Monday, September 3, 2007

Дээд Монгол

“Дээд монгол” гэж нэртэй монгол угсаатан байдаг гэдэг тухай монгол судлаач болж байсан би хvртэл саяхан болтол мэдэхгvй байсан нь ичгэвтэр бас гутамшингтай гашуун vнэн билээ. Харин “Хошууд монгол”, “Хєх нуурын монгол”, Гvш хаан гэвэл мэдэх хvн нэлээд хэд нэмэгдэнэ. Учир нь Дээд монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Харин удаах Хошууд, Хєх нуурын монгол гэдэг нэр харьцануй эрт vед хамаарч, бичиг сурвалжид их дурдагдаж тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн.

Бид эртний нэрийг нь мэдээд арай хожуухан бий болсон ардын дунд єргєн хэрэглэгддэг нэрийг нь мэдэхгvй байна гэдэг бол бид тvvх болоод єнгєрсєнєє дэндvv их нандигнаж тvvнийгээ мэдэхийг эрхэмлэх боловч тvvний хажуугаар мэдээллээ шинэчлэхгvй, орчин цагт болж байгаатай хєл нийлvvлэхгvй хоцрогдож байгааг харуулж байна гэлтэй. Энэ бол мєн л хvн судлалын єнгєрсєнийг биш харин илvv одоог судалж илтгэж мэдээлдэг бас нэгэн онцлог юм. “Дээд монгол” гэдэг асуулт биднийг монголын тухай хэр мэдэх вэ гэдэг асуултанд унагаж байгаа юм. Цааш нь тэгвэл бvр Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан монгол гэхчилэн олон монгол угсаатнуудын тухай асуултнуудад бид дараа дарааллан унах нь гарцаагvй. Бид єнєєдєр єєрсдийгєє хоёр сая таван зуун мянгуулаа л гэж боддог. Vнэндээ бид найм орчим саяулаа гэдгээ мэдэх хvн цєєхєн бизээ. Энэ тоо алтай язгуур хэлтэн, тvрэг угсаатнууд ч биш зєвхєн монгол угсаатны тоо юм. Арга ч vгvй дээ золоор нэрээ авч хоцорсон, улсаа тунхагласан нь найман саяасаа бид юм хойно омог бардам бусаддаа дээрэлхvv байх нь аргагvй ч биз, бас бидний амжилтыг энд тэнд толгой хоргодох бусад таван сая хагас монголчууд маань бахдах нь ч аргагvй биз. Харин бид бие биенийхээ тухай огтхон ч мэддэггvй нь гачлантай. Одоо дэлхий дээр нийт найман сая монгол угсаатан байдаг тухай мэдээ бий. Тvvний дєрвєєс таван сая нь хятад улсад аж тєрдєг. Тvvнийг нарийн шvvж vзвэл ядаж дєрвєн сая нь цэвэр монгол гэдэг (цэвэр монгол гэж юу билээ?). Vлдсэн нь соёлын хувьсгалын vед vнэн худал хэлж цєєн тоот vндэстэн байхын ашиг хонжоо бодож монгол гэж бvртгvvлсэн хятад иргэд эсвэл ураг холдож єєр vндэстэнтэй нийлсэн хvмvvс байж болно. Тэдний тухай бид хэр мэдэх билээ? Бид тэднийг Эрээн дээр наймаа хийж, Бээжинд монголчуудыг хууран мэхэлж мєнгє салгадаг гэж л мэддэг. Тиймээс бид тэднийг “Хужаа” гэж муучлан нэрлэдэг. Ихэнх монголчуудын хувьд дундад улс дахь бvх монголчууд “Хужаа” гэдэг нь тодорхой. Єєрєєр хэлбэл “хятад” гэсэн доромж утгаар бид хэрэглэх буюу уул гарал нь “наймаачин, худалдаачин” гэсэн утгатай хятад vг гэж дуулсан юм байна.. Бидний хамгийн ойрхон харилцаж чадаж байгаа нь наймаа арилжаагаар дамждаг. Євєр монголчууд ч гэсэн хvн л юм хойно наймаа хийлгvй л яахав, зарим нэг нь Эрээн, Бээжин хавиар эргэлдэлгvй ч яахав, зарим нэг нь наана цаана хэлж хэдэн бор юм ололгvй ч яахав. Энэ бол зєвхєн “Хужаагийн” хийдэг хэрэг биш харин ямар ч vндэстэн хэн ч хийж болох зvйл. “Хужаа” нарыг бvv хэл монголчууд єєрсдєє ч бие биенээ мэхэлж хэдэн бор юмтай болох нь элбэг vзэгдэл болоод байгаа. Євєр монголыг зурагтаар хальт харж даажигнах, Эрээн, Бээжин дээр хааяа тааралдаж ємд гутлын хэрvvл хийхээс єєрєєр бид тэднийг огт мэдэхгvй, тэр цєєхєн хэдэн тааралдаж байгаа хvмvvс бусад дєрєв, таван сая хvнийг тєлєєлж чадахгvй нь лавтай. Жинхэнэ Євєр монгол айлд хєдєє очиж vзсэн монгол хvн тоотой хэд байж чадах уу vгvй юу! Гэтэл vнэндээ тэдний ихэнх нь хєдєє мал маллаж, зарим нэг нь газар тариалан эрхэлж монгол байхын тєлєє vхтэлээ тэмцэж, хэл соёлоо биднээс илvv эрхэмлэдэг гэдгийг бид мэддэггvй. Тvvнээс гадна монголчууд бид дундад улс дахь бvх монголчуудыг бvгдийг нь “євєр монгол” гэж боддог. Дундад улс дахь монголчуудын ихэнх нь Євєр монголын єєртєє засах мужид байх боловч бvгдээрээ биш гэдгийг бид мэдэж байвал зохино. Дундад улсын бусад мужуудаар хэлэх юм бол, Шинжааны монгол, Леонингийн монгол, Сичиуаны монгол, Юнаны монгол, Шижаны монгол, Гансугийн монгол, Чинхай буюу Хєх нуурын монгол гээд бидний огт дуулаагvй сонсоогvй монгол угсаатнууд олон байдаг. Бид тэднийг бvгдэнгий нь “Хужаа” гэж гадуурхаад мэдлэггvй мэдээлэлгvйгээ гайхуулсаар байх уу? Саяхан нэг анд маань Америкт бид бvгд хятадууд болчихдог “Харууд намайг хятад гээд байхаар нь чи єєрєє Африкийнх уу гэж хэлж би уурлуулдаг юм” гэж хэлсэн нь санаанд бууж байна. Австралид ч хар арьстан уугуул хvмvvс бий шvv дээ. Vvний нэгэн жишгээр Дундад улсынх л бол “Хужаа” байж таарахгvй ээ. Xєх нуурын монголчууд буюу Дээд монголчууд Бидний нvдэнд ийм л нэгэн хувь зохиолтой vзэгдэх тєрєл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойт хэсгийн Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дєрвєн мужын дунд орших уугуул Тєвдvvдийн нутаг болох Чинхай буюу монголоор Хєх нуур мужид тєвд, хятад болон хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж тєрдєг Хавт Хасарын удам, тvvхэнд бол Хошууд гэгдэх дєрвєн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд юм. Монголчуудын асуудаг тэд монгол уу, монголоор ярьдаг уу, мал малладаг уу, айраг уудаг уу, тєвд болчихсон биз дээ, хятад болчихсон биз дээ гэх олон асуултууд яг л бид баруунд ирэхээр танай монголд байшин бий юу, машин бий юу гэдэг бvдvvлэгхэн гадаадынхны асуултуудтай адил юм. 2003 онд надад удаан хугацааны хээрийн шинжилгээний ажил хийх боломж тохион нэгэнтээ монгол дахь угсаатнуудаа судлах боломж єнгєрсєнд ч чамгvй гарч байсан ирээдvйд ч гарах тул энэ удаад гадны монголчуудыг судлах хvсэл тєрж Хєх нуурын монгол гэж бидний хамгийн бага мэдэх монгол угсаатнуудын нэгийг сонгон авсан билээ. Ингээд 2003-2005 оны хооронд нийт 13 орчим сар Дээд монголын малчин айлд амьдарч босон суун тэдний дунд судалгаа хийж дээрх бvдvvлэг асуултнууддаа хариу олсныгоо та бvхэнтэй хуваалцъя. Хєх нуур мужийн монгол гээд хэлэх нь бас тийм оновчтой нэрийдэл биш юм. Учир нь Хєх нуурт л гэхэд гурван єєр тvvхтэй, гурван єєр монгол угсаатан амьдардагийн нэг нь л Дээд монголчууд юм. Нєгєє хоёр нь Цагаан Монголчууд болон Баоаньчууд болно. Энэ гурван Монгол угсаатнуудын альных нь тухай ярьсан зах залгаа Гансу мужийн тухай бас дурдах шаардлагатай. Тэдний зарим засаг захиргааны нэгжийн хувьдаа Гансу мужид багтах нь нэлээд бий. Энэ хоёр мужид нийлээд Цагаан Монголчуудын хvн ам 150 000 орчим, Баоань 10 000 орчим, харин Дээд монголчууд 80 000 гаруй, vvнээс 70 000 гаран нь Хєх нуурт vлдсэн нь Гансугийн Сvбэй суманд бий. Товчхон дурдахад, Цагаан монголчууд 13-р зууны 1227 оны орчимд энэ газар дайлаар ирсэн Сvбэдэй жанжны цэргvvд гэлцдэг. Баоаньчуудын тvvх тодорхойгvй боловч Цагаан монголчуудынхтай тєстэй гэж судлаачид таамаглажээ. Тэд аль аль нь єєрийн бичиг vсэггvй боловч монголоор ярьдаг хэвээрээ. Дээд монголчуудын хэлэхээр тэдний дунд нэг сар суухад монгол хэлтэн хэн бололвч тєвєггvй ойлголцдог болно гэдэг. Нэгэнтээ Хєх нуурт гурван монгол бий тул Хєх нуурын монгол гэвэл чухам хэнийг нь хэлж байгаа нь тодорхойгvй нэрийдэл болчихно. Харин миний энд танилцуулах гэж байгаа угсаатан бол Цагаан монгол, Баоань биш харин Дээд монгол билээ. Дээд монголчуудыг Хошууд гээд шууд нэрлэвэл бас л учир дутагдалтай. Учир нь Дээд монголчуудын дунд олонх нь хошуудууд мєн боловч бас цорс, торгууд, цєєхєн халхчууд ч бий. Тэдний тvvхийн хувьд гэвэл монголчуудын мэдлэгт хамгийн ойрхон буух мэдээлэл бол Цогт Тайж уран сайхны кино юм. Энэ тvvхэн кино яг л Дээд монголчуудын Хєх нуурт хэрхэн ирсэн тухай єгvvлдэг. 17-р зууны дунд vед Тєвдийн бурхны шашин Гэлvг-па болон бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын мєргєлдєєн ширvvсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, тvvнийгээ ємгєєлєн дэмжиж Хєх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан гадуурхаж, тэр vеийн шарын шашны тэргvvн 5-р Далай ламын байр суурийг хєдєлгєж эхэлсэн гэдэг. Яг л энэ мєчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мєн тэд дотроо бэлчээр нь хvрэлцэхгvй багталцаж ядан байх тэр мєчид 5-р Далай лам дєрвєн ойрдын нэг Хошуудын хан Тєрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы халдалгаас хамгаалж єгєхийг хvссэн ажгуу. Энэ нь багтаж ядалцаж байсан тэдэнд аятай боломж болон таарч тєдєлгvй Тєрбайх албат иргэдээ дагуулан Хєх нуурын зvг жолоо залжээ. Ингээд бидний кинонд vзсэн шигээр Хєх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол тєвдийн шашны мєргєлдєєний тєлєє удам угшил нэгтнийхээ цусыг vзэж улаан хошуу болтол нь тулалдаж Тєрбайх ханы ялалтаар тєгссєн билээ. Харин Цогтын удам ийнхvv цєєхєн хэдэн халх болж энэ газар vдлсэн нь энээ. Vvнээс хойш Тєрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай лам Тєрбайх ханд шашныг дэлгэрvvлэгч Гvш хаан цолоор шагнасан нь одоо бидний хэрэглэх тvvний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд тєвд болон Хєх нуурын єндєрлєгт Гvш Хаан єєрийн Хошууд хаант засгийг байгуулан 70-аад жил оршин тогноод 1723-ны Гvш хааны ач Лувсандазан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мєхсєн байна. Тvvнээс хойш тэдний тєрєл нэгт монголчуудаасаа алслагдан салсан vндэстний мєхлийн ирмэгрvv чиглэсэн он жилvvд эхэлсэн гэхэд дэгсдvvлсэн болохгvй ээ. Одоо Хєх нуур мужид хоёр томоохон бvлэг Дээд монголчууд байх бєгєєд тэдний тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хvн Хуангнан Жэvд байдаг харин нєгєє vлдсэн нэг бvлэг нь олонх нь Хайши Жэvд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэv болон Найбэй Жэv буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бvлгийг дєхємхєн Тєвд болсон Тєвд болоогvй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд тєвдийн нєлєєнд маш их автсан бєгєєд одоо цєєхєн хэдэн єндєр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгvй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол vсэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Тэдний хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай тєстэй) боловч бидний хэлтэй маш хялбархан нэвтрэлцэнэ. Манай монголчуудын нэг маш бvдvvлэг нэгэн алдаа бол биднийхээс жаахан л ондоо аялгатай ярьж байвал монгол биш гэсэн ойлголт юм. Цаашилбал, энэ бидний социйлизмийн vед олсон их бага ястай болж талцан мєргєлддєг буруу зуршлаас болсон. Манай улс дахь бага ястнууд маань хавчин гадуурхагдахгvйн эрхэнд, халхчуудын наадам шоглоом болохгvйн тулд єєрсдийн хэл аялгаа хаяж халх хэл яалганд суралцсаны хар гайгаар бид єнєєдєр монгол л бол бидэн шиг ярих ёстой гэдэг бvдvvлэг ухаанд нэвтэрсэн юм. Vнэндээ бол ямар ч хэл олон нутгийн яалгатай байх нь жам ёсны хэрэг бєгєєд ингэснээрээ тэд гадуурхагдах нь огтхон ч байж болшгvй хэрэг. Харин ч Дээд монголчуудын дунд бидний єнєєдрийн оросжиж европжисон хэлийг бодвол уугууль байгуудаараа хэрэглэгдэж буй vгсийн сангийн арвин сан хємрєг бий. Орчин vед гарч ирсэн орос vг монгол арвин байдаг шигхятад тєвд vг элбэг байх нь ч ойлгомтой. Тvvнчлэн биднээс дутуугvй олон хvн Тєвд нэртэй байх нь ч элбэг. Дээд монголчуудын амьдарлын хэв маяг нь манай малчдийн нэгэн адил бэлчээр сэлгэж, ууланд оторлож жилдээ наад зах нь таван удаа буурь сэлгэн сарлаг, тэмээ хєлєглєн нvvдэллэдэг. Тєвд, хятадуудад шахагдан хамгийн бэлчээр муутай гэгдэх Цайдамын хотгор дахь цєлєрхєг газар шахалдан бууж бэлчээр хомсдсон тул хонь, ямаа голдуухан маллаж, vхэр, сарлаг, тэмээ, адуу аль болох цєєхєн байлгахыг хичээнэ. Цайдмын талаар монгол гэрvvд хамгийн багаар хоёр километер дутамд байх бєгєєд дєхєєд очвол зундаа айл бvр гаднаа гурван гэртэй, том цагаан гэр нь зочны гэр, бага бор гэр хоол сvv цагааны гэр, харин дунд гэр нь тэдний гол амьдардаг гэр байна. Гэрт яваад орвол эсгийн vvдтэй, газар давтан тэгшилж эсгий ширдэг дэвссэн монгол айл байх нь тэдний хувьд бол энгийн хэрэг харин ийм байна гэж тєсєєлж байгаагvй бидний хувьд хачирхалтай бахархалтай санагдана. Дээд монголчууд монгол улсын хvн ирсэн гэхээр чимээгээр бvгд ирж харахын хvслэн болж нэг л олон жил уулзаагvй ах дvv, тєрєл садан, анд нєхєр ирсэн мэт догдлох нь альч айлд орсон мэдэгдэнэ. Монгол л юм хойно хоймроо залж цай хоол болон мах чанаж, шинэ хонь гаргахдаа тулдаг нь хамгаас ихээр хvндэтгэж байгаагийн илрэл билээ. Арга ч vгvй дээ бараг бvх л Дээд монголчуудын хувьд хамгийн анх удаа уулзаж байгаа тэднийхээр бол “жинхэнэ монгол хvн” юм хойно гайхаж бахадмаар болдог биз. Тэд бусад монголчуудаас тасарч ирээд 350 орчим жил болоход анх удаа Дээд монгол малчин айлд ирж байгаа хvн нь судлаач миний бие болж таарсан юм. Манай 1930-аад оны тєгсгєлд болсон эсэргvvний vеэр дvрвэж дутаасан хэдэн лам нараас ондоо хvн энд бараг ирж байсангvй ээ. Ирсэн ч байлаа гэсэн малчин айлд саатаж буусан нь цєєн биз, хот газар vзээд, бурхан номонд бараалхаж хvрээ хийдээр л ороод гараа байлгvй. Зарим нэг нь ихэд гайхаж чухам яагаад манай энд хvрээд ирэв гэж дахин давтан итгэж ядан асууж гайхаж суух буюу нvдэнд нь танай улсаас биднийг тоож хэн ч хэзээ ч ирээгvй, ирэхгvй гэсэн гоморхон нутгаа мєрєєдсєн харц байх нь хотод яваад эргэж ирдэггvй хvvгээ хvлээж цєхєрсєн хєдєєгийн нэгэн настан эхийг санагдуулна. Тvргэн зантай нэг нь энэ санаагаа шулуухан хэлж талархаж, баярлаж, бахдаж байгаагаа хэлэн гар чанга атгах нь ч тохиолдоно. Барууны орнуудаар тэр буман хятадын нэг нь гэж vзэгдэн гоочлуулж эсвэл хятад, япон, солонгос, америк, европчуудын хувьд дэлхийг тэртээ нэгэн цагт алж хядаж мориний туурай дор давтсан зэрлэг бvдvvлэг балмад харанхуй хvмvvсийн удам, хєгжиж ядаж байгаа ядуу орны иргэн гэж адлагдаж явсан миний хувьд гэртээ ирснээс єєрцгvй санагдаж билээ. Хотод ч ялгаагvй оюутны зєвлєлийнхєнтэй уулзахаар очиход хvлээж догдолсон хэдэн залуучууд угтаж билээ. Хожин анд нєхєд болоод сонсоход монгол улсын хvн ирнэ гээд костюм ємсєж зангиа зvvгээд догдлон хvлээж байснаа єгvvлж байсан юм. Ингээд л нєгєє олон асуултууд єрнєнє. Энд ирсэн монгол хvн цєєхєн байдаг шиг Дээд монголоос Монгол Улсад очиж vзсэн хvний тоо хуруу дарам цєєн байдаг. Бид тэдний тухай хэр бага мэддэгтэй адил бидний тухай ч тэд маш бага мэднэ. Хамгийн тvрvvнд хvмvvс миний монгол хэл тэднийхтэй нэвтрэлцэж байгаад ихэд баярлан танайхан ингэж чам шиг ярьдаг уу, бидний ярьж байгааг мэдэж байна уу гэхчилэг асууна. “Жинхэнэ монгол хэлийг” ойлгож тэдний хэл ч биднийхээс их зєрєєгvйгээс “бид бас монгол хэвээрээ байгаа юм байна” гэж найдвар тасарчаагvйгээ олж мэдсэндээ догдлон хэдэн зуун жил бичиг vсэг, хэл, соёлоо хаягvйгээрээ бахархана. Монол бичгээр бичсэн ном гаргаж ирэн “энийг гарах уу” гэдэг л хамгийн аймшигтай асуултуудын нэг байлаа. Монгол Хэл Бичгийн Дээд Сургууль гэж нэг жижигхээн хувийн сургуульд гурван жил лекцээ монгол бичгээр бичиж тєгссєндєє баярлахын сацуу бид ямар vнэтэй юмаа хаяж энэ д асуултанд гадаадад явж байгаа олон монголчууд маань байнга унадагт харамсмаар санагдана. Цааш нь тэгээд танай улсад малчин олон байна уу, айраг цагаа элбэг vv, бэлчээр хvрэлцээтэй юу, малаа туугаад очиж болох уу гэхчилэн сонирхоно. Миний амьдарч байсан Зvvн Хошуу болоод орчмын нутаг баян таргандаа тооцогдох бєгєєд нэг айл дунджаар 600-700 малтай (vvнээс иэхдвэл бэлчээрийн даац хэтрэнэ), євєлжєєндєє 2-3 єрєє євлийн байшинтай, дулаан малын хашаатай, хятад, хотон эсвэл тєвд малчинтай, машинтай, мотоциклтай, цахилгаан vvсгvvр мотортой, нарны туяагаар ажилладаг гэрэлтэй, кабелийн олон сувагтай зурагттай, VCD тоглуулагчтай, гар утастай, гэртээ утасгvй антениар долгион хvлээн авч дамжуулдаг суурин утастай, ямаа, тэмээний нолууран хєнжилтэй тэр нь бараг манай зарим хотын айлаас цэвэрхэн тийм л айлууд байдаг. Энэ бол баян айл биш харин амьжиргааны дундаж тvлшин юм. Мэдээж ядуухан айл байлгvй яахав, малаа бараад модоо барсан нь цєєхєн боловч таарна, гэхдээ Хєх нуур мужийн тєв Шинин хотод гуйлга гуйдаг, хятад, хотон, тєвд олон vндэстнvvд байвч монгол байдаггvйд тэд бахархана. Бидний л нєгєє дутаад vгvй болоод байна гэх настнаа хvндэтгэж нялхасаа хайрладаг тэр ёс хэв хэвээрээ байх нь сайхан. Бид монголд хєдєє судалгаагаар явахад сум, аймаг орон нутагт согтуу “нутгийн индианууд” нэг бус удаа тааралдаж тєвєг чирэгдэл болдог тэр суртахуун огт vгvй. Гадны зочинг хvндэтгэж тусална уу гэхээс ая тухыг нь алдуулах нэг ч алхам гаргахгvйг хичээх нь бидний яриад байдаг жинхэнэ монгол зочломхой ёс байлаа. Айлд морьтой яваад очиход гэрий эзэн эзэгтэй хоёр vvдэндээ гарч угтаж авах бєгєєд арай залуу эсвэл хvvхэд нь нь ирж зочноо мориноос нь буулгаж морийг нь уяан дээр аваачиж уяадаг монгол ёс маань тэнд л байдаг байна. Энэ мэтчилэн тэднийг биднээс ч илvv монгол гэдгийг оочоод баршгvй ээ. Тэдний ирээдvй энэ амьдрал шигээ гэрэлтэй бишээ. Тэдний нэгэн хэсэг нь нvдэн дээр нь харсаар байтад хальж урсаад Тєвд болчихсоныг тэд маш сайн мэднэ. Тєвдvvд тэднийг бэлчээрийг булаан дайрч vндэстний тооны олноор сэгээ сэтгээгvй шахаж гадуурхаж байгааг ч мэддэг. Бидний тєвдийн тухай тєсєєллєєс тэс ондоогоор Тєвдийг тэд дайснаа мэт харахаас аргагvйд хvрчээ. Нэг л єглєє хувьчлаад авчихсан євєл, зун, хавар-намрын бэлчээрийнх нь аль нэг дээр буланд нь тєвдийн хар “банаг” (сарлагийн хялгасаар сvлжиж нэхсэн дээвэртэй тєвдийн асар) барьчихсан хэдэн сарлагаа бэлчээчихсэн байдаг ажээ. Хэлээд нvvхгvй долоо хононо, сар болно, жил болсны дараа “энэ чинь миний бэлчээр” гээд нvvдэггvй гэнэ. Дарга цэрэг болоод заргалдвал бvгд тєвд, хятад дарга нар тул аргагvйн эрхэнд бэлчээрээ алдана. Ийм тvvх олон гардаг тул тєвд, монгол, хятад гурав газрын тєлєє жинхэнэ тулалдана, зодолдоно, ингээд vрэгдсэн алуулсан хvмvvс ч олон бий. Хєдєє суух цєєн тоот vндэстэн тул хоёр хvvхэд л гаргана. Хоёр хvvхдийн нэг нь л тусдаа гараад мал, бэлчээрээ євлєн vлдэнэ. Мал байвч бэлчээр vгvй нутагтаа vлдэж малчин болж монголоороо vлдэх боломжгvй тул нєгєє нэг нь хот орно сургуульд сууна, ажил олж хийнэ хятад болно. Аль сайн ажил олж хийнэ тєдий чинээ хятад хэл бичиг соёлд нэвтэрхий байхыг шаардана. Єєєрєєр хэлбэл, Дээд монголд монгол хэвээрээ vлдэнэ гэдэг бол малчин байнаа эсвэл сумын бага сургуульд багш болно л гэсэн vг. Vvнээс илvv хєгжил гэдэг бол тэдний хувьд хятад болно гэсэн vг. Тэдэнд монголоороо vлдэх сонголт vгvй, харин тєвд эсвэл хятад болох сонголттой. Олон хvмvvс нэгэнтээ нэг юм болох ёстой монгол байж чадахгvйгээс хойш хєгжиж хvчирхэгжиж байгаагаар хятад болох сонголтыг єєрийн эрхгvй хийнэ. Vvнд хатадын буруу ч байхгvй. Энэ улс хєгжлийнхєє жамаар л хєгжиж байна. Даяарчлал хотжилт бvх дэлхий нийтэд явагдаж байгаад хятадыг буруутгах аргагvй. Харин хотод монгол сургууль гэж vгvй. Наяхан мянган монголд хэн сургууль байгуулах зєвшєєрєл єгєх вэ дээ. Єглєє ч гэсэн монгол дунд сургууль тєгссєн хvvхэд тэр олон хятадтай уралдаад сайн сайхан мэргэжил амьдралд чадах билvv. Харин хятад сургуульд нь суугаад хятад болоод vзэлцвэл хавьгvй дээр болно. “Хар Тєвд нэг боллоо, хар Хятад хоёр дахиа болох тавилантай юмуу бид” гээд миний ємнє нулимстай хэлсэн Дээд монголчууд хэд байснийг хэлээд яах билээ. Ингээд монгол гэдэг нэртэй болгон хомсдоод, хавчигдаад vгvй болоод ирэх тусам тєдий чинээгээр тvvндээ хайртай болж, хvсэж vгvйлэх нь ихсэж, бие сэтгэл, явдал суудлаараа улам монгол байхыг эрхэмлэдэг ажээ. Яг л ийм болохоор Монгол Улсад vхэхээсээ ємнє очиж vзэх чин хvсэлтэй хvмvvс маш олон. Энд Дээд монголчууд ингэж суухад тэнд тэдний “монгол” гэдэг нэрээр нэрлэгдсэн бvхэл бvтэн улс байх нь юутай сайхан юутай бахтай. Дээд монгол оюутнууд Тєвд оюутнуудтай муудалцвал “дэлхий дээр Тєвд гэдэг нэртэй улс байдаггvй харин Монгол гэдэг нэртэй улс байдаг” гэж омгорхож ганц дуугvй болгодог гэдэг. Хєх нуурт очитлоо би єєрийгєє хэрдээ vндсэрхэг vзэлтэй, эх оронч гэж бодож байлаа. Харин одоо бол огт vгvй. Дээд монголчуудтай харьцуулвал миний vндэсхэрхэг vзэл хаана нь ч хvрэхгvй. Vндэсхэрхэг vзэл гэдэг яг л энэ мєчид туйлдаа хvрдэг бололтой. Ийм их сэтгэл євєрлєн тэдний аз нь шовойсон нэг нь Монгол Улсад очино. Харин бид ємд гутлын хэрvvлээ хийж нєгєє л єчvvхэн мэдлэггvй ухамсраараа тэднийг “хужаа” гэж хэнэг ч vгvй гадуурхаж биднийг чинь сэтгэлээсээ дэмжигч таван саяа хагас хvнийг єєрєєсєє тvлхэж байдаг нь євєр монголын хvн судлаач эрдэмтэн Урадын Булагийн “халх тєвтэй нэгтгэн нийлvvлэгч бус харин тvлхэн гадуурхаж задлан бутаргах” vндэсхэрхэг vзлийн онол єєрийн эрхгvй санаанд орж ирж байна. Дvгнэлт Дээд монгол бол Дундад Улс дахь бусад монголчуудын ганцхан жишээ бєгєєд цаашид бид таниж мэдэж байвал зохих олон монгол угсаатан байгаа. Энэ асуудал Дундад Улсаар зогсохгvй дэлхийн бусад улсад, хамгийн наад зах нь Орост буй, Халимаг, Буриадуудын асуудал мєн юм. Vvнээс vзвэл бидэнд бусад монголчуудаа танин мэдэх зайлшгvй шаардлага байгаа бєгєєд vvнд нийгэм-соёлын хvн судлалын ач холбогдол яахын аргагvй шаардагдана. Ийнхvv гvнд нь орж мэдэрсэн ямар ч монгол хvн дахин “хужаа” гэдэг vгийг хэлэхдээ болгоомжилдог бас тэгж хэлж байгаа хvнээс ичдэг болох байхаа. Тэд биднээс юу ч хvсээгvй ээ, зєвхєн “хужаа” гэдэг vгээ зєв хэрэглэж сурaхыг л хvсэж байгаа.

Д.Бум-Очир


No comments: