Monday, April 7, 2008

Буриад


Нэрийн хувилбарууд: буриат, бурийат, бурийад, буряад, баряад, бурят, бырааскай, быраат, бырат, пырат, брат, братскиө калмыки.

Өнөө цагийн буриад монголчууд нь Ар, Өвөр Байгалаар нутагтай язгуурын монгол хэлт ард тумэн билээ. Оросын Холбооны улсын БН Буриад улс, Эрхуу мужийн Усть-Ордын Буриадын автономит тойрог болон Чит мужийн Агын Буриадын автономит тойрогт оршин сууж байна. Мөн дээрх мужуудын зарим дуургуудэд амьдардаг (Михайлов, 1998). ОХУ-аас гадна Казахстан, тусгаар улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын зэрэгцээ Монгол улсын хойд хэсэг (Interdisciplinary Center for Adanced Professional Education) ба БНХАУ-ын зvvн хойд нутагт цөөн тоогоор оршин сууж байна.

"Буриат" (бурийад) хэмээх нэр нь анхлан Монголын Нууц Товчоо сурвалж бичигт дурьдагдсан гэж уздэг. Гэвч энэхvv нэр нь орчин цагийн буриад монголчуудад хамаатай эсэх нь эргэлзээтэй. Дээрх нэрийн гарал vvслийн талаар янз бvрийн хувилбар байгаагаас хамгийн ойролцоог авч узвэл:

1. "Бури" - чоно гэсэн утгатай эртний монгол, эсвэл тvрэг хэлнээс гаралтай тотөм vг (Цыдөндамбаөв, 1972). Бури хэмээх vг нь монгол хэлэнд цээрлэгдэж, оронд нь чоно (шоно, чино, чон) гэсэн vгийг хэрэглэх болсон байх магадлалтай. Хамгийн боломжтой хувилбар;

2. Монгол хэлний "буриха" гэдэг vгнээс vvдэлтэй (Санжөөв, 1983);

3. Буру-т - "буруу", vнэнч бус, зарим тохиолдолд урвагч гэсэн утгатай монгол vгнээс гаралтай. Бурут гэж монголчууд лалын шашинт киргизvvдийг нэрлэдэг байсан. Иймд бусад монголчуудын адил бөөгийн ба шарын шашны шvтлэгтэй хойд монголчуудыг ийн нэрлэдэг байх магадлал бага юм;

4. "Бургут" - бургут-бурут нэрийн дуудлагын нэг хувилбар (Банзаров, 1997). Бvргvд - (халимаг хэлний) бvргэд, шонхор гэсэн vг. Гэвч бусад монгол хэлнээ (халх., бур.) энэ уг байгаа эсэх нь мэдэгдээгvй тvл тvрк хэлнээс зээлсэн байх магадлалтай. Энэ нь өмнө дурьдсан "бури" хэмээх хувилбартай адил тотөм vгийн шинжтэй. Гэвч бургут(бvргvд)-бурут-???- бурийат болон хувирах нь эргэлзээтэй;

5. "Бураа-д" - "ойн иргэд" гэсэн vгнээс гаралтай (Зориктуөв, 1996).

Эдгээрээс гадна дараахь хувилбарууд бас тааралддаг:

6. "Бурийа" - чийрс, сvлжмэл, хулс, зэгс, нишингэ (пөрс.) (Митрошкина, 1995);

7. "Брат" - ах (дv) гэсэн орос vг. Ихээхэн магадлал багатай хувилбар. Оросын он тооллын сурвалж бичгийг буруу тайлбарласан алдаанаас vvдэлтэй болов уу.

Ийнхvv олон янзын хувилбар байгаагаас vзэхэд буриад нэрийн жинхэнэ утга орчин цагийн монгол хэлнээ гээгдсэн бололтой.

Буриад монголчуудын тоо:

1989 оны мэдээгээр Орост 417 400 хvн байгаагаас Буриадад 249 500, Эрхvv мужид 77 300, vvнээс Усть-Ордын Буриадын Автономит тойрогт 49300, Чит мужид 66 600, vvнээс Агын Буриадын Автономит тойрогт 42300, ОХУ-ын бусад нутгуудад 24 000, vvнд Москва хотноо 1 500, Санкт-Пөтөрбург хотноо 1000 хvн оршин сууж байна (Interdisciplinary Center for Adanced Professional Education); 2002 оны тооллогоор 445 000 гэж ОХУ-ын Шинжлэх ухааны Акадөмын Улс ардын аж ахуйн прогноз судалгааны Институтын Хvний дөмограф ба экологийн төвийн "Насөлөниө и общөство" бюллөтөньд дурьджээ;

Казахстанд 1989 оны байдлаар 1 200 хvн (Interdisciplinary Center for Adanced Professional Education);

Бусад улсуудад 1989 оны мэдээгээр 2 500 хvн (Interdisciplinary Center for Adanced Professional Education);

1989 оны байдлаар Монгол улсад 34 700 хvн (Interdisciplinary Center for Adanced Professional Education); 70 000 хvн (Михайлов, 1998);

Хятадад 25 000 хvн (Михайлов, 1998).

Одоогийн байдлаар буриад монголчуудын дийлэнх нь ОХУ-д оршин бууж байна. БН Буриад улс нь ОХУ-ын vндсэн хуулиар холбооны бvрэлдэхvvн дэх улс юм. Усть-Ордын ба Агын автономит тойргууд нь тухайн тойргийн хууль тогтоох байгууллагын баталсан дvрэм болоод ОХУ-ын vндсэн хуулиар байдал нь тодорхойлогддог холбоот улсын бvрэлдэхvvнvvд юм. ОХУ-ын бvрэлдэхvvнvvдын тэгш эрхт байдал нь холбооний vндсэн хуулиар баталгааждаг бөгөөд автономит тойргууд ба тэдгээрийг бvрэлдэхvvндээ багтаадаг муж, хязгааруудын хоорондын харилцаа нь холбооны хууль болоод тэдгээрийн эрх барих байгууллагуудын хоорондоо байгуулсан гэрээгээр зохицуулагддаг.

ОХУ-ын субьөкт бvр хууль тогтоох болон гvйцэтгэх байгууллагаас нэг нэг төлөөлөгч байхаар Холбооны Зөвлөл болоод Холбооны Хурлын танхимд тус бvр хоёр төлөөлөгчтэй байна. Yvнээс гадна ОХУ-ын субьөкт бvр нь Төрийн дум, Холбооны хурлын хоёр дахь танхимд мөн төлөөлөгчтэй. Холбооны хурал парламөнт нь ОХУ-ын хууль тогтоох байгууллага юм.

Буриад монголчууд нь алтай язгуурын монгол хэлний булгийн буриад хэлээр ярьдаг. Нөгөө талаас буриад хэл нь зарим нь бусдаас ялгагдах 15 аялгаас тогтдог (Interdisciplinary Center for Adanced Professional Education). Бусад монголчуудын адил буриад монголчvvд нь уйгаржин монгол бичгийг хэрэглэдэг байсан. Буриад монголчуудын дийлэнх болох Өвөр байгалийн буриадууд энэхvv бичгийг 1930 он хvртэл хэрэглэж байгаад 1931 оноос латин vсэг, 1939 оноос орос vсэг хэрэглэх болсон (Михайлов, 1998). Орчин цагийн бичгийн хэл нь хори буриад аялга дээр тулгуурласан.

Бусад монголчуудын нэг адил буриадууд нь харын шажин гэгдэх уламжлалт шvтлэг болох тэнгэр шvтлэг буюу бөө мөргөлийн шvтлэгтэй. XVI зууны төгсгөлөөс буриадуудын дунд уламжлалт шvтлэгийг зарим нэг хэмжээгээр шингээсэн шарын шажин буюу төвдийн буддын шашны гөлугпа урсгал өргөн тархсан. Бусад монголчуудтай харьцуулахад буриадуудын дунд тархсан буддын шашинд бөө мөргөлийн ул мөр харьцангуй их хувийг эзэлдэг.

Анхны орос ируулуудтэй хамт христийн шашин буриадуудын дунд тархаж эхэлсэн (Михайлов, 1998). 1727 онд байгуулагдсан Эрхvvгийн өпарх шашин номлолыг хvчтэй явуулсан байна. XIX зууны хоёрдугаар хагасаас христийн шашин номлох нь гаарчээ. XX зууны эхээр Буриадад 41 шашин номлох хvрээ, олон арван сургууль vйл ажиллагаагаа явуулж байлаа. Христийн шашин номлогчид баруун буриадад ихээхэн амжилт олсон. Энэ нь баруун буриадуудын дунд Шинэ жил буюу Зул сар, Улаан өндөгний баяр, Ильиний өдөр болон өөр бусад христийн баяруудыг өргөнөөр тэмдэглэдэг болсоноос харагдаж байна. Гэвч христийн шашны тархалтыг vл харгалзан баруун буриадууд бөө мөргөлтөй, Өвөр байгалийн буриадууд буддын шашинтай хэвээр vлджээ.

1741 онд буддын шашны ламын урсгал нь Орос улсын албан ёсны шашнуудын нэгээр хvлээн зөвшөөрөгдсэн юм. Тэр vөд буриадын анхны суурин хийд болох Галуут нуурын Тамчийн дацан байгуулагджээ. Энэ хязгаарт бичиг усэг дэлгэрч, шинжлэх ухаан, уран зохиол, урлаг, уран барилга хөгжөх болсон нь буддын шашин батжсантай холбоотой. Буддын шашин нь амьдралын хэв маяг, vндэсний сэтгэхvй, ёс суртахуун бvрэлдэн тогтоход гол хvчин зvйл болсон. XIX зууны хоёрдугаар хагасаас XX зууны эхэн хvртэлх vө нь буриадын буддын шашны ид цэцэглэлтийн vө билээ. Дацангуудад шашны сургуулиуд хичээллэж, ном хэвлэх болон төрөл бvрийн хавсарга урлагуудад суралцаж, шашны номлол, судар, шинжлэх ухаан, орчуулга, уран зохиол хөгжиж байлаа. 1914 онд Буриадад 1600 ламтай 48 дацан байсан. 1930-аад оны төгсгөлөөр бvх дацангуудыг хааж тонон Буриадын буддын шашин оршин тогтнохоо больсон. Дөнгөж 1946 онд Иволгийн болон Агын дацанг дахин нээсэн хэдий ч Буриадын буддын шашин 80-аад оны хоёрдугаар хагасаас жинхэнэ ёсоор сэргэсэн. 20 гаруй хуучин дацанг сэргээн, лам нарыг Монголын болоод Буриадын шашны дээд сургуулиудад бэлтгэн, хийдvvдийн дэргэд залуу хуврагуудыг бэлтгэх сургуулиуд сэргэсэн. Буддын шашин нь буриад монголчуудын vндэсний эв нэгдэл, оюуны сэргэн мандлын гол хvчин болсон. 1980 оны хоёрдугаар хагасаас бөө мөргөл мөн сэргэсэн (Михайлов, 1998).

No comments: