Wednesday, October 3, 2007

Удахгүй интернетийг эх хэлээрээ

Мэйжикнэт компани Монгол Улс Интернэтэд холбогдсоны 11 жилийн ойн босгон дээр хэрэглэгч та бvхэндээ Датаком компанитай хамтран нэгэн шинэ vйлчилгээгээрээ та бидэнд бэлэг барьж байна.
Энэ сарын 22-ны єдєр туршилтын хэлбэрээр ашиглалтанд орж буй энэ шинэ vйлчилгээ нь та бvхэнд эх хэл дээрээ Интернэт хаяг ашиглах боломжийг олгох болно.Vvнээс ємнєх хугацаанд бид Интернэт дээр вэб vзэхдээ домайн нэр буюу жишээ нь www.dot.mn гэсэн хаяг бичиж орж vздэг байсан бол МонХаяг хэмээх энэхvv шинэ vйлчилгээг ашиглан та англи домайн нэрийн оронд ДОТ гэсэн монгол нэрийг вэб браузерынхаа хаягийн мєрєнд бичихэд л таны vзэх вэб хуудас гарч ирнэ. Одоо та галиглаж, эсвэл орчуулж бичсэн, урд хойноо нэмэлт бичиглэл ихтэй олон англи домайн нэр цэээжлэхийн оронд шууд монгол нэрийг нь ямар ч нэмэлт бичиглэлгvйгээр бичихэд л Интернэт дэх вэб хуудсуудад чєлєєтэй зочлох боломжтой боллоо. Энэ монгол Интернэт хаягийг МонХаяг гэдэг. Та туршиж vзээрэй. Маш амархан. Ердєє вэб браузерынхаа хаягийн мєрєнд л дурын нэр буюу МонХаяг бичээд vз. Жишээ нь Засгийн Газар гэх мэт. Хэрэв танд ямар нэгэн асуудал гараад байвал дэлгэрэнгvй зааврыг www.monname.mn вэб хуудасны “Заавар” хэсгээс олж vзээрэй. Зєвхєн МонХаяг бичиж, вэб vзэхээс гадна та бас єєрєє МонХаягтай болж болно. Vйлчилгээний туршилтын хугацаанд бvх хэрэглэгчдэд МонХаяг vнэгvй, чєлєєтэй бvртгvvлэн турших боломж нээлттэй байгаа. Та www.monname.mn вэб сайтаар дамжуулан хvссэн МонХаягаа бvртгvvлэн авч, єєрийнхєє вэб сайттай холбож ашиглахыг урьж байна.

No comments: