Аав нь хүүдээ хэлж байна.
- Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна- Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн охин шүү дээ.
- Тийм үү... Би зөвшөөрлөө.
Аав Bill Gates дээр очив.
- Би танай охинд нөхөр оллоо. Bill Gates:
- Уучлаарай, миний охин дөнгөж 18-тай, тэгээд ч …
- Гэхдээ тэр залуу World Bank-ны vice-president шүү дээ.
- Тийм үү… тэгвэл зөвшөөрнөө.
Аав World Bank-ны President дээр очив.
- Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
- Уучлаарай, манайд vice-president-ээр ажиллах хүсэлтэй хүн зөндөө байгаа.
- Гэхдээ тэр Bill Gates-ийн хүргэн шүү дээ.
- Аан тийм үү … сайхан санал байна. Зөвшөөрлөө.
***
- ”I don’t know” гэж юу гэсэн үг вэ?
- Би мэдэхгүй.
- Хм, ганц ч мэддэг хүн олдохгүй, сонин юм даа…
***
Нэгэн залуу үүл рүү харан зүлгэн дээр тэрийн хэвтэж байхдаа бурхантай ярьж байна.
- Бурхаан, нэг сая жил таныхаар хэдий хэр урт вэ?
Бурхан хэлж байна:
- Минийхээр нэг ойролцоогоор ганц хором юмуу даа.
- Тэгвэл сая доллар хэдий хэр үнэтэй вэ?
- Надад бол, нэг л зоос юм даа.
- Тэгвэл бурхан минь, та надад ганцхан зоос өгөөч? гэхэд бурхан:
- Тэгье л дээ, ганцхан хором хүлээж бай гэж гэнэ.
Гудамжинд.
- Хөөе, охион, чамтай танилцаж болох уу?
- Болохгүй ээ.
- Утсаа өгчих л дөө.
- Чи утасгүй юм уу?
- Үгүй ээ, ямар утастай юм бэ л гэж асуусан юм.
- Nokia.
- Үгүй ээ, дугаар нь?
- Mobi-гийн.
- Үгүй ээ, үгүй. Too нь ямар юм?
- Араб!
***
Нэг эр нийтийн жорлонд сууж байна. Тэгтэл хажуугийн тасалгаанаас:
- Сайн уу.
Эр гайхан:
- Сайн.
- Юу байна?
- Юмгүй.
- Юу хийж байгаа юм?
- Жорлонд л сууж байна.
- За за, пока. Би чам руу дараа ярья. Энд нэг нөхөр надаар тоглоом хийгээд байна.
***
Сахилгагүй эр зүггүйтэхээр шийдэж шуудангиин таксфоноор ярьж байна.
- Байна уу, тагнуулын төв газар уу?
- Тийм байна.
- Та нар муу л ажиллаж байна даа гээд харилцуураа тавив. Тэндээс гарч өөр таксфоноор:
- Байна уу, тагнуулын төв газар уу? гэтэл араас нь нэг залуу мөрөн дээр нь алгадаад:
- Тийм байна аа. Чадах чинээгээрээ л ажиллаж байна.
***
“Эдийн засгийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, англи, орос хэлтэй, ажилласаг, шударга, дайчин зантай эмэгтэйг шинээр ашиглалтанд орж байгаа дэлгүүрт худалдагчаар ажилд авна"
***УБ хотын орчимд Туул голд баахан загас үхсэн явдлыг Засгийн газраас томилогдсон шинжээчид шинжилж судлаад дараах дүгнэлтийг өгсөн байна.
“ Эдгээр загаснууд, өөрсдийн болгоомжгүйгээс химийн хортой бодистой ус уусан байна.”
***Улаанбаатарт сурч байгаа охины ээждээ бичсэн захидал:
” Ээж ээ, би бүх мөнгө, хувцас эд зүйлээ хулгайд алдчихсан. Тэгсэн чинь дотуур байрны нэг сантехникч ах тус болоод, тэгээд одоо тэднийд ядуу ч гэсэн сэтгэл сайхан амьдарч байна. Бид хоёр бие биедээ их сайн. Удахгүй би төрнө. За за, ээж ээ, би тоглосон юм, гэхдээ ер нь хотод мөнгөгүй бол хэцүү л юм байна шүү. Хурдан мөнгө явуул”
***
Жоомны хор хэрэглэх заавар:
“Энэ хорыг алах жоомныхоо нүд рүү цацснаар уг жоом сохорч, улмаар хоол тэжээлээ олж идэж чадахгүй байсаар өлсгөлөнгөөр үхнэ”
***
No comments:
Post a Comment