Sunday, November 18, 2007

Танд сонгуульд өгөх нэг санал бий, Надад бас нэг санал бий


Монголын хvн ам аль хэдийнэ 2004 оны эхний байдлаар 2 сая 504 мянга болсон. Эдний 40% нь 18 аас доош насны хvvхэд залуучууд. Харин насанд хvрсэн иргэдийн 7-8% нь гадаадад суурьшиж байна. Энэ бvлэг хvмvvс Монголын шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг гээд олон чухал салбарт vнэлж баршгуй их хувь нэмэр оруулдагийг монгол хvн бvр хэлvvлэлтгvй сайн мэднэ. Ард суугаа ах дуу, хамаатан саднаа тэтгэж, тэжээж байдаг гадаадад суугаа бидний монголчууд Монгол улсын улс төрийн сонгуульд оролцох эрхтэй юу? Мэдээжийн хэрэг. Энэ бол vндсэн хуулиар олгогдсон хамгийн том улс төрийн, иргэний эрх маань. Харин энэ эрхийг манай улс төрийн тогтолцоо, сонгуулийн тухай хууль хангасан уу гэвэл vгvй. Сонин хэвлэлээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр ч төсөл хэлэлцэгдэж буй тухай сvvлийн vед мэдээлсэн боловч улс төрийн хvчнvvд гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн тухай ярьж, мэтгэлцэж буй тухай нэг vг ч сонсогдохгvй байна. Цаг хугацаа элэн улирахад хэрэгцээ дагаж нийлvvлэлт өсдөг зах зээлийн хууль билээ. Тvvнтэй уялдаад энэ асуудлыг одооноос төлөвлөж шийдэх нь сонгогч бидний зайлшгvй шаардлага мөн гэдэгтэй та санал нийлэх vv?

ТЭД БОЛ УХААЛАГ СОНГОГЧИД
Гадаадад суурьшсан Монголчууд хөрөнгө мөнгө, амжиргааны хувьд Монголын дийлэнх хvн амаас илvv нь нууц биш. Явсан газар, vзсэн нийгмээ бас халаасны хэмжээгээ дагаж нvд ч нээгддэг биз. Байгаа улс орныхоо соёл, нийгмийн ололтыг илvv соргогоор тусгаж байгаа, олон хувь нь их, дээд сургуульд суралцдаг, ихэнхи нь дунд болоод дээд боловсролтой, цаашилбал нарийн мэргэжил эзэмшиж, мастер докторын зэрэг хамгаалсан, монголын сэхээтний давхаргын төлөөлөгч олон хvн тэдэн дунд бий. Товчхондоо бол улс төрийн зөв сонголт хийж чадах боловсролтой, vндэстний хар массаас арай ангид давхаргийнхан гэж хэлж болно. Тэд бол vндэстний багагvй хувь, vндэстний баялаг, тэр утгаараа төрийн дээд эрх мэдлийг барьдаг парламэнтийн сонгуульд тэдний төлөөлөл байх нь чухал болов уу.

ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛЫН ТООГ БАГЦААЛАХ НЬ
Гадаадад байгаа нийт сонгогчдын тоог гаргах хэцvv, энэ талаар албан ёсоор гаргасан судалгаа баримт байхгvй байна. АНУ-д багцаалсан тоогоор 16000 гаруй монголчууд бий гэсэн мэдээлэл бий. Солонгост бол 30,000 орчим, Их Британид 6000, Германд 3000, Австралид тэд, Голландад тэд гээд сонин хэвлэл янз бvрээр л мэдээлдэг. Харин албан бус тоогоор 100,000 монгол иргэд гадаадад гарсан гэх баримт бий. Тэдний дийлэнхи нь 18 наснаас дээш буюу сонгуульд санал өгөх эрхтэй хvмvvс. Гадаадад буй энэ олон сонгогчийн тоо УИХ-ын сонгуульд ямар нөлөө vзvvлэх вэ гэдгийг гаргахын тулд өнгөрсөн сонгуулийн хэдэн тоо баримтыг тvшье. СЕХ-ны мэдээлснээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд 1 сая 280 мянга орчим хvн сонгогчийн нэрсийн жагсаалтанд орсноос 1 сая 52 мянган хvн буюу 82.2 хувь нь сонгуульд оролцсон байна. УИХ-н сонгуульд ялж сонгогдсон 74 гишvvдийн сонгогчдоос авсан дундаж саналын тоо 7646 байна. Хамгийн олон сонгогчтой Хөвсгөл аймаг гэхэд сонгуулийн 4 тойрогтой, 69,5 мянган хvний нэрсийн жагсаалттай, тvvнээс 56.8 мянган хvн санал өгчээ. Хамгийн цөөхөн сонгогчтой буюу 27.1 мянган сонголч бvртгvvлсэн Өмнөгoвь аймагт гэхэд сонгуулийн 2 тойрог ногддог. Төв аймгийн 36-р тойрогт гэхэд 4000 хvрэхгvй саналтай нэр дэвшигч УИХ-ийн гишvvн болсон байх жишээтэй. Тэгвэл монголд буй нийт сонгогчдын 8-10% тэнцэх сонгогчид буюу нэг Хөвсгөл, нэг Өмнөгөвь аймгийн нийт сонгогч иргэд харийн оронд сонгох эрхгvй сууж байна. Энэ хvмvvс дангаараа 6-аас доошгvй тооны УИХ-н гишvvн сонгох бололцоотой гэж хар ухаанаар тооцож болох бөгөөд Монгол дахь оршин суух харъяаллаараа бол тvvнээс хавьгvй олон тойргийн сонгуулийн дvнд хvчтэй нөлөөлөх чадвартай. Мэдээж гадаадад байгаа дийлэнх хvмvvс сонгуульд оролцох магадлал одоогоор бага гэж тааварлаж болох ч хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гадаад оронд сонгуульд оролцох бололцоог хангах эрх зvйн орчныг бvрдvvлж чадвал vр дvн маш эерэгээр гарах учиртай. Монгол улсын нийт сонгогчдын 80 гаран хувь сонгуульд оролцдогоороо дэлхийд дээгvvр ордогийг энд бас мартаж болохгvй. Нөгөөтэйгvvр өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хvнийхээ боломж, потэнциалыг нэмэхийн төлөө, vр хvvхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгvй хvний газар аз мэдэн нvvдэллэж яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард тvмний өмнө төрийн хvлээсэн vvрэг нь билээ.

ГАДНЫ ТУРШЛАГА
Гадаадад буй иргэдийнхээ саналыг улс төрийн сонгуульд тооцдог энэ практик аль бур 1918 оноос хойш Их Британи, Герман, Финланд, Белгид, 1970 аад оноос хойш АНУ, Канад, Испани гээд бусад дэлхийн олон улс оронд хэрэгжиж эхэлсэн байна. 1990 ээд оноос хойш Швэд, Щвэйцарь, Итали, Норвэги болон бусад орнууд энэ сонгуулийн хувилбарыг сонгосон. Унгар, Словак гээд дэлхийн олон оронд энэ сонголтыг хийх шатандаа байна. АНУ-ын жишээг татая. Энэ оронд 1975 онд анх Гадаадад буй Иргэдийн Сонгуульд санал өгөх эрхийн тухай хууль батлагдсан байна. өнөөдөр Иракт байлдаж буй Америк цэргvvд 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа шуудангаар явуулж байна. (Fedex бас хямдралтай vйлчилж буй) Монголд байгаа Америк иргэдийн ихэнхи нь шуудангаар, Калифорни мэтийн мужийн харьяат иргэдийн зарим нь факсаар саналаа явуулж байна. Дэлхийн 64 орноос vнэгvй ярьж сонгуулийн талаар мэдээлэл авч болох vнэгvй утасны дугаартай, муж тойрог болгон сонгуультай холбоотой мэдээ баримтыг вэб хуудсандаа тавьжээ. Санал тооллогод сонгогчийн гарийн vсэг, хаяг, нийгмийн хамгааллын дугаарыг шалгаж vнэн зөвийг тогтоосны дvнд саналын хуудсыг хvчинтэйд тооцно.

САНАЛ ХУРААЛТЫГ ЯАЖ ЯВУУЛАХ ВЭ?
Одоогийн сонгуулийн хуулийн нэгдvгээр бvлгийн хоёрт санал авах өдөр эх орондоо байгаа иргэн санал өгнө гэж заасан байгаа. Хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орвол харь оронд байгаа ч байнгын хаяг харьяалал нь монголд хэвээрээ гадаадад суугаа монголчууд өөр өөрийн тойргийн нэр дэвшигчийн төлөө тухайн улсад байгаа манай Элчин сайдын яам, Консулын газарт биеэр болон шуудангаар саналаа илгээж болох хувилбар байна. Монгол улс 24 оронд ЭСЯ, 4 газар Консулын газартай. Тэгвэл Вашингтон, Лондон, Токио, Сөvл, Москва, Берлин, Оттава, Парис, Эрхvv гээд ЭСЯ, Консулын газар байрлаж буй том хотуудад төвлөрсөн олон мянган монголчууд биеэр ирж саналаа өгөх бололцоотой болно. Шуудангаар санал явуулах тохиолдолд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа өгөх хvмvvс Монгол дахь СЕХ-ноос тусгай анкет бөглөн саналын хуудас хvсэмжилж, өөрийн байгаа орны шуудангийн хаягаар саналын хуудсаа хvлээн авч улмаар Монголд болох сонгуулийн өдрөөс тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа илгээж болно.

СОНГУУЛИЙН БУЛХАЙ
Сонгуулийн булхай Амэрикад ч гардаг Монголд ч гардаг нь тодорхой. Гэхдээ хөдөө сумаар сонгуулийн хайрцаг бариад санал хурааж яваа сонгуулийн хэсгийнхэнд найдаж болсон юм чинь төрийн сvлдний өмнө тангарагаа өргөөд гадаад оронд Монголоо төлөөлж буй Элчин сайд, Консулийн эрхэмvvдэд энэ ажлийг даалгаж, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор сонгуульд өрсөлдөж буй намын төлөөний хvмvvс сонгууль шударга явагдах нөхцөлийг харилцан хянаж, гадны ажиглагчийг байлцуулаад саналаа хураахад болохгvй зvйл байхгvй. Мөн сонгуулийн ажлыг шударга бусаар удирдан явуулсан, сонгогчид шан харамж амлаж, элдэв хууль бусаар нөлөөлөх явдлаас сэргийлж эрvvгийн чанга хууль дvрмийг боловсруулах нь зайлшгvй. Энэ дашрамд хэлэхэд, эдийн засгийн хувьд гадаадад байгаа гэхээсээ монголд байгаа сонгогчид мөнгө болон амлалтад хуурагдах магадлалтай.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БУЮУ “ХАРААР” АЖИЛЛАГСАД
Мэдээж уншигч та хараар ажиллаж буй хvмvvс яах вэ гэж гайхан сэрдэж байж болох юм. Сонгогчийн визний хугацаа хэтэрсэн, тухайн улсын цагаачлалын хууль зөрчсөн г.м нөхцөл байдал бол Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хаана гэсэн vг биш. Хэрэв гадаадад буй сонгогчийн хувийн нууцлалыг хадгалах эрх зvйн орчинг сайн бvрдvvлж өгч чадвал энэ бол шийдэхэд хэцvv асуудал биш санагдана. Сонгогчийн визний статус, орон байршил, хувийн мэдээллийг засгийн газар, хувь хvн, байгууллага ашиглах, олонд нээлттэй болгохын эсрэг хууль тогтоомжийг батлан гаргаснаар энэ асуудал хуулиар зохицуулагдаж болно.

ТӨГСГӨЛИЙН VГ
Та баян хvн байж болно. Та ядуурлын доод хэмжээнээс бага орлоготой дэлхийн нvдэнд “эмзэг” гэж харагдах Монголын хvн амын золгvй 40%-ийн нэг байж болно. Та Fortune 100–д жагсаагддаг пvvст ажилладаг байж болно. Та Итали гуанзанд аяга угаадаг байж болно. Та арлын орны их сумоч байж болно. Та төмрийн vйлдвэрт ган хайлуулдаг байж болно. Та Принстонд сурдаг ч байж болно. Бvр УИХ-ын эрхэм гишvvн ч байж болно. Болохгvй, ялгахгvй байхын аргагvй. Тэгэхдээ бид иргэн хvнийхээ хувьд төрийн сvлдний өмнө эрх тэгш байх ёстой. Тэр бол Танд сонгуульд өгөх нэг санал бий, Надад бас нэг санал бий

(Гадаадад суугаа Монголчуудын улс төрийн сонгуульд оролцох эрхийн тухайд)
Даваабатын САЙНБАЯР

2 comments:

Mr.Ocean said...

Үнэхээр голд нэгэн зүйл тээглэж байна. Учир юу гэвээс Монголын ард түмэн өөрдсөө гадаадад суугаа найзыгаа, үр хүүхдээ, аав ээжийгээ, ахан дүүс, эмээ өвөөгөө ялгаварлан гадуурхах гэж буй явдал.
Өөрсдөө ухаарахгүй байж болноо, УИХ, СЕХ зэрэг байгууллагууд гадаад оронд сонгууль явуулахгүйгээр сонгуулийн зардлыг хэмнэхээр шийдсэн байж болно. Магадгүй эрх баригчид гадаадад суугаа Монголчууд ухаалаг сонголт хийчихээс ч айсан байж болно. Гэхдээ энэ хэмнэлт нь гадаадад суугаа монголчуудаас эх орон руугаа хөрвүүлж байгаа баялагаас хавь илүү гарахгүй л байх.
Асуудлын гол нь сонгогчид өөрсдөө мэдлэг, идэвх маш дутмаг байгаатай л холбоотой байна. Өнөөдөр эх орондоо ажиллаж амьдарч байгаа монголчуудын ихэнх нь энэхүү гадаад дахь монголчуудын сонгуулийн эрхийг түтгэлзүүлж байгаа талаар мэдээлэлтэй л байгаа. Яагаад гэвэл тэд мэдээллийн хэрэгслийг өдөрт дунджаар 30-90 мин ашигладаг л байгаа. Тэгэхээр тэд өөрсдийн мэдэх гадаадад суугаа хүмүүсийн сонгуулийн эрхийг хамгаалах талаар тэмцэл өрнүүлэх өргөн боломжтой.
Харин гадаадад суугаа монголчуудын хувьд бол өөрсдийн ганц мэдээллийн суваг болох интернетээр л өөрсдийн гадуурхагдах асуудлыг эсэргүүцэн тэмцэж чадна.
Монголчууд маань бодож үзээрэй, та болон таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн, хамаатан, төрөл төрөгсөд, найз нөхөд чинь гадаад оронд хэд байна вэ гэдэг тоогоо өөрийнхөө зүгээс гаргаад үзээрэй. Магадгүй их өндөр тоо гарахгүй л байх, гэхдээ та тэр сонгогч болгоныг гадуурхахад өөрийн сонгосон төрийн түшээ, УИХ-ын гишүүдээрээ дамжуулан оролцох болно шүү.

D.Sainbayar said...

Heden jiliin umnu bichij baisan ug niitleliig mini blogtoo tavisan tand gyalailaa. Ene asuudal odoo boltol shiidegdelgui udii hurch baigaa ni haramsaltai.