Tuesday, August 19, 2008

Талибаны Дарангуйлал ба Хазара нарын Эрх Чөлөөний Тэмцэл


Хазара Байх нь Гэмт Хэрэг Биш

Афганистан дахь Талибан хэмээх айхтар зэрлэг балмад алан хядагч бүлэглэлийн талаар сонсоогүй, мэдэхгүй уншигч ховор буй за. Сонирхолтой нь Талибанууд нь бүгд л Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Талибануудыг Афганистаны засгийн эрхэнд байх үед иргэнийхээ паспортандаа үндэстэн ястан гэсэн заалтан дор өөрсдийгөө "Могул", "Могал", "Монгол" хэмээн бичдэг Хазара/Монголчуудын хувьд гашуун хувь заяа хүлээж байлаа. Гэсэн ч Хазарачууд өөрсдийгөө зөвхөн хувь заяандаа найдаад орхисонгүй, харин хувь заяагаа өөрсдийн тэмцлээр шийдэхээр шуударсан хэрэг. Чухам яг л энэ үед ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулсан Баба Мазари хэмээх нэгэн Хазара эр тодорч "Хазара байх нь гэмт хэрэг биш, үндэстэн ястны тэгш эрхгүйгээр Афганистаны нийгэм оршин тогтонож чадахгүй" хэмээх алдарт үгээ хэлж ард түмнээ уриалан дуудаж зэвсэгт тэмцлийг гардан удирдсан юм. "Хазара байх нь гэмт хэрэг биш" гэнэ үү, зөвхөн энэ жижигхэн өгүүлбэрээс л уншигч та бүхэн Хазара үндэстэн хүмүүс ямаршуухан нийгэмд амьдарч, үндэстнийхээ хувьд ямаршуухан гадуурхал доромжлол дор байсан, байсаар буйг илүү тайлбаргүйгээр ойлгож байгаа буй за.

Энэ "Хазара" цувралын 1-р хэсэгт би ажил дээрээ нэгэн Пүштүн гаралтай залуутай таардгүй зөрчилтэй байсан тухай бичсэнийг уншигч та бүхэн санаж байгаа байх. Дауд хэмээх тэр залуу бас ч үгүй нэлээн боловсролтой түүх шашин сонирхон судалдаг нэгэн байсан ба нэгэн удаа Жак Вэдэрфөрдын “Genghis Khan and the Making of the Modern World” хэмээх Чингис хааны талаар бичсэн номыг өрөөндөө авчираад уншиж байхыг би харсан юм. Тэрвээр Чингис хаан, Монголчуудын талаар нэлээд сайн мэддэг байв. Би түүнээс нэг удаа "чухам ямар шалтгааны улмаас Пүштүн гаралтай олонхи Хазара хүмүүсийг үзэн яддаг вэ? " гэж асуусан юм. Монголын их гүрний байлдан дагуулалтын үед бид ялагдаж явлаа, одоо бид тэднийг Хазара/Монголчуудыг ялж өшөөгөө авч байгаа юм хэмээн баруун гарын нударгаа атган зангаж сэтгэл хөдөлсөн маягаар хэлж билээ. Үнэндээ тэр надад чухам яг л үнэнээ хэлсэн ба үнэхээр ч олонхи болсон Пүштүн хүмүүс яг л тийм сэтгэлгээтэй байдаг юм байна гэдгийг би ажиглаж мэдсэн юм. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гээ л олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг л даа. Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй юм.

Талибаны гол удирдагч мулла Омар гадаадын сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг: Миний хувьд, бидний хувьд, Пүштүн үндэстэн байна гэдэг бол хамгийн чухал, би өөрийгөө юу юунаас өмнө Пүштүн үндэстэн гэдгээр мэдэрдэг бөгөөд Пүштүн хүний эрх ашгийн төлөө тэмцэл бол миний хамгийн гол зорилго. Хоёрдугаарт би өөрийгөө Лалын шашинтан мусулман хүн гэдгээрээ мэдэрдэг. Би Афганистаны иргэн Афган хүн байна гэдэг бол миний хувьд гуравдугаарт тавигддаг асуудал гэжээ. Афганистанд олон жилийн туршид одоог хүртэл үргэлжилж байгаа иргэний дайн нь үндэстэн хоорондын дайн болохоос шашны урсгалуудын мөргөлдөөн биш юм. Үнэндээ Афганистанд болж буй байлдаануудын ихэнх нь Сунни шашинтай Тажик, Пүштүн, Узбекүүдийн хооронд болж байгаа юм.

Үүнээс үүдээд би нэгэн зүйлийг онцлон дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Пүштүн/Талибан болон Хазара нарын зөрчил нь хоёр үндэстний хоорондын зөрчил болохоос шашны мөргөлдөөн биш юм. Хазаруудыг шиа шашинтан хэмээн ялгаварлан гадуурхдаг нь үнэн, гэхдээ энэ нь бол зүгээр л шалтаг буюу Англи хэлэнд ярьдгаар pretense, дайран дээр нь давс нэмсэн л асуудал. Мэдээж энэ лалын шашны шиа гэгч урсгалын ялгаа нь Пүштүнүүдэд сайхан далим болж бусад суни шашинтай, Пүштүн бус гаралтай Узбек Тажикуудыг Хазаруудын эсрэг турхирч чадсан талаар би өмнөх бичлэгтээ дурдаж байсан.

Хувь хүмүүс үзэл бодлоо бодитоор илэрхийлдэг. Уншигч та бүхэн Хазара Пүштүн нарын сайт, форум, хэлцүүдээр ороорой, youtube болон бусад видео цуглуулгуудыг сонирхоорой. Тэнд Пүштүн Талибануудаас Хазара хүмүүсийг үзэн ядах үзэл нь зөвхөн Хазар хүмүүсийн гадаад төрх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, гарал угсаанд (Монгол гаралтайд нь) нь чиглэж байдгаас бус, шиа шашинтайд нь болдог биш юм байна гэдгийг ойлгох болно. Эцсийн эцэст Пүштүн, Хазара нар адилхан Лал гэсэн нэг л шашинтай улсууд. Хазара Пүштүн/Талибан нарын зөрчлийн талаар уншиж судалж байхад тэдний зөрчил нь шашны ялгаа гэхээсээ илүү үндэстэн ястны ялгаа, хорсол занал өш хонзон юм байна гэсэн ойлголт надад баттай төрсөн юм.

Монголчуудын байлдан дагуулалтын үед Афганистан гэж улс огт сураггүй, Пүштүн гэж үндэстнүүд бүрэлдэн тогтоогүй байсан үе төдийгүй тэд Энэтхэг Пакистаны хязгаараар нүүдэллэн амьдарч Их Могул гүрэн, доголон Төмөр хааны захиргаадаар дамжин амь зууж байсан юм. Монголын их гүрний захиргаанд байсан аль ч улс гүрэн үндэстнүүд Монгол гаралтай хүмүүсийг өдий чинээ үзэн ядаж аль хэдэн зууны тэртээх ялагдалдаа хорсол агуулан өшөө авах гэх нь үгүй. Ямар ч тохиолд Пүштүн хэмээх энэ үл шалих нүүдэлчидийг Монголчууд солгой нүдээр харж, хоморголон устгаж онцгой алба гувчуур ноогдуулж тамлан зовоож байсан баримт байхгүй юм. Уучлаарай хүн төрөлхтөний түүх улс үндэстнүүдийн хоорондын зөрчил, ялалт ялагдлаар дүүрэн.


Афганистан дах Иргэний Дайн ба Хазара Овгуудын Нэгдсэн Тэмцэл


1890 ээд оны дайнд ялагдаж тусгаар тогтнолоо алдсан Хазарууд өөрсдийгөө “aри” гаралтай гэж үздэг Пүштүн тэргүүлсэн Тажик удаалсан үндэстнүүдийн хавчлага дарамтан дор олон арван жилийг бэрхшээлтэйгээр өнгөрөөж байв. Харин 1979-1989 онуудад үргэлжилсэн Зөвлөлт Афганистаны дайны үед дайтаж буй бүлэглэлүүд анхаарлаа дайнд хандуулсанаар Хазара нарт үндэстнийхээ хувьд гадуурхагдах асуудлаас түр зуур ч гэсэн "амсхийх" боломж олдсон аж. Энэ дайнд Хазара нар Афганы бусад үндэстнүүдийн адил зэвсэг барин Зөвлөлтийн түрэмгийлэгчидийн эсрэг дайтаж, гэлээ ч Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарч явсаны дараа Пүштүн, Тажикуудаар толгойлуулсан Мужахедууд засгийн эрхэнд гарч Хазара нарыг хавчин гадуурхах, хоморголон устгах бодлогоо үргэлжлүүлсэн юм. Ингээд 1989 оноос хойш Афганд үргэлжилсэн иргэний болоод, үндэстэн ястны дайнд Хазарачууд хүссэн хүсээгүй амь тэмцэн орох болсон бөгөөд, 1890 оны бослогоос хойш анх удаагаа нэгдсэн зохион байгуулалттай тэмцлийг явуулж 10,000 орчим хүнтэй Хазара дайчидын отрядыг байгуулж чухам л зэвсэг барин дайрсан болгонтой нь эсэргүүцэн дайтаж байсан юм. Дайтаж байгаа бүлэглэл болгон өөрсдийн гадаад дотоодын спонсоруудтай байсан зэр зэвсэг, хоол хүнс, хүн хүчний дэмжлэгийн баттай ар талуудтай байсан юм. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазарачуудад туслах хэн ч байгаагүй гэдэг. Хазарачуудад хангалттай зэр зэвсэг байтугай, хэдэн цэргүүддээ өмсгөх гутал ч байхгүй байсан ба, хөл нүцгэн цэргүүд нь байлдаанд алуулсан, олзлогдсон дайсныхаа гутлыг тайлан өмсч зэвсэг хувцас хэрэглэлээр нь амь зогоож байсан гэдэг.

Иргэний дайны дундуур1994 онд Пакистаны Тагнуулын Төв Газрын шууд ивээлээр бий болсон Талибан "Шашны Сурагчид" хэмээх Пүштүн гаралтай хүмүүсийн бүлэглэл нь Хазара хүмүүст онцгой зэрлэг хандаж байв. Мулла Мухамед Омар гэгчээр удирдуулсан Талибанчууд 1996 - 2001 онд Афган орныг эрхшээлдээ байлгах хугацаандаа 100 гаруй жилийн өмнө Абдур Рахман гэгч яргачин эрийн явуулсан бодлогыг давтан явуулж Хазара нарыг үй олноор нь хөнөөж үндэстнийх нь хувьд ул мөргүй болгохыг хичээсэн юм.

Талибаны удирдагч нар Хазаруудыг бүр мөсөн үндсээр нь устгах нь Талибаны засгийн газрын бодлого гэж зарлаад тэдний удирдагчидын нэг Мулла Маноон Ниази радиогоор ард түмэндээ хандаж элсэн үгэндээ "Хазарууд бол лалын ариун шашинтнууд биш, тэднийг алж устгаж болно, тиймээс Хазара хүнийг алах нь ямар ч нүгэл биш " хэмээн ард түмнээ алан хядах үйлдэлд ил тодоор уриалж байжээ. Тэр мөн үргэлжлүүлэн Хазара хүмүүст хандаж "Хазара нараа, та нарт гарах гарц байхгүй, та нар дээшээ зугтвал бид хөлөөс чинь татаад унагана, доошоо орвол үснээс чинь зулгаагаад гаргана" хэмээн занажээ.

Хазарууд шиа хэмээх лалын шашны нэгэн урсгалд хамрагддаг талаар би урьд нь дурдаж байсан, тэгвэл шиа урсгалын гол төв гэж болох Иран улс нь Хазарануудад шашны талаасаа нэлээд нөлөөлсөн гэдэг. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазара нарыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. Тэгвэл Афганистаны иргэний дайнд Ираны талаас Хазара нарт бодит тусламж үзүүлээгүй ба харин өөрсдийн шиа удирдагч болох Хомейны хөрөгийг олноор нь илгээн доромжилж, харин гарал угсаа, хэл язгуур нэгтэй Тажикуудыг илтээр дэмжиж байсан баримт байдаг юм.

Хэдийгээр бүгд Монгол гаралтай гэгддэг боловч түүхийн өөр өөр үе шатуудад ирж суурьшсан, олон янзын овог аймгуудын нэр хоч зүүсэн тархай бутархай Хазара нарыг нэгтгэж нэгдсэн тэмцэлд оруулахгүйгээр амжилтанд хүрэхгүйгээ ойлгосон хэсэг нөхдүүд 1988-1992 онуудад Hizb-i-Wahdat буюу Islamic Unity (Лалын Нэгдсэн Нам) Вахдат хэмээх голдуу Хазар үндэстнүүдээс бүрдсэн улс төрийн нам байгуулж үүндээ Саыф (шиа шашны номлолын бүлэглэл, араб гаралтай гэгддэг цөөн тоот үндэстэн) хэмээх шиа шашинтай бусад цөөнхийг ч оролцуулжээ. Нэгдсэн зохион байгуулалтанд орсон чухам энэ л үеэс эхлэн Хазара нарын түүхийн цоо шинэ үе шат эхэлсэн гэж хэлж болох юм.

Энэхүү улс төрийн намыг үндэслэн байгуулагчидын нэг нь Баба Мазари (Баба - перс хэлэнд аав, эцэг гэсэн үг) хэмээх нэгэн Хазара эр байсан бөгөөд өнөөдөр Хазара нар чухам энэ л хүнийг Хазара үндэстний эцэг хэмээн үздэг ба чухам энэ л хүний ухаалаг удирдлага, шинэлэг бодлого, зоримог чадварлаг байлдааны ажиллагааны үр дүнд Хазара үндэстний нэр хүнд зөвхөн Афганистаны дотооддоо төдийгүй, мөн гадаадад өсч, Хазара/Монгол үндэстэн Афганистанд ямаршуухан үүрэг хүлээж, ямаршуухан байр суурьтай байх вэ гэдгийг олон улсын тавцанд мэдүүлсэн юм.

1992-95 онуудад Хазара нар Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авсан юм. Гэтэл муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэгчээр, адилхан амь тэмцэн хохирол амсан байж засгийн эрхийг авсаны дараа Ираны дэмжлэгийг авч цөөнх дотороо олонх болсон Бурханудин Раббани, Ахмад Шах Масуудаар удирдуулсан Тажикууд Хазара нарыг гадуурхан дорд үзэж, Хазара Вахдат намын төлөөлөл болон Хазара нараас шинэ газрынхаа бүрэлдхүүнд оруулаагүй байна. Чухам энэ л мөчийг алдвал ахин сэргэх боломж олдохгүйг ойлгон ухаарсан Баба Мазари цэргүүдээ аван хөдөлж Хазарууд голчлон оршин суух Кабул хотын баруун дуургийг эзлэн авч засгийн газрын эсрэг байлдахаас өөр аргагүй болсон юм.

Кабул хотын баруун дүүргийн хамгаалалтын тулалдаан олон сар үргэлжилсэн ба судлаачидын үзэж буйгаар хүч тэнцвэргүй уг байлдааны ажиллагаанд Хазара нар эрэлхэг зориг, байлдааны гайхамшигтай ур чадварын тод үлгэр жишээ болсон аж. Яг энэ үед Талибанууд Кабул хот руу довтолж эхэлсэн ба ёстой л гурвалжин дөрвөлжин байлдаан болон хувирчээ. Хазаруудыг байлдаад дийлэхгүйгээ ойлгосон засгийн газар Талибануудтай хуйвалдах мөн Вахдат намын дотоод дахь Хазар бус үндэстнүүдийг урвуулах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд 1995 оны 3-сард Талибануудын хүсэлтээр нэгдмэл фронт, эвсэл байгуулах гэрээ хийнэ гэсэн товтойгоор Хазарын удирдагч Баба Мазари өөрийн намын тэргүүлэгч болох 10 гаруй нөхдийн хамт Талибануудын товлосон газар очсон байна. Талибанууд хэлэлцээ хийхээр очсон Хазаруудын зэвсэгийг хууран авч бүгдийг нь баривчлаад тамлан алсан юм. Тэд Баба Мазариг Хазаруудын хамгийн нөлөө бүхий нөхөр гэж үзээд хамгийн хэрцгийгээр тамалсан ба дараа нь түүнийг нисдэг тэргэнд суулган дээшээгээ тултал нь хөөргөөд хад хясаатай газар луу гарган шидсэн аж. Хазаруудын үзэж буйгаар Баба Мазариг алах ажиллагааг Тажикуудын удирдсан засгийн газрын захиалгаар Талибанууд гуйцэтгэсэн гэдэг бөгөөд удирдагчаа алдсан Хазарууд төдөлгүй байлдааны чадвар нь буурч, мөн Вахдат намын доторхи Саыф хэмээх шиа шашинт араб гаралтай нөхдүүдийн урвалтын уршигаар Кабул хотын баруун дүүргийг засгийн газрын цэргүүдэд алдсан байна. "Үл шалих", хүч нимгэн, цөөн тоот Хазаруудад ялагдаж ихээхэн хохирол амссан засгийн газрын цэргүүд Кабул хотын баруун дүүрэгт жинхэнэ яргалал явуулж олон зуун Хазара иргэдийг алсан гэдэг ба зөвхөн нэг шөнийн дотор 800 гаруй энгийн Хазара иргэдийг алж устгасан гэдэг. Чухам энэ л үеэс дэндүү их гарз хохирол амсч байсан Хазарууд нэгдэн нэгэн удирдлага дор дайсандаа ямар ч өршөөлгүй тулалдаж байсан ба хүчийг хүчээр гэсэн бодлогыг баримталж эхэлсэн гэдэг.

Баба Мазарыг алдсан нь Хазаруудын хувьд нөхөшгүй гарз байсан юм. Гэлээ гэхдээ түүний эхэлсэн үйл хэрэгийг бусад нөхөд нь залгамжлан явуулж Карим Халили (Karim Khalili), Мохамед Мохакик (Mohammad Mohaqiq) зэрэг хүмүүсийн удирдлагын дор байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.

Баба Мазарыг оршуулах үйл ажиллагаанд Узбекуудын хамгийн гол удирдагч болох, Афганситаны улс төрд нөлөө бүхий генерал Рашид Достум хүрэлцэн ирсэн гэдэг. Хэдийгээр Хазара Узбекууд зарим талаар зөрчилддөг боловч гарал угсаа, газар нутаг, хэл заншлын хувьд ойр дөт гэж үздэг ба, тэд ойр дөт холбоотой байж зарим байлдааны ажиллагааг хамтран явуулдаг гэдгийг дурдах нь зөв байх гэж бодож байна.

Афганистан дахь олон улсын шинжээчидийн үзэж буйгаар Хазара нарын зэвсэгт отрядууд эрэлхэг зоригтой сайн байлддаг боловч тэд үргэлж зэр зэвсэг, сум хэрэглэл, ахуйн гачаалтай байдаг ба, Пүштүн, Тажик, Узбекүүдээс ялгаатай нь тэдэнд хүнд зэвсэг буюу их буу, танк, хуягт, байлдааны машин технолог огт байхгүй аж. Мэдээж тэдэнд хэн тийм зэвсэг өгөх вэ дээ, өөрсдөө л дайснаасаа олзолж авахаас бус.

Одоогоор Мэдэгдээд Буй Хазара нарыг Хоморголон Алсан Тохиолдлууд / Hazara Massacre


Талибануудыг засгийн эрхэнд байх үед голчлон гарсан Хазаруудыг хоморголон устгах бодлогын хэрэгжүүлэлт болох тэмдэглэгдсэн аллагуудаас дурдвал:

-- Masscre In Yakaolang, January 2001 --
Хэдэн зуу, мянгаар тоологдох Хазараг хоморголон хөнөөв.

Баривчлагдсан, олзлогдсон иргэдийг нэг газар бөөгнүүлж байгаад автомат буугаар шүрших, дунд нь бөмбөг дэлбэлэх, бөөнөөр нь байшинд чихэн оруулаад галдан шатаах, төмөр контэйнэрт чихэн хийгээд бүтээж алах зэрэг олноор нь хөнөөх хялбар аргачлалаар хэдэн мянгаар тоологдох Хазарачуудыг алж устгав.

-- Massacre At Robatak Pass, May 2000 --
Хэдэн зуун Хазара иргэдийг алж цогцсыг нь нуув

-- Afshar and Karteh Sahe Massacre 1993 --

Тухайн үейин Афганисатны ерөнхийлөгч Тажик гаралтай Раббани, Афганы бүх цэргийн командлагч Ахмад Шах Масуд нарын тушаалаар Кабул хотын баруун дүүрэгт оршин суух энгийн ардуудыг хоморголон алав. 24 цагийн турш үргэлжилсэн цуст аллагын улмаас мянга 1000 гаруй Хазара амь үрэгджээ.

-- Massacre in Mazar-e Sharif - August, 1998 --

Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазара зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибанууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазар үндэстнийг онцгойлон хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан ба тэд найман мянга 8,000 орчим Хазараг алж устгажээ.

-- Massacre of Hazaras in Bamyan Sept 1998 - May 1999 --

Бамян хотыг эзэлсэн Талибанууд хотын оршин суугч Хазара нарыг хоморголон алсан ба аллагад 1000 гаруй Хазара өртжээ.


Афганистан дахь Хазаруудын Өнөөгийн байдал

Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганы тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр, зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд хүрсээр байгаа ба, Карзайн засгийн газраас Хазара Бэсүүд мужид болж буй мөргөлдөөнд Пүштүн гаралтай нүүдэлчин Коочи нарыг хүнд хөнгөн зэвсгээр хангаж байна гэсэн мэдээ сонсогдсоор байна. Мөн xэдэн сарын өмнө парламентийн гишүүн, Хазарагийн нэртэй улс төрч, командлагч Саыд Мустафа Каземи талибануудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ.Хазара нар голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь зүгээр л нэг жирийн асуудал мэт.

Одоогийн байдлаар Хазара нарыг хамгийн ихээр түгшээж буй асуудал бол талибанууд буцаж ирэх вэ, дараачийн засгийн эрхэнд ямар хүмүүс гарах бол, НҮБ-ийн энхийг сахиулах хүч хэзээ буцаж бол, олон улсын тусламжийн төсөлүүд Хазара нарт хүртэх болов уу?

Сонирхолтой Мэдээ: Залмай Хализад гэж хэн бэ?

Сонирхолтой нь Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) суугаа элчин сайд нь Афганы Пүштүн үндэстэн, Залмай Хализад (Dr. Zalmay Khalilzad) гэж хүн байдгийг дурдах хэрэгтэй байх. Дунд сургуулын хүүхэд байхаасаа Америкт ирсэн тэрвээр Америкийн Засгийн Газраас Перс, Ойрхи Дорнод дах асуудлуудыг шийдэхэд нэлээн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоогоор Америкийн засгийн газарт алба хааж буй хамгийн өндөр тушаалд байгаа лалын шашинтан хүн юм. Америк эхнэр авч нэр нөлөө бүхий болсон тэрэнд Бүгд Найрамдах Нам ихэд талтай байдаг ба БНН засгийн эрхэнд гарвал түүнийг төрийн нарийн бичгийн даргын том албан тушаалд тавьж болзошгүй ч гэж яригддаг. Тэрвээр одоогоор төрөлх Афган орныхоо дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ? Одоогийн байдлаар пүштүн үндэстнүүд дэлхийн хамгийн хүчирхэг орон Америк болон, НҮБ-ийн талаас тулах түших хүнтэй, тэднээс дэмжлэг авах боломжтой гэж ойлгож болно.

Америк боловсролтой Пүштүн гаралтай энэ эр Афганситаны ерөнхийлөгч болсон тохиолдолд Хазар нарын байдалд ямараар нөлөөлөх бол? Ямар ч байсан Талибантай адилгүй, Карзайгаас дордохгүй байх байлгүй дээ гэж найдна.

Ямар ч тохиолдолд Монголчууд бид гарал угсаа нэгтэй, эзэн Чингисийн генийг хамгийн ихээр хадгалж үлдсэн гэгддэг Хазар нарыг гаргуунд нь хаяж, юу ч болсон огт сонсоогүй дүр үзүүлж болохгүй мэт.

"Үхэж үл болно" киноны трейлэр-2

Monday, August 18, 2008

"Үхэж үл болно" киноны трейлэр-1

Хазара Монгол болон Пүштүн нарын Зөрчилдөөн, Тэмцэл


"Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ" (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Пүштүн хүмүүс хэрэглэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй л юм билээ л дээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазар хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ. Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж.

18 зууны дунд үейиг хүртэл Хазарууд өөртөө засаглалтай байсан ба 1747 онд Пүштүн үндэстнүүд хаант улсаа байгуулахад цөөн тооны Хазара овгууд нэгдэн орсон байж болзошгүй гэж үздэг аж. Гэхдээ энэ нь өөр хоорондын тэмцэлтэй байсан зарим Хазар овгуудын хувьд улс төрийн зорилготой нэгдэл байснаас бодит харьяалал байгаагүй бөгөөд ихэнх Хазара овгууд 1893 оныг хүртэл өөртөө засаглалтай байсаар ирсэн аж. 1860 аад оноос Тухайн үейин Афганистан нь Орос Их Британ хоёрын сонирхолын бүсд орж хоёр их гүрний бодлогын өрсөлдөөний талбар болоод байсан аж. Их Британын хараат орон байсан Афганистанд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл явагдаж 1880 онд Британчуудын дэмжлэгтэйгээр Абдур Рахман хэмээх нөхөр хаан ширээнд суужээ. Эхэндээ Оросын авралд багтан Узбекстанд оргон зайлж тэнд 11 жил амь зуусан энэ Абдур хэмээх эр Англичуудын шууд тусламжтайгаар засгийн эрхийг авсан цаг мөчөөсөө эхлэн хамгийн түрүүнд Хазара нарын хүчийг сулруулах, улмаар тэднийг өөрийн захиргаанд бүрэн оруулах бодлогыг идэвхтэйгээр явуулж эхлэв. Түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр1880 оны дунд гэхэд нийт Хазара хүн амын ойролцоогоор тоологдох 500,000 орчим гэр бүлийн 300,000 орчим нь Абдур Рахманы шууд захиргаанд орсон байна. Абдур Рахман 1892 он гэхэд (улс төрийн аргаар, дайн тулаангүйгээр явагдсан бололтой) бүх Хазарастан нутагийг эрхшээлдээ оруулсан гэгддэг ба ингэхдээ тэрвээр Хазара хүмүүсийг онцгойлон дааж давашгүй алба гувчуур оноож, улмаар орон нутгуудад байнгын цэргийн хороо суурьшуулж Хазара нарыг байнгын зэвсэгт хяналтанд байлгах болсон байна. Энэ нь ч түүнд хангалттай санагдаагүй ба тэрвээр Хазара нарын овгийн удирдагч нар болон нөлөө бүхий хүмүүсийг баривчлан хорих, алах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхлэв. Мөн тэрвээр суни шашинтай цөөн тооны Хазара нарыг шиа шашинтай олонхи болох бусадтай нь хагаралдуулан зэвсэгт мөргөлдөөнд хүргээд амжсан аж.

Хазара нутагт байсан Афганистаны засгийн газрын төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн эрхтнүүд Хазара нарыг дарлан доромжилж, ер өтгөс, нялхас гэж үл ялган харгисалж, эрчүүдийг нь тамлан алж, эмсийг нь хүчиндэн бузарлан араатан мэт авирлах болжээ. Тэд янз бүрийн худал шалтгаар хүмүүсийг баривчлан яргалан тамлах янз бүрийн аргыг хэрэглэдэг байсан аж. Болсон үйл явдлаас зарим нэгэн жишээ дурдахад, Фархад хан хэмээх нэгэн цэргийн эрхтэн 6 Хазара эрийг алаад цогцсыг нь модноос дүүжлэн хатаасан ба өөр нэгэн тохиолд 4 эрийг модтой хүлээд мөчнүүдийг нь мориор оосорлон татуулан тастаж хаясан гэнэ. Бас нэгэн тохиолд хэсэг эрчүүдийг бурхныхаа өөдөөс нулимхыг тушаагаад, тушаалыг нь эсэргүүцлээ хэмээн амьдаар нь өлсгөлөн нохдод хаян өгч идүүлсэн байна. Хүлээтэй хүнийг нүцгэнээр нь улайсгасан чулуун дээр хэвтүүлэх, эрэгтэй хүний өмдөнд муур хийгээд муурыг нь өмднийх нь гаднаас цохин уурлуулж улмаар уурлсан муураар эрхтнийг нь идүүлэх гээд хүний санаанд оромгүй яргалалыг явуулдаг байжээ.



Тэсэхүйеээ бэрх байдалд орсон Хазара нар 1892 онд олонхийг хамарсан зэвсэгт бослого гаргасан юм. Бослого гарахад засгийн газрын төлөөлөгчид, Пүштүн үндэстнүүдээс Хазара хүмүүст хандах араатнаас доор авир шууд нөлөөлсөн юм. Абдур Рахманы үеэл болох Абдул Кодос хэмээгч өөрийн дагуул 33 Пүштүн цэргийн хамт нэгэн бага тушаалын Хазара толгойлогчийн гэрт нь зэвсэг хайна гэсэн шалтгаар очоод гэрийн эзнийг барьж хүлээд нүдэн дээр нь эхнэрийг нь олуулаа ээлжлэн хүчиндсэн байна.



Ийм аймшигт доромжлолыг үзсэн гэр бүлийнхэн нийлж байгаад гэмт хэрэгт оролцсон цэргүүдийг алаад зогссонгүй, ойр байсан цэргийн нэгтгэлийг устгаж зэвсэглэж авсан аж. Тун удалгүй цөөн тоотой босогчидыг дэмжиж нийт Хазаражат (Хазара нутаг) даяар бослого өрнөж, засгийн газрын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулж эхэлсэн ба, пүштүнүүдийг цөмийг нь Хазара нутгаас хөөн гаргаж чадсан аж. Абдур Рахман босогчидыг дарахаар цэрэг илгээсэн боловч бут цохиулжээ. Байдал бишдэж буйг сайн ойлгосон Абдур хан Хазара нарыг бүр мөсөн дарахаар шийдэж улс даяар онцгой байдал зарлав. Хазар нарын бослогыг дарахад нийт иргэдийн хүчийг ашиглах нь түүнд хамгийн зөв байсан ба үүнийхээ тулд тэр Хазара нарыг буруу номтнууд гээд, буруу номтны эсрэг шашны дайн жихад (jihad) зарлаж, үүндээ суни шашинтай бусад үндэстнүүд болох Узбек, Тажик нарыг турхиран оролцуулсан аж. Буруу номтнуудыг алах нь диваажинд хүрэх хамгийн дөт зам хэмээн ухуулж, дайнд оролцогчидод Хазара нарын газар нутаг, эмс хүүхэдийг шагнал болгон өгөхөөр амалжээ. Ингээд 40,000 явган цэрэг, 10,000 морьт цэрэг, 100,000 зэвсэглэсэн энгийн иргэд болон Хазара нартай бэлчээр булаалддаг кочи овгийн тусгай отрядуудаас бүрдсэн асар том арми Хазара нарын бослогыг дарахаар гарчээ. Ивээн тэтгэгч Британы засгийн газар ч зүгээр суусангүй өөрийн тоглоомны хүн болох Абдур Рахман хэмээх энэ яргачинд зэр зэвсгийн тусламж үзүүлээд зогсоогүй байнгын цэргийн зөвлөхүүдээ илгээсэн аж.

Тулалдаан олон сар үргэлжилсэн бөгөөд босогчид гайхалтай тулалдаж Абдур Рахманы хүчийг хэд хэд бут цохисон боловч тооны олонд автан ялагдал хүлээсээр байсан юм. Хэдийгээр хүч суларсан ч эрэлхэг чадварлагаар байлдсаар байсан босогчидын гол хүч удалгүй хүнс, сум, зэр зэвсгийн гачаалд орж мөн босогчид дотороо хагаралдан нэгдмэл байлдаан явуулах чадвараа алдсанаас ялагдал хүлээжээ.

Абдур Рахман ялагдал хүлээсэн Хазарачуудыг маш зэрлэгээр шийтгэх тушаал буулган бослогод оролцсон орлцоогүй үл хамааран мянга мянган Хазара хүмүүсийг хоморголон алж толгойг нь тастан хэд хэдэн газар гавлын ясаар том овоонууд босгосон аж. Тэр үүгээр ч зогссонгүй Хазара хүмүүсийг албан ёсоор боол болгон зарлаж бослогыг дархад оролцсон хүмүүст боол худалдаалах эрх олгосон байна. Кабул, Кандахар, Кундуз гээд Афганистаны томоохон хотуудын зах дээр хэдэн мянган гав гинжтэй Хазара боолууд маш хямдхан үнээр худалдаалагдаж байсан ба зарим тохиолдолд Хазара боол ердөө л 10 хүүдий үр, буудай тариагаар л зарагдаж байжээ. Пүштүнүүдээс гадна Афганистаны хойд хэсэг болох Мазари Шариф хэмээх , Хазара Узбек нарын зэргэлдээ амьдардаг мужид Узбекууд Хазара овгууд руу довтолж хүчээр боолчилж байсан талаар мэдээ байдаг аж.

Хазара нарын гол хүчийг дарж ялалт байгуулсан Абдур 1893 оны 7-р сард Хазарастанд байсан өөрийн цэргийн захирагч нарт Хазара нарын овог аймагийн эрхтэн тушаалтнууд, шашин төрийн зүтгэлтэн, ер л Хазара нарын нэртэй зүстэй хэн бүхний нэр усыг цуглуулан бүгдийг нь гэр бүлийнх нь хамт Кабулд авчирах тушаал буулгасан байна. Энэ тушаалыг завхруулан Пүштүн цэргийн эрхтнүүд энгийн номхон зэвсэггүй Хазара хүмүүсийг баривчлан алж устгах балмад ажиллагаагаа улам идэвхжүүлсэн нь Хазара нарыг ахин зэвсэгт бослого гаргахад хүргэжээ. Босогчид ахин идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ба, засгийн газарт захидал хүргүүлсэн байна. Тэд энэ захиандаа, Хазара нарыг хоморголон алах, тамлан зовоох, эмс охидыг нь хүчиндэх, Хазара хүмүүсийг боол болгон худалдах, дааж давшгүй алба татвар төлүүлэх, бурхан шашныг нь доромжлох нь тэсэхүйе бэрх бөгөөд засгийн газрын талд алба хааж байсан Хазара нар ч бас ялгаагүй ямар ч өршөөл үзэхгүйгээр харгислуулж байгааг эсэргүүцээд Хазарачууд боолчлолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой өгүүлжээ. Босогчид удалгүй хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Хазарастаны ихэнх нутгаас засгийн газрын цэргүүдийг ахин хөөн гаргаад гол зам гүүрүүдийг боож стратегийн чухал газруудад шуудуу ухан хамгаалалт зохион байгуулж Кабул хот руу дайрах байлдаандаа бэлтгэж эхэлжээ.

Тун удалгүй Абдур Рахман "Хазара Хүмүүст Уриалах нь" захидалаа илгээсэн бөгөөд энэ захиа нь Хазара нарын эв нэгтгэлийг бутраах, тэдэн дунд хагаралдаан гаргаж байлдааны чадварыг нь сулруулах зорилгыг агуулсан байсан ба уг захиа нь тэр зорилгоо яг л биелүүлсэн аж. Хазарагийн зарим удирдагч нар, тухайлбал Мухаммэд Риза Бэг байлдааныг үргэлжлүүлэх нь өөрийн овгийг сүйрэлд авчирна гэж үзээд бусадтайгаа санал зөрөлдсөний улмаас засгийн газрын талд орж байлдсан байна. Засгийн газар энэ боломжийг ашиглан 1893 оны 4-р сард босогчидын эсрэг дайралтаа эхэлсэн боловч хэд хэдэн тулалдаанд ялагдан ихээхэн хохирол амсч байлдаан зун хүртэл үргэлжилсэн байна. Хазара нарын идэвхтэй байлдааны ажиллагаа нь Абдур Рахманыг цэргээ Хазарастанаас гарган босогчидын шаардлагыг хүлээн авч тэдэнтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн байна. Удаан харьцсаны эцэст, Хазара нар өөрийн бие төлөөлөгчидийг Кабул руу хэлэлцээ хийхээр илгээсэн ба, ингэхдээ нэлээд хэдэн Пүштүн гэр бүлийг барьцаанд авч үлджээ. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан буулт хийсэн ба засгийн газраас Хазара нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн аж. Зэр зэмсэг, хоол хүнсээр байнга дутагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгдээд байсан ихэнх босогчид хэлэлцээрийн үр дүнг хүлээн авах нь зөв гэж үзээд байлдааны ажиллагаагаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч босогчидын зарим хэсэг тэмцлээ 1893 оны сүүлч хүрэл үргэлжлүүлсээр байсан аж.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл бослого нь ерөнхийдөө 3 жил үргэлжилсэн гэж үздэг бөгөөд Абдур Рахманы засгийн газараас явуулсан энэхүү харгис харалган бодлого нь Хазара Пүштүн хэмээх хоёр үндэстний хоорондох өнөөг хүртэл үргэлжилж буй амь тавьсан зөрчилдөөний үндэс болж, зуун дамжсан гүн гүнзгий хорсол занал, үзэн ядалтыг бий болгосон юм.

Судлаачидын үзэж буйгаар Абдур Рахман Хазара нарын бослогыг дарахдаа хүн амыг нь аль болох цөөлөх бодлого барьж маш харгис хэрцгий үйлдэл явуулсанаас нийт хүн амын 62% хувийг алж устгасан буюу гадагш дүрвүүлсэн аж. Олон тооны Хазара хүмүүс Афганистанаас дайжин гарч тухайн үед Энэтхэгийн харьяа байсан Пакистан, болон хөрш зэргэлдээх Иранд суурьшсан юм. Мөн хөрш зэргэлдээх төв Азийн улсууд болох Түркменистан, Узбекстанд ч дүрвэн гарсан гэдэг. Чухам хичнээн тооны Хазара хүмүүсийг алж устгасан тоог гаргахад төвөгтэй ба тийм бодит тоо бичигдээгүй байдаг аж. Харин хүн амын 60% аас доошгүй хувь устгагдсан гэж үздэг нь нэлээд түгээмэл олны зөвшөөрсөн тоо юм. Хэрэвээ энэ 60% хувийг ойролцоо бодит тоо гэж үзээд, дээр дурдагдсан нийт Хазара айл өрх 500,000 гэсэн тоог оролцуулаад бодвол Хазара нарын хэлмэгдлийн тоог ойролцоогоор гаргаж болох юм. Лалын шашинтай айл өрхүүд нь харьцангуй өнөр өтгөн байдаг ба нэг өрхийг дунджаар 5 хүн амтай (мэдээж энэ бол бага тоо, лалын шашинтнууд олон эхнэр авч үр хүүхэд өнөр өтгөн байдаг нь одоо ч түгээмэл) гэж үзвэл багаар бодоход 2 сая 500 мянга буюу өнөөгийн манай улсын хүн амтай тэнцэх тооны Хазарачууд тэр үед Хазарастанд (Хазара улс) амьдарч байжээ. Үүнээс 60% хувь буюу 1 сая 500 мянган хүн нь 3 жилийн хугацаанд бослогын улмаас хядуулжээ.

Өнөөгийн Афганистан дахь Хазара хүмүүсийн лавтай тоог улс төрийн шалтгааны улмаас гаргахыг хүсдгүй талаар би түрүүчийн бичлэгтээ дурдаж байсан гэхдээ ямартай ч 3-6 сая хүн бий гэж үздэг. Энд би нэгэн сонин харьцуулалт хийх гэсэн юм. Манай Монгол улсын хүн ам 1920-30 аад онд яавч 600 мянгаас хэтэрхээргүй байсан гэдэг, гэтэл 80 гаруй жилийн дараа өдгөө бид 2.5 саяулаа. Ойролцоогоор 4.2 дахин өссөн байгаа биз. Хазара хүн амын бодит тооны талаар зүгээр нэг баримжаа мэдэхийн тулд, би цаг хугацааны хувьд ойролцоо үйл явдал, (Афганистан 1890-1900 аад оноос хойш буюу 110 гаруй жил, Монгол 1920-1930 аад оноос хойш 80 гаруй жил) амьжиргаа, нийгмийн дэвшилийн хувьд харьцангуй төстэй гэгддэг нөхцөл байдалд тулгуурлан Афганистан Монгол хоёр орны хүм амын өсөлтийг бүдүүвчлэн харьцуулж болох мэт гэж бодсон юм.

Хэрэвээ Монголын хүн амын өсөлтийн энэхүү хурдацыг тухайн үед Афганистанд 60% иа хядуулан амь гарсан 1 сая гаран Хазара хүмүүсийн тоогоор бодож үзвэл 110 гаруй жилийн дараа одоо Афганистанд хамгийн наад зах нь 4.2 сая Хазара хүмүүс байх ёстой байгаа биз. Хэдийгээр энэ тоог олдсон мэдээлэлдээ тулгуурлан тоймлон бүдүүвчлэн гаргаж ирсэн ч гэсэн, Хазара хүмүүсийн өөрсдийнх нь батлаад байгаа яаж ч байсан 4 саяас буухгүй хүн амтай гээд байгаа тоотой ойролцоо гарч байгаа юм. Мэдээж энэ тоо бол барагцаалсан тоо. Тухайн орны нийгмийн онцлог, эдийн засаг, улс төрийн байдал гээд олон зүйлийг оролцуулан байж хүн амын өсөлтийг тооцоолох л доо. Ямартай ч гэлээ бодит байдлаас хол зөрөхөөргүй барагцаалсан тоо гарч байна.

Миний л мэдэх нэг үндэстнийг үй олноор нь хоморголон алж үндэстнийх нь хувьд устгах гэж оролдсон аймшигт аллагууд дэлхий дахиний түүхэнд тоотойхон гарсан байдаг. Ийм аллагыг геноцид (genocide) гэж нэрлээд байдаг. Хүн бүхний мэдэх дэлхийн хоёр дугаар дайны үед Гитлер еврей нарыг, дэлхийн нэг дүгээр дайны үед туркууд армянуудыг хоморголон хэдэн саяар нь алж геноцид хийж байсан баримтууд бий. Гэхдээ энэ аллагуудад чухам хүн амынх нь хичнээн хувь үрэгдсэн талаар маргалддаг, Хазаруудыг алж устгасан шиг тийм нийт хүн амын талаас хол илүү 62% хувь байсан болов уу? 1890 ээд оны эхээр Хазара нарыг хоморголон алж үндэстнийх нь хувьд сөнөөх гэж сая хагас хүнийг алан гавлаар нь уул босгосон энэ аллагыг геноцид гэж үзэж болохгүй гэж үү? Харин яагаад энэ тухай дэлхий нийт байтугай, Хазара нарын ахан дүүс нь болох Монголчууд бид ч мэдэхгүй байна вэ? Би энэ асуултанд өөрөө хариу өгөх шаардлага байхгүй, харин энэ өгүүллийг энэ мөр хүртэл уншсан уншигч та бүхнийг ойлгож мэдэж байгаа гэж бодож байна.

1890 ээд оны Хазара нарын зэвсэгт бослого нь зохион байгуулалттай эв нэгдэлтэй эрх чөлөөний тэмцэл гэхээсээ илүү, арга үгүй байдалд орсон хүмүүсийн сулхан холбоос бүхий амь тэмцсэн тэмцэл байсан юм.

Болсон үйл явдлуудыг тодруулан уншиж байхад, Монголчууд бидэнд түгээмэл нэг ажиглагддаг гэдэг асуудалд нэгдмэл бус, бие даасан байдлаар ханддаг тэр байдал бас л ажиглагдаж байсан ба бослого дарагдсан гол шалтгаан нь Хазара нарын дотоодын зөрчилдөөн, овог аймгуудын хуваагдмал байдал, бие биенээсээ урван тэрслэх асуудлууд байсан юм.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослого дарагдаж, боол болон зарагдаж эхэлсэн тэр үеээс л эхлэн Хазара үндэстнүүд Афганистаны нийгмийн ёроолд шидэгдэж, бусад гол үндэстнүүд болох Пүштүн, Тажик, Узбекүүдэд нүд үзүүрлэгдэн амь зогоох болсон ба тэднийг ялгаварлан гадуурхах асуудал өнөөг хүртэл Афганистаны нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.

Хазара нарыг боолчлох асуудлыг 1921 онд дээр дурдсан Абдур Рахманы ач хүү Афганистаны шах Аманула (Shah Amanullah) албан ёсоор хорьсон боловч зарим Пүштүн хүмүүс боолчлолыг хэдэн жилийн турш үргэлжлүүлсээр байсан аж.

1940 өөд онд Захир Шах хэмээх баруунд боловсрол олсон Пүштүн эр хаан болоод Хазара хүмүүст онцгой татвар ноогдуулсаныг эсэргүүцэн, Хазара нар ахин зэвсэг барин босч засгийн газрын цэргүүдтэй байлдсан ба, үр дүнд нь онцгой татварыг хүчингүй болгож чадсан байна.

Мөн 1930-40 өөд оноос эхлэн Хазара нар "Афганистан дах Монгол Үндэстнүүдийн Холбоо", "Дундад Азын Монголчуудын Нийгэмлэг", "Лалын Шашинтнуудын Эв Нэгдлийн Холбоо" зэрэг нэртэй нийгэм улс төрийн зорилго агуулга бүхий эвсэлүүдийг байгуулан нэгдмэл тэмцлийг бий болгох арга замыг хайж эхэлсэн юм.

Монгол түмний минь мах цусны тасархай Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь зохиолт ард түмний сүүлийн зуун хорь гучаад жилийн түүх нь цус нулимс, дарлал доромжлол, ялалт ялагдалаар дүүрэн гашуун боловч баатарлаг тэмцлийн түүх юм. Энэхүү түүх яг өнөөг хүртэл, уншигч таны энэ мөрийг гүйлгэн харах тэр мөчид хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг сануулж байна.

Ер нь түүхээс харж байхад 1890 ээд оны эхээс 1930 аад оныг хүртэл дэлхийн өнцөг буланд таран орших Монгол үндэстнүүдийн хувьд хамгийн хүнд хэцүү, үндэстнийхээ хувьд мөхөж болох тийм үе байсан юмуу гэж бодогддог юм. Үнэндээ бол Монгол улс, Монгол үндэстнүүдийг мөхөж үгүй болно, тийм нөхцөл бүрдээд байна хэмээн үзэж байсан судлаачид шинжээчид байсаар байсан юм. Тэр үед үнэхээр тийм нөхцөл байдал бүрдээд байсан байж ч болно, тийм бол өнөөдөр Монгол улс байж л байна, дэлхийн өнцөг булан дахь Монголчууд улам олон болсоор л байна. Магадгүй, өнөөдөр бид үндэстнийхээ хувьд түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеэ өнгөрөөж ахин сэргэн мандах тэр эрин үедээ ороод явж байж ч болно. Яг үнэндээ тийм ч байх гэж найдаж байна.


Үргэлжлэл бий ...

Friday, August 15, 2008

Дэлхийн хамгийн хурдтай график карт


Таны гар өндөр хүчин чадалтай график карт авах гээд загатнаж байна уу? Хэрэв тийм бол AMD HD 4870 X2 видео гарт таньд таалагдана. Одоогийн зах зээл дахь хамгийн хурдтай энэхүү график карт нь 2.4 teraFLOPS ийн хүчин чадалтай юм. Хэрэв та үүнээс арай хямд мөн хурд нь гайгүйг авахаар сонирхож байгаа бол ATI Radeon HD 4850 X2 ийг сонгоорой. 2 уулаа PCIe 2.0 стандарт дээр суурилсан ба 2гб ийн GDDR5 санах ойтой ба дүрсний хамгийн өндөр чанарыг таньд мэдрүүлнэ.

55nm фабрикэйшн технологийг ашигласан ба DirectX 10.1 ийг дэмжинэ. ATI Radeon HD 4870 X2 ийн онцлог нь клок хурд нь 750MHz ба 1600 стрим процессортой.

ATI Radeon HD 4870 X2 нь $549 ийн үнэтэй ба ATI Radeon HD 4850 X2 нь $400 ийн үнэтэй. 9 сараас эхлэн худалдаанд гарна.

Thursday, August 14, 2008

Хазара Монголчууд гэж хэн бэ?





Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бөгөөд 1.86 см орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон "сүрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн Цэрэг Афганистанд орох үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Пүштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Өө, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.

Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л үл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж түүний энэ хандлага миний сониуч занг зүй ёсоор татаж байв. Хазара хүмүүсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ түшиглэн, би түүнтэй зарим үед яриа дэлгэж бага багаар Пүштүн Хазар гэх хоёр өөр үндэстнүүдийн зөрчлийг яриулж аль болох их зүйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ төдий л сайнгүй байв. Уг нь нэг их сүртэй биш л дээ, "чи өнөөдөр яасан их гангараа вэ" ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд үл зохицолдох зүйл хэлэх, эсвэл асуусан асуултанд үл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхүү үл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгүй өнгөрөөж болох л доо. Хамгийн гол нь түүний зүгээс надад хандах иймэрхүү харьцааны үндэс шалтгаан нь ердөө л би Монгол (Хазара) хүн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан "юм" бодогдуулаад байв.


















Ажилд ороод удалгүй зохион байгуулалтын өөрчлөлт орж ажил үүргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хүн үнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангүй, тиймээс ч манай босс түүний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хүнд муугаар хандья гэж бододгүй түгээмэл, Монгол "тэнэгдүү" зантай нэгэн боловч, энэ удаа би түүний тэр үл тоомсорлох гэсэн өчүүхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хүн ч даргаас хэд хэдэн удаа банга хүртэж эвгүй байдалд орсон бөгөөд би далим гаргаж түүний өрөөнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад "Чи жаахан аятайхан байгаарай" гэж хэлээд ажил төрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч түүнд сануулга өгсөн юм. Үүнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.

Өнгөц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггүй хоёр нөхөрийн зөрчилдөөн мэт боловч үнэндээ тийм биш, нэлээд гүн гүнзгий агуулгатай, Пүштүн Хазара хэмээх хоёр үндэстний гүнзгий зөрчилдөөний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.

1890 он орчмоос Хазара үндэстнүүд Афганистаны засгийн эрхийг барих Пүштүнүүдэд бүх эрх мэдлээ алдан боолчлогдсон бөгөөд, өнөөг хүртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод өртсөөр иржээ. 21 зуун, 2008 он гэх өнөө үед ч ихэнх Хазара нарын хувьд өнөөгийн нийгмийн “боолын” гэж болох хөдөлмөр эрхлэн амь зогоох нь сонголтгүй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пүштүн Хазара нарын хооронд зөвхөн “эзэн, албат” - ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.

Хэдийгээр Америкт багаасаа өсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхүйнийхээ өнгө аясыг энд Монгол хүнд гаргах гэсэн нь үнэхээр тэнэгдүү оролдлго бөгөөд үүнийг тэдний зүгээс Хазара хүмүүсийг хэрхэн үздэгийн илрэл гэж үзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хүн л харах юм бол ингэж үл тоомсорлон харьцах нь зүгээр л "сураар боож болдгүй сурсан зан" байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, түүнтэй таарсан Хазара нь нэн зөрүүд мугуйд нэгэн Монгол байсан ба үл хүндэлсэн асуудлыг зүгээр нэг анзаараагүй мэтээр өнгөрөөдгүй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.

Ингээд би энэ нийтлэлийнхээ үндсэн агуулга болох Хазара хэмээх өвөрмөц бас өрөвдөлтэй хувь заяатай ард түмний талаар товчхон өгүүлье.

Олны дундах түгээмэл ойлголтоор бол Афганы төвөөр нутагтай Хазара хэмээх энэхүү Ази төрхтэй хүмүүс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын үеэр дундад Ази, Перст (Иран) үлдсэн Монгол гаралтай хүмүүс ажээ..

Эдгээр хүмүүсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд энэ нь харьцангуй цөөн тоотой, улс төр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хүмүүсийг үл хайхрах, тэднийг бусдын нүднээс далд байлгах, түүх гарал үүслийг нь мартагнуулах гэсэн эрх зүй эдийн засаг, уламжлалын сонирхол бүхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, төлөвлөгөөт бодлогын хэрэгжүүлэлт юм.

Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан өндөрдүү хамартай, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон нөхдүүдээс Монголжуу дүр төрхөөрөө эрс ялгарах Хазара нарын гарал үүслийн талаарх судалгаа нь үндсэндээ хоёр чигийг заадаг аж. Үүнд:

1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үеэс үлдсэн цэргүүдийн удам. Хазара хэмээх үг нь Мянга гэсэн Перс үг бөгөөд энэ нь Монголын армиас тухайн үейин Хорезмийн нутагт үлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын үзэж буйгаар Хазара нь Монгол Түрэг угсааны хүмүүс аж.

2. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дүр төрхтэй хүмүүсийн Кушан хэмээх гүрэн оршин тогтож байсан бөгөөд, эдгээр хүмүүсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара үндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хөшөөг устгасан бөгөөд учир нь энэ хөшөө Хазара хүнтэй төстэй байснаас болсон гэдэг.












Юутай ч гэлээ өөрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зүйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хүн амын ихэнхийг эзэлдэг Пүштүн, Тажик нарт "гадныхан" хэмээн хавчигддаг тэд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд гэж үзэх үндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны түүхэнд Пүштүн үндэстнүүд нь бүүр сүүлд 18-р зуунаас эхлэн өмнөөс зүгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нүүдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл

Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бөгөөд, перс, Монгол, Турк үгсийн нөөцөөс бүрдсэн өвөрмөц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Үнэн сонинд мэдээлсэнээр ("Хальмг Yнн" № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зөвлөлт Афганы дайны үед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нөхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бөгөөд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогүй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас өөр нэгэн төс бүхий нийтлэл Оросын "Незавысимая Газета" сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд үнэлэшгүй олз бөгөөд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хүнтэй захидлаар харьцдаг байсан бөгөөд түүний хэлж буйгаар 1990 оны эх хүртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бүл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хүмүүс одоо болтол байсаар байх боломтой бөгөөд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их өөрчлөгдөлгүй үлдсэн байж болзошгүй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бөгөөд чухал асуудал юм.















Хазара Шашин

Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шүтдэг бөгөөд, энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстнүүдийн шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Пүштүн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазара нар буруу шашинтай "шиа" нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг

1880-аад оныг хүртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пүштүнүүдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, өөрсдөө Афганистаны уулархаг үржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Пүштүн үндэстнүүдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдөрийн байдлаар Пүштүний Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.





















Хазара Хүн Ам

Хазара хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд, улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9% гэгддэг байсан боловч яг үнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүүд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.

Хэл, угсаатны зүй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билүү:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай.

Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазарануудтай нэг төрөл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хүмүүс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пүштүн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пүштүн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй харин өөр өөр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хүү Хулэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой.

Үргэлжлэл бий!

Сонирхосон хүмүүс
“The Kite Runner” by Khaled Hosseini
“Kabul Express” by Kabir Khan
ном кинонуудыг үзэж сонирхвол Хазар хүмүүсийн амьдрал ахуйтай зарим нэгэн талаар илүүтэй танилцах болно.


Wednesday, August 13, 2008

Ирээдүйн тухай төсөөллүүд


Маргааш юу болох вэ? Нөгөөдөр юу болох вэ? Биш ээ, 1 жилийн дараа юу болох вэ? 100 жилийн дараа юу болох вэ? Эсвэл 1000 жилийн дараа юу болох вэ? 10000 жилийн дараа юу болох вэ? Хүмүүс биднийг ямар ирээдүй хүлээж байгаа бол? Бүр бидний амьдрах гараг, энэ Орчлон хорвоог бүхэлд нь ямар ирээдүй хүлээж байгаа бол?

Дараах прогнозыг www.membrana.ru сайтаас авав. Энэ 100 жилд хүн төрөлхтнийг юу хүлээж байгаа талаар зууны босгон дээр эрдэмтдийн хийсэн прогноз байна. Нэгэнтээ шинэ зуун гараад 10 дахь жил рүүгээ дөхөж буй тул дурдагдсан зүйлсийн зарим нь аль хэдийн прогноз биш болсон байх. Та өөрөө тэдгээрийг үнэлээрэй.


Он Прогноз

2002 - Халаасны бичил видеотелефон хэрэглээнд нэвтэрнэ. Энэ нь утас, факс, видео, компьютерын үүргийг давхар гүйцэтгэсэн төхөөрөмж байх болно.

2002 - Бие даасан системийн тусламжтайгаар хэн ч гэсэн өөрийн компьютерын дэлгэц дээр хүссэн номоо гаргаж болно. /Интернет үү?/

2003 - Наран талдаа болон дээвэр дээрээ нарны энергийг хуримтлуулах аккумулятор (батарей) байрлуулсан орон сууцуудыг бөөнөөр барьж эхэлнэ.

2004 - Компьютерын сүлжээ ашигласан худалдаа наймааны хэлбэр өргөн тархана. Үүнд тооцооны электрон аргууд, электрон картуудыг хэрэглэх болно. /Биелэх магадлал - 100%/

2005 - Судсанд үүссэн цусны бөөгнөрлийг бичил зондуудаар арилгадаг болно. Тиймээс судасны өвчнүүд амархан эмчлэгдэнэ. /Нанотехнологи ?/

2006 - Автомашинууд автомат удирдлагатай болно. Компьютер машиныг жолоодно.

2006 - 10 хоногийн цаг агаарын прогнозыг хангалттай өндөр нарийвчлалтайгаар гаргадаг болно.

2007 - Одоогийнхоос 30% бага түлш иддэг супер хэмнэлттэй хөдөлгүүр бүхий ачааны тэргүүд олноор бий болно. /Биелэх магадлал - 100%/

2007 - Хувь хүнийг тодорхойлохдоо хурууны хээ ба нүдний торлог бүрхэвчийн өгөгдлийг агуулсан биометрүүд, тэдгээрийн мэдрэгчүүдийг ашиглана. /Биелэх магадлал - 99%/

2007 - Компьютер нь аливаа текстийг дэлхийн түгээмэл хэлүүд рүү автоматаар хөрвүүлдэг болно.

2008 - Компьютер нь бие даан ном, баримт засварладаг, боловсруулдаг болно.

2008 - ДОХ-ын клиник эмчилгээ практикт нэвтэрнэ. Өөрөөр хэлбэл өвчнийг эхлэл үед нь амжилттай зогсоодог болно. Архаг өвчлөлийн шатыг эмч нар хянаж сурсан байна. /Биелэх магадлал - 100%/

2008 - Хорт хавдрын мөн чанарыг олж тогтооно.

2009 - Тухайн хүнийхээ мэдрэлийн системээр удирдагддаг хиймэл үе мөчүүд (протез) бий болно. /Анхны киборг ?/

2009 - Хэрэглэгчийн зөвхөн өөрийнх нь таашаал, сонирхолд нийцсэн электрон сонингууд, электрон музейнууд өргөнөөр тархана. /Биелэх магадлал - 100%/

2010 - Мэдээлэл хадгалах асар их нягттай (100 гигабайт/см2-аас багагүй) оптик санах байгууламжууд бий болно. /Биелэх магадлал - 99%/

2010 - Түлэгдэлтээр гэмтсэн арьсыг полимер мембранаар орлуулдаг болно. /Биелэх магадлал - 100%/

2011 - Байгаль орчины бохирдлыг хянах үүрэгтэй, гарагийг бүхэлд нь хамрагч сүлжээ бий болно. /Биелэх магадлал - 100%/

2012 - Цоо шинэ төрлийн цахилгаан хэлхээнүүд бий болно. Эдгээр нь яг л мэдрэлийн сүлжээ мэтээр өөрөө өөрийгөө нөхөн үржүүлж, засан сэлбэж чадна. /Биелэх магадлал - 99%/

2012 - Организмд нэвтэрсэн хойноо аль хэрэгцээтэй газрыг өөрөө олж очдог тийм эм бэлдмэлүүд бий болно. Жишээ нь хавдрын эсийг илрүүлж устгахад энэ нь чухал ач холбогдолтой юм. /Биелэх магадлал - 99%/

2013 - Сохор хүнд гүйцэт бус ч гэсэн тодорхой хэмжээнд харааг нь олгодог аргууд бий болно. Хүний мэдрэлийн системтэй холбогдож чаддаг хиймэл нүднүүд бий болно. /Биелэх магадлал - 97%/

2013 - Хэмжээгээр атомтай адил транзисторууд өргөн дэлгэрнэ. /Наноэлектроник ?/

2013 - Хорт хавдартай тэмцэх шинэ, үр дүнтэй аргууд клиник эмчилгээнд нэвтэрнэ. Хавдрын эсрэг эм бий болно. Хорт хавдрын үндсэн хэлбэрүүдээс урьдчилан сэргийлэх тарилгыг хүн амд хийж эхлэнэ. /Биелэх магадлал - 100%/

2013 - Гарагийн өнцөг булан бүрт ой модыг их хэмжээгээр огтлох явдал зогсоно. Ойн аж ахуйд ийм бүдүүлэг технологийн оронд селекцийн арга хэрэглэгдэх болно. /Биелэх магадлал - 92%/

2014 - Агаар мандлаас нүүрсхүчлийн хийг зайлуулж эхлэнэ.

2014 - Архинд донтох өвчний нейрохимийн процесс болон удамших учир шалтгааныг олж тогтооно. /Биелэх магадлал - 97%/

2014 - Дохио зангааны хэлийг дүрслэх техник үүссэнээр эрүүл ба сонсголын гэмтэлтэй хүмүүс алсын зайнаас өөр хоорондоо харилцах боломжтой болно. /Биелэх магадлал - 97%/

2014 - Соронзон дэртэй галт тэргүүд 1000 км/ц-ийн хурдтай давхих болно.

2015 - Нойр булчирхай, элэг, бөөр, уушиг гэх мэт хиймэл дотор эрхтнүүдэд хүний эс, арьсыг "идээшүүлэх" практик өргөн дэлгэрнэ. /Биелэх магадлал - 94%/

2015 - Альцхаймерын өвчнийг (ой санамжаа аажмаар алдах) үр дүнтэй эмчилдэг болно. /Биелэх магадлал - 95%/

2016 - Саран дээр хүн байнга оршин суух станц бий болно. Энэ станц нь сарны хөрсийг судлах, одон орны ажиглалт хийх гэх мэт ажлыг гүйцэтгэнэ.

2017 - Хараа, сонсгол болон бусад мэдрэх чадварыг эзэмшсэн ухаалаг ("сэтгэдэг") роботууд ашиглагдаж эхлэнэ. /Биелэх магадлал - 88%/

2017 - Микропроцессорууд удаан хугацааны туршид амьд эсийн энергиэр бие даан тэжээгддэг болно.

2018 - Хүний хөгшрөлтийн үндэс шалтгааныг тодорхойлно. /Биелэх магадлал - 97%/ 2018 - Фотоцахилгаан аргаар устөрөгчийг ихээр үйлдвэрлэдэг болно. Устөрөгчийн хий нь энерги түгээгч үндсэн "хэрэгслүүд"-ийн нэг байх болно.

2018 - Соронзон-тийрэлтэт хөдөлгүүр бүхий сансрын хөлгүүд алсын гарагуудыг зорих болно. /Шинэ Магеллан, шинэ Колумб ?/

2019 - Нарны эрчим хүчний хэрэглээ давамгайлах хандлагатай болно. Цахилгаан гүйдэл хэт дамжуулагч шугамаар говь цөлийн бүс нутгуудаас хөгжингүй орнуудад очиж байх болно.

2021 - Хүний сэтгэн бүтээх үйл ажлын механизмыг хангалттай төвшинд тайлбарлан олж авсан мэдээллийг компьютерын шинжлэх ухаанд ашиглах боломжтой болно. /Хиймэл оюун ?/

2021 - Амьд организмын мэдээлэл боловсруулах схемийг ашигласан компьютер буюу өөрөөр хэлбэл биокомпьютер практикт өргөн хэрэглэгдэх болно. /Биелэх магадлал - 97%/

2023 - Устөрөгчийг түлшээ болгон ашигладаг дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашинууд түгээмэл дэлгэрнэ.

2023 - Далай, тэнгисийн усанд "хөвөгч хотууд" байгуулах боломжтой болно.

2025 - Аварга том ялтсуудаар тоноглогдсон нарны цахилгаан станцуудыг сансрын орон зайд угсрах болно. Тэдгээрийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг Дэлхий рүү бичил долгионы тусламжтайгаар дамжуулна.

2025 - Дэлхийн хүн амын 40% ундны ус хүрэлцээгүй газар оронд амьдарч байх болно.

2026 - Сансрын станцуудтай тогтмол холбогдох болно. /?/

2030 - Озоны давхаргын цооролтыг бүрмөсөн зогсоож чадна.

2050 - Хамгийн анхны халуун цөмийн цахилгаан станц ашиглалтанд орж, тасралтгүйгээр тог үйлдвэрлэж эхлэнэ.

2060 - Дэлхийн хүн амын тоо дээд цэгтээ хүртэл өсч 11,5 млрд болно.

2095 - Дэлхийн хүн амын тоо анх удаа багасч эхлэнэ.

2100 - Дэлхийн жилийн дундаж температур одоогийнхоос ойролцоогоор 2 градусаар нэмэгдэнэ.

Дараах прогнозыг http://humanknowledge.net сайтаас авав. Прогноз зөвхөн 100 жилээр, бас зөвхөн биднээр хязгаарлагдсангүй.

Он Прогноз

2010 - Автомат орчуулагчууд бий болно...

2015 - Мэдээллийг гэрлийн импульсээр кодлож дамжуулах технологи (fiber optics), өргөн сувгийн радио (spread-spectrum radio) зэрэг нь сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдыг айхтар нэмэгдүүлнэ.

2020 - Бараг бүх дарангуйллыг устгана.
Орчлонт ертөнц эцэс төгсгөлгүйгээр тэлэх болно гэдгийг физикчид тогтооно.
Ихэнх текст, дүрс болон аудио, видео мэдээлэл тоон технологиор боловсруулагдана. Тэдгээрийг хууль бусаар хувилж, түгээх явдал хэвийн үзэгдэл болно.
Ангарагаас авчирсан анхны дээж тэнд амьдрал байсныг 100% биш ч гэсэн нотолж өгнө.

2030

2040 - Физикчид Их нэгдлийн квант онолыг боловсруулж дуусна.

2050

2075

2100 - Хүний боломжит наслалтын дээд хязгаар 30 жилээр уртасна.

2150

2200

2300

2400

2500

2880 - 3-р сарын 16-нд 1950DA хэмээх 1 км-ийн диаметртэй астероид Дэлхийтэй мөргөлдөх магадлал 1/300 байна.

3000

4000

5000

10 мян.

16 мян. - Дэлхийн эргэлтийн тэнхлэг хазайж Алтан гадас одыг биш харин Нэхэгч эхнэр одыг чиглэх болно.

23 мян.

100 мян.

250 мян.

1 сая

2 сая

50 сая

100 сая - Адагчуулганы мананцар луу илгээсэн сансрын автомат станцуудаас мэдээ хүлээн авна.

226 сая - Нар манай галактикийн төвийг нэг удаа бүтэн тойрч дуусна.

250 сая - Америк тив Афро-Евразитай нэгдэж, Атлантын далайг дотоод тэнгис болгон хувиргана.

1 млрд - Манай галактикийн бүх однууд руу илгээсэн сансрын автомат станцуудаас мэдээ хүлээн авна.

2 млрд

6 млрд

10 млрд

100 млрд

150 млрд

1014 - Бараг бүх однууд хүрэн юм уу цагаан одой болон хувирч, гэрэл цацруулахаа болино. Орчлонт ертөнцөд амьдрал бараг эсвэл бүрмөсөн устана.

1015 - Однууд хоорондоо ойртсоны улмаас гаригууд өөрсдийн нарны аймгийг орхин гарцгаах болно.

1020 - Үлдсэн бүх однууд (хүрэн юм уу цагаан одой) өөрсдийн галактикийг орхин гарцгаана. Эсвэл галактикуудынхаа төвд орших хар нүхнүүдэд "унацгаана". Энэ үед үүссэн цөөн хэдэн однууд гэрэл цацруулахаа болино.

1040 - Протоны задралын улмаас орчлонт ертөнцөд зөвхөн хар нүхнүүд, эгэл бөөмс л үлдэнэ.

10100 - Хамгийн сүүлчийн хар нүх замхран алга болно. Ингэснээр орчлонт ертөнцөд ямар ч гэрэл байхгүй болж, мөнхийн түнэр харанхуй нөмрөн авна.


Б.Алтанхүү

Money money - Honey honey


Гомбосүрэнгийн Галбадрах


Мөнгө аз жаргалын түлхүүр ээ

Заяатай хүний боол мөнгө
Залхуу хүний хаан мөнгө
Гартаа "төгрөг" хэмээх мөнгөн тэмдэгт барьж, ямар нэгэн зүйл худалдан авч байсан Монголчууд "үнэт' хэмээх тодотголтой өнгөт цаасны "үнэ цэнэ"-ийг сайн ойлгоогүйгээс хямдхан арилжихдаа төдийлэн харамссангүй. Харин энэ талаар ард иргэддээ санаатай буюу санамсаргүйгээр тайлбарлаж ойлгуулахыг хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс, учраа олж ядан байгаа тэдний гараас уг цааснуудыг хямдхан худалдан авч, мөнгөний үнэ цэнэ гэж юу байдгийг жинхэнэ харуулж эхэллээ.
Тэд баяжицгааж алив зүйлийг мөнгөөр хэмжиж, мөнгөөр үнэлж, мөнгөөр арилжиж, мөнгө нэртэй цаасыг хааны сэнтийд залж орхив.
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй
Мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй
Нүдний нь өмнө баяжиж, төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, лусын хаан мэт амьдрах болсон тэднийг бусад нь гэнэтхэн харж, гайхсандаа "юу болоод өнгөрчихвөө" гэж дуу алдацгаана.

Учрыг нь хагас дутуу ойлгосон нэг хэсэг нь атаархаж хорссондоо хөмхийгөө зуун мөнгөний эрэлд гарцгааж эгээ л үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай бужигналдаж эхэллээ

Тэд мөнгө олохын тулд наймаа арилжаа хийж бас "шатаж', хулгай луйвар хийн шоронд орж, "нинжа' нэртэй болон алт, жонш ухацгааж, биеэ үнэлэн сэтгэл зүрхээ "зэрэмдэглэн", авилга хахууль авч бас өгөлцөж "шударга ёс"-ыг уландаа гишгэлнэ.
" Чадаж байгаа юманд арга байхгүй" гэдэг хэллэг бүх л уриа лоозонг орлон, чадах чадахгүй, болох болохгүйг ч үл хайхран, гагцхүү мөнгө олох ганц хүслээр бүхнийг умартан, өрөөл бусадтай барьцан зүтгэнэ.
Мөнгө: Улаан нүдээр тосвол шувуу шиг нисээд ирнэ
Дургүй нь хэрвээ хүрвэл шувуу шиг үргээд ниснэ
Мөнгө олж байгаа зарим нь мөнгөний үнэрт мансууран улам улам улайран шунана.
Мөнгө... Зөвхөн мөнгө... Мөнгө бүхний хаан. Яг л архичин хар тамхичин шиг л мансууран донтоно. "За яахав бохир аргаар ч хамаагүй мөнгөтэй л болъё. Их мөнгөтэй болж байгаад энэ бүхнийг больж цэвэр ариун сайхан амьдарнаа. Одоо мөнгө их мөнгө олох хэрэгтэй" гэж өөртөө хэлж амандаа үглэнэ.
Мөнгө: Эв нь хэрвээ олдвол бороо шиг намираад ирнэЭгдүү нь хэрвээ хүрвэл шороо шиг шуураад одно
Бид чинь юу л болж байна даа.
"Мөнгөөр юуг худалдаж авч болдоггүй вэ?"
Социализмын торноос гарсан Монголчууд мөнгөний амт үнэр , үнэ цэнийг мэдрэх гэж гадаадад гарч ажиллацгаав. Бидний оюуны чадамж мэдлэг боловсролын үнэ цэнэ даанч хямдхан, бүр харь орны аяга таваг, шал угаагчаас хямдхан болохыг мэдэрч хүссэн ч эс хүссэн ч үүнтэй эвлэрч, мөнгөний төлөө ажиллаж бас амьдарна.
Олон жил өнгөрч гадаадад амьдарч байсан монголчуудын түрүүч нь Монгол нутаг руугаа буцаж эхэллээ. Эгээ л түүчээ тогоруу аятай. Бид мөнгөний хойноос улайрсаар мөнгөөр үнэлэхийн аргагүй, ямар их үнэ цэнэтэй зүйлээ алдсаар байгааг ухаарч эхэллээ. Тийм ээ. Мөнгөөр олон зүйлийг худалдаж авч болдог хэдий ч мөнгөөр хэзээ ч худалдагдаггүй, түүнээс ч үнэ цэнэтэй олон зүйл байдаг ажээ.
-Алс газар одсон үрхүүхдийнхээ төлөө сүү цайны дээжээ өргөж, "хүүхдүүдийн минь санасан хүсэл нь сэтгэлчлэн бүтэг" гэж залбиран ерөөнө. Хааяа нэг ирэх харь мөнгөний дээжийг нь бурхандаа тавьж, хэсэг жаахныг нь "сайн яваасай" гэсэн ерөөлөөр хийдэд ном хуруулж сэтгэлээ тайвшруулна. Бэтгэртлээ санаж, нойр юугаа хулжаан, эмтрэх сэтгэлээ "муу хүүхдүүд минь их мөнгөтэй болж сайхан амьдраг дээ" гэж аргадна. Бие нь муу байхдаа хүртэл "байг дээ миний хүүхдүүд ирчихвэл буцаж чадахгүй хэцүүднэ. Миний бие гайгүй ээ, муу хүүгээ хулээж дөнгөнө" гэж бусдыг аргадна. Хүүхдүүдээ санаж шаналсан сэтгэлээ, тэдний минь амьдрал элбэг хангалуун сайхан болно гэсэн мөрөөдөлтэйгээ хамт тээсээр "гэгээн алсад" одоцгооно. Толгойгоо түшүүлнэ гэж төрүүлсэн хүүхдүүдийнхээ төөргийг нь түшиж гэгээн алсад одохдоо тэр л зүрх нь гомдоо болов уу? тайвшраа болов уу?
Байхгүй болсон аав ээжийнхээ жаазтай зургийн өмнө зул асааж, баярлуулж чадаагүйн харамслаа, гунигийн нулимстайгаа хамтад нь залгиж, харь газрын хатуу хуулиар өвдөх ч таслах ч эрхгүй ажилдаа явна. Өдөр шөнөгүй, эцэж цуцатлаа, хүссэн хүсээгүй хөдөлмөрлөж олсон тэр мөнгө, төрүүлж өсгөж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн аав ээжийг минь орлож чадна гэж үү?

-Гадаадад хууль ёсоор болон хараар ажиллаж ам7дарч байгаа Монголчуудын илгээсэн мөнгөөр олон айл өрх, орчин үейин тохилог орон сууцтай болж байгааг төр засаг ч түмэн олон ч магтан бахархана. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь энэ л зорилгоор шүд зуун зүтгэцгээж байгаа. Нөхөр нь эсвэл эхнэр нь харьд хөдөлмөрлөж, олж илгээсэн мөнгөөр нь үлдэж хоцорсон нь шинэ орон сууц худалдаж орон гоёмсог тавилгаар тохижуулна. Байртай болохын тулд дор хаяж 3 түүнээс дээш жил хөдөлмөрлөнө. Энэ л хугацаанд "бие ньхолдохоор сэтгэл нь холдоно" гэдэгчлэн хичнээн хичээгээд ч заримынх нь амьдрал холдоно. Харь газар ганцаардаж шаналсан сэтгэл, халамж, нөмөр нөөлгөө "хамтран амьдрагчаар" орлуулж нөхнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ "хаа газар бүгд л адилхан байгаа шүү дээ" гэсэн хачраар дарна. Ийм л гунигт хувь заяагаар олон олон гэр бүл салж, олон олон хайртай хосуудын зүрх шархалж шанална. Хоосон дутуу байхдаа халуунаар дүрэлзэн асч асан хайр сэтгэл нь гоёмсог тавилгатай саруулхан тасалгаанд бие биеэ хайн "бүдчинэ". Буцаж ирсэн заримынх нь санаж хүлээсэн сэтгэл "танихгүй" ертөнцөд төөрч, бүлээхэн энхрийхэн. дүүрэн байсан хайраа үгүйлнэ. Илгээгээд байгаа мөнгөөр нь хөгжөөд байгаа төр засаг алдагдаад байгаа энэ л гашуун амьдралыг ямар нүдээр харж байгаа юм бол.
Үнэтэй машин, гоёмсог тавилга, тансаг сууцнууд, өвлийн хүйтэн цасан дороос сайхан сарнай цэцгийг ч ургуулж асан тэр их дэврүүн хайрыг эргүүлж өгч чадна гэж үү?
-Хаашаа, юунд, ямар хугацаагаар явж байгааг нь ч төсөөлөхгүй инээж баясан, жижигхэн булцгар гараараа даллаж, бүлээхэн хөөрхөн хацраа үнсүүлж үлдсэн балчир жаахан үрс нь өсөж том болжээ. Аав ээжийнхээ явуулсан мөнгөөр дуталдах зүйлгүй өсч, бас ч залуу хүний чамирхаж болох бүхнээр гангарсан залуус бохь зажилж бааранд пиво шимж сууна. Мөнгө хэмээх ид шидтэний буянгаар дуртай сургуульдаа суралцаж, хүссэн дүнгээ авна. Эхэндээ ирэхийг нь хүлээж, санаж бэтгэрэх шахсан сэтгэлийг нь цаг хугацаа элээж нэг л мэдэхэд алсад байгаа аав ээжийн төрх харь мөнгөний дэвсгэрт дээр байгаа үл таних хүний дүрснээс нэг их ялгаагүй санагдана. Аав ээжийнхээ гараас зүүгдэн дэвхцэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацан, ажлаасаа ирээд гэртээ өнжих аав ээжийнхээ энгэрт нь наалдан эрхэлж хамаг бүхнээ тоочин шулганах, санамсар болгоомжгүйгээс буруу зүйл хийчихээд аав ээжээсээ эмээн гэртээ орж чадахгүй зогсох тэр л хайр зэмлэлээс хол өссөн тэднийг буруутган зэмлэж яаж болох билээ. Өсөх насандаа амсах байсан хайр энхрийлэл, халамж анхаарал, магтаал зэмлэлийг орлож байгаа "мөнгө" тэдний оюун санааг ч буруу тийш хөтөлж, алив зүйлд хайнга хайхарамжгүй, бас хэнэггүй хандах хандлагыг төлөвшүүлж байгаа бус уу? Балчир ахуйд нь ус агаар лугаа хэрэгтэй хайр халамжаар дутааж, ганцаардуулж, өөрөө л өөрийнхөө зөнгөөр өсч төлөвшсөн тэдний сэтгэлийн дутуу дундуурыг бид ямар үнээр дүүргэх бол. Ээж ааваасаа гэрэвшиж холдсон тэдний сэтгэлийг харь газар хөдөлмөрлөж олсон мөнгө эргүүлж өгч чадна гэж үү?
''Мөнгө бол зүгээр л хэрэгцээ''
Хүн хүссэнээрээ тайван амьдрахад тийм их мөнгө хэрэгтэй юу? Мэдээж сайхан тохилог орон сууц, сайхан машин, өмсөх хувцас, хэрэгтэй үедээ зарцуулж болох мөнгө. Харин бид бараг бүгдээрээ Билл Гэйтс шиг болохыг хүсэцгээдэг. Ийм боломж үгүй л дээ. Хүн бүрд л өөр өөрийн боломж, чадвар байдаг. Монголчууд бид арай л туйлшрамтгай. Өөрийн боломж хэрэгцээгээ тооцож бодолгүй мөнгө олохын төлөө улайран зүтгээд байдаг. Үргэлж хэн нэгэнтэй барьцана. Тэднийх тийм юм авчихаж, манайх түүнээс илүүг авах ёстой гэж л сэтгэнэ. Арай илүү амьдарч байгаа нэгэндээ атаархаж хорсоно. Нэг бол бүгдээрээ баян эс тэгвэл бүгдээрээ ядуу байхыг хүснэ. Одоо юмыг арай л өөрөөр харах цаг болжээ. Нэгэн цагт нилээд мөнгөтэй болж бас ч хангалуун амьдарч байсан нэг танил маань энэ тухай харамсан ярьж байсан юм.
Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувирах л хамгийн аймшиг. Ажил дээр ч гэртээ ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Бүх хүмүүс намайг хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй. Энэ л хамгийн аймшигтай гэж ярьж байсан сан.
Хүмүүс бид энэ ертөнцөд ирэхдээ нүцгэн ирсэн, буцахдаа ч нүцгэн л буцна. Хэмжээ хязгааргүй мөнгө цуглуулаад ч аваад явахгүйгээс хойш ингэтлээ өөрийгөө зовоох хэрэг байгаа юм уу гэж заримдаа бодогдох. Өнөөдрийг хүртэл бид үнэхээр дутуу дулимаг бас ядуу амьдарч ирсэн болохоор хүн бүр л өөр өөрийн амьдралаа босгох гэж хичээж буй.
Жил сар хоног өнгөрч ажил амьдралын элдэв асуудалд үүртэж ядарч явахад, яруу найрагч Ц. Хулангийн "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сан" гэсэн мөр толгойд эргэлдэж, зүрх шаналгана.
Хүн сайн хань, сайхан үр хүүхэд, сайхан найз нөхөд, дуртай ажил, чин сэтгэлээсээ ойлголцож, хэрэгтэй үед бие биедээ туслаж дэмждэг ах дүүстэй байхдаа л аз жаргалыг илүү мэдэрдэг. Тийм ээ! Мөнгө бол амьдралын утга учир, туйлын зорилго биш, ердийн л хэрэгцээ. Мөнгөнөөс илүү үнэтэй нандин сайхан зүйл Монголчууд бидэнд бий.

Төгсгөл

Хүн бүрт мөнгө хэрэгтэй. Тэр тусмаа өөрийн эх орондоо гэр бүл аав ээж, ах дүүс анд нөхөд бүгдийнхээ дэргэд өөрийн авъяас чадвар, мэдлэг боловсрол, шударга хөдөлмөрөөрөө хүссэн мөнгөө олж сэтгэл хангалуун тайван амьдрах эрхтэй. Одоогоор Монголд ажил хөдөлмөр эрхэлж өөрийн хүссэнээрээ амьдрах боломж муу байгаа талаар зарим хүмүүсийн бичиж байгааг уншиж байна. Тэгэхээр хэн нэгэн бидэнд ийм боломж олгохыг хүлээгээд, эсвэл аз таарч ямар нэгэн сугалаагаар их мөнгө хожихыг хүлээгээд суугаад байх уу? Саяхан УБ телевиз, "Капитал" групп хамтран "Global СЕО' нэвтрүүлэг хийсэн нь залуучуудад их санаа боломжийг харууллаа. Уул уурхай , улс төрөөс илүүтэй хувь хүний үнэлэмжийг өсгөх, Монгол орны үнэт капитал болсон монгол хүний сайхан амьдралын баталгааг хэрхэн бий болгох талаар хууль тогтоогчид болон эрх баригчдын анхаарлыг хандуулах цаг болжээ. Наад зах нь:

-Оюуны болон биейин хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах
-Бизнес шударгаар эрхлэх боломжийг хангах
-Монгол орон даяар хууль тогтоомж тэгш үйлчилдэг, шударга ёсыг тогтоох
-Ямарч хүн шударгаар хөдөлмөрлөж, хийсний хэрээр хөлсөө авч сайхан амьдрах боломжийг олгох
-Хүн бүр өөрийн хүсэл боломжоороо тайван амьдрах баталгааг бүрдүүлэх гэхчилэн
Үүний төлөө эвлэлдэн нэгдэж, бие биеэ дэмжиж, хамтран ажиллах, хүн бүр өөрийн боломж чадлаараа сайхан амьдралаа цогцлоохын төлөө санаа тавих цаг болжээ. Мөнгө бол хаан биш зөвхөн хэрэгцээ.
Та ч гэсэн элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхтэй.

Friday, August 1, 2008

Мөдхөн чамдаа очноо би

Одоохон, одоохон чамдаа очмоор байна
Орь залуу нас минь нисэн одохоос нь өмнө
Ооч сахалтай өвгөн болчихоосоо өмнө
Оройгүй их хайр минь оргүй болохоос нь өмнө
Одоохон, одоохон чамдаа очмоор байна

Удахгүй, удахгүй чамдаа очмоор байна
Уйтгарт нэг хэвийн амьдралдаа цэг тавиад
Урдах гунигаа өнөөдөртөө булшилчихаад
Уйт шөнийн ганцаардлыг сэтгэлээсээ арччихаад
Удахгүй, удахгүй чамдаа очмоор байна

Хурдхан, хурдхан чамдаа очмоор байна
Халамж шингэсэн хайранд чинь эрхэлж
Халуу дүүгсэн энгэртээ эрхлүүлэхээр
Ханийн тэнгэртэй заяандаа нялхарч
Хурдхан, хурдхан чамдаа очмоор байна

Мөдхөн, мөдхөн чамдаа очмоор байна
Намайг гэсэн халуухан сэтгэлийг чинь амрааж
Нандин эрхэмснг хайраа ганцхан чамдаа л өгөхөөр
Мөдхөн, мөдхөн чамдаа очноо би

Төрөлмүүд минь

Тоглоомчдод зориулсан ЛАПТОП


PC MicroWorks’ саяхан өөрийн гаргасан шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 15.4″ ийн лаптоп хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ энэ үнэхээр бодитой байж чадах болов уу? Таньд 15.4″ ийн лаптоп хэрэгтэй болвол PC MicroWorks’ ийн вэбсайтанд ороод өөрийн хүүхдээ дуртайгаараа янзлуулж аваад ашиглах боломжтой. Intel Core 2 Extreme Quad Core processor, 8gig DDR3 санах ой, and NVIDIA Geforce 9800M GT график карттай.
Үзүүлэлт:
* Intel Core 2 Extreme Quad Core QX9300 (2.53GHz) Processor
* 8GB Ultra Speed DDR3 1333MHz Memory
* 500GB HDD or 128GB SSD
* NVIDIA Geforce 9800M GT graphics with 512MB DDR3 memory
* Blu-ray drive* 15.4″ HD WUXGA 1920 x1200 Crystal-View X-treme Bright LCD
* 8 Channel Advanced SRS WOW Surround Sound System
* Wireless a/b/g/n, Bluetooth, optional EV-DO, GPS
* TV Tuner
* Finger Print Reader
* Windows Vista Ultimate
Edge ийн эхлэл үнэ нь $2634 бөгөөд илүү хүчин чадалтайгаар тохируулж авбал $6659 хүрнэ.

Thursday, July 31, 2008

Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл



Удиртгал
Та Монгол угсаатныхаа талаар хэр сайн мэдэх вэ?Тэгвэл…Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр найман сая гаруй Монгол угсаатан амьдарч байна хэмээсэн албан бус мэдээ бий. Бидний төрөл садангууд маань бүлэг цөлгөөрөө БНХАУ, ОХУ, АНУ, Франц, Афганистан, бүр Киргизстан улсад ч утаагаа боргилуулсаар явна. Эдгээр улсын дотроос хамгийн олон тооны Монгол угсаатан аж төрдөг улс бол БНХАУ.
Дундад улс дахь Монголчуудаас манайхны хамгийн сайн мэддэг нь Өвөрмонголчууд. Гэтэл бидний мэддэггүй Монголчууд дундад улсад олон байдгийн нэг нь Хөх нуурын Монголчууд. Мөн цаашлаад Шинжааны Монгол, Юнаны, Ганьсугийн, Сычуаны Монгол гэх мэтээр хөвөрч өгнө. Монгол улс дахь Монголчууд энэ олон Монгол угсаатны талаар бараг юу ч мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Мэддэг хэд нь Эрээн, Хөх хотын хэдэн “дамчдаас” ялгаж хардаггүй. Магадгүй ялгахыг ч хүсдэггүй байх. Энэ нь бидний ихэрхүү, биеэ тоосон зантай холбоотой. Тусгаар тогтносон Монгол улсын хилийн доторх хүмүүсийг л Монгол гээд хилийн гаднахыг нь эрлийз хурлийз гэдэг нь манайхны итгэл үнэмшил. Гэвч энэ ялгамжийг өгч буй ёс суртахуун, оюун ухаандаа хүмүүс тэр бүр эргэлзэж байгаагүй нь сонин.
Энэ удаад би БНХАУ-ын доторх Монголчуудын нэг хэсэг болох Хөх нуурийн Монголчууд, тэр дундаа Дээд Монголчуудын талаар товчхон өгүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн зун буюу 2007оны 6-7 сард МУИС-ын Нийгэм-Соёлын антропологийн тэнхимийн оюутан болох бид хэдэд БНХАУ-ын Хөх нуур мужид хээрийн судалгаа хийх болoмж тохиосон юм. Энэ нь угтаа Дээд Монголчуудыг товчхон боловч судлана гэсэн үг. Учир нь Хөх нуур мужид гурван өөр түүх, угсаатай Монголчууд аж төрдөг. Эдгээрийн дундаас бид Дээд Монголчуудтай нь хэл нэвтрэлцэж чадсанд байгаа юм. Нөгөө хоёр болох Цагаан Монгол болон Баоаньчуудын аялга нь арай өөр. Гэвч тэдний дунд хэсэг хугацаагаар сууж хамт амьдарвал аяндаа ойлголцоно. Харин Дээд Монголчуудын хэл яриа бидэнтэй төвөггүй нэвтрэлцэнэ. Дээд Монгол хэмээх нэрийн учир нь тэд дэлхийн сээр нуруу Хөх нуур Төвдийн өндөрлөгт далайн төвшинөөс дээш 2500-5000 метрийн өндөрт аж төрдөгтэй нь нэлээд холбоотой гэж Дээд Монголчууд тайлбарладаг.
Тэдний түүхийн хувьд гэвэл Монголчуудын мэдлэгт хамгийн ойр буух мэдээлэл бол Цогт тайж уран сайханы кино. Энэ түүхэн кино яг л Дээд Монголчуудыг Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. XYII зууны дунд үед Төвдийн бурханы шашин болон бидний хэлж заншсанаар шарын шашин, мөн бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч, халхын Цогт хунтайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөхнуурт ирэн шарын шашинтануудыг алж талан шахан гадуурхаж тэр үеийн шарын шашины тэргүүн Y далай ламын байр суурийг ганхуулж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид ойрад Монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотороо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядаж байх тэр мөчид, Y далай лам дөрвөн ойрадыын нэг Хошуудын хан Төрбайхыг залан туслан тэтгэж, Цогтын халдлагаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь бэлчээр хүрэлцэхгүй байсан ойрадуудад аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шиг Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол Төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Үүнээс хойш Төрбайх хан далай ламын шарын шашныг мандуулж, далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хан цол шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд Төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш хан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан далаад жил оршин тогтноод 1723 онд Гүш ханы ач Лувсанданзан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт Монголчуудаасаа алслагдан салсан үндэстэний мөхөлийн эрмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. (Хөх нуурын Монголчуудын түүхийн дэлгэрэнгүйг “Ч.Пүрэвбаярын хөрвүүлсэн “Хөх нуурын Монголчуудын товч түүх”-ээс харна уу)
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Хайши жэүгийн Улаан шэйн, Дэлхий хот, Давсанговь хошуу, Зүүн Көкөт хошуу, Хуудсан болон Бугатын малчид зэрэг болно. Дээд монголчуудын нийгэм, соёл, аж амьдралын олон сонирхолтой үзэгдэлүүдээс би тэдний үндсэрхэг үзлийн тухай асуудлыг сонгон авсан юм. Тэдний үндсэрхэг үзэл нь илэрч байгаа жишээ болгон газар бэлчээрийн маргаан, түүнчлэн тэдний түүх утга зохиол, болон хүүхдийн хүмүүжилд үндсэрхэг үзэл хэрхэн туссан тухай угсаатны зүйг танилцуулна. Энэ судалгааны ажлыг бичихийн тулд онолын баримжаа болгож антропологи дахь үндэсний үзлийн судалгааг иш болгон үзлээ. Антропологид үндсэрхэг үзэлийг хэрхэн томъёолсоныг Б.Андерсоны “Imagined Communities” бүтээлээс нь харвал “Үндэстэн гэдэг нь бодитой зүйл биш харин хийсвэр ойлголт юм. Яагаад гэвэл ямар ч жижиг угсаатаны бүлэгт хүмүүс бие биенээ мэддэгүй, нэг ч удаа уулзаагүй мөртлөө толгойдоо бид нэг, нэгдмэл гэж болдог. Энэ нь үнэндээ дүрслэл санаандаа төсөөлсөн нэгдэл байдаг” гэжээ. Үүнтэй төстэйгөөр Эрнэст Гелнер (Gellner) “үндсэрхэг үзэл үндэстэнг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл үндэстэн байхгүй газар үндэстэн гэсэн нэрийг бий болгогч нь үндсэрхэг үзэл юм. Үндсэрхэг үзэл нь санаанаасаа зохиосон зохион бүтээл, зохиомол, дүр үзүүлсэн show, төсөөлөлийн бүтээл байдаг” гэсэн байна.
Энэ бүхнээс харахад үндсэрхэг үзэл нь хийсвэр сэтгэхүйн ойлголт болж байна. Мэдээж бодитой илэрч гарч байгаа элемент байхыг үгүйсгэх аргагүй. Дээрх онолын ойлголтоос гадна бодитой практик ойлголтыг энд дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Дээд Монголчуудын үндэсний үзлийг мөн л тэдний хэлсэнээр тодорхойлбол “өөрийн ёс заншил хэл бичгээ мэддэг, түүнийгээ хайрладаг, мөн түүнийгээ бусдад түгээдэг сурталчилдаг, хамгаалдаг байхыг хэлнэ”. Энэ бол ганц хүний үг биш харин Дээд монголчуудын дунд өргөн тархсан сэтгэлгээ гэдэг нь олон баримтаас тодорхой байдаг. Ингээд Дээд Монголчуудын талаарх яриандаа орцгооё.
Газрын төлөөх тулаан
Хөх нуур муж нь Төвдийн өөртөө засах орон, Шинжаан, Гансу, Сычиуан гэсэн дөрвөн мужийн дунд оршдог. Дундад улс тавин зургаан үндэстэнтэй (хятадаар зү) тэдгээрийн хятад, хотон, төвд, салар, ёгор гэх мэт арваад үндэстэнтэй нь Дээд Монголчууд хаяа залган амьдардаг. Хөх нуур мужид Дээд Монголчууд 80.000, Төвдүүд 800.000, Хотонгууд мөн төдий тооны, Хятадууд (хэд билээ?) зэргээс болж тэд энэ бүс нутагтаа цөөнхийн нэг болдог. Энэ олон угсаатны бүрдэл нь газар, бэлчээрийн маргааны үндэс болдог. Бэлчээрийг нь байн байн булаах төвд, хятадуудтай тэд зодолддог. Тухайлбал, 1999 онд Хэнан шэйнд орчин үеийн автомат буугаар зэвсгэлэн хоёр талаас тавиад хүний аминд хүрсэн тохиолдолыг оюутан Ж.Цуутайхүүд нутгийнхан өгүүлсэн байсан нь үүний нэгэн жишээ. Энэ мэт мөргөлдөөн үе үе гардаг. 1991 оны 5 сард болсон нэгэн мөргөлдөөнийг уг зодоонд биеэр оролцсон хүмүүсийн ярьж өгсөнөөр сийрүүлье.
Зүүн Көкөт хошууны “Их булаг” хэмээх газар хэсэг Төвд айлууд Монгол айлын бэлчээрт орж ирээд буцаж нүүлгүй нэлээд уджээ. Ингээд л чулуу, мод, дүүгүүр, буугаар зэвсэглэн зодоон болсон. Төвдийн талаас 160-н Монголоос 40-н хэдэн хүн оролцсон гэдэг. Төвдүүд олон байсан тул Монголчууд нэгэн толгойн орой дээр гарсанд, Төвдүүд бүслэн дайрчээ. Монголын талаас 17-н хүн хүнд хөнгөн гэмтсэнээс нэгнийх нь зүүн гар таслагджээ. Гурван хүн толгойдоо сүхээр цохиулсан ч амьд гарсан аж. Төвдийн талаас гурван хүн амь насаа алджээ. Дэлхий хотоос 20 цэрэг ирж Төвд Монгол хоёрын бэлчээрийн зааг дээр арваад хоносон байна. Мужийн төвөөс шийд гарч зодоон үүссэн нутаг дээрх Монгол хийдийг нүүлгэн 3000 га газрыг Төвдүүдэд өгсөн гэнэ. Гурван хүний амийг нөхөн төлүүлэхдээ нэгийг нь хоёр түмэн зоосоор (юань) тооцжээ. Уг нөхөн төлбөрийг Зүүн Көкөт хошууны бүх иргэдээр гаргуулсанд нэг хүнд 70 зоос ноогдсон гэнэ. Монголчуудаас гурван хүнийг баривчилсан (Хунчиг г.м) ба одоо болтол сураг гардаггүй аж. Энэ зодооноос хойш Төвдүүд өс санан гурван жил дараалан Монголын талаас 300-аад бод, 900-аад бог мал хулгайлсан гэнэ.
Төвдүүд арай өөр аргаар Монголчуудын бэлчээрийг булаан авсан тохиолдолыг Улаан шэйн дээр Соёлт хэмээх залуу надад хэлж өгсөн.
“Улаан шэйнээс хойш 5 км зайд Анхан дарийн хийд гэж байдаг. Энэ хийд байгаа газар угтаа Монголын бэлчээр байжээ. Гэтэл уг газар дээр хэсэг төвд лам нар сүм барьсанд, төвд айлууд уг сүмийг бараадан нүүн ирсэн байна. Улмаар Монголчууд зугуухан бэлчээрээсээ шахагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн Дээд Монголчууд бэлчээрээ алддаг нь тэдний үндсэрхэг үзлийг өдөөх шалтгаан болдог. Монголчууд төвд ламтай төвд сүмд ордогүй, мөргөдөгүй гэж тэд ярьж байлаа. Учир нь төвдийн сүм болхоор тэр гэнэ. Уул нь Төвд, Монгол адилхан нэг л шашин шүтдэг. Гэтэл төвд сүмд төвд лам байдаг, төвдүүд мөргөдөг. Бид төвдүүд шиг харанхуй бүдүүлэг хүмүүс биш гэж Дээд Монголчууд ярьдаг. Тэд шарын шашинийг шүтсэнээрээ ийм соёл дорой байгаа юм, тийм болхоор би шарын шашинг тоодоггүй гэж ярих Дээд Монголчууд надтай нэг бус удаа таарч байсан.
Түүх, утга зохиол
Дээд Монголчууд түүхээ саяхнаас л чөлөөтэй хүүрнэх болсон талаар тэд өгүүлж байлаа. 1990-ээд оноос л Чингис хааны хөргийг гэрийнхээ хойморт залах болжээ. Гэхдээ Мао даргын хөрөгтэй хамт гэнэ. Чөлөөлснөөс хойш буюу 1949 оноос хойш Хөх нуурын Монголчуудын түүхийг Монголчуудаар бичүүлээгүй аж. Харин одоо Дулаан шэйнд Жавхлан гэдэг залуу буруудсан ч бай, зөвдсөн ч бай өөрсдийнхөө түүхийг бичнэ гэж зориглосон нь үнэхээр бидний урмыг сэргээж байна хэмээн Давсанговь хошуунд Баясгал ах ярьж байлаа. Мөн тэрээр “… хэрвээ бид Лувсанданзангын бослогыг гаргалгүй тэвччихсэн л бол одоо бид хоёр сая гаруйлаа муусайн төвд, хотонгуудад дарлуулахгүй сайхан байхгүй юу… “ хэмээн халаглан өгүүлж байсан. Нээрээ л хувь хүнийхээ үүднээс бодоход тийм ч юм шиг санагдсан. Ийм л учраас Дээд Монголчууд цадиг түүхэндээ бусад монголчуудаас дутуугүй хайртай. Дэлхий хотод уулзан ярилцсан “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ах надад хүүрнэхдээ “Дээд монгол залуус өв соёл, уламжлал, заншилаа сурталчилсан ном сонин сэтгүүлийг өөрийн хөрөнгөөр эрхлэн хэвлүүлж тараадаг юм. Нэг ном хэвлүүлэхэд 10 юань хэвлүүлэх тоо нь хамгийн багадаа 1000 ширхэг болдог” гэж байсан. Ингээд бодоход нэг ном гаргахад манай төгрөгөөр 2 сая орчим төгрөг хэрэгтэй. Гэтэл миний уулзаж ярилцсан хүмүүс нэгээс дөрвөн ном гаргачихсан байдаг. Хэдий ийм ч тэдэнд нэг гомдолтой асуудал байнга тулгардаг. Засгийн газраас “буруу үзэлтэй” номыг хэвлүүлдэгүй. “Буруу үзэл” гэдэг нь өргөн утгаараа Хятадын эсрэг гэсэн үг. Тийм болхоор Дээд Монголчуудад ном болгон бичээгүй олон үзэл санаа цээжинд нь байдаг. Үүнийгээ шүлгээр л илэрхийлнэ. Шүлгийн агуулга нь:
…Эзэн богдын түүж ирээдЭх орон хэмээнӨрлөг төрийн тогоо нэрсэнТулгын гурван чулууны хоёр нь алга бид эрэлд гаръяЭзэн тэнгэрийн зарлиг юм гээдӨөрийн мутраасаа салгалгүй үүрд атгаж явсанЭр хар сүлдний тань хойноос бид эрэлд гаръяЭрхэм зуунаас солонго хараад омогшихдооЭх хэлээ умартсанЭнхрий бяцхан дүү нарийнхаа хойноос бид эрэлд явъяАюулхайдаа ерөөх нутаггүй болсондоо бид эрэлд гаръяАмраглан золгох Монгол цөөндөө бид эрэлд гаръяБид бүгдээрээ эрэлд гаръя эх орныхоо төлөөӨөрийг чинь төрүүлсэн Монголын төлөөБид эрэлд мордъё…
гэсэн байдаг.
Энэ мэтчилэн Дээд Монголчуудын утга зохиолд дэлхийн бусад улс орнуудад байгаа төрөл нэгт монголчуудаа санагалзсан тэднийгээ гэсэн үзэл нэвт шингэсэн байх нь түгээмэл.
Хойч үеээ Монгол хүн “болгох” гэсэн тэдний тэмцэл
Энд нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа нь хүүхдүүд үндсэрхэг үзлээ илэрхийлж байгаа явдал юм. Магадгүй энэ асуудал үндсэрхэг үзлийн судалгаанд шинэлэг сэдэв байж болохоор байна. Дээд Монголд үндсэрхэг үзэл арваад настай хүүхдүүдээс ч мэдрэгдэнэ. “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ахын хүү Баян арван настай Хятад дунд сургуульд явдаг. Баян дүрэмт хувцасныхаа дотуур өмсдөг цамцныхаа зүрхэн тушаа Чингис хааны хөргийг наачихсан байсан. Хятад хүүхдүүд хэний зураг юм бэ гэж асуухад нь миний өвөг гээд хэлчихдэг гэнэ. Дэлхий хотод уулзаж ярилцсан яруу найрагч Цэлгэр эгчийн хүү Аян. Цэлгэр эгч хүүдээ зориулан бичсэн нэг шүлэгтээ Миний хар нүдэн Аян… гэх мэтээр бичсэн байдаг. Хүүгээ хар нүдэн гэж өхөөрддөг. Нэг өдөр хүү Аян нь сургаалиасаа ирээд
-Ээжээ миний нүд шар тиймээ? гэж асуужээ. Ээж нь-Үгүй ээ миний хүү хар нүдтэй ш дээ гэсэнд-Үгүй ээ шар, ээж нь юу гэж дээ хар нүдтэй хэн тэгж байна гэсэнд хүү нь-Юу яриад байгаа юм бэ? Чингис хаан шар нүдтэй юм чинь би ч гэсэн шар нүдтэй л байж таараа ш дээ гэсэн гэнэ.
Цэлгэр эгч өөрөө монголд ирж байсан. Тэрээр” Монголд хотон хүн байхгүй үнэхээр сайхан байлаа гэж байв. Дээд монголчууд нийтээрээ хотон хүнд дургүй. Учир нь хотонгууд монголчуудыг даралдаг мөлждөг “хамгийн муу хүмүүс”. Тийм ч болохоорХотон хүний хоолыг нь идэж болохоосҮгийг нь сонсож болохгүй гэцгээдэг.
Гэр хороолол сайхан санагдсан гэж Цэлгэр эгч ярьж байсан. Гэтэл манайд Улаанбаатарын хорт утааны гол үйлдвэрлэгч гэгдэн гэр хороолол муу хэлэгдэж байдаг. Ер нь бидний хөгжил гэж боддог бүхэн тэнд муухай. Зам, гудамж, талбайн цэцэг. Яагаад гэвэл Хятадууд хийсэн учираас тэр юм. Дэлхий хотын төв талбайд хотынх нь бэлэг тэмдэг мориний хөшөө байдаг. “…Төвдүүд сарлагын хөшөө босгох гэсэн ч Монголчууд тэмцсээр байгаад мориний хөшөө босгуулсан нь үнэхээр сайхан. Одоо Дэлхий хотыг Монгол Төвдийн шэйн гэж бичдэг. Монгол гэдэг нэрийг Төвд гэсэн нэрийн өмнө оруулсан нь бидний ялалт болсон” гэж тэд бахархаж байв.
Өөр олон үндэстэний дунд амьдарч байгаа болохоор Монгол үндэстэн гэдгээ тэд улам илүү мэдэрдэг бололтой. Монгол хүн гэж тэдний хувьд хэл, соёл зан заншил ёс суртахуунаараа цул Монгол байх ёстой. Хэдий тийм ч тэд Хэнаны Монголчуудыг Монгол л гэж боддог. (Хэйнаны Монголд, Монгол гэх зүйл нь Монгол гэр, бэлчээрийн мал аж ахуй хоёр л юм гэдэг). Яг л энэ сэтгэхүйгээрээ дунд сургуульд байхдаа дургүй учраас Хятад, Төвд хүүхэдүүдийг зодож, тэдэнтэй нөхөрлөсөн монголчуудаа гоочилж явсанаа дурсах дуртай. Мөн албан байгуулагын хятад хаягийг монгол бичгээр бичүүлэх гэж тэмцдэгээ, монгол дунд сургуульд улам олон монгол хүүхэд элсүүлэх гэж компанит ажил өрнүүлдэгээ тэд надад ярьж байсан. Хашаандаа Чингис хааны хар сүлдийг залсан айлтай нэг бус удаа таарч явсанаа энд хэлэх хэрэгтэй байх . Ингэж л тэд Монгол байхын төлөө, Монгол байх юмсан гэсэн сэтгэлээр тэмцэж байдаг. Хөдөө хаана ч очсон таныг халхаас ирсэн хүн хэмээн хоймороо залаад дал дөрвөн өндөр чанан дайлна. Намайг нэг удаа хүүхэддээ жинхэнэ Монгол нэр өгөөч гэж гуйж байсан. Учир нь ердөө л хүүхэддээ төвд нэр өгөхгүй л гэж тэр байлаа. “Та жинхэнэ халх хүн үү?” хэмээн нүдэндээ нулимастай гарыг минь атгаж байсан малчин яруу найрагч Балмадорж гуайг одоо ч би тодхон санаж байна. Манай энд хит болсон дуу тэнд ч гэсэн хит болж, манайхны тоглоом наргиа тэнд ч гэсэн хүрсэн байдаг. Уулзаж ярилцсан залуус маань халхын шүлэг уран зохиолыг надаас илүү мэднэ. Тэрийг уншсан уу? Үүнийг харсан уу? гэх нь нүүр халмаар.
Бас л бүгдээрээ л Хархорумын туурийг үзэж, тэр бууцан дээр хөрвөөхийг, Бурхан Халдунд очиж мөргөхийг мөрөөддөг. Тэд ар тавин долоон хошуу, өвөр дөчин ёсөн хошуу, Хөх нуур хорин дөрвөн хошуу хэмээн ярьж, өөрсдийгөө тулгын гурван чулууны нэг мэтээр төсөөлдөг. Гэтэл бид тэдний талаар бараг юу ч мэддэгүй. Гэлээ ч тэд үүнд огт санаа зоволгүй бидэнтэй садны холбоотойгоорооо бахархаж, энд Монгол улс байгаад сүсэглэн цайныхаа дээжийг хойд зүг бидний зүг өргөн, шөрмөс шиг болсон Туулын усыг рашаан хэмээн дээдэлж байдаг. Ийм л амьдрал ахуйтай хэсэг монголчууд байдаг чимээг тусгаар тогтносон монгол улсад дуулгаарай гэж тэд надаас хүсэж байсан. Бас Монгол улсад дахин золгохын ерөөл тавин үлдсэн билээ.
Тэд бидний талаар чамгүй сайн мэднэ. Харин бид тэдний талаар бараг юу ч мэдэхгүй. Энэ мэдлэгийн зөрөө манайхныг тун бүдүүлэг байдалд оруулдаг. Мөн энэ бүдүүлэг байдал худгийн мэлхийн үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулдаг нь гачлантай. Гэвч манайхан энэ байдалдаа өчүүхэн ч санаа зоволгүй хэн нэгэн их мэдэгчийн үгээр тэднийг янз бүрээр хочилсоор л байна. Хэзээ бидний үнэний нүд нээгдэж бодит байдлыг олж харан явцуу бодлоосоо ангижирах юм болдоо.
Г.Мөнх-Эрдэнэ (shargaa1986@yahoo.com), Нийгэм-Соёлын антропологи IY, Удирдагч багш: Др. Д.Бум-Очир. Монгол Улсын Их Сургууль

Monday, July 7, 2008

Asus LS221H нь дэлхийн хамгийн нимгэн 22″ дэлгэц


Гэртээ хамгийн сүүлийн үеийн дижитал төхөөрөмжийг цуглуулах дуртай хүмүүст зориулан гаргасан нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулъя. Asus өчигдөр дэлхийн хамгийн нимгэн 22-инчийн Widescreen LCD дэлгэцийг LS221H LCD гаргав. Маш нимгэн энэхүү дэлгэцний гаралт нь мөн тун сайн бөгөөд дэлгэцний гадна хэсгийг шилээр хийсэн болохоор ямар нэгэн зураас гарахгүй давхар хамгаалалттай аж.

Үзүүлэлтүүд:

22″ widescreen LCD panelOptimal resolution: 1680×1050 WSXGA+
2ms response time(gray-to-gray)
ASCR (ASUS Smart Contrast Ratio) 4000:1
16.7 million display colors
300nits brightness
170°(H)/160°(V) wide viewing angles
9H hardness protection glass surface
Splendid™ Video Intelligence Technology
5 video preset modes and 3 skin-tone selections
Inputs: D-SUB, HDMI
3-year system and panel warranty
1-year zero bright dot warranty

Tandberg E20-дүрсээ харж ярих утас



Tandberg дүрсээ харж ярих утасны зах зээлд өөрийн E20 суурин утастай нэгэн шинэ алхмыг хийлээ. Тус компани DVD видеог хурдан, найдвартай, хүртэцтэй системийн холболтоор хангана гэдгээ амлаж байна.
E20 нь ихэнх IP утас, видеосервистэй тохирох бөгөөд 20кГц-ийн хэмжээтэй динамик, WXGA –ийн зөвшөөрөлтэй LCD дэлгэцээр тоноглогдсон юм байна. Үнэ -$1499, 2009 оны эхээр худалдаанд гарах аж