Болдсайхан эмч
Хэдийгээр улс төрийн онолчид Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь: олон талт гадаад бодлого, НҮБ болон бусад олон улсын байгууллагын гишүүнчлэл, эдийн засгын харилцаа, 3 дахь хөршүүд, ардчилал гээд олон зүйлийг дурьддаг боловч хамгийн гол хүчин зүйлээ мартсан мэт заримдаа санагддаг.
1. Хүний түүхэнд дахин дахин мандан бадарч дэлхийн хувь заяанд нөлөөлж байсан цөөхөн үндэстэн угсаатан байдаг. Түмэн хүний дотор цөөхөн лидер төрдөг шиг л. Монгол, Хятад, Ром, Грек, Англосаксон, Түрэг, Энэтхэг гээд л бараг болох байх. Алтан улс, Чин гүрнийг байгуулж байсан агуу их манж үндэстэн, Фароаны мисирүүд, Майя, Инк, Ацтекийн их гүрний ард түмнүүд одоо нэгэнт дурсамж болон алга болсон байна. Бусад үндэстэн харьцангуй бага нөлөө үзүүлж байсан. Олон олон үндэстэн, угсаатан газрын хөрснөөс арчигдан алга болж, бусдад уусч, бусадтай нийлэн шинэ үндэстэн угсаатан бий болжээ. Харин эхэнд дурдсан хэдэн угсаатан л үлэг гүрвэл мэт мянга мянган жилийг туулан оршин тогтносоор байна. Англосаксон мэт залуу угсаатан одоо дэлхийг эдийн засаг, соёл, цэрэг зэвсэг, улстөрийн хувьд ноёлж, эртний угсаатанууд англосаксоний дүрмээр дөнгөж тоглож сурч эхэлж байна.
Солонгосын хойгоос Каспийн тэнгис хүртэлх ЕврАзийн их тал нутагт ээлжлэн ноёрхож, өмнө зүгийн суурин иргэншилт Энэтхэг, Хятад, Төвд, Перс, баруун зүгийн Ромын эзэнт улс, Европийн улсуудтай харилцан ертөнцийн тэнцвэрийг бүрдүүлж явсан, алс эртний гарвал угшил нэгтэй Монгол, Манж, Түрэг 3 их угсаатанаас нэг нь одоо мөхөж устан, нөгөө нь суурин соёлтой олон улс болон задарчээ. Монголчууд ч бас гол цөм цөөнх нь л Монгол Улс болж, үлдсэн нь хөрш улсуудад хэдэн хэсэг болж захаасаа сэмрэн уусч, зарим нь бүр хэл соёлоосоо ондоошин алсарч байна.
2. Дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй нөлөөлж, хүн төрөлхтөний зам мөрийг өөрчилж, хувьсгаж явсан Монгол, Хятад угсаатан бидний мэдэхээр л 6000 жилийн турш л зэрэгцэн оршиж алалдан тэмцэж, найрамдан амсхийж ээлжлэн хүчирхэгжиж, зөрж сульдан өнөөдрийг хүрсэн.
Хятадууд: Шан, Сүй, 7 улс, Цин, Хан, Тан, 6 улс, Сүн, Мин, олон муж, БНХАУ, Монголчууд: Хүннү, Сяньби, Жужан, Тоба, Кидан, Их Монгол, 6 түмэн, 4 ойрад, Монгол Улс гээд найм найман удаа төр улс, их гүрэн байгуулж өнөөдрийг хүрчээ. (Энд монгол угсааны их төр улсууд болох Зүүн Гарын хаант улс, Алтан Орд, Хүлэгийн Их Гүрэн, Цагаадайн Улс, Төмөрийн улс, Их Могол Гүрэн зэргийг оруулаагүй нь буруу ч болов уу) Хүчтэй нь хүчгүйгээ эрхэндээ оруулах гэж хүчлэн тулж, хүч тэнцсэн үедээ найрамдан эвлэрч байлаа.
Хятадууд Их Хэрэм байгуулан, үеийн үед хэдэн зуун мянган цэрэг хойт хил дээрээ суулган Цин, Хан, Тан, Мин гүрнүүд нь Монгол угсаатантай тэмцэлдсэнээс эдийн засгийн хувьд дампууран унаж байв. Хан, Сүн улсууд монголчуудад эзлэгдэн мөхөж байлаа. Гэхдээ монголчуудын захиргаанд Юань гүрний үед түүхэндээ дахин хоёрдахь удаагаа нэгдэж, манжуудын сэлмэн дор Мин улс сөгдөж, эцэст нь цэцэглэн хүчирхэгжиж нэг үндэстэн болон бүрэлдэж байлаа.
Монголчууд сульдсан үедээ баруун зүг Каспийн тэнгис, Европ хүртэл, хойшоо Байгал нуурын эргэн тойронд нүүдэллэн одож, заримдаа зуун зуунаар нуугдан бүгэж хүчирхэг болох цагаа хүлээн амьдарч, Кашмир, Солонгосын хойгт хятадуудтай 2 жигүүр булаацалдан, Хөх нуур, Төвд, Торгоны замын стратегийн өндөрлөгүүдийн төлөө тэмцэлдэж явлаа.
3. Монгол, Хятад хоёр угсаатан 20-р зуунд 1911 оны Манж Чин Гүрний мөхлөөр нэгэн зэрэг тусгаар тогтнолоо олоод зуу шахам жил хөгжил дэвшил, мандан бадрах замаар зуузай холбон уралдаж явна. 1911-1949 оны хооронд зэвсэг зөрүүлж үзлээ. Одоо найрамдалтай байна. Яг мянга мянган жилийн турш найрамдах үедээ нээдэг байсан хилийн боомтууд нээгдэж монголчууд малын түүхий эдээ, хятадууд бэлэн бүтээгдхүүнээ солидог уламжлалт худалдаа хэвээр. Ганцхан том ялгаа нь 2000 жилийн турш 2 улсын хил Цагаан хэрэм байсан бол одоо их л хойшилж монгол нутгийн урд 1/3-р хиллэх болжээ. Гэхдээ Монгол нутгийн тэр урд 1/3-д ба хойд 1/3-д өмнөт ба буриад, урианхай монголчууд амьдарсаар л байна.
4. Улстөрчид ярих нь улс үндэстэнүүд цэрэг зэвсгийн хүчээр нэгнийгээ эзэлдэг цаг өнгөрсөн гэх. Гэхдээ үеийн үед цэрэг зэвсгийн хүчээр биш үргэлж л эдийн засаг, соёл, эр зориг, дипломат аргаар хүчирхэгжсэн нь нөгөөгөө цэргийн хүчээр эзэлж байсан биш гэж үү? Яг л өнөөдөр АНУ-аас Ирак, Афганыг дайлсан шиг. Өнөөдөр ч дэлхий дахин улс үндэстэнүүд дайтсаар байгаа биш үү? Монгол Хятад хоёр л гэнэт тасархай соёлжиж хүн хүнээ алахаа больж, улс улсаа дайлахаа байсан хүн төрөлхтөний шинэ эрин үеийг эхлэх гэж байгаа юм болов уу? Эсвэл бид л өөрсдийгөө хуурч элсэнд толгойгоо шургуулан нуугдах тэмээн хяруул болж байна уу?
Энэ 2 угсаатан нэг нэгнийгээ эзлэн дарах түүхийн мөчийг байтугай нэг нэгнийгээ аятайхан шоглочих далимыг ч алдалгүй 6000 жил өнгөрсөнсөн уул нь.
5. Хэдийгээр улс төрийн онолчид Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь: олон талт гадаад бодлого, НҮБ болон бусад олон улсын байгууллагын гишүүнчлэл, эдийн засгын харилцаа, 3 дахь хөршүүд, ардчилал гээд олон зүйлийг дурьддаг боловч хамгийн гол хүчин зүйлээ мартсан мэт заримдаа санагддаг.
Тэр нь 1-р хүчин зүйл буюу монголын бүс нутаг юм. Төв Монгол Улсыг тойроод нийт 4 сая шахам км кв монгол нутаг дээр 8 сая шахам монголчууд амьдарч байна. Одоогоор хэдий тэд хүний эзэмшилд даруу дуугүй амьдарч байгаа ч гэсэн монгол угсаатаны цохилох зүрх нь болсон төв Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө аюул заналд учирвал бүх монгол угсаатан босон тэмцэнэ гэдэгт эргэлзэх хэрэг үгүй болов уу. Эс бөгөөс угсаатаныхаа хувьд мөхөж манж, майя, инкүүдийн араас одох болно гэдгээ хувь хүний биш харин үндэстэний ухамсарын төвшинд далд ухамсардаа сэрэх болно гэдэгт би итгэж явдаг. Өөр арга байхгүй. Нэг бол тэмцэж босоод амьд үлдэх эсвэл угсаатаны хувьд арчигдан цэвэрлэгдэх.
6. Бид 6000 жил оршин тогтож мандан хүчирхэгжих, бууран доройтохын жам ёсны зовлон жаргалыг амсаад дахин мандан босох замдаа ороод 100 жил болж байгаа эртний угсаатан. Захаасаа сэмэрч төвөөсөө босож яваа угсаатан. Одоо дахин мандан хөгжихгүй бол устах жагсаалт улаан номонд орно гэдгээ ч ухамсарлаж байгаа үндэстэн. Бидэнд сонголт байхгүй. Төв монголдоо төвлөн цуглаж хүчээ хуримлуулах ганц л зам үлдсэн. Монголчууд хувь хүн бүрийнхээ хувьд ч бай нийт угсаатаныхаа хувьд ч бай нугаршгүй эр зориг, бусдаас илүү сэтгэх ухаан, нийлж хүчирхэгжихээс өөр ямар ч сонголт байхгүй. Бусдаас илүү эр зориг, ухаан. Энэ л бидний үндэстэнийхээ хувьд амьд үлдэх ганц зам. Баатар эрсийн эх орон Монгол 9 дэхээ мандан бадрах болно. Тэнгэр мэднэ.

No comments:
Post a Comment