд хvрэхгvй.

7. ХЭРЧИМ МАХ КОКА-КОЛАД УУСНА

Кока-Кола олон гайхалтай шинжтэй болох нь тогтоогдсон. Зэв, цусны толбо зэргийг ч арилгах чадвартай эл ундаа харин арай ч махыг алга болгож дєнгєхгvй. Харин дэвтээж, агшаадаг байна.

Гар утасны вирусээс хэрхэн сэргийлэх вэ?


Компьютерийн сүлжээн дээр дамжуулагдадаг вирус нь бидэнд авч хэлвэл нэгэнт танил дасал болсон зүйл, судлаачид компьютерийн вирусын эсрэг олон арван техник болон бүтээгдэхүүнийг судлан бүтээгээд байна. Гэвч вирусын техник ч тасралтгүй хөгжиж, сүүлийн хоёр жил бас нэг бүрэлдэхүүнтэй болжээ. Энэ нь даруй хөдөлгөөнт холбооны гар утсны вирус байгаа юм. Одоо болтол нэгэнт илрүүлсэн гар утасны вирус 500 гаруй төрөл болж, долоо хоног дутамд 3-5 вирус нэмэгдэж байна.

Одоо гар утас нь хүмүүсийн өдөр дутмын хэрэглээний дутагдаж болошгүй нэгэн хэсэг болсон байна. Хүмүүс хөдөлгөөнт холбооноос дөхөм дөт үйлчилгээ хүлээн авч байгаа боловч шинээр бий болсон гар утасны вирус нь хөдөлгөөнт холбоонд бараан сүүдэр тусгасан байна. Гар утасруу тань вирус орвол ямар байдалтай болох бэ? Бид хэрхэн гар утсанд вирус орсон эсэхийг мэдэх вэ?

Нэлээд хүчтэй вирус нь гар утсыг гацааж, ажиллахгүй болгодог. Зарим нь ойрхон унтарч асдаг болгодог. Гуравдах нь гар утасны олон төрлийн үйлчилгээ нь бүгд хаагдаж, зөвхөн утас залгах л үйлчилгээтэй болдог. Мессеж ч илгээж болохгүй болдог. Бас зарим нь гадагш MMS тасралтгүй илгээж байх буюу эргэн тойрны район дахь Bluetooth холболт буюу зайнаас мэдрэгч тоног төхөөрөмжийг хайн эрж байдаг. Мөн батерейг ажиллагаагүй болгодог.

Гар утасны вирус 2004 онд бий болжээ. Кариб нэртэй вирус Nokia S60 маркийн утсуудад тархаж байна. Одоо гар утасны техникын стандарт нэгдэлтэй болж байгаа учир, энэхүү вирус нь 10 гаруй улс орноор тархасан байна.

Гар утасны вирус бидний амьдралд орж ирсэн байна. Гэвч олонхи гар утас хэрэглэгчид вирусаас хамгаалах ойлголтгүй байж байна. Бидний хэрэглэж байгаа гар утас мессеж илгээх, утсаар яих зэрэг хамгийн энгийн чадавхтай байдаг.

Ихэнхи хүмүүс гар утасны вирусын талаар ойлголт их багатай байдаг аж. Үүнд холбогдуулан бид гар утасны вирусаас хамгаалах судалгаа урт хугацаа хийсэн мэрэгжилтэн Ван Чин программ хангамжын компани зах зээл хариуцсан захирал ноён Ли-г сурвалжилсан юм. Тэрээр гар утасны вирусын төрөл болон дэлгэрэх зам сувагийн талаар ингэж тайлварлалаа.

Гар утасны вирусын хоёр төрөлд ангиладаг. Нэг төрөл нь сүлжээгээр дамжин дэлгэрдэг. E-mail, зурагт мессеж, компьютер болон гар утас хоорондын харилцан файл копидох, гар утасаар сүлжээнд холбогдох зэргээр дамжин дэлгэрдэг. Нөгөө төрөл нь Bluetooth холболт буюу зайнаас мэдрэгч, хэт ягаан туяа, санах ой зэргээр дамжин уламжилагдадаг.

Компьютерын вирустай адилаар гар утасны вирус ч хэрэглэгчидэд их гарз хохирол учруулдаг байна. Тэгвэл гар утасны вирусуус хэрхэн хамгаалах вэ гэвэл Бээжингийн Kaspersky техникийн компаний техник хариуцсан орлогч захирал Гао И-вий танилцуулж хэлэхдээ, компьютерийн вирусаас хамгаалах туршлага нь гар утас бүхэнд их ашигтай юм. Судалгааны үр дүнгээс үзэхэд зонхилох гар утасны вирусыг бүгд хяналтдаа авч, устгаж болох юм.

Компьюерийн вирус хамгаалах техникээр үндэс, лавлалт болгосон учир гар утасны вирусээс хамгаалах техникийн хөгжил их харш саадад учраагүй мөртөө гар утасны вирусын хөгжлөөс ч түргэн болсон байна. Бид уридчилан сэргийлэх, зохицуулах талаар тал бүрийг уялдуулсан арга авhttp://www.cnet.co.uk/i/c/blg/cat/mobiles/nuz.jpgч гар утасны аюулгүй байдлыг хяналтдаа авч чадсан гэжээ.

Гар утасны вирусээс хамгаалах жинхэнэ программыг гар утсандаа суулгах нь хамгийн үр ашигтай арга юм. Энэ программ нь хэрэглэгчидэд гар утасны вирусээс хамгаалах, хэрэггүй мэссежийг хориглох, системийн удирдалгын цогц үйлчилгээ хангаж байдаг юм гэж Гао И-вий танилцуулж хэлсэн байна.

Гар утасны программ хангамжаас гадна мэрэгжилтэд бас өдөр дутам амьдралд гар утасны вирусээс хамгаалах тухай хэдэн анхаарах асуудлыг танилцуулсан байна.Нэн тэргүүнд Bluetooth холболт, хэт ягаан туяаны холболтыг хааж байх хэрэгтэй, ялангуяа олон нийтийн талбарт эдгээр чадавхийг ашиглахдаа нууж далдалсан хэлбэрийг сонгох хэрэгтэй. 2-рт, ирэлт нь тодорхой биш мэссеж, зурагт мэссежийг нээж үзэж болохгүй, шаардлагатай үе шууд хасаж хаяж байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь өөрийн гар утсандаа вирусээс хамгаалах программ суулагсан байх хэрэгтэй.

Хэрэв таны гар утас вируст нөлөөлөгдсөн байвал бачимдаж сандарсны хэрэг алга, учир нь гар утасны вирус гар утасны хатуу дискд нөлөөлдөггүй. Иймээс системийг нь сэргээвэл болчихоно.

Та Монгол улсын иргэн мөн үү?, Тэгвэл хохь чинь


Яг одоо би маш ихээр туйлдаж байна. Гэвч "дайснууд" довтолгооноо хэзээ ч зогсоохгvй бололтой. "Дайсан" гэдэг нь ямар нэгэн алба хашигчид буюу vйлчилгээг гардан гvйцэтгэгчид. Өөрөөр хэлбэл иргэдтэй харьцдаг төрийн болон төрийн бус болчихсон олон нийтийн байгууллага юм уу эсвэл зvгээр л бизнесийн байгууллагын ажилтнууд. Харин би бол иргэн. Vнэндээ өнгөрсөн зургаан сарын турш шинээр хийхээр оролдсон алхам бvртээ иргэнийхээ болон vйлчлvvлэгчийнхээ хувьд учир битvvлэг, тодорхойлон хэлж боломгvй хахир эсэргvvцэлтэй ямагт тулгарч байлаа. Энэ бvх тvvх өөрийн гэсэн орон байртай болох санаа төрснөөс эхэлсэн гэхэд болно. Дор өгvvлэх бvхий л тvvхийн гол баатар нь иргэн би бvр тодруулбал Монгол Улсын иргэн та байсан нь хөдөлшгvй vнэн билээ. Тиймээс хэрвээ та Монгол Улсын иргэн бол миний өгvvлэх доорх vйл явдлууд хэзээ нэгэн цагт танд ч бас тохиолдоно гэдэгт итгээрэй.

VЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БАЙГУУЛЛАГА VНЭХЭЭР БИДНИЙ ӨМНӨӨС ГVЙДЭГ БОЛОВ УУ
"Ямар ч асуудалгvй бид таны байрыг худалдан борлуулж өгнө. Хэрвээ танд vл хөдлөх хөрөнгө хэрэгтэй бол манайхыг зориорой. Бид таны өмнөөс бvхнийг хийнэ" гэсэн гоё vгтэй рекламууд телевизээр мөн ч олон удаа явах юм даа. Тэдгээрийг vзсэн хvмvvс "Цаг сайхан болжээ. Одоо ч юм худалдаж авах гэж өөрөө гvйгээд байх хэрэггvй болж" гэж уулга алдацгаана. Бид ч бас тийнхvv уулга алдсаар vл хөдлөх хөрөнгийн нэгэн компанийн хаалгыг татсан юм. Эхлээд нэлээд зар vзлээ. Сvvлдээ тус компанийн веб хаягаар зочилж хэрэгтэй гэсэн байрнуудынхаа газрын зураг маягийн юмыг хуулан аваад нийслэлийн нэг захаас нөгөөг хvртэл бишгvй явав. Компанийн хаяг, танилцуулгаас хайсан газрынхаа жинхэнэ байршлыг олно гэдэг амаргvй. Учир нь манай хотын архитектур, хот төлөвлөлт маш замбараагvй учир зураг барьж гvйгээд ямар ч нэмэргvй. Тодорхой хаяг, тоо тэмдэг гудамж байрнуудын vvдэнд барагтай л бол байхгvй. Уг нь бид хvvхдvvдийнхээ эрvvл мэндийг бодоод хотоос зайдуухан, эрvvл агаарт боломжийн байшин худалдан авахаар шийдсэн юм. Ийнхvv хайсан эрснээ эс олох тул vл хөдлөх хөрөнгө зуучлалын компа¬нийн менежерvvдийн утсанд холбогдож тухайлсан хаягаа асуухаар шийдэв.

Объект худалдан борлуулах ёстой менежерvvд нь барагтай бол утсаа авахгvй. Авлаа гэхэд яг тэнд гэж зааж өгөх нь ховор. Бvр шалаад болохгvй бол утсаа салгаж орхино. Уг нь нэг ч гэсэн хvнд зарлагдсан объектоо нарийвчлан заагаад өгчихвөл өөрсдөд нь тустай санагдана. Гэхдээ тиим биш бололтой. Аргаа бараад компанийнх нь оффис дээр очоод учир байдлаа хэлбэл хvлээж авах хvн олдсонгvй. "Би ч хариуцдаггvй. Би ч мэдэхгvй. Хариуцаж байгаа хvн нь алга. Бичиг vсэг мэддэг юм бол интернэтэд тавьсан зургаар хайгаад олохгvй юу" гэсэн доромж vгийг сонсоод эрэл мухардана. Гэсэн ч бууж өгөлгvй хувийн шугамаар эрж хайсаар сонирхсон газраа очиж vзвэл нөгөө сайтан дотор сайхан vгээр рекламдаад тавьчихсан байсан vл хөдлөх хөрөнгө байшин гэхэд итгэмээргvй юм угтана. Хайран ч цагийн гарз гэж халаглах нь холгvй дахиад өөр нэгэн байшинг vзэхээр нөгөө л улигт эрлээ vргэлжлvvлэв. Энэ ажилд бараг хоёр cap зарцуулсан юм.

БАНКУУД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ БАЙДАГ ГЭДЭГТ ТА ИТГЭДЭГ VV
Телевиз асаах бvрт "Бид иргэн таныхаа төлөө бага хvvтэй янзын гоё зээл санал болгож байна. Та замдаа төөрчихөлгvй манайд л ирээрэй" гэсэн амттай реклам өдөр шөнөгvй хөвөрдөг. Мэдээллийн эрин vеийн зарчимд захирагдан бид ч бас тэр зарлалуудын мөрөөр банкуудын хаалгаар улаа элэгдтэл эргэлдэв. Залуу гэр бvлийг дэмжих хэдэн арван хөтөлбөр өрнөж байгаа бөгөөд ялангуяа банкууд энэхvv хөтөлбөрийг идэвхтэй дэмжигч гэж итгvvлэхийг хичээдэг. Гэсэн ч зориод очсон залуусын хувьд тэдгээр хөтөлбөрийн аль нэгэнд хамрагдах амаргvй бололтой. Дор хаяад нэг өрх сард нэг сая таван зуугаас дээш төгрөгийн орлоготой байх ёстой. Уучлаарай, манайд ажил хийдэг хоёр л хvн байдаг. Vлдсэн хоёр нь бага насны хvvхэд. Бидний амьдарч байгаа энэ цаг vед нэг ажилчиндаа 750.000 төгрөгийн цалин өгдөг хоншоортой компани байдаг бил vv гэсэн асуултыг тэр өдрvvдэд дэмий л өөрөөсөө асууж байлаа.

Тэгэхээр банкуудын сайхан амлалтууд цалингаараа амьдардаг жирийн иргэдэд огт хvртээлгvй гэсэн vг. Эхний оролдлого "Хаан" гэдэг гоё нэртэй том банкны хvлээлгийн өрөөнд тоостойгоо хутгалдан нуран уналаа. Зөвхөн өргөдөл өгөхөд 15.000 төгрөг хураан авсан санагдаж байна. Учрыг нь тодруулахад зээлийн эдийн засагчид энэ хөлсний хариуд бидний материалыг бvрдvvлж, судалгаа хийх ёстой аж. Гэвч бид өөрсдөө худалдан авах гэж байгаа байшингаа олж, vл хөдлөхөөс лавлагаа авч, эрхэм эдийн засагчийг өөрсдийн унаагаараа өнөөх байшиндаа аваачиж зураг хөргийг нь авахуулж, хvссэн бvхнийг нь хоромхон зуурт гvйцэтгэж байлаа. Гэсэн ч "Уучлаарай, та таван жилийн өмнө манайхаас авсан "цалингийн "зээлийн төлөлтөө хугацаанаасаа оройтож барагдуулсан байна" гэсэн шалтгаанаар хамаг ажил нуран уналаа. Долоо, найм хоног шахам гvйж, эцэж цуцталаа цуглуулсан өнөөх олон цаас ийнхvv өргөдлийн хураамж болох 15.000 төгрөгтэйгээ "хог" болов.

Бидний таван жилийн өмнөх амьдралыг өнөөдрийнхтэй адилхан байна гэж төсөөлсөн банкны ажилтнуудад гомдох уу, эсвэл тухайн vед цалингаа цагтаа тавьдаггvй байсан байгууллагадаа гомдох уу гэдгээ шийдэж чадсангvй. Хэдий зээл төлөлт оройтсон ч банк илvv хоног бvртээ хvv, алданги тооцож байсан гэдгийг хэлмээр санагдав. Vнэндээ бол өргөдлийн хураамжийн дагуу зээлийн эдийн засагчид ямар судалгаа хийдгийг ойлгоогvй. Олны хэлэлцэх нь "Банкинд танил талгvй л бол зээл авах амаргvй байдаг" гэлцэнэ. Энэ vнэн гэдгийг алхам тутамдаа мэдэрч байлаа. Гэхдээ бид аль нэг танилаар дамжуулан цаг хугацаа алдах, хэн нэгний гарыг хvндрvvлэхэд 200-300 мянган төгрөг төлөөд явах сонирхол байсангvй. Ийм шаардлага тавигчидтай ч нэг бус удаа таарч байлаа. Эцэст нь нэг л зvйлийг ойлгож авлаа. "Хадгаламж", "Монгол шуудан", "Хас", "Худалдаа хөгжил" гээд олон ч банкны тавьж буй шаардлага амьдралын бодит vнэнтэй огт нийцдэггvй юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр зээлдэгчийн бvрдvvлэн ирж байгаа орлогын мэдvvлгvvд ч бас бодит бус гэсэн vг. Бас тэдгээрт ажиллаж байгаа ажилчид яг л дотор нь сууж байгаа өндөр шилэн байшин шигээ өндөр шилэн зантай залуус байдгийг анзаарав. Тэдгээрийн хэн нэгнээс асуулт асууна гэдэг бол там ажээ.

МӨНГӨ ЗVГЭЭР Л УС МЭТ УРСДАГ
Арай гэж нэг юм ажлаа хийсэн шиг хийдэг хvмvvстэй таарав. Удтал гvйсэн уйгагvй ажлын шагнал болгож "Азийн хөгжлийн банк" итгэл хvлээлгэлээ. Гэхдээ л 10 жилийн дотор vндсэн төлбөрөөсөө лав хоёр дахин их мөнгийг зөвхөн хvvнд нь төлөх юм билээ. Ингээд зээл бvтсэн ч ажил дундарсангvй. Vл хөдлөхөөс олон нэр төрлийн лавлагаа авч, бас тэдгээрийнхээ төлөө зvсэн бvрийн мөнгө төлөх ёстой болов. Vл хөдлөх хөрөнгө худалдан зуучлах компанийн хураамжууд, элдэв банкнуудын өргөдлийн хураамж, ийш тийш зогсоо чөлөөгvй давхисан унааны зардал, элдэв янзын цаас, гарын vсэг, зарын сонин гээд алхам тутамд мөнгө яг л цаас шиг хийсэн алга болж байлаа. Дээр нь vл хөдлөхөд дахин дахин төлөх мөнгөнvvд...

Тэдгээрийг төлснийхөө хариуд хоёр өгvvлбэртэй атгахан цаас л авна. Хажуугаар нь намрын аагим халуун наранд өдөржин шахам чихэлдэж тvлхэлдэн бухимдсан хvмvvсийн хөлс, уур уцаарыг тэвчин өнгөрөх эр зориг тэвчээр хатуужилтай байх шаардлагатай. Аягvй бол лавлагаа өгөх ёстой ажилтан нь дотоод ажилтай гээд алга болчихвол хvлээлт дахин нэг, хоёр хоногоор ч сунжирч мэднэ. Энэ бvхнийг тэсээд туулсны дараа эзэмшигчээрээ бичvvлсэн vл хөдлөхийн гэрчилгээ маань алдаатай хэвлэгдэн гараад иржээ. Харин vvнийг засч залруулж өгөхөөр хөөцөлдөх ёстой vл хөдлөх хөрөнгө худалдан борлуулагчид маань бидний өмнөөс юу ч хийсэнгvй. Алдаатай vл хөдлөхийн гэрчилгээ тэр хэвээрээ одоо банкинд хадгалагдаж байгаа.
Хэдийгээр ширхэгчлэн тоолбол vйлдэл бvхэндээ төлсөн мөнгөний дvн бага юм шиг боловч нийлvvлээд тооцоход бид хvссэн байшингаа олж авахаар хөөцөлдсөн хугацаандаа нийт хоёр сая гаруй төгрөгийг бусдад зvгээр л өгчихсөн байлаа.

ХVНД СУРТАЛ ЯГ XAAНА БАЙДАГ ВЭ
Намрын халуун өдрvvд дөнгөж эхэлж байхад эхэлсэн байшинтай болох оролдлого өвлийн дунд сард сая нэг юм дуусав. Байшингаа нэгэнт худалдан авсан бидний хувьд хийх ажил их байлаа. Арайхийн цуглуулсан хэдэн зоосоо байшин болгоод авсан бидэнд дахиад л мөнгө хэрэгтэй болов. Яагаад гэвэл бид авсан байшиндаа засвар хийх ёстой. Харамсалтай нь дотоодод зарагдаж байгаа барилгын материалын чанар, эрэлтэд нийцсэн байдал нь ганц сарын л настай юм билээ. Ах дvvс, найз нөхдийнхөө дэмээр энэ бvхний ард арайхийн гарав. Одоо л нэг амар жимэр амьдрах нь дээ гэтэл асуудал ар араасаа ундран гарч ирлээ. Нэгэн орой ажлаа тараад гэртээ ирэхэд цахилгаан тасарчихаж. Орчин тойрноо харвал ганц манайх л гэрэлгvй байгаа нь илт. Өвлийн хахир хvйтэнд нэг шөнө л галлахгvй хоновол өнөөх нам даралтын зуух нь хөлдчихөж мэдэх аюултай учраас учир мэдэх хvмvvстэй нь холбоо барихаар ийш тийш баахан утас цохив. Энэ айлын цахилгаан яагаад тасарсныг хэлж мэдэх хvн байсангvй. Ажлын цаг дууссан тул ёстой "sorrу" бололтой.

Сvхбаатар дvvргийн цахилгаан эрчим хvчийг хариуцсан байшинг эрж хайсаар vдшийн 10 цагийн орчимд олж очлоо. Жижvvрээс нь хариуцсан гэрлийн байцаагчийнхаа утсыг аваад холбоо баривал "Танайх 300 гаруй мянган төгрөгийн өртэй. Тvvнийгээ төлөхгvй бол тог залгахгvй" гэсэн шазруун хариулт сонсов. Бид нvvж орж ирээд дөнгөж л гурав хонож байгаагаа хэлэхэд мань байцаагчид энэ бvхэн огт хамаагvй гэнэ. Яагаад бид хэн нэгний хэрэглэсэи цахилгааны мөнгийг төлөх ёстой гэж. Арай гэж яс салаад байсан улигт vл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулагчидтайгаа дахиад л нvvр тулах ёстой болов. Харин тэд "Ёстой санаанд ороогvй юм байна. Цаашдаа л энэ тал дээр анхаарч байхаас" гэсэн хариу өглөө.

Мөнгөө л авч байвал цахилгаан эрчим хvчээр хангах байгууллагад хэн төлөх нь хамаагvй байдаг бололтой. Тиймээс тухайн айл нvvгээд алга болчихлоо гэхэд өр шир нь vлдсэнийх нь нэр дээр автоматаар шилжин ирдэг аж. Ийм шударга бус тогтолцоог зохицуулдаг арга чаргыг тэд бодож олоогvй бололтой. Цахилгааны асуудал өнгөрсөн гурван сарын турш биднийг амар тайван байлгасангvй. Өдөртөө бид ажилдаа явахдаа нам даралтынхаа зуухыг хөлдөөхгvйн тулд моторыг нь залгаатай орхихоос өөр аргагvй байдаг. Харин сарын эцэст цахилгаан ашигласны төлбөр 100 мянга гараад явчих нь тэр. Эхэндээ гайхаж байсан ч харанхуй суухгvйн тулд бичигдсэн мөнгийг тэр даруйд нь төлж орхив. Ингээд цочролд орсон бид цахилгааныхаа мөнгийг хэмнэх арга барилд шилжлээ. Өдөр залгадаг байснаа болиод мөнгө арай бага гvйдгээр нь шөнө л зөвхөн залгаж, оройн хоолоо өнжөөд нэг иддэг болж vзлээ. Гэсэн ч цахилгааны мөнгө сарын дараа өмнөхөөсөө төдий л бууралгvй 100 мянга гэсэн аймшигт тоон дээр данхайж байх нь тэр. "Яагаад?". Энэ асуултын хариуд гэрлийн байцаагч маань мөрөө хавчиж байна.

Тэр сурсан зангаараа хэлж ярих ч vгvй, сануулах ч vгvйгээр цахилгаанаа салгаад л алга болно. "Тэд хэлж сануулах албагvй" гэнэ. Дvvргийн эрчим хvчний газарт очиж 3500 төгрөг төлөөд тоолуураа шалгуулах дуудлага өглөө. 10-аад хоног хvлээв. Хэн ч ирсэнгvй. Дахин дахин очиж учир байдлыг нь тодруулах гэж гvйсээр сvvлдээ бухимдан дарга дээр нь орлоо. Харин нvд ам нь гялалзсан дарга бvсгvй "Бид цайндаа орж байна. Одоо хvнтэй уулзахгvй. Цаашаа, цаашаа" гэж уцаарлан хэлчихээд алга болов. Гарахынхаа өмнө тэр эргэж ч харалгvй "Өргөдлөө бичээд орхичихгvй юу" гэлээ. Өргөдөл бичиж өгөхөөр нарийн бичиг гэх бас нэг бvсгvйн өмнө очиж "Тусгай харьцааны журмаар бидэнтэй харьцах ёстой гэсэн ширvvн vгээр булуулж байж ганц хуудас цаас гуйж аваад өргөдөл тэрлэлээ.

Гэхдээ тэд өргөдөл мөргөдөлхөний араас хариуцлага тооцоод байдаггvй бололтой. Асуудал одоог хvртэл шийдэгдээгvй л байна. Байцаагчаа шалж байж айлын хашаанд байрлуулсан төмөр сейф шиг савыг нь онгойлгуулж vзэхэд электрон тоолуур зургааг байр-луулсан байлаа. Бид хэзээ нь тоолуураа хянаж, тэд хэзээ нь гарсан мөнгөний тоог бичдэг нь тодорхойгvй. Өнөөдөр ч бас л цахилгаангvй болчихож. "Дахин бичигдсэн 100 мянган төгрөгийг төлчихөөд байхад гэрэлгvй болгоно гэнээ" гэсэн бухимдал төрж оройн 18 цагийн vед өнөөх дvvргийнхээ эрчим хvчний газар луу баахан утас цохив. Харилцуур авсан бvсгvй мөн л "Мэдэхгvй. Ажлын цаг дууссан" гэсэн хариултаа өгөв. Тvvнээс хариуцсан байцаагчийн утсыг асуухад мөн л мэдэхгvй гэв. Гэвч удтал ийш тийш утас цохисны эцэст энэ хавьд цахилгааны гэмтэл гарснаас засвар хийж байгаа гэсэн мэдээлэл авлаа. Харин өнөөх дvvргийн лавлах утсан дээр суугчид чухам юугаа мэдээлэх гэж цаг баран тэр утсыг сахин суудгийг бас л ойлгоогvй.

ГVЙГЭЭД БАЙ, ГVЙГЭЭД БАЙ...
Гvйгээд л байхад гvйлгээд байх сонирхолтой албан тушаалтан олон байдаг бололтой. Бvр шат давхарга болгонд тэд амаа аймшигтайгаар жимийгээд хэзээ хэзээгvй хэрэлдчих гээд байдаг ширvvн зангаа арайхийн тэвчиж суудаг байх гэж санагдана. Оршин суугаа хороондоо "Бид энд ирлээ" хэмээн бvртгvvлэхээр дөрвөн ч удаа оров. Нэг бол хариуцдаг хvн нь байхгvй. Нэг бол цайндаа орсон. Арайхийн асууж сураглаж байж зохион байгуулагч бvсгvйтэй уулзан бvртгvvлэх гэж ирснээ дуулгав. Харин тэр нэлээд цухалдангуй янзтай "Хаягаа олж ир" гэсэн хариу бариад өрхийн дэвтрийг маань чулуудчихав. Учир нь бид хэн нэгний эзэмшил дээр хулгайн замаар ирчихээд бvртгvvлэх гээд байж магадгvй гэнэ. Vл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэрчилгээг маань банк хураагаад авчихсан тул яг ямар хаяган дээр ирснээ нарийн мэдэхгvй байлаа. Гудамж, хаалганууд дээр ямар ч хаяг тэмдэглэгээ байсангvй. Ингээд цахилгаан эрчим хvчний гэрээ хийсэн дэвтрээ бариад хэд хоногийн дараа өнөөх бvсгvй дээр дахин очлоо.

Яг хэд хоногийн өмнөх шигээ нэлээд бухимдангуй сууж байсан тэрээр тvрvvчийнхээсээ ч ширvvнээр "Энэ дэвтэр дээрх хаяг чинь худлаа байдаг юм" гээд дэвтрийг маань буцаагаад чулуудчихав. "Та нар өмнө нь байсан хvний нэрээр шvvгээд биднийг бvртгээд авчихаж болдоггvй юм уу?" гэхэд ёстой л "Битгий солиор" гэх нь халаг юм болов. Ингээд ууртай хvvхэн, уурласан иргэн бид хоёр галтайгаа бууж "чи би"-дээ хvрээд сvvлдээ бvр хороон даргатайгаа уулзаж учрыг нь асуух дээрээ тулав.
Тэдний анхааруулж байгаагаар бол оршин суух газраа сонгохоосоо өмнө хороон даргыгаа сайтар судалж, нарийн холбоо тогтоох ёстой бололтой. Ингээд оршин сууж байгаа газраа бvртгvvлэх эрхтэй эсэхээ мэдэхээр дvvргийнхээ Тамгын газрын дарга дээр орж болсон явдлаа хэлэв. Тамгын дарга ч тэр дор нь утас цохиж өнөөх хорооны ажилтан бvсгvйд хэдэн ширvvн vг хэлээд авав. Дараа нь тэрээр "Та vл хөдлөх хөрөнгө худалдан авсан юм бол тvvнийхээ хуулбарыг ч болтугай өөртөө аваагvй нь хариуцлагагvй явдал" гэж анхааруулснаар би дахиад л зээл авсан банк руугаа хэд хоног шогшсон доо.

УТААГVЙ ХОТЫН ИРГЭН БОЛОХ ГЭСЭН БАС НЭГЭН БVТЭЛГVЙ ОРОЛДЛОГО
Орчноо бохирдуулсан хорт утаа, шаардлага хангадаггvй Хятадын нам даралтын зуухнаас салахаар шийдсэн манай гэр бvл Технологийн vндэсний паркад зарлагдсан утаагvй тvлшний vзэсгэлэнг зорилоо. Vнэндээ тэнд жирийн иргэний хэрэгцээнд тохирсон боломжийн чанартай vнэтэй зуух бараг байсангvй Герман, Швед, Орос, Болгараар овоглосон ганган чамин цөөн хэдэн цахилгаан зуух байх авч бvгд л 380 вольтоор ажилладаг гэнэ. Мэдээж тэдгээрийнх нь vнэ тэнгэрт хадсан өндөр. Харамсалтай нь шууд л өөрийнхөө гэрт аваад тавьчихаж болмоор энгийн төсөрхөн бvтээгдэхvvнийг тэндээс олж эс чадав. Ингээд Оросын технологийг эх орондоо нэвтрvvлэхээр монгол зохион бvтээгчийн урласан нэгэн цахилгаан зуух 220 вольтод холбож болдог гэдгийг олж мэдээд тvvнийг vйлдвэрлэгч компанид захиалгаа өгөхөөр шийдэв.

Танилцуулга дээрх утсаар холбогдсон менежер нь азаар өнөөх зуухыг зохион бvтээгч өөрөө байсанд хэрдээ л олзуурхав. Манай байшингийн талбай хэмжээ, бас бус зvйлийг урьдаар vзэх хэрэгтэй гэснийх нь дагуу зохион бvтээгчийг гэртээ урив. Тэрээр ирээд "Асуудалгvй, манай зуухыг энд тавьж болно" гээд 650.000 төгрөгөө бэлэн тоолж аваад алга болов. Долоо хоногийн дараа тавих ёстой зуух нь өвлийн дагжим хvйтэн жавар тачигнасан хоёрдугаар cap шувтрахад чимээгvй л байлаа. Удтал хэл ам хийж хөөцөлдсөний эцэст бид компанийнх нь удирдлагуудтай уулзаж гомдлоо хэлэв. Сонирхолтой нь, тухайн ажилтан энэхvv захиалгын талаар компанидаа огт мэдэгдээгvй бөгөөд мөнгийг нь ч дансандаа оруулаагvй гэж дарга цэрэггvй гайхан суух аж. Харин өнөөх ажилтны хэлж байгаагаар бол "Vзэсгэлэн дээр тавигдсан зуухны vнэ, хэрэглээний vнийн тооцоо нь зvгээр л vзvvлэн төдий зvйл байсан. Тиймээс бид дахин судалгаа хийх шаардлагатай" гэх утгатай байлаа. Тvvнд бид дахин итгэж чадахаа байсан тул төлсөн мөнгөө компаниас нэхэмжлэн авав. Харин захирал нь болох залуу бидэнд өнөөх захиалсан зуухыг маань vнэ төлбөргvй тавьж, туршилтын ажилд хамтран оролцохыг хvсэв. Бид ярилцаад энэ саналыг нь хvлээн авсан боловч тvvнээс хойш гал тvлдэггvй зуухаа гэртээ суурилуулах сайхан цагийг хvлээсээр дахин нэг cap өнгөрчихсөн байх аж.

Эцэст нь хэлэхэд, хэрвээ та Монгол Улсын иргэн болж төрсөн бол хохь чинь. Гэхдээ танд нэг л давуу эрх бий. Энэ бол сонгууль. Ганцхан тэр мөчид л та иргэн хvн гэдэг ямар чухал болохыг мэдэрнэ. Харин бусад vед нь боолоос дорд vзэгдэж, босгоны шорооноос дээр харагдахгvй байх вий. Тиймээс би л хувьдаа удахгvй болох сонгуульд олон "сайхан" зууш бэлдэж байгаа нэр дэвшигчдэд бvv итгээрэй гэж таныг уруу татмаар байна.
Маргааш ч бас хөөцөлдөх олон ажил бий. Харин намайг ямархуу хэрцгий догшин тогтолцоотой байгууллага, албан тушаалтан угтан авахыг одоогоор хэлж мэдэхгvй нь.

Х.Сэргэлэн

Эх сурвалж:http://blogmn.net/molor/2008/3/12588/

Wednesday, April 16, 2008

Зарагдсан гурван брэнд компьютер тутмын нэг нь ASUS эх хавтантай.


Автомашины амин чухал хэсэг нь хөдөлгүүр байдагтай адилаар компьютерийн хамгийн гол хэсэг нь процессор, эх хавтан байдаг билээ. Бид дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэгчид болох Dell, HP-ийн талаар сайн мэддэг. Гэвч эдгээр компаниуд компьютерийн үндсэн хэсгүүдийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг бусад компаниудын бүтээгдэхүүнүүдийг эвлүүлэн өөрийн брэнд нэрийн дор зах зээлд гаргадаг гэдгийг та мэдэх үү?

Дэлхийн хамгийн том процессор үйлдвэрлэгч нь Intel бөгөөд дэлхийн процессорын зах зээлийн 80%-ийг хангаж байна. Харин эх хавтан үйлдвэрлэгчдийн аварга нь Тайванийн ASUS компани билээ. ASUS-ын амжилтын гараагаа эхэлсэн түүх их сонирхолтой бөгөөд бахархалтай. 1990-ээд оны эхээр Тайванийн эх хавтан үйлдвэрлэгч компаниуд компьютерийн эд анги үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч болоогүй байсан үе. Шинээр гарсан Intel-ийн процессор болгоныг эхлээд IBM мэтийн найдвартай, нэр хүндтэй компаниудад инженерийн загварыг тараатал Тайванийн компаниуд 6 сар орчим хүлээх хэрэгтэй болдог байлаа. Intel 486 процессорын инженерийн туршилтын хувилбар гарсны дараа Asus компани 386 процессортой ажилладаг эх хавтан үйлдвэрлэсэн туршлага дээрээ үндэслэн Intel-ээс 486 процессорын загварыг авалгүйгээр, зөвхөн Intel-ээс хэвлэн гаргасан техникийн үзүүлэлтүүдийн дагуу өөрийн 486 эх хавтанг зохион бүтээхээр шийджээ. Asus 486 эх хавтангаа хийж дуусгаад Тайванд байдаг Intel-ийн баазад шалгуулахаар аваачих үед Intel-ийн өөрийн 486 эх хавтан алдаатай болж, Intel-ийн инженерүүд алдааг нь олох гэж оролдож байгаатай таарсан байна. Asus-ыг үндэслэгчид Intel-ийн алдаатай ажиллаад байгаа эх хавтанг үзээд алдааг олсон нь Intel-ийн инженерүүдийг маш ихээр гайхшруулав. Intel, Asus-ын эх хавтангийн загварыг шалгатал ямарч алдаагүй ажиллаж байжээ. Энэ үйл явдлаас хойш хоёр компанийн бизнесийн хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд одоо Asus өрсөлдөгчдөөсөө урьтаар инженерийн загваруудыг авдаг болжээ.

Çарагдсан гурван брэнд компьютер тутмын нэг нь ASUS эх хавтантай.

ASUSTeK Computer Inc нь компьютер, нөүтбїїк, сервер, халаасны компьютер-PDA, компьютерийн эх хавтан, график кард, оптик драйвер, сїлжээний тоног тєхєєрємж, гар утас, компьютерийн хєргєлтийн систем їйлдвэрлэдэг, дэлхийн хамгийн тэргүүний Судалгаа, шинжилгээний (R&D) баг бүхий технологийн компани юм. Àæèëòíóóäûí òîî íü 8000 õîë äàâñàí áºãººä 2007 îíä жилийн эргэлт нь 6.9 тэрбум доллар байæýý. ̺í òóñ îíä áїтээгдэхїїнїїд нь нийт 2568 шагнал õ¿ðòýæ áàéæýý. BusinessWeek-ийн InfoTech çóóí компанид сїїлийн 10 жил дараалан шалгарч, дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн “газарч” Tom’s Hardware Guide нь 5 жил дараалан хамгийн сайн эх хавтан, 2 жил дараалан хамгийн шилдэг график кардаар ASUS-ын бїтээгдэхїїнїїдийг сонгож байгаа нь жинхэнэ мэргэжлийн хїмїїсийн сонголт болсныг харуулж байна. Ò¿¿í÷ëýí Wall Street Journal бїтээгдэхїїний чанар їйлчилгээгээр нь шилдгээр шалгаруулæýý.

ASUS нь зохион бїтээх судалгааны тєвдєє маш их хєрєнгє зарцуулдаг тул компьютерийн хамгийн сїїлийн їеийн бїтээгдэхїїнїїд эндээс тєрєн гардаг. ASUS-ын бүтээгдэхүүнүүд нь нэгэнт чанарын стандартын шалгуур болсон бөгөөд компьютерийн мэргэжилтнїїд єєрсєддєє їнэтэй ч гэсэн òóñ компанийн үйлдвэрлэсэн эх хавтанг сонгодог. 2004 онд ASUS нь 30 гаруй сая эх хавтан їйлдвэрлэснээрээ áóñàä тэргїїлэх їйлдвэрлэгч 3 компанийн (ECS, Gigabyte, MSI) їйлдвэрлэсэн эх хавтангуудын нийлбэр дїнгээс давж эх хавтангийн №1 їйлдвэрлэгч компани болсон юм (үүнд єєр брэндийн нэрээр їйлдвэрлэсэн тоо нь орсон). Äàðàà онд íü ASUS 52 сая, ECS 20 сая, Gigabyte 16.6 сая, MSI 18 сая эх хавтан їйлдвэрлэсэн байна. Õàðèí 2007 онд дэлхий даяар зарагдсан гурван ширээний компьютер тутмын нэг нь ASUS-ын эх хавтантай байсан байна.

¯¿ãýýð ÷ çîãñîõã¿é òóñ êîìïàíè íü Sony, Apple Computer, Alienware, Falcon Northwest, HP, Compaq, Dell компаниудын компьютер, нөүтбїїкїїд болон эд ангиудыг нь їйлдвэрлэж єгдєг. Мєн сервер компьютерїїдээ бусад брендийн захиалгаар їйлдвэрлэдэг тул хэрэглэгчид єєр алдартай брэнд нэрийн дор ASUS-ын сервер, десктоп, нөүтбїїкийг хэрэглэсээр байдаг юм. ASUS сүүлийн үед өөрийн брэнд нэрээр гаргах бүтээгдэхүүнүүдээ ихэсгэх чиглэл барьж байгаа нь хэрэглэгчдэд ашигтай сонголт болж байна.

ASUS брэнд – чанарын баталгаа

TCO’99 стандартыг хангасан

TCO’99 гэрчилгээ нь цахилгаан соронзон интерференц, экологи (байгаль орчны хамгаалал), эргономик ба эрчим хүч (цэнэг хураагуурын технологи) – ийн хамгийн хатуу шаардлагатай стандартуудыг хангасан тохиолдолд өгдөг гэрчилгээ бөгөөд ASUS – ын нөүтбүүк дэлхий дээр хамгийн анх удаа энэхүү гэрчилгээг авсан зөөврийн компьютер болжээ.

Олон улсын стандартад нийцсэн

ASUS компани ны чанарын удирдлагын иж бүрэн тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, дэлхийн түвшинд хүрсэн чанарыг хэрэглэгчдэд хамгийн ашигтай байхаар хүргэж байдаг. ASUS – ын бүх бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд, ИСО 9001 гэрчилгээтэй лаборатори, үйлдвэрүүдэд зохион бүтээж, үйлдвэрлэн гаргадаг ба тус компани чанарын удирлагын тогтолцооны ИСО 9002, байгаль орчны хамгааллын ИСО 14001 болон ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын OHSAS 18001 стандартуудын шаардлагыг хангаж гэрчилгээг нь эзэмшдэг байна.


www.topica.mn

Tuesday, April 15, 2008

Дотроо USB залгууртай гар


Компьютерийн гар хамгийн анх хийгдэж эхэлсэн цагаасаа л өөр өөр болон хувирсаар өнөөдрийг хүрсэн билээ. Програм бичдэг хүмүүст зориулсан нэг гар, тоглоомчидод зориулсан нэг гар байх нь зах зээлийн өөр өөр хэсэгт хүрч ажиллаж байгаагийн шинж. Саяхан Kensington өөрийн шинэ гарыг дотроо USB кабельтайгаар худалдаанд гаргажээ. Ci70 загварын энэхүү гар нь $50 ийн үнэтэйгээр зарагдаж байна.

Инээмсэглээрэй ...



Аав нь хүүдээ хэлж байна.

- Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
- Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шүү д
ээ.
-
Тийм үү... Би зөвшөөрлөө.
Аав Bill Gates дээр очив.
- Би танай охинд нөхөр оллоо. Bill Gates:
-
Уучлаарай, миний охин дөнгөж 18-тай, тэгээд ч …
- Гэхдээ тэр залуу World Bank-ны vice-president
шүү дээ.
-
Тийм үү… тэгвэл зөвшөөрнөө.
Аав World Bank-ны President дээр очив.
- Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
-
Уучлаарай, манайд vice-president-ээр ажиллах хүсэлтэй хүн зөндөө байгаа.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн
шүү дээ.
- Аан тийм үү …
сайхан санал байна. Зөвшөөрлөө.
***
- ”I don’t know” гэж юу гэсэн үг вэ?
- Би мэдэхгүй.
- Хм, ганц ч мэддэг хүн олдохгүй, сонин юм даа…

***
Нэгэн залуу үүл рүү харан зүлгэн дээр тэрийн хэвтэж байхдаа бурхантай ярьж байна.
- Бурхаан, нэг сая жил таныхаар хэдий хэр урт вэ?

Бурхан хэлж байна:
- Минийхээр нэг ойролцоогоор ганц хором юмуу даа.
- Тэгвэл сая доллар хэдий хэр үнэтэй вэ?

- Надад бол, нэг л зоос юм даа.
- Тэгвэл бурхан минь, та надад ганцхан зоос өгөөч? гэхэд бурхан:
- Тэгье л дээ, ганцхан хором хүлээж бай гэж гэнэ.

***
Гудамжинд.
- Хөөе, охион, чамтай танилцаж болох уу?
- Болохгүй ээ.
- Утсаа өгчих л дөө.
- Чи утасгүй юм уу?
- Үгүй ээ, ямар утастай юм бэ л гэж асуусан юм.
- Nokia.
- Үгүй ээ, дугаар нь?
- Mobi-гийн.
- Үгүй ээ, үгүй. Too нь ямар юм?
- Араб!

***

Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:
- Сайн уу.
Эр гайхан:
- Сайн.
- Юу байна?
- Юмгүй.
- Юу хийж байгаа юм?
- Жорлонд л сууж байна.
- За за,
пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна.

***

Сахилгагүй эр зүггүйтэхээр шийдэж шуудангиин таксфоноор ярьж байна.

- Байна уу, тагнуулын төв газар уу?

- Тийм байна.

- Та нар муу л ажиллаж байна даа гээд харилцуураа тавив. Тэндээс гарч өөр таксфоноор:

- Байна уу, тагнуулын төв газар уу? гэтэл араас нь нэг залуу мөрөн дээр нь алгадаад:

- Тийм байна аа. Чадах чинээгээрээ л ажиллаж байна.

***

“Эдийн засгийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, англи, орос хэлтэй, ажилласаг, шударга, дайчин зантай эмэгтэйг шинээр ашиглалтанд орж байгаа дэлгүүрт худалдагчаар ажилд авна"

***
УБ хотын орчимд Туул голд баахан загас үхсэн явдлыг Засгийн газраас томилогдсон шинжээчид шинжилж судлаад дараах дүгнэлтийг өгсөн байна.

“ Эдгээр загаснууд, өөрсдийн болгоомжгүйгээс химийн хортой бодистой ус уусан байна.”

***
Улаанбаатарт сурч байгаа охины ээждээ бичсэн захидал
:

” Ээж ээ, би бүх мөнгө, хувцас эд зүйлээ хулгайд алдчихсан. Тэгсэн чинь дотуур байрны нэг сантехникч ах тус болоод, тэгээд одоо тэднийд ядуу ч гэсэн сэтгэл сайхан амьдарч байна. Бид хоёр бие биедээ их сайн. Удахгүй би төрнө. За за, ээж ээ, би тоглосон юм, гэхдээ ер нь хотод мөнгөгүй бол хэцүү л юм байна шүү. Хурдан мөнгө явуул”


***

Жоомны хор хэрэглэх заавар:

“Энэ хорыг алах жоомныхоо нүд рүү цацснаар уг жоом сохорч, улмаар хоол тэжээлээ олж идэж чадахгүй байсаар өлсгөлөнгөөр үхнэ”

***



Таних хүний эрэл ба авилга / Үргэлжлэл /

Үргэлжлэл ... Таны өдөр тутмын амьдралд аар саар олон асуудлууд тулгардаг. Бие тань өвдөөд эмнэлэгт эмчлүүлэх, хүүхэд тань дунд сургууль төгсөөд дараагийн шатны сургуульд суралцах, амьдралын нөхцлөө сайжруулахын тулд банкнаас зээл авах, хугацаа нь дууссан ямар нэгэн бичиг баримтаа сунгуулах гээд юу эс байх билээ. Эдгээр асуудлууд тань төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээний ердийн хэлбэрүүд. Тэд таныг хандсан тохиолдолд үйлчлүүлэгчээ гэж үзэн маш хурдан шуурхай, эелдэг боловсноор үйлчлэх учиртай. Яагаад гэвэл та улсад татвараа төлж , тэд таны төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа учраас... Харин Монголд эсрэгээрээ.Бид төрийн ямар нэгэн үйлчилгээ авахыгаа "ажил хөөцөлдөх" гэж нэрлэнэ. Үйлчлүүлэх бус ямар нэгэн зүйлийн араас нь явах буюу хөөцөлдөж тоглох гэсэн утга илэрч байгаа биз. Эндээс л бүх зүйл эхэлнэ дээ.
Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна. Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд "санхүүгийн асуудлаа зохицуулах"-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас "гар цайлгана".
Энэ бүхний эцэст алив асуудлыг хууль, дүрэм журмаар биш, таньдаг хүн болон санхүүгийн тусламжтайгаар шийдэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай авч болдгийг "яс махандаа "хүртэл ойлгож мэдэрнэ. Түүгээр ч барахгүй "ажил хөөцөлдөж бүтээх" арвин туршлагаасаа бусадтай сэтгэл харамгүй хуваалцана. Хэрэв ийм боломж танд үгүй бол та төрийн үйлчилгээг хүртэх хувьгүй хүний тоонд орно доо. Асуудлуудын цар хүрээ томрох тусмаа таньдаг хүний нөлөө, санхүүгийн хэмжээ шууд пропорционалаар өснө гэсэн үг. Ийм сүлжээ өчүүхэн жижгээс эхлэн асар том хэмжээгээр Монгол орныг аалзны тор мэт сүлжиж орхижээ. Төрийн албан хаагчид ч энэ бүхэндээ дасч, байх зүйл мэтээр хүлээн авч, 2-догч орлогоороо муугүй амьдарна. Тэгээд ч хашиж буй албаны нэр нөлөө нь зуучлагчийн ажилд бас тохиромжтой. Гаргаж буй хууль тогтоомж, дүрэм жирмыг тоодоггүй "хэнэггүй зан'', хууль тогтоомж дүрэм журмаа иргэдэд сурталчлан ойлгуулахыг хичээдэггүй ''зальжин зан" энэ бүхний үндэс юм шүү дээ. Бараг бүх хүн, бүх газар аалзны тор мэт бүрхсэн энэхүү авилгалын сүлжээг мэддэг, үүнд оролцдог хирнээ, бүгд дуугаа хураацгааж, хэн нэгэн авилгалын "акул' баригдан "шонд дүүжлэгдэн', 'шоронд хатаагдах"-ыг хүлээцгээсээр...
Авилга нь Монгол орныг бүрхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч "Авилгатай Тэмцэх Газар" нэртэй төрийн байгууллага байгуулж, бага сага зүйл хийх гэж оролдсоор байна.Гэсэн хэрнээ авилга авч хууль бусаар баяжсан, төрийн албан тушаалыг ашиглан бизнес хийж ашиг олсон зарим үйлдлүүдийг сөхөж гаргаад, дараа нь нотлогдсонгүй гэж зарлаж байгаа нь ердөө л улс төрийн шоу бас жүжиг. Энэхүү жүжгээр хүмүүс бие биеэсээ "өш хонзон" авч бие биеэ сүрдүүлж бас сэтгэл зүйгээр тоглож байна. Энэ шоу болон сэтгэл зүйн тоглоом нь жирийн иргэдэд улам ч их айдас төрүүлж итгэл найдварыг нь унтрааж байна. "Ээдээ энэ байдал ч өөрчлөгдөхгүй байхаа даа. Зүгээр л мөрөөрөө хал балгүй явъя" гэсэн бодлоор, таньдаг хүнээ хайн, санхүүгийн асуудлаа зохицуулан, "ажлаа хөөцөлдөж'' явна. Монгол улсын иргэд худалдаа, үйлдвэрлэл , үйлчилгээ болон оюуны чадвараараа бизнес хийж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулан, улсад татвараа төлөн, улсын төсвийг бүрдүүлж байгаа. Тэдний төлсөн татвараар санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын төрийн байгууллагууд нь Монгол улсын иргэддээ хууль болон дүрэм журмын дагуу үйлчлэх ёстой төрийн үйлчилгээний байгууллагууд. Тэд иргэдэд хууль тогтоомж болон дүрэм журмыг сурталчлан ойлгуулж, ямар нэгэн танил хүн болон санхүүгийн авилгагүйгээр, чин сэтгэлээсээ, шударгаар бас эелдэг найрсгаар үйлчлэх ёстой. "Үйлчлүүлэгч бол хаан"гэдэг хоосон уриагаар биш жинхэнэ хаанд үйлчилж байгаа юм шиг үйлчлэх ёстой. Үүний тулд иргэд улсад татвар төлдөг юм даа. Дарамтлуулахын тулд бус үйлчлүүлэхийн тулд шүү. Үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд аливаа маргаан, үл ойлголцох байдал гаргахгүйн тулд л хууль , дүрэм журмыг зохиодог юм. Аливаа зөрчилдөөн маргаантай асуудлуудыг шударгаар шийдвэрлэхийн тулд хуулийг хэрэгжүүлэгч байгууллага ажиллана. Тэгэхээр таньд таньдаг хүн, авилгалын мөнгө бус хууль дүрэм журам туслах ёстой. тийм цаг хэзээ ирэх нь та биднээс өөрсдөөс минь хамаарах болно.

Sunday, April 13, 2008

Улс төр бизнес мөн үү!


Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна. Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд "санхүүгийн асуудлаа зохицуулах"-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас "гар цайлгана".
Эхлэл...
1996 оны УИХ-ийн сонгуулийн өмнө, миний сайн танил нэгэн нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа надтай уулзаж, бид хоёр нилээд удаан ярилцсан юм. Тэгэхэд тэрээр надад хандаж, "Улс төр бол бизнес юм шүү дээ. Үүний тулд УИХ-ийн гишүүн болон бусад албан тушаалууд дээр дэвшиж алба хаших нь ашигтай байх болно'' гэж хэлж билээ. Тухайн үедээ би үүнийг сайн ойлгоогүй юм. Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ болон оюун санааны чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, олсон ашгаасаа улсад татвар төлөн төсвийг бүрдүүлдэг, үлдсэн хэсгийг өөрөө мэдэн зарцуулдаг хүмүүсийг бизнес хийж байгаа бизнесмен гэж ойлгодог. Тэд мэдээжээр тодорхой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн тодорхой хэсэг нь өөрт нь болон улсад зарцуулагдаж байдаг, "шударга" хөдөлмөр юм. Харин улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд болон улсын гэх тодотголтой янз бүрийн байгууллагын албан хаагчид нь төрөөс иргэдэд хандаж байгаа үйлчилгээний байгууллагын ажиллагсад. Тэд төрийн бий болгосон албан тушаалууд дээр ажиллаж, төрийн өмнөөс зохих үүргийг гүйцэтгэдэг учраас, тэднийг төр мөнөөх бизнесмэнүүд болон ард иргэдийн бүрдүүлсэн татварын мөнгөөр цалинжуулдаг. Тэд хууль боловсруулж, хуулийг дагаж мөрдөхөд нь иргэдэд тусалж, хэн нэг нь хуулийг зөрчиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Тийм болохоор "Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг" гэсэн үг гарсан байх. Татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж бас цалинждаг болохоор тэд хэрхэн ашгийн төлөө явах билээ. Ерөнхийдөө ийм ойлголттой байсан миний бие, улс төр яаж бизнес болон хувирч, хэрхэн ашиг олж болохыг төсөөлөөгүй юм. Улс төр болон бизнес гэдэг өдөр шөнө шиг ялгаатай, зорилго чиглэл нь ч өөр, энэ хоёр ойлголт Монгол оронд хоорондоо холилдон сүлэлдэж, холион бантан болж, үүнийг ашиглан хүмүүс хэрхэн баяжиж байгааг харсаар өдий хүрлээ. Мөнөөх танил маань ч УИХ-ийн гишүүн болж. биднээс "тасран"одож, амьдрал нь эрс дээшилж, тарган цатгалан малигар царайтай болж, үгээ зөөн хоолойгоо засч ярьдаг, харц нь хүртэл бидний толгой дээгүүр алсын чигтэй, нилээд ихэмсэгдүү төрхтэй болон "төрөл арилжсан'' мэт болжээ. Одоо хир нь нэгэн яаманд алба хашиж байгаа тэр танилдаа би харин огтхон ч атаархдаггүй юм. "Төөрсөөр төрөлдөө" киноны Балтын араас нутгийн нэгэн өвгөн өрөвдөнгүйгээр харж "Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг. Баригдана даа, баригдана" гэсэн үгээр Баабар саяхан бичсэн нийтлэлээ төгсгөсөн байсантай би ч санаа нэг байна. Улс төрийн болон төрийн албаны албан тушаалыг бизнес болгон хувиргаж, бусдын нүдэн дээр ил цагаан ашиг олж баяжиж байгаа бусармаг үйлдлийг бид мэдсээр атлаа хэдий болтол дуугүй явах юм бэ? Монгол улсад шударга хууль тогтоон ард иргэддээ мөрдүүлэх үүрэгтэй УИХ -ийн гишүүн болох гэж, мөнгөтэй бизнесменүүд яагаад ингэтлээ улайран шунаад байна вэ? Тэд сонгуулыг хүртэл өгөө авааны дэнсэн дээр арилжааны хэрэгслэл болгон хувиргаж байна бус уу? Дутуу дундуурхан улсын төсвөөс цөөхөн хэдэн төгрөгөөр цалинжиж, өөрсдийн ядуу зүдүү, хүнд нөхцөлтэйгээ гайхан өрөвдүүлээд байгаа төрийн албан хаагчид яагаад сандал ширээтэйгээ зууралдаад байна вэ? Тэд үнэхээр Монгол улс болон түүний ард иргэдэд зүрх сэтгэлээсээ хайртайдаа өөрсдийгөө золиослоод байна гэж үү?
/үргэлжлэл бий/
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Saturday, April 12, 2008

ASUS -ийн дэлхийн хамгийн жижиг компьютер


Asus Essentio CS5110 нь одоогоор дэлхийн хамгийн жижиг дэсктоп компьютер бөгөөд хамгийн онцгой чанар нь өндөр график үзүүлэлттэй төхөөрөмж суурилуулж чаджээ. Өндар чанарын кино үзэж, тоглоом тоглоход бүрэн боломжтой бөгөөд HDMI дэлгэцний гаралт нь таныг тв ээ холбох болон бусад зүйлсээр хангах боломжтой болж байна. Компьютерийн дотоод бүтцийг маш их чимээ багатайгаар хийсэн нь хэрэглэгчидэд илүү хялбар ажиллах боломжыг олгож байна.

"Эгшиглэн" хамтлаг

Thursday, April 10, 2008

Дахин тайлах номууд




Манай оронд сонгуулийн хавар ирлээ. Аянчин олон нэр дэвшигч маань гангар гунгар донгодсоор гадаа ирээд бууж байна. Юм бүхэн улс төржиж харагдах ийм цаг үед зориулан зарим нэг номын нэрийг дахин уншиж тайлах хэрэг гарлаа. Түүнээ толилуулья





Чингиз Айтматов. Улаахан хацартай экс мээр минь

Майн Рид. Морь унасан толгойгүй гишүүн.

Ги Дэ Мопассан. Хонгор цианид

Н.Островский. Лу.Болд хэрхэн хатаагдсан нь

С.Эрдэнэ. Хулан МАХН хоёр

Жюль Верн. Капитан Лундаагийн хүүхдүүд.

Юлиан Семенов. Хаврын 17 нэр дэвшигч.

Шарль Перро. Улаан сайд

Майн Рид. Дорнодын Зоригт гишүүн

Орос ардын үлгэр. Ерөнхийлөгч ба долоон гишүүн

Салтыков-Шедрин. Хэтэрхий мэргэн кандидат

Д.Нацагдорж. Миний хэнз нам

Монгол ардын үлгэр. Долоон бор иргэний хөдөлгөөн

Журамт цэргийн дуу. Шивээ хиагтын чөлөөт бүс

Хуульч Сандаг: Дүүргийн шүүх дээр хэлсэн үг

Ц.Дамдинсүрэн. Хоеулаа миний мөнгө

Монгол ардын дуу. Өнчин цагаан водка

Монгол ардын дуу. Жаахан шарик

Д.Нацагдорж. Минийх байсан нутаг

Д.Пүрэворж. Төрийн түмэн эхнэр

Б.Ринчен. АПУ хатан

Ч.Ойдов. Далан зургаан худалч

С.Эрдэнэ. Малын хөлийн босс

Т.Драйзер. Америкийн эмгэнэлт хар тамга

Араб үлгэр. Мянга нэгэн амлалтын үлгэр

П.Бадарч. Есөн эрдэнийн ченж

Ц.Дамдинсүрэн. Хоёр цагаан нэр дэвшигч

Жюль Верн. Траншейн доогуур 20000 бээр аялсан нь

В.Катаев. Цэргүүдийн хүүхэн

Р.Киплинг. Шаалуу дарга

А.Пушкин. Алт хөтөлбөрийн үлгэр

А.Гайдар. Чуукаа Генсек хоёр

Д.Нацагдорж. Цагаан сар ба хар Пи Ар

Ч.Айтматов. Жээндэрийн тал.

Н.Гоголь. Амьгүй сонгогч

Лу Синь. IQ төвийн үнэн түүх

Э.Хэмэнгуэй. Монголын ногоон толгойт дунд

И.Тургенев. Анхныхын өмнөх дурлал

Г.Уэллс. Үл үзэгдэгч гишүүн

Ч.Лодойдамба. Мандаттай чоно


Б.Цэнддоо