Thursday, November 15, 2007

Надруу харж бүү инээ

Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Нарны тарнитай инээд чинь сарны гэгээтэй тавиланг минь мартуулж байна
Зүрхэн дотор цангинах инээд чинь
Зүйдэлгүй тэнгэрийн бэлчирээс хүсэлийг минь газарт унагааж байна
Үгүй ээ надруу харж бүү инээ
Энгэрт минь амьдрах үнэнг хүсэх хүсэл минь
Инээдийн чинь тоогоор эмтэрэн бутарч байна
Чиний инээд бурханых ч биш чөтгөрийх ч биш хүнийх
Эгэл амьдралын гудамжинд төөрүүлэх урхи занга
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Дэндүү үнэтэй инээдийн чинь дэргэд
Дөхөж би дулаацмааргүй байна
Далд бүхний цаана нам гүмхэн бодолд дарагдан суумаар байна
Дүүлж нисэх тэнгэртээ цуурай болж шингэмээр байна
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна

Бодол

No comments: