Monday, September 3, 2007

Гайхамшигт Амазон-Монгол бvсгvйчvvд

Б.Болдсайхан эмч

Сvvлийн 3-4 жил генети­кийн судалгаа, дэлхийн хэв­лэлийн гол сенсаци нь монгол эр хvний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чvv­дийн долоон хувьд буюу 25 сая шахам хvнд байх магадлалтай, эр удмаа дага­даг, хvчирхэг амьдрах чад­вар­тай ген монгол эрчvvд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.
Энэ сенсаци намжиж ам­жаагvй байхад монгол бvсгvй­чvvдийн генийн судалгаа дараагийн бvр ч илvv сенса­ци болон тарж Европыг шо­конд оруулж эхэллээ. Vлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бvсгvйчvvдээс оллоо.
Vvнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭЄ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гvн ухаантан, тvvхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт тvшин бичсэнээр Бага Азид нэгэн євєрмєц улс байсан. Дан ганц хvvхнvvд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хvн ам нь бvгд хvvх­нvvд. Зvгээр ч нэг хvvхнvvд биш тvvхэнд хэнд ч ялагдаж vзээгvй хатуу догшин дайчин эрэмгий эрх чєлєєт бvсгvй­чvvдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа vржиж тєлжих хэ­рэг­тэй болохоороо хєрш ул­суудыг уулгалан дайрч эр­чvvдийг нь олзолж хэрэг­лэчихээд алж орхидог, эрэг­тэй хvvхэд гарвал бас устга­даг заншилтай байлаа. Ама­зонууд хєрш улсуудын эрчvv­дээс хувь илvv дайчин эрэм­гий, хvчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш єндєр хєлс тєлєн хувийн бие хамгаалагч болгон амазон бvсгvйчvvдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас єєр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хєхєє огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бvх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэт­хэ­гийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгvй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.
Гэтэл энэ бvхэн домог биш бєгєєд vнэхээр тvvхэн vнэн байсныг Европын тvvх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бvсгvйн, магадгvй хатан хаа­дынх нь булшийг олж, ша­рилаас нь дээж авчээ. Тэгээд ємнєх бvх vеийн тvvхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бvсгvйчvvдийн ДНК-тай харьцуулж vзсэн боловч таарч тохирсонгvй. Vнэхээр л тvvхэнд бичсэн шиг амазон бvсгvйчvvд алга болжээ. Гэх­дээ тvvхэнд тэднийг дорно зvг Азийн гvн рvv эрх чєлєє, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид тvvх­чид­тэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шvv­сээр амазонууд Тєв Азид, тэгэхдээ Монголд нvvн очиж vлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ тvvхийг орчин vеийн генетикийн ар­гаар шалгах л vлдлээ.
Єнгєрсєн зун Германы Тєв телевиз, генетикчид, тvvхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сураг­ласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бvс­гvйчvvд илvv олон байдгийг сонсоод Ємнєговь аймагт очиж. Илvv цайвардуу царай, шаргалдуу vстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хvмvvс бишгvй л нэг байдаг даа) Те­ле­визийн багтай хамт нєгєє айлд очиж хониндоо явсан хонгор шаргал vстэй охиныг нь ирэхийг хvлээж. Гэрийн­хэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.
Харин Германд буцаж очоод хонгор vстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж vзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт єгvvлсэн тvvх vнэн болж эр хvний эрхэнд орж байгаагvй домогт амазонуудын vр уд­мыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бvх аялал, судалгааны явцаа Германы Тєв теле­визтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь гене­тикийн судалгааны хамгийн сvvлийн vеийн дуулиан та­рьсан нээлт болон бvх Евро­пыг гайхшруулаад байна.
Vе vеийн тvvхэндээ эрх чєлєєтэй, бардам омголон явсан монгол бvсгvйчvvд тєр барьж байсан нь ч цєєнгvй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараа­гийн Хаан хурилдайгаар сон­гогд­тол тєр барьж байсан. Мєнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бvх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж до­тоодын дайн тэмцэлгvй жар­гааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас vеийн vед хатан буулгаж явсан нь ч тvvхэн гvн утгатай байсан биш vv? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан vеийн vед тоогоор цєєн боловч олноос дутахгvй дайчин хvчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Мон­голын эдийн засаг, нийгмийн хvнд ачааны илvvг нь биш юм гэхэд хувь дутахгvйг нь мон­гол бvсгvй єргєж явна.
Эртний тvvхийн омог бар­дам, эрх чєлєєт амазонуудын удамт монгол бvсгvй єнєєдєр тvvх генетикийн тайлагдашгvй нэгэн оньсого, амьд домог болон зогсож байна. Ертєн­цийн хамгийн гоо vзэсгэлэнт, ухаан тєгс монгол бvсгvй таны ємнє гvнээ мэхийнэм.
PS: Гайхамшигт амазонуудыг эрхшээх заяа, чадал монгол эрчvvдэд л байдаг юм байна


No comments: