Tuesday, November 13, 2007

Монгол хvний сэтгэл яасан уудам юм бэ?!


Нэг ийм нэртэй онигдой байна. Онигдойгоо ч хат даа шившиг юм даа!

Манай төр засаг төрийн тvшээд нээрээ ичих нvvрээ ч элгэндээ наана гэдгийг ч ёстой vзvvлэх шиг болж байна гэнэ шvv цаана чинь.

Ямар сайндаа л ард тvмэнд хэлэх vг нь олдохоо болиод *Монгол төрийн сэтгэл яасан уудам юм бэ?* гэж егөөдөж суухав дээ.

-Онгоц осолдож олон сайхан эрс амь эрсдэв. Онгоцны багийнхантай холбоо тасраад сураггvй болчихоод байхад манай төр засгийн бараг бvхий л эрхэмvvд юун онгоц манатай Чингис зочид буудалд нэгэн УИХ-ын гишvvнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд найрлаж байсан гэдэг. Эрх мэдэлтнvvдийн сэтгэл яасан уудам юм бэ?!

Ингээд нэг юм эрхэм төрийн тvшээд албан тушаалтнуудын архи шар хоёр тайлагдаж даруй 72 цагийн дараа нэг юм унаж осолдсон онгоцыг олж анханы тусламж vзvvлсэн байдаг. Харамсалтай нь эрэл хайгуул анханы тусламж цаг алдсан хариуцлагагvй байдлаас болж олон сайхан эрс амь эрсэдсэн байлаа. Төр ч төмөр нvvр гэдгийг vзvvлж ар гэрийнхэний нь улаан нvvрэн дээр улс орон даяар телевиз зурагтаар шууд л амь эрсэдсэн хvмvvсийн нэрийг дуудаж олны сэтгэлийг урав. Уй гашууд автуулав. Аз болж тухайн vед зvрх муутай хvн байж таарсангvй юу бурхан харж vзэв vv ганц нэг хvн цочирдож ухаа алдаж эмнэлгийн тусламж авсаныг эс тооцвол зvрх нь хаагдаж дахин хvн эндсэнгvй. Энэ явдлыг харсан зарим нэг эмч сэтгэл зvйчид төр засаг албан тушаалтнууд их буруу зvйл хийлээ гэж хэлж яриад л өнгөрөв.

Онцгой байдлын сайд суудлаасаа сайн дураараа огцорохоо мэдэгдэж хар шил зvvж хачин их гашуудаж гэмшиж буруугаа хvлээв. Гэтэл нэг их удалгvй энэ байдлаасаа буцаж харин ч Онцгой байдлын газрын ажилтан албан тушаалтнуудтайгаа ил далд тэрсэлдэж халаа сэлгээний асуудалд орооцолдож эцэстээ хэвлэлээр байлдаад өнгөрөв. Албан тушаал гэдэг сул дорой нэгэнд хvний алтан аминаас илvv vнэтэй байдаг нь энэ аж. Энэ сайдын сэтгэл яасан уудам юм бэ?

-Эв нэгдлийн засгийн газрын тэргvvн М.Энхболд хариуцлага алдсан сайдууддаа харицлага тооцож чаддаггvй гэж сөрөг хvчин болоод олон нийтэд чичлvvлэх болов. Бvр сvvлдээ өөрийг нь ч огцруулах асуудал босож ирэв. Гэнэт ухаа орсон сайд vхэхдээ vхэр буугаа тавина гэдэг шиг юм болж нэг л өглөө 4 сайдыг суудлаас нь хуу татах саналаа гаргав. Гэвч нөгөө хэдэн зөөлөн суудлаасаа ховхрох дургvй эрх ямбаны төлөө юу ч хийхээс буцахгvй сайдууд нь мань эрийн эсрэг босч элдэвээр шантаажилсан гэдэг. Аль хотын дарга байх vеэс нь улбаатай газрын наймаатай холбоотой олон хууль бус явдал гэмт vйлдлийг нь сөхөж дарамталсан гэх. Унахаа хvрвэл хамтдаа зууралцаад унахаа ч шивнэсэн юм байх. Ингээд л Монгол улсын ерөнхий сайд өөрийн мэдэгдэл шийдвэр байр сууринаасаа тэр дороо 360 градус эргэж буцаж хайрт сайд нартайгаа эвтэй найртай амар сайхандаа жаргаж суухаар болсоноо мэдэгдэж олныг алмайруулав. Монгол сайдуудын сэтгэл ямар уудам юм бэ?

-Монгол улсын бvхэл бvтэн нэгэн сум ашиг хайсан хужаа, алтны төлөө нvдээ ухахаас сийхгvй болсон хурган эрх мэдэлтэн болоод хууль хяналтынханы ажлаа хийдэггvй байдлаас болж онц ноцтой химийн хорт бодист хордож гамшигийн байдалд хvрэв. Хvн амьтан байгаль хордов. Төр засгийн эрхэнд байгаа эрх мэдэлтнvvдийн суудал ганхаж байгаа энэ vед, ирэх сонгууль хаяанд ирсэн энэ vед гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг л юм болов.

Гэтэл Монголын төр засаг, холбогдох байгууллага нь энэ бол тийм сvр бадруулах гамшиг биш гэж айлдав.

Бvvр цианит болон мөнгөн ус нь тийм ч хортой бодис биш гэж бурав.

Хvн ардын биеэн дээр гарсан хордлого тууралтыг хамуу болгож хувиргав.

Хордсон уснаас ундаалж vс арьсгvй улаан тугал гаргасан vнээг гахайтай явалдсанаас болсон болгож гөрдөв.

Дарханы засаг дарга өөрийн биеэр тус суманд очиж тусгай бэлтгэсэн өөр газрын ногоо идэж хор хордлого байхгvй гэдгийг vзvvлж жvжиглэв.

Төрийн ордонд эрхэм сайд дарга нар бvх юм сайхан боллоо гэж бvжиглэв. Yгvй энэ монгол төрийн сэтгэл яасан уудам юм бэ?!

-Одоо УИХ-ын гурван гишvvний асуудал босож ирэв. Хадгаламж банкны мөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж цөлмөсөн гэгдэх гэмт хэрэгтэний дотны найзууд гэх Жунай, Шатар, Хvрлээ гэх нэр бvхий УИХ-ын гишvvдийн бvрэн эрхийг тvтгэлзvvлэн шалгах шаардлагатай байгаагаа хууль хяналтын байгууллагаас гаргаж ээ. Учир нь сайн эрс нийлээд гадны казинод их хэмжээний мөнгөөр тоглож туйлж баруун солгойгvй цацаж явсан гал хамууд болох нь янз бvрийн нотолгоогоор батлагдаад байгаа бололтой. Ингээд л тэднийг мөрдөн байцаах шаардлага хууль хяналтынханд гарсан аж. Харин одоогоор ажиглагдаж байгаагаар ангийн нөхөд болоод авралт нам нь тэднийгээ хамгаалаад хаацайлаад vлдэх магадлал өндөр байгаа тухай эх сурвалжууд өгvvлж байна. Хэрхэхийг цаг хугацаа Хувьсгалт нам хоёр мэдэж дээ... Монгол Ардын Хувьсгалт Намын сэтгэл яасан уудам юм бэ?

Yгvй ийм л хvмvvсийг сонгож итгэж байдаг цаашлаад зvгээр л хараад мэл гайхаж цэл хөхрөөд сууж байдаг ард тvмэн бид буюу Монгол хvний сэтгэл яасан уудам юм бэ?!...

/bolod.m/

Эх сурвалж: http://blogmn.net/bolodM

No comments: