Monday, September 3, 2007

Эр хvнийг хайрлая

Хятадууд эрэгтэй хvvхдээ дээдэлсээр хvйсийн тэнцвэрт байдал нь нэгэнт алдагдсан учраас төрийн бодлогоор зохицуулалт хийн эмэгтэй хvний ач тусыг ухуулан таниулах болсон гэнэ.
Харин манайд эсрэгээрээ. Хэдийгээр Хятад шиг хvйсээр ялгаж хvvхэд гаргадаггvй ч манайхан охин хvvхэддээ боловсрол олгохыг илvvд уздэг болсон . За яахав. эрэгтэй хvvхэд хэзээ ч сурсан яадаг юм бэ гэж хойш тавьсаар хөвгvvд дээд сургуульд сурах байтугай дунд боловсролоо ч бvрэн эзэмшиж чадахгvй байна. Мєн хөвгvvд охидыг бодвол ажил хийж, эцэг, эхдээ дэм болох нь арай дээр байдаг учраас энэ нь ч тэднийг боловсрол олж авч чадахгvйд хvргэдэг байна.
Хөдөө орон нутагт нийт хvvхдийн 15 хувь нь мал маллах шаардлагатай учир сургуульд сурч чаддаггvй гэсэн судалгаа бий. Харин хотод 8,3 хувь гэсэн тооцоо байдаг. Мэдээж эдгээр хvvхдийн дийлэнх нь хөвгvvд. Дунд сургуульд болоод их сургуульд суралцагчдын дийлэнх нь охид байгаа нь хэн бvхэнд илэрхий. Хэдийгээр байнга дээд албан тушаалд ихэвчлэн эрчvvд ажилладаг хэмээн гомдоллож, жендер гэж ярьдаг. Гэтэл аль ч улсын хөгжлийг ахиулагчид эрчvvд байдаг гэдэгтээ маргах хvн vгvй биз. Манайд ч энэ ёс нэгэнт тогтсон. Хэдийгээр эмэгтэй хvн улс төр болоод бизнесийг салбарт өндєр амжилт гаргах чадвартай ч ажлаасаа илvv vр хvvхэд, ар гэртээ анхаарал тавьдаг нь ертөнцийн хууль болохоор яалтай.
Бид эрт дээр vеэсээ л эцэг хvн эр хvнийг дээдлэн малгай бvсийг нь бурхныхаа хажууд залж аавын ноён нуруунаас айл гэрийн амьдрал хамаардаг гэдэг байсан. Хэдийгээр эрт дээр vе шиг эрчvvдийг хоймортоо гараад бурхан шиг заларчихаасай гэсэндээ ийнхvv бичиж байгаа биш ч хийморилог байж, бvсгуйчvvддээ чирэгдэж биш, чирч яваасай гэж л хvсч байгаа юм. Манай улсын хувьд энэ янзаараа охиддоо илvv анхаарал тавьж хөвгvvдийн боловсролыг хойш татсаар байвал хэдэн жилийн дараа хөгжлийн асуудал хэрхэн яригдах бол. Энэ бол яах аргагvй асуудал болоод байгаа. Өнөөдөр их, дээд сургуульд суралцагчдын бараг 70 гаруй хувь нь охИд байгаа юм. Ялангуяа нийгмийн салбарын хичээлээр суралцагчид дийлэнх нь охид байдаг. Яалт ч vгvй цэрэг цагдаагийн сургуульд хөвгvvдийн эзлэх хувь дийлэнх байгаа юм. Vvнээс vvдэн гарч буй бас нэг сөрөг vзэгдэл бол охид өндєр боловсрол эзэмших тусмаа хөвгvvдээ голж, гадаадынхныг сонгодог болсон нь сvvлийн жилvvдэд илт ажиглагдаж байна.
Хэдийгээр Монголын эмэгтэйчvvд эрчvvдийгээ бодвол ялимгvй олон гэсэн статистик тоо байдаг ч энэ бол vндэсний аюулгvй байдлын хvрээнд яригдах асуудал болохыг vгvйсгэх аргагvй юм. Vндсэрхэг vзэл гэдэг монгол хvний цусанд шингэсэн зvйл. Тэгэхээр охидоо боловсрол эзэмшvvлээд л гадагш алдаад баймааргvй санагдах юм. Охид өндєр боловсрол эзэмшиж байгаа нь ирээдvйд vр хvvхэддээ сайн талтай ч эрчvvдээс илvv ихийг шаардаж байгаа учраас эрчvvд маань энэ нийгэмтэйгээ хэл нийлvvлэн алхаасай. Тэгж гэмээнэ монгол эр хvн гэсэн нэр тодорно.
Хvvхдэд багаас нь зөв хvмvvжил олгож байж ирээдvйд хэрэггэй хvн болгоно гэж онолдоод байдаг ч өсвөр насны хөвгvvд ихээр сургууль завсардаж, тvvгээр зогсохгvй траншейны хvн болсоор байхад нөгөө хvvхдийн байгууллага нь онолтойгоо зууралдсаар гадаадын буяны байгууллага л тэднийх нь хойноос хөөцөлдөөд гvйгээд байгааг хэрхэн тайрбарлах билээ. Энэ нь цаанаа давхар ашиг хонжоотой ч байдаг. Хөвгvvддээ хаана хаанаа анхаарал халамж тавих цаг нэгэнт болчихоод байна. Эцэг, эх нь, эх орон нь хөвгvvдээ гэх хэрэгтэй болж. Цэрэгт ирж байгаа хөвгvvдийгхуучин дарга нар өнөөгийн хvvхдийн яс муудсаар байна гэж голсоор. Эрvvл мэндийн vзлэгт нь тэнцэх нь цөөхөн болсон талаар эмч нар ч ярьж байна. Аргагvй шvv дээ. Насандаа ахадсан ажил хийсээр хөвгvvдийн минь нуруу бөгтийж, хаа тааралдсандаа унтаж, юу байгааг нь идсээр байгаад эрvvл мэнд нь авах юмгvй болоод байгаа юм чинь. Эх орноо мануулах цэрэг эрс хэрэгтэй л юм бол хөвгvvдээ хайрламаар.

Н.Бат


No comments: