Wednesday, October 31, 2007

00 – гүй Улаанбаатар ба Давсаг Чангатай Монголчууд


Найзын бичсэн энэхvv бичлэг надад таалагдав. Танд ч гэсэн уншуулий гэж болоо.....
Бага байхад зун бүр амралтаараа хөдөө явж амардаг байлаа. Манай хөдөөнийхөн шиг сайхан гүндүүгүй хээ хаа байхгүй нүүдэлчид энэ дэлхий дээр ер нь л ховор доо ховор. Хөдөө ямар нүүдэллэсэн зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаа бүртээ 2 – 3 метр гүн нүх ухаж жижиг амбаар барилтай биш. Тэгэсхийгээд л бут сөөг, эсвэл голын эрэг, жалга, судаг гээд тааралдсан газраа л тас хийтэл пар хийлгэдэг амар сайхан шүү дээ. За 00 ийн цаас бол бүүр ч хэрэггүй. Жижиг сажиг өөгүй чулуу л байвал барав. Хөдөө яваад энд тэнд бие засах болвол амар шд ээ. 00 хайх шаардлага байхгүй тааралдсан бут сөөгнийхөө ард очоод л илүүдэл жингээ хасчих нь тэр. Анхандаа халуун чулуугаар анусаа түлэх хэцүү л байдаг байлаа. Яваандаа Хойд Зүгийн буга Урд Зүгийн Хонин гүрвэл 2 оос мутацийн аргаар гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн Монгол Хүн л юм болохоор амархан сурчихна. Бас Дасчихна. За энэ илүү үг яахав. Нээрээ Улсын маань Нийслэл Улаанбаатар хот хичнээн нийтийн 00-той юм бол оо?
Аливаа улс орны нүүр царай болсон Улсын нийслэл жижигхэн, хүн ам багатай, үйлдвэрлэлийн цэгүүд байдаггүй аж үйлдвэрийн бус жижигхэн хот байдаг гэж ном зохиол дээрээс уншиж байлаа. Монгол Улс маань 2,8 сая за өсөөд өсөөд 3 сая хүн амтай. Хүн амынх нь талаас илүү хувь нь Нийслэлдээ багтаж ядан чихцэлдэн буй.
Өглөө гэрээс гарахдаа хамгийн түрүүнд шийдэх ёстой нэг асуудал бол биеэ засах шаардлагатай. Энд тэнд явж байгаад пар хийлгэх бол тэгээд л өнгөрөө. Ямар өмдөндөө пар хийлгэлтэй биш. 00 нийтийн бие засах газар ямар байх биш. Байшингийн булан тохой харж байгаад л тэр чигт нь пар пар.
Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний төвийнхөн бол энэнд анхаарна гэж байх ч үгүй. Ер нь ч тэгээд тэд энийг шийдэх ч үгүй биз дээ. Эрчүүд маань хаа тааралдсан алдарт морио харчихна. Эмэгтэйчүүд энд тэнд нэг юм аа яачихна. Нэг онигоо хэлж өгье. Аав хүү 2 гадуур явж байж гэнэ. Аав нь хүүдээ зайрмаг авч өгөөд л, хүү нь ч тун тааламжтайгаар хамт алхална. Аав нь хүүдээ хэлж гэнэ. Миний хүү эндээ түр хүлээж байгаарай. Аав нь гялс нэг морь харчихаад ирэхгүй бол болохгүй нь гэтэл хүү Ааваа хот ямар морь байдийн бэ? Гэж асууж байх жишээтэй. Бүүр ард түмний дунд яригдсаар үлгэр домог мэт болсон Эрин Зууны Шилдэг онигоо. Ард Түмний дунд амнаас ам дамжин яригдаж улам төгөлдөржиж буй зүйлсийг АРДЫН АМАН ЗОХИОЛ гэдэг байх аа. Энэ тэгвэл 00 – той холбоотой зүйлсийг Үлгэр, Тууж, Зүйр Цэцэн Үгс гэх мэттэй адилхан АРДЫН АМАН ЗОХИОЛЫН нэгэн салаа хэмээн үзчихэж болохгүй юм eрдөө алга.
За за Гудамж нийтийн талбайн 00 яахав. Манайхан ямар гудамжинд бие засаж сураагүй биш. Арай томоохон зүйл яръя.
Манай Дэлгүүр Хоршоо, Кино, Үзвэр Үйлчилгээний Газрууд, Номын Сан гээд л бүхий л газруудийн 00 төлбөртэй. Уул нь дэлгүүр хоршоо кино театруудад үйлчлүүлж буй хүмүүс нь үнэгүй л үйлчлүүлмээр юм. Манайхан үнэгүй юманд нугасгүй. Тэр үнэтэй 00-д орсоноос гудамжинд амархан пар хийлгэчихсэн нь амар биз дээ.
Үйлчилгээ, зочид буудал, гээд олон нийтийн газруудын 00 гэж авах юм байхгүй. Заваан огиудас хүрмээр. Дахиж ормооргүй
тийм л муухай
За тэгээд ерөнхийдөө гэвэл Манай Улаанбаатарчууд давсагний үрэвсэл ихтэй байдаг. Давсаг хэт томтой, Давсагний Хатууралтай. Ерөнхийдөө Өдөржин бие засахгүй явчихаж чаддаг Давуу чанартай Монголчууд. Бас л Давуу…..
Улаанбаатар Хотын Удирдлагууд минь ээ Хэдэн Цэвэрхэн аятайхан байгальд хор нөлөөгүй хэд хэдэн 00-той болмоор санагдах юм.
Хэзээ нэгэн цагт Монгол Улс минь Улаанбаатар хот минь Цэвэрхэн аятайхан 00-той Азийн Цагаан Дагина улс болох байх гэсэн ерөөлөөр энэхүү бичлэгээ жаргаая аа.

Жич: Энэхүү бичлэгийг бичих гэж ихээхэн хэмжээний кола уусан тул Их хэмжээгээр шингэн ялгаруулах хэрэгтэй болчихлоо. Явж биеэ заслаа. Дараа нь Төрөө заснаа.

By @ SaRaNTeNGeR

Тахиа болсон бvргэд


Бvргэдийн дэгдээхий санамсаргvй тахианы дэгдээхийнvvдийн дунд уначихжээ. eeрийгee тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зvйл хайн гvйдэг байлаа. Нэгэн eдeр тэнгэрт нисэн буй бvргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их eндeрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол тvvн шиг халин дvvлэхсэн” гэж eгvvлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнvvд “Бид нар чинь дэгдээхий шvv дээ. Битгий хоосон мeрeeдeeд бай. Тэр чинь бvргэд. Чи тvvн шиг нисэж чадахгvй” гэцгээв. Бvргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн тvvнийг бvргэд болохыг нь хэлж, итгvvлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч тvvнд ингэж хэлээгvй тул амьдралынхаа тeгсгeл хvртэл тахиа шиг амьдарчээ.


Эх сурвалж : http://blogmn.net/bolodM/

Skype удахгүй утас болон гарна


VoIP үйлчилгээ үзүүлэгчид ба гар утасны операторууд ер нь бол найзууд хэзээ ч байгаагүй. VoIP үйлчилгээ буюу Skype мэтийн хязгааргүй ярих боломжтой зүйлс нь гар утасны операторын ашгийг бууруулахад шууд нөлөөтэй байдаг гэж тэд үздэг. Гэвч энэ үзэл нилээн хуучирч байгаа гэдгийг Английн гар утасны операторууд баталж Skype-тэй хамтран 3 Skypephone-ийг гаргахаар болов. 3 Skypephone нь 3 дахь үеийн гар утас ба Skype яриаг идэвхжүүлсэн цогц хэрэгсэл болж байгаа аж. Skype яриаг хийж болохоос гадна энгийн утасны яриа болон интернэт сүлжээнд холбогдон Skype-ийн найзуудтайгаа чаатлаж хүртэл болох аж. Ямартай ч энэхүү утас н ь11 сарын 2 нд Баасан гаригт Английн 3Stores-уудаар зарагдаж эхлэх аж. Үнэ нь ойролцоогоор GBP 49.99 (around Rs. 4,065) байх ба тун удахгүй Австрали, Австри, Дани, Гонг Конг, Итали, Ирланд, Макао ба Шведэд энэ оны сүүлээс эхлэн зарагдах аж. Мэдээж та 3 Skypephone-ий зарим нэг зүйлсийг нь өөрийнхөөрөө өөрчилж ашиглаж болох ба Windows Mobile or Symbian суулгаад түүгээрээ Skype ашиглаж болно шүү дээ.

ЯАСАН ТАНИЛ ШИНЭЧЛЭЛ ВЭ, ГЭХДЭЭ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ


МАХН шинэчлэгдэж гэнээ. Бараг долоо хоног хэрэлдэж, арайхийн намын шинэ дарга сонгосноо шинэчлэл гэж ойлгоод байх шиг. Өнөөдөр намын шинэчлэл гэж цагаан хөөс цахруулан, улайрч байгаа хүмүүст хэлсэн ярьснаа битгий мартаж бай, чи өөрийгөө ч танихаа байтлаа хэтэрхий шинэчлэгдэж байна гэдгийг сануулах гэж энэ өгүүллийг тэрлэж байна.

1996 оны 7 - 8 дугаар сард Та нарын МАХН-ыг яаж шинэчилж эхэлснийг чинь сануулах гэсэн юм.

МАХН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Даш- Ёндон Танаа

Уриалга бичиг

...Намын шинэчлэл удааширч, намын дээд удирдлага, намын нэрээр засгийн эрхэнд гарсан хүмүүсийн хувьд улс төрийн ноён нуруу, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч уур амьсгал зарчимч шаардлага илт дутагдлаа.

Одоо намын шинэчлэлийн асуудалд шинэ байдлаар хандаж, бодож боловсруулсан арга хэмжээг хэрэгжүүлэх цаг боллоо гэж МАХН-ын ойрын зорилтыг тодорхойлж байна. Энэ зорилтын хүрээнд намын их хурлыг бэлтгэн хуралдуулах, үзэл баримтлал, бодлогод зохих өөрчлөлт оруулах, намын тэргүүнийг сонгох, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд одооноос бэлтгэж оролцох, дотоод нягтралаа бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хамруулж байна. Үүний тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Үүнд:

А. Намын удирдах зөвлөл, бага хурал огцрох

Б. Намын их хуралд бэлтгэх түр зөвлөл байгуулах

В. Намын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх.

Бидний тавьж буй асуудлуудыг намын Бага хурлын болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд, санаачлага гаргаж буй намын гишүүдийн оролцоотой хуралдаанаар даруй хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна.

МАХН-ын гишүүн:

Т. Ганди

Т.Гантөмөр

Б.Очбадрах

С.Энхбаатар

Н. Энхбаяр

Ч. Улаан

1996 оны 7 дугаар сарын 5.

Яасан танил шинэчлэл вэ? Яг өнөөдөр хэлсэн мэт байгаа биз. Өчигдөр, өнөөдөр хоёроо ялгахаа байсан Та нарын Намыг шинэчлэнэ гэж хэрхэн дайрч, улайрч байсан ааш авир чинь өнөөдөр нүдэнд харагдаж, тэмдэглэсэн цаас маань ч шарлаагүй байна. Энд мэдээж зургаан хүний гарын үсэг байгаа боловч цаана нь 1992-оос 1996 онд Б.Даш-Ёндонд хамгийн ойр байсан, одоо “Элсний 13” болчихсон адгийн хүмүүсийн ихэнхи байсан билээ. Та нар ичихгүй бол би ч бас ичихгүй шүү.

Та нар тэр үед МАХН-ын Удирдах зөвлөлийн ажилтан байсан У.Хүрэлсүхээр “Залуучуудаас бүрдсэн МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн” байгуулж турхирсаар байгаад МАХН-ын эрх мэдлийг булаан авч билээ.

Та нараас болж сонгуульд ялагдаад ганц ч үг гоншигнолгүй, ёстой эр хүн шиг суудлаа тавьж өгсөн Б.Даш Ёндон багшийнхаа эр зоригоор би одоо ч бахархдаг. Та нар энэ агуу хүнээр туг тахиж, намын удирдлагыг булаан авахдаа хүртэл өнөөдөр шүтээд байгаа С.Баярыгаа хулхидаж байснаа санаж байгаа бизээ гэж найдъя.

Хувь заяаны шоглоом гэж байдаг юм байна. Одоо Та нарыг С.Баяр дарга гээд гүйгээд байхыг харахад ёстой бөөлжис хутгаж байна. С.Баярыг үг хэлэхэд ядахдаа ичингүйрч алгаа сул таших болсонгүй юу? Та нар.

Та нар Н.Багабанди, М.Энхболд нарыг бас л дагаж гүйгээ биз дээ. Одоо Та нар М.Энхболдыг огцруулаад дайснаа дарж, дархан цолоо мандуулсан баатар шиг аашилж байх шив?! Тэр чинь Н.Энхбаярын болон Та нарын тарьсан лай ланчгийг шавар шавхайтай нь биеэрээ үүрч ёстой эр хүн шиг авч гарлаа шүү дээ.

Даш-Ёндон, Багабанди, Энхбаяр, Энхболд гээд хэдэн удирдагч дагаж гүйх ёстой янхнууд вэ?

Ингээд Н.Энхбаяр болон Та нар МАХН-ыг ёстой нэг шинэчилж өгсөн дөө. Одоо Та нарын шинэчлэлийнхээ үр дүнг монголчууд бэлхнээ харж байна.

Н.Энхбаярыг хэн хэн тойрон хүрээлсэн билээ. Хэн түүнийг Үндэсний удирдагч, Монголын бахархал, Гималайн уул, хоёрдахь Чингис гэж магтан хөөрөгдөж байлаа. Эцэст нь Та нар ердөө л Авилгалын загалмайлсан эцэг төрүүллээ шүү дээ. Та нар өөрсдийнхөө бузар үйлдлээр Монголын төр болон нийгмийг гүн гүнзгий хямралд оруулснаа худлаа гэж хэлээд үзээч.

Одоо Та нарын арав гаруй жил тарьсан нүгэл хилэнцийн лай ланчиг ахиад л С.Баяр дээр тунаж байна.

Удахгүй болох сонгуульд МАХН ялагдвал, магадгүй түүнээс ч өмнө Та нар С.Баяраар туг тахих гэж гүйхээсээ сийхгүй гэдгийг би сайн мэдэж байна. Монголын шилдэг сэхээтнүүдийг хүн шигшмээр адгийн амьтдаар ахин тоглуулах цаг дууссан. Тэгж тоглодоггүй юм аа, новшнууд аа?!

Би Та нар гэдэгт хорвоо ертөнцийн хамгийн муу утгыг оруулж, зөвхөн “Элсний 13” төдийгүй, УИХ, Засгийн газар болон МАХН-ын Бага Хурал, Удирдах Зөвлөлд ажилласан нэр бүхий новшнууд, түүнчлэн орон нутгийн заваан феодалууд, мөнгөөр улс төрийг шийдэх гэдэг бизнесменүүд, хаана бууж үхэхээ мэдэхгүй дарга дагаж далдганасан залуусыг бас оруулж байна. Түмэнгэрэл, Бадраа, одоо Хүрэлсүх, Занданшатар нарын жишээ хангалтгүй байна гэж үү. Тэрчлэн МАХН-тай сиамын ихэр болсон АН-ын новшнуудыг бас хамааруулж байна.

Та нар УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ахин нэр дэвшинэ гэж горьдож байгааг чинь монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. С.Баяр, Н.Энхбаяр хоёрын дунд гүйсээр байгаад болчихно гэж бодож байгаа биз. Бодож л бай, новширч л бай. Нарийн яривал Н.Энхбаяр ч гэсэн Та нараас болж толгой авилгач болсон шүү.

Энэ хугацаанд Та нарын хийсэн нүглийг ширхэг дараалан бүртгэх газар олон байсныг битгий мартаарай.

Одоо Та нар намын шинэчлэл гэж донгодоод үзээрэй л дээ. Мэдээж Та нар яах юм гэж асууна.

ЁСТОЙ, ХОХЬ ЧИНЬ ШҮҮ ?!

Судлаач Д.Ганхуяг

2007 оны 10 дүгээр сарын 31

ХУУЛЬЖСАН ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ НЬ

Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой.

Чезаре Беккариа


Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн" нийтлэлийг уншсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг нийтлэлийг бичигчтэй үзэл бодлын хувьд өөр байр суурьтай байгаа тухай нэг бус удаа ярилцаж билээ. Тэгэхэд миний хувьд зүгээр л үзэл бодлын яриа болоод өнгөрлөө гэж бодогдож байв. Харамсалтай нь би буруу бодож байж. Түүний насны, мэдээлэл сайтай ч хандлага нь өөрчлөгдөөгүй хүнтэй зүгээр ярилцсан гэж бодож болохгүй бололтой. Тэд асуудлын үндсийг хайхаасаа илүүтэй хэн хэлж байна гэдгээр хардаг аж. Тэгээд болоогүй өөрийгөө өндөрт өргөөд бусдын дээрээс насныхаа зангарагаар харахыг хичээхдээ, төрөхдөө л тийм төрчихсөн мэт ухаантай царайлж, би л ганцаараа бүхнийг мэдэгч гэх дүрээр өөр бусдад өширхдөг юм байна. Арга ч үгүй биз дээ суралцаж хүн болсон он жилүүд нь нэг үзэл, нэг хувь хүнийг шүтэх суртал дунд өнгөрч, мэдлэг гэдэг хүний сонголт гэхээс тулган хүлээлгэдэг гэх ойлгоц дотор байсан юм чинь. Өөрөө тэр хандлагаа шүүмжилж байна гэж бодовч үнэн чанартаа өөртөө түүнийг хадгалж яваагаа ойлгохгүй, тэгээд бас болоогүй шинэ бүхний эзэн болох гэж тэчьеэлдэх нь үнэн өрөвдөлтэй шүү.


Орчин цагт хамгийн тэнэг байж болох "хүн ёс суртахууны амьтан уу, хуулийн амьтан уу" гэх хооронд нь харьцуулж утга гаргаж боломгүй асуултыг өөртөө тавьчихаад, хариултыг нь зөвхөн хоёр туйлт сэтгэлгээгээр харж аль нэг нь байх ёстой гэж мунгинахдаа "формаль логик"-ыг туйлчлан, үүнийгээ сэтгэлгээний соёл гэж ирээд л дүрэмдэх нь ёстой л философич хүний зан байх. Бас тэгээд болоогүй түүнийгээ сониноор дамжуулаад хичээл болгоод заачихна гээч.

Би тийм мундаг философичийнх нь түвшинд маргаж, сониноор хичээл зааж чадахгүй ч "формаль логик"-оос "хувьсах логик" руу шилжчихсэн сэтгэлгээтэй, плюраль нийгэмд амьдрах гэж оролдож, энэ нь бидний чөлөөт гэж нэрлэж буй нийгмийн үндсэн тулгуур болж байгаа гэдэгт итгэдэг хуульч. Дээр нь би дан ганц үзэл санааны эргүүлэгт биш амьдралын бодит зарчмуудад үнэ цэнэ өгч "бодлого" судлах дуртай жирийн нэг судлаач. Тэр дундаа "формаль логик"-оосоо илүүтэй, "хувьсах логик" нь бидний Либертари гэх үзлийг хамгийн тууштай дэмжин үндэслэдэг гэдгийг бас ухамсарладаг нэгэн. Тиймдээ ч энэ нийтлэлийн эхэнд иш татсан Беккариагийн үг лугаа "нийгмийн гэрээний онол"-д итгэдэг эрх чөлөөт хүмүүсийн нэг.

Мэдээж хэрэг хүн бүрийн эрх чөлөөтэй хамаатай хууль нь хэн нэгэн хэтийдсэн ухаантан эс бөгөөс амьдралын их туршлагатай, сайхан сэтгэлтэй, дээр нь хуульч мэргэжилтэй цөөн тооны хэдэн хүний оюун бодлын үр дүн төдий зүйл байж болохгүй гэдгийг би ойлгодог. Асуудлыг иргэнд гэхээсээ эрх мэдэлд зориулж хардаг улс төрчдийн явцуу бодлын үзүүрт энэ хууль бичигдэж бүр ч болохгүйг мэдэж байна. Түүхийг сөхвөл "угтаа чөлөөт хүмүүсийн ойлголцол, гэрээ байх ёстой хууль хэдхэн хүний хүсэл зоригийг илэрхийлж, эсхүл түрхэн зуурын шалгүй хэрэгцээнд зориулагдаж ирснийг олноор харж болно" гэдэгтэй санал нэгдэнэ. Одоо ч ийм дүр зураг Монголд бидний нүдэнд ил харагдсаар байна. Гэхдээ энэ нь хууль огт хэрэггүй гэх үзэл рүү биднийг аваачина гэдэгт би итгэдэггүй.


Хуулийг хууль шиг байлгахын тулд зохиомол, хиймэл дүрэмдэлтээс илүү амьдралын үнэн, иргэний ухаалаг байдлыг олж харах их чухал. Харамсалтай нь хуультай холбоотой хүмүүс дийлэнхдээ амьдралын хуулийг ойлгож, иргэний байдлыг хүндэтгэхээс илүүтэй "төр"-ийн хүсэл, хувийн үзэл бодлоо хууль болгон зохиож, бусдад тулгах гээд байх нь түгээмэл байгаа. Үүнээс шалтгаалж хуульчдыг, улс төрчдийг шүүмжилсэн хүмүүсийн байр суурьтай би нэгдэнэ. Гэхдээ хуулийг ор тас үгүйсгээд зогсохгүй «жаахан хүүхэд нүдээ аниад "мангаа" байхгүй» гэдэг шиг засгийг зүгээр л мартчихвал, улс төрийг зүгээр л нулимчихвал хувь хүний амьдралаас тэд алга болчихно гэж боддог хүмүүсийн хувь үзэлтэй яавч нэгдэж чадахгүй нь. Тэгээд Либертари үзлийн нэрийн дор энэ үзлээ орогнуулж, хувь хүмүүсийн эрх чөлөө, улс төрийн оролцоог хулгайлцан, төрийг "хазаар"-гүй үлдээх тэдний харалган романтизмыг мөн дуугуй хараад суумгүй байна.

Түрүүлээд хэлчихэд хуулийг үгүйсгэн цэцэрхэгчид өөрсдөө бас "романтик хортон" болж хамгаас үзэн зэвүүцдэг төрийнхөө хаанчлалд аятайхан зам тавьж өгч буйгаа ойлговол зүгээр л байх. Хязгаарлагдмал засаг тогтоох гэж ядан буй хуулийг үгүйсгэн хувь хүний эрх чөлөөг хуулийн хамгаалалтгүйгээр төрийн идүүрт үлдээж, хоосон бясалган, цэцэрхэж байхынхаа оронд олон нийтэд мэдлэгийнхээ үр шимийг хүртээн, өөртөө өмчлөөд байгаа үзэл баримтлалынхаа бас нэг зарчим болох "Өөр хүнд биш, хуульд захирагддаг хүн л эрх чөлөөтэй" гэдгийг санах хэрэгтэй л болов уу. Либертари үзэл Монголд хэн нэгний шошго нь бас бусдаас ухаантай болж харагдах гэсэн тэчьеэлийн хэрэгцээ нь, хоосон цэцэрхэл, бясалгалынх нь зугаа төдий зүйл биш байгаасаа гэж би хувьдаа хүсдэг.


Хуулийн тухай

Ухамсарт эргэцүүллийнхээ ачаар хүмүүс сэтгэн бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч байна. Гэхдээ энэ нь хувь хүн ганцаар амьдрах ёстой, эрх чөлөөний хэрэгцээнд эзэнгүй арал л тохирно гэсэн хэтийдлийг зөвтгөж чадахгүй. Эзгүй арал дээрх амьдрал дарангуйлал, боолчлолын амьдралаас хавьгүй илүү аюулгүй гэдгийг би ойлгож байгаа хэдий ч энэ анархист байдал буцаад нийгмийг муйхар, хар хүчний ноёрхолд автуулах бүрэн бололцоотой гэдгийг бас төсөөлж байна. Яг үнэнийг хэлэхэд анархи байдлаар хэвийн амьдарна гэдэг тухайд би философичдоос илүүг даанч мэдэхгүй юм. Тэгээд энэ зарчим нь бүх хүнд ёс суртахууны тусламжтайгаар бэхжинэ гэдэг бүр ч ойлгомжгүй санагдаж байна. Харин ойлгож болоод байгаагаар нь Айн Рэндийн бичсэн "Анархизм бол улс төрийнхөө утгын хувьд гэнэн бөгөөд ойлголт муутай хийсвэрлэл. Төрийн удирдлагагүй нийгэм анхны таарсан гэмт хэрэгтний атганд орж, хувь хүмүүс өөртөө эрх чөлөөтэй гэж хэлж байвч бодит байдалд байнгын биеийн хүчирхийлэлд өртөх болдог" гэх үгийг энд иш татая. Ингэж бичсэнээрээ Айн Рэнд бас софт-стэйтист болчихгүй байх. Ер нь либертари үзэлтнүүд төрийг бүрэн үгүйсгэдэггүй төдийгүй тийм байгаагаараа софт-стэйтист гэж хэлэгддэггүй.

Стэйтист гэснээс төрийн жинхэнэ үүргийг хүн төрөлхтөн саяханаас мэдэж авсан билээ. Энэ бол тун саяхны, ердөө л 300 хүрэхгүй жилийн өмнөх амжилт бөгөөд үүний төлөө бид "нийгмийн гэрээний онол"-ыг боловсруулагчид болон Америкийн Үндсэн хуулийн "эцгүүдэд" баярлах учиртай. Тэд чөлөөт нийгмийн зарчим, мөн чанарыг тодорхойлоод зогсохгүй, басхүү амьдралд хэрхэн хэрэгжүүлэх аргыг боловсруулсан. Чөлөөт нийгэм лидерүүдийн "буянт зорилго"-ын ачаар, тэдний хүслээр эсхүл зүгээр л тохиолдлоор бий болчихдоггүй. Чөлөөт нийгмийн бий болгож, чөлөөт чигээр нь байлгахын тулд бодит зарчмууд дээр үндэслэгдсэн тун нарийн төвөгтэй ч эрх чөлөөнд хамгийн ойр байж чадах, гэхдээ ямарваа түшмэлийн дур зорго, хувь хүний ёс суртахууны адайрлаас хамаардаггүй, дарангуйллыг төрүүлэх ганц ч нүх сүвгүй хуулийн тогтолцоо нэн хэрэгтэй. Чухамхүү ийм шалтгаанаар төрийн үйлдэл хатуу тодорхойлогдсон, нэг бүрчлэн илэрхийлэгдсэн, чанд хязгаарлагдсан байх шаардлагатай болдог. Товчхондоо төр өөрийн гэсэн хүсэл зориггүй эрх чөлөөний "манаач" байх ёстой ба тэр манаачийг эрх чөлөөт хүмүүс хуулиар л манаж чадна.

Х.Тэмүжин

Tuesday, October 30, 2007

Монгол улсаа хөгжvvлье! буюу Би хөдөөний хvн!

Өдгөө хотын соёл, хvрээний соёл, хотын хөгжим, хотын стиль гэхчилэн их ярьдаг бичдэг шуугидаг болж. Бараг л хөдөөнийхөнийг ялгавралан гадуурхах, тэдэнтэй *тэмцэх* аян хотод өрнөж байх шиг ээ. Хотын хог новш, гэр хороололын өсөлт, утаа угаар, ядуурал, гэмт хэрэг ... гэхчилэн бараг л муу юм бvхэн хотын соёлгvй хөдөөнийхөн ихээр ирж суурьшиж байгаагаас болж байна ч гэх шиг. Бvvр зохиолын дуу моодонд орсон нь хөдөөнийхөний буруу гэж өвчигнөх.
Удахгvй хөдөөнийхөний хотруу чиглэсэн нvvдлийг таслан зогсооно, хөдөөний иргэдийг хотод амьдрахыг хvлээж авахаа болино, хөдөөнөөс хотруу иргэний vнэмлэхийг шилжvvлэхгvй болно ч гэх шиг юм дуулдах болсон. Энэ чинь тэгээд иргэний эрхийг vндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг болно биз дээ.
Ингэж ард иргэдээ хот хөдөөгөөр нь жалга довоор нь ялгаврлан гадуурхах бодлого төр бариад байвал юу болох вэ. Цөөхөн хэдэн Монголчууд бид юу болж хувирах вэ. Аливаа зvйлийг хорих цагдах боомилох тусам улам гаардаг тал бий. Арга чарга ч нарийсдаг тvvнээ дагаад авилгал хээл хахууль хууль бус зvйл хөгждөг. Иргэний бvртэл мэдээллийн төвийн ажилчид засаг дарга нар хахуулиар баяжиж дуусна биз. Тухайлбал одоо эцэг эхчvvд хvvхдээ насанд хvрч иргэний vнэмлэх авах болонгуут нь нь шууд л хотын иргэний vнэмлэх авч өгдөг моод дэлгэрч. Хvvхдийнхээ ирээдvйг бодож *хөдөөний хөөсөн мантуу* гэж ажилд авахгvй ад vзэгдэж явуузай гэж бодож алсыг харсан ээж аавын сэтгэл нарийн арга биз. Гэхдээ хөдөөний хvн би хөнгөн шаахай углаж, дэгжин хувцас өмсөөд, нvvр амаа шунхдаж, далий хазгай англи мэндчилгээ хараал хэлж сураад, vсээ гельдээд vнэртэй ус ханхлуулаад иргэний vнэмлэхээ солиод жинхэнэ хотын соёлтой нийслэл хvv болно гэж юу л бол!?
Залуу хvн соёлтой амжиргаа сайтай тvм бужигнасан том хотод ажиллаж амьдарч амжилт өөд тэмvvлэхийг хvсэлгvй л яахав. Yvнийг буруутгах аргагvй. Бас хориглох хэрэггvй мэт. Yvний vргэлжлэлийг доор өгvvлье.
Харин бичиглэгч намайг хот хөдөөний нугалаа гаргах гээд байгаа этгээд байна гэж бvv эндvvрээрэй. Би ч гэсэн хөдөөний хvн. Хөдөөнөөс хотод ирээд ажиллаж яваа суугуул залуу. Би энэнээсээ болж нийгэмд гадуурхуулж, хvмvvст шоолуулж, бvр адлуулж явахыг хvсэхгvй байна. Тийм ч учраас энэ өдөр ийнхvv vзэг цаасаа нийлvvлж vзэл бодлоо та бvхэнтэй хуваалцах гэж хичээж сууна. Миний хувьд би өөрийгөө Хөдөөний хvн гэж бахархалтай хэлэхийг хvсдэг. Гэхдээ би бас хотын хvvхэд мөн. Учир нь би Улаанбаатар хотод төрсөн бас энд сурч боловсороод чамгvй олон жил ажиллаж амьдарч байгаа мөн Чойбалсан /Дорнод аймаг/ хотод өссөн хvн. Чойбалсан хот ч гэсэн хот мөн. Энд мөн л өөрийн гэсэн хөгжил хотын соёл байдаг. Паартай байшин паалан жорлон буй. Гэхдээ яах аргагvй миний хvмvvжил бага насны минь ахуй бол хөдөө. Дорнод аймгийн Эрээнцавд эмээ өвөө дээрээ ухаа орох цагаасаа эхлэн сургуульд ортлоо өссөн. Энэ миний хамгийн их баяр жаргалтай бас дурсамжтай vе минь байсан. Тийм ч учраас би Дорнод аймгаараа харьяалагдаж явдаг. Нийслэл Улаанбаатар хотод дээд сургууль төгсөж энд мөн ажиллаж амьдарч байгаа хэдий ч иргэний vнэмлэхээ Улаанбаатарынх болгож өөрчлөхийг хvсдэггvй. Манай vеийнхэн анд найзууд ангийхан гээд л ихэнх нь /за даа бараг бvгд л/ иргэний vнэмлэхээ Улаанбаатарынх болгосоныг дуулаад гайхаж л байлаа.
Манай ээж хvртэл анх оюутан болоод ирэхэд минь * хvv минь чи сэтгvvлч мэргэжлээр нийслэлд ажиллаж амьдарна гэж бодож байгаа бол хурдан иргэний vнэмлэхээ Улаанбаатарынх болго, хөдөөний хvнийг хотод ажилд авдаггvй юм гэнэ лээ, vгvй ядах нь ээ дээшээ дэвшихэд чинь хөдөөнийх гээд ялгаврлаад доош нь татаад байдаг гэсэн, ажиллаж амьдарч байгаа газраа харьяалалтай байдаг номтой юм* гэхчилэн хэлж байсан. Ингээд манай эгч ах нар оюутан болж ирэхдээ бvгд шахуу хотын иргэн болцгоосон байв. Би тэгэхэд нь *ээж минь дээ ажилдаа эзэн болж чадвал хаана ч хэнийг ч ажилд авна шvv дээ, одоо хөдөөнийх гэхээр ялгаврладаг цаг өнгөрсөн, чадвартай бол харь орны хvн ч манайд ажилладаг болсон цаг шvv би ээж аавынхаа төрсөн нутаг, өөрийнхөө өсөж торнисон нутаг орноороо овоглож явмаар байнаа бас хэзээ нэгэн цагт аймагтаа ирж ажилламаар байна* гэж хариулсан.
Гэхдээ Улаанбаатарын иргэний vнэмлэхтэй хvн ажилд авна гэсэн зарчим ихэнх албан байгууллага компани дээр мөрдөгдөж байдгийг ч биеэрээ мэдэрсэн удаатай. Яагаад би нутаг орноороо бахархаж нутаг орноороо овоглож явж болохгvй гэж гэсэн эгдvvтэй бодол төрж байсныг ч нуух юун.
Би хэзээ нэгэн цагт нутаг орондоо очиж мэдсэн сурсан бvхэндээ нутаг орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Төрж өссөн нутаг орноо хөгжvvлж сайхан хот болгомоор байна. *Эвэр минь ургалаа ижий минь хэрэггvй* гэдэг vлгэр шиг хөл дөрөөнд гар ганзганд хvрэнгvvтээ л хот газар луу зугтаж тэмvvлж оддог энэ ёсноос татгалзмаар байна. Нутаг оронд минь ахан дvvс анд найзууд тоонот гэр сургууль багш минь гээд хайртай бvхэн минь бий. Элэг зvрхээрээ холбоотой энэ л нутаг орноороо овоглож явахад буруу юм юу байна аа? Залуу халуун дээрээ хот газар олны хөлийн газар юм vзэж нvд тайлж боловсорч юм сурч дадлагжиж туршлага судалж тодорхой хэмжээнд нийгэмд байр сууриа олоод нэг л сайхан өдөр унасан газар угаасан ус нутаг орондоо нvvр дvvрэн ирж ажиллаж амьдарч орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож сайхан амьдрах хvсэл мөрөөдөл зорилго өвөртөлсөн залуус олон бий. Гэтэл...
Би хөдөөний хvн! Ингэж хэлэхээсээ ихээ ичдэг болжээ зарим нэгэн. Харваас *хөдөө царайлчихаад* би унаган хотынх гэж хэнэг ч vгvй хэлж Улаанбаатарын иргэний vнэмлэх харуулах хvн захаас аваад мундахгvй. Нутгийн аялага, улаан хацар, тос даасан бор царай, морь унасаар дугуйрчихсан майгадуу хөл энэ бvхэн гэхдээ өнөөдөр хөдөөний хvний ялгарах шинж тэмдэг гэсэн ойлголт өдгөө нэгэнт байхаа больжээ. Өөрөөр хэлбэл хот хөдөөний өнгө vзэмж дvр төрхийн ялгаа харьцангуй арилж байна. Өнөөдөр хөдөөнийхөн маань мэдээлэл технологийн хөгжлийн буянаар ямар ч мэдээ мэдээлэл соёл моод дэвшил бvхнийг хотынхонтой зэрэг л хvртдэг болж. Мөн хотод ирээд маш хурдан хотын соёлд уусдаг болж. Өдгөө хөдөөнийхөний /гэхдээ энд ЗАРИМ гэдэг vгийг онцлох хэрэгтэй байх/ хувьд тэр дундаа залуусынх нь дунд хот газар амьдрах мөрөөдөл хvсэл нэгэнт буй болжээ. Харин хотынх нь гадагшаа харийн улсруу гарах...
Нийслэл Улаанбаатар хот маань нэг сая дахь иргэнээ бvртэж бөөн баяр хөөр болов. Yнэн хэрэгтээ нийслэлд нийт Монголчуудын маань гуравны 2 нь ажиллаж амьдарч байгаа гэж би боддог. Өнөөдөр ядуу зvдvvгийн эрхээр бичиг баримтгvй эсвэл цэргийн албанаас зугтах болон өөр бусад шалтгаанаар ямар ч харьяалалгvй хvмvvс Улаанбаатараар дvvрэн хөлхөж байна. Миний найз нөхөд эргэн тойронд ч мэр сэр ийм хvмvvс байж л байдаг. Хотынх ч биш хөдөөнийх ч биш ямар ч харьяалал бvртгэл байхгvй хvмvvс. Энэ бvхэн хот хөдөөний ялгаа иргэний бvртгэл мэдээллийн ажлын тогтолцооны алдаа нөгөө талаар төр засгийн бодлогын буруугийнх. Хөдөөнийхөн хотруу нvvдлээд байна л гээд байдаг. Энийг яаж зогсоох вэ гээд л байдаг. Хааж хориглохоос өөр арга зөндөө л байж болмоор.
Эхлээд хөдөөний иргэн заавал хотынх болгож иргэний vнэмлэхээ солих шаардлагагvй харин ч эх нутгаараа бахархаж явах боломж бололцоог олгож ийм ёс суртахууныг төлөвшvvлэх. Мөн нийслэлд бөөгнөрсөн борооны дараах мөөг шиг олширсон их дээд сургууль мэргэжил сургалт vйлдвэрлэлийн төвvvдийг орон нутаг бvрт салбартай болгох эс бол тоотой хэдэн сургуулийг нь vлдээгээд бусдыг нь нэг аймаг хотод төвлөрvvлэх vгvй бол тарааж байршуулах эрх зvйн орчинг бvрдvvлж зөвшөөрөл олгож байх. Ингэвэл намар болмогц л хотын замын бөглөрөө тоймоо алдаж нийтийн тээвэр ачааллаа дийлэхээ больдог явдал багасмаар. Мөн томоохон vйлдвэр аж ахуйн нэгжvvдийг ч гэсэн энэ мэт зохицуулж байвал агаарын болон бусад орчны бохирдол багасаж болох талтай мэт санагддаг. Гэхдээ хамгийн гол нь иргэн харьяатын асуудлыг зөв цэгцтэй шийдвэрлэх явдал. Мөн орон нутгийн хөгжил дэд бvтцэд анхаарал хандуулж төрөөс дэмжиж, нутгийн иргэд, нутгийн залуу vе нутаг орноо хөгжvvлнэ гэсэн бодлогыг баримталж бодлого хэрэгжvvлмээр. Ажлын байрыг тэд өөрсөдөө бий болгож өөрсөдөө хөгжих боломж олгоё.
Хөдөө орон нутагт хvн ам цөөн зах зээл хумигдмал болохоор төрийн албанаас бусад ажлын байр төдийлөн байхгvй хөгжихгvй байна. Тэгвэл жишээ нь Дорнод аймгийг оюутны хот болгочивол тэнд олон сургууль баригдаж байгуулагдаж жилд 100.000 орчим оюутан тэнд төвлөрнө. Тэнд цагийн ажлын байр дагаад хөгжинө. Мөн vйлчилгээ vзвэрийн газрууд дагаад өсөж хөгжинө жижиг дунд vйлдвэрлэл нэмэгдэнэ гэх жишээтэй. Энэ мэт хөдөө орон нутгаа төрөлжvvлж дэмжиж хөгжvvлэх бодлого барьж нийслэлд бvхнийг бөөгнөрvvлж төвлөрvvлж шамбааралдуулдаг явдалыг эцэс болгомоор. Энийг тухайн орон нутгийн онцлог давуу талыг ашиглаж төрөөс бодлого хууль эрх зvй, татварын хөнгөлөлт гэх мэтээр дэмжиж өгвөл болохгvй зvйл vгvй мэт санагдана. Эрvvл мэндээр, урлаг соёлоор, компьютер технологиор, аялал жуулчлалаар, боловсрол сургалтаар, батлан хамгаалахын, эрдэм шинжилгээ, vйлдвэрийн, олон улсын чөлөөт бvс... гэхчилэн тухайн орон нутгийн боломж бололцоо нөхцөл байдалд зохицуулж төрөлжvvлж энийг нь гол онцлог болгон хөгжvvлж болох мэт санагддаг.
Иргэн баян бол улс баян гэдэг. Орон нутаг баян бол улс баян бөлгөө. Орон нутаг тэгэхээр орон нутгаа гэсэн иргэдтэй байх хэрэгтэй...
Орон нутгаа төрөлх газраа хөгжvvлэхэд залуус бид хамтдаа зvтгэцгээе! Би хөдөөний хvн, би ... аймгийн, ... сумын иргэн хvн гэж бардамхан хэлцгээе! Бид чадна.
Агаар нь бохирдсон, тоос шороо хог нь дийлдэхээ больсон, хаа сайгvй элдэв хорт бодис дураараа хэрэглэж асгадаг болсон нийслэл хотод шигдэж суухаар цээж дvvрэн амьсгалах цэлгэр нутаг орондоо очиж сэтгэл дvvрэн ажиллаж амьдарч нутаг орноо хөгжvvлье. Хаана ч ажиллаж амьдарч сурч боловсорч байлаа ч гэсэн нутаг орноороо овоглож байх боломжийг харин төр олго!
Энэ боломжийг төр дэмжиж хайрла. Шинэхэн ерөнхий сайд минь анхааралдаа авч vз. Мөн нутаг орон бvрээс сонгогдсон эрхэм УИХ-ын гишvvд та бvхэн ч энэ тал дээр ажилла. Сонгогчиддоо тав арван цаас зурагт хуудас тараахаас илvvтэй нутгийн хөгжил залуусын боловсрол ажлын байр зөв бодлого хууль эрх зvйн орчинг сайжруулахын төлөө ажилла! Залуус бид хичээе!

Залуус бид эзгvйрсэн нутаг орон, эмээ өвөө, ээж аав та нар дээрээ бид очиж явна...
Монгол улсаа хөгжvvлье!

/Болод.М/

Friday, October 26, 2007

Шинэ компьютер худалдаж авахдаа анхаарах зүйлүүд


ХАТУУ ДИСК Мэдээж хэрэг, ажлын эсвэл хувийн зорилгоосоо хамаарч компьютерийн тань хард 40 гб-аас дээш багтаамжтай байх ёстой. Харин компьютерийн хард буюу хатуу диск нь техник технологийн хувьд бүгдээрээ адилхан боловч багтаамж хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Сүүлийн үед ашиглагдаж буй хард диск нь 5200m, 7200m, 11000m гэсэн хурдтай байгаа бөгөөд зориулалт, төрлүүдээсээ хамааран янз бүр байна. Та ямар зориулалтын компьютер худалдаж авах гэж байна, түүндээ таарсан тeхникийн үзүүлэлттэй тохирсон хардыг суурилуулах хэрэгтэй. Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж буй хард диск нь SEAGATE, IBM, MAXTOR, SAMSUNG фирмийн бүтээгдэхүүнүүд юм. Хард дискний (HDD) хувьд: 1. Хард дискний мэдээлэл агуулах ерөнхий багтаамж буюу Storage capacity 2. Хард дискний эргэлтийн хурд болох Spin speed 3. Хард дискний мэдээлэл дамжуулах хурд буюу Transfer speed 4. Хард дискний өөрийнх нь шуурхай санах ой болох Buffer cache-ийн талаар мэдэж байх хэрэгтэй. Өнөөдөр ихэвчлэн 7200rpm эргэлт бүхий хатуу дискүүд худалдаалагдаж байгаа бөгөөд IDE, SATA болон SATA2 гэсэн interface, 2 -16 Mb шуурхай санах ой бүхий хардууд Монголд байна. Харин 2 Mb шуурхай санах ой бүхий дискнээс алв болох татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь шуурхай санах ойн хэмжээ багатай учраас компьютерийн үйл ажиллагааг удаашруулдаг байна. САНАХ ОЙ RAM буюу санах ой нь 256 мб-аас дээш байх ёстойг та андахгүй мэддэг болсон. Харин дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Memory capacity буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерөнхий багтаамж 2. Memory speed буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурд Санах ойг эх хавтангийн дэмжих боломжит хурдны дээд хэмжээгээр тохируулж тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл DDR266, DDR333, DDR400 хурд бүхий санах ой дэмждэг эх хавтанд PC3200 буюу DDR400 санах ой тавибал таны компьютерийн хурд үнэн “тасархай” болох ажээ. ЭХ ХАВТАН Motherboard, Mainboard гэдэг нь нэг утгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл эх хавтанг ингэж нэрлэдэг бөгөөд компьютeрийн хурд хүч, багтаамж ямар байх нь эх хавтангаас ихээхэн шалтгаалдаг байна. Сайн эх хавтан худалдаж авсан тохиолдолд компьютeрийн хүчин чадлыг ихэсгэж, сайжруулан өргөтгөх боломжтой байдаг. Харин Onboard эх хавтангийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн оффис болон бичиг хэргийн зориулалтаар ашиглагдаж байна. Сайн motherboard-тай болмоор байвал Asus, Intel, дунд зэргийнхийг сонгохоор бол Gigabyte, MSI, харин мөнгөө хэмнэе гэвэл бусад төрлийнхийг аваарай. Хэрвээ та компьютeр худалдаж авахаар шийдсэн бол эх хавтангийн үзүүлэлтийг сайн харах хэрэгтэй. Ямар фирмд үйлдвэрлэсэн болон, түүний хүчин чадал, өргөтгөх боломж, эх хавтан дээр суурилах төхөөрөмжүүдийн төрөл марк зэргээс шалтгаалан үнийн зөрүүтэй байдаг. Нэг үгээр хэлэхэд сайн компьютeртэй болохын тулд сайн эх хавтантайг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. CPU Энэ нь central processor unit буюу компьютeрийн уураг тархи нь гэсэн үг юм. CPU нь үйлдвэрлэсэн фирмээсээ шалтгаалан Интeл, АМД, Сeлорон, Пeнтиум гэсэн олон нэр төрөл байдаг боловч хийх үйлдэл болон гүйцэтгэх зхурдаараа харилцан адилгүй байна. Манай оронд хамгийн их хэрэглэгддэг нь Интeл фирмийн Пeнтиум, Сeлорон CPU-нүүд юм. Процессор буюу CPU-ний хувьд: 1. Clock speed буюу процессорын ерөнхий хурд 2. Front Side Bus /FSB/ буюу эх хавтантайтай харьцах процессорын мэдээлэл дамжуулах хурд 3. L2 cache буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ой гэх мэтийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй байх ёстой юм. ДЭЛГЭЦ Компьютeрийн монитор буюу дэлгэц нь овор хэмжээ, өнгөний ялгарал, үйлдвэрлэсэн матeриалаасаа хамааран янз бүр байдаг. Ямар зориулалтаар ашиглахаас шалтгаалан үнэ болон үзүүлэлтүүд нь мөн адил ялгаатай байна. Манайхны хувьд хамгийн өргөн ашиглагддаг нь 17 инчийн хагас хавтгай дэлгэц юм. Мөн SAMSUNG, DELL, ASER, SONY, LG, DEAWOO фирмийн дэлгэцүүдийг ихэвчлэн худалдаалж байна. ЦEНТРИНО МОБАЙЛ Центрино мобайл гэдэг нь нотeбүүк буюу зөөврийн хавтсан компьютeрт зориулсан овор хэмжээ багатай, дулаан, эрчим хүч бага зарцуулдаг, тусгай зориулалтын процeссорууд юм. Тухайн процeссор нь өөрийн тeхникийн үзүүлэлтээсээ шалтгаалан 1,8 мeгагeрцээс 2,8 мeгагeрц байдаг ба үнийн хувьд ч ялгаатай байдаг. Хамгийн өндөр хурдтай нь хамгийн сайнд тооцогддог байна. ГРАФИК КАРТ Компьютерийг монголчууд тоглоход их ашиглах болсон. Харин тоглохын тулд график карт зайлшгүй хэрэгтэй байх ажээ. Гэхдээ: 1. График процессорын ерөнхий хурд 2. Санах ойн мэдээлэл дамжуулах хурд 3. Мэдээлэл дамжуулах багтаамж зэргийг мэдэх ёстой. Мөн график картанд гол хамаарах зүйл бол дэлгэцийн хэмжээ том байх ёстой ба хэрэв 15″ дэлгэцтэй бол өндөр чанарын график карт худалдаж авах шаардлагагүй. PSU CPU-г компьютерийн тархи гэдэг бол PSU буюу тэжээлийн блок нь нь компьютерийн зүрх нь юм. PSU-нээс системийн ажиллагааны тогтвортой байдал ихээхэн шалтгаалах ба компьютерийн бусад эд ангийг шаардлагатай цахилгаан гүйдлээр хангаж байдаг. Түүний хүчин чадал муу байвал систем гацах, дэлгэцэнд дүрслэлийн гажиг үүсэх зэрэг гэмтлүүд гарна. Сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий процессор болон график картуудын цахилгаан зарцуулалтын хэрэглэлтийг сайн хүчин чадал, найдвартай ажиллагаа бүхий PSU л хангаж чадах ажээ. Танд ойлгомжтой байлгах үүднээс жишээ авч үзье. Хэрэглээний ихэнх дэсктоп компьютерүүд нь “ATX” төрлийн PSU ашигладаг бөгөөд энэ нь Intel-ийн анх тогтоосон зарим үзүүлэлт бүхий стандартчилсан хэлбэр юм. Үүнд тогтоосон овор хэмжээ, тогтмол гүйдлийн гаралт болон залгуурын шүдний хэлбэр, тоо гэх мэт үзүүлэлтүүд байх ба “ATX” PSU нь ихэнхдээ 150мм урт, 86мм өндөр,140мм өргөн хэмжээстэй байдаг. Харин Amps, Amperage “A” нь гүйдлийн хүчийг хэмжих нэгж ба энэ хэмжээ их байх тусам хүчин чадал өндөр байна. Volts ба rails нь компьютерийн PSU гаргах хүчдэлийн нэгж бөгөөд PSU 3.3V, +5V, +12V, -12V болон -5V хүчдлүүд гаргадаг. Компьютерийн PSU-ны хайрцган дээр түүний өөрийнх нь нийт хүчин чадал нарийвчилсан үзүүлэлтийг тодорхойлсон байдагийг анхаарах хэрэгтэй. АНХААРАХ ГОЛ ЗҮЙЛ Хамгийн гол нь: 1. Компьютераа ямар зориулалтаар ашиглахаа сайн мэдэж сонгох хэрэгтэй 2. Компьютерийнхаа хүчин чадлыг цаашаа өргөтгөж, сайжруулах боломжтойг мэдэх 3. Yйлдвэрлэгчийн хувьд ASUS, Gygabite, MSI гэх мэт Тайван улсын бүтээгдэхүүнүүд хамгийн сайнд ордог юм байна

Интернэт холболт хаанаас авах вэ, аль нь дээр вээ


Хөдөөгийн энэ олон замын алиугаар нь явах вээ гээд нэг дуу байдагсан. Тэрэн шиг Та яаж интернэт холболт авах вэ, хэнээс авбал дээр вээ, юу юу хэрэгтэй вэ, хэдэн төгрөг зарцуулах вэ, хэр найдвартай бол, яадаг ийдэг бол гэсэн асуултууд толгойг чинь зовоогоод байгаа бол энэхүү бичлэгийг уншаарай. Өөрийн туршлага дээрээ тулгуурлан жирийн хүмүүст туслах зорилгоор бичлээ.

Манайд арав гаруй Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч буюу Internet Service Provider(ISP) байдаг. Манайх шиг жижигхэн улсад энэ бол ахадсан тоо гэж боддийн. Тийм болохоор жижиг ISP нь хангалттай чанартай үйлчилгээ үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Учир нь тэд туршлага, техник хангамж, хүн хүч, чадвар мэдлэг гэх мэт зүйлсээрээ арай л жолдоно. Тэгээд ч миний бодлоор тэдгээрийг харж байхад ихэвчлэн ажил дээр гарч ирээл юм сурсан дөнгөж төгссөн хүүхдүүд шууд ажиллаж байгаа харагддаг. Тэд хэрэглэгчтэй харилцах тал дээр муу байдаг.
Жишээ нь би нэг хэсэг Сансар Интернэтээс холболт авлаа. Үнэн дампуу, байнга холболт нь сална. Хурд ч гэж яг хэлсэндээ биш байсан. Дуудлага өгөөд байхад ирнэ гэж гонж, уурлаж зандарч байж ирсэн хүүхдүүд нь надаасаа дор байсан. Хэсэг гайхаж байгаал "за за дээд хүмүүстээ хэлнээ" гээл явсан таг. Тэгээд би утасдаж "за хөө болийдоо, гэрээгээ цуцлая" гэсэн чинь "за за тэгвэл ахаа кабелиа залгачихөө" гээд хээв нэг хэлж байх жишээтэй. Бүүр тэгэж хэлээд сурчихсан бололтой.Сансарынхан бүр MIX-д ч холбогдоогүй байсан. Одоо яасийн байгаан бүү мэд.
MIX гэдэг нь Монголын ISP нар хоорондоо холбогддог төв юм. Энд холбогдоогүй байвал тэр ISP бусад руугаа холбогдохын тулд гадаад хурдаа ашигладаг болой. Цаашид эдгээр ISP нарын тухай дэлгэрэнгүй бичих болно.
ADSL холболт буюу 20 долларын холболт
Холболт юуны түрүүн та утасны шугам ашиглан байнгыг холболт хийх үү, утасгүй холболт хийх үү гэдгээ шийднэ. ADSL буюу одоо засгаас зарлаад байгаа тэр 20 долларын холболт бол Утасны шугам ашиглан интэрнэтэд холбогдох боломж юм. Та утсаар ярьж байсан ч интернэт холболт чинь саад болохгүй. Давхар ажиллах боломжтой юм. Танай утас 30, 32, 34, 35, 36, 45, 63, 68 дугаараар эхэлсэн бөгөөд АТС-ээсээ 1,5км-ээс ихгүй зайд байвал энэ холболтыг авах боломжтой. Гэхдээ заримдаа бас шугам энэ тэр бас бус нарийн шалтгаанаас болоод боломжгүй байж болно.

Тиймээс та ADSL холболт хийлгэхийн тулд нэн түрүүнд утасны кабелиа шалгуулах хэрэгтэй. Утасны кабель шалгуулахын тулд та өөрөө яваад шийдэж болно. Эс бөгөөс холболт хийлгэх гэж байгаа ISP руугаа залгаад шууд хэлээд шалгуулчихаж болно. Харин тэр шалгалтыг яг үнэндээ ISP компаниуд биш цахилгаан холбоо хийдэг юм. Тэд ч айхтар хүнд сурталтай даа, бурхан минь. 14 хоног хүлээж байж хариугаа авна. Миний мэдэхийн МэйжикНэт(312061), Миком(313229), Скай Си энд Си (318280) ADSL холболт үйлчилгээг хийдэг. Хаалтанд утсыг нь хийлээ. ADSL холболтыг жирийн айл өрхөд энэ 3 л одоохондоо бусдаасаа дөнгүүр хийнэ. Миком, Скай Си энд Си хоёр 64Kbps хурдтай нь 20 доллар бол МэйжикНэт нь нөгөө хоёроосоо 2 дахин өндөр хурдаар буюу 128Kbps хурдтай холболт хийж байгаа юм байна.
Үйлчилгээ, халамж, туршлага, цаашид найдвартай гэх мэт зүйлсээ бодвол энэ 3-аас л асуух хэрэгтэй. Бусдыг нь үнэндээ хэлж мэдэхгүй. Харин дараа бусдыг нь судалж байгаад дахин харьцуулж бичнэ. Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх хотын хэрэглэгчид болон бүх аймгийн төвийн хэрэглэгчид Миком, Скай Си энд Си хоёрын ADSL үйлчилгээг авах боломжтой.

Эндээс та эхлээд хэдэн төгрөг хэрэгтэй болохоо хараарай.

Эрх нээх Модем 64Kbps 128Kbps 256Kbps
MagicNet 40$ - 20$ 69$
Micom 25$ 36$ 20$ 69$ 149$
SkyC&C 20$ * 20$ - -
* асуух хэрэгтэй

Танаас шалтгаалах хүчин зүйлс
За үүнээс гадна хэрэглэгч та өөрөө зохих шаардлага хангасан байх хэрэгтэй. Та өөрөөс хамаарах хэрэгсэл, энэ тэрээ бэлдэх хэрэгтэй. Компьютер чинь шаардлага хангах уу үгүй юу гэдгээ мэд. Бас моем худалдан авах хэрэгтэй. энийг гэхдээ холболт хийх газар чинь танд зарна. Дэлгүүрээс энийг авчих боломжгүй. Мөн жоохон хүүхдийнх шиг сонин асуулт асуугаад хүний дургүй хүргээд байхгүй байх хэрэгтэй. Үүнээс болж маш том асуудал ч бий болдог. Бас чухам би л хаан гэсэн шиг элдэв сонин авир гаргахгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүсийг харж байхад илэрхий дээрэнгүй бусадтай харьцаж байдаг.

МэйжикНэт - http://www.magicnet.mn
Монголын анхны ISP болох Мэйжикнэт бол бусдаасаа хамгийн гайгүй нь. Хамгийн анх хэрэглэгчидтэй харилцсан болохоор эднийд байнга ажилладаг утас байдаг ба олон төрлийн холболт, үйлчилгээг үзүүлдэг байгууллага. Итгэж болно. Хэдийгээр бусдаасаа илүү ч маркетинг, бүтэц зохион байгууллалт, хүний нөөцөө анхааран сайжруулах маш олон ажил хэрэгтэй гэж боддог. Эднийхээс сүүлийн 5 жил интернэт холболт, сэрвэр байрлуулах, мэйл хост, домэйн нэр, олон улсын яриа гэх мэт олон үйлчилгээг авч байсан бөгөөд жижиг сажиг гомдол, саатал бэрхшээлийг үл тооцвол дажгүй хамт олон. Аа гэхдээ сүүлийн үед интернэтийн хурд болон сэрвэр байршуулалт дээр нилээн асуудалтай тулгараад байгаа билээ. Хурдан засагдаж асуудалгүй болно гэж итгэж байна.

Миком - http://www.micom.mn
Миком бол нэг хэсэг маш сайн инженер техникийн багтай байсан. Гэхдээ би үйлчилүүлж үзээгүй. Учир нь эднийхэн том том хэрэглэгчид анхаарал хандуулахаас биш жирийн намайг бол огт тоохгүй байсан. 2002 оноос хойш би эднийхээс интернэт холболт авах, сэрвэр байрлуулах, вэб хост хийх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бараагүй. Үнийн санал өгнө гэчихээд алга болсон. Бас утас энэ тэрээ ч огт авдаггүй, авахаараа дотуур холболт хийх гээд таг болдог байсан. Нэг хэсэг эднийд хүчээр бөөн эрх өгчихсөн, цахилгаан холбооны нэг салбар байдлаар ажиллаж байсан болохоор тэрэндээ маш эрддэг байсан гэж би боддог. Бага мөнгө төлдөг учир жижиг хэрэглэгчтэй харьцахдаа бараг улсын байгууллага шиг хойрго, хүнд сурталтай гэсэн ойлголттой болсон. Одоо өөрчлөлт орсон байхаа. Вэб энэ тэр нь сүүлийн үед сайжирсан байна лээ.

Скай Си энд Си - http://www.skylink.mn
Эднийхийг би огт хэрэглэж үзээгүй. Тиймээс одоохондоо надад бичих сэтгэгдэл дүгнэлт алга байна. Харин танайд модем ямар үнэтэй вэ гэж асуух гээд оройн 8 цагийн үед залгахад 24 цаг ажиллах ёстой утаснууд сонин ая сонсгож байсан.

Thursday, October 25, 2007

Онгоцны загвар

Wednesday, October 24, 2007

Wi-Fi заагчтай Cool футболк


Болзоонд явахдаа охидыг гайхашруулах арга нэгээр нэмэгджээ. Wi-Fi заалт бүхий футболкыг өмсөөд үз! Зүгээр л COOL харагдах болно.

Wi-Fi заалт бүхий футболкны цээжин дээрх гялалздаг хэсэг нь Wi-Fi-н дохионы чанга сулаас хамаарч өөрчлөгдөн хөдөлж харагдана.

Бүтээгдэхүүний тухай
Сул дохио 802,11b эсвэл 802,11g
Хар өнгийн 100 хувийн даавуун футболк
Хөдөлгөөн дүрсэлдэг тэрхүү хэсэг угаахад зориулан хуулж авах боломжтой.
Зай нь футболкны дотор талд нуугдмал байрлана.
ААА зайгаар хэдэн цагийн турш ажиллана.

Угаах аргачлал

Хөдөлгөөн дүрсэлдэг хэсгийг футболкнаас хуулж авна.
Хуулдаг зурагны ард байх туузан холбогчийг салгаж авна.
Зай ордог хэсгийг салгаж авна.
Туузан утсыг футболканд үлдээж болно.
Угаалгын машинд хүйтэн усаар зөөлөн эргэлтээр угаана.
Өлгөж хатаана.

Энэхүү футболк маань 10 сараас эхлэн 29,99 USD-р худалдаалагдах юм байна.

Тєрийн сvлд биднийг ивээдэг vv, бид тєрийн сvлдийг ивээдэг vv?


Тєргvй байж болохгvй юу?
Одоо дэлхий дахинаа либерал vзэл санаа vндсэндээ ноёрхож, нийгэм дэх тєрийн оролцоог аль болох багасган, хувь хvний чєлєєт байдлыг ихэсгэх гэсэн оролдлого ТББ (тєрийн бус байгууллага) гэсэн хэлбэрээр гарч ирэх болжээ.

Барууны орнуудад эдгээр байгууллага сайн ажиллаж, vр дvнгээ ч єгч байна. Харамсалтай нь манайд энэ байгууллагыг байгуулж, толгойлсон хvмvvс анхнаасаа энэ байгууллагынхаа мєн чанарыг сайтар ойлгоогvйгээс болдог юм уу, аль эсвэл тєсєл-мєнгє гэсэн аар саар зорилгоор уг байгууллагатай холбогдсон учраас тэр юмуу, ямар ч байсан “тєрийн бус” гэсэн уг vгэнд хичнээн гvн гvнзгий утга санаа агуулагдаж байдгийг тєдий сайн ухаараагvй юм шиг санагддаг. Тийм ч учраас тэд маань “тєрийн бус” гэчихээд харин ч тєртэй шадарлах, тvншлэх гэсэн хандлага ажиглагдсаар ирсэн. Тэгээд vvнд нэг их гайхаад байх юм алга байх л даа, Монголд аливаа юм урвуу байдаг юм чинь. Хvн тєрєлхтний сэтгэлгээний тvvхийг харж байхад тєрийн тухайд сєрєг утгатай зvйл хэлж байсан сэтгэгчид ихэвчлэн философич, эдийн засагчид байсан бол харин тvvний эерэг шинжийг олж харах гэж хичээж байсан хvмvvс улс тєр, хуулийн салбарт хамаарагдах аж. Энэ нь ч яах аргагvй тэдний мэргэжлийн онцлогтой холбоотой биз. Философчидын vзэж байгаагаар тєрийн уг чанар нь хvчирхийлэлтэй холбоотой байдаг тул тєлєв тєвшин, ухаалаг, єєрийн зам мєрийг хэний ч туслалцаагvйгээр болгоод байдаг хvмvvсийн хувьд ямагт аюул заналхийлэл агуулсан зvйл мэт санагддаг байжээ. Дэлхий ертєнцийн хvн ард хэзээ арай илvv аз жаргал, ёс суртхуун, энх амгалан байсан бэ гэвэл тєр байгаа байхгvй нь мэдэгдэхгvй, хууль хvний амьдралд хамгийн бага оролцож, хууль-хvчирхийллийн замаар ямар ч асуудлыг шийдвэрлэхээ больсон vед тийм байсан (Бастиа).

Тєр, хууль хэмээгч захиран тушаах дуртай тэр зvйл “тєгс иргэн” ялангуяа ёс суртхууны хэм хэмжээ нь єндєр тогтсон хvний хувьд илvvц зvйл гэсэн санаа дээрх ишлэлд байгаа юм. Yнэхээр хуулиас биш ёс суртхуунаасаа айдаг хvнд санаанд нь огтхон ч ордоггvй зvйл болох “хулгай битгий хий!”, “хvн бvv ал!” гэх мэтийн сургамж айлдаж, vvнийг зєрчвєл “ингэж ч шийтгэнэ, тэгж ч шийтгэнэ” гээд байвал доромж санагдах нь зvй. Хvн ер нь єєрєє єєрийнхєє хvчээр амьдарч, хэнд ч хэзээ ч муу зvйл эс хийх аваас тєр, хууль гэж байхын хэрэг юусан билээ. Yvнтэй холбоотойгоор анархизм хэмээх vзлийн тухай товч тайлбар хийе. Бидэнд тогтсон ойлголтоор бол энэ нь эмх замбараагvй байдал, засаг захиргаагvй байх гэсэн утгатай. Энэ бол анархизмын талаарх тун єрєєсгєл коммунист тайлбар юм. Анархизм бол хvний ёс суртхуун дээр тулгуурласан vзэл онол. Энэ vзлийг vндэслэгчдийн (Жэрэми Бэнтам, Уилям Годвин, Пэтр Кропоткин) vзэж байснаар хvн угаасаа єндєр ёс суртхуунтай, бие биендээ vргэлж сайнаар хандаж, тусалж байдаг амьтан аж. Иймч учраас тэдний амьдралыг хєндлєнгийн тєр-хууль гэсэн зvйлээр захирах шаардлагагvй гэдэг. Тийм ээ, vнэхээр ийм байж болдогсон бол анархист ертєнц шиг сайхан зvйл гэж юу байхсан билээ. Гэтэл эрээнтэй бараантай энэ хорвоод санамсар болгоомжгvй, тvргэн ууртай, бvр тэгээд хорон санаатай, хєнгєн хялбараар олз ашиг олох гэсэн зvсэн бvрийн амьтан цугласан байх аж. “Тєгс хvн” маань хvн алдаггvй юм гэхэд тvvнийг согтуу хєрш нь орж ирээд алчихаж болно шvv дээ. Тэгэхээр тиймэрхvv согтуу хєршийн бусдад учруулсан хор хохирлыг таслан зогсоож, тухайн vйлдлийнх нь хариуг барих шаардлагатай. Do ut des - єгсєн юмыг чинь єгнє, do ut facias – хийсэн юмыг чинь єгнє гэдэг бол нийгэмжсэн хvний хамгийн шударга ёс. Тэгэхээр анархизм нvгэлт хvний ертєнцєд vнэхээр таардаггvй. Харин дан ганц ариун гэгээн хутагт, сахиусан тэнгэрээс тогтсон ертєнцєд бол яг таарах vзэл байгаа юм. Уг нь бусдад захирагдах тийм ч ичгvvртэй хэрэг биш л дээ. Хэн нэг ажил хэргийн мэдлэг боловсрол, чадвартай, бусдын тєлєє цаг заваа vрэхдээ харамсдаггvй, хамгийн гол нь ёс жудагтай хvнд єєрийнхєє ємнєєс шийдвэр гаргах эрх олгочихоод єєрєє дуртай, сонирхолтой зvйлээ хийгээд явж байх шиг амар юм гэж хаа байхав. Харамсалтай нь аль ч талаараа єєрєєс минь дээрдэх юм байхгvй, бас тэгээд ёс суртхууны хэм хэмжээ нь нэлээд доогуур хэмжигддэг тэр нєхєрт ар гэр, улс орныхоо хувь заяаг даатгачихаад нvдэн балай, чихэн дvлий явж болохгvй еэ дээ.

Философийн ухааны доктор Б.Батчулуун

Боол уу эсвэл Боломж эрэгсэд үү ?

Сүүлийн үед сонин хэвлэлүүд гадагшаа гарч ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүсийг “боол”, “боолын хөдөлмөр эрхлэгсэд” гэж их бичдэг болжээ.
Манай өдөр тутмын нэг сонин дээрхи нийтлэлэлээс зориуд иш татахад : ...“Монгол­чууд нутагтаа амьдрах аргагүй болоод Өмнөд Солонгос руу боол боло­хоор ингэж их тэмүүлж, төр засаг нь хүртэл хамжиж дэмжээд дий­лэхгүй байна аа гэж… Бүр төрөөс нь бодлого болгоод нас зүсийг нь зааж үзлэг шинжилгээнд оруулж байгаад хэдэн зуу, мянгаар нь банз, дүнз шиг багцалж байгаад гадагш экспортлодог.”… “…
Ухаантайхан шиг төрийн түшээ бол манай тэдэн хүн гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг гэж хэлэхээсээ ичмээр л юм…”.
Хүмүүс хүртэл “монголд ингэж байхаар гадагшаа гарч сайн цалинтай боол болъё”, “хүний боол болсноос монголдоо өлсөөд үхсэн нь дээр” гэх мэт янз бүрээр л ярьж байна. Зарим нь бүр захирал эсвэл ямар нэгэн удирдах ажилтан л биш бусад гүйцэтгэгч нар бол боол гэсэн бодолтой байх юм. Боол гэдгийг яаж ойлгоод яаж тайлбарлаад байгаа нь гайхалтай.
Коммунист нийгмийн үр дүн тэгш байлгах гэсэн сэтгэлгээнээс үүдсэн зах зээл гэхээр нэгийгээ шулж байдаг даралж байдаг гэсэн төөрөгдөл ч байж магадгүй.
Боол гэдэг чинь хэн нэгний өмч, өмчлөгчөөсөө шууд хамааралтай нэгэн. Мэдээж түүнд эрх чөлөө огт үгүй. Эзэн түүнийг хороож болно, зарж болно яасан ч эзний дур. Шоронд хоригдож буй гэмт этгээд ч зарим талаараа түүнээс илүү эрх чөлөөтэй байж магадгүй. Боол эзэн хоёрын харьцаа цэвэр албадлага дээр тулгуурлана. Энэ албадлагыг хүлээн зөвшөөрсөн нийгмийг боолын нийгэм гэдэг.
Өнөөдөр боолын харилцаа хөгжлөөр тун муу Африкийн болон иргэний дайнтай цөөн хэдэн орнуудад байдаг бололтой. Сонсоод байхад автомат клашников буу барьсан дарангуй нөхдүүдийн балгаар тэр гэнэ. Саяхан Европт бүсгүйчүүдийг айлган сүрдүүлж албадан хөдөлмөр хийлгэдэг этгээдүүдийг илрүүлэн хүндхэн хариуцлага тооцож байна лээ.
Мөн бодит байдлаас үндэслэсэн “Цуст алмаз (Blood Diamond)” гэх Африкийн нэг улсын босогчид хэрхэн яаж энгийн иргэдийг боолчилж алмаз олборлолт хийлгэж байгааг харуулдаг Америкийн уран сайхны кино байна.
Орчин цагийн боолчлол гэж тийм л байдаг байх. Ээ бүү үзэгд! Тэнд юун эрх чөлөө юун ардчилал. За интернэт цалин пүнлүүний талаар дурсаад ч хэрэггүй биз. Арай ч монгол залуучууд гадаадад гарангуутаа ар шилэндээ буу тулгуулаад ажиллаж байдаггүй байхаа. Тиймээс монголчуудын маань явах хүслэн болоод байгаа цалин өндөр өгдөг ажил олгогчтой улсуудад боолын харилцаа байх үндэс алга.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа багширсан арав гаруй мянган залуусыг биш Маркс, Ленин, Цэдэнбал даргынхаа зургийг толгой дээрээ өргөн жагсаж буй социалист залуучуудыг боол байж ээ хөөрхий гээд хэлчихвэл зарчимын хувьд буруудахгүй байх.
Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн бүх харилцаа сайн дурын зарчимаар явагддаг. Жишээ нь нүцэглээд өдрийн гурав ташуурдуулж чулуу зөөнө гэсэн гэрээний заалтыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн ажилчинг боол гэхгүй. Гурваас илүү ташуурдвал зад шүүхдээд хохирлоо төлүүлнэ. Энэ бол эрх чөлөөт нийгмийн үндсэн зарчмуудын нэг.
Ерээд оноос хойш монголчууд тэр тусмаа залуучууд хөгжилтэй оронд очиж ажил хөдөлмөр эрхлэх болсон. Үүнд буруу зүйл үгүй ээ. Угаасаа тэгэх ч ёстой. Хаана амьдрах нөхцөл сайхан байна, хаана эрх чөлөө байна, хаана хууль зүйт ёс байна хүн тийшээ л тэмүүлнэ. Энэ бол жам ёсны тэмүүлэл. Америкчууд тэртээ 200 жилийн өмнөөс гагцхүү энэ жам есны тэмүүллээс үүссэн ард түмэн. Бусдын эрхэнд халдалгүй аз жаргалынхаа эрэлд явж буй хүмүүсийг буруутгах эрх бидний хэнд ч байхгүй.
Тэгэхээр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа халуун наранд нойр хоолгүй дугаарлан зогсож байсан хэдэн мянган залуучууд, Солонгос улсад байгаа 30 гаруй мянган монголчууд боол болох гэж хүсэж тэмүүлж байгаа хэрэг бишээ. Тэд сайн дураар, сайхан амьдрал хайж эндээс явсан. Дунд сургуулийн сурагч хүүгийн ээжийг боол гэж хэлэхэд сайхан санагдахгүй нь лавтай. Сонингийн эхний нүүрэн дээрх өөрийнхөө зургийг “Боолын хөдөлмөрийн төлөөх ядарсан монголчуудын...” гэх тайлбартай харах ямар санагдахыг таашгүй. Иймээс тэднийг “боол”, “боолын хөдөлмөр эрхлэгсэд” гэж хэлэх буруу юм. Энэ мэт сэтгэлгээний доголдлоос болж нэг нэгнээ ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авч байгаа нь харамсалтай санагдаж байна.

Бичсэн Г.Саруул

Tuesday, October 16, 2007

Дугуй гэж ийм байдаг юм байнаа




Одот Тэнгэр орчиж


Орондоо орох завгүй
Олзлон булаалдаж
Хөрст дэлхий хөрвөж
Хөнжилдөө орох завгүй
Хөнөөлдөн байлдаж...

Тэмүжиний төрөх үеийн Монгол оронд ингэж одот Тэнгэр орчсон мэт тэмцэл буцалж байж. Тал нутагт хэдийгээр суурин соёл иргэншлээс ялгаатай нь олзлох хот балгас, булаалдах газар тариалан байхгүй ч засаглах эрх тэр бүхнээс нь үнэтэй байлаа. Тэгэх тусмаа Тэнгэрээс бусдад захирагдах дургүй нүүдэлчний эрх чөлөөг засаглах эрх гэдэг Тэнгэрийн адил эрхтэй болно гэсэн үг. Тийм ч учраас Монголын хээр тал, говьд тийм ширүүн догшин тэмцэл өрнөж байсан биз. Тэгсэндээ ч хүчирхэг төрийн ёс, цааз зарлиг нь Тэнгэрийн хууль мэт аюумшигтай бишрэм байж. Нэгдэж, нэгэн Төрийн эрхэнд засаглахгүй бол угсаатаны хувьд ч мөхөж мэдэх байсныг сүргийн төвшиний зөнгөөрөө ч болтугай мэдэрсэн биз. Сүүлийн 100 жилд тэгвэл яагаад Монголд бас хөрст дэлхий хөрвөөх мэт хатуу ширүүн улстөрийн тэмцэл өрнөж байна вэ? 1130-д онд Монгол нутагт өрнөж байсан тэмцэлээр Хамаг Монгол Улсын суурь тавигдаж анхны хаануудын нэг Хабул хаан нь зөрчидйин Алтан улсын хаанд агсам тавин сахлыг нь шувтарч, буяныг нь арчиж байсан нь 1930-д онд Гэндэн Ерөнхий Сайд Оросын хаан Сталины сахлыг шувтарч гаансыг нь хуга цохин элдэж байсантай юутай адил сонсогдож эртний шүлэг мэт исгэрнэ вэ. Хабул хаанаас хойш өрнөсөн хэдэн үеийн хатуу ширүүн тэмцлийн эцэст бараг бололцоогүй байсан гайхамшиг биелж Нэгдсэн Монгол Улс байгуулагдсан. Өнөөдөр ч бид Гэндэнгээс хойш хэдэн үеийн дараа боломжгүй шахам нөхцөлд тусгаар улс болчихоод хөгжин мандах бололцооны өмнө түгшин зогсож байна. Гэхдээ бас л харилцан заамдалцаж, харилцан зөрөлдсөөр ирээдүй гэх их хаалганы өмнө амьсгаадан зогсоно.
Гэхдээ би өнөөдөрийн энэ тэмцэл “Нууц Товчоо”-нд дүрслэгдсэн тэмцлийн адил ааг омог, хүч чадал нь багтаж ядан босож ирж байгаа шинэ залуу их сэргэн мандалын өмнөх үзүэгдэл байх гэж өөдрөгөөр итгэхийг хүснэ. Яг л мэө 207 он, 1206 он мэт. Хөрш улсууддаа хэн нь түрүүлж очиж хов хэлэн урвах вэ гэсэн уралдаан ноёдын дунд өрнөж хөршүүдийн төлөөний хүмүүс төр барьж эхэлбэл харин тэр итгэл минь бөхөх болно. Гэхдээ эртний Монгол угсаатныг Тэнгэр ивээж өнгөрсөн 300 жилийн мөхөх устахдаа тулсан гутамшигт түүхээ үл мартан санаж, шинэ мандал бадралыг авчирах мэргэн баатар эрс нь Төрөө тулалцах цаг ирсэн гэж найднам.
Европод Англи Францын хооронд 100 жилийн дайн өрнөж Жанна де Аркийн домог төрж байв. Христийн шашныхан түүнээс илүү хэдэн зуун жилийн турш одоогийн Ойрх Дорнодын лал арабуудтай дараа нь Өмнөд Европ, Балканы хойгийн эргэн тойронд түрэгийн Османы Эзэнт гүрэнтэй байлдаж байлаа. Тэр ч бүү хэл хэдэн мянганыг дамнасан Изреаль Паластины сөргөлдөөн байсан ч гэсэн дундаа бас мянга мянган жил завсарлаж байсан. Газар дэлхий дээр ганц л фронт дээр, Цагаан Хэрмийн фронт дээр л, түүхэнд бичигдэж үлдсэнээрээ дор хаяж 4000 жил үргэлжилсэн агуу их тулаан: Монгол – Хятад хоёр угсаатаны хооронд өрнөсөн. Өнөөдөр амьсгаа даран түр зуур завсарлаад байна. Энэ агуу их тулаан зарим үед цэрэг геополитикийн урлаг, зарим үед технологи эдийн засгийн уралдаан, зарим үед дипломат сэтгэлзүйн дайн, зарим үед бүр гүн ухаан шашны өрсөлдөөн хэлбэрээр өрнөж байсан ч хэзээ ч бүр зогсох шийдэлд хүрч байсангүй.
Өнөөдөр бид их л мундаг том улстөр, эдийн засгийн зорилтуудыг шийдэж, өвөр зуураа овоо том тоос гартал ноцолдож байгаа мэт санагдавч тун ойрын ирээдүйд, ердөө л бидний үр хүүхэд нийгмээ удирдаж эхлэх үед тэд ямар эртний, ямар агуу том сорилтой дахин учрахыг төсөөлж ч чадахгүй байна. Үр хүүхэд минь ирэх 20-30 жилийн дотор эртний монгол угсааны үе үеийн мэргэд, баатруудад мэө207 онд, мэ 107 онд, 555 онд, 885 онд, 1162 онд, 1269 онд, 1368 онд, 1381 онд,1425онд, 1624 онд, 1691 онд, 1755 онд, 1911 онд, 1920 онд, 1945 онд, 1962 онд, 1990 онд тулгарч байсан: боол болох уу? газрын хөрс, дэлхийн түүхнээс арчигдан устах уу?
ялан дийлж амьд үлдэх үү? гэсэн аймшигт сонголт сорилтын өмнө тулж шийдвэр гаргах магадлал асар өндөр байна. Үр хүүхэд минь, гэхдээ алс ирээдүйн биш ердөө л яг бидний үр хүүхэд тэр сорилтыг даван туулж, амьд үлдэн ялж омог бардам амьдарахад зөвхөн тэдний үеийн тэр ирээдүй цагийн улс төр эдийн засгийн шийдүүд, эр зориг ухаан биш бидний үеийнхний ухаан, ухаалаг алхмууд ч шийдвэрлэх үүрэгтэй байх болов уу. Өнөөдөр л, энэ жил, энэ ирэх жилүүдэд л бид монгол хүн маш сайн боловсролтой, хүчирхэг чадварлаг болох, Монгол Улс өндөр технологи эзэмшсэн хүчирхэг баян улс болох үндэсийг тавихгүй бол үр хүүхэд минь ялагдан, эдийн засаг оюун ухаанаараа боол болон амьдрах магадлал өндөрсөнө. Өнөөдрийн бидний тулга тойрсон, өмд оймс булаалдсан өчүүхэн хулгайчидийн мэт улстөр, эдийн засгийн алхамуудыг ойрхоны ирээдүй маань жигшин шоолж урвагч Бадамдорж, уршигт нялх Сэнгүм нар мэт үзэн ядах болно.
Аливаа түүх, нийгмийн том алдаа ганц мөчид хэн нэг хүний ганц удаагийн буруу алхамаас болдоггүй. Харин урт хугацааны турш шийдвэр гаргах төвшиний олон олон хүний бодлогогүй шийдвэрүүд цасан бөмбөлөг мэт улам улам нэмэгдэн томорсоор эцсийн хоромд түүхэн асар том үйл явдал болон дэлбэрдэг жамтай. Өнө эртний Монгол угсаатан дахин хүчирхэгжин босож ирэх хүчийг Мөнх Тэнгэр бидний үед ивээх болтугай.

Б.Болдсайхан эмч 2007 оны 9 сарын 17

Цус ойртоно

Эхнэр:
-Ёстой нээрээ мэдсэн бол чамтай сууж байснаас чөтгөртэй суудаг байж...
Нөхөр:
-Тэр бүтэхгүй ээ. Нэг гэрийн хүмүүс хоорондоо суух хориотой ш дээ миний хөгшин.


Нойр сэргээх шилдэг арга

Халуун, өтгөн, сүүтэй, чихэртэй ориг кофе ганцхан аягыг гэдсэн дээрээ татаж асгах шиг нойр сэргээх шилдэг арга байдаггүй юм. Итгэхгүй бол шалгаад үзээрэй.


Хэнээс?

-Хөгшөөн мөнгө зээлээч?
-Хэнээс?

Усны үхэр

-Би хөршийгөө намайг хэл амаар доромжилж, сэтгэл санааны хүнд хохирол учруулсных нь төлөө шүүхэд өгч байгаа юм.
-Тэр тэгээд таныг яаж доромжилсон юм бэ?
-Намайг усны үхэр гэсэн.
-Энэ явдал тэгээд хэзээ болсон юм бэ?
-Хоёр жилийн өмнө.
-Тэгээд та яагаад дөнгөж өнөөдөр гомдол гаргаж байгаа юм бэ?
-Яагаад гэвэл өчигдөр манай хотод гадаадын цирк ирж тоглоод би амьдралдаа анх удаа тэр амьтныг нь олж харсан юм.


Заавал нас ахихын хэрээр ухаан нэмэгддэг юм биш. Заримдаа зөвхөн нас нэмэгдээд нөгөөх нь огт нэмэгдэхгүй байх нь олонтаа.


Өсөлт

-Хөөе энэ танай хүү ямар хурдан өсдөг юм бэ? Чи арай орой болгон чихнээс нь өргөөд байдаг юм биш биз?
-Хаанаас даа. Зүгээр л орой болгон компьютерийнх нь дэлгэцийг 5 см-аар өндөрлөчихдөг юм…

Өвгөдөөс бидэнд...


Өвгөдөөс бидэнд дэндүү их эрдэнэсийн сан үлдээжээ. Асар уудам үзэсгэлэнт нутаг, эрх чөлөөтэй амьдрах дуртай удам угсаа, тансаг дээд соёлын өв өгсөн нь багадсан юм шиг Монгол нутаг даяар л нэг алт эрдэнэс хадгалж үлдээсэн байх юм. Баруун Алтайн Асгатад цул мөнгөн уул, Дорнын талд газрын тосон далай бас цайр, өмнийн Говьд эхлэл нь биш төгсгөл нь олдохгүй зовоож байгаа зэс нүүрс, хойд Хангайд нь алтыг зүгээр хаа сайгүй асгачихсан. Ядаж байхад бүгдийнх нь үнэ тэнгэрт хадаад л. Сайхан байнаа. Сайхан амьдрал ердөө л маргааш эхэлчих гээд л.

Ганцхан л асуудал байна. Тэр их баялгаа томхон шиг шанагаар хутгаж аваад мөнгөтэй нэгэнд хил гаргаад зарчих ганц асуудал. Залхуу хүн цавагтаа байгаа махандаа хүрч чадахгүй өлсөж үхдэг шиг яг өөрөө ухаад, шороо тоосноос нь салган зөөж тээгээд наймаа яриад явах гэсэн чинь бас бөөн залхуу. Тэгэхээр нь Эрдэнэт Асгатыг оросуудаар, Дорнодын тосыг хятадуудаар, цайраа хятадуудаар, Бороо гоулдыг канадуудаар ухуулаад зүгээр л мөнгөө аваад байя гэсэн чинь нөгөөдүүл чинь бас тэгж хүнд зүгээр зарагдаад монжуулж байдаг тэнэг хүмүүс бас арай биш юмаа. Харин ч маньд үлдэгдэл хаягдалыг нь үлдээгээд хуу хамаад аваад явчих шинжтэй. Тэгэх тусмаа бидэн шиг ажил хийлгүй, олсон мөнгөнөөс нь өрөм хамах санаатай, өрөм хамах хууль журмаа ч залхуураад олигтой хийж, хэрэгжилтийг нь хянахаас залхуурдаг хүмүүсийг тэд харин ч амархан хуурчихаж болмоор тэнэг амьтад, эсвэл ганц нэг даргыг нь аргалчихаж болдог хөөрхийс гэж үзээд хөнгөхөөн дөрлөчих юм.

Тэгэхээр нь Оюу Толгой дээрээ нилээн чангарч үзэж байнаа. Зайл та нар муусайн гадаадууд канадууд, Монголын Говьд 1500 метрийн гүнд байгаа 2 том алттай зэстэй чулуугаа өөрсдөө ухаж аваад, бүр хайлуулаад утас мутас болгоод зарчихая гэж агсамнаад л. Харин энэ удаа эз таарч хамтрагч маань бидний мэдээгүй байсан тэр 2 чулууг анх олж нээчихсэн, дэлхий тойроод ийм ажил хийгээд газар газрын түмэн амьтантай хамтарч амьдарч сурчихсан их гарын том эр байх нь тэр. Бүх ашгийн 55%-г нь өгнө ч гэх шиг. Гэхдээ бас жоохон но байнаа. Хувьцааны 51%-г биш зөвхөн 34%-г өгнө гэж хатуураад л, элдэв хөнгөлөлт нэхээд л манай муусайн компаниудаас ч доош ороод л, бүр хамгийн сэжигтэй нь зөвхөн 2 том чулуундаа биш бараг л Монголын бүх өмнийн говьд байгаа лицензитэй талбайдаа ийм хөнгөлөлт эдлэх 60 жилийн эрх авна гээд л. Гэхдээ ганц нэг ийм давралтыг нь дарчихвал дажгүй хамтрагч байж магадгүй. Тэгээд бид ямар өөрсдөө ухалтай биш, ухая ч гэсэн тэр шанага манага нь хэдэн тэрбум доллар гэлцэх юм. Ая эвээ олж байгаад өөрсдөдөө ашигтай наймаа ганц удаа хийгээд үзчихвэл ч аз хүүгээр ёоз хүү цохиноо гэж.

Тэгсэн чинь харин нэг сонин юм болж байнаа. Бид уул нь дандаа л бусдыг царайчилж ажлаа хийлгээд өгснийг нь авч сурчихсан улс. Гэтэл хэдэн монгол гарч ирээд Таван Толгой шиг том төслөө өөрсдөө авч яваад, ажлаа хийгээд хүний өгснийг биш харин хүссэн ашгаа олж чадна гэж ярьж эхэллээ. Бүр дэлхийн хэмжээний том компани BHP-н голсон лицензийг олж аваад, төлбөрийг нь хийгээд дарчихаж. Тэгээд ажиллана л гээд байх юм. Бид ч яахав сурсанаараа эхлээд Төрийн нэр барин далайлгаж байгаад дээрэмдэж аваад дараа нь аль нэг хятад орост өгч ажил хийлгээд бидэнд хариуд нь өгсөнийг нь шүүрч авсан нь дээр гэж үзээд нөгөө хэдэн монголоо зад загнаж, зандарч дарамталж эхлээд байна. Нөгөөдүүл ч ард түмэн, Төр гэсэн 2 үгнээс маш их айн хэлмэгдэж лав л 86%-г нь тавиад туучих шинжтэй. Сурсанаараа 100% найдвартай дээрэмдэж аваад орос ахдаа өгчихнө дөө гайгүй. Хэзээ насандаа монгол хүн нэг их ажил хийж гийгүүлж байлаа даа. Хэзээ ч үгүй. Чаддаг ч болохгүй.

Сайхан байнаа. Сайхан байна. Өвгөдөөс үлдээсэн жаал зугаа эрдэнэсийг хятад, орос, канадуудаар ухуулж хэдэн бор юм салгачихаад л дээшээ хараад гэдсээ илээд хэвтэж байх ч сайхан байна шүү. Сайхан амьдрал яг л маргааш эхэлчих гээд л сайхан байнаа. Өвгөдөөс бидэнд харин ажиллаж хөдөлмөрлөх чадварыг нь энэ хэдэн монголд л өвлүүлж үлдээсэнийг нь бид арай мэдээгүй яваа юм биш биз хө. Ер нь өвгөдөөс бидэнд өөр юу юу үлдээсэн юм бол? Арай хамтран ажил хийж амьдрах ухаан, тэвчээр зориг үлдээснийг нь бид мэдэхгүй байгаа юм биш биз? Өвгөдөөс бидэнд...

Б.Болдсайхан эмч 2007 оны 9 сарын 17

Monday, October 15, 2007

Загас баринаа гэдэг ...




Сэтгэлгээний эрх чөлөө


1911, 1921, 1932, 1937, 1945, 1949, 1962, 1990, 2007 энэ бол 100 шахам жил МонголУлс тусгаар тогнолоо олох гэж тэмцэж ирсэн он жилүүдийн дараалал. Хууль эрх зүй, де жюри, де факто, улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, НҮБ-ийн гишүүнчлэл гэх мэт гадаад орнууд, дэлхийгээс бидэнд хүлээн зөвшөөрч, өгч болдог тусгаар тогтнолын бүх атрибутыг бид олж авч чаджээ. Энэ 100 жилийн хатуу бэрх тэмцлийн үр дүнд бид бараг бодитоор биелэх боломжгүй шахам байсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо бий болголоо. Одоо бидэнд тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, хамгийн чухал атрибут болох сэтгэлгээний эрх чөлөө, өөр хэн нэгэн өгдөг, хүлээн зөвшөөрдөг биш, харин өөрөө өөртөө бий болгож хүлээн зөвшөөрч, эдэлж хариуцах ёстой сэтгэлгээний эрх чөлөө л үлдээд байна. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн, үндэстнийхээ ухамсарын төвшиндч гэсэн адилхан олох ёстой сэтгэлгээний эрх чөлөө.

Энэ нь улс үндэстний ухамсарын төвшинд: бусад ямар ч улс орон, ялангуяа 2 хөрш улсаасаа бид илүү биш юмаа гэхэд огтхон ч дутуугүй яг адилхан эрх ашиг, нэр төр, чадавхи, соёл түүхтэй улс гэдгээ ойлгох, хэрэгжүүлэх эрх чөлөө. Асгатын мөнгөний ордоо зүгээр л бэлэглэхгүй бол эсвэл Таван толгойнхоо 51%-г өөрсдөө эзэмшчихвэл орос ах нар гомдоно ч гэдэг юм уу, Төмөртэйн ордоо өгөхгүй бол хятадууд уурлана ч гэдэг юм уу, Орос Хятадууд албан ба албан бусаар шахаж нэхээгүй байхад зүгээр л өөрсдөө айдаг сэтгэлгээ бол 300 жилийн колоничлолоос үлдсэн бидний л атавистик айдас, сэтгэлгээний эрх чөлөөгүй, өөрийгөө хүнээс дор гэж үздэг боол сэтгэлийн өв юм. Монголын Эзэнт Гүрний ойгоо ч зөв нэрлэж чадахгүй айдаг, дэлхий даяар тарсан хэдэн монголчуудтай ч уулзаж үг солихоос эмээж нармай монгол үзэл гэх вий гэж хэн ч хэлээгүй байхад болгоомжилдог хэт аймхай угтан бууж өгөмтгэй араншин бол сэтгэлгээний эрх чөлөөгүйнх, өөрийгөө бусдаас дор үздэг үзлийн үлдэгдэл юм.

Ямар ч үндэстэн өөрийн мандан бадралын үед өөртөө итгэлтэй, хүчирхэг идэвхтэй чанартай байдаг бол харин доройтон буурах үедээ итгэлгүй, ядуу, идэвхгүй зан чанарыг үзүүлдэг. Бид Монголын түүхэнд тохиосон 2 дахь их доройтол 17-19 зууны харанхуй үеээс гарч дараагийн мандан бадралын дөнгөж эхний шат, эхний 100-н жилдээ яваагийн нэгэн шинж тэмдэг юм. Эндээс бид аль үе рүү орох вэ гэдгээ шийдэх түүхэн чухал мөч.

Энэ түүхэн чухал үеийн тухай ярихын тулд бид Монгол, Хятад 2 үндэстний мандал бадрал, доройтон уруудах 2 үечлэл үргэлж зөрж нэг нэгнийхээ хувь заяанд асар хүчтэй нөлөө үзүүлж явсан боловч бидний энэ үед 1911 оноос хойш яг зэрэгцэн өгсөж байгаа тул бид үндэстнийхээ хувьд ч хувь хүнийхээ хувьд ч илүү их эр зориг, ухаан, чадавхийг дайчлан амьдрахгүй бол биднийг ямар ирээдүй угтаж болохыг төсөөлөхөд ч аймшигтай.

Хувь хүнийхээ хувьд ч монгол хүн бусад үндэстэн хэн бугайгаас ч илүү юу гэхээсогтхон дор орохгүй адилхан оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн эр зоригтой гэжитгэж хэрэгжүүлж чадах нь сэтгэлгээний эрх чөлөөгөө олж авч байгаа нь тэр юм. Хятад хүнээс залхуу, орос хүнээс хүч сул, япон хүнээс ухаан дутуу гэж бодож дадах нь биднийг хордуулах гэж колоничлож байсан улсуудын хэрэглэсэн сэтгэл зүйн зэвсэг одоо хүртэл биднийг шархдуулж зэрэмдэглүүлсээр байгаагийн шинж юм. Монгол хүн хүний түүхэнд өөр ямар ч үндэстэний хүрч байгаагүй оргилд хүрч, хүний ухаан, эр зориг, биеийн чадлаар хүрсэн тэр оргилуудыг нь хүн төрөлхтөн шинжлэх ухааны үүднээс ч, үлгэр домгийн аргаар ч тайлж чадахгүй итгэж ядан байгаа нь бидний олж авах ёстой өөрөө өөртөө итгэх итгэл, сэтгэлгээний эрх чөлөөний үндэс болох ёстой бус уу. Бид монгол хүний чадавхиа дахин өөртөө болон бусдад батлах тэр цаг ирсэн.

Улс орныхоо дотор ч бид идэвхтэй ХҮН байж, хэн нэгэн дарга, түшмэлд даатгах биш харин ч өөрөө өөрийнхөө амьдрал, хувь заяаны алхам бүрийн төлөө идэвхтэй тэмцэж эрх үүрэг, хариуцлагаа үүрч хүн шиг амьдардаг болох цаг болсон. Хэн нэгнийг сонгож дарга болгочихоод түүнийгээ хянаж чадахаа больж үлгэрийн хаад шиг болгон толгой дээрээ гаргачихаад гасалж суух арчаагүй идэвхгүй байдлаасаа гарч хувь хүний амьдралаа ч, улс орныхоо хувь заяаг ч өөрсдийн эрх үүрэг, хариуцлагаа дааж шийдэж байя. Энэ л сэтгэлгээний эрх чөлөө буюу тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, өөр хэн нэгэн гаднаас хүлээн зөвшөөрч өгдөггүй, ганц өдөр хувьсгал хийн байлдан бий болгож болдоггүй, 10-20 жил магадгүй хүний бүхэл бүтэн нэг үеийн хугацаанд өөрөө өөрөөсөө л олж бий болгож, хамгаалж эдэлж сурах ёстой хамгийн үнэтэй хэлбэр нь юм.

Сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж чадах эсэх нь бидний орших эсоршихын эцсийн шалгуур болно. Бид чадна. Чадах ёстой.

2007 оны 1 дүгээр сар 24

Б.Болдсайхан

Эрт урьдын цагт

Гэж эхэлдэг үлгэрт дуртай хүүхэд байсан сан бид. Үлгэр болгонд шахуу муу хаан, сайн муу 2 түшмэдтэй гэж гарна. Муу хаан муу сайдтайгаа нийлж ард олноо зовоон ядууруулж өөрсдөө тэдний зовлон дээр хэмжээ хязгааргүй жаргаж байдаг тухай өгүүлнэ. Би үлгэрийн энэ хэсгийг нь сайн ойлгохгүй яагаад үй олон ард түмэн 2-хон муу хүнд ингэж дарлуулж байсан юм бол гэж гайхдагсан. Тэгээд болоогүй ээ үлгэрийн төгсгөлд баатар сайн нэгэн эр хамуутай даага унасан нусгай бор хүүгийн дүрээр хувилан ирээд муу хаан, муу сайд 2-ыг сэцэн ухаан, эр чадлаар ялан дийлж ард олон жаргаж цэнгэн амар сайхандаа умбахад нь бас л олон түмэн ардууд яагаад ганц нусгай бор хүүгээс дор зүрх зориг, сэцэн ухаангүй аймхай царайлан тэвчиж байсан юм бол гэж боддог байсан сан.

Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн, 18 сайд, 16 дэд сайд, 18 төрийн нарийн бичгийн дарга, 21 засаг дарга, 21 ИТХ-ын дарга, 1 Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн ТГ-ын 10 том дарга зөвлөх, хууль гааль хүчний байгууллагын 50 том дарга нийт = 231 том түшмэд байна. Үлгэрт гардаг шиг муу нь сайнаасаа цөөн болохоор муу түшмэд нь гэж бодвол 231:3=77 ширхэг байна. 2,700,000-77=2,699,923 ширхэг ардуудбайна. 1/3

2,699,923 ардууд минь ойрын үед ТВ, сониноос үзэж сонсож хоорондоо ярьдаг зүйл маань ёс суртхуунгүй, бидний татварт төлсөн мөнгийг идэж ханадаггүй мангас шиг болсон 77 муу түшмэд болж. Энэ УИХ-ын гишүүн тэр гишүүдийг хулгайч, дээрэмчид болохыг нь гарцаагүй батлах нотолгоог олсон боловч адилхан хулгайч сэтгэлээ бодоод гаргаж тавихгүй байна л гэнэ. Энэ сайд тэр сайдыгаа ямар аргаар албал таарах вэ гэж ТВ-ийн нээлттэй мэтгэлцээн явуулж байснаа гэр бүлийнх хамт автын ослоор устгавал зүгээр юм байна гэж шийдэж л гэнэ. Хариуд нь нөгөө сайд нь арай ч дээ би ямар тэгж зүгээр л алж болдог жирийн ард түмэн биш гишүүн тул харин ч өөрийг нь бүр уран гоё аргаар тонилгоно ч гэх шиг. Энэ түшмэл тэр түшмэлд УБ-ын 10 га газрыг сая доллараар зарсан нь арай дэндүү хямдхан байна ч гэх шиг. Энэ 76 түшмэд бидний татварт өгсөн мөнгийг жил бүр 250, 250 сая төгрөгөөр нь авч сонгуулийн сурталчилгаандаа хэрэглэнэ ч гэх шиг... Энэ үлгэр өндөрлөх нь байтугай улам л ой гутмаар орчин үеийн аймшгийн порно болон хувирч байна.

Харамсалтай нь энэ 77 муу түшмэл үлгэрт гардаг шиг угсаа залгамжлан бидэнд өгөгдсөн биш харин ч бид сонгож биднийг төлөөлж ард нийтдээ үйлчилж байг гэж томилсон төлөөлөгчид маань юм.

2,699,923-уулаа байж бид яагаад 77-хон муу түшмэлд дарлуулж мөлжүүлж доромжлуулж амьдарч байгаа юм бол. Арай нөгөө үлгэрт гардаг шиг баатар сайн эр хамуутай бор даагаа унаад нусгай бор хүүгийн дүрээр хэзээ ирж биднийг аврахыг нь хүлээж байгаа юм болов уу. Эрт урьдын цагт...

М.Э-ий 21-р зууны 7 оны 1 дүгээр сар


Б.Болдсайхан