Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, зураач Ц.Мөнхжин
2007 оны долдугаар сарын 18-нд “Манай орон хєгжиж байгаа, бvгдийг хараар будаж болохгvй. Жил ирэх дутам байшин барилга баригдаад л, гадаадын хvмvvс краны тоог тоолоод явдаг юм билээ”… гэж Vндэсний олон нийтийн телевизээр УИХ-ын гишvvн мэдэгдэж байна. Єнгєц харж, хэлбэр талаас нь ойлговол энэ vнэхээр vнэн, харин агуулгаар нь vзвэл амьдрал дээр ямар байгаа вэ?
Эдгээр барилгын дийлэнх нь тvрээсийн зориулалттай зочид буудал, баар, караоке, саун, массажийн vйлчилгээтэй, тэнд монгол охидоор мєнгє олох бизнес цэцэглэж байдаг. Мєн гадаадын зуун хувийн хєрєнгє оруулалттай гэх орон сууцны олон барилга сvндэрлэж, хятад ажилчид олноор ажиллаж, тэнд Монголын ой хєвчєєс тасдаж авчирсан залуу модыг тулгуур болгон хэрэглэж, ингэснээр ой мод утсаж vгvй болсоор байгаа.Гадаад, дотоодын компаниуд Монгол оронд эрдэс баялаг олборлон, лиценз наймаалж баяжиж байна.Ашгийг олон нийтэд яаж тэгш, шударгаар хvртээх талаар хvмvvс олон янзаар ярьж, “Хувьцаа хэлбэрээр хvртээнэ. Энэ хамгийн шударга гэж, эсвэл иргэн бvрийн дансанд тэнцvv хэмжээгээр мєнгє хуваарилж байх аргыг илvv шударга хэмээн Арабын болон зарим оронд газрын баялгийн ашгийг ингэж хуваадаг” мэтээр нотолж мэдээллийн хэрэгслээр олонтаа цацсан.
Эдгээрийн аль аль нь учир дутагдалтай учраас бvтэхгvй, тохиромжгvй хэлбэр гэж хэлмээр байна. Хэрвээ хувцас хэлбэрээр хvртээх гэвэл нєгєє л мєнгєтэй цєєн тооны хэсэг бvлэг, олигархи хувьцааг нь худалдаж аваад олон нийт бас л хоосон хоцрох болноо.
Vндсэн хуулиар бол ойн баялаг, ой мод бас л бvх ард тvмний ємч єє, тэглээ гээд хоёр сая 500 мянган хvнд хоёр хоёр гуулин огтолж єгєєд байж болох уу.
Vvнээс огт єєр эдийн засгийн арга бий.
Монгол Улсын одоогийн гvйлгээнд байгаа мєнгєн тэмдэгтийн солиализмын vед хэрэглэж байсан дэвсгэрт дээр “Банкны тэмдэгтvvд нь Монгол Улсын vнэт металл, гадаадын валют, бараа ба бусад активаар батлагдана” гэсэн vг байдаг байсан. Энэ юу гэсэн vг вэ гэвэл аль ч мєнгєн тэмдэгт нь тэр улсын сан хємрєгт байгаа баялгийг тєлєєлж буй цаас гэсэн vг. Тэрхvv баялгийг хэдий чинээ арвижуулна, тєдий чинээгээр уг цаасны vнэ цэнэ тодорхойлогдоно, ханш нь дээшилнэ. Дэлхий дээр одоогоор хамгийн єндєр ханштай мєнгєн тэмдэгт бол Английн паунд юм. Эндээс Англи хамгийн баян улс гэж ойлгож болно.
Улс гvрэн ийм агуулгаар баялаг хуримтлуулахын тулд алт болон бусад vнэт металл олборлодог уул уурхайг хєгжvvлдэг байна. Харин хуримтлуулсан баялгаа яаж зарцуулах нь тэр улсын хэрэг байдаг гэнэ ээ. Тєгрєгийн ханшаа єсгєх замаар, уг баялгийг шингээсэн ханшаар дамжуулан нийт ард тvмэн хvсээд байгаа баялгаас жигд хvртэх тэгш боломж ийнхvv нээгдэнэ. Харин хvн бvр хєдєлмєрлєсєн хєдєлмєрийнхєє ялгаагаар уг мєнгєнєєс хvртэх нь хамгийн шударга, эдийн засгийн зохистой хэлбэр мєн.
Гэтэл манайд хэрэг дээрээ vнэт баялгаа бусдад єгєєд оронд нь цаас авч, баялгийг хуримтлуулах огт боломжгvй гэрээ хэлэлцээрийг ашигтай гэж vзсээр ирсэн нь хачирхалтай. Тэр цаасаа эргээд цалин хєлс, тэтгэвэр тэтгэмж болгон тавьж, харахад баялгаа эргэлтэд оруулж байгаа боловч vнэн хэрэгтээ хоосорсоор л.
Эндээс Монгол оронд алт, эрдэс баялаг олборлоод байвч улс орон нь ер баяждаггvйн учир шалтгааныг харж болох биз ээ.
Хамгийн чухал нь манай тvшмэд єєр хоорондоо ухаанаа уралдуулахдаа биш харин гадаадын этгээдтэй, тэдэнтэй гэрээ хийхдээ мэргэн ухааны уран мэхийг уралдуулах, шинийг сэдэж, алсыг харсан бодлого л чухал.
Тєрийн тvшээ нар харин єєр хоорондоо ухаанаа нэгтгэж, нэмэрлэж, баяжуулж Монгол Улс єєрєє биеэ дааж, эрдэс баялгаа олборлох замыг хаймаар.
Тєрийн бодлогыг ингэж бvтээмээр.
Энэ бvхнээс vvдээд ажиглахад одоогийн Их хуралд тєрийн бодлого илт vгvйлэгдэж компанийн-олигархийн бодлого л явагдаж байна.
“Бай хуй жуар” гэдэг мєнгєн тэмдэгтийг дал, наяад оны vед Хятад улс юанийн зэрэгцээгээр гvйлгээнд гаргаж, юанийг ардын мєнгє гэж нэрлэдэг байлаа. Гадаадын хvмvvс валют солиход уг мєнгєн тэмдэгтийг сольж єгдєг, харин ардын мєнгийг сольж єгдєггvй байв. Юань “бай хуй жуар” хоёрын худалдан авах чадвар яг ижил, харин ардын мєнгєєр валют авч чадахгvй, “бай хуй жуар”-аар валютыг сольж болдог байлаа. Энэ жишээ бол тэр хэсэгхэн он жилvvдэд гадаад валют хуримтлуулах Хятад улсын тєрийн ухаантай бодлого байсан гэж хэлж болноо.
Товчоор хэлбэл, тєрийн бодлого нь баялгийг хуримтлуулах, баялаг бvтээх, баялгаа хамгаалах бодлого юм. Гэтэл манайд мєнгє тойрсон тэмцэл л явж байна. Ингэж дээрээ жийлцэж байх зуур эх орон эзгvйрч, байгаль сvйрч, ой хєвч шатаж, ус агаар бохирдож, эрдэнэт хvн vрэгдэж, гол горхи хордож, эрдэс баялаг, газар шороо гадны эзэмшилд очиж, ард олон зvдэрсээр Монгол Улс алийгаа алдаж байнаа.
Бас тєрийн бодлогыг бvтээх єєр нэг хvчин бол улс тєрийн намууд юм. Эд ер юу хийдэг вэ. Намаа санхvvжvvлэх нэг л аргатай. Компанийн захирлуудыг дэвшvvлж ирсэн уршигтай. Гэхдээ улс тєрийн намууд бизнесийн дэмжлэгийг авч болохгvй гэсэг vг огт биш. Гагцхvv тэдний ашиг сонирхлыг бодлогодоо тvлхvv анхаарах хэлцэл л байх учиртай юм.
Тvvхэнд ийм л байсан.
Бас тєрийн бодлогыг бvтээх нєгєє нэг сэнтий бол яах аргагvй тєрийн тэргvvн Ерєнхийлєгч мєн.
Тєрийн бодлогын томоохон чухал хэсэг нь баялгийг бvтээх явдал.
Хvн эх орондоо хvчээ єгч, аж амьдралаа дээшлvvлж сайн сайхан амьдрах, улс орноо хєгжvvлэхийн тулд баялгийг бvтээдэг.
Гэтэл Монголын дээд боловсролтой олон иргэд, охид хєвгvvд, ажлын ид эрч хvчтэй залуус гадаад оронд аяга таваг угаах, хог шороо шvvрдэх, vйлдвэрийн бараа боодол vvрэх, хvvхэд, хєгшид асрах зэрэг зvсэн зvйлийн хvнд хvчир хар ажил цуцахыг мэдэлгvй хийж, ар гэр рvvгээ 100, 300 доллар илvvчлэн илгээж, хараар амьдарч, агь гангаа санаж, бэтгэрч он жилvvдээ єнгєрєєж байна.
Vvнийг тєрийн єндєр албан тушаалтан тэр ч байтугай Ерєнхийлєгч маань Монголд оруулж байгаа хєрєнгє оруулалт гэж эндvvрч, нэрлэж БНСУ-д албан ёсны айлчлал хийсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр баяртайгаар мэдээлж байлаа. Энд би Ерєнхийлєгч маань бас л адил хувь хvн юм гэсэн агуулгаар алдааг нь залруулах санаатай дээрх жишээг дурдсанаас биш єєр ямар нэг атгаг санаа агуулаагvй гэдгийг хэлье.
Дээр дурдсан бvхнээс бид, олон нийт цаашид юуг сургамж болгон авах вэ? УИХ-д нэр дэвшvvлж байгаа хvмvvс нь компани-бизнес эрхлээгvй, тєрийн бодлого явуулах ухаантай, чин шударга иргэн байх учиртай юм байна гэж оюундаа баттай зоох цаг иржээ.
No comments:
Post a Comment