Monday, March 31, 2008

Амьдралыг хошуучлагч эр хvн

Эр хvн уйлдаггvй юм

Чулуунд бvдрээд унасан жаахан хvvгээ "Өөрөө унасан хvvхэд уйлдаггvй юм" гэх юм уу, эсвэл "Эр хvн уйлах муухай, одоо бос" гэж аргаддаг сэтгэхvй монголчууд бидэнд эртнээс уламжилж ирсэн. Эр хvн байж, тиймхэн юманд сэтгэлээр унаад байхдаа яахав дээ, эр хvн байж тэр баргийн юмыг аргалаад өнгөрvvлчихэж чадахгvй, эр хvн байж дэндvv нялцгай юм аа... гэхчлэн олон олон асуудалд өнөөх л "Эр хvн байж" гэсэн vг дагалдах. Магадгvй хар багаасаа л энэ vгэнд "багтах" гэж явсаар хэрээсээ хэтэрсэн тэвчээр, хатуу чанга шаардлагын дор эр хvйстнvvд маань явж ирсэн ч юм бил vv?

Хvн ам зvйн судлаачдын гаргасан судалгаагаар өсвөр насны хөвгvvд охидоос илvv осол гэмтэлд өртөх нь элбэг байдаг аж. Учир нь тэд эр хvн болж яваа. Зоригтой, юунаас ч айдаггvй. Тийм байх ёстой.

Тийм ч учраас юм юманд орооцолдож явдаг бөгөөд архи тамхи, порно кино зэрэг хаалттай бvхэн тэдний сонирхлыг татдаг. Эр хvн хатуу чанга, эр зоригийн бэлгэ тэмдэг гэсэн ойлголт хар нялхаас нь тэдний тархинд бий болдог ажээ.

Бид хvvхэдтэйгээ ойр байж ярилцдаггvйн харгайгаар шилжилтийн насны эрэгтэй хvvхэд толгой дараалан гэмт хэрэгт орох, буруу зам руу хальтрах шалтгаан болдог. Харин хатуухан гараар өсөхдөө гэмгvй гэж аав нар хөвгvvддээ vе vехэн жавтий хvртээдэг хэрнээ охидоо бол бөөцийлөөд л байх нь тэр шvv. Дунд сургуулийн охид багшдаа чихдvvлээд зогсож байхыг та ер нь харсан уу? Намайг бага байхад хэдэн цаг сандал өргvvлж, алганы амт vзvvлдэг багшийн хатуухан араншинг хөвгvvд л шvд зуун тэсдэг байлаа. Гэр бvл, сургууль, гудамжинд, ер нь хаана ч тэр, хөвгvvдэд охидоос илvv хатуу ханддаг жишээг бид мэднэ. Гудамжны, байрны, ахлах ангийн гээд атаманууд бас мундахгvй ээ. Дээрэлхvvлэхгvй биеэ авч явах, аавын алганы амтыг давж гарах, ээжийн тавьсан өндөр шаардлагад нийцэх, дээрээс нь өнөөх л "Эр хvн"-ий нэрийг ёс төртэйгээр хамгаалахаар алхам тутамдаа л тэд бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Ер нь бусдад дээрэлхvvлж, дээрэмдvvлж vзээгvй хөвгvvд тун ховор. Хэн ч тэдэнд эр хvн ямар байх ёстойг хэлж зөвлөдөггvй хэрнээ хэрээс хэтэрсэн "Эр хvн байж" гэдэг vгийг өдөр тутам сануулах нь хэчнээн дарамттай байдаг бол.

Германы сэтгэл судлаачдын дунд хөвгvvдийн сэтгэл зvйг судлах ажил сvvлийн vед тун чухал болоод байгаа гэнэ. Эрэгтэй хvvхэд охидыг бодвол сэтгэлээ уудлах нь ховор, дотроо болж байгаа зvйлийг бусдад барагтай бол хэлээд байдаггvй, учир битvvлэг, хаалттай байдаг. Мөн өвчинд их өртөмтгий байдаг бөгөөд охидоос илvv эмнэлэгт хvргэгддэг гэсэн судалгаа ч гаргаж. Хөвгvvд эрvvл мэнд болон өөрсдийн сэтгэл санааны байдлыг vгээр илэрхийлж гаргахдаа охидоос дор. Тийм учраас баригдмал, хаалттай байдаг гэж тэд дvгнэжээ.

Монголд боловсролоос гээгдсэн буюу сургууль завсардсан хvvхдvvдийн 80 орчим хувийг эрэгтэй хvvхэд эзэлдэг. Хөдөөгийн айлууд хvvгээ мал бараадуулж, өөрсдийн гарын vзvvрт зарахаар сургуулиас гаргах нь жирийн л vзэгдэл. "Эр хvн юм чинь арга нь олдоно, энэ муу охиноо л сургууль номын мөр хөөлгөе гэлцэнэ. Ердөө л хvйсийнхээ байдлаас болоод л эрдэм сурах эрх нь хумигдаж, хувь заяа нь тэр дороо л шийдэгдчихнэ гээч. За тэгээд, арай гэж 10 жил сургуульд сураад төгслөө гэж бодоход "Эр хvн алзахгvй ээ, наймаа хийгээд ч болов, өөрийгөө тэжээчихнэ" гэсэн мөнөөх л гадуурхангvй vзлээр ханддаг нь гэм биш зан. Яг ийм шалтгаанаар дээд боловсрол эзэмших эрхээ хасуулсан хөвгvvд олон бий. Чухам тийм ч болоод их, дээд сургуулийн оюутнуудын 70 орчим хувь нь эмэгтэйчvvд болжээ. Гэр сахиж, хvvхдээ өсгөж хvмvvжvvлэх vvрэгтэй эмэгтэйчvvд эрчvvдийн орон зайг эзэлж, албаны конторт тухалж, ажил хэрэг ярин таахалзаж, тэднээс илvv эрх мэдэлтэй болж эхлэв. Нийт албан хаагчдын 70 гаруй хувь нь эмэгтэйчvvд байгаа нь ч нэгийг хэлээд байна бус уу.

Гадуурхагдаж өссөн хөвгvvдийг өнөөдөр эр хvн рvv итгэлгvйхэн хардаг, хөмсөг зангидсан нийгэм хvлээж байна. Яагаад эрчvvд доройтож, тэдний нэр хvнд сайнгvй явна вэ? Энэ бvхэнд хамтдаа хариулт хайгаад нэг vзэх vv?

Эм хvн эм хvндээ хайртай

.Та аль нэгэн албан конторын хаалгыг татаад vзээрэй л дээ. Хvvхнvvд л голдуу сууж байх вий. Улс төрөөр амьсгалсан өнөөгийн нийгэмд нам болгон дэргэдээ эмэгтэйчvvдийн байгууллагатай гэж байгаа. Эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, хуульч эмэгтэйчvvдийн холбоо, ардчилсан социалист эмэгтэйчvvдийн холбоо, ...ер нь л эмэгтэйчvvдийн гэсэн овогтой гадна дотны төрийн болонтөрийн бус байгууллагуудын TOO ч тоймоо алдсан. Гудамжинд хэд алхаад "Эмэгтэйчvvдийн эмнэлэг" гэсэн хаягтай та таардаггvй гэж vv? Харин эрэгтэйчvvдийч гэх байгууллага тун цөөн, бараг ганцхан даа. Монголын эрэгтэйчvvдийн холбооны дарга нь ч бас эмэгтэй хvн гээд бод доо. Хvvхнvvд хvчээ авч нийгмийг ийм тэнцвэргvй болгосны учир юунд байна? Өнөөх гадуурхагдсан хөвгvvдийн ирээдvйн дvр төрх ийм болгоод байна уу? Нэгэн цагт эрийн боол, гэрийн зарц явсан бvегvйчvvдийн гарт эрх мэдэл шилжсэнээр тэд эр хvнийг ажилд авахаас татгалзан, эрчvvлд итгэл хvлээлгэхээс эмээх болж. Эм хvн эм хvндээ хайртай хэмээн сvрчиг ханхлуулсан дэгжин бvсгvйчvvдээ өөд татаж, ажилд авч, эгнээндээ нэптэсээр байна. Эр хvйстэй захирлууд хvртэл архи уудаг, хариуцлагагvй, сул дорой эрчvvдээ vнэнч, найдвартай, хvчирхэг хvvхнvvдээр солихдоо дуртай болсныг гайхах арга алга.

Ингэхэд эрчvvд маань хаачаа вэ? Тэдэнд ажиллах орон зай vнэхээр vлдээгvй юм гэж vv? Vгvй дээ, хаанаас эрчvvдийг олж болохыг хэлж өгье. Нийслэл даяар танд хөл залгуулдаг такси гэдэг унааны жолооч нар голдуу эрчvvд байдгийг та анзаарсан уу? За тэрийг байя гэхэд хажуугийн баар, зочид буудлын vvдээр шагайгаад vзээрэй. Хараа булаасан хав дөрвөлжин сайхан эрчvvд хаалга сахин ханхалзаад зогсож байх вий. Нийслэлд vvдээ нээсэн хуучин шинэ бvхий л байгууллага, компаниуд харуул хамгаалалтын ажилтантай гэвэл тэр болгонд эрэгтэйчvvд байдаг аа гэсэн vг. За тэгээд мэдээж хэрэг цэрэг цагдаа, гал команд зэрэг хvчний байгууллагуудад очвол эр хvйстнvvдээ нэг дор хамгийн олноор олж харж болно. Vvнээс өөр Монголд эрэгтэйчvvдийн хийх ажил ховор болсон тухай саяхан нэгэн эрхэм хэлж байсныг саналаа.

Нийгэмд илvvдэл эрчvvдийн дvр төрх бий боллоо. Сургууль төгсөж, боловсрол ззэмшин алба хашиж, өөрийн гэсэн орлоготой болсон эмэгтэйд эрчvvд гологдож эхлэв. Vvнээсээ болоод тэд арчаагvй дорой харагдаж, гэр бvл зохиосон ч өрхийн эдийн засгийн ноёрхол эхнэрийнх нь гарт шилжив. Хvvхнvvдийн нийгэм эр хvнийг хаалганы гадна vлдээв. Эмэгтэйчvvд бvхнийг нуруун дээрээ vvрч, дээрээс нь сэтгэлээр унаж архинд дуртай болсон хөөрхий нөхрvvдээ тэгңээд тэд амьдралаа залгуулж явна. Гэхдээ олон олон эрчvvд эрдэм номын мөр хөөж, ажил хийж, бизнес эрхэлж, зах дээр наймаа хийж гэр бvлээ авч явааг vгvйсгэх гээгvй юм. Харин тэднийг сvvдэр мэт дагадаг "Эр хvн байж суудал тавьж өгсөнгvй, эр хvн байж амьдралдаа арчаатай явсангvй" гэсэн тулган шаардалт өөрчлөгдсөнгvй. Бидний бэрхшээл хvмvvс. Тийм ч учраас зориг нь мохох, сэтгэлээр унах, шантрах тохиолдол тэдэнд цөөнгvй байдаг гэдгийг хvvхнvvд маань ч гэсэн санаж байвал зvгээр сэн.

Сайхан эрчvvдийг юу бий болгодог вэ?

Би чамд хоёр хvvхэд төрvvлж өгсөн. Залуу халуун насыг минь чи л vрлээ. Чиний төлөө би өөртөө байгаа бvхнээ зориулсан. Гэр бvлээ тэжээж чадахгvй юм бол яах гэж... Ял асуух мэт ийн vглэж нөхрөө залхаадаггvй эхнэр бараг л vгvй биз. Хажуудах ханиа нэг хар даа. Чамтай л адилхан туг vс нь бууралтчихаж. Нэгэн цагт чиний дурлаж байсан залуу одоо өөрчлөгдөж, духанд нь хэдэн vрчлээс нэмэгдсэн байгаа биз? Яг өөртэй чинь адил. Эмэгтэй та вэ? гавьяатайдаа тvvнд хvvхэд төрvvлж өгч, та өтлөөд байгаа хэрэг биш шvv. Нөхөр минь намайг зоддог. Бид гурван хvvхэдтэй. Суугаад найман жил болж байна. Эхэндээ зvгээр л байдаг байсан. Сvvлийн vед зоддог, уурлаж хэрэлддэг, огцом зантай болчихлоо гэж уйлаад суухынхаа оронд эхэндээ зvгээр байсан тэр эр хvнийг тэгж өөрчлөгдөхөд таны цамнаж омогшдог, толгой дээр нь гарч давардаг, vглээ яншаа, эсвэл бvхнийг хайр найргvй нуруунд нь vvрvvлдэг, ядарчихсан ороод ирэхэд нь ааш муутай угтдаг зан нөлөөлсөн байж магадгvй гэж бодож vзсэн vv? Та өөрөө ханиа эвджээ.

Ханиа эр нөхөр минь хэмээх өөриймсvv сэтгэлээр бус, өнөөдрийн талх, маргаашийн өмсөх хувцас, их холдоо л гэхэд нөгөөдрийн унах машин болгон харж, ёсолж авсан эхнэрийн хайраар бус, өөрт тань насан туршид vйлчлэх ёстой vнэнч амьтан мэт, ааш араншингаа гаргаж хийх сав мэт загнадаг юм биш биз?

Ихэнх эхнэрvvд нөхрийгөө гараад явсан хойно хvvхдvvддээ аав чинь тэгж согтож унаад, тэгж хөгөө чирээд гэж ярих ярихгvйг дэлгэн муулдаг бол нөхрvvд харин ч эсрэгээр, "Ээжийгээ хайрлаж байгаарай", "Ирэхэд нь цай чаначихгvй яагаав" хэмээн нууцхан халамжилдаг гэсэн сонирхолтой дvгнэлтийг гэр бvл судлаачид гаргасан тухай эмэгтэйчvvддээ анхааруулъя.

Бид сайхан эрчvvдийг мэднэ. Хvчирхэг, бахархмаар, эцэг хvнийг, удирдагчдыг мэднэ. Тэдний ард сайхан эмэгтэйчvvд, жинхэнэ бvсгvй хvмvvс байдаг юм. Сайхан эмэгтэйчvvд сайхан эрчvvдийг бий болгож төлөвшvvлдэг. Хайр сэтгэл бол хоёр хvний хамтын хөдөлмөр гэж бид сэтгvvлдээ өмнө нь дурдаж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл босгосон амьдралынхаа төлөө хамтдаа хөдөлмөрлөж чадсан уу гэдгээ эргэн сана л даа. Бусдад бурууг тохож байхын оронд өөрт чинь ч бас "но" байж болохыг тунгаагаад vзвэл яасан юм бэ?

Жинхэнэ эр хvн ховор болжээ хэмээн шогшрох гэж бvv яар. Жинхэнэ эмэгтэй хvн ховордож, хvvхнvvд маань бvсгvйлэг чанараа гээж байгаа учраас жинхэнэ эрчvvд ховордож байгаа юм биш vv гэж эргvvлээд асууя. Хамгийн гол нь тэднийг байгаагаар нь хvлээж авах хэрэгтэй. Тэр тантай л адилхан арван хуруу тэгш, дутагдалгvй амьтан биш ээ.

XXI зууны эрчvvдэд юу чухал вэ? Сайхан эрчvvдийг бий болгодог нэг гол хvчин зvйл нь нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө vнэлэх vнэлэмж байдаг. Тэгвэл өнөөгийн энэ эринд тэдний vнэлэмж нь юу вэ? Чингисийн эзэнт улсын vед эрэлхэг цэрэг дайчин байх нь нэр төрийн хэрэг байв. Тэгвэл тvvний дараахан бурхны хутгийг олсон сайн лам хувилгаан болох нь эрчvvдэд сэтгэлийн ханамж авчирч байлаа. Бидний ад vзээд байдаг социализмын vед намын гишvvн, улаан хувьсгалч байх нь эрчvvдийн амьдралын утга учир болж байв.

Тэгвэл өнөөгийн ардчилсан нээлттэй нийгэмд эрчvvдийн бахархал, өөрсдийгөө vнэлэх vнэлэмж нь гарцаагvй боловсрол мэдлэг болоод байна. 90-ээд оны зах зээлийн шуурганаар боловсролтой олон сэхээтэн ганзагын наймаанд явж, бизнес хөөсөн. Гэсэн ч хэдэн жилийн дараа эргээд харахад тэдний хувьд хэдэн төгрөгнөөс илvv нэр төр гээч зvйл чухал болохыг мэдэрч эхэлсэн юм. Аргагvй шvv дээ, нэгэн цагт өөрөөс нь хамаагvй доод албан тушаалд явсан нөхөр аль нэг яам агентлагт мэргэжилтэн хийж байгаагаараа тvvнээс илvv нэр хvндтэй, олонд ам сайтай явна. Тэгэхээр алт мөнгө, эд баялаг эр хvнд тийм ч их сэтгэл ханамж авчирдаггvй аж. Яагаад өнөөдөр томоохон компанийн захирлууд хэд дахин илvv vнэ төлж дээд сургуулийн диплом худалдаж авахаар улайрч байна гэж бодож байна?

Эр хvн нийгэмд эзлэх байр суурь, мэдлэг чадвараараа гайхуулж, тэр нь амьдралын утга учир, сэтгэл ханамжийн баталгаа нь болдог цагт бид амьдарч байна. Харин тэр vнэлэмж нь байхгvй болоод ирэхээр л эрчvvд сэтгэлээр унаж, архинд дурлаж, арчаагvй сул дорой болдог. Ажил дээрээ боловсролтой хvчирхэг хvvхнvvдэд далаараа цэвэр тавиулчихаад дотор нь юу гээч буцалдаг бол?

Эрчvvд яагаад богино насалдаг вэ?

Эрчvvд эмэгтэйчvvдээс долоон жилээр богино насалдаг гэсэн статистик байна. Эрэгтэйчvvдийн дундаж наслалт 60.8 бол эмэгтэйчvvдийнх 66.5 байх жишээтэй. Бусдад сул дорой харагдахгvй гэж, аливаад хатуужилтай эр хvн гэдгээ мэдрvvлэх гэдэг зангаасаа болоод эрчvvд биеэ гаргуунд нь гаргадаг ажээ. Архи ууж, тамхи татдаг,эрvvл мэндээ төдийлэн тоодоггvй. Тэгвэл эмэгтэйчvvд өөрөө. Тэд гоо сайхандаа санаа тавиад зогсохгvй юу идэж ууж, юу өмсөж зvvхээ хvртэл онцгой анхаардаг. Тvvнээс гадна угийн яриа, бусадтай сэтгэл санаагаа чөлөөтэй хуваалцаж байдаг хvvхнvvдийн хувьд эрчvvдийг бодвол стресст орох нь ч бага байдаг гэнэ.

Vvний яг эсрэгээр бас нэгэн судалгаа анхаарал татав. Дөнгөж төрсөн нялх эрэгтэй хvvхэд ижил насны охидыг бодоход биеийн хөгжил нь зургаан долоо хоногийн хоцрогдолттой байдаг ажээ. Тийм ч учраас нярайн эндэгдэл эрэгтэй хvvхдэд голдуу тохиолддог тухай эмч нар ярьдаг. Тэгэхээр эмэгтэйчvvдээс хөгжлийн хоцрогдолттой төрсөн эрчvvд насны эцэст тэднээсээ бас тvрvvлээд явчихдаг нь бас л санаа зовмоор vзэгдэл шvv. Тvvнээс гадна эмэгтэй хvн өвчин туссан тохиолдолд эсрэг хvйстнээ бодвол эдгэрч төлжих нь ч хурдан байдаг ажээ. Энэ нь магадгvй хvvхэд гаргадагтай нь холбоотой байгалиас заяагдсан физиологийн vзэгдэл ч байж болох юм.

Тэтгэвэртээ суусан өвөөгөө эргээд дурсъя л даа. Бөгшvvлж ханиалгадаг, бие султай өвөөгөө бага байхаасаа л би өрөвдөж ирсэн. Магадгvй залуудаа ид жавхаатай, гялалзсан сайхан эр байсныг нь vгvйсгэхгvй. Харин тэр эмээг бодвол илvv туниа муутай. Ануухан буурайгийн маань дэргэд арчаагvй сул дорой санагддаг байж билээ. Эрчvvд хөгшрөөд ирэхээрээ авгайгийнхаа гарыг л харж амьдардаг юм байна даа гэж өөрийн эрхгvй бодол төрдөг байсан шvv. Өвөөгийн хийдэг ажил нь сонин унших. Хааяа уншсан зvйлээсээ болж яасан их нервтэж, эмээг сандаргадаг байсан гэж санана. Хувьсгалт намд vнэнч зvтгэж явсан улаан фэн тvvнд таалагдахаасаа илvv таалагдахгvй зvйл их юм байх аа, энэ нийгэмд. Дэмий цаас шагайж байж даралтаа ихэсгэчих юм гэж эмээ vглэдэгсэн. Одоо өвөө маань бурхны оронд явчихсан л даа.

Гэхдээ эргээд бодоход дээхнэ vеийн хvмvvсээс эерэг биш шинж тэмдэг ажиглагддаг. Социализмын vед эрэгтэй хvмvvсийг маш их улс төржvvлж, сэтгэл санаа, хувийн зан чанарт нь хvртэл айхавтар их нөлөөлж байсны гэрч нь миний өвөө юм болов уу гэж би боддог. Vзэл суртлын хvчтэй систем хувь хvнийх нь хувьд vгvйрvvлж vнэхээр чадаж. Намтай холбоотой ажлыг хамгийн чухалд тооцдог мөртлөө гэр бvлийнхээ асуудпыг хамгийн сvvлд тавьдаг зан миний өвөөгөөс бусад хvнд ч байсан байж таараа. Улс төржиж, хийрхэж, сонин гарчиглаж суухдаа хvртэл дотор нь ямар нэгэн юм буцалж байдаг юм уу гэмээр нvvр нь янз янзаар хувирч суудаг сан. Хэтэрхий их солиоруулсан vзэл суртлын механизм миний өвөөгийн насыг хэдэн насаар хулгайлчихсан юм шиг санагдах нь бий. Өнөөдөр ч гэсэн бид улс төржсөн нийгэмд амьдарч байна. Ардчилсан нам, хувьсгалт нам гэж аягvй л бол цэцэрлэгийн хvvхдvvд хvртэл талцан тоглож суугаа ч байж мэднэ.

Эрчvvдээ эрчvvд шиг байлгая

Хайрлуулж өссөн хvvхэд хайр дааж, хайрлаж мэддэг хvн болдог гэсэн vгийг мэдэх vv? Тэгэхээр эр хvйстнvvдээ шоовдор хөвгvvн байх vеэс эхлэн өөрөөр хандах цаг болсон юм биш vv? Дэндvv хатуу шаардлага тавьж, дэндvv их зvйл тэднээс шаардахаа больё. Байгаа чигээр нь хvлээн авч, байгаагаар нь тэднийгээ хайрлая. Нийгмээс гадуурхагдаж, хvvхнvvддээ гологдох болсон хөөрхий эрчvvдээ өнөөдрөөс эхлээд хайрлая.

Эр хvний нөмөр нөөлгийг тvшиж, эр хvн гэдгийг нь илэрхийлэх бvхэнд нь дасан тэмvvлэх гэж бид энэ хорвоод амьдардаггvй гэж vv? Орой хариад ханьдаа эрхлэх гэж, орчлонд тvvнийхээ хамгийн сайхан бvсгvй нь байх гэж, хөлстэй цамцыг нь угааж өгөх гэж, хөөрхөн алаг vрийг нь төрvvлэх гэж бид эмэгтэй хvн болж төрцгөөсөн. Гэрээ дvvргээд хоймортоо суусан эр хvн хэчнээн сvрлэг харагддаг гээч. Vг нь жинтэй, харц нь буурьтай намбалаг сайхан эр хvний гэр бvл нь ч гэсэн тийм тvвшин сайхан байдаг. Эмэгтэйчvvд шиг vглэж яншаад байхгvй, барагтайд хөнгөн хуумгай хөдлөхгvй, буурьтай, ухаалаг, гуниггvйхэн, гvндvvхэн эрчvvдээрээ бид бахархах ёстой юм.

"Эр хvн байж... " гэсэн тулган шаардалт, "Эр хvн байж" гэж хэлэх бvртээ бид эмэгтэй хvн тэднээс заавал дутуу байх ёстой гэж зарлаад байдаг биш гэж vv? Эрчvvд маань сул дорой, арчаагvй гундуу байгаа нь эмэгтэйчvvдтэй л холбоотой. Хазайхад нь тvшиж, хальтирахад нь тулах авааль эхнэр нь байж чадаагvй учраас л эрчvvдийнхээ уруу дорой яваад бvсгvйчvvд бид өөрсдөө ташуур өгсөн ч байж мэднэ. Эрчvvдээ хайрлая, тэдэнтэйгээ өрсөлдөж биш, өөриймсөж амьдаръя.

Цэргvvдийн баяр бас эрчvvдийн баяр

Цэргийн баярыг 1911 оны цолдугаар сарын 11-нд Алтанбулагт анх тэмдэглэж тvvхтэй. Энэ нь одоогийн Улс тунхагласны баярын өдөр л дөө. Нэлээд хожим гуравдугаар сарын 18-ны өдрийг зэвсэгт хvчин байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэх болсон гэдэг. Маргааш/Өнөөдөр/ зэвсэгт хvчний 87 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Цэрэг цагдаа, хvчний байгууллагынхан, цэргийн дvрэмт хувцастай бvх эрчvvдийн маань баярын өдөр.

Манайд энэ өдрийг эрчvvдийн баярын өдөр мэтээр тэмдэглээд ч бvр хэвшчихэж. Эмэгтэйчvvдийн баяр, Эх vрсийн баяр нэрийн дор хvvхнvvд жилдээ хоёр гурван удаа баярладаг юм чинь эрчvvд бид юундаа дутах вэ гэсэн байх л даа. Хvvхнvvд маань нь ч гэсэн тэднийгээ баярлуулахаар зэхэж, Мартынхаа хариу болгож бэлэг өгөхөөр бэлтгээд амжжихсан яваа. Цэргийн баяраас гадна тэдэнд зориулсан өөр нэг баяр байдаг нь Монголын эрэгтэйчvvдийн холбооноос жил бvрийн наймдугаар сарын 8-ныг аавуудын баяр болган тэмдэглэдэг билээ.

Харин манайх шиг жижиг оронд энэ олон цэргийн дарга, хурандаа, генерал байх хэрэгтэй юм уу, vгvй юу гэж хааяа боддог. Зэвсэгт хvчин, цэрэг армийн нvсэр бvтэц өнөө хэр нь өөрчлөгдөөгvй ирсэн. Харин жил ирэх тусам цолтнуудын тоо нэмэгдсээр байгаа. Бөхийн барилдаанд тав давсан бөхөд л цол өгнө. Клубийнх нь тамирчид олон улсын тэмцээнээс медаль аваад ирэх юм бол ахлах дэслэгч ч билvv бас нэг цолоор шагнана. Дайнд байлдаж, эрэлхэг гавьяа байгуулсан хvмvvст өгдөг одон медаль, цол тэмдгийг автоматаар ингээд тараагаад байгаа нь хачирхмаар санагддагийг нуугаад яах вэ. Гажиг vvсээд байгаа энэ системийг vнэлж цэгнэх ч яамай, юутай ч цэргийн алба хааж байгаа бvх байлдагчдад, Монголын бvх эрчvvддээ Зэвсэгт хvчний 87 жилийн ойн баярын халуун мэнд дэвшvvлье.

Мэргэжилтний vг

Манай эрэгтэйчvvд өөрсдийгөө хөгжvvлэх ёстой

Монголын эрэгтэйчvvдийн холбооноос "Эрэгтэйчvvдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" сэдэвт анхдугаар чуулганыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байгаа ажээ. Тус холбооны гvйцэтгэх захирал Д.Бадамцэцэгтэй уулзаж ярилцлаа.

- Монголд ер нь эрэгтэйчvvдийн байгууллага танайхаас өөр бий юv?

- Тийм ч олон байдаггvй. Монголын эрэгтэйчvvдийн холбоо 2003 онд анх байгуулагдсан. "Бид жинхэнэ эр хvн" гэдэг клуб байдаг. Дандаа есvс шvтдэг залуус энэ клубийг ажиллуулдаг. Манай холбоог байгуулагдсаны дараа ганц хоёр эрэгтэйчvvдийн эмнэлэг нээгдсэн. Эрэгтэйчvvдийн хувцас зардаг ганц нэг дэлгvvр шинээр бий болсон. 2-3 сарын өмнөхөн эрэгтэйчvvдэд зориулсан гоо сайхны vйлчилгээний төв нээгдсэн байна лээ. Өөр эрчvvдэд хандсан байгууллага байдаггvй.

- Нийгэмд эрэгтэйчvvдийн байр суурь эмэгтэйчvvдийнхээс багасаад байгаа хандлага ажиглагддаг. Танайхаас энэ талаар судалгаа хийдэг vv?

Эрэгтэйчvvдийн талаар гарган тавьж байгаа асуудал хэд хэдэн зvйлтэй шууд холбоотой л доо. Боловсролын салбарт гэхэд арван жилийн сургуульд ахлах анги руугаа хөвгvvд багасах хандлага байна. Vvнээс гадна их, дээд сургуульд суралцаж байгаа хvмvvсийн 38 хувь нь л эрчvvд байх жишээтэй. Гэтэл мэргэжил сургалт vйлдвэрлэлийн төвд эрэгтэйчvvд илvv байгаа. Нөгөө талаар эрvvл мэндийн хувьд эрэгтэйчvvдийн дундаж наслалт 62.5 байхад эмэгтэйчvvдийнх 69.3 байна. Хvн амын 48.8 хувийг эрэгтэй хvйс эзэлдэг. Монголын хэмжээнд гурван эрэгтэй тутмын хоёр нь илvvдэл жинтэй байна. Өөр нэг зvйл нь өнөөдөр цэргийн албанд ирж байгаа залуучуудын асуудал байна. 2007 оны байдлаар цэрэгт татагдахаар ирж байгаа гурван залуугийн нэг нь эрvvл мэндээр тэнцэхгvй байна, долоон хvний нэг нь бичиг vсэг мэдэхгvй байна. Энэ бол их өндөр тоо. 2007 оны байдлаар гэхэд 21268 гэмт хэрэг бvртгэгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 16.5 хувиар өссөн байна. Эмэгтэйчvvдийн баяраар гэхэд 850 эрчvvд эрvvлжvvлэгдсэн гэсэн тоо баримт байна. Энэ бvхэнд эрэгтэйчvvдийн төлөвшил, хvмvvжил нөлөөлж байна. Хэдийгээр ядуурал, нийгмийн ороо бусгаа байдалтай холбоотой байгаа боловч өөрөө өөрийгөө авч явах, жолоодох ухаан

эрэгтэйчvvдэд дутагдаад байгаа нь харагдаж байгаа юм.

- Яагаад өнөөдөр нийгэмд ийм тэнцвэргvй байдал vvсчихэв?

- Жендерийн тэгш бус байдлаас болоод энэ янз бvрийн асуудал гараад байгаа юм л даа. Юун тvрvvнд жендерийн тэгш байдлыг хангах ёстой юм. Эрэгтэй, эмэгтэй хvмvvс адилхан боловсрол эзэмшиж, адилхан хууль эрхийн мэдлэгтэй байх ёстой. Гэр бvлдээ адил тэгш оролцох ёстой. Өнөөдөр эмэгтэйчvvд илvv боловсролтой болж байна. Эрэгтэйчvvд тэднээс боловсролоор хоцорч байгаа учраас монгол эмэгтэйчvvд гадны хvнтэй суух хандлага гараад байна. Нөгөө талаар манай эрэгтэйчvvд өөрсдөө хөгжих ёстой. Өөрийгөө хөгжvvлэх ёстой. Бие бялдрын хувьд эрvvл чийрэг байх ёстой. Гэрлэх насны эмэгтэйчvvдийн 38 хувь нь өөрөөсөө доогуур боловсролтой эрчvvдтэй гэр бvл болж байна. Vзэл бодол, бvх юман дээр зөрөө гарна аа даа. Хоёулаа нэг зvг рvv харж чадах уу, чадахгvй юу. Нэг нь бичиг vсэг мэдэхгvй, нэг нь арван жилийн боловсролтой байхад тэр гэрт хvмvvжиж байгаа хvvхдэд яаж нөлөөлөх вэ? Vvнийг хvн болган ойлгох ёстой. Энэ утаараа өнөөдөр хvн ам зvйн бодлого алдагдах талтай.

- Танайд хандаж эрчvvд хэр их ирдэг вэ?

- Эрэгтэйчvvд нэлээд ханддаг. Ялангуяа аав нар их ирдэг. Vр хvvхдэдээ зодуулж байна, vр хvvхэд нь аавыгаа хайхрахгvй байна, ээж нь нас барсны дараа аавыгаа дорд vзэж байна гэж хэлж ирдэг. Залуучууд ийм хандлага гаргаад байна. Эрх нь зөрчигдөөд хvчирхийлэлд автагдаад орж ирж байгаа аавууд ч байдаг. Өөрөө боловсрол нимгэн, өөрөө өөрийгөө авч явах чадваргvй, ийм байдлаасаа болоод эхнэрийнхээ ах дvv нарт зодуулаад орж ирж байгаа хvн ч бий. Гадагшаа ажил хийх гэж яваад сэтгэл санааны гутралд орж архи уудаггvй байснаа архи уудаг болоод Монголдоо хvрээд ирэхэд эхнэр хvvхэд нь хvлээж авахгvй, сэтгэлийн шаналалд орчихсон эрчvvд ч бий. Тэгэхээр эрэгтэйчvvдийн сэтгэл зvйг ойлгодог сэтгэл зvйн алба ажиллуулах шаардлагатай байна. Нөгөө талаар эрчvvдэд зориулсан нөхөн vржихvйн эрvvл мэндийн тусламж vйлчилгээ бараг алга. Цөөхөн тооны эрэгтэйчvvдийн эмнэлэг ажилладаг. Дандаа хувийн хэвшлийнх. Нэг дvvргийн эмнэлгийн дэргэд эрэгтэйчvvдийн кабенит ажиллах хэрэгтэй байна. Янз бvрийн бэлгийн замын халдарт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг тэдэнд хэлж ярьж өгөх хэрэгтэй.

Г.Оюунгэрэл

No comments: