Thursday, April 30, 2009

“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ

-НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-

Монгол уран зохиолын тал бичээч бивээр сэтгүүлч дүүгийн нэрийг эс мэдэх эндлээр амны уншлага болсон үгээр чинь нэр оноосондоо гэмшье.
Мэдээжийн бус хорвоогийн түг түмэн ончроог тайлах гэж зуун зуунаар мэргэд оюун чилээсээр атал миний дүү бүхнийг “мэдээждэх” нь хуудамдаад буйгаас учиглаж зэм, сэрэмжийн сүсгэр үгээр үзэг хөшив.
Мэдэмхийрэл бол харанхуйн хаацайл агаад эрдэмд гэгээрэгсэд хөвсөрдөггүй, гагцхүү шинжлэж, судлаж, нуталдаг билээ.

Эрхэм дүү “Мэдээж” “тэгдэг л байхгүй юу” мэт хоосон бардамналыг хүнд суртлын тойнтрог түшмэлүүдийн тавагнаас доожилсон бол хоолшихгүй бүлх залгиж дээ. Улирсан зуунд бүхнийг мэдэгчийн бүрэлбаа царайлж монгол хэлийг мохоож орос хэлтэй “ортоомолсон” хилэнцтэнүүд л ажил, ёслол найр наадмыг хүртэл “арга хэмжээдэх”, санал хураахгүй “явуулах”, өвдөхийг “өвдөлт өгөх”, шархдахыг “шарх авах”, баяр хүргэхгүй “хүргэхийг хүсэх”, хүндэтгэхгүй “үзүүлэх”, үүл нүүхгүй “солигдох”, битүү цасыг “бүрхүүлдэх”, ган зудыг “бэрхшээлдэх”, нярайг “нойллох”, шингэнийг “өндрөөр” хэмжих, ач холбогдлыг “өгөх”, “гар бөмбөгийг “давуулалтанд оруулах”, нударгалцаанд “гэдсэн дээр нь ажиллах” мэтээр унаган хэлээ харийн хадмал болгож хутгуушилсан билээ. Түүнийхээ хэрээр хүнийшиж дагаар орох өргөдөл бариад царайчилж явсныг түүх гэрчилнэ.

Нулимстай наргиан ишлэе
…Хармаанд один самар есть
Хайрлаад байна не кушал
Хажууд одна девка есть
Ичээд байна не сказал…
…Ийм два птиц шиг
Ижилсээд давалаад сажийя
Ингэж сажийхаас илүү
Счастья где байх юм бэ… мэт нь
тэдний буртагшин уусахыг наанаа элэглэж цаанаа эмзэглэсэн нэгэн жишээ. Гэтэл өдгөө тэдний шавь нар орос хэлний оромцогоо орхиод англи үгний амсуургаар гайхуулж үндэсний хэл, бичгээ аанай л гадуурхаж улаантантай усан төрлийн зулай гишгэжээ, Мэдээжээ! Чи нийслэлийнхээ хаягийг нэг харчих. Чөмөггүй ширээлж чөдөртэй жороолоочийн толгойгүй бөгс тонтгонож буйтай адил гэдэг үнэн. Толгойтойсон бол арай ч ингэтлээ садарлахгүй. Өндөр байшингийн гэрлэн хаяг, зоогийн газар мэтэд монгол хэл минь гологдоо юу. Түүхийн түүчээ баатрууд, түмний манлай мэргэд домог туулийн гэгээн дүрүүд гурван буурал хантай, гучин гурван говь, тахилга тайлгат уул уснаас минь нэр олохгүй байгаа хүмүүсийг ухааны харалган дайрчээ.

Энд би хэлний хос морьтнуудын тухай ярих гээгүй. Хорвоогийн аль ч орон гүрэнд очсон та нарын хэлдэг хаана байгаа нь үл мэдэгдэх “Ичих булчирхай” бус нүүр улайхааргүй сайхан билгүүн залуусаар бахархдагаа хэлье. Бас харийн үг, хэлэнд нутагших тохиол, бэхжсэн хэл өөрийгөө цэвэршүүлэх хүчтэй байдгийг ч үгүйсгэх гээгүй. Гагцхүү монголоо алдаж модоо бариачдын “навчинд” бараалхах санаа сэдсэн юм. Гэтэл нэгэн хошигнооч “цаадуулын чинь чихэнд үнэн үг хийвэл сэгсрэнэ. Харин алт хайлаад цутгавал ахиад нэм гэж аашлаж байгаад хярвасрана” гэж урам хугалсан боловч би мятарсангүй.

Ядахдаа сэгсрүүлье л дээ. Урьд үеийнхэн нь хайран бичгээ хатавчаар өшиглөж, хэлээ зэмдэглэж, уламжлал соёлын саваа уруу харуулж сэгсэрсэн бүрэлгэлийг өнөөгийнхөн өвлөж буйд харуусна.
Улстөрч хэмээх нь төрийн бодлогоч. Тэд зуур хоногийн явдалд өнцөг эрж мунгинахаар зууны цараатай харах ёстой. Гэтэл монгол хэлээ новшилж буй нь гомдмоороо. Хүйсийг жендер, шигшээг тендер, шалган байцаахыг аудит, орон сууцны зээлийг ипотек, өргөөг хаус, дэлгүүрийг маркет, зочид буудлыг хотел, гэснээр агуу их соён гэгээрүүлэгчээр тодрох уу, айлын идүүр долоосон гөлөг харагдах уу. Хэл саармагжвал үндэстэн сульдаж хэл мөхвөөс үндэстэн үгүйрнэ гэдгийг мэдэх хүн тэдний дунд баймаар атал яагаад сунчин дутаж сурамгай доголоно вэ.
Харийн ном жамыг хамагчтай мэт дагаж яваагаа, дэлхийн дээвэрт дэвж явна хэмээн эндүүрэх юм даа чааваас.

Мэдээжээ! Эргэн тойрондоо байгаа эрээжлээг хараад ямар улс оронд аж төрж буйгаа төсөөлдөг үү. Харийнхан индиануудыг захчлаж нутгийг нь эзэгнэх үед ийм байсан уу? Ялгаа гэвэл бид мөнх тэнгэрийн чагтгатай голомтоо манах ёстойсон доо.
Азийн цагаан дагина гэж арай эрт омойтсон хотын минь туурганд “Говь” “Буян” “Голомт” “Номин” “Монгол шилтгээн” мэт үг харагдах боловч их хааны зарлигийн бичгээр “Их Монгол” “Монгол хуушуур” гэснээс өөр нь нүдэнд торох нь үгүй. Эх орныхоо хэл, бичиг, өв соёлыг шоовдорлож, өвөг дээдсийнхээ ачийг бачлаж, тооныг нь тонгойлгож, тотгыг нь цөмлөх санаатан баймгүй яа. Эцэг эхийн санаа үрд, эргүү жаалын санаа харьд болов уу. Иймэрхүү “бич-мүүн”-үүд (хүмүүн-бич) хар элэгтэн халдаар ирэхэд хадаг барьж мөргөөд олбог түшлэг гуйж тун магадгүй. Монголчууд ийм мунхаглалыг “заяа нь хая” гэдэг дээ. Миний мэт малчны майга удам, адуу үүрсэх, янцгаах, унгалдахыг мэдэх бол одоо мөөрөхийг үзэх нь л дээ.

Мэдээж дүү минь чи үнэхээр уран бүтээлч сэтгүүлч болох гэж шулуудсан бол монгол хэлэндээ морин дэл дээр дарцаглаасай. Явгадаад байна шүү. Хэрэв чи сэтгүүлчийн сургууль төгссөн мэргэжлийн гэж боддог бол үнэмлэх гэдэг баримт болохоос бус баталгаа биш. Ганц бүрэн өгүүлбэрийн бэлгүй “онолдооч” багш таарсан байлаа ч өгсөж уруудахыг өөрийн чинь хичээл зүтгэл авьяас мэднэ. Үүний тулд үлгэр авах ном багш дор шавь ор. Цэндийн Дамдинсүрэн гуайн энгүүн тунгалаг бичлэг, Бямбын Ринчен гуайн билиг танхай найруулга, Сэнгийн Эрдэнээгийн уянгын урсгал, Лодонгийн Түдэвийн танин мэдэхүйн хүүрнэл, Цэрэндоржийн Балдоржийн асуудал дэвшүүлсэн өгүүлэл чамд хань болно. Улсын номын сангийн босго өндөрдөөд байвал газрын бэлээр гар ганзаганд хүрэх ном зохиол бишгүй гарч буйг дуулгая. Нэгэн жишээ хэлэхэд МУИС-аас эрхэлсэн “Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал” гучин ботийг сөхвөөс хэл болон түүхийн өв рүү өнгийхсөн дөө.
Миний дүү юу ч атугай “Мэдээж” мэтээ эздийн нь мэдэлд өгчих. Тэд тараа таниулж таараа цухуйлгаж байг. Харин намайг ганц үгнээс чаргуулдаад буйн учрыг асуухаас чинь өмнө үүгээр би өлгөж хэлээ өмөөрсөн хэдгэнэ болж эрэмдэгийг ээрч байгаа хун даа.

Мэдээжээ! Хэвлэл, мэдээллийн олон мөчирт чи жиргэх юм. Аль нэгэн арьсны тос, хадаасан өсгийтэй гутал, ханцуйгүй цамц, харуулаад мэдээж танд таалагдана гэх юм. Юу л бол.
Агуулах чөлөөлөх хямдрал болж байна. Мэдээж таны бүх сонголт бий гэх юм. Новшноосоо салах гэсэн үг юм биш үү. Өглөөгүүр модонд хоносон болжмор мэт нойтон өрөвлөг сэгсэрч сонин гарчиглаад мэдээж танд унших юм их бий гэх юм. Уншаагүй байж хэвлэл тоймлох гэж байдаг юм уу. Хоол зааж буй тогоочийн хажууд хонхны хэл шиг шулганаж мэдээж дуртай зооглоно гэх юм. Идээ ч үү, үгүй ч үү. Цаг агаарын мэдээнд хүртэл шургаж, мэдээж маргааш цас юм уу, бороо орохгүй гэх баталгаа байхгүй гэх юм. Илүү үг.

Сонголт гэж бий. Чиглэлтэй мэргэшихгүй бол гэртээ өтлөдөгийг санан өөрийгөө нээхийг хичээ. Ах нь агуудаа бус анзааргагүйдээ үдэш хойш цийсэн үлэг ухааны гашуурлаа л хэлж байна.
Саяхан чиний ярилцлагыг дэлгэцээр харлаа. Ярилцлага нэртэй оюуны мөлжлөг буй болжээ. Энэ бол чиний буруу бишээ. Миний мэт олонд харагдах дуртай нь дэгдэж очоод өөрийгөө уудлуулж “баярлалаа”-тай буцдаг. Түүгээр чинь автобусанд суухгүй, аяга хар цай уухгүй. Манай оюуны үнэлгээний царай энэ. Гутармаараа.

Чи ярилцагч бүсгүйгээ “нэрийг нь хэлэлтгүй, монголд мэдэхгүй хүн байхгүй” гэлээ. Тэрэгний дугуй шиг ээмэгтэй, тэхийн эвэр шиг хумстай тэр бүсгүй үнэхээр дэгжин боловч, “аймаар гоё”, “аягүй сайхан” гээд л дөрвөн мөч савчаад байв. Миний санаанд чөлөөт цагаар “найт клабт” ордог, шоопинг хийдэг аймаар сэксдэх, кайф авах, имиж бүрдүүлэх, салоонд очих, саунд суух мэтээс өөр юм үлдээгүй. Гэхдээ би тэр сайхан бүсгүйг уснаас гаргаж хаясан жараахай шиг болгосон өнөөгийн орчинд бухимдсан шүү.
Эрхэм дүү гадаадын ямар хэл эзэгнэснийг би мэдэхгүй, “но” “занимаалдах” “проблем” гээд байгааг хараад цаг үеийн хохирогч гэж өрөвдлөө. Чи минь баярхаад барамгүй монгол хэлнээсээ юүлэх унаагүй, ясан хэлхээ яндан цагаан морьтой бол яаж газар хорооно доо. “Ой мод сүйтгэгч шавьж нарыг устгах” гэдэг шигээ хэлний дархлаа гэмтээх нян тарааснаас энгүүн чигтээ явсан нь дээр ээ. Ганц гажиг хэлье.

Монгол хэлэнд таалал төгсөх, жанч халах, тэнгэрт халих, амьсгал хураах, бүрлээч болох, нутаг буцах, эндэх, осолдох, эрсдэх мэт өчнөөн олон оноол үг, хэлц байсаар атал онгоц сүйрэх, бөмбөг дэлбэрэх, орон дээр нүд анихыг чи бүгдийг нь нас барах гэж бөөндөх юм. Утга учрын авцалдаа гэж дуулсан байлтай. Улс хувьсгалын ой, улс тунхагласны ой гэхдээ чи найман зуун жилээр хоёр тусдаа явдлыг хутгах юм. Эх орны дайн, эрх чөлөөний арал, салан тусгаарлагч, үймээн дэгдээгч гэхчлэн ам гэмтэхдээ аль улсын иргэн хэний тухай ярьж байгаагаа бодож үзсэн үү. Чиний цэцлэх санаатай “Борооны дараах мөөг”, “Загалмайлсан эцэг” (Чи бүр “эх” гэж хадуурсан) гэдэг бол Монголд хамаагүй модонд навчгүй орчуулга. Үүнтэй дүйцэх цэц, эрдэмтний судар гэлгүй эмээгийн бор авдранд бий.

Чиний бичсэн хараал сонинд харагдана лээ. Намаас гарсан хэн нэгэн рүү урвагч тэрсэгч хэмээн хор цацжээ. Цаана нь эх орноосоо гарчих гээд байхад наана нь намаас гарах зэрэг ч гайгүй хэвтэнэ. Чиний хараалыг уншаад ийм хар эрчим хүч тээгчид гучаад онд эх орныг минь эздийн нь цусаар нэлийдсэн гамшиг санаанд орж зүрх ширхийсэн шүү. Одоо ч тэдний сүг сүүдрүүд хүний нэр хадгалж, байгууллагыг хутгаж явна. Тэдний эгнээнд чи орвол тэнгэрийн хүй таарна.

Цоохор сонинд бичдэг чиний ховын мэдээг хааяа хардаг. Тэр сонинууд чинь ярианы болон бичгийн хэлний хярамцаг. Эзэд нь мөнгөтэй ч мөхөс биз. Түүнээ мэдээд хэл найруулгын хялуу гаргачих, үг үсгийн алдаа өтчилөх ганц хүн гар дороо байлгах нь яав даа. Үүнийг баян хүн балин хийх, бантан хутгахаа өөрөө мэдэг гээд орхих хэцүү.
Миний дүү хэвлэлийн эзний эрхэнд автав гэхэд жинхэнэ сэтгүүлч өнөөдрийн угаадаснаас өөрийгөө худалддаггүй бөгөөд ходоодныхон л ноёноо морь харахад хойт хормойд нь горьдож хэвтдэг асан буй за.

Долдугаар сарын нэгний самууныг чи бичихдээ, Батзандан, Магнай, Жаргалсайхан нарыг зандалчилсан, турхирсан гээд тэдний “голыг самнах”-ыг уриалан уулгамчилжээ. Ард түмнээ гишүүнчилж, ахмад, эмэгтэйчүүд, залуусыг тасдан азаргалан хурааж үндэсний эв нэгдлийг хэн бутаргасан билээ? Шударга бусыг тэвчилгүй бухимдсан олон түмний хилэгнэл сонгуулийн луйвраар тэсэрсэн юм биш үү. Тэдний дунд дарвиж, цадиггүйтсэн хүүхэд, залуус өөр ертөнцөөс ирээгүй. Тэднийг хэн ажилгүй, ёс төргүй, хоолгүй болгов оо? “Шавь” төвтэй сургалт гэдгээр эцэг, эх багшийн чандмалсан холбоог хэн тасалсан юм бэ? Хэн тэднийг гарзын тээш, ганзагын гээш болгосон юм бэ? Энэ бүхнийг эрэгцүүлэхийн оронд амгалан тайвныг алдуулсан хэрэгт тэднийг хоморголон шоронд хатаахыг зөвтгөөд хуулийнхан хамгийн зөв шийдвэр гаргана гэж цовхорчээ. Тэр хуулийнхан дунд намчирхалын халдвар тээгч байхгүй гэж миний дүүд чөтгөр л шивнээгүй бол бурхан хэлээгүй ээ. Үрээ залгих цурхай лугаа үндсээ хадраач олдох вий. Өнөөдөр үр хүүхдээ улс төрийн улайрлаар барьж идвээс өргөөгөө хэнд өвлүүлж, өрхөө хэнээр татуулахаа үл бодох үүлгэрүүдийг чи юунд эс тооцно вэ. Бодлоо богшоож бичээчдээ.

Мэдээж минь, чи алив юмыг өнгөцхөн хяламхийж омтгойтоод байх шиг. Эрхэм гишүүдийг ноолуураас улбаалж, ямаанд хайртай, ямаанууд гээд л янших юм. Цаадуул чинь ямаанд, ямаачинд хайртай улс биш, харин сүү махыг нь сүжрээд үхэрт нигууртай байж мэднэ. Тэд маань сонгуульд согтож ам алдсандаа бантаж албандаа хайртайдаа амиа хоохойлж байгаа юм. Ямар сайндаа л ямаачныг бус ямааг багцалж тусгай тэтгэвэр оноогоод малчдад өгч байгаа юм гэхдээ манийхаа маанагийг гайхан нохойтож байх вэ. Тэгвэл бусад дөрвөн хушуу нь мал биш, адуулагчид нь малчид биш юм уу. Тэдний ноос, түүхий эдийн үнэ тэнгэрт хадаад лусын хаан шиг байгаа юм уу? Уг нь чи үүнээс нь гогцоолоод чивчилсэн бол хоолой нь зангирч, ядахдаа дэгслэхэд ч үнэмшилийн авцалдаатайг агшин зуур анзаарах байсан болов уу.

Төрийн түшээгээсээ эхлээд ерийн шүлэгч дуучин, ганзагын хуушуурчин хүртэл ард түмнээ гялайлгах гэж байгаа мэт хөөрцөглөх юм. Албандаа тогтоох амь зуулгын хэдэн бор төгрөг тонших гэж яваагаа хэлтэл нь үгэнд ойртуулахын оронд өнөө гайхал ярилцлагаараа чи дэврээгээд байх юм. Ард түмэн гэдэг ариун цэврийн цаас биш. Амны хамжааргатай байхад нь сэтгүүлчид туслахгүй бол булхайн бузраа нууж “ард түмний сонголтыг хэн ч өөрчлөх ёсгүй” гэж бахираачийг чи даган баяссантайгаа адил хамт ойчно. Сэтгүүлч босоо үлдэх ёстой.

Эх оронч сэтгүүлчийн дээд заяагаа намчирхлын намагт шавхайлагчдаас чи хол байгаарай. Тэд чинь духан дээрээ “чөлөөт” гэж биччихээд улс төрийн аль нэгэн хүчний төмөр уяанд хүзүү холгон боргож байдаг нь бүхний нүдэнд ил болжээ. Чи нэгэнтээ тоймч хийхчээ болж халимагтай, халзан хоёр хүнийг харуулаад намаар нь ялгаж нэгийг нь зүхэж байсныг харсны хувьд би үүнийг хэлж байна. Өөрийгөө уран бүтээлч хэмээн өхөөрдөж байхыг чинь олонтаа сонссон. Үнэн бол уран бүтээлчийн ноён нуруу мөн. Үүнийг илэрхийлэх зэвсэг чинь монгол хэл гэдгийг бүү март. Өдгөө монгол гэдэг сайхан алдар минь “мон” гэсэн дайвар болж төрийн хасвуу тамга дээр “агентлаг” гэж бичихээс сийхгүй болоод үндэсний бичиг, бичгийн хэлний их сан уран зохиолыг өсвөр үеийнхэнд амсуурга төдийлж үр хүүхдийг минь өөрийн болон өрөөлийн хэлтгий хэлтэн болгож байна. Өдгөө аливаа хэлийг багачуудад чамбай сургахгүй үймээн дунд оронцоглож буй нь тэдний маргаашийг будангуйлнам бус уу.

Мэдээжээ! Эл бүхнийг чамд улиглахдаа хар санасан нь бус хань татсан хэрэг.
Монгол хэл бол тусгаар тогтнол. Эх орондоо хайртай бүхэнтэй галын шугам дээр нэгдэе. Чи бид хоёрт буу байхгүй. Үндэсний дайсан бус гэхэд нөхөр гэж хараахан хэлэмгүй хэцүү нэртүүдтэй үзгээрээ хатгалдая.
Эрхэм дүүдээ энэ удаад самбай барилаа. Санаанд хүрсэн хойно чинь хадагтай золгоё оо.

ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=33440

Thursday, April 2, 2009

Гэгээн бvхнийг танд зориулна!

Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж эрт дээр цагаас сургаж ирсэн ард тvмэн. Тиймч учраас саар хар бvхнээс 6 мэдрэхvйгээ аль болох хол байлгадаг байж. Мєн аливаа хар бараан зvйлийн тухай ярихдаа хvртэл цээрлэж зєєллєж, эсрэг болоод хvндэтгэлийн vгээр хэлэлцдэг байж.
Єнєєдєр Монголын маань нийгэм тєдийгvй дэлхий тэр аяараа даяарчилагдаж мэдээллийн хурд бєєгнєрєл тоймоо алдсан гэхэд болно. Бидний оюун ухаан сэтгэл зvрх мэдээллийн суманд сийчvvлж эгээтэй л хэрэгтэй хэрэггvй мэдээллийн хогийн сав болж байн уу гэлтэй


Мэдээллийн хэрэгслvvдээр гэмт хэрэг, хямрал, аллага хядлага, садар самуун гээд нуруу хvйт дааж, толгойтой vс босож, чих халууцмаар мэдээллvvд хєвєрсєєр. Хvссэн хvсээгvй хvмvvс бид тvvнийг уншиж сонсож сэтгэлээ чилээн хар энерги цуглуулан бухимдсаар...
Энэ бvхнээс ангид *Зєвхєн Гэгээн!* гэгээн гэсэн уриатай гэгээлэг, ариун, vнэн бvхнийг нийтэлдэг WWW.GEGEE.MN сайт та бvхний ємнє vvд хаалгаа нээж байна. Тавтай морил!

Бид танд хэрэгтэй, мэдлэг болохуйц, vнэн, шуурхай, гэгээлэг мэдээ мэдээллийг мэлмийд тань толилуулж, оюуны тань цангааг тайлахын тєлєє хичээн ажиллах болно.

Эрхэм хэрэглэгч та бидэндтэй хамт байж орчин тойрноо гэрэлтvvлэхийн тєлєє, гэгээлэг дулаан амар амгалан амьдралын тєлєє энэхvv дэнлvvг хамтдаа асаагаарай!

Амьдрал дээр хараасаа цагаан нь тод, муугаасаа сайн нь илvv, муухайгаас ариухан нь олон гэдэгт бид итгэдэг!!!

www.gegee.mn сайтын хамт олон

Monday, January 26, 2009

Хар сармагчингийн домог


Энэ явдал хэзээ ч юм, их л эрт дээр vед болсон гэж ярилцдаг. Гэхдээ vнэхээр болсон ч юм уу, эсвэл огт тохиолдоогvй, хvмvvс санаанаасаа зохиосон домог ч юм уу, бvv мэд. Ямар ч гэсэн єнєєг хvртэл яригддаг юм гэнэ билээ. Хvн тєрєлхтєний иргэншлээс асар хол, гvн балар их ойд, нэгэн омог амьдарч байжээ. Тэр омгийн хvмvvс жад барин ойгоор хэсэж, ан хийн амьдардаг байсан гэнэ.

Хэдийгээр амьтны ам таслан нvгэл хийн амьдрах боловч тэд туйлын их шvтлэгтэй бєгєєд ойн хар сармагчинг бvрханы амьтан гэж хvндэлдэг. Тиймээс ч бvгд л тvvнийг хvндэтгэн бурханы элч гэж нэрлэдэг байсан ба хэрэв ойд тааралдвал мэхийн ёслон, зай тавь єнгєрєєдєг ёстой юмсанжээ. Хэзээнээс тэгж шvтэх болсныг хэн ч эс мэдэх ба тэдний євєг дээдсийг мєхєх аюулаас хар сармагчин аварсан гэдэг домог vе удам залган, олны ам дамжсаар ирсэн байжээ.

Тэр омогт бусдаас онцгойрох юмгvй нэгэн залуу анчин байх бєгєєд олуул нийлж ан агнаж, олзоо хувааж амьдарахаас уйдсан нэгэн байж. Яаж шvv нэг бие амар, гэдэс цатгалан байж, сэтгэл хангалуун явах вэ гэж vргэлж боддог байжээ. Нэгэн шєнє тvvний зvvдэнд урт жад барьсан догшин хар сармагчин орж, элдэвлэн байснаа жадны vзvvрээр хуруугаа хатган цус гаргаж тvvнд єгч байна гэнэ. Хэдийгээр тэр маш их айж байсан боловч тvvний єгсєн цусыг уугаад маш их том биетэй болж, хvн амьтан жижигхэн шоргоолж мэт болоод хєл доор нь бужигнаж байна гэж зvvдэлжээ. Тэгээд тэр сармагчин тvvнд жадаа єгєєд хэрвээ чи гурван удаа миний цусыг уувал єлсєх, даарахыг мэдэхгvй бурхан мэт амар, жаргалтай болно гэв.

Єглєє сэрээд харвал тvvний хажууд нэгэн жад хэвтэж байв. Нєгєє анчин тун их цочирджээ. Зvvд мэт боловч болсон ч юм шиг. Єєрт тохиолдсон юм гэхэд унтсан байдаг. Хэдийгээр хар сармагчиныг алах нь байтугай муухай хардаггvй хvмvvсийн нэг ч гэсэн єєрийнхєє зvvдний vнэн эсэхийг туршиж vзье гэсэн бодол нь тvvнийг зvгээр суулгахаа байжээ. Тэгээд нилээд хэдэн єдєр шаналан бодож явсны эцэст зvvдээ шалгахаар шийдэж, овгийнхноосоо нуугдан зvг буруулж яваад нэг хар сармагчинг намнаад цусыг нь ууж гэнэ. Маргааш єглєє нь сэрвэл, бие нь нэг л хєнгєн, эрч хvчтэй болсон байжээ. Хамгийн гол бусад хvмvvс шиг ходоод нь хоол нэхэж зовоохгvй гэсэн ч vргэлж эрч хvчтэй хэвээр байх болжээ. Гэвч тэр омгийнхондоо сармагчингийн цус ууснаа мэдэгдэхгvйг хичээж бусадтай адилхан анд явж, бусадтай хамт хоол идсэн болж суудаг болжээ. Гэвч яваандаа хvмvvс тvvнийг хоол иддэгvйг мэддэг болж эхлэв. Хvмvvс тэртээ тэргvй єнєє маргаашдаа хvргэх гэж яддаг байсан тул, тvvний хоол иддэггvй нь тийм ч чухал санагдсангvй. Харин ч хоол хороох хошуу цєєрсєнд баяртайгаар тvvний хувийг хуваадаг байлаа.

Гэвч тvvний сэтгэл ханасангvй дахин хар сармагчингийн цус уухыг хvсэх болжээ. Яг л амьдрал дээр болдог шиг эхний удаа тун их бодол болж, эргэлзэн тээнэгэлзэж байсан бол хоёрдох удаа бол тэгсэнгvй. Дахин нэгийг хялбархан гэгч нь эд бад хийж, цусыг нь уув. Маргааш нь євдєх, шаналахыг мэдэхгvй болжээ. Нэгэнт євдєхгvй, шархдахгvйгээс хойш тэр аймшигтай араатнуудтай зоригтой тулалддаг болов. Тvvнийг хамгийн зоригтой гэж vнэлж омгийнхон нь хvндэлдэг болжээ. Овгийн удирдагч болгов. Гэвч зарим нэг нь тvvнд эргэлзэж эхлэжээ. Тэр яаж ийм болж чадав? Тvvнд нэгэн битvvлэг учир начир байгааг ойлгож байлаа.. Бvгд л тvvний нууцыг задлахыг хvсэж, зарим нэг нь учрыг гадарлаж, тvvнийг эсэргvvцэх болов. Гэвч тэр нууцаа сайн хадгалж, тvvнд ойртсон бvхнийг vгvй хийн хамгаалж байлаа.

Хэдийгээр тэр хэн бvхнээс илvv давуу талтайгаа мэдэж байсан боловч олон хvмvvсийг єєртєє дайсан болгож, атаа хорсолын дунд амьдрахыг хvссэнгvй. Гэхдээ тэр нууцаа бусадтайгаа хуваалцахыг бvр хvссэнгvй. Тvvнд нэг л зам vлджээ. Энэ бол дахин хар сармагчингийн цус уух. Гуравдах удаа явлаа. Тvvний явахыг бvгд мэдэж байв. Яагаад гэвэл, тэр хуучин шигээ жирийн нэгэн залуу анчин биш олны нvдэн дээр ил байх ёстой овгийн ахлагч учраас хvн болгон хараа, чих тавин байлаа. Тvvний хар сармагчинг хєнєєн цусыг нь уухыг харсан хvмvvс нєхєддєє хэлж, яахыг хэлэлцэв. Зарим нь энэ байдлаар тэмцэлдээд дийлэхгvй тул адилхан цус ууж, тvvнтэй адилхан болж байгаад тэмцэлдэе гэлээ. Харин нэг хvн “араатантай араатан тулалдаж дийлэхэд араатан л vлдэх бус уу. Vvний оронд маргааш єглєє бvгд тvvнээс тайлбар шаардая” гэснээр бvгд єглєє овгийн ахлагч дээрээ очих болцгоожээ. Харин эхэлж гаргасан саналын улмаас нєгєє хvн эхэлж асуух ёстой болов.

Єглєє нь овгийн ахлагч заншсан ёсоороо эртлэн сэржээ. Єєртєє юу єєрчлєгдсєнийг ажиглаж, биеэ чагнавал, урьдын адил бие нь хєнгєн агаад, сэтгэл тэнvvн. Гэхдээ нэг л баяр хєєртэй ч юм шиг. Гэтэл гадна нь хvмvvс шуугилдаж эхлэв. Гарч харвал, хэдэн хvн гэрийнх нь ємнє тvvнд асуулга тавихаар зогсож, бусад нь холуурхан сониучилсан байдалтай тойрчээ. Зарим нь бvр хэдийгээр харц нь наашаа боловч, элдэв ажил хийж байгаа дvртэй холуур гvйлдэнэ. Санал гаргаж, зовлонгоо vvрэх болсон нєгєє хvн зориг гарган эхэлж хэлэв:
- Та бидний шvтдэг амьтныг хєнєєж, омгийн шvтээнийг доромжиллоо гэв. Овгийн ахлагч хариуд нь жадаа шvvрэн авч, тvvнийг хороох байсан боловч, тэр жад руугаа ухасхийсэнгvй, тийм бодолч орж ирсэнгvй. Тvvнийг нам дарчихвал бусад нь олон юм асуухгvй гэж мэдэж байлаа. Тэр мєчид л тэр яаж єєрчлєгдснєє мэдэв. Овгийн ахлагч урдын адил дайснаа гэж vзсэн бvхнийг, vндэслэлгvй ч гэсэн устган дэвсэлдэг хvн биш болжээ. Тэр харин дотроо бvхнийг энэрэх сэтгэлтэй, яг л бурханы элч шиг ариун сэтгэлтэн болчихсон байж. Тийм учраас єнгєрсєн бvхнээ хурсан олонд хэлж. Анх юу гэж зvvдэлсэн, яаж хар сармагчин хєнєєж, бие нь яаж єєрчлєгдсєн, дараа нь яагаад дахин нvгэл vйлдэх болсон, нууцаа хамгаалахын тулд яаж яс хаяж, хор хутгасан, яаж хvн амьтныг хооронд нь сєргєлдvvлж, тэгээд яаж эрх мэдэлд хvрч, эд баялаг хураах болсон тухайгаа нэгийг ч vлдээлгvй хэлжээ. Бас уучлал ч хvсч. Харин тvvний хэлснийг сонссон хvмvvс тун ихэд хилэгнэцгээж, тvvнийг єршєєхгvй гэцгээв. Харин эхлэн дуугарагч зоригтой эр бусаддаа хандан, энэ хvн єєрчлєгдсєн байна. Одоо бидний жинхэнэ удирдагч болж чадах биш vv гэв. Уурандаа шатацгаасан хvмvvс тэр тухай бодохыг ч хvссэнгvй. Нэгэнт л єнгєрсєн амьдралаар нь л хvмvvс бие биенээ vнэлэн, шvvн тунгаадаг болохоор овгийн ахлагч тэдэнд яаж бузар, муухай нєлєєлж байсныг мэдсэн хvмvvс тvvнийг тал талаас нь дайрч эхлэв. Єєрєєс нь хол л бол яасан ч яахав гэж холуур гvйлдээд байсан хvмvvс хvртэл тойргийн голд орчихсон, тvvнийг хамгийн ихээр хараан зандарч байлаа. Харин овгийн ахлагч хvмvvст уурласангvй, тэдэнд учруулсан зовлонгийн vр, тэдний амьдрал, сэтгэлд туссан миний нvгэл хэмээн тун хvлээцтэй зогсож байв. Тэр бусдад vйлдсэн нvгэлээ цайруулан тэдэнд туслах боломжоо алдсандаа харамсаж байсан ч наминчилж амжсандаа баяртай байлаа. Хvмvvс уучилсангvй.

Ц.Ганбат

http://e426228.blogspot.com/

Thursday, January 22, 2009

Мойлхон

Wednesday, January 21, 2009

Дэлхийнхэн юу иддэг вэ?

Ийм нэгэн сонирхолтой фото эссэг TIME сэтгүүлийн фото сэтгүүлчид саяхан ном болгон гаргажээ. Үүн дээр дэлхийн улс гүрнүүдийн айл өрхүүд долоо хоногийн идэх хоолондоо хэр зэрэг их мөнгө зарцуулдаг хийгээд, түүнийгээ ширээн дээрээ дэлгэн үзүүлсэн баримтууд байх. Гурван сонирхолтой зүйл байна. Нэгдүгээрт та энэ дундаас дэлхийн хүн ам яасан харьцангуй идэш ууштайг, хоёрдугаарт эдгээрийн дунд Монголын нэгэн өрхийн зураг байхийг, гуравдугаарт аль ч гүрний ямар ч айлд Кока Кола байж л байхийг харах болно.

АНУ: Хойд Каролинагийн Ревисын гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: $341.98
Дуртай хоол: спагетти, төмс, сисамитай тахиа
Бутан: Шинхги тосгоны Намгайн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 224.93 нгултрум буюу $5.03
Гэр бүлийн жор: мөөг, бяслаг, гахайн мах
Чад: Брэйджингийн Абубакарын гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 685 CFA франк буюу $1.23
Дуртай хоол: шинэ хонины шөл
Хятад: Бээжингийн Донгын гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө 1,233.76 юань буюу $155.06
Дуртай хоол: тусгай соусанд шарсан гахайн жижиглэсэн мах
Экуадор: Тингогийн Аймэгийн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: $31.55
Гэр бүлийн жор: байцаа, төмсний шөл
Египт: Кайрогийн Ахмедын гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 387.85 египетын пунд буюу $68.53
Гэр бүлийн жор: окра, хонины мах

Герман: Баргтэхэйдын Мэландэрийн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 375.39 евро буюу $500.07
Гэр бүлийн жор: сонгинотой шарсан төмс, гахайн утсан мах, өндөг, бяслагтай шарсан гоймон, пицца, ванилла пудинг
Итали: Сицилийн Манзогийн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 214.36 евро буюу $260.11
Дуртай хоол: загас, рагутай паста, хот догс, хөлдөөсөн загас
Кувейт: Кувейт хотын Ал Хагганы гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 63.63 динар буюу $221.45
Дуртай хоол: басмати будаатай тахианы биряани
Япон: Кодайра хотын Укитагийн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 37,699 иен буюу $317.25
Дуртай хоол: сашими, жимс, торт, төмсний чипс
Мексик: Куэрнавакагийн Сесалесын гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 1,862.78 мексик песо буюу $189.09
Дуртай хоол: пицца, хавч, паста, тахиа
Монгол: Улаанбаатарын Батсуурийн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 41,985.85 төгрөг буюу $40.02
Гэр бүлийн жор: хонины махан бууз
Польш: Константин Жезиорнагийн Собчинскигийн гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө 582.48 злот буюу $151.27
Гэр бүлийн жор: лууван, селеритай гахайн туурай
Их Британи: Клинборн Дюсисын Байнтоны гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: 155.54 фунт буюу $253.15
Дуртай хоол: авакадо, майонезтэй сандвич, коктейль, кремтэй шоколадны торт
АНУ: Калифорнийн Кавены гэр бүл
Долоо хоногт хүнсэндээ зарцуулдаг мөнгө: $159.18
Дуртай хоол: үхрийн махан шөл, жимс, тарагтай мөхөөлдөс

Эх сурвалж: www.mongolmedee.net

Friday, January 16, 2009

Цэцгэн эрхи

Thursday, October 30, 2008

Их зөнч Ванга хэлсэн нь


Болгарын аугаа зєнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) ирээдvйд болох vйл явдлыг хэрхэн зєгнєж хэлснийг сонирхоё.

Тэрээр 1911 оны нэгдvгээр сарын 31-нд Македонд ядуу тариачны гэр бvлд тєрж, 1996 оны наймдугаар сарын 11-нд єєд болжээ. Нэртэй эрдэмтэн, судлаачид тvvнийг аливаа зvйлийг урьдчилан харах аугаа зєнтэй гэдгийг хvлээн зєвшєєрсєн юм.

ВАНГАГИЙН ЗЄН БИЛИГ
2008 он. Тєрийн дєрвєн тэргvvний амь насанд халдана. Индостанд мєргєлдєєн гарна. Энэ нь дэлхийн III дайны нэг шалтгаан болно.
2010 он. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны арваннэгдvгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Дайн ердийнхєєр эхэлж, эхлээд цємийн, дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Дэлхийн хойд хагаст цацраг идэвхт бодисын vлдэгдэл асгарснаар амьтан, ургамал байхгvй болно. Vvний дараа лалууд амьд vлдсэн европуудын эсрэг химийн дайныг эхлvvлнэ.
2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр шаналах болно.
2016 он. Европ бараг хvнгvй болно.
2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээр Хятад тодорно. Хєгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ улам бага хvн амтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Єлсгєлєнг аажмаар арилгана. Цолмон гариг руу нисэгчтэй сансрын хєлєг замдаа гарна.
2033 он. Туйлын мєс хайлж дэлхийн далайн тєвшин нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт лалууд эрх барих болно.
2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.
2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно. Эрс сэрvvснэ.
2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.
2084 он. Байгалийг нєхєн сэргээнэ.
2088 он. Хэдхэн хормын дотор хєгширдєг шинэ євчин гарч ирнэ.
2097 он. Хурдан хєгшрєх євчнийг ялан дийлэх болно.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.
2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.
2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.
2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.
2130 он. Харь гаригийнхний зєвлєгєє, тусламжаар усан дор амьдрал бий болно.
2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.
2167 он. Шинэ шашин гарч ирнэ.
2170 он. Аймшигтай хуурай ган болно.
2183 он. Ангараг гариг дээрх колони цємийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.
2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.
2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.
2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.
2201 он. Наран дээр дулааны цємийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.
2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн тєрєлхтєн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256 он. Сансрын хєлєг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.
2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга єєрчлєгдєх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.
2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.
2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.
2291 он. Нар хєрнє. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.
2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч єєрчлєгдєнє. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.
2299 он. Францад лалын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.
2304 он. Сарны нууц тайлагдана.
2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.
2371 он. Аугаа єлсгєлєн.
2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мєргєлдєнє. Дэлхий бvрэнхий болно.
3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.
3797 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мєхнє. Гэвч хvн тєрєлхтєн оддын єєр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна.

Thursday, October 23, 2008

М.Д.Каратеев. ОРОС БА ТАТААРУУД

Энэ өгүүлллийг би аль 1999 онд орчуулж тухайн үед өөрийн эрхлэн гаргаж байсан “Манай Монгол” сэтгүүлд хэвлүүлж байсан юм. Энэ өгүүлэл Орос болон бусад аль ч том улсуудад Монголыг жинхэнэ мөн чанараар нь авч үзэх гэсэн олон эрдэмтэн байдгийг тод харуулах юм. Ер нь нийгэм, улс төр судлая гэвэл түүхийн арга зүйн мэдлэгээ зайлшгүй дээшлүүлэх шаардлага гардаг юм. Би залуучууддаа хэрэг болох ном зохиолуудыг аль болохоор орчуулахыг байнга хичээдэг юм. Үнэнээ хэлэхэд орчуулга хийгээд байх зав чөлөө муутай ч гэсэн ойрын үед хэд хэдэн чухал “бэлэг” барина аа. Та нарыг шимтэн уншина гэдэгт найдаж байна.

Орос нь татаарын эрхшээлд 242 жил байжээ. (1238-1480). Түүний түүхийн энэ үе нь (ялангуяа эхний 150 жил буюу Куликовын тулалдаанд Дмитрий Донский ялалт байгуулж булаан эзлэгчдийн дарлалыг ихээхэн сулруулж, тэд улс орны дотоод хэрэгт бараг оролцохоо больсон үе хүртэл) онцгой хүнд материаллаг гарз хохиролтой, үүнээс өмнө гялалзтал хөгжиж, баруун европын орнуудын соёлыг гүйцэж түрүүлж байсан оросын соёл бүрэн уналтад орсноор тэмдэглэгдсэн байдаг.
Оросын он дарааллын бичгүүдэд Орост татааруудын үйлдсэн эвдрэл дээрэм, харгис үйл, дураар авирласныг өнгө өнгөөр дүүртэл бичсэн нь буй. Дашрамд хэлэхэд “өнгө өнгийн” гэдэг илэрхийлэл энд бүрэн тохирохгүй, манай түүх бичигчид татаарууд болон тэдгээрийн үйлдлүүдийг дүрслэхдээ зөвхөн ганц хар өнгийг авч, чингэхдээ маш өтгөн хэрэглэсэн. Оросын цаашхи бүх утга зохиол, ялангуяа адал явдалт зохиолууд нь татаарчуудтай харьцахдаа энэхүү өнгийг өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр авч хэрэглэсэн байдаг.
Энэ бүхэн нь иймэрхүү тохиолдолд заавал гардаг хэтрүүлгийг оролцуулбал бүрэн ойлгомжтой бөгөөд сэтгэл зүйн хувьд амархан тайлбарлаж болдог. Ялалт амжилтад дассан Оросын агуу их ард түмэн булаан эзлэгчдийн хүнд талхигдалд ороход үзэн ядалтаас өөр юуг ч мэдэрч чадахгүй нь ойлгомжтой. Тэр жилүүдэд татааруудын үндэсний зан араншин, ялангуяа тэдгээрийн засаглалд алагчлахгүй үнэлэлт өгөх гэсэн аливаа оролдлого нь доромжлол мэт санагддаг байв. Татаар хүн зэрлэг, хорон, хүмүүн бус дээрэмчин, хүчирхийлэгч зэрэг “бузар амьтан” л байж болох байв. Үнэнээс хол иймэрхүү дүр зураг манай утга зохиол болон орос хүмүүсийн төсөөлөлд уламжлал болон тогтсон юм.
Үүний зэрэгцээ, хэрэв асуудлыг урьдчилан дүгнэлгүйгээр авч үзвэл татаарчууд муу чанараас гадна хүнийхээ хувьд ч, эрх баригчдын хувьд ч олон эерэг чанаруудтай байсныг хүлээн зөвшөөрвөл зохино.
Юуны өмнө тэд гандан бууршгүй шударга чанартай, үүрэгтээ үнэнч, сахилга баттайгаараа онцгой байсан ба энэ талууд Орост нөлөөлсөн нь зөвхөн сайн үйл болж чадах байв. Тэдний дарлал эргэлзээгүй хүнд байсан авч учруулсан гамшгийнхаа зэрэгцээ тойруу замаар Орост маш их тус үзүүлсэн. Аймаг (ванлиг?) хоорондын бутралд мөхөж байсан улс орныг энэхүү дарлалыг нийтээр хүчээр түлхэн унагах зайлшгүй байдалд дуудсан түүний эв нэгдэлд хүргэсэн юм.
Татаарын хаад нь хатуу гараар захирч, догшин ширүүн байх нь цөөнгүй байв (гэхдээ энд тэдгээрийн алийг нь ч догшин Ивантай зүйрлүүлж болохгүй). Цөөн зарим явдлыг эс тооцвол тэд шударга чанараараа онцгойрч байв. Хэрэв оросын зарим ноёдыг цаазалсан бол энэ нь ихэнхи тохиолдолд хангалттай үндэслэлтэй байдаг байлаа. Энэ нь ихэвчлэн оросын өрсөлдөгч ноёдууд бусад руугаа дайрснаас үүдэлтэй байв.
Ёс суртахуун болон оюун санааны талаар Орос дахь тэдний дарлал хүнд байгаагүй. Оросын түүхэн уламжлал, ахуйн хэвшилд тэд халдаагүй, шашин шүтлэгт туйлын хүлцэнгүй байсан. Үнэн алдарт шашинд туйлбартай хүндэтгэн харьцаж, түүнийг бүх талаар ивээдэг байсан нь хадгалагдан үлдсэн хэд хэдэн хаадын пайзнаас нэн тодорхой харагддаг юм.
Хоосон зүйл яриад байхгүйн тулд Их Хаан Мөнх – Төмөрөөс 1269 онд Оросын сүмийн тэргүүн, митрополит Кириллд өгсөн пайзнаас иш татъя:
“Сүмийн бүх газар, ой, ус, ногооны газар, усан үзмийн талбай, цэцэрлэг, өвөлжөө болон зуслангаас баскакууд ч (татвар цуглуулдаг монгол хааны төлөөлөгчийг ингэж нэрлэдэг байжээ – Д.Г), түшмэдүүд ч, албаны хүмүүс ч татвар авч болохгүй. Мөн түүчлэн сүмийн бүх хүмүүс, мастерууд, шонхорчид, тариачид, боолчууд–зарц нар болон ажилчид, сүмд хамаарах бүх хүнээс юу ч авахгүй, ажил хийлгэхгүй, манаа мануулахгүй байх ёстой. Хар лам болон мяндагтнууд алба, өргөл, гааль хэнд ч өгөхгүй, тэднээс юм авсан манай баскакууд, хан, бичээч өөр хэн ч гэсэн цаазаар үхэх болно. Тэдний хуулинд буй икон, ном судар өөр бусад зүйлийг шоолох, доромжлох, эвдэн сүйтгэж болохгүй. Тэдний шашин шүтлэгийг доромжилсон хүнийг буруутгаж ална”.
Дараа дараачийн хаадууд энэхүү пайзыг баталгаажуулсан төдийгүй оросын сүм хийдийн эрх ямбыг өргөтгөсөн юм. Сарай хотод оросын епархи байснаас гадна үнэн алдартны шашны таван сүм ажиллаж байжээ.
Орост татаарын булаан эзлэгчдийн нийтлэг харгис зан, тэдний учруулсан хүчирхийллийн хувьд гэвэл энэ нь онцгой зүйл байгаагүй бөгөөд дундад зууны тэр үед бүрэн хэвийн үзэгдэл байлаа. Тэдний энэхүү харгис зан нь ямар ч байсан гэсэн мусульманы орнуудад загалмайтнуудын түйвээсэн буюу мавруудаас чөлөөлөгдсөн Испанид энгийн номхон араб хүмүүсийг хэдэн арван мянгаар нь түүдэг галд шатааж байсан “ариун” тамлалаас зөөлөн байсан.
Татаарууд ард түмнийг цөлмөн дээрэмдэж байсан, чингэхдээ тэр үеийн бусад армийн хийдгийг л хийж байв. Иймэрхүү маягийн дээрэм нь алба хаахаас өөр ямар ч шагналгүй дайчдад өвөрмөц маягийн урамшуулал байжээ.
Татаарууд аян дайн, довтолгооны үедээ оросуудыг боол болгодог байсан, гэвч энэ нь бидний бодож байсан шиг тийм их хэмжээний байгаагүй. Орд дахь эдгээр боолчуудын байдал онцгой хүнд байгаагүй. Татаарчууд боолчуудтай харьцахдаа тэдний үеийнхэн болох венецчүүд, генуэйчууд, византчуудаас хавьгүй энэрэнгүй байсан.
Татаарын эзэгнэлийн урт удаан бүхий л үед татварын дарлалыг түлхэн унагасан хаан гуравдугаар Иван болон түүний ойрын залгамжлагчдын автагдсан византийн нөлөөлөл шиг тийм хэмжээгээр оросын зан заншлыг ч, оросын хууль зүйг ч чангалан хатуужуулж байгаагүй юм.
x x x
Төр улсын ч, хувийн амьдралд ч орос болон татааруудыг ахуйн болон цусан холбоо аажмаар нэгтгэсэн бөгөөд энэ нь манай түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн.
Оросын хэдэн арван вангууд татаарын гүнжүүдтэй гэрлэж, тэдний олонхи нь амьдралынхаа ихэнхи хэсгийг Сарайд өнгөрөөж, зарим нь тэнд төрцгөөсөн, нас барцгаасан; оросын худалдаачид, эгэл жирийн олон хүмүүс ямар нэг шалтгаанаар бас л Ордод амьдарч, тэндээ эд баялаг, өндөр албатай болох нь цөөнгүй байлаа.
Улс төрийн болон гэр бүлийн янз бүрийн шалтгаанаас болж татаарын ихэс дээдсийн төлөөлөгчид аль Александр Невский вангийн үеэс л эхлэн Орос руу нүүн суурьшиж байв. Тэнд тэд нар ямагт сайхан угтуулж, үнэн алдарт шашинд орж, газар болон алба хүлээн авч, оросын язгууртан хүүхнүүдтэй гэрлэж, оросын цэрэгт элсэж, өөрийнхөө шинэ эх оронд үнэнчээр зүтгэцгээсэн. Тийм хүмүүс бүр нь хэдэн арав, хэдэн зуун нөхөр, боолчуудаа дагуулан ирснээр тэд нар нь мөн л оросын олон түмэнд уусч, иймэрхүү маягаар нийгмийн зөвхөн дээд давхаргад төдийгүй, доод давхаргад ч орос болон татаарын цус холилджээ.
Орд задарч, Орос хүчирхэгжихийн хэрээр ийн шилжин нүүх явдал улам бүр олон гарах болж, Казань, Астрахань, Сибирь, Ногой зэрэг татаарын сүүлчийн ханлигууд унахад энэ нь өргөн олныг хамарсан юм. Татаарын дээдсийн ихэнхи хэсэг Москвагийн хаадын албанд орж, хан, ван, тайжуудын олон овгийн эхлэлийг тавьжээ. Генеологийн асуудлыг мэдэхгүй орос хүн бол өнөөдөр эдгээр овгийн ихэнхи нь татаар язгууртай гэдгийг мэддэггүй юм.
Татаарын бүхэл бүтэн отряд, улсууд Москвагийн албанд шилжин, түүний дорнод нутгаар суурьшин, тэднийг гаднын дайснаас хамгаалж байсан юм. Их хаан Василий Тёмнийн өөрт нь захирагдсан татааруудаар Мещерскийн хязгаарт байгуулсан Касимовын хаант улс нь Орос орныг Казанийн хаант улсаас найдвартай хамгаалж байсан бөгөөд хожим нь энэ тухай Брокгауз Ефроны нэвтэрхий тольд:
“Тэд Оросын засгийн газарт алба хаадаг, оросын ноёдын ивгээлийг ямагт хүртдэг байсан тэрхүү мусульман гаралтнуудад амьдрах газар хүссэн юм. Энд эдгээр хүмүүс өөрсдийнхөө шашны зан үйлийг гээхээс өчүүхэн ч эмээлгүйгээр орос хүмүүст бага багаар дассаар өөрснөө ч шашин ба мэдрэхүйгээрээ оросод хандах болсон” гэж бичжээ.
“Оросуудыг сайн ухвал татаар л гарна” гэсэн бүхний мэдэх зүйр үг байдаг. Энд мэдээж хэрэг өөр утга санаа байгаа авч түүнийг шууд “биологийн” утгаар хүлээн зөвшөөрөх хангалттай үндэслэл байдаг, учир нь орос цусанд татаарын ихээхэн хольц байдаг. Энэ нь бидэнд огт муу юм болоогүй.
Генеологийг тусгайлан судлалгүйгээр татаарын эзэгнэлийн эрин үеийг бүх талаас нь судалж, өнгөрсөн үе дэх орос-татаарын холбооны бүх нийлбэрийг сонирхохдоо би түүхийн янз бүрийн сурвалж, баримт бичгүүдээс татаар удмаас эх авсан 92 хаан, 30 ван, 13 гүн болон 300 гаруй тайжийн овгийг олсон юм. Хэрэв дээр дурдсан цол бүхий овгууд дээр губернийн овог удмын номнуудаас татаар гаралтай тайж нарын хэдэн зуун овгийг олж маш олныг нэмж болох нь эргэлзээгүй. Харамсалтай нь тайж гарлаар бүртгэл хөтөлдөггүй байснаас тэдгээрийг тодорхойлох боломжгүй юм, гэхдээ тэдгээр нь олон мянгаар тоологдох нь эргэлзээгүй юм.
Энэхүү олон тооны татаар угсаатны хойч удмынхан хоёр, гурав дахь үе дээрээ л оюун санаа, хүмүүжлээрээ цэвэр орос хүмүүс болон хувирцгаасан юм. Тэд эх орондоо шударга үнэнчээр алба хааж, түүний төлөө тоо томшгүй олон тулалдаанд төдийгүй энх тайван амьдралын талбарт зүтгэж, оросын соёлыг алдаршуулсан цөөнгүй их хүмүүс, тэр ч байтугай суут хүмүүсийг төрүүлж өгсөн. Хамгийн тодорхой жишээ авъя.
Шинжлэх ухааны салбарт татаар удамтай оросын суут эрдэмтэд гэвэл Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир, Карамзин, туйл судлагч Челюскин, Чириков нар байна. Утга зохиолд Достоевский, Тургенев, Державин, Языков, Денис Давидов, Загоскин, К.Леонтьев, Огарев, Куприн, Арцыбашев, Замятин, Булгакав нар болон бусад олон зохиолч, яруу найрагч нар бий. Урлагийн салбараас л гэхэд зөвхөн тод гэрэлтсэн хүмүүсийг нэрлэхэд л бүжигчин Анна Павлова, Уланова, Спесивцев, жүжигчин Каратыгин, Ермолов, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, зураач Шишкин нар болно.
Татаар өвгөөс гаралтай алдар цэргийн жанжин, генерал, адмиралуудыг бүгдийг нь тоочих боломжгүй юм. Тэдгээрээс зөвхөн хоёр “томыг” нь нэрлэвэл Дмитрий Донскийн жанжид Юрий Мещерский ван, Куликовын тулалдаанд амь үрэгдсэн ван Андрей Серкизов нар юм. Мөн Их Петрийн нэрт хамтран зүтгэгч, генерал-адмирал Ф.М.Апраксин, Эх орны дайны баатар генералууд Ермолов, Дохтуров нарыг дурдаж болно. Оросын нэрт адмирал Матюшкин, Мордвинов, Епанчин, Бирилев, дэлхийн I дайны фронт командлагч генерал Жилинский, Щербаков нар “татаарууд” байсан юм.
Татаарууд Орост Борис ба Феодор Годунов гэсэн хоёр хаан өгсөн. Мөн таван хатан хаан өгсөн. Энэ нь Соломония Сабурова – гуравдугаар Василийн анхны эхнэр; Елена Глинская – түүний хоёр дахь эхнэр; Ирина Годунова – хаан Феодор Иоанновичийн эхнэр; Наталъя Нарышкина - -Алексей Михайловичийн хоёр дахь эхнэр – Их Петрийн ээж; Марфа Апраксина – хаан Феодор Алексеевичийн эхнэр; Евдокия Сабурова – өөрийн эцэг догшин Иванд алагдсан хан хүү Иваны эхнэр зэрэг болно.
Нэлээн хэдэн татаарыг оросын сүм хийд үнэн алдартны ариун гэгээн хүмүүст тооцдогийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тэдгээрээс хамгийн нэрд гарсан нь гэгээн Петр Ордынский бөгөөд энэ хүн Бат хааны үнэн алдарт шашинд орсон ач хүү, хожим нь лам болсон юм. Өөр нэг татаар хүн бол Казаний зовлонг тэвчигч, ариун Петр юм. Бат хаан өөрийн том хүү, үе залгамжлагч Сартаг болон түүний эхнэрт үнэн алдар шашинд орохыг зөвшөөрч байсныг сануулах хэрэгтэй юм.
Энэ тохиолдол нь татаарууд алив шашинд тэвчээртэй ханддагийг сайтар харуулахын хамт татаарууд шашны фанатикууд байж, христийн шашныг даран сөнөөгчид байсан гэсэн туйлын алдаатай боловч бат бэх тогтсон үзэл бодлыг илт няцааж байна. Хэрэв Сартаг Батын ах өөрийн өрсөлдөгчид хорлогдон эрт нас бараагүй бол Их Хааны суудалд үнэн алдарт шашинтан хүн суух байсан.
Энэ бүхнээс үзэхэд татаарчуудтай тогтоосон манай түүхэн, тэр ч байтугай цусан холбоо нь бидний бодож байснаас хавьгүй нягт, олон талтай болох нь илт байна.
Хэрэв татаарын эзлэлт нь тухайн үедээ Орост маш их зовлон авчирсан бол тэр нь татааруудын бидэнд үлдээсэн баялаг өв, татаар гаралтнууд, тэдний хойч үеийнхний Орос орныг хамгаалах болон түүний соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан жинтэй хувь нэмрээр ямар нэг хэмжээгээр нөхөгдсөн юм.

Орчуулсан : Д.Ганхуяг

Monday, October 20, 2008

Эрхий хурууны хээтэй баталгаажсан Монгол Улсын тусгаар тогтнол


Ардын хувьсгал ялсан, анхдугаар Vндсэн хуулиа баталж Бvгд Найрамдах Улс болсноо зарласан, НVБ-д элссэн гэх мэт XX зуун Монгол орны хувьд тvvхэн дурсгалт vйл явдлуудаар дvvрэн өнгөрчээ. Vvний нэг нь 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрч буй эсэхээр ард нийтийн санал асуулга явуулж, санал өгсөн хvн бvр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсен явдал юм. Тvvхийн шаргал хуудас эргэсээр тэр өдрөөс хoйш 63 дахь жилтэйгээ өнөөдөр золгож байна. Дэлхийн II дайн дуусч, Монгол, Зөвлөлтийн дайчид чөлөөлөх дайнд ялалт байгуулах нь тодорхой болсон тэр vед ЗСБНХУ, Дундад иргэн буюу Хятад Улсын хооронд Холбоо-найрамдлын тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад Улс хvлээн зөвшөөрөх тухай асуудал тусгагджээ. Vvнтэй холбогдуулж Хятад Улс Гадаад Монголын ард тvмэн нийтээрээ тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрвөл одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэж байр сууриа илэрхийлжээ. Энэ дагуу БНМАУ-ын Бага хурлын Тэргvvлэгчид 1945 оны есдvгээр сарын 21-нд БНМАУ-ын тусгаар тогтносон байдлын талаар бvх ард тvмний санал асуулга явуулах тогтоол гаргасан юм байна. Ингээд төв болон аймаг, хотын комиссыг байгуулж дvрэм, журмыг нь баталжээ. Санал авах хуудас нь "БНМАУ-ын тусгаар тогтнох эрмэлзлээ баталж байна уу" гэсэн vгтэй. "БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолын асуудалд саналаа гаргана. Энэхvv санал гаргах хуудас дээр тавьсан овог, нэрийн доор "зөвшөөрөх" буюу "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж гарын vсгийг зур. Хэрэв бичиг мэдэхгvй аваас баруун гарынхаа эрхий хурууны хээг дар" хэмээсэн санамжтай байсан байна. Санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-нд өглөений 06 цагаас оройн 23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг явж яс vндэс, хvйс, шашин шvтлэг, боловсролын байдлыг vл харгалзан БНМАУ-ын харъяат 18-аас дээш насныхан оролцжээ. Нэрсийн жагсаалтад нийтдээ 494074 хvн бичигдсэний 487285 хvн буюу 94.4 хувь нь саналаа өгсөн байна. Бусад 6000 гаруй хvн нь замд яваа, өвчтэй зэрэг шалтгаанаар саналаа өгч чадаагvй аж. Хамгийн гайхамшигтай нь санал өгсөн бvх хvн улсынхаа тусгаар тогтнолыг дэмжсэн нь хоёр их хөршөө БНМАУ бол тусгаар тогтносон улс хэмээн хvлээн зевшөөрөхөөс өөр аргагvй байдалд оруулсан байна. Санал хураалтын энэ дvнг УБХ-ын Тэргvvлэгчид 1945 оны арваннэгдvгээр сарын 12-нд хэлэлцээд бvх нийтэд зарлан мэдэгджээ. Маргааш нь БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Х.Чойбалсан ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар В.М.Молотов, Дундад иргэн Улсын Гадаад яамны сайд Ван Ши Цзе нарт цахилгаан утсаар санал асуулгын дvнг илгээжээ. Vvнийг vндэслэн 1946 оны нэгдvгээр сарын 6-нд Хятад, 1946 оны хоёрдугаар сарын 27-нд ЗСБНХУ тус тус Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшеөрч XX зууны эхнээс эхэлсэн монголчуудыи тусгаар тогтносон улс байх гэсэн эрмэлзэл албан ёсоор баталгаажсан байна. 1945 он бол монголчуудын дийлэнх нь шахуу бичиг vсэггvй байсан vе. Тиймээс эрхий хурууны дардас тусгаар тогтнолын баталгааг авчрахад ихээхэн vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Энэ ч утгаар нь эрхий хурууны хээгээр баталгаажсан тусгаар тогтнол өнөөдрийн бидний бахархах бахархал, "Монгол Улсын иргэн би" гэж итгэл дvvрэн ярихын нэгэн том хөшvvрэг болсон гэж болно. Чухамхvv хоёр том хөршдөө тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрvvлж чадсан тэр мөчөөс эхлээд Монгол Улс эрчимтэй хөгжлийн замдаа орж, их бvтээн байгуулалтыг өрнvvлсний зэрэгцээ ард тvмнээ бvх нийтээр нь бичиг vсэгтэй болгох, эрvvлжvvлэх, соёлжуулах чиглэлд чамлалтгvй амжилтад хvрсэн юм. Туурга тусгаар улс байхын төлөөнөө бичиг vсэггvй ч гэсэн хурууныхаа хээгээр баталгаа гаргаж өгсөн өвөг дээдсийнхээ зvтгэлийг өнөөдөр бидэнд vнэгvйдvvлэх эрх байхгvй. Өөрөөр хэлбэл, бидэнд эх оронч, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа зорилго нэгтэй байх vvрэг ногдож байгаа юм. Улам бvр даяаршиж байгаа энэ ертөнцөд тусгаар тогтнол юунаас ч vнэтэй гэдгийг гадаад, дотоод олон хvчин зvйлvvд харуулж байна. Бид эх тvvхээ эргэн дурсдаг. Бас ирээдvйн өмнөөс хариуцлагатай алхдаг байх ёстой билээ. Тvvхэн дурсгалт өдрvvдийг эргэн дурсаж ач холбогдлыг нь дvгнэж цэгнэн ярилцдагийн утга учир ч vvнд орших биз ээ. Эрхий хурууны хээтэй баталгаажсан Монгол Улсын тусгаар тогтнол 63 нас хvрлээ. Энэ баталгаа биднийг хоёр их хөршдөө хvлээн зөвшөөрөгдөөд зогсохгvй НVБ-ын гишvvн орон болоход, улмаар даян дэлхийн улс гvрнvvдтэй ахан дvvсийн харилцаа тогтооход vнэлж баршгvй хувь нэмрээ оруулсан юм.

Friday, October 10, 2008

Аугаа их зeнч мэргэн, сэтгэгч, эмч Мишель Нострадамус


Францын өмнөд хэсгийн Сен-Реми гэдэг бяцхан хотын нэгэн нотариатчийн гэр бvлд 1503 онд нэгэн хөвvvн мэндэлсэн нь асар их зөн совин бvхий дөрвөн мөртvvдээрээ дэлхийн сая сая хvнийг өөртөө хошууруулан дуудсаар байгаа аугаа их зөнч мэргэн, сэтгэгч, эмч Мишель Нострадамус байжээ. Тэрбээр хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн зангарагтай vйл явдлуудыг 3797 он хvртэл зөгнөсөн нь өдгөө ч биеллээ олсоор байгаа нь Нострадамус судлалыг шинжлэх ухаантай хослуулан хөгжvvлэхэд хvргэжээ. Нострадамусын хvн төрөлхтөнд бичиж vлдээсэн "Центури" хэмээх дөрвөн мөртvvдийнх нь эмхэтгэл 400 гаруй жилийн турш орон орны хэл дээр тасралтгvй хэвлэгдсээр байгаа цөөн хэдэн номын нэг билээ. Харин саяхан монгол хэлнээ зохиолч, орчуулагч, утга зохиол судлаач, Монголын утга зохиол судлалын төвийн тэргvvн Д.Гvн-Vйлс орчуулжээ. Тэрээр хуучнаар Гадаад хэлний дээд сургууль, ОХУ-ын Казанийн их сургуулийг төгссөн агаад Монголын утга зохиол, утга зохиол судлалыг арай өөр төвшинд гаргахыг зорьж буй ажээ. Тэрээр орчуулгын болон бvтээл туурвилын 20-иод номтой. Саяхан орчуулсан дуулиаит "Нострадамус зөн билиг оршвой" бvтээлээ англи, орос эх дээр нь тулгаж орчуулснаас гадиа англи хэлийг сурах дэлхийн хамгийн сайн 10 номын нэгэнд тооцдог Бонкын "Англи хэлийг алхам алхмаар сурах" хоёр ботийг хуурцагных нь хамт хэвлvvлсэн билээ. Д.ГVН-VЙЛСТЭЙ ярилцлаа.

-Ярилцлагаа Нострадамус гэж хувь хvнийхээ хувьд хэн байв гэдэг асуултаар эхэлье?

-Суут зөнгууд нь шил шилээ даран биелсээр байгаа гэгээрлийн хутгийг олсон их зөнчийг бурхан энэ хорвоо дэлхийн хvмvvсийн дунд 63 жил амьдруулжээ. Тvvний гэр бvлийнхний дотор Нотр-Дам гэдэг овог байсан нь бас маргаангvй аж. Өвөг эцэг нь хvvгийнхээ боловсролд онцгой анхаарч тоо, зурхайн ухаан, эртний еврей болон грек хэл зааж сургажээ. Мишель 20 нас хvрээгvй байхдаа философи судалж, дэлхий нарыг тойрон эргэдэг тухай онолыг илэрхий дэмжиж байжээ. Тэгээд Монпельегийн их сургуульд суралцсан байгаа юм. Тэнд анагаах ухаан судалж, тахалд нэрвэгдсэн өвчтөнvvдэд тусалж, эрдмийн дээд зэрэг горилохоор болжээ. Тэнхмийн профессорууд тvунийг жаахан таагvйхэн угтсан ч оюунлиг сэтгэлгээнд нь найр тавихаас өөр аргагvйд хvрч бvгд хvлээн зөвшөөрчээ. Мишель ийнхvv сургуульдаа vлдэн багшилж байсан хэдий ч зөнч, сониуч зан нь тvvнийг зvгээр суулгасангvй. Тэр нь юу вэ гэхээр Нострадамус хэд хэдэн эмийн жор бэлтгэж, өвчтөнvvдээ ургамлын гаралтай эмээр эмчлэхийг илvvд vздэг байжээ. -Сонирхолтой л юм? -Нострадамус бvр сульдаж доройтсон өвчтөнд хvртэл тухайн vед хэрэглэж байсан цус ханах зэрэг хатуу хөтvv эмчилгээг огт тэвчиж чаддаггvй байсан гэдэг. -Тэгвэл чухам хэдий vеэс алдарт дөрвөн мөртvvдээ бичих болсон юм бэ? -Нострадамус алдарт яруу найрагч Жюль Сезор Скалигерээс захидал хvлээн авах хvртлээ тахалд нэрвэгдэгсдэд тусалсаар л байжээ. Скалигер бол Европын тэргvvний сэтгэгч, философич, яруу найрагч, утга зохиолын нэрт шуvмжлэгч байж. Тэрээр залуу эмчийг Ажан хотдоо урьж, Нострадамус ч тэндээ суурьшихаар vлдсэн байна. Энэ vеэс л яруу найрагчийн нөлөө залуу эмчид тусч, хожмын алдарт зөгнөлvvдээ дөрвөн мөртөөр шvлэглэн vлдээх болсон байх. -Нострадамус хэр баян байсан бол? -Ажил нь бvтэмжтэй байж, ашиг орлого нь нэмэгдсэн. Адриет де Лужежак гэдэг эмэгтэйтэй гэрлэж, хоёр хvvхдийн эцэг болж. Гэвч тvvний аз жаргал удаан vргэлжилсэнгvй. Ажаныг тахал дайрч, эхнэр хvvхдvvд нь нэрвэгджээ. Ингэхэд эмчийн нэр хvнд унаж, эхнэр, хvvхдvvдээ аварч чадаагvй байж яаж биднийг аврах вэ гэлцэх болжээ. Энэ vе тvvний амьдралын хамгийн хvнд хэцvv vе байж. Тэрээр Скалигертэй муудаж, талийгаач эхнэрийнх нь хамаатнууд хvvхнийхээ инжийг буцаан авахаар шvvхэд өгсөн байна. Гэвч зовлон vvгээр дууссангvй. 1538 онд тэрээр санамсаргvй хэлсэн vгнээсээ болж шvvхэд хvртэл дуудагдаж байжээ. Аргагvйн эрхэнд Ажанаас сэмхэн гарч, Лотаринг, Нидерланд, Итали хvртэл бадарчлан явжээ. -Энэ бvх зовлонг нь тvvнийг их зөнч болоход нөлөөлсөн болов уу? -Магадгvй. Чухам тэр vеэс л Нострадамусын рид гэгээн тодорч, билгийн мэлмий нь нээгдсэн болов уу гэж зарим судлаачид vздэг юм билээ.

-Тэр дахин гэрлэсэн vv?

-1547 онд Салон-де-Кро хотод Анн Пон сар Жемейтэй гэрлэж, эхнэр нь тvvнд гурван хvv, гурван охин төрvvлж өгчээ.

-Чухам хэдий vеэс тvvний зөнг нийтээр хvлээн зөвшөөрч эхэлсэн хэрэг вэ?

-1550 оноос Нострадамус жил бvр дэлгэрэнгvй зурхай бичиж хэвлvvлэх болжээ. Тэгээд яг 1555 онд "Мишель Нострадамусын зөн билгvvд" хэмээх 400 орчим дөрвөн мөрт бvхий анхны номоо хэвлvvлжээ. Ном гарсан даруйдаа л олны анхаарлыг татаж, хvмvvс гар дамжуулан унших болсон ч Нострадамусыг зарим нь галзуу солиотой гэцгээж байжээ. Харин дөрвөн жилийн дараа буюу 1559 онд Францын хаан II Генрихийн золгvй vхлийг яг таг зөгнөж хэлсэн нь батлагдмагц Нострадамусыг ер бусын хvн болохыг нь нийтээр хvлээн зөвшөөрсөн гэдэг. Тэр vеэс хойш зөнчийн нэр хvнд тасралтгvй өсч, гайхамшигт мөртvvд нь биелсээр л байна.

-Золгvй зөнгvvдээс нь зугтааж болох уу?

-Нострадамус өөрөө хэлсэн байдаг шvv дээ. Хэрвээ би дөрвөн мөртvvдээ тvлхvvргvй бичвэл хvн төрөлхтөн л өөрсдөдөө асар их гамшиг учруулна. Тvvхийг эргvvлэх гэж оролдох болно. Тийм ч учраас Гитлер өөрийгөө буудаж хороодог шvv дээ. Дайсандаа олзлогдож, торны цаана сууна гэдгийг уншаад. Гэхдээ одоо АНУ-ын Филадельфид Нострадамус судлалын төв ажиллаж, vйл ажиллагаагаа шинжлэх ухааны ололттой хослуулан зарим болзошгvй аюулыг тойрч гарахыг эрмэлзэж байна.

-Суут мөртvvдийн тайллуудаас сонирхуулаач. Жишээ нь, өдгөө хvн төрөлхтөн аливааг оюун санааны төвшинд ойлголцох хэмжээнд хvрсэн ч гэсэн дайтсаар л байна шvv дээ?

-"Улаан нvдэн гариг цэргийн хvчээр заналхийлж Далан удаа цус урсгах гэж байна Сvм хийд болон ариун явдалтнууд адлагдахын сацуу өргөмжлөгдөх нь Тэднээс суралцахыг огоот vл хvсэгчдийн санаа зориг буюу" гэсэн дөрвөн мөртийг судлаачид гурав дахь мянганы эхний 10 жилд дайн байлдаан, өлсгөлөн, тахал, лалын ертөнцийнхний элдэв янзын аюул занал, улс төр шашны эрээ цээргvй лидерvуд гаарч, газар авсан vе тохиохыг Нострадамус илчилсэн гэж vздэг. Одоо бол лалын шашинтны улайран тэмцэгчид, христийнхний эсрэг зогсч байна. Vvнийг барууны уламжлалт шашин шvтлэгийг vл хайхрагчдын буюу тэднээс суралцахыг vл хvсэгчдийн зvгээс христийн ертөнц хийгээд тvvний лидерvvдэд багагvй хор хохирол учруулахыг зөгнөсөн шvлэглэл гэж ойлговол зохино. Гагц дайн дажны өрнөлийг шашин хоорондын зөрчилдөөний vндсэн дээр Нострадамус харуулахыг зорьжээ.

-Ер нь шашны тухай тэр юу гэж зөгнөж вэ?

-Тахилын vйл удахгvй буй болж Тэдний сөргөлдөгчид наждаа эдлэх нь Гэгээнтэн лам, санваартан хувраг ч vгvй болж Зөгийн бал цагаан лаваас vнэд орох нь" гэдэг шvлэглэлдээ 1790-ээд оны эхээр Францад католик шашинтнуудыг хавчин хяхаж байсан тvvхийг зөгнөн өгvvлжээ. Уламжлалаараа бол лавын vнэ зөгийн балныхаас өндөр байдаг боловч шашин мөргөлийг хавчин гадуурхсанаас сvм дуганын vндсэн хэрэглээ болох лааны vйлдвэрлэл хумигдаж, лавын эрэлт багассанаар vнэ нь навс унасан хэрэг. Харин өмнөх мөр нь Францад 1790 оны баталсан Vндсэн хуулийн дагуу сvм хийд, шашны бусад байгууллагуудыг шахан дарамталж байсан vеийг хэлсэн юм байна.

-Буддизмийн тухай өгvvлсэн байх юм уу?

-Усны гурван нэгдлээс Бархасвадийг онцгойлон хурим найр vvсгэх нэгэн мэндэлмой Тvvний суу алдар, сvр хvчин эрхбиш өсч Догшин шуургыг дорноос дуудан, эх газар, тэнгис далайд дуурсмой" гэж бичжээ

. -Энэ нь юу гэсэн vг юм бэ?

-Энэ дөрвөн мөртөд Монголын заншлыг сонирхогчид тун анхааралтай ханддаг. "Усны гурван нэгдэл" гэдэг нь "Гурван гол" гэсэн монгол ойлголт, гурван усны нэгдэл нь "Гурван голын бэлчир" гэсэн утга юм биш байгаа гэж бодоход хvргэдэг. Нөгөөтэйгvvр, энэ нь баасан, бямба, ням гаригийг онцгойлон, ариун өдөр хэмээн vздэг байсан лал, жvvд, загалмайтны шашинтнуудаас тэс ондоо, өөр нэгэн шvтлэгтний тухай өгvvлж байгаа юм.

-Бид Чингис хаанаа л дэлхийн хэмжээнд дурсан бахархдаг?

- Хэмжээтэй ухаанаар хэмжээгvй ухааныг ойлгох хэцvv. Дээрх парадоксыг хvлээн зөвшөөрөх юм бол Чингис хаанаас өөр хэн байх билээ. Харин дөрөв дэх өдөр буюу пvрэв гаригийг онцгойлдгийн тухайд гэвэл орчуулж байх явцдаа тоймтой юм олж мэдсэнгvй. Мэдээж, дайн байлдаанаар амьсгалсан хvн манай улсаас гарахгvй. Тэгэхээр их аварга Д.Дагвадоржийн адил урлаг, соёл, спорт, оюун ухааны их аварга, гарамгай нэгэн төрж, тив дэлхийд алдарших болтугай л гэж бодсон.

-Болоод өнгерсөн уйл явдлуудын биелэл хийгээд тайллаас сонирхуулаач?

-"Өлсгөлөнд туйлдсан араатнууд гол усыг гатлах нь Байлдааны талбарын ихэнх хэсэг Гистерийн эсрэг аюу Германы хvv хууль сахихыг умартах цаг дор Толгойлогчийг төмөр сараалжнаа суулгах нь" гэжээ. Ер нь Нострадамусын мөртvvдээр Гистер гэсэн нэр нэг бус удаа тохиолдоно. Энэ нь Гитлер л дээ. Унгарын адмирал Хортийг олзлон авсан vйл явдал, нөгөөтэйгvvр, Вермахн Унгарт бут цохигдож, Гистерийг Дунайг гатлан, Германы арми vймж сандран ухарсан тvvхийн эгзэгтэй vеийн аль алинд нь хамаарах магадлал өндөр байгаа ч энэ шvлэглэлийг Гитлерт хамааруулан авч vзвэл илvv тохиромжтой мэт.

-Vvнийг олж мэдсэн Гитлер өөрийгөө егvvтгэсэн хэрэг vv?

-Германы нацистууд Нострадамусын зөгнөлvvдийг судалж vзсэн шиг байгаа юм. Vvнд нэлээд нухацтай хандсан Гитлер хол боотнуудынхаа гарт орж, төмөр сараалжны цаана суухыг хvсэлгvй, тvvхэн өрнөлийг хvчээр өөрчилж, амиа егvvтгэсэн байж таарна гэсэн санааг судлаач Николай Белов дэвшvvлжээ.

-Ингэхэд Нострадамус яаж мэргэлдэг байсан хэрэг вэ?

-Мэргэлэх арга, техник нь нэлээд өвөрмөц байжээ. Тухайлбал, тэрээр устай хувин ашиглан мэргэлдэг байжээ гэсэн дvгнэлтэд хvргэж байгаа юм.

-Яаж тэр вэ?

-Энэ аргын тухай философич Пселл "...Тэр vйлд оролцогсод нөгөө ертөнцөөс сvнснvvдийг татах устай аяга ашигладаг. Аажимдаа сав суулга нь дуу чимээ гаргаж, амьсгалж эхэлдэг... Залбирлаар vvсэх энергийн нөлөөгөөр ус нь савнаасаа бялхан асгарч, дараа нь нарийхан дуу, хоолойгоор мэргэ өгvvлэх агаад сvнс аль хvссэн газраа хэсvvчилнэ. Гэхдээ тэд vргэлж намуухнаар ярьдаг байжээ" гэж бичсэн байдаг.

-Нострадамус устай аягатай ярилцдаг байсан хэрэг vу?

-Тийм ээ. Гэхдээ л ийм орчныг бvрдvvлж, ус харж оюун ухаанаа төвлөрvvлж, орон зай, цаг хугацааны чанадаас сонсогдох нууцхан дуу хоолойг мэдэрдэг байжээ гэвэл буруудахгvй байх.

-Ийнхvv бясалгаж байхдаа тэр ямар алба эрхэлдэг байсан бэ?

-IX Карлын зөвлөх хийгээд эмч болон соёрхогдсон байжээ.

-Амьдралынх нь сvvлийн жилvvд сонирхолтой санагдаж байна?

-Их зөнч өөрийнхөө vхлийг таалал төгсөхөөсөө нэлээд хэдэн жилийн өмнө зөгнөн бичиж байжээ. "Аяллаас эгэн ирээд, эзэн хаанаар соёрхогдсон, байран хадагдсан, тэрбээр vvнийг яаж ч чадахгvй. Миний ойрын цусан төрлvvд хийгээд найз нар тvvнийг ор болоод сандалдаа vхсэн байхыг олж vзэх. Тэнгэрт халих" гэж бичсэнээ зөнч vхлээрээ баталсан юм. Тэрээр ээлжит аянаасаа ирж, бичгийн ширээнийхээ ард мөнх нойрссон байжээ.

-Их зөнчийг яаж vдсэн бэ?

-Ёслол төгөлдөр vдэж, булшин дээр нь "Оддын нөлөөн дор бvх дэлхийн айсуй vйл явдлуудыг бурхны vзгээр бичиглэсэн алдарт Мишель Нострадамусын шарил энд буй... Хойч vеийнхэн шарил юуг нь бvv хөндсvгэй..." хэмээн бичжээ.

Tuesday, October 7, 2008

Анхны цаснаар...








Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ

Sunday, October 5, 2008

Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар







Monday, September 29, 2008

МАХН-д хэлэх зөвлөгөө


/Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөлгөө” постпанк
шүлгээс санаа авсан муулбар/




Чи өмнөх сонгуулиар гэрлэсэн хос бүрт 500 мянган төгрөг өгнө гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь 15-хан настай улаан цурам хүүхдүүд хурим хийж тоглоод эх захаа алдаж байна
Чи бас саяын сонгуулийн өмнө шоу хийж нефтийн үнэ буулгана гэж чанга дуугаар хэлсэн
Цаана чинь хүчээр барьж байсан үнэ нь огцом тэсэрч, тэнгэрт хадаад иргэд ихээр уйлж байна
Чи бас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө хэмээн орилж, ард түмнээ аягүй чанга хуурсан
Чиний энэ худлаа амлалтуудаас чинь болж, инфляци хэд дахин өслөө

Чи сонгуульд ялагдахаа мэдээд луйвар хий гэж чанга дуугаар тушаасан
Сонгуулийн дүнд бухимдсан иргэд бөөн бөөнөөрөө жагссан
Чи жагсагчдыг ямар ч хамаагүй аргаар зогсоо гэж чанга дуугаар үүрэгдсэн
Чиний тушаалыг биелүүлж, монгол монголыгоо буудан хороов

Чи олимпоос заавал алт авчир гэж чанга дуугаар зандарсан
Чиний үгийн сүүдэрт жиндэн байж тамирчид маань гурван алт авчирсан
Авчирсан алт болгон манай намын азтайнх гэж чи чанга дуугаар чичирсэн
Аварга болсон тамирчид хэдэн төмөр зүүгээд чимээгүйхэн хоцорсон

Чи буудсан хүмүүсийг нууж, бусдыг хэлмэгдүүл гэж чанга дуугаар тушаасан
Чиний сүрнээс айгаад төрийн цагдаа шоронгийн шал арчиж байна
Чи өөртөө долигноогүйн төлөө мөнгөтэй нэгнийг хорь гэж дүрэмдсэн
Чиний бөгсийг долоогоогүйдээ Буян Жагаа өнөөдөр буруутай ялтан боллоо

Болоогүй чи орон нутгийн сонгуульд дахин ялах ёстой гэж чанга дуугаар хашгичиж байна
МАХН гуай чамд хэлэх нэг зөвлөлгөө байна, Чи битгий давар...!!!

Галсансүхээс иш татсан: http://addidea.blogspot.com/

Tuesday, September 23, 2008

Анхны нисдэг автомашиныг зохион бүтээжээ


Голландын зохион бүтээгч, захирал Жон Баккер нь Pal-v нэртэй машин зохион бүтээжээ. Энэ нь нисдэг тэрэг, гурван дугуйтай автомашины нийлбэр юм хэмээн Корреспондент.net дамжууллаа.


Шинэ загварын автомашин нь гурван дугуйтай нисдэг машин юм байна. Агаарт хөөрч, хүчээ аван нисэхэд дээд талд нь хөдөлгүүр пропеллер /сэнс/, ард нь стабилизатор /тэнцвэржүүлэгч/ байх юм.





Энэ аппарат 213 морины хүчтэй ротор хөдөлгүүртэй ба агаарт ч, газар дээр ч цагт 200 хүртэл км хурдлах чадалтай болгож байгаа. Зохион бүтээгчийн хэлснээр Pal-v загвар дээш хөөрөхөд 50 метр, харин буухад 5 орчим метр зам хэрэгтэй юм. Анхны нисдэг автомашин хоёр жилийн дараа бэлэн болж, зах зээлд барагцаалбал 2012 онд худалдаалагдана.

Эхлээд энэ автомашин нь 100-200 мянган еврогоор үнэлэгдэх бөгөөд аажимдаа 30-35 мянган евро болтлоо дундаж түвшин хүртэл буурах юм байна. Баккерын үзэж буйгаар нисдэг машины хамгийн эхний худалдан авагчаар цагдаагийнхан байх ба оршин суугчдад туслалцаа үзүүлдэг бусад байгууллагынхан орно. “Бид эхэндээ тусламжийн байгууллагуудыг л машинаар хангах болно” гэж Баккер хэллээ.





Эх сурвалж: www.setguul.mn

Monday, September 22, 2008

ЯДАРСАН ХИЙГЭЭД ДАВАРСАН ЦАГДАА



7 дугаар сарын 1 –ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү.

Цагдаа хэрэгтэй, хэрэггүй...

Манайхан шиг цагдаа хэрэгтэй, хэрэггүй гэж маргадаг мангар улс дэлхийд бараг байхгүй байх. Ямар ч улсын ямар ч хүнээс цагдаа хэрэгтэй юу гэвэл ямар ч эргэлзээгүй ХЭРЭГТЭЙ гэж хариулна. Би ч гэсэн хэрэгтэй гэж ямар ч эргэлзээгүй хариулна. Цагдааг шүүмжлээд ирэхлээр энэ утгагүй асуудал ямагт гарч ирдэг юм. Цагдаа гэсэн ерөнхий нэрийн цаана нуугдаж байгаа царай нь тэр...

Цагдаа гэсэн хоёр түвшний ойлголт байдаг. Нэг дэх нь Та бид өдөр тутам тааралдаж, уйлж майлж, хэрүүл маргаан хийж, буруутаж, зөвдөж, шийтгүүлж, заримдаа амь насаа ч хүртэл авруулдаг ихээхэн зөрчилтэй, зовлонтой ажил хийдэг жирийн цагдаа. Товчдоо бол шүгэл үлээж, эрээн мод барьсан болон эргүүлийн, хэв журмын зэрэг бидний дунд хутгалдсан нөхдүүд. Энэ нь ард түмний дунд сайн, муу нь илт мэдэгддэг. Харилцааны соёлоос авахуулаад хувцас хунар, цалин хангамж, боловсрол, нийгмийн нэр хүнд, зиндаа зэрэг олон шинжээрээ манай жирийн цагдаа их муу тал руугаа орно доо. Халуунд халж хүйтэнд хөрч, цаг наргүй ажиллаж мань мэттэйгээ холилдож байдаг энэ бүлгийг нөхцөлт байдлаар ядарсан цагдаа гээд нэрлэчихье.

Хоёр дахь утга нь цагдаа гэдэг бол нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн төрийн институт. Энд бол дээр дурдсан жирийн цагдааг удирдаж, дээрх үүргийг мэргэжлийн хувьд хүлээсэн өч төчнөөн байгууллагууд орно.

Эрүүгийн, мөрдөн байцаах, замын, хэв журмын, тусгайнхан гэж олон ангилахаас гадна аймаг, нийслэл, дүүргийн цагдаа гээд ихээхэн салбарласан бүтэцтэй манай хүчний байгууллагын хамгийн олон хүнтэй хүчирхэг бүтэц. Энэхүү төрийн институт гэсэн утгаараа бол манай цагдаа мөн чанараа алдсан, улс төржсөн, гэмт хэрэгжсэн ихээхэн том сүлжээ. Мэдээж энэ институт сайн муу байх нь төрийн болон цагдаагийн удирдлагаас хамаарна.

Цагдааг генерал, хурандаа, дэд хурандаа, хошууч зэрэг томчууд удирддаг биз дээ. Аливаа цэрэгжсэн байгууллагад офицер хүний нэр төр гэж нэг чухал юм байдаг. Энэ нь өргөсөн тангаргаа яс биелүүлж, хуулийг чанд сахих явдлаар илэрнэ.

Гэтэл энэхүү дээд хэсэг нь өргөсөн тангаргаа умартаж, илтэд гэмт хэргийн шинжтэй бизнес эрхэлж, улс төрд хутгалдаж, бас өөр хоорондоо албан тушаалыг төлөө алалцахаас ч буцахгүй болсон гэж би дүгнэж байна. Энэ бүлгийг нөхцөлт байдлаар даварсан цагдаа гээд нэрлэчихье.

Тэгэхлээр 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шинжилье гэвэл цагдаагийн буруу зөв гэж маргах биш, энэ үйл явдлаас өмнө, энэ үеэр болон дараа нь цагдаагийн удирдлагууд яаж ажилласныг илүү сонирхсон нь дээр байх...

Дээрх хоёр ойлголтыг санаатай болон санамсаргүй хольсноос болж хамаг бантан хутгаж байгаа нь хэнд ч илэрхий.

Ядарсан цагдаа

Одоо олон ядарсан цагдаа тушаал биелүүлж хүн буудсан гэж байгаа. Тэгэхдээ хууль гэж зөрчиж болохгүй нэг юм баймаар л юм. Мэдээж цэрэгжсэн байгууллага тушаал биелүүлж болно оо. Энэ тохиолдолд ядарсан цагдаад хоёр сонголт үлдэнэ. Нэгдэх нь хууль зөрчсөн тушаалыг биелүүлэхээс татгалзах. Хоёрдах нь уг тушаалыг биелүүлээд хэрэв буруутвал тушаал өгсөн хүн хариуцлага хүлээх. Ер нь хаа ч гэсэн ийм л зарчим үйлчилдэг.

Харамсалтай нь манай цагдаа нар бид тушаал биелүүлсэн гэх мөртлөө хэн тушаал өгснийг одоо болтол хэлэхгүй байна. Уур нь хүрсэн гэхэд хүн алтлаа уурлаж болмооргүй. Одоо бүр байчихаад дэмий тэнэж, дээрэм хийж байсан хүмүүсийг буудсан ухааны юм яриад эхэлж байна.

Бодвол манай ядарсан цагдаа мэдээж хууль хуудас гэж бараг мэдэхгүй байх шиг. Тэгвэл хэн тушаал өгснийг хэлж болох уу ? Мэдээж болно.

Ядарсан цагдаа бол мань мэттэйгээ адилхан амьтад даа. Гав, бороохой, гутал хувцас, малгайнаас эхлээд хамаг юмыг нь даварсан цагдаа нар Эрээнээс аваад ядарсан цагдаадаа шахчихна. Заримыг нь өөрөө ол гэж хэлэх ч энүүхэнд. Шидсэн чулуу, тоосгонд хага үсэрдэг бамбай, дуулгыг лав л ядарсан цагдаа биш, даварсан цагдаа нар шахсан нь мэдээжийн хэрэг.

Нөгөө талаас ядарсан цагдаа нарын үйлдлийг ядарсан, даварсан гэж хоёр хувааж болно. Нэгдэх нь үйлээ үзэж манай нийгмийн хамаг муу муухайтай ноцолдоно. Энийг л хий гэж бид тэднийг татвараараа тэжээж байдаг юм. Хоёрдахь нь даварсан цагдаагаа дуурайж хууль зөрчин, багавтар бизнес маягийн луйвар хийнэ. Хүн зодно, дээрэмдэнэ, гэмт хэргийг нуун дарна, авилга авна гэхчлэн...Энэ бол хууль бус, гэмт хэрэг юм.

Энийг олон түмэн надаас илүү мэдэх болохоор би энэ балиар зүйлийг дэлгэрүүлэн ярьмааргүй байна. Манай улсад гарч байгаа гэмт хэргийн тоо манай цагдаагийн албан ёсны статистикаас даруй 8 дахин их байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон. Энэ нь манай цагдаагийн институт гэмт хэргийг хэр зэрэг нуун дарагдуулдаг, түүнд хэр гүнзгий хутгалдсаныг хөдөлбөргүй харуулдаг.

Чухам энд чинь өнөөх хээл хахууль, гэмт хэрэг гээд хамаг муу муухай юм байдаг юм л даа. Энийг нь бодохоор манай цагдааг нэг их ядарсан гэж нэрлэх нь тийм ч оносон нэр томъёо биш ч байж магадгүй. Гэхдээ энэ удаад жирийн бага тушаалын цагдаа буюу ядарсан цагдааг ярих гээгүй юм. Энэ нь жичдээ их том сэдэв болно л доо.

Ширээн дээр нь хууль байсаар байтал би хууль биш, тушаал биелүүлнэ гээд дайраад байдаг тэнэг амьтад дүүрэн байхад цагдаа ядрахаас өөр яах юм ? Өөрийн гэсэн толгойгүй, хууль биш, тушаал биелүүлэхээр цагдаа биш, арми болчихож байгаа юм. Арми бол олон түмэнтэй бараг харьцдаггүй бол цагдаа иргэдтэй өдөр тутам харилцдаг. Энд зарчмын том ялгаа гарч ирнэ. Ингэхлээр цагдааг арми болгон хувиргасан явдал бол төрийн болон цагдаагийн удирдлагын олон жилийн хур алдааны үр дүн мөн.

Ядарсан цагдаа би төрийг хамгаалсан гэж хэлэх болтлоо тэнэгтжээ. Цагдаа төрийг биш, нийгмийн амгалан тайван байдлыг хамгаалдаг юм. Энийг л ойлгохгүй бол тэднийг бараг л өөрөө сайн дураараа ядарч байна гэж хэлж болно.

Ямар ч гэсэн ядарсан цагдаагийн цалин хангамж, ахуй нөхцлийг дээд зэргээр сайжруулж, мөн түүнтэйгээ дүйцэхүйц хяналтыг нийгмийн зүгээс ч, төрийн зүгээс ч тавих нь хамгийн шилдэг арга болно. Мөн оргүй устсан дотоод хяналт гээч зүйлийг нэн даруй сэргээх хэрэгтэй.

Харин тэртэй тэргүй хэтэрсэн тэдний тоог нэмж хэрхэвч болохгүй.

Даварсан цагдаа

Би нийгмийн шилжилтийн тухай бүтээлүүд уншиж байгаад “цагдаагийн ардчилал” гэсэн нэр томъёо олоод ихэд гайхаж байж билээ. Нийгмийн шилжилтийн үед нийгэм бүхэлдээ эмх замбараагүй болж, гэмт хэрэг ихэсдэг нь зүй тогтол байдаг аж. Энэ үед төр засаг нь цагдааг хөрөнгө мөнгөөр хангаж, хяналтыг сул байлгаснаар цагдаагийн институт аливаа хяналтаас гарч эдийн засаг, улс төрд хүчтэй нөлөөлөх болтлоо хүчирхэгждэг үйл явцыг “цагдаагийн ардчилал” гэж нэрлэдэг болсон юм билээ л дээ.

Манайд энэ л болж байх шиг. Би цагдаагийн томчуудтай ч, жирийн цагдаатай ч ярьж байхад “Та нар цагдааг яадаг юм”, “Цагдааг одоо хэн ч дийлэхгүй” гэсэн үгийг тэд олон удаа хэлдэг юм. Харин би өөдөөс нь “Цагдааг төр биш, ард түмэн татвараараа тэжээдэг, иймээс Та нар арай даварч байна” гэдэг юм.

Одоо даварсан цагдаагийн тухай яръя. Тэдний олонхийн үйлдлийг бодохоор миний дотор муухай болдог юм. Шуудхан хэлэхэд цагдаагийн удирдах албан тушаалтнуудын лавтайяа 90 гаруй хувь нь дор хаяж л жиптэй, хаустай, эхнэр хүүхэд нь машинтай, өөрөө далд бизнес буюу бизнесийн сүлжээтэй байдаг.

Үүнийг цагдааг гүтгэсэн гэх зоригтой хүн гарахгүй л болов уу...Энд би ганц хүний тухай яриагүй. Хэрэв аль нэгэн байгууллагад нэг хүн архичин бол хүнийг нь муугаар ярина, харин бараг бүгдээрээ архичин бол архичны байгууллагын тухай ярих нь лавтай. Би ийм л зарчим барьсан бөгөөд энэ нь цагдаагийн удирдлагад байгаа бүх хүнийг новш гэсэн үг биш. Тэнд сайн, шударга хүмүүс зөндөө байдгийг би мэднэ...

Гэхдээ системийн хувьд манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарсан даа...

Даварсан цагдаагийн боловсрол, соёл ядарсан цагдаагийнхаасаа нэг их дээрдээд байхгүй. Тэдэнд хууль бол ямар ч хамаа байхгүй, хүнээс шүүмжлэл хүлээж огт үзээгүй. Уур нь хүрсэн тохиолдолд баривчил гэсэн ганц л үг мэднэ.

Ер нь нийгмийг улс төрийн, эдийн засгийн, гэмт хэргийн гэж ертөнц гэж хуваавал даварсан цагдаа гэмт хэргийн ертөнцийг улс төр, эдийн засагтай холбох үүрэгтэй төрсөн юм шиг байгаа юм. Нөгөө цэргийн тангараг, офицерийн нэр хүнд гэсэн хамгийн ариун нандин юм хаашаагаа алга болчихсон юм гэж гайхмаар...

Цагдаа хийгээд улс төр

Даварсан цагдаагийн энэхүү төлөв байдал нь монголын новшийн улс төртэй шууд холбоотой. Өмч хувьчлалаар хийсэн хулгай зэлгийгээ нуухын тулд цагдааг л аргадах хэрэгтэй болсон юм. Ингээд цагдаа эдийн засагтай буюу тодруулж хэлбэл далд эдийн засагтай шууд холбогдох болсон юм. Төрийн зүгээс ч гэсэн цагдаагийн удирдлагаар тоглож байн байн сольсоор байтал цагдаагийн системийг эвдрэлд оруулсан юм.

Төрийн дээд албан тушаалтнууд хулгай зэлгийгээ нуухын тулд өөрийн хүнээр цагдаагийн дарга тавих моод аль эрт дэлгэрсэн байдаг. Цагдаа нар ч гэсэн үүргээ жигтэйхэн сайн биелүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг нуун дарагдуулах ажлыг хийх болов. Улс төрчдийн мөн ч олон гэмт хэргийг тэд дарж чадсан даа...

Энэ нь тэдэнд ач тусаа өгөх болов. Мэдээж нийгэмд биш, өөрт нь. Дараа нь өөрсдөө бизнес эрхлэх болов. Энэ үеэс л цагдаагийн дээд удирдлага даварсан цагдаа болсон юм даа.

Цагдаа бол улстөрчидтэйгээ бараг адилхан. Хоорондоо муугий нь яана. Заримдаа бүр буу шийдэм гаргахаас ч сийхгүй. Өөрөөр хэлбэл даварсан цагдаа улс төрийн бүлэглэлүүдээ дагаад олон хуваагдсан. Улс төрчдөөс ч илүү бие биенээ дайсагнадаг. Ийм цагдааг удирдах бараг боломжгүй юм.

Даварсан цагдааг манай улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг юм. Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ гэж асуух гэж байна уу ? Яагаад гэвэл даварсан цагдаа нар монголын бараг бүр улс төрчдийг бүлдэгдчихсэн байдаг юм. Энэ нэр томъёог би биш, даварсан цагдаа нар гаргасан гэдгийг дашрамд дурдая. Өөрөөр хэлбэл улс төрчдийн гэмт хэргийн хавтаст материалууд даварсан цагдаагийн сейфэнд байдаг юм л даа. Ингээд л хаалга хаагдаж байгаа юм.

Миний ойлгож байгаагаар 7 дугаар сарын 1-ний үйл явдлын үеэр даварсан цагдаагийн олон толгой зөрчилтэй олон шийдвэр (мөнөөх л улигт тушаал шүү дээ – Д.Г.) гаргаснаас болж ийм эмгэнэлт байдлын нэг гол нөхцлийг бүрдүүлсэн. Заримдаа ч жагсаал цуглааныг цагдаа нар зохион байгуулж байна гэж бодогдохоор олон юм болсон доо...

Одоо даварсан цагдаа нь ядарсан цагдаагаа өмнөө барьчихаад араар нь нуугдах гэж аргаа барж байна. Тэднийг нохойд барьсан мод шиг ашиглаа биз дээ. Одоо л нэг их сайн хүн болж гэнэ.

Иймээс даварсан цагдааг шинэчлэх нь улс төр, эдийн засгийн аливаа шинэчлэлээс илүү тулгамдсан асуудал гэж би үзэж байна.

Өөр олон зүйл бичмээр байвч даварсан цагдаагийн хэн нэг нь яг өөрийгөө хэлж байна гэж бодоод заргалдах, мөн улс төрчдийн зүгээс үүнийг далимдуулах аваас хариуг нь өгөхийн тулд түр азная даа...

Даварсан цагдаад даруулга хэрэгтэй, ядарсан цагдаад тусламж хэрэгтэй...


Судлаач Д.Ганхуяг

2008 оны 9 дүгээр сарын 22.