
Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн 5th Avenue гудамжинд байрлалтай Apple компанийн дэлгүүрт удахгүй буюу Баасан гаригт зарагдаж эхлэх iPhone-д очерлосон 100 орчим хүн өдөр хоног тоолон гадаа нь унтаж, тэр хавиар амьдарч байна. "iDay" буюу iPhone худалдаанд гарах өдөр тус бүтээгдэхүүний хамгийн анхны худалдан авагчид болох тул нойр холоо хасан байж гадаа унтан өдрийг өнгөрүүлж буй тэд бас л сонирхолтой хүмүүс. Зарим нь майхан засаад дотор нь унтаж байгаа бол зарим нэг нь шууд л сонин дэвсээд унтаж байна. Хамтдаа тоглоом тоглож, өдрийг бас ч гэж зугаатай өнгөрүүлнэ. Шинэ гар утас худалдаанд гарах мөч ойртох тусам тэд догдолж байгаагаа илэрхийлж байлаа.



No comments:
Post a Comment