Monday, September 29, 2008

МАХН-д хэлэх зөвлөгөө


/Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөлгөө” постпанк
шүлгээс санаа авсан муулбар/




Чи өмнөх сонгуулиар гэрлэсэн хос бүрт 500 мянган төгрөг өгнө гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь 15-хан настай улаан цурам хүүхдүүд хурим хийж тоглоод эх захаа алдаж байна
Чи бас саяын сонгуулийн өмнө шоу хийж нефтийн үнэ буулгана гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь хүчээр барьж байсан үнэ нь огцом тэсэрч, тэнгэрт хадаад иргэд ихээр уйлж байна
Чи бас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө хэмээн орилж, ард түмнээ аягүй чанга хуурсан
Чиний энэ худлаа амлалтуудаас чинь болж, инфляци хэд дахин өслөө

Чи сонгуульд ялагдахаа мэдээд луйвар хий гэж чанга дуугаар тушаасан
Сонгуулийн дүнд бухимдсан иргэд бөөн бөөнөөрөө жагссан
Чи жагсагчдыг ямар ч хамаагүй аргаар зогсоо гэж чанга дуугаар үүрэгдсэн
Чиний тушаалыг биелүүлж, монгол монголыгоо буудан хороов

Чи олимпоос заавал алт авчир гэж чанга дуугаар зандарсан
Чиний үгийн сүүдэрт жиндэн байж тамирчид маань гурван алт авчирсан
Авчирсан алт болгон манай намын азтайнх гэж чи чанга дуугаар чичирсэн
Аварга болсон тамирчид хэдэн төмөр зүүгээд чимээгүйхэн хоцорсон

Чи буудсан хүмүүсийг нууж, бусдыг хэлмэгдүүл гэж чанга дуугаар тушаасан
Чиний сүрнээс айгаад төрийн цагдаа шоронгийн шал арчиж байна
Чи өөртөө долигноогүйн төлөө мөнгөтэй нэгнийг хорь гэж дүрэмдсэн
Чиний бөгсийг долоогоогүйдээ Буян Жагаа өнөөдөр буруутай ялтан боллоо

Болоогүй чи орон нутгийн сонгуульд дахин ялах ёстой гэж чанга дуугаар хашгичиж байна
МАХН гуай чамд хэлэх нэг зөвлөлгөө байна, Чи битгий давар...!!!

Галсансүхээс иш татсан: http://addidea.blogspot.com/

Tuesday, September 23, 2008

Анхны нисдэг автомашиныг зохион бүтээжээ


Голландын зохион бүтээгч, захирал Жон Баккер нь Pal-v нэртэй машин зохион бүтээжээ. Энэ нь нисдэг тэрэг, гурван дугуйтай автомашины нийлбэр юм хэмээн Корреспондент.net дамжууллаа.


Шинэ загварын автомашин нь гурван дугуйтай нисдэг машин юм байна. Агаарт хөөрч, хүчээ аван нисэхэд дээд талд нь хөдөлгүүр пропеллер /сэнс/, ард нь стабилизатор /тэнцвэржүүлэгч/ байх юм.





Энэ аппарат 213 морины хүчтэй ротор хөдөлгүүртэй ба агаарт ч, газар дээр ч цагт 200 хүртэл км хурдлах чадалтай болгож байгаа. Зохион бүтээгчийн хэлснээр Pal-v загвар дээш хөөрөхөд 50 метр, харин буухад 5 орчим метр зам хэрэгтэй юм. Анхны нисдэг автомашин хоёр жилийн дараа бэлэн болж, зах зээлд барагцаалбал 2012 онд худалдаалагдана.

Эхлээд энэ автомашин нь 100-200 мянган еврогоор үнэлэгдэх бөгөөд аажимдаа 30-35 мянган евро болтлоо дундаж түвшин хүртэл буурах юм байна. Баккерын үзэж буйгаар нисдэг машины хамгийн эхний худалдан авагчаар цагдаагийнхан байх ба оршин суугчдад туслалцаа үзүүлдэг бусад байгууллагынхан орно. “Бид эхэндээ тусламжийн байгууллагуудыг л машинаар хангах болно” гэж Баккер хэллээ.





Эх сурвалж: www.setguul.mn

Monday, September 22, 2008

ЯДАРСАН ХИЙГЭЭД ДАВАРСАН ЦАГДАА



7 дугаар сарын 1 –ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү.

Цагдаа хэрэгтэй, хэрэггүй...

Манайхан шиг цагдаа хэрэгтэй, хэрэггүй гэж маргадаг мангар улс дэлхийд бараг байхгүй байх. Ямар ч улсын ямар ч хүнээс цагдаа хэрэгтэй юу гэвэл ямар ч эргэлзээгүй ХЭРЭГТЭЙ гэж хариулна. Би ч гэсэн хэрэгтэй гэж ямар ч эргэлзээгүй хариулна. Цагдааг шүүмжлээд ирэхлээр энэ утгагүй асуудал ямагт гарч ирдэг юм. Цагдаа гэсэн ерөнхий нэрийн цаана нуугдаж байгаа царай нь тэр...

Цагдаа гэсэн хоёр түвшний ойлголт байдаг. Нэг дэх нь Та бид өдөр тутам тааралдаж, уйлж майлж, хэрүүл маргаан хийж, буруутаж, зөвдөж, шийтгүүлж, заримдаа амь насаа ч хүртэл авруулдаг ихээхэн зөрчилтэй, зовлонтой ажил хийдэг жирийн цагдаа. Товчдоо бол шүгэл үлээж, эрээн мод барьсан болон эргүүлийн, хэв журмын зэрэг бидний дунд хутгалдсан нөхдүүд. Энэ нь ард түмний дунд сайн, муу нь илт мэдэгддэг. Харилцааны соёлоос авахуулаад хувцас хунар, цалин хангамж, боловсрол, нийгмийн нэр хүнд, зиндаа зэрэг олон шинжээрээ манай жирийн цагдаа их муу тал руугаа орно доо. Халуунд халж хүйтэнд хөрч, цаг наргүй ажиллаж мань мэттэйгээ холилдож байдаг энэ бүлгийг нөхцөлт байдлаар ядарсан цагдаа гээд нэрлэчихье.

Хоёр дахь утга нь цагдаа гэдэг бол нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн төрийн институт. Энд бол дээр дурдсан жирийн цагдааг удирдаж, дээрх үүргийг мэргэжлийн хувьд хүлээсэн өч төчнөөн байгууллагууд орно.

Эрүүгийн, мөрдөн байцаах, замын, хэв журмын, тусгайнхан гэж олон ангилахаас гадна аймаг, нийслэл, дүүргийн цагдаа гээд ихээхэн салбарласан бүтэцтэй манай хүчний байгууллагын хамгийн олон хүнтэй хүчирхэг бүтэц. Энэхүү төрийн институт гэсэн утгаараа бол манай цагдаа мөн чанараа алдсан, улс төржсөн, гэмт хэрэгжсэн ихээхэн том сүлжээ. Мэдээж энэ институт сайн муу байх нь төрийн болон цагдаагийн удирдлагаас хамаарна.

Цагдааг генерал, хурандаа, дэд хурандаа, хошууч зэрэг томчууд удирддаг биз дээ. Аливаа цэрэгжсэн байгууллагад офицер хүний нэр төр гэж нэг чухал юм байдаг. Энэ нь өргөсөн тангаргаа яс биелүүлж, хуулийг чанд сахих явдлаар илэрнэ.

Гэтэл энэхүү дээд хэсэг нь өргөсөн тангаргаа умартаж, илтэд гэмт хэргийн шинжтэй бизнес эрхэлж, улс төрд хутгалдаж, бас өөр хоорондоо албан тушаалыг төлөө алалцахаас ч буцахгүй болсон гэж би дүгнэж байна. Энэ бүлгийг нөхцөлт байдлаар даварсан цагдаа гээд нэрлэчихье.

Тэгэхлээр 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шинжилье гэвэл цагдаагийн буруу зөв гэж маргах биш, энэ үйл явдлаас өмнө, энэ үеэр болон дараа нь цагдаагийн удирдлагууд яаж ажилласныг илүү сонирхсон нь дээр байх...

Дээрх хоёр ойлголтыг санаатай болон санамсаргүй хольсноос болж хамаг бантан хутгаж байгаа нь хэнд ч илэрхий.

Ядарсан цагдаа

Одоо олон ядарсан цагдаа тушаал биелүүлж хүн буудсан гэж байгаа. Тэгэхдээ хууль гэж зөрчиж болохгүй нэг юм баймаар л юм. Мэдээж цэрэгжсэн байгууллага тушаал биелүүлж болно оо. Энэ тохиолдолд ядарсан цагдаад хоёр сонголт үлдэнэ. Нэгдэх нь хууль зөрчсөн тушаалыг биелүүлэхээс татгалзах. Хоёрдах нь уг тушаалыг биелүүлээд хэрэв буруутвал тушаал өгсөн хүн хариуцлага хүлээх. Ер нь хаа ч гэсэн ийм л зарчим үйлчилдэг.

Харамсалтай нь манай цагдаа нар бид тушаал биелүүлсэн гэх мөртлөө хэн тушаал өгснийг одоо болтол хэлэхгүй байна. Уур нь хүрсэн гэхэд хүн алтлаа уурлаж болмооргүй. Одоо бүр байчихаад дэмий тэнэж, дээрэм хийж байсан хүмүүсийг буудсан ухааны юм яриад эхэлж байна.

Бодвол манай ядарсан цагдаа мэдээж хууль хуудас гэж бараг мэдэхгүй байх шиг. Тэгвэл хэн тушаал өгснийг хэлж болох уу ? Мэдээж болно.

Ядарсан цагдаа бол мань мэттэйгээ адилхан амьтад даа. Гав, бороохой, гутал хувцас, малгайнаас эхлээд хамаг юмыг нь даварсан цагдаа нар Эрээнээс аваад ядарсан цагдаадаа шахчихна. Заримыг нь өөрөө ол гэж хэлэх ч энүүхэнд. Шидсэн чулуу, тоосгонд хага үсэрдэг бамбай, дуулгыг лав л ядарсан цагдаа биш, даварсан цагдаа нар шахсан нь мэдээжийн хэрэг.

Нөгөө талаас ядарсан цагдаа нарын үйлдлийг ядарсан, даварсан гэж хоёр хувааж болно. Нэгдэх нь үйлээ үзэж манай нийгмийн хамаг муу муухайтай ноцолдоно. Энийг л хий гэж бид тэднийг татвараараа тэжээж байдаг юм. Хоёрдахь нь даварсан цагдаагаа дуурайж хууль зөрчин, багавтар бизнес маягийн луйвар хийнэ. Хүн зодно, дээрэмдэнэ, гэмт хэргийг нуун дарна, авилга авна гэхчлэн...Энэ бол хууль бус, гэмт хэрэг юм.

Энийг олон түмэн надаас илүү мэдэх болохоор би энэ балиар зүйлийг дэлгэрүүлэн ярьмааргүй байна. Манай улсад гарч байгаа гэмт хэргийн тоо манай цагдаагийн албан ёсны статистикаас даруй 8 дахин их байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон. Энэ нь манай цагдаагийн институт гэмт хэргийг хэр зэрэг нуун дарагдуулдаг, түүнд хэр гүнзгий хутгалдсаныг хөдөлбөргүй харуулдаг.

Чухам энд чинь өнөөх хээл хахууль, гэмт хэрэг гээд хамаг муу муухай юм байдаг юм л даа. Энийг нь бодохоор манай цагдааг нэг их ядарсан гэж нэрлэх нь тийм ч оносон нэр томъёо биш ч байж магадгүй. Гэхдээ энэ удаад жирийн бага тушаалын цагдаа буюу ядарсан цагдааг ярих гээгүй юм. Энэ нь жичдээ их том сэдэв болно л доо.

Ширээн дээр нь хууль байсаар байтал би хууль биш, тушаал биелүүлнэ гээд дайраад байдаг тэнэг амьтад дүүрэн байхад цагдаа ядрахаас өөр яах юм ? Өөрийн гэсэн толгойгүй, хууль биш, тушаал биелүүлэхээр цагдаа биш, арми болчихож байгаа юм. Арми бол олон түмэнтэй бараг харьцдаггүй бол цагдаа иргэдтэй өдөр тутам харилцдаг. Энд зарчмын том ялгаа гарч ирнэ. Ингэхлээр цагдааг арми болгон хувиргасан явдал бол төрийн болон цагдаагийн удирдлагын олон жилийн хур алдааны үр дүн мөн.

Ядарсан цагдаа би төрийг хамгаалсан гэж хэлэх болтлоо тэнэгтжээ. Цагдаа төрийг биш, нийгмийн амгалан тайван байдлыг хамгаалдаг юм. Энийг л ойлгохгүй бол тэднийг бараг л өөрөө сайн дураараа ядарч байна гэж хэлж болно.

Ямар ч гэсэн ядарсан цагдаагийн цалин хангамж, ахуй нөхцлийг дээд зэргээр сайжруулж, мөн түүнтэйгээ дүйцэхүйц хяналтыг нийгмийн зүгээс ч, төрийн зүгээс ч тавих нь хамгийн шилдэг арга болно. Мөн оргүй устсан дотоод хяналт гээч зүйлийг нэн даруй сэргээх хэрэгтэй.

Харин тэртэй тэргүй хэтэрсэн тэдний тоог нэмж хэрхэвч болохгүй.

Даварсан цагдаа

Би нийгмийн шилжилтийн тухай бүтээлүүд уншиж байгаад “цагдаагийн ардчилал” гэсэн нэр томъёо олоод ихэд гайхаж байж билээ. Нийгмийн шилжилтийн үед нийгэм бүхэлдээ эмх замбараагүй болж, гэмт хэрэг ихэсдэг нь зүй тогтол байдаг аж. Энэ үед төр засаг нь цагдааг хөрөнгө мөнгөөр хангаж, хяналтыг сул байлгаснаар цагдаагийн институт аливаа хяналтаас гарч эдийн засаг, улс төрд хүчтэй нөлөөлөх болтлоо хүчирхэгждэг үйл явцыг “цагдаагийн ардчилал” гэж нэрлэдэг болсон юм билээ л дээ.

Манайд энэ л болж байх шиг. Би цагдаагийн томчуудтай ч, жирийн цагдаатай ч ярьж байхад “Та нар цагдааг яадаг юм”, “Цагдааг одоо хэн ч дийлэхгүй” гэсэн үгийг тэд олон удаа хэлдэг юм. Харин би өөдөөс нь “Цагдааг төр биш, ард түмэн татвараараа тэжээдэг, иймээс Та нар арай даварч байна” гэдэг юм.

Одоо даварсан цагдаагийн тухай яръя. Тэдний олонхийн үйлдлийг бодохоор миний дотор муухай болдог юм. Шуудхан хэлэхэд цагдаагийн удирдах албан тушаалтнуудын лавтайяа 90 гаруй хувь нь дор хаяж л жиптэй, хаустай, эхнэр хүүхэд нь машинтай, өөрөө далд бизнес буюу бизнесийн сүлжээтэй байдаг.

Үүнийг цагдааг гүтгэсэн гэх зоригтой хүн гарахгүй л болов уу...Энд би ганц хүний тухай яриагүй. Хэрэв аль нэгэн байгууллагад нэг хүн архичин бол хүнийг нь муугаар ярина, харин бараг бүгдээрээ архичин бол архичны байгууллагын тухай ярих нь лавтай. Би ийм л зарчим барьсан бөгөөд энэ нь цагдаагийн удирдлагад байгаа бүх хүнийг новш гэсэн үг биш. Тэнд сайн, шударга хүмүүс зөндөө байдгийг би мэднэ...

Гэхдээ системийн хувьд манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарсан даа...

Даварсан цагдаагийн боловсрол, соёл ядарсан цагдаагийнхаасаа нэг их дээрдээд байхгүй. Тэдэнд хууль бол ямар ч хамаа байхгүй, хүнээс шүүмжлэл хүлээж огт үзээгүй. Уур нь хүрсэн тохиолдолд баривчил гэсэн ганц л үг мэднэ.

Ер нь нийгмийг улс төрийн, эдийн засгийн, гэмт хэргийн гэж ертөнц гэж хуваавал даварсан цагдаа гэмт хэргийн ертөнцийг улс төр, эдийн засагтай холбох үүрэгтэй төрсөн юм шиг байгаа юм. Нөгөө цэргийн тангараг, офицерийн нэр хүнд гэсэн хамгийн ариун нандин юм хаашаагаа алга болчихсон юм гэж гайхмаар...

Цагдаа хийгээд улс төр

Даварсан цагдаагийн энэхүү төлөв байдал нь монголын новшийн улс төртэй шууд холбоотой. Өмч хувьчлалаар хийсэн хулгай зэлгийгээ нуухын тулд цагдааг л аргадах хэрэгтэй болсон юм. Ингээд цагдаа эдийн засагтай буюу тодруулж хэлбэл далд эдийн засагтай шууд холбогдох болсон юм. Төрийн зүгээс ч гэсэн цагдаагийн удирдлагаар тоглож байн байн сольсоор байтал цагдаагийн системийг эвдрэлд оруулсан юм.

Төрийн дээд албан тушаалтнууд хулгай зэлгийгээ нуухын тулд өөрийн хүнээр цагдаагийн дарга тавих моод аль эрт дэлгэрсэн байдаг. Цагдаа нар ч гэсэн үүргээ жигтэйхэн сайн биелүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг нуун дарагдуулах ажлыг хийх болов. Улс төрчдийн мөн ч олон гэмт хэргийг тэд дарж чадсан даа...

Энэ нь тэдэнд ач тусаа өгөх болов. Мэдээж нийгэмд биш, өөрт нь. Дараа нь өөрсдөө бизнес эрхлэх болов. Энэ үеэс л цагдаагийн дээд удирдлага даварсан цагдаа болсон юм даа.

Цагдаа бол улстөрчидтэйгээ бараг адилхан. Хоорондоо муугий нь яана. Заримдаа бүр буу шийдэм гаргахаас ч сийхгүй. Өөрөөр хэлбэл даварсан цагдаа улс төрийн бүлэглэлүүдээ дагаад олон хуваагдсан. Улс төрчдөөс ч илүү бие биенээ дайсагнадаг. Ийм цагдааг удирдах бараг боломжгүй юм.

Даварсан цагдааг манай улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг юм. Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ гэж асуух гэж байна уу ? Яагаад гэвэл даварсан цагдаа нар монголын бараг бүр улс төрчдийг бүлдэгдчихсэн байдаг юм. Энэ нэр томъёог би биш, даварсан цагдаа нар гаргасан гэдгийг дашрамд дурдая. Өөрөөр хэлбэл улс төрчдийн гэмт хэргийн хавтаст материалууд даварсан цагдаагийн сейфэнд байдаг юм л даа. Ингээд л хаалга хаагдаж байгаа юм.

Миний ойлгож байгаагаар 7 дугаар сарын 1-ний үйл явдлын үеэр даварсан цагдаагийн олон толгой зөрчилтэй олон шийдвэр (мөнөөх л улигт тушаал шүү дээ – Д.Г.) гаргаснаас болж ийм эмгэнэлт байдлын нэг гол нөхцлийг бүрдүүлсэн. Заримдаа ч жагсаал цуглааныг цагдаа нар зохион байгуулж байна гэж бодогдохоор олон юм болсон доо...

Одоо даварсан цагдаа нь ядарсан цагдаагаа өмнөө барьчихаад араар нь нуугдах гэж аргаа барж байна. Тэднийг нохойд барьсан мод шиг ашиглаа биз дээ. Одоо л нэг их сайн хүн болж гэнэ.

Иймээс даварсан цагдааг шинэчлэх нь улс төр, эдийн засгийн аливаа шинэчлэлээс илүү тулгамдсан асуудал гэж би үзэж байна.

Өөр олон зүйл бичмээр байвч даварсан цагдаагийн хэн нэг нь яг өөрийгөө хэлж байна гэж бодоод заргалдах, мөн улс төрчдийн зүгээс үүнийг далимдуулах аваас хариуг нь өгөхийн тулд түр азная даа...

Даварсан цагдаад даруулга хэрэгтэй, ядарсан цагдаад тусламж хэрэгтэй...


Судлаач Д.Ганхуяг

2008 оны 9 дүгээр сарын 22.

Sunday, September 14, 2008

Хятадуудыг Монголчуудаас Аварсан Еэвэн-гийн Түүх



Монголчууд бид бүгд л мэднэ дээ намар болохоор Хятадууд еэвэн сараа сүр бадруулан тэмдэглэж түүнд нь бид дургүйцээд л. 50-70 аад оны үед Улаанбаатарт Хятад олонтой еэвэн сарны баяраа тэмдэглэх нь илт мэдрэгддэг түүнд нь Монголчууд тун дургүй түүнээс болж Монголчууд Хятадуудын хооронд зодоон гардаг байсан талаар аав ээж өвөө эмээ маань ярьдаг байсан сан. Еэвэн гэдэг үг нь Монголчилвол үнэндээ "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов " гэсэн Хятад үг л дээ. 70-80 аад оноос Улаанбаатарт Хятадууд цөөрч түүнтэй хамтраад еэвэн хийх нь ч багасч, еэвэн гэдэг үг ч одоо хэрэглэгдэхээ бараг больж дээ. Гэхдээ чухам ямар учраас Монголчууд Хятадуудыг еэвэн сарны баяраа тэмдэглэхэд нь дургүйцдэг байсан нь сонирхолтой юм. Мэдээж еэвэн гэдэг үг нь Хятад үг болоод тэрнээс болсон юм биш л дээ. Хүмүүс янз бүрээр тайлбарладаг байлаа. Миний xамгийн түгээмэл сонссон түүх нь болохоор Хятадууд еэвэн сараараа Монгол хүний дүрсийг зурсан еэвэн хийгээд түүнийгээ хагалж иддэг гэсэн түүх байв. Ямартай ч байсан Монголчууд маань Хятад бурамтай үзэмтэй еэвэн идэх тун дуртай байсан гэдэг мөртлөө тэр еэвэн сар гээч баярт нь тун дургүй байсан юм. За ингээд бидний хэлж заншсанаар намарын арван тавны бүтэн сартай шөнө буюу Хятадуудын заншлаар еэвэн сарны баярын утга учирын талаархи хамгийн бодит боловуу гэсэн Хятад голдуу эх сурвалжаас авсан түүхийг хэлж өгье.Ази Европыг дамнасан Монголын эзэнт их гүрний үед Хятад улс Монголын нэгээхэн хэсэг байснаар зогсоогүй, тухайн нийгэмд Хятад хүмүүс хамгийн доод гарал зиндаанд тооцогдож байжээ. Монголчууд Хятадын айл өрхүүдийг аравтын нэгжид хувааж 10 Хятад гэр бүл бүр 1 Монгол гэр бүлд үйлчлэх системтэй байжээ. Үйлчлэгч 10 гэр бүл бүр дундаа гал зуухны 1 л хутгыг хувааж хэрэглэдэг байж. Үнэн худлыг мэдэхгүй Монголчууд маш хатуу хэрцгий байсан гэх ба, Хятадад 100 орчим жил (албан ёсны тоогоор 1271-1368) үргэлжилсэн Монголын Юань гүрний ноёрхолын эхний 50 жилд нь тухайн үейин Хятадын хүн амын тал хувь нь болох 60 сая хүн үгүй болжээ. Монголчуудын харгис хэрцгий ноёрхолыг түлхэн унагаахад өнчин ядуу нэгэн хөвгүүн, бадар барин даяанчлагч гоонь эр, бас тэгээд дугуй саран хэлбэрт еэвэн боов их чухал үүрэг гүйцэтгэсэн аж.Жү (Zhu Yuanzhang 朱元璋) хэмээх тариачин гаралтай ядмаг нэгэн хөвүүн 17 настайдаа өнчирч тосгод суурингаар дамнан гуйлга гуйн амьдрах болсон ба 24 насандаа Монголын ноёрхолыг эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэн оржээ. Өнчин ядуу амьдралын туршлага нь түүнийг чанга хатуу чадварлаг удирдагч болоход их нөлөө үзүүлсэн ба ердөө 3 жилин дотор тэрвээр босогчидын хөдөлгөөний удирдагч болон дэвшжээ. Лию хэмээх (Liu Bowen 劉伯溫) нэгэн сэхээтэн эр байсан ба тэрвээр нэгэн цагт Монголын засгийн газарт алба хааж байжээ. Ард түмэндээ хүчээ зориулж тэдэндээ үйлчлэх хүсэл мөрөөдөлтэй Лию авьяас чадвар нь зохих ёсоор үнэлэгдсэнгүй гэж үзсэний улмаас гутран олон түмнээс ангижран даяанчилж агуйд бясалгал үйлдэн суух болжээ.Сарны (Lunar Calendar) тооллын 8-дахь сарын 15ны өдөр (энэ оны 9-сарын 14) бүтэн сартай шөнө байдаг ба Хятадууд уламжлал ёсондоо дугуй саран хэлбэртэй еэвэн хийгээд хагалж идэн бүтэн сарны баярыг тэмдэглэдэг аж. Монголчуудын эсрэг бослогын хөдөлгөөний толгойлогч залуу эр Жу даяанч эр Лию-тэй уулзан учир байдлаа ярьж бослогын талаар зөвлөлдөн түүнийг бослогын удирдлагад оролцохыг хүссэн байна. Еэвэн сарны баярын үеэр Монголчууд Хятадын уламжлалт дугуй еэвэнг иддэггүй болохыг ажиглаж мэдсэн Лию бослогыг бүх Хятад даяар зэрэг өрнүүлэхийн тулд еэвэн дотороо бичиг хийж орон даяар тараах санааг сэджээ. Ингээд тэд маш олон тооны еэвэн хийж еэвэн дотороо "8-дахь сарын бүтэн сартай 15 ны өдөр Монголчуудыг ал " гэсэн нууц бичгийг хийж тараажээ. Энэ нууц бичигтэй еэвэнгээ хүн бүрт хүргэхийн тулд тэд аймшигт тахал өвчин тархаад байгаа ба энэ тарааж байгаа еэвэнг идвэл тахал өвчин тусахгүй хэмээн цуу үгийг давхар тараажээ. Энэ нууц ажиллагаа амжилттай болж орон даяар Хятадууд нэгэн өдөр зэвсэг барин босч тэмцэн Монголын ноёрхолыг унагаажээ. Ингээд 10 хүрэхгүй жилийн дотор Жу жанжнаар удирдуулсан арми Монголчуудыг нутгаасаа хөөн гаргаж жинхэнэ Хятад хүний удирдсан Мин улсыг тогтоожээ. Өнчин, ядуу, боловсролгүй тариачин гаралтай Жу хэмээх энэ залуу 40 нас ч хүрээгүй байхдаа 276 жил үргэлжилcэн Мин улсыг анхлан байгуулсан хаан нь болсон ба түүний хамтран зүтгэгч Лию нь Хятадын түүхэндэх гайхамшигт цэргийн жанжнуудын нэгэнд тооцогдох болсон аж. Би дээр Хятадууд Монгол хүний төрхийг зурсан еэвэнг хагалж иддэг байсан цуу яриа нь хамгийн түгээмэл болох талаар дурдсан. Энэ яриаг би үгүйсгэхгүй. Учир нь Хятадууд Монголчуудыг хөөн гаргаад Мин улсаа байгуулснаасаа хойш бүтэн сарны баяраа тэмдэглэхдээ нууц бичиг хийхийн оронд Монгол хүний төрхийг зурсан еэвэнгээ хагалан идэж ялалтаа тэмдэглэдэг заншилтай болсон байж болох юм. Монголчуудын харгис хэрцгий дарангуйллыг түлхэн унагаахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн дугуй еэвэн болоод еэвэн сарны баяр нь ийм л учираас Хятадын соёл заншилд нэн хүндтэй байр суурийг эзэлж Хятад хүн бүрийн зүрхэнд ойр байдаг гэнэ. Сарны тооллоор жил бүрийн 8-дахь сарын 15 өдөр буюу, энэ жилийн хувьд 9-сарын 14нд (09/14/2008) бүтэн сартай шөнө байж, хаа газрын Хятадууд цугларан энэхүү түүхийг ярьж баяраа тэмдэглэн дугуй еэвэн хэрхэн Хятад улсыг Монголчуудаас аварсаныг дурсан санадаг уламжлалтай ажээ.
Нийтлэлийг бэлтгэсэн Тайж овгийн Х.БС

Friday, September 5, 2008

Үгэн доторх үг


"Нар сарыг гэртээ мандуулж
Навч цэцгийг хотондоо ургуулж
Явган нүүж
Нүцгэн жаргаарай "
Хэрэв надад л хүн ингэж хэлбэл учрыг нь тунгааж ухаж ойлголгүй нэг их мундаг амьтан болж “Тэр ерөөл бат оршиг ээ” гээд нүдний булайгаа чирж нүүрний буянгаа нялсан cуухгүй юу.
Гэтэл энэ нь аймшигтай муухай, хахир хатуу хараалын үг гэнэ.
“Нар сарыг гэртээ мандуул“ гэдэг нь үгээгүй хоосорч ядууран, үйлээ үзэж үсээ үгтээн, нар сар нэвт гэрэлтсэн навсархай хар овоохойд насыг бар гэсэн үг аж.
“Навч цэцгийг хотондоо ургуул” гэдэг нь хонь малаа барж, хоосорч үгүйрэн хогийн ургамлаар хот нь дүүр гэсэн утгатай юм байна.

Монголчууд бичгийн агуу соёлтой, хэлний өндөр боловсролтой улс байсан нь хамгийн доорд найруулга болох хараалын үгнээс хүртэл харагдаж байна.
Гэхдээ ийм хараалыг тэр болгон хэрэглээд байдаггүй байсан байх.
Тэр ч бүү хэл:
“Мөнхийн хутгыг амьддаа олж
Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг”
гэдэг нь ч бас өөрт таагүй санагдсан хүндээ хэлдэг гэж байгаа юм. Амьддаа мөнх наслах хутаг олсон хүн жам ёсоороо хорвоогоос хальж чадахгүй, үр хүүхэд, ач гучдаа адлагдаж амьдрах, зөнөглөж жилцэхийн ёс гэж үздэг байна.
“Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг” гэхээр духаа цоортол мөргөвч ач гавьяа нь амьдралд нь биш зөвхөн буян болж хойд насанд нь үлдэг гэсэн санаа байх аж.

Арай орчин үеийн зүс хувиргасан, мэдүүштэй үгсээс дурдвал:
“Дөрөв нь дээшээ
Дөрвөлжин нь доошоо” гэсэн битүү утгатай ерөөл ч юм шиг хараал байна. Учрыг ухаж үзвэл унаатай хүн уурлахаар аж. Дөрвөн дугуй нь дээшээ харж, дөрвөлжин кабин нь доошоо харах буюу бүтэн эргэж онхолдож унахыг хараасан байх шиг байгаа юм.

“Уудагтаа ус хийж
Унадагтаа чулуу тохмор” гэсэн шилжсэн утгатай хараалын үгийг бас дурдмаар санагдлаа. Цай, цагаа, сархад ууж байх ёстой аягандаа ус уух нь мөн л үгүйрч ядуурахын шинж аж. Харин эмээл тохом тохохын оронд чулуу тохох нь буянт малаа шүтэж амьдардаг монголчуудад тэвчишгүй хараал болох юм.
Үс чинь үргэлж хар
Шүд чинь дандаа цагаан
Нуруу чинь байнга тэнэгэр байг
гэдэг үг өнгөц сонсоод "Баярлалаа" гээд өнгөрмөөр байгаа биз. Гэтэл үнэндээ "нас залуу, цус шингэн, зүс идэр үедээ хорвоог орхи" гэсэн уур хүрч уушиг сагсаймаар үзэмжтэй ганган хараал байх юм.

Зиак, тэгээд үг гээч нь хамар доорхи хагархайнаас хамаа намаагүй урсдаг эд биш бололтой. Өөрөө үгийг хамаагүй урсгадаг, өрөөлийн үгийг ч төдийлөн ухаж ойшоодоггүй мань мэтийн хүмүүс иймэрхүү үгийн өө сэвийг анзаарч, үг хэмээгчийн үнэ цэнийг санаж явахад илүүдэхгүй байх. Үгээр хүнийг алж авсалж ч болно, аварч амьдруулж ч болноо гэж.
Хараал хэлсэн хүнд хамаг муу энерги цугладаг гэсэн. Бусдыг хараахгүй ч бусдад хараалгахгүй, ядаж битүү утгатай үг хэлсэн нэгнийх нь цаад санааг ойлгож, хариуг нь өгдөг байх, хөлдөө хөгөө чирэлгүй, бусдын аманд дураар багталгүй явах хэрэгтэй юм шиг байна. Монгол хэл баялаг, монгол хүн ухаалаг ч үгэн дотор үг багтдагийг үргэлж санаж явууштай буюу.

Эх сурвалж :http://addidea.blogspot.com/

Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ


-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ.
-Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье.
Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг "монгол заншил".
Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж хийсний дараа л "За яасан, ямар баярт явдал тохиолдов?" гэж асууна. Мэдээж сайхан баярт үйл явдлыг сонсоод сайн сайхан бэлэгтэй ерөөл хэлж тулган уух эхний 3 хундага.
..."Найрын 3 дугараа" гэдэг эртний монгол хэллэгт яагаад ч юм бэ монголчуудын сархад уух хэм хэмжээг заасан юм шиг надад санагдаад байдаг юм. Магадгүй цэвэр сүүнээс гаралтай нэрмэл монгол архийг 3 дугараа уух нь монгол хүний сэтгэл санааг сэргээж, бие махбодид сайнаар нөлөөлдөг байж болох юм. Түүнээс цаашихыг албадан шахдаггүй, үргэлжлүүлэн уухыг хүссэн нь бага багаар тааруулан ууж, уухыг хүсээгүй нь хэм хэмжээндээ тааруулан баяр хөөрөө хуваалцаад явдаг байсан байх.

Харин сэтгэлийн хөөрлөө дарж чадалгүй хэтрүүлэн ууж, агсам тавьсан нэгийг хөгжилтэй гэгчээр нойтон эсгийд боож унтуулаад сэргэсэн хойно баалж шоолон ичээдэг байсныг би бага зэрэг мэдэх юм. Монголчууд "тэнэг, бүдүүлэг" биш болохоор хэм хэмжээг мөрдлөг болгож байсны үрээр одооных шиг ийм олон эрүүлжүүлэх байр байгуулж, хашраадаггүй байсан болов уу.
Өнөө үед хэм хэмжээнээс 3 дугараанаас цааш үргэлжлэх бусад дугараанууд л бүх зүйлийг хиртүүлж, утга учраа алдахад хүргэдэг. Эцэстээ баяр хөөрөө хуваалцаж байсан 2 анд бие биеэ танихаа болитлоо согтож, маргалдан муудалцаж, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гунигт тохиолдлын тухай бид олонтаа сонсож бас харж байсан. Маргааш нь шартаж, хиртсэн сэтгэлдээ 'юу болоод өнгөрсөн"-ийг тааж ядахдаа бүх бурууг өөртөө бус уусан сархадандаа өгнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ "бүгд л адилхан ууцгаадаг шүү дээ" гэж аргадна.
Монголчууд бид алив баярыг заавал сархад ууж тэмдэглэдэг, сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулж, омог бардам, эр зоригтой болдог зуршлаасаа салах цаг болжээ.

Сэтгэлийн хөөрөл-сархад
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпоос анхны алтан медалийг Н.Түвшинбаяр хүртсэн их баярыг Монгол орон даяар хэрхэн баярлан бахдаж тэмдэглэж байгааг интернетээр үзлээ. Мэдээж гадаад оронд байгаа бид ч баярлаж тэмдэглэсэн. Энэ бол туйлын их баяр бахдал, сайхан гавьяа, мундаг амжилт. Ард олны ихэнхи нь хөөрч догдолсон сэтгэлээ халамцуухан илэрхийлж байсныг ойлгож байнаа. Ердийн үед ярилцлага авах микрофоноос зугатах шахам байдаг тэд энэ өдөр харагдсан микрофон бүрийг шүүрч аван сэтгэлийн үгээ баяр талархлаа хэлж байсныг ойлгож байнаа. Энд тэндгүй Монголын алтан соёмбот далбаа намирч, баярлаж хөөрсөн хүмүүс "уухай" хашгирч, гар гараасаа барилцан "Халуун элгэн нутаг"-ийг дуулалдаж таних танихгүй хэн боловч бие биеэ тэвэрч байгааг харахад сэтгэл огшиж нүд чийгтэж байсан. Үнэхээр сайхан байлаа.
Харин төрийн 3 өндөрлөг маань ард олныхоо өмнө халамцуухан гарч ирж, хөөрч баярласан сэтгэлээ "илэн далангүй" илэрхийлж байгаа байдлыг нэг л ойлгосонгүй. Одоо хүртэл хүмүүс талцаж, "Хөөрхий минь, хүн л юм чинь ингэж баярлалгүй яахав", "Нэг их сүртэй юм биш, харин ч ард олныхоо дунд, бидэнтэйгээ адилхан сайхан л байна шүү дээ", "Ийм их баярын үед яагаад ингэж болохгүй гэж" хэмээн өмөөрч байна. Үүнийг уншиж байхдаа та ч гэсэн ингэж бодож байгааг гадарлаж байна. Монголчууд бид хоорондоо юу ч гэж өмөөрч магтан, өөчилж муучилж болноо. Харин "төрийн "гэх тодотголтой энэ эрхмүүд энэ албан тушаалууддаа байгаа цагтаа Энхбаяр, Баяр, Лундээжанцан биш "Монголын төр" гэж харагддаг юм даа. " Ёс ёмбогор, төр төмбөгөр" гэж манай өвөг дээдсүүд санамсаргүй хэлээгүй байх. Тийм учраас л "монголын төр" энэ өдөр ард олныхоо өмнө халамцуухан тультраатаж, монголын далбааг булаацалдан савчуулах нь үнэхээр муухай харагдаж байлаа. Зөвхөн би ч биш гадаад ертөнц ч тэднийг "Монголын төр" гэж хардаг юм. Ямар ч их баяр хөөрөө монголын ард түмэн төртэйгээ хамтдаа сархад ууж халамцуухан тэмдэглэдэг юм гэж тэд ойлговол яах вэ? Хэн нэгэн "согтуу монгол" гэж биднийг доромжилбол уурандаа цохиод унагаж арай болохгүй байх.
Үүний төлөө энэ эрхмүүд ард түмнээсээ уучлал гуйвал ёс суртахуунд ч нэр төрд ч цаашдын монгол төрийн хэм хэмжээнд ч зөв алхам болох санж.

Нэгэн зүйл: Олимпоос хос алтан медаль, хос мөнгөн медаль хүртсэн тамирчдын маань сэтгэлийн хөөрөл өнөө хир дарагдаагүй л байгаа байх. Ард иргэд тэдэнд үнэхээр баярлаж бахадсан сэтгэлээ "албархалгүй" илэрхийлж, төр засаг бусад байгууллагууд шагнал урамшуулал, бэлэг, дэмжлэгээ харамлалгүй хайрлалаа. Одоо тэднийг шагшин магтаж, алдаршуулан алдрын титэм өмсгөх "сарын аян' таньдаг болон шинээр танилцаж байгаа хүмүүсийн дунд өрнөж байгааг гадарлаж байна.
-"Чи бол монголын төдийгүй энэ ертөнцийн од сар нар", 'Чи бол дахин давтагдашгүй гайхамшиг", "Аугаа суу билэгтэн" гэхчилэн толгой эргэм магтаалд бүү үнэмшээрэй. Та нартай адилхан хэдэн сая хүмүүс энэ ертөнц дээр байгаа. Та нар тэдний л адил авьяаслаг хөдөлмөрч хүмүүс.
-Аль нэгэн компаний болон намын бэлэг тэмдэг болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгуульд бүү нэр дэвшээрэй. Та нарын хамгийн сайн хийж их амжилт гаргаж чадах зүйл чинь зөвхөн их спорт шүү. Тэд та нарыг улаан туг мэт урдаа дэврүүлж өөрсдийн нэрийн хуудас болгон ашиглахыг хүсч байгаа.
-Хөөрсөн сэтгэлээ сархадаар бүү даруулаарай. Сэтгэл болон хувь заяа тань 'хиртдэг" юм шүү. "Урьд бид ямар байлаа, Уучих" гэсэн хундаганы тулгалтад 'Одоо бид шинэ монголын эхлэл болсон" гэж хариулаарай. Аав ээжийн чинь сэтгэл шаналж, 'эвдрэх бий" гэж айж байгаа. Түүнийг анзаараарай. Бүү эвдрэгтүн. Та нар бол монгол хүний үнэлэмжийн эхлэл, хэм хэмжээний илэрхийлэл юм шүү.

Тийм ээ! Монголчууд бид сэтгэлийн хөөрлөө илэрхийлж чаддаг болсон нь сайн хэрэг. Харин сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулан дэвэргэдгээ больчихвол бидэнд тун хэрэгтэй сэн. Өнгөрсөн 7 сарын 1-ний үймээн үүний тод илрэл. Заавал уух хэрэгтэй бол бидний хэм хэмжээ 3 дугараа. Үүнээс цааших нь бидэнд зохих ч үгүй. Хэрэв уухыг хүсээд байгаа бол ядаж л тааруулж ууж сурвал өөрт тань төдийгүй монгол орны ирээдүй хойч үед хэрэг болно доо.
Сэтгэлийн хөөрөл-хэм хэмжээ

Хүн өөрийн гэр орондоо ганцаараа байгаа үедээ юу дуртайгаа хийж болно. Бусдын өмнө бол өөр хэрэг. Бусдын ашиг сонирхолд саад болохгүй, тэдэнд төвөгтэй байдал учруулахгүйн тулд ямарч хүн тодорхой хэм хэмжээнд захирагддаг. Иргэд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн үйлчилгээний ажилтнууд ч ялгаагүй. Эрх чөлөөгөө эдэлж байна гээд гудамжаар бусдын өмнө чармаа нүцгэн явдаггүйтэй адил, бусдын өмнө биеэ авч явах байдал болон өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ ч тодорхой хэм хэмжээг баримталдаг.
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпийн наадмын явцыг Монголын хэвлэл мэдээллийн албаныхан үнэхээр сайхан үзүүллээ. Одоо нийтийн дунд түгээд байгаа "илүү, илүү" гэдэг онигоо маягийн хэллэгээс үүдээд монголд өнөөдөр мэргэжлийн түвшинд ажиллах спортын сэтгүүлчид үгүйлэгдэж байна. Үйтүмэн үнэхээр сайн тамирчин, сайн ч зохион байгуулагч. Тэмцээн тайлбарлаж байх явцдаа өөрийн сэтгэлийн хөөрлөө барьж чадалгүй тайлбарлахаа умартаж байсан нь бусдад "өхөөрдөм" харагдаж байсан ч нөгөө л хэм хэмжээгээ алдагдуулж орхисон. Америкийн спортын сувгуудаар олимпийн наадмыг тайлбарлаж байсан нэвтрүүлэгчид ямар ч үед сэтгэл хөөрсөн үзэгч болон тамирчдын хооронд сэтгэхүйн гүүр болж өөрийн ажлаа чадварлаг гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Монгол орны эв нэгдэл мандан бадралд их түлхэц өгсөн спортын төрлүүдэд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх нь цаашид тамирчдын амжилтад сайнаар нөлөөлөх болноо.
Нэгэн зүйл: Саяхан Улаанбаатар хотод болж өнгөрсөн Японы сумо бөхийн үзүүлэх тоглолтод манай төрийн 3 өндөрлөг оролцож, ерөнхийлөгч маань сүүлийн өдөр цом гардуулах гэж арай гэж эхлэж байгаа УИХ-ын чуулганд оролцогсдыг хүлээлгэсэн тухай мэдээлэл бас л нэгийг бодогдуулж байлаа. Сүүлийн жилүүдэд арлын Японы үндэсний спорт болох сумо бөхийн төрөлд Монголын гайхамшигт олон хөвүүд ид хаваа гайхуулах болсон нь монголчуудад ойртуулж, сонирхлыг татах болсон. Харин энэхүү спортыг монгол төрийн хэмжээнд ингэтлээ анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж байх нь хэр зохимжтой юм бол. Тэр тусмаа манай гайхамшигт үндэсний бөхөд талцаан үүсэж хөгжил нь зогсонги байдалд ороод байгаа энэ үед.
Ер нь сүүлийн үед алив арга хэмжээнд төрийн 3 өндөрлөг маань 3-уулаа хөтлөлцөж очиж оролцоод байх нь элбэг болжээ. Одоо хошин шогийн тоглолтыг төрийн 3 өндөрлөг 3-уул үзэж ард түмнээ баярлуулав гэвэл би нэг их гайхахгүй болох нээ. Ямар ч арга хэмжээнд тухайн орны төрийн тэргүүнүүд хамтдаа оролцохыг зөвшөөрдөггүй нь болзошгүй муу тохиолдолд улс орны удирдлага эзэнгүйдэхээс сэргийлсэн байдаг гэж сонссон. Энэ л монгол төрийн хэм хэмжээ алдагдаад байх шиг.

Тийм ээ! Монголчууд бид урагшлан хөгжихийн тулд ард иргэд нь ч төр засаг нь ч хэм хэмжээгээ баримтлах цаг болжээ. Нэгэн зохиолчийн хэлснээр энэ цаг дор 'шувуу нь хүртэл буруу дэвээд " байх шиг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү 2008-09-03

Wednesday, September 3, 2008

Монголын Түүх Хятад Эрдэмтний Нудээр II - Монгол Овог Аймгууд

Манай эрний 631 онд Хятадын Тан улсын үeд анхлан Шивэй овгуудын талаар мэдээ үлджээ. Зүрчидүүд Хитангуудийг даран өөрийн ноёрхлыг тогтоож одоогийн Хятадын нутагт суурьших үeд Шивэй овгууд нь Зүрчидүүдийн албат байсан бєгєєд Зүрчидүүд Монголын хязгаарыг Найман, Хэрэйд, Татар гэсэн гурван өөрийн харьяаллын улсуудаараа дамжуулан захирч байжээ.

Түүхэнд бичсэнээр Мэнгу омгийн Боржигон овгийн хүмүүс Хаблхаанаар удирдуулан бослого гаргасан байна. Тухайн үeд ємнєт Хятадын Сонг улстай дайтаж байсан Зүрчидийн хаан элч илгээж Хабүлхааныг хоёр ч удаа дуудсан боловч Хабүлхаан үл тоов. Зүрчин хаан генерал Ху Шахуг их цэргийн хамт илгээсэн боловч Хабул хаанд ялагдсан байна. Алтан улсын хаан Шизон нас барж түүний ач хуу нь гэнэрал Вузу-тэй хуйвалдан eeрийн нагац Далайг хороов. Далайн бух л ах дуу нар Мэнгу хүмүүсийн хаан Хабуүлруу зугтан очсон байна. Байдал иймд хүрсэн тул Алтан улсын хаан ємнєд Сон улстай хийж байсан дайнаа зогсоож Мэнгу руу анхааралаа хандуулах шаардлагатай болжээ.

Мэнгу нартай байлдаад амжилтийг эс олсон Зүрчидүүд тэдэнтэй гэрээ байгуулж улмаар Хабүл хааныг Монголчуудын хаан хэмээн хүлээн зєвшоорч хаан цолыг олгосон байна. Хабул хааныг нас барсаны дараа Мэнгу хүмүүс нэгдмэл байдлаа алдсан гэдэг. Хабул хаан нас барахдаа өөрийн дуу Амбагай-г хаан болгожээ. Тэр үeд Мэнгу хүмүүс Татаруудтай дайнтай байж. Татарууд худ ураг барилцая хэмээн заль хэрэглэн Амбагай хаан, мєн Хабул хааны том хүүг барьж аван Зүрчидүүдэд тушаан цаазлуулсан байна. Үүний дараа Хабул хааны дєрөвдүгээр хєвүүн Хайду Зүрчидүүдээс єшєє авахийг үргэлжлүүлж Хайду хаан ширээгээ єөрийн ахын гуравдугаар хєвүүн Eсүхэй (Юань улсын Түүхэнд бичсэнээр Чингис Хааний эцэг Eсүхэй нь Хабул хааний тав дах үеийн хүн бєгєєд Хаан Хүн хэмээн нэхэмжлэн нэрлэжээ). Eсүхэй Татаруудаас єшєє авч Татарын нэгэн толгойлогч Тэмүүжин хэмээгчийг алсан ба тэр үед тєрсєн хүүгээ мєн Тэмүүжин хэмээн нэрлэжээ. Есүхэй нь Хиад Боржигон овгийн толгойлогч байсан ба манай эриний 1175 онд Чингис хааныг 12 настай байхад Татаруудад хорлогдон нас баржээ. Хиад хүмүүс Тэмүүжинг єєрийн толгойлогчоо гэж үзсэнгүй харин түүний садангийн нэгнийг сонгоод Тэмүүжинг гэр бүлийнх нь хамт орхиод нүүж явсан байна. Есүхэйн бүх ах дүү нар нь Тайчууд овгийнхонтой нийлэн оджээ. Гэсэн хэдий ч 13 зууны эхэн гэхэд Чингис хаан Хиад, Татар, Мэргэд, Хэрэйд, Найман гээд Түрэг-Монгол бүх л овог аймгуудийг нэгтгэж чадсан юм.

Монгол Домог

Домогоос үзэхэд Мэнгу Шивэй омгийн хүмүүс хєрш зэргэлдээх овгуудтай дайтан ялагдаж цєєн хэдэн хүн амьд үлдээд Эргүнэ-хан хэмээх ууланд зугтаан хоргоджээ. Хи-ян хэмээх нэгэн ухаалаг эр үлдсэн хүмүүсийг удирдан (Хиад хэмээх нэр нь Хи-ян гэсэн үгнээс үүсэлтэй аж) явж нэгэн тємєрийн хүдэрийн уурхай олжээ. Тэнд тємєр боловсруулан амьдарч байсан бєгєєд Эргүнэ-хан уулаас гарч явах замийг ч мєн олжээ. Хи-ян аас хойш 12 үеийн дараа Алунгоо хэмээх эхнэртэй Добун мэргэн гэж хүн байдаг. Добун мэргэнийг нас барсаны дараа Алунгоо хан тэнгэрийн гэрэл туяаг биeдээ шингээн жирэмсэлж 3 хүү тєрүүлсэн аж. Тэр гурван хүүхдийн нэг нь Боданчир нэрт хєвүүн бєгєєд, Боданчир улаан хүрэн нүдтэй бусад ах нартайгаа харьцуулахад єєр саарал єнгийн нүдтэй байжээ. Боданчир єєрийн 4 ах нарын хамт Жачиву овгийг дайран Бор Хадун хэмээх бүсгүйг булаан авч эхнэрээ болгожээ. Боданчирын ач нарын нэг нь Монолун хэмээх эхнэртэй байсан ба 9 хөвүүнтэй байжээ. Монолун нь ааш зан ширүүн авир муутай бүсгүй байгаад нэгэн удаа хєрш Жалайр овгийн хүүхдүүдээс тэргээр дайран алжээ. Жалайр овгийнхон хариу дайран довтолж Монолуний хөвгүүдийг алж устгасан ба Хайду хэмээх ганц хєвүүн нь амьд улджээ. Хожим нь Хайду Жалайр овгийнхнийг дарж Монгол хүмүүсийн толгойлогч нь болон гарч ирсэн байна. Хабул хаан нь Боданчирын 5-р үe ажээ.

Чингисийн Монголууд Єєрсдийгєє “Татар” хэмээн нэрлэдэг байсан нь

Суулийн үeйин эрдэмтэдийн үзэж буйгаар Чингис хааны уeйин Монголчууд єєрсдийгєє Татар хэмээн нэрлэдэг байсан аж. Харин Хубилай хаан Монголчуудыг “Мэнгу” бую Монгол гэж албан ёсоор нэрлэх болсон байна. Чингис Хааны үeд Монголчууд нь Тайчууд, Журхин, Хонгарид, Ойрад гэсэн тус тусдаа овог аймгуудаар нэрлэгдэн явж байжээ. Гэхдээ Чингис хааны угсаа нь Хиад аймгийн салбар болох Боржгин овгоос үүссэн байна. Хонгарид овгийнхны Монголчуудийн дунд эзлэх байр суурь онцлогтой бєгєєд энэ нь Eсүхэй баатар Єүлэн-ийг Хонгарид овгийнхноос хулгайлан эхнэр болгон авсантай холбоотой аж. Юан гүрний ордны хуулинд Монголын хаадууд зєвхєн Хонгарид аймгаас хатан авах ёстой хэмээжээ. Сонирхолтой нь Хитан аймгийнхан мєн Зүрчидүүдийн дунд ч бас Хонгарид гэдэг нэр хэрэглэгдэж тийм нэртэй овгууд ч байжээ.



Єєр нэг сонирхолтой зүйл бол Түүхч Луу Симианий үзэж буйгаар Чингисийн Монголчууд нь Дадан (Түрэгийн Шатуо овгийн хүмүүс) Шивэй овгийнхний холимог хүмүүс гэж үзээд энэ нь Монгол Түрэг хоюулаа єєрсдийнхєє євєг дээдсийг чононоос гаралтай гэдэг нэгэн домогтой холбоотой аж.

Түрэг Монголын Овог Аймгууд

11-12 дугаар зууны үед Тєв аАзийн єндєрлєгийг хэл соёл гарал угсааний хувьд тєс бүхий хүмүүс эзэгнэж байжээ. Эдгээр нь бол үндсэндээ Монголчууд байсан юм. Ерєнхийдєє Монголчууд, бас тэдэнтэй ойролцоо угсааны Татарууд хойд болон зүүн талаар нь суурьшсан байв. Харин Түрэгууд (зарим Түрэгууд тэр уeд єрнєд Ази, зуун ємнєд Eвроп-д нүүж очоод байв) баруун болон баруун ємнєдєд, Тангадууд Шинжаан, Гансу болон одоогийн Євєр Монголын баруун талаар нутаглаж байв. Тэр үeд байсан Ляо улс нь харин олон үндэстнээс бүрдсэн байв. Хитангууд нүүдэлчин хэв шинжээ алдаж эхлээд байв. Гансу болон Шинжааны зуун захаар Тангадууд єєрийн гурэн баруун Шиа улсийг байгуулж, Шинжааний хязгаар нь Уйгаруудийн мэдэлд байв. Үнэндээ Түрэг Монгол угсааны овог аймгуудийн ялгааг гаргахад бэрх болоод байв. Монгол нутагт байсан овог аймгуудын зарим нь Түрэг (Кыргыз, Хэрэйд, Уйгур), зарим нь Монгол (Ойрат, Татар), зарим нь Түрэг-Монголын холимог (Найман Мэргэд).

Найман

840 онд Киргизүүд Хуйхэ бую Уйгаруудийг ялахад Монголын хойд хязгаарт Найман хэмээх хүмүүс үлдэн хоцорсон бєгєєд, Киргизүүдэд дагаар орсон юм. Найман гэдэг нэр нь Монгол үг, Түрэгийн “Сакиз Огуз” бую Найман Огуз хэмээх хэсэг бүлэг хүмүүсийг нэрлэсэн нэр аж. Энэхүү Сакиз Огуз бую Найман Огуз нь бүр 8-р зуунд ч сонсогдож байж. Эртний Огуз Түрэгүүд нь Анатолиа руу нүүж одсон аж.

Цаг хугацааны уртад Найман аймаг хүчирхэгжиж Киргизүүдийг Eниссэй мєрєн луу шахаж Хэрэйдүүдийг Иртиш мєрєн Алтайн нуруунаас хєєн зүүн зүгт Манжуур луу түрэв. Энэ хєдєлгєєн нь үндсэндээ Хитангуудыг Хятадын хойд руу ойртуулж 907-1125 онуудад Ляо гүрнийг байгуулахад хүргэжээ. Наймангууд нь ємнєд хєрш Уйгаруудаас буддийн шашин, мєн бичиг үсгийг нь авсан аж. Наймангууд нь Түрэг угсаатай гэж үздэг боловч он жилийн уртад тэдний амьдралын хэв жаяг, зан заншил нь Монгол болон хувирсан юм. Наймангууд сүүлдээ Нэстэриан Христ-ийн шашнийг шүтэх болсон. Чингис хаан Наймангуудаар дамжуулан Уйгар үсгийг авч хэрэглэн соёлжиж иргэншжээ (?).

Хэрэйд

Хэрэйд аймаг нь Орхон голын бэлчирээр Найман аймгийн зүүн талаар нутагладаг байжээ. Хятадын эрдэмтэн Хэрэйдүүдйиг Монгол гаралтай хэмээх боловч, Рашид ад-Дин Уйгар Киргизийн адил Түрэг гаралтай гэж үзжээ. Киргизийн гол овог нь Кирай нэртэй аж. Хэрэйдуудэд байдаг Монгол зан үйл шинж тэмдэгүүдийг ПаүлРачнэвскийн тайлбарлахдаа Баруун Ляо улсын Хятан овгийн хүмүүстэй ихэд холилдсон гэж үзжээ.Христийн Нэстoриан шашинтай байсан ба Тоорил хааний аав, євөг эцэг нь Маргус (Маркус), Киракуз (Кыриакyс) гэсэн Латин нэрүүдтэй байжээ.

Мэргэд

Байгал нуурын урд захаар Сэлэнгэ мєрний бэлчирээр нутагтай байсан аймаг. Ан гєрєє, хийж загасчилан амьдардаг байжээ. Тахо Зонгы, Рашид ад Дин хоёр Мэргэдүүдйиг Монгол гаралын хүмүүс гэсэн байхад бусад эрдэмтэд тэднийг Түрэг угсааны улс гэжээ.


Татар

Тэр үeд байсан Татар аймгуудыг Зүрчэн (зарим тохиолдолд Монгол гэж үзжээ) гаралтай аймаг Хєлөн Буйр хавиар нутаглаж байсан хүчирхэг аймаг гэжээ. Зүрчидүүд Татаруудаар дамжуулан Монголын бусад овог аймгуудийг захирдаг байжээ.

Домогт өгүүлсэнээр Монголын Амбагай хаан єөрийнх нь өвчтэй хүргэний биeийг анагаахаар очсон Татарын бєєг алсан аж. Татарууд Амбагай хааныг охинийг чинь бэр болгоё хэмээн хуурч аваачаад барьж авчээ. Амбагай хааныг суллуулахаар нэхэж очсон Хабул хааны том хүүг ч бас барьж аваад хоёуланг нь Зүрчидүүдэд тушааж модон илжигэнд хадуулан алсан аж. Гэхдээ Татарууд энэ муухай хэрэгийг үйлдсэнийхээ тєлєє сүүлд нь аймшигтайгаар хохирсон юм. 1195 онд Татарууд Хонгирадыг дайлж олсон олзнийхоо улмаас єєрийн хамсаатан Зүрчидүүдтэй дайтах үeйиг ашиглан Тэмүүжин Татаруудыг дайлаар мордсон юм. 1202 он Тэмүүжин тэднийг дахин дайлаар мордож бүх эрчүүдйиг нь толгой дараалан хядаж эмсүүдийг нь боолчлон авчээ.

Ойрдууд

Ойрдууд ойн булгийн хүмүүст багтдаг байжээ. 1201 онд Ойрдууд Жамухтай нийлэн Тэмүүжин Ван хаан Тоорил нарын эсрэг дайтжээ. Жамухыг ялагдсаны дараа Ойрдууд Найманы талд орж Тэмүүжинтэй дахин байлдав. Найман ялагдаж Тэмүүжин Ван хаан хоёр хоорондоо дайтахад Ойрдууд Хэрэйдуудтэй нийлж Монголын эсрэг байлджээ. Оросын эрдэмтэн Владимирцов болон Рашид ад Диний үзэж буйгаар ойн иргэд талын иргэд гэсэн тийм тодорхой зааг тухайн үeд байгаагүй учир нь овог аймгуудын дайн тулаанд хэн дийлдсэн нь ойруу зугтаан амь зогоож, дийлсэн нь мал хєрөнгийг нь аван тал хээрээр нутагладаг байсан ба овог аймгууд ээлжлэн ялалт байгуулдаг байсан гэжээ. Хэдийгээр чухам ямар холбоотой нь тодорхой бус боловч Ойрадуудыг Хонгаридуудтай ойр тєрөл гэжээ.

Боржигон Oвог ба нүд үсний өнгє

Боржигoн овог нь Хиад аймгийн нэг салбар аж. Зүрчидүүд ч мєн Хиад аймгаас гаралтай юм. Паүл Рачнэвскийн үзэж буйгаар Добун мэргэнийг нас барсний дараагаар Алунгоогоос тєрсєн хүүхдүүд нь Киргиз хүний үр хүүхдүүд байж болох бєгєєд тэр уeйин Киргизууд нь улаан үс ногоон нүдтэй өндөр нуруутай хүмүүс байжээ. Киргизүүд мєн баруун Хүннү-гийн Жианкин овгийн хүмүүсээс үүдэлтэй. Хятадийн Түүхчид үзэхдээ хар үс хар нүдтэй хүмүүс нь Хятадууд Хүннү-гийн Жианкин аймгийнхантай хийсэн дайны үeд Хүннү-д олзлогдсон Хятад гeнeрал Ли Линг-ийн үр сад гэдэг. Киргиз хүмүүс хар үс, хар нүдтэй хүмүүст дургүй мууд үздэг байсан ч хэдэн зуун жилийн дараа яг л нєгєє дургүй хүмүүс шигээ дур тєрхийг олж авчээ. Хятадын Түүх сударт бичсэнээр Монголчууд улаан-хүрэн єнгийн нүдтэй хүмүүс байжээ.
Хэнтий аймгийн Хэрлэн Баян Улаан дах Боржигон овгийн малчин айлын охин.
Монголчууд, тэр тусмаа Боржигон овгийнхон улаан хонгор шар үс, єнгєлєг (ногоон болон саарал) нүдтэй байсан тэр гeнeтикийн онцлогоо одоо ч хадгалсаар байгаа бололтой.















Жалайр

Түрэг угсааний овог гэж үздэг. Эрт уeд Боржигид овгийнхонд олзлогдон алба барьж явсан ба Монгол овгийн Монолун хэмээх эмэгтэйн эзэмшил руу дайран тэр бүсгүйн найман хөвгүүдийг алж ганцхан Хайду хэмээх хөвгүүн амьд үлджээ. Хожим нь Хайду Жалайр овгийнхнийг ялж єєрийн албатаа болгосон ба Түүхэнд Монгол овгийнхонтой салшгүй холбоотой явж ирсэн. Мухулай жанжинг Жалайр овгийн хүн байсан гэдэг.

Журхин

Хабул хааны ахмад хүү Охинбархагийн хүү Сорхату-жүрхинээс Жүрхин овог үүсчээ. Нууц товчоонд гардаг найрны уeэр болсон зодооны гол баатар бєх Бури нь Журхин овгийн хун байсан юм. Татартай хийсэн дайны үeд Тэмүүжин Жүрхин овгийнхнийг дуудаад 6 єдєр хүлээгээд хариу авч чадалгуй тулалдаанд явсан юм. Мєн Найманууд Тэмүүжиний овгийг довтлон дээрэмдэх үеэр Тэмүүжин єєрийн 60 хүнийг илгээж Жүрхинээс хүч гуйсан боловч Журхинууд 10 хүнийг нь алаад үлдсэн хүмүүсийх нь хувцасыг тайлуулан доромжилсон аж. Түүний улмаас Тэмүүжин 1196-1197 онуудад Жүрхиний эсрэг дайлаар мордон дарж Бури-г єөрийг нь ч алсан юм.

Вангу

Найманууд Тэмүүжйнтэй дайтах үеэр Цагаан хэрэм Зүрчидийн ойролцоо байсан Вангу овгийнхонд элч илгээж холбоотон болох хүсэлт тавьсан боловч Вангу толгойлогч элчийг баривчилж аваад Тэмүүжинд тушаажээ. Тэмүүжин Найманийг довтолох үеэр Вангу-гийн толгойлогч нь холбоотон болж оролцсон юм. Эдгээр хүмүүс Монголчуудаас нэлээд єєр хүмүүс байсан ба эртний Шатуо Түрэг гаралын хүмүүс гэж үздэг аж.

Жадран овгийн Жамух ба цусан тєрєлийн ах дүүс

Жамух Тэмүүжин хоёрын эхний тулаанд унэндээ Жамух ялсан аж. 1196 оноос Тэмүүжинг ахин сэхэж ирэхээс ємнєх 10 жилийн Түүх Түүхэнд бичигдээгуй иржээ. Түүхчид Жамухтай хийсэн тулалдаанд ялагдсан Тэмүүжин Зүрчидийн нутагт хоргодож 10 жилийг єнгєрєєсєн гэж үздэг аж.

Тайчууд

Тайчууд нь Хиад овгийн салбар бєгєєд Амбагай хааны уeд Тайчууд хэмээх нэрийг авсан бололтой. Боржигон Тайчууд хоёр овгийн хоорондын тэмцэл нь Eсүхэй баатарыг нас барсаны дараагаас эхэлсэн. Зарим эрдэмтэд Єэлүн үжин бэлэвсэн хоцроод уламжлал ёсоор Eсүхэйн дүү нарын нэгтэй суух байсанийг эсэргүүцсэнээс үүдэлтэй гэжээ. Тэгээд л хэдэн жоохон хүүхдийн хамт нутаг дээрээ хаягдсан аж. Тайчууд нь Жамуха Тэмүүжин хоёрын тэмцэлийн үeд Жамухын талд зогссон гол овог юм. 1200-1201 онуудад Тэмүүжин Жамухыг дарах үeдээ мєн Тайчуудийг устгасан юм. Шийдвэрлэх тулаан Халх голын ойролцоо болсон бєгєєд Тэмүүжин Тайчуудын эр хүйстэйг нь хядаж эмс охидыг нь олзлон авчээ.




Монгол буюу Мэнгу хэмээх нэрний талаар

Хятад эрдэмтэдийн үзэж буйгаар Чингис хааны үeд Монголчууд єєрсдийгєє Монгол гэж нэрлэдэггуй байжээ. Тэр ч бүү хэл тэр үeйин Монголчууд, Зүрчидүүд тєрсєн он сар, нас сзздэрээ мэдэдгүй байв. Монгол гэдэг нэр нь хожим Хубилай хааны уeд албан ёсоор хэрэглэгдэх болсон аж. Хубилай хаанаас хойшхи Түүхчид “Хамаг Монгол Тайчууд” хэмээн нэрлэх болсон байв. Тухайн үeд Монголчууд нийтдээ єєрсдийгєє Татарууд гэдэг байсан ба овог аймгууд тус тусдаа Тайчууд, Журхин, Хонгарид, Ойрад гэж нэрлэгдэж байжээ.

Хятадын Түүхийн эх сурвалжуудад бичсэнээр Мэнгу Шивэй овгийн нэр Тан улсын үeд 907 онд анх тэмдэглэгдсэн байв. Хятад хэлэнд утгын хувьд аймшигт араатан, хүний махаар хооллогч гэсэн утгийг илтгэдэг аж. Монгол хэлэнд бол харин Мєнгє (Silver) гэсэн утгийг илтгэдэг аж. Тэр үeд улс гүрнүүд янз бүрийн мeталлуудын нэрийг их авдаг байж. Зүрчидийн Алтан улс, Монгол Мєнгєн улс гэх мэт. Єєр нэгэн сонирхолтой баримт гэвэл Тэмүүжин болон түүний зарим дүү нарын “Тэ” эхлэлтэй нэр юм. Хятад хэлэнд “Тиэ” гэдэг нь тємєр гэдэг утгатай. (Орчуулагчийн зүгээс нэмэж хэлэхэд, Тємєр гэдэг уг нь Түрэг хэлэнд ч ойролцоо дуудлагатайгаар ижил утгийг илтгэдэг)


Орчуулагч: Нийтлэлээс гарсан ажиглалтууд

Нууц Товчоонд eгуулсэнээр Тэмүүжин Жамух хоёрийн эхний дайнд Тэмүүжинг ялсан хэмээн өгүүлдэг аж. Гэтэл бусад эх сурвалжуудаас үзэхэд уг тулаанд Тэмүүжин ялагдаж 1196 оноос Тэмүүжинг ахин сэхэж ирэхээс ємнєх 10 жилийн Түүх Түүхэнд бичигдээгүй иржээ. Энэ 10 жилийн Түүх чухам юг өгүүлэх бол? Энэ үед Тэмүүжин хаа юу хийж явсан бэ? гэсэн асуултууд нь олон Түүхчидийн сонирхолийг татаад байгаа юм. Нэгэн Хятад эрдэмтэн таамаг дэвшүүлэхдээ Тэмүүжинг Хятадад (Зүрчид Манжид) олзлогдон 10 жилийг єнгєрєєсєн гэжээ. Энэ нь ямар ч эх сурвалж баримтгүй, таамаг тєдий юм. Оросууд энэ таамагт үндэслэн бүр кино хийж байгаа сурагтай байсан.

Миний бодлоор бол энэ нь яагаад ч бодит байдалд нийцэхгүй. Агуу их зєн билэг совинт тэр хүн эртний заналт дайсан, цусан єшєєт (хэдийгээр гарал үүсэл ойролцоо ч гэсэн) Зүрчидүүдэдээс оргонол гуйж очно, (Амбагай хааны Түүх) тэгээд бүр амьд гарна гэж найдаж байсан гэж үү?

Хэрэвээ үнэхээр Жамухад ялагдаад хэн нэгэнээс оргонол гуйх байсан бол Тэмүүжин дээр дурдсан харьцаа сайн байсан цусан ах дүү (Боржигон овгийнхний Хєх чонын домогоос үндэслэн гарал үүсэл нэгтэй гэж үздэг) хэмээх Шатуо Түрэг гаралын Вангу аймгийнхан дээр л очих байсан байх. Энэ ч утгаараа Вангу аймгийнхан Тэмүүжинтэй дайтахад тусламж гуйсан єєр нэг Түрэг аймаг Наймангуудад биш харин эсрэгээр Тэмүүжйнд єєрт нь тусалж цэрэг гарган Найманг дайлж байсан аж.

Монгол овгуудын хоорондын дайн хамгийн хүнд нь

Түүхээс үзэхэд Монгол овог аймгуудын хоорондоо хийсэн дайн тулаан нь Тэмүүжингийн хувьд хамгийн ширүүн нь байжээ. Боржигон овгоос салан тусгаарлан Тайчууд хэмээх нэрийг авсан Тэмүүжингийн үeэлүүдтэй хийсэн тулаан Тэмүүжингийн хувьд хамгийн хүнд нь байсан юм. Их хааны амьдаралдаа хийсэн тулаануудад ялагдсан нэг тохиолдол нь энэ л боловуу.

Ойрдууд хэмээх энэ аймгийн талаар бас л дурдахгуй єнгєрч болохгүй бололтой. Хэдийгээр Монгол гаралтай гэж буй боловч Ойрдууд Тэмүүжинд бүр мєсєн дарагдаж дагаар ортлоо Монголчуудын хийсэн бүх л тэмцлийн эсрэг тулалдаж байжээ. Эх сурвалжид дурдсанаар Ойрдууд анхлан Мэргэдүүдтай хамсаж дараа нь Жамуха болон Тайчуудтай нийлэн Тэмүүжингийн эсрэг дайтаж, Жамухийг дарагдамагц Наймангуудын талд орон дайтаж, Найманг дарагдамагц, Хэрэйдийн талд орон Чингис хаантай дайтаж ялагдаж байсан байна.

Монголчууд гэж хэн бэ


Түүхэн эх сурвалжууд, гeнeтик, амьдралын хэв заншил, хэл соёлоос авч үзвэл Монголчууд нь Тєв Азын нүүдэлчин аймгууд болох Түрэг, Манж Зүрчин аймгуудийн аль алинтай нь ижил тєстэй хэв шинжийг агуулсан улс бололтой.

Хєх чоно Гоо Маралын домог гарал үүсэл нь зєвхєн Түрэг гарлын тодорхой овгуудад (Киргиз болон дээр дурдсан Шатуо Түрэг) байдаг аж. Саяхан би нэгэн Киргиз хүнтэй ярилцаж байхад тэрвээр Киргизүүд нь хэдийгээр Хасагуудтай хэл ижил боловч гарал угсааны хувьд Монголчуудтай илүү ойр гэж үздэг талаар ярьж байсан юм. Харин хэл заншилын хувьд Монголчууд Зүрчидүүдтэй илүү ойр. Тэр ч байтугай зарим овог аймгуудын нэр нь ижил. Манжын түрэмгийллийн үeд ч Манжын хаадууд Монгол эхнэр авах, Монголын талаар баримтлах бодлого нь харьцангуй эeрэг байснийг хүлээн зєвшєєрєх нь үнэнд нийцтэй боловуу. Нэмээд хэлэхэд Амeрикт дээр үeд Хятадаас цагаачилж ирсэн єєрийгєє Манж гаралтай гэдэг нэгэн настай эмэгтэй надтай уулзаж ярилцахдаа Манж Монгол хоёрын ойр тєрєл гарлын талаар ярьж байж билээ.

Энэ талаар олон зүйлийг дурдаж болох боловч бусад хүмүүсийн бодол санаа Түүхэн эх сурвалжуудын талаар эхэлж сонсох нь зүйтэй боловуу гэж бодов.

Нийтлэлийг орчуулж тайлбарыг бичсэн Батсуурь.

Tuesday, September 2, 2008

Saturday, August 30, 2008

Монголын Түүх Хятад Эрдэмтний Нүдээр -1


Энэхvv цуврал нийтлэлүүдийн нэг дүгээр хэсэг болох "Монголчуудын Гарал Угсаа: Хятад Эрдэмтний Тайлбарлах нь" нийтлэлийг энд тавьж байна.

Солонгосчууд болон Алтайн язгуурын хэлээр ярьдаг хүмүүсийн талаархи онол тааварыг тайлбарлахын тулд ДНK-г (DNA) нь оролцуулан үзэж болох юм гэж Доктор Ли Хуй үзжээ. Хятадын Фудан Их Сургуулийн Доктор Ли Хуй Ази гаралтай хүмүүсийн ДНK -г судалж үзээд 30 орчим мянган жилийн өмнө Монголойд Ази гаралтай хүмүүсийн өвөг дээдэс Зүүн Өмнөд Ази-д хүрэлцэн ирсэн бөгөөд анх ирэх үeдээ гeнeтикийн М89 кодийн хэв шинжтэй байгаад улмаар гeнeтикийн өөрчлөлт явагдаж М122 хэв шинжийг агуулах болсон байна.

Ли Хуй-гийн үзэж буйгаар Хятадын эх газар нүүж ирэгсэд үндсэндээ Юнан болон Гуангши-Гуандан мужуудаар дамжин гурван салаа болон нүүдэллэсэн байна. Хойд зүгийг чиглэн нүүдэллэсэн хүмүүс нь 10 мянган жилийн хугацаанд гeнeтикийн өөрчлөлтөнд орж М134 шинжийг агуулах болсон ба цаст Хөндван уул Түвдийн Хөх нуурын хотгороор дамжин Шар мөрний эрэг орчимд ирсэн байна.

Эдгээр хүмүүс хүйтэн сэрүүн цаг агаарын улмаас том хамар, зузаан уруул, гонзгой нүүрийн хэлбэрийн хэв шинжтэй болсон аж. Хойд зүг нүүдэллэсэн эдгээр хүмүүсээс салбарлан зүүн тийш нүүсэн хүмүүс нь гeнeтикийн М117 хэв шинжийг агуулах болсон ба эдгээр хүмүүс нь одоогийн Хан Хятад хүмүүсийн өвөг дээдэс юм. Гэхдээ бидний өвөг дээдэс одоогийн Вьeтнам улс буй газараас хойд зүг нүүж Хөнгдван уулаар дамжин ирсэнээ мартчаад байгаа юм. “Кунлин Уулаар алхсан нь” хэмээх Гуо Шиачваний найрал хөгжимтэй тоглодог туульст гардаг тэр дурсамж нь бидний өвөг дээдэс зүүн зүгт нүүж эхэлсэн үeийг дурсдаг юм. Хэдийгээр Чи гаралийн хүмүүсийг Чианг Түвд гаралийн хүмүүс хэмээн эртний сударт байдаг ч Ли Хуй 3000 жилийн түүхтэй Чу Чи хүмүүсийг хамтруулаад Хан Хятадийн бүлэглэлд багтаажээ. Бусад нь одоогийн Түвд гаралтай хүмүүсийн өвөг дээдэс болох юм гэжээ.

Ли Хуйгийн энэ онол нь эрдэмтэн Луо Шианий бичсэн Сино-Түвд хүмүүсийн гарал үүслийн талаархи онолтой тохироод байгаа юм. Луо Шианий бичсэнээр, Сино-Түвд гаралын хүмүүс нь Сичуан Гансу мужуудын уулзвар болох Минсан уул болон Мин-жиан мөрний дээд хавиар нутаглаж байгаад хоёр хэсэг болон хуваагдаж, нэг хэсэг нь хойшоо Шанши мужийн Вэй шуй гол, Хан шуй мөрний эрэг хүрээд улмаар зүүн тийш явж Шар мөрнийг гаталсан байна.













Америкийн уран барималч Малвина Хофман-ийн (Malvina Hoffman 1933) бүтээсэн (зүүн гараас бичигдсэн дарааллаар) Монгол, Манж, Түвд, Хятад хүмүүсийн хорог баримал.













Эртний Монголойд хүмүүсийн хоёр дахи хэсэг нь ойролцоогоор 10 мянган жилийн өмнө Хятадын зүүн өмнөд хэсэгээр орж ирсэн бөгөөд гeнeтикийн М119 гэсэн кодийн хэв шинжтэй байжээ. Ли Хуйгийн үзэж буйгаар Хятадийн зүүн өмнөд мужийн Дай-зу, Шуй-зу бага ястангуудийн өвөг дээдэс нь энэ бүлэг хүмүүс аж. Ли Хуй ч өөрийнхөө өвөг дээдсийг эдгээр хүмүүсээс гаралтай гээд, эдгээр хүмүүс Ханзхоу Янгзэ орчимд 7-8 мянган жил оршин суусан гэж үзэж буй аж. Гeнeтикиин М119 kодтай хүмүүс нь түүхэнд буй “Зүүн Юэ Хүмүүс” аж. Эртний Ву хүмүүс нь М7 гэсэн кодтай ба одоогоос 3 мянган жилийн омно Янгтзэ морний доод хавиар ирж нутаглажээ. Хэдийгээр эрдэмтэн Ли Хуй Ву гарлийн хүмүүсийг М134 кодтой хойд зүг нүүсэн Сино-Түвд хүмүүсээс гаралтай гэж үзэж буй ч, эртний түүхийн шаштирт Ву хэмээх улс нь Шар мeрний орчмын Zоу улсын Хаан Вэнванг-ий хоёр авга ахын байгуулсан улс гэжээ.

Алтай Язгуурын Хэлтний буюy Монгол Хэлтэн Хүмүүсийн Түүх

Ли Хуй-гийн баримтлаад буй өөр нэг онол нь 20 орчим мянган жилийн эмнэ Хятадын зүүн зах далайн эрэгийг даган хэсэг хүмүүс хойд зүгт зогсолтгуй нүүсэн бөгөөд одоогийн Манжуурын хязгаарын Лиає-хэ гол орчим ирж нутаглан Алтай язгуурын хэлтэй хүмүүс болох, Хүнну, Турк, Монгол хүмүүсийн өвөг дээдэс болон бүрэлдэн тогтсон байна. Энэ онол нь зарим эрдэмтдийн Хүнну, Турк, Монгол угсааны хүмүүсийн талаар хийсэн онолтой таараад байгаа юм. Түүхээс үзэхэд Монголойд гаралын хүмүүс баруун зүгт довтолж аян дайн хийж байсанаас биш Индо-Ёврoп гаралын хүмүүс нь Монголойд хүмүүсийн оршин сууж байсан зүүн зүгт довтолж байгаагуй юм. Ли Хуйгийн үзэж буйгаар өнөөгийн Солонгосууд дээр дурдсан эрт дээр үед өмнө зүгээс Манжуурт нүүж очсон бүлэг хүмүүс болон, сүүлд Хятадын зүүн мужуудаас нүүж очсон (Dong Yi) Зүүн И хүмүүсийн дундаас бий болсон аж. Энэ таавар нь үнэндээ Солонгосийн үндэсний үзэлтнуудйин онол болох Сибирь гаралын хүмүүс хэмээх онолд цохилт болдог.
Монголын түүх бол нэлээд өргөн судлагдсан түүхүүдийн нэг юм. Tүүхийн томоохон эх сурвалжууд олон байдаг. Монголын түүхийг судлахад судлаачид голдуу Чингис Хаан болон түүний тив алгассан аян дайн, их гүрний талаар л голдуу бичдэг. Харин миний гол сонирхоод байгаа зүйл бол түүхийн үйл явцийг тодорхойлон таниж мэдэх нь чухал юм. Энэ талаар бичигдсэн хамгийн сайн зохиол гэвэл Паул Рачнeвскийн Гeрман хэл дээр бичсэн “Чингис Хаан Түүний Амьдрал Алдар Цуу” ( Genghis Khan: His Life And Legacy) хэмээх ном юм.
Зохиогч уг бүтээлдээ, “Монголын Нууц Товчоо”, Хятадын түүхийн эх сурвалж болох “Чингис Хааны Аян Дайн” ( The Campaigns of Genghis Khan), “Юан Улсын Түүх” ( The History of the Yuan Dynasty), Жувайний Пeрс хэл дээр бичсэн “Дэлхийг Байлдан Дагуулагчийн Түүх”( History of the World Conqueror), Пeрс Монголын Или Хааны Улсын Eврeй эрдэмтэн Рашид ад-Дин-ий “Он Цагийн Тайлал” ( Collected Chronicles), “Овгуудын Түүх” (The History of the Tribes) ” зэрэг олон эх сурвалжуудийг харицуулан судалсанаараа онцлогтой юм.
Зарим нэгэн барууны эрдэмтэд Монголын цэрэгийн сүр хүчийг дүрслэхдээ Чингис Хаан нь өнөөгийн Хятад болон Орос улсуудын бий болох үндсийг тавьсан хэмээн дөвийлгөдөг төдийгүй Чингис Хааныг Монголын тархай бутархай овог аймгуудийг цэрэг армийн гоц авъяасаараа нэгтгэсэн нэгэн хүчирхэг үндэстнийг бий болгосон хэмээдэг. Одоогийн Орос улсыг бүрэлдэн бий болоход Монголчууд чухал үүрэг гүйцэтгэсэн байж болох боловч, Хятад улсын хувьд ингэж ярих нь бол үнэнд огт нийцэхгүй. Хятад улсын түүхэнд өнгөрсөн мянган жилийн турш улс гүрний нэгдрэл бутрал нь ээлжилсээр ирсэн юм.
Чингис Хааныг хувь хүний талаас нь авч үзэхэд тэрвээр хүн төрөлхөтний түүхэнд гардаг бусад дарангуйлагч, баатаруудын нэгнээс ялгараад байх онцлог үгүй байв. Чингис хааны хувь хүнийх нь хувьд би 3 онцлогийг хэлэх байна: eс хонзон, шунал тачаал, зөн билэг.

Бага насандаа ааваа Татаруудад хорлуулан алдаж, eeрийн омгийн хүмүүстээ ад узэгдэн отог омгийн бүх л эрх мэдлээ алдаж байв. Уунээс гадна түүний өвөг дээдэс нь мөн л Татаруудын балгаар Зүрчэдүүдйин гарт орж алуулж байв. Энэ бүхнээс үзэхэд Чингис Хааний амьдралын гол зорилго нь өстөн дайснуудаасаа өшөө авах л байв. Ингээд тэр юунаас өмнө өөрийн овгийн эрх мэдлийг тэмцэн олж аван дараа нь заналт дайсан Татаруудыг устгав. Өс хонзон авалт үргэлжилж Зүрчидийг дайлав. Тэр үeд нийслэлээ Бээжингээр хийгээд байсан Зүрчэд овгийнхон зугтаан Кайфэнг-д очив. Тэр Зүрчидүүдийн бууж өгөх хүсэлтийг хүлээн авсангүй (Монголчуудаас ялгаатай нь хожим нь Жүрчидүүд Монголчуудад их л өршeeнгүй хандсан юм).

Чингис Хааний талаар миний дурдсан хоёр дахь чанарын хувьд (шунал тачаал) тэрбээр Тангут Зүрчэн хоёр улсыг анхлан довтолж, дараа нь цэрэгээ буцаан татаж байсан юм. Учир нь Тангадууд болон Алтан улсын хаадууд өөрсдийн охидыг Чингис хаанд өргөн барьсан байжээ. Тэгээд ч Чингис Хааныг Тангуудын эсрэг хоёр дахь дайныхаа үeэр өөрийн Тангут хатныхаа гарт хорлогдон үхсэн гэсэн сул яриа ч байдаг.
Чингис Хааний амьдралыг үзэх үзэл сургааль нь олон ном зохиолд үлдсэн байдаг. Жишээ нь: Тэр нэгэн удаа өөрийн хeвгуудээсээ асуухдаа:
Эр хүний амдьралд хамгийн жаргалтай зүйл юу вэ гэж асуужээ? Тэгээд өөрөө хариулахдаа: Дайсныхаа эр хүйстэй бүгдийг алж эхнэр эмс охидийг нь авах л хамгийн жаргал гэж хэлж байжээ. Тэгээд ч Монголчууд дайран довтолсон овог аймгийн бүхий л эр хүйстэй бүгдийг алж устгадаг байжээ.
Монголчууд бууж өгсөн дайсныхаа амьийг өршөөдөг байсан гэсэн домог бол огт худал юм. Монголчууд эзэлсэн ард түмнийхээ эр хүйстэй бүхнийг, эсвэл тэрэгний дугуйнаас дээш гарсан бүх эрчуудйиг хяддаг байсан. Жишээ нь Самарканд хотыг эзэлснийхээ дараа бууж өгсөн 40 мянган хүмүүсийг шөнийн дотор алж, 30 мянган дархчууд, гарын урчуудыг амьд үлдээж бас өөр 30 мянган хүнийг боол болгож байжээ. Үнэндээ Монголчуудын гол арга нь эзэлсэн хот сууринийхаа хүмүүсийг эр эмээр нь ялган эрчүүдийг нь хотын хэрэмний гадаа гаргаж шөнийн цагаар алж устгадаг байжээ. Яг иймэрхүү алан хядах үйл ажиллагаа түүхэнд давтагдаж байсан юм. Испанууд Амeрик тивийг эзэлж нутгийн Индиануудийг, Англичууд Австрали тивд нутгийн унаган хүмүүсийг иймэрхүү аргаар алж устгаж байжээ. Үнэндээ бол өнөгийн Өмнөд Амeрикийн орнуудын хүн ам нь Испан гаралын эрчүүд, Индиан гарлын эмэгтэйчүүдийн хоорондоос бий болсон гэдэг нь ДНК судалгаагаар батлагдаад байна.
Чингис хаан шиг нүүдэлчин овгийнхны хувьд ийм зэрлэг шинж чанартай байх тодорхой шалтгаантай юм. Суурин хүмүүстэй харьцуулахад нүүдэлчид хураасан дарсан, амуу будаа, тариа гэж байдгүй тиймээс ерөөсөө л суурин иргэншилтэй хүмүүсийг дайлж амьдрах нь амьдралын хэрэгцээ мэт. Миний дээр дурдсан тийм шинж чанарыг агуулсан хүнийхээ хувьд Чингис хааны хүрсэн тэр амжилтуудыг ойлгож болох юм.
Үгүй ингэхэд тэр Монголчууд гэдэг чинь чухам хэн юм бэ? Үнэндээ бол тэр үeийн Монголчууд одоогийн Монголчуудтай яг адил байх албагуй юм. Өнөөдөр Монголчууд ч Казахууд ч өөрсдийгөө Чингис Хааний удам хэмээж байна. Тэр ч бүү хэл Хятадын өмнөд мужид хэсэг хүмүүс ч бас Чингис хааны удам хэмээж байна.
Мр. Лианг Суминг “Юан Улсын Түүхийг Судалсан нь” өгүүллэгийг 1918 онд нийтлүүлсэн билээ. Тэгээд Бээжингийн их сургуулын гүн ухааны багшаар томилогдон ажиллаж байсан юм. Гэтэл 25 настай Өмнөд Хятадын Гуанши мужаас ирсэн тэр залууг Монгол гаралтай хүн болохыг хэн ч мэдэдгуй байв. Хятадуудад ялагдсаныхаа дараа Монголчууд өөрсдийн эзлэн авсан одоогийн Гуанши, Юнан мужуудад урт хугацааны турш бэхлэлт хийж эрхшээлээ хадгалсаар байсан юм. Саяхны ДНK судалгаагаар Хятадуудын булшийг шинжилж үзээд өнөөгийн Юнан Гуанши мужуудад байгаа Монголчууд нь Монгол гэхээсээ илүү Хятад гарлын хүмүүс болох нь тогтоогджээ. Өмнөд хятадад байгаа тэдгээр хүмүүс нь 14 зуунд Монголчуудын өмнө зүгт илгээсэн Хятан овгийн хүмүүс гэж өөрсдийгөө үздэг аж. Сонирхолтой нь ДНK судалгаагаар өнөөгийн Манжуурт байгаа Дагуур угсааны хүмүүсийг ч бас Хятан гарлын хүмүүс хэмээн тодорхойлсон юм.
Тэгвэл Чингис хааны үeд өөрсдийгө Монгол хэмээдэг байсан тэр хүмүүс хэн байсан юм бэ? Тэдний удам угсаа хаа байна, өнөөдeр тэгээд хэн тэдний ур удам болж байна? Паул Рачнeвскийн “Чингис Хаан Түүний Амьдрал Алдар Цуу” хэмээх номондоо дурдсан тал нутгийн олон овог аймгууд, Чингис Хааны төрсөн он сарын асуудал, хамгийн чухал нь Хааны түүхээс алга болсон 10 жилийн түүхийн завсарыг хэрхэн тайлбарлах вэ?
Мэнгу Шивэй
Үнэндээ Турэг, Монгол, Тунгус (Манж Жүрчэн) овгийн хүмүүсийн ялгааг хэлэхэд нэлээд хэцүү юм. Монголчуудын гарал үүслийг тодорхойлох гэж Хүнну болон Түрэгийн түүхийг судалж их л цаг зарцууллаа. Монголчуудаас өмнө Хүнну, Сянби, Тоба, Жужан, Түрэг, Уйгур, Киргиз, Хитан гүрнүүд оршиж байжээ. Нүүдэлчин овог аймгууд нэг мандаж нэг дарагдана. Эзлэн авагч, эзлэгдэгч нар холилдож яс үндэс, хэл соёлын ялгаа бүдгэрнэ. Үүний нэг тод жишээ нь Индө-Eврoп гарлын Скиф болон Юэзхи хүмүүс нэн эрт дээр үед Охус болон Иран луу нүүж очжээ. Юэзхи хүмүүсийг хөөж явуулсан Хүнну нар баруун зүг довтолж эртний Жианквн нутаг хүрч байсан байна. Эхлээд Туркууд, дараа нь Монголчууд Хүннү нар шиг бас л баруун зүг аялсан юм.

Тоба улсын уeд, манай эрний өмнөх 443 онд зэрлэг бүдүүлгүүд Тоба улсын хуучин эзэмшил болох одоогийн Хар Мөрөн, Их Хянганы нутгуудаар тархан суусан юм. Ер нь хуучин Сянби, Вухуан Тоба улсын нутаг дээгүүр энэ үeд суурьшсан хүмүүс нь ШиВэй, Хитан, Ши нуудэлчид, Малгал овгийн хүмүүс байсан ба эдгээр нь өнөөгийн Монгол, Манж хүмүүсийн өвөг дээдэс юм. Дээрхи нүүдэлчдээс Хитан овгийн хүмүүс анх түүхийн тавцанд товойн гарч ирэв.

Хятадын “Таван Гүрний Түүх” зохиолд бичсэнээр бол Сянби улсын нутаг дэвсгэр дээгүүр тархсан Хитан гарлийн хүмүүс нь Тунгус (Хамниган буриад Манж) хүмүүстэй ураг торлийн холбоотой аж. Хитангууд нь Хүннү гаралийн хүмүүстэй яг адил оороор хэлбэл Хүннү хүмүүсийн нэг хэсэг гэж ч уздэг аж. Тоба улсын уeд Хитангууд нь Кидан гэдэг нэрийг авсан ба eнeeгийн Манжуурт нутаглаж байжээ. Киданы зүүн талд Кореа буюу Солонгос баруун талд нь Ши нүүдэлчид (Хүннүгийн адил хүмүүс) хойд талд нь Хужи буяу (Малгал) мeн Шивэй омгийнхон, өмнө зүгт нь Тоба Вэй Улс байжээ. Тухайн үeд Киданууд нь Турк-уудийн эрхшээлд байсан байна. Киданчууд түүхийн явцад Хятадын Танг, Уйгур, Турк зэрэг улсуудийн эрхшээлд oрж гарч, эрхшээлдээ оруулж гаргаж ч явжээ.

Монгол хүмүүсийн гарал үүслийг тодорхойлоход Шивэй омгийн хүмүүсийг эхэлж судлах шаардлагатай. Хятадийн түүхэнд бичсэнээр, 20 орчим Шивэй овог байсан байна. Зүүн Шивэй, Баруун Шивэй, Мэнгу Шивэй, Луозу Шивэй зэрэгийг дурдаж болно. Эдэн дотороос Мэнгу Шивэй омог нь одоогийн Монголчууд буюу Чингис Хааны өвөг дээдэс болно. Мэнгу Шивэй хүмүүс нь тухайн үeд одоогийн Хар Мөрний орчмоор нутагладаг байсан ба “Ойн Хүмүүс” гэгдэх ой тайгын хүмүүсийн тоонд ордог байсан байна. Шивэй хүмүүс нь Кидануудын адил төрлийн хүмүүс байсан. Мөн бүр эртний Динглинг хүмүүстэй ч хамаатай болох аж. Шивэйнүүд одоогийн Манж Зүрчид хүмүүсийн өвөг дээдэс болох Малгал хүмүүстэй адил хэлээр ярьж Хар мөрний ойролцоо Туркуудээс зүүн тийш, Малгал хүмүүсээс баруун тийш Хитан хүмүүсийн хойд талд нутагладаг байв. 20 орчим Шивэй омгийн дунд “Шар Толгойт Шивэй” хэмээх хүмүүс байдаг байв. Кидануудад олзлогдож байсан Хятад цэрэгийн гэрчилж буйгаар Шивэйнуйдйин хойд захаар Их Үстэй хүмүүс, Нүүрэндээ үстэй хүмүүс тэр ч буу хэл Нохойн омгийнхон байдаг тэднээс гарсан эрэгтэй хүүхэд нь нохой болж тєрдєг, эмэгтэй хүүхэд нь хүн болж тєрдєг талаар бичиж байжээ. Бодвол соёл иргэншил өндөртэй Хятадууд сахал үс ихтэй Ёвроп хүмүүсийг нохойн адил үзэж байсан буй за. Шивэйнууд анх манай эриний 631 онд Тан улстай холбоо тогтоож байжээ. 788 онд Шивэй омгууд Кидан гүрний захиргаанд байсан ба Ши омгийнхонтой нийлэн Хятадийн Жэнгвэ муж руу довтолж байжээ.
Орчуулагчийн Тайлбар
М117 – Гэнэтикийн Код Хан Хятад Хүмүүс

М119 – Гэнэтикийн Код Хятадын зүүн өмнөд мужийн Дай-зу, Шуй-зу бага ястангуудын өвөг дээдэс

Монголойд – Ази гаралын хүмүүсийг нэрэлдэг ерєнхий нэр томъёо.

Хятан – Монгол Шивэй овгийнхонтой нэг гарал үүсэлтэй хүмүүс. 10-р зүүны үед хучирхэг улс болон бүрэлдэн тогтсон. Хэдийгээр, түрэг, манж, хятад зэрэг олон овог аймгийг нэгтэгэсэн том гүрэн байсан боловч Киданд Монгол хэлтэн хүмүүс хаанчилж зонхилж байжээ. Кидан нь Монголын тов, зүүн ємнөд хэсэг, мєн Хятадын хойд, зүүн хойд хэсэгээр дамнан оршин тогтож байжээ. 1125 онд Зүрчидийн Алтан улсад дарагдан мєхсєн байна.

Дашрамд хэлэхэд Чингис Хааныг Зүрчидийн Алтан улс болон Хятадын Сонг улсуудыг дайлаар мордоход Зүрчидүүд болон Хан Хятадуудын харьяанд байсан Хятангууд ихээхэн гавьяа гүйцэтгэсэн гэдэг билээ. Тэд дотоодоос бослого гаргаад зогсоогүй Монголын цэрэгт нийлэн орж байсан гэдэг. Чингис хааны дэргэдэх нєлєє бүхий эрдэмтэн Eлуй Чу Цай нь Хятан хүн байсан гэдэг.

Хятад – Хан Хятад буюу Chinese хүмүүс. Хятад хэмээх уг нь Хятан гэсэн үгнээс гаралтай аж. Сонирхолтой нь Монголчууд бид єєрсдийн мєнхийн єрсөлдөгч хэмээн үздэг Хятадыг єєрсдийн гарал угсаа нэгтэй Хятан хүмүүсийн нэрээр нэрлэсэн байх юм. Дээр дурдсанаар бидний євөг дээдэс болох Шивэй овгууд, тухайлбал Мэнгу Шивэй нь Хятан улсын хойд захаар (єнөөгийн Монгол) нутагладаг байжээ. Тэгээд урд зүгт байгаа хүмүүсээ Хятангууд хэмээн нэрлэдэг байж. Кидан гурэн мєхсөн хойно ч Киданы газар нутагт хоцорсон Хан Chinese хүмүүсийг ч бас Хятан хэмээн нэрлэсээр ирсэн бололтой.

Дагуур – Євөр Монголд байдаг нэгэн Монгол гаралын хүмүүс. Одоо бидний яриад буй Хятан хүмүүсийн угсаа. Намайг Их Сургуульд байхад Алтанбат, Минжүүр гээд Хятад хэлний багш нар байдаг байсан юм. Эдгээр хүмүүс 60-аад оны үед Євөр Монголоос орж ирсэн бєгөөд єєрсдийгөө Дагуур Монгол хүмүүс гэдэг байсан.

Зүрчид – Зүрчэн, 1635 онд Манжийн хаан Нурхачи баатарын хүү Хүн Тайжи єөрсдийгөө Манж гэж нэрлэхээс ємнө, Манжуудийг Зүрчид гэж нэрлэдэг байжээ. Зүрчидүүд нь Монгол овог аймгуудтай ойролцоо нутаглаж байсан эртний Мохэ, Малгал овгийн хүмүүсийн угсаа ажээ. Манжууд нь Монголчуудтай адил нүүдэлчин, амьдралын хэв заншил тєстэй, хэл ярианы хувьд Монголчуудтай ойролцоо байжээ.

Тунгус – Манж угсааны улсууд. Хамниган Буриад гэж бидний яриад байдаг хүмүүс нь үнэндээ гарал угсааний хувьд манай Буриадуудтай хамаагүй юм. Хамнигануудийг Монголчууд Тунгус гэдэг, тэгэхээр Хамниганууд (Хамниган Буриадууд) нь ундсэндээ Манж гаралын улсууд болох нь ээ?

Хасагууд буюу Казахууд – Хасагууд єєрсдийгөө Чингис хааны угсаа хэмээн тайлбарлах гэж оролдсон нь үнэнд огт нийцэхгүй. Чингис хааныг Монгол хүн гэдгийг дэлхийд хэн ч үгүйсгэдгүй, түүх єєрөө ч баталдаг. Яахав Хасагуудын санааг ойлгож болох юм. Хэзээ ч єєрийн гэсэн бие даасан улс байж чадаагуй түрэг/монгол гарлын эдгээр хүмүүст одоо л жинхэнэ бие даасан улс гэдэгээ харуулах боломж олдоод байгаа юм. Тиймээс ч тэд түүхэн их хүнтэй єєрсдийгөө холбож чадвал эртний сурвалжит хүчирхэг улсын буурь суурь болох мэт санаж буй за. Харин Монголчуудад дарагдсан Найман аймгийн угсаа хэмээх эдгээр хүмүүсийн дээдэс язгууртнууд, тэргүүлэх ангийн хүмүүс нь Монгол гарлын хүмүүс, тэр тусмаа Алтан ургийн хүмүүс байдаг гэдгийг үгүйсгэж болохгүй мэт.

Мэнгу Шивэй – 20 гаран Ши Вэй овгуудийн нэг болох Мэнгу Шивэй хэмээх энэ жижигхэн овгийнхноос Монголчууд (Хиад Боржгон) үүсч Монгол хэмээх нэр уламжилсан бололтой. Гэхдээ єнөөгийн Монгол хэмээх ойлголт нь маш харьцангуй ойлголт юм. Зєвхөн тэр нэгэн жижиг Мэнгу Шивэй овгийн хүмүүс бус, бусад шивэй овгууд, хятангууд, бусад Монгол хэлтнүүд болон нүүдэлчид, Монголчуудтай холилдон хутгалдсан Түрэг, Манж Хятад хэлтэн хүмүүсийг ч єнөөдөр Монгол хэмээн нэрлэж буй болтой.
Нийтлэлээс Ургасан Асуулт ? - Ли Хуй-гийн үзэж буйгаар Алтай язгуурын хэлтэн Монголчууд 20 мянган жилийн ємнє Хятадын ємнєд нутагаар орж ирэн нүүдэлсээр єнєєгийн Манжуурын хязгаар, Монгол нутгаар тархан сууршьсан аж. Тэгвэл түүнээс ємнє Монгол нутаг, Тєв Азид хүн амьдарч байгаагүй гэж үү?
Бидэнтэй генетикийн холбоотой, угсаа гарал ойролцоо гэгддэг, 50-60 мянган жилийн ємнє Монгол нутагт амьдарч байгаад Бэрингийн хоолойгоор дамжин Америк тив руу гарсан Индианууд хэн юм болоо? Др. Ли Хуй 20 мянгаас өмнөх жилүүдэд Монгол газар амьдарч байсан Ази төрхтэй хүмүүсийг хаанаас үүсэлтэй гэж тайлбарлах бол?


Нийтлэлийг орчуулж тайлбарыг бичсэн Батсуурь.