Хэрэв хvн ам зvй нь хувь тєєрєг юм бол хvн амын шилжилт хєдєлгєєн нь тvvхийн хєдєлгvvр, геополитикийн нэгэн тєрлийн зэвсэг мєн билээ. Єнгєрсєн зуунуудад хvн амын єсєлт, эдийн засгийн нєхиєл байдал, Засгийн газруудын бодлогоос шалтгаалж грекууд, жvvдvvд, германы овог аймгууд, скандинавын нордикууд, тvрэгvvд, орос, хятад болон бусад нь олон vндэстэн шилжин суурьших их давалгааг vvсгэсэн билээ. Зарим тохиолдолд шилжин суурьшилт нь харьиангуй, тайван явагдсан бол заримдаа цус урсгаж хvчирхийлэл дагуулж байжээ. XIX зууны европчууд хvн ам зvйн довтолгооны мастерууд байлаа. 1821-1924 оны хооронд 55 сая европ иргэн хилийн чанадад цагаачилсны 35 сая нь Америкт шилжин суурьшжээ. Єрнийнхєн ийнхvv нvvдэллэхдээ хvн ам бага суурьшсан газруудыг нээн олж эзлээд суурьшсаныхаа дараа уугуул иргэдийг нь боолчилдог байв. Єрнийнхнийг иэиэглvvлэн хєгжvvлсэн хамгийн чухал хvчин зvйл нь ХV1-ХХ зуунд vргэлжилсэн хvн экспортлох vзэгдэл гэж vзлэг.
XX зууны сvvлч vед цагаачлал шал єєр, илvv том хvрээг хамран геополитикийн шинжийг илт шингээж давалгаалав.
1990 онд албан ёсны бvртгэлтэй олон улсын цагаач 100 сая, дvрвэгсэд 19 сая, хууль бус цагаач 10 гаруй саяд хvрсэн ба тvvнээс хойш энэ тоо єссєєр эдvгээ хэд хvрснийг нэг мер болгоогvй байна. Колоничлолын задрал, шинэ тєр улсууд бvрэлдэн тогтох vйл яви, мєн хvн амыг шилжин суурьшихыг дэмжсэн буюу хvчилсэн бодлогоос цагаачлалын шинэ давалгаа vvдэлтэй. Модернизаи, технологийн дэвшлийн vр дvн ч гэж vзэж болохоор.
Тээврийн салбарт гарсан дэвшил цагаачлалыг улам хялбар, хямд, хурдан болгосон бол харилцаа холбооны хєгжил ажил олох боломжийг нь нэмэгдvvлж цагаачид болон тэдний эх нутагтаа байгаа гэр бvлийнхний хооронд байнга холбоотой байх боломжийг бvрдvvлсэн. XIX зууны єрнєд дэхэлийн засгийн хєгжил нь цагаачлан гарч, шилжин суурьшлийг дотооддоо хєхиvлсэн бол XX зуунд єрнийн бус нийгмийн эдийн засгийн хєгжил нь яг тиим цагаачлалыг єєгшvvлсээр байна. Ер нь цагаачлал гэдэг нь єєрєє єєрийгєє vvсгэдэг vйл явц юм. Геополитикийн америк судлаач Майрон Вайнэрын хэлснээр "Хэрэв цагаачлах хєдєлгєєний хууль гэж байдаг бол, цагаачдын урсгал нэг л эхэлсэн бол єєрийнхєє чиглэлийг єєрєє тогтоодог цагаачид ардаа vлдсэн найз, хамаатан садандаа хэрхэн цагаачлах талаар мэдээлэл єгч арга замыг нь зааж, байр сууц олоход нь тусалдаг". Ингэснээр Вайнэрынхаар, vр дvн нь "цагаачлалын глобал хямрал"-ыг vvсгэнэ.
Єрнийнхєн цємийн зэвсэг дэлгэрvvлэх явдлыг байнга идэвхтэй эсэргvvиэж ардчилал, хvний эрхийг дэмждэг. Харин цагаачлалын талаархи vзэл бодол нь XX зууны сvvлийн 20 жилд цагаачдын єсєн нэмэгдэж байгаа давалгаатай зэрэгиэн тогтворгvй, бас єєрчлємтгий байна. 1970-аад оныг хvртэл Европын орнууд ерєнхийдєє цагаачлалыг дэмжиж, ялангуяа Герман, Швейиар ажиллах хvчний хомсдлоо нєхвєрлєх vvднээс дэмжиж байсан. АНУ-д 1920-иод онд тогтоосон европ цагаачдын хязгаараа 1965 онд иуилаж, хуулиудаа эргэн vзэж шинэчлэн 1970-1980-аад онд цагаачдыг асар ихээр нэмэгдvvлж, цагаачлах шинэ сувгуудыг гаргаж ирсэн. 1980-аад оны сvvлчээр ажилгvйдэл єндєр тvвшинд хvрч "европын бус" цагаачдын тоо эрс нэмэгдмэгц Европынхон европ єнигєєсєє цагаачдад хандаж, бодлогоо эрс єєрчилсєн ба хэдэн жилийн дараахан иймэрхvv хандлага АНУ-д газар авсан юм.
XX зууны сvvлч vеийн цагаач болон дvрвэгсдийн дийлэнхи нь єрнийн бус нийгэм дотор Нэгээс нєгєє рvv шилжин суурьшсан хэлбэртэй явагдав. Барууны улсууд руу XX зуунд шилжин цагаачлагчдын тоо XIX зуунд барууны ертєниєєс шилжиж суурьшсан тэр хэмжээнд ойртож очжээ. 1990 оны тооиоогоор нэгдvгээр vеийн цагаач АНУ-д 20 сая, Европт 15.5 сая, Австрали, Канадад 8 сая хvн байсан бол Европын голлох орнуудын хvн амын дотор эзлэх цагаачдын хувь хэмжээ 7-8 хувьд хvрч байв. 1994 онд АНУ-ын хvн амын дотор эзлэх цагаачлын тоо 8,7 хувь болж 1970 оныхоос хоёр дахин нэмэгдсэн ба Калифорни муж улсын хvн.амын 25 хувь, Нью-Йоркийн 16 хувийг эзлээд байв. 1980-аад онд АНУ руу. 8.3 сая хvн нэвтэрсэн бол 1990-ээд оны эхний дєрвєн жилд 4.5 сая хvн нэвтэрч орсон байх жишээтэй.
Єрнийн бус орнуудаас шинэ цагаачид vндсэнлээ бvрдэж байна. 1990 онд Германд байнга оршин суудаг тvрэг цагаач 1.675.000, араас нь Югослав, Итали, Грекийн цагаачид дараахи байруудыг эзэлж байлаа. Итали дахь цагаачдын голсуваг нь Марокко, АНУ (итали гаралтай америкчууд их хэмжээгээр байсан), Тунис, Филиппин болж байна. 1990-ээд оны дунд vед Францад 4 сая, Баруун Европ даяар 13 сая мусульман шашинтан амьдарч байсан тооцоо бий. 1950-иад онд АНУ-д очсон цагаачдын гуравны хоёр нь европ, канадчууд байсан бол 1980-аад онд цагаачдын 35, тvvнээс ч их хувийг азийнхан, 45 хувийг латин америкчууд эзэлж, 15 хvрэхгvй хувь нь Европ, Канадаас очиж суурьшжээ. АНУ-д хvн амын ердийн єсєлт маш бага, Европт бараг "0"-той тэниэнэ. Харин цагаачдын дунд тєрєлтийн хувь хэмжээ єндєр, ингэснээр барууны нийгмийн ирээдvйн хvн амын єсєлт тэднээс нэн хамааралтай байх тєлєвтэй. Арми танкаар бус, єєрсдєєс нь шал єєр хэл, шашин, соёлтой цагаачдад эзлэгдэж, єєрсдийнх нь ажлын байр, газар нутгийг эзэгнэж, нийгмийн халамжийнх нь системд хамрагдан, амьдралын хэв маягт нь заналхийлнэ гэх айдаст европчууд улам бvр автах болжээ. Эрдэмтэн Стэнли Хоффманы бичсэнээр хvн амын єсєлт унасан иймэрхvv гаж vзэгдлээс vvдэлтэйгээр иргэншлийн зєрчилдєєн vндэсний онцлогоо хадгалж vлдэх эсэх айдас бий болдог аж.
1990-ээд оны vеэс эхэн vед Еврод руу очсон цагаачдын гуравны хоёр лалынхан байснаас Европын цагаачдын бодлого мусульман цагаачдын тоог хязгаарлахад чиглэж байна. Vvний учир шалтгаан нь хvн ам зvйн бодлогоос vvдэлтэй. Баруун Европын тєрєлтийн 10 хувийг цагаачид эзэлж, Брюссель дэх тєрєлтийн 50 хувийг араб эцэг, эхийн vрс эзэлж байна. Мєн энд соёлын учир шалтгаан ч бий. Герман дахь Туркийн, эсвэл Франи дахь Алжирийн лалын шашинт нийгэмлэг суугаа орныхоо соёлтой огтхон холбогдоогvйгээр vл барам тэгж холбогдох шинж тэмдэг єчvvхэн ч алга. Европын хамтын ниигэмлэгийн бараг 13 лахь vндэстэн нь болчихоод буй Европын мусульманы энэ нийгмээс бvх Европ айж балмагдах болсныг 1994 онд судлаач Жан Мари Ломэнах анхааруулахдаа "Гадаадынхныг хvлээн авдаг Европын жишиг нэлээд сонгож шилсэн байдалтай. Францчууд Аорнодоос ирэх польшуудад тєлийлєн санаа зовдоггvй. Учир ньтэд хаашдаа европчууд бєгєєд католик шашинтнууд. Ихэнхи тохиолдолд араб бус африкчуудаас айдаггvй, тэднийг vзэн яддаггvй. Дайсагнасан харилиаа ихэнхдээ лалын шашинтнуудад шууд чиглэдэг. "Immigre" (цагаач) хэмээх франц vг нь одоо Франиын хоёр дахь том шашин болох лалын шашинтай зэрэгисэн синоним болж, Франиын тvvхэнд гvн ул мєрєє vлдээсэн угсаатны ба соёлын расизмын тусгал vг болжээ" гэжээ.
Гэвч францчууд бол аль ч утгаараа ялгаварлан гадуурхагч гэхээсээ арьстны хувьд ч, соёлын хувьд ч цэвэр ард тvмэн юм. Франи хэлтэй африкчуудыг тэд хууль ёсны дагуу хvлээн зєвшєєрдєг боловч мусульман охидыг гивлvvр зvvж сургуульд очихыг хvлээн зєвшєєрдєггvй. Францын олон нийтийн дунд 1990 онд явуулсан санал асуулгаас vзэхэд, 76 хувь нь хэтэрхий олон арабчууд байна гэж vзэж байсан бол 46 хувь нь хэтэрхий олон хар арьстан, 40 хувь нь ази, 20 хувь нь жvvдvvд байна гэж хариул-сан байх жишээтэй. 1994 онд германчуудын 47 хувь нь арабуудтай хєрш амьдрахыг хvсэхгvй байна гэсэн бол 39 хувь нь польшуудыг, 36 хувь нь тvрэгvvдийг, 22 хувь нь жvvдvvдтэй хєрш байх хvсэлгvй байна хэмээжээ. Єрнєд Европт жvvдvvдийн эсрэг олон жил vйлчилсэн антисемитист vзэл нь эдvгээ арабын эсрэг антисемитизм болж хувирчээ. Энэ бvхэн цагаачлалаар хэрэгжих геополитикийн тулгалт мєн.
Нийтлэлч Б.ДЭВИНДРА
No comments:
Post a Comment