"…Хөхдэй Мэргэн уг нь Хөх Мөнгөн Тэнгэрийн хүү юм байна. Тэнгэр түүнийг мангасын аюулаас хүн төрөлхтнийг авруулах гэж газарт буулгасан юмсанжээ. Тэр үед мангас хамаг амьтныг хөнөөж залгиад, зөвхөн долоон өвгөн үлдсэн нь өндөр уулын оройд гараад уйлалдаж, тэнгэрт мөргөж залбирч суужээ… Тэнгэрийн илгээсэн Хөхдэй Мэргэний ачаар энэ долоон өвгөнөөс одоогийн хүн үүсч, үржсэн гэнэ…"
Монгол ардын домог үлгэрээс…
3 дахь мянган жилийн эхэнд амьдрагч бид соёл иргэншлийн бахдам ололтуудын бодит гэрчүүд яахын аргагүй мөн билээ. Компьютер, интернет, гар утас, мессеж, кабелийн телевиз, дижитал төхөөрөмжүүд, CD тоглуулагч, электрон цаг, автомашин, дуунаас хурдан нисэх онгоц, цахилгаан станц, ус түгээх шугам, шарах шүүгээ, будаа агшаагч, витамин, антибиотик, биологийн нэмэлт тэжээлүүд, дулаан хээнцэр хувцас, спорт гутал, чанартай жинсэн өмд, анхилуун үнэрт сүрчиг, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслүүд... гэх мэт бидний хэрэглэдэг, бидэнд үнэ цэнэтэй, бидний амьдралд гүнзгий “нэвчсэн” бүхий л зүйлс бол манай соёл иргэншлийн бүтээлүүд билээ.
Монголчууд бид энэ соёл иргэншлийн нэг хэлтэрхий учраас түүний үр шимийг хүртэж л байгаа. Бүх нийтийн аз жаргалд хүрэх эсэхийг бүү мэд, ямар ч л гэсэн гар утас барьсан хүн олширч, бас Улаанбаатарын гудамжаар ухаан жолоогүй давхилдах хуучин, шинэ машины тоо эрс нэмэгдсэн.
Гэхдээ бодоод үзье. Энэ бүхэн байхгүй байсан бол бидний амьдрал ямархуу байх бол? Эсвэл асуудлыг өөрөөр тавья. Маргааш асар том солир манай гарагтай мөргөлдөж, өнөөгийн соёл иргэншил мөхлөө гэж бодъё. Тэгээд азгүй тохиолдлоор, соёл иргэншлийн үр үндсийг тээж, бүх мэдлэгийг хадгалж бас тэлж байдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, инженерүүд биш харин ердийн “харанхуй” хүмүүс болох би, та, бид амьд гарч, хүн төрөлхтөний удмыг таслалгүй залгуулахаар үлдсэн байг. Тэгвэл бид хэр үнэ цэнэтэй “үлдэгдлүүд” болж чадах вэ? Галав юүлэлтээр мөхсөн бүхнийг бид дахиад нуранги доороос сэргээж чадах уу? Өөрөөр хэлбэл, бүхнийг анхнаас нь эхлэхэд шаардлагатай ядаж хамгийн бага хэмжээний мэдлэг бидэнд байгаа бил үү? Ийм мэдлэг байхгүй бол бид гартаа дахиад чулуун зэвсэг барих нь ойлгомжтой.
Автомашин унаж, гар утас барьж, компьютер ашигладаг 21-р зууны хүн Нар бол од гэдгийг мэдэхээсээ илүүтэйгээр долларын ханш ямар байна, бензиний үнэ хэдээр нэмэгдэв гэдгийг л сайн мэднэ. Чухамхүү өнөө маргаашийн талхны мөнгөтэй холбоотой асуудал толгойд эргэлдэхээс биш хүрээлэн буй байгаль, орчлон хорвоо, гариг ертөнцийн тухай хамгийн энгийн мэдээлэл ч сонирхол татахгүй, хэрэггүй байдаг. Өндөр хөгжилт соёл иргэншлийн нэг хачирхалтай үр дагавар юм даа.
За, бүх хоосон үгийг орхиж, юуны тулд дээрх яриаг үүдсэнээ тайлбарлая. Хар Африкийн баруун хэсгийн Мали хэмээх улсын нутаг дэвсгэрт орших Бандиагарын тэгш өндөрлөгт өөрсдийгөө догон (эсвэл догом) хэмээн нэрлэх багавтар омог амьдардаг байна. Омгийн хүн ам ойролцоогоор 200 мянга. Дараах зурагт (зур.1) Мали улсын газар нутгийг Африкийн газрын зургийн хэсэг дээр үзүүллээ:
Зур.1 Мали улс
Харин дараагийн зурагт, догон омгийн орших газар нутгийг тэмдэглэн харуулсан байна (зур.2):
Зур.2 Догончуудын газар нутаг
Итгэхэд бэрх байх л даа, гэхдээ зэлүүд бөглүү амьдралтай уг омгийнхон шинжлэх ухааны мэдлэгийг та биднээс илүү эзэмшсэн байж магадгүй нь. Тодруулж хэлбэл, догон омгийн өвөг дээдэс нь өнөөгийн соёлт хүмүүсээс хавьгүй илүү одон орончид байсан бололтой. Тийм ээ, одон орончид!
Анхандаа судлаачид догончуудыг байдаг л нэг хоцрогдсон бүдүүлэг омгийнхон байна гэж бодож байлаа. Шавар оромжинд амьдарч, өөд бологсдоо агуйд оршуулдаг, гал тойрон бүжиглэх нүцгэн хүмүүс өөр ямар сэтгэгдэл төрүүлэх вэ дээ (зур.3-ыг харна уу).
Зур.3 Догон омгийн ахмад болон балчир үеийн төлөөлөгчид
1931 оноос эхлэн францын угсаатан зүйч (этнограф) эрдэмтэд болох Марсель Гриоль ба Жермен Дитерлен тэргүүтэй хэсэг судлаачид догончуудын дунд удаан хугацааны туршид амьдран (1952 он хүртэл) тэдний ахуйг судалж, ам дамжин яригдаж ирсэн үлгэр домгийг нь бичиж авсан байна. Тэр ч бүү хэл омгийн өтгөсийн зөвлөлийн шийдвэрээр тайлгач болгох нууц ёслолд оролцож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэд өөрсдийн судалгааны үр дүнгээр цуврал өгүүллүүд бичиж, африк судлалын олон сэтгүүлүүдэд нийтлүүлжээ. Гэсэн ч энэ нь сенсаци болсонгүй, байдаг л нэг эрдмийн судалгааны тайлан мэтээр хүмүүст хүрсэн байна. Гагцхүү тун санамсаргүй тохиолдлоор франц эрдэмтдийн өгүүллүүд английн одон оронч Мак-Григийн гарт орсноор, одоо ч үргэлжилсээр байгаа жинхэнэ оньсого мэт дуулианы эх үүсвэр тавигдсан билээ. Мак-Гри, хүн болон ертөнцийн үүслийн тухай догончуудын домог үлгэрээс цаг үетэй үл зохицох сансар судлалын гайхалтай мэдээллүүдийг олж харсан байна…
Догончуудын өвөг дээдэс чухам ямар онцгой мэдлэгийг эзэмшсэн байснаас болж ийм сенсаци дэгдэв гэдэг асуултад эхлээд хариулт өгөхийг оролдъё. Тэдний нууцлаг мэдлэгийн гол хэсэг нь Хөхдэй Мэргэн1 буюу олон улсын хэллэгээр Сириус хэмээх одны тухай юм. Түүнээс гадна догончууд Санчир гаригийг хүрээлэгч бүслүүрүүд, Бархасбадийн дагуулуудын талаар болон манай одот орчлон буюу Тэнгэрийн заадсын ороонги бүтцийн тухай мэддэг байжээ. Тэнгэрийн эрхэс, орчлонт ертөнцийн тухай эдгээр мэдээллүүдийн ихэнхийг өнгөрсөн 20-р зуунд л шинжлэх ухаан олж тогтоосон байтал харин догон омгийн үлгэр, туульсад бол бүр эрт үеэс, дор хаяж л 500 жилийн өмнөөс хадгалагдаж үлдсэн бололтой.
Орчин үеийн астрономийн шинжлэх ухаан Хөхдэй Мэргэн одны талаар ямар мэдээллийг өгдөг вэ?
Юуны өмнө энэ бол шөнийн тэнгэрт гялалзагч хамгийн хурц од бөгөөд Canis Major буюу Огторгуйн чоно одны ордод байрлана (зур.4).

Зур.5 Үдшийн одот тэнгэрийн зураг
Зургийн баруун талд буй, улаанаар тэмдэглэгдсэн, бүгдээс илүү хурц объект бол од биш харин Хейл-Боппийн хэмээх сүүлт од юм. Тиймээс хамгийн тод од бол Хөхдэй Мэргэн байна гэдэг нь харагдаж байна. Шөнө богиносох тусам Хөхдэй Мэргэний тэнгэрт үзэгдэх хугацаа багассаар зуны саруудад бол үзэгдэхээ больдог. Тэгээд намрын сүүл сар, өвөл болмогц ахин харагдаж эхэлнэ. Одоо хаврын улирал ид дундаа орж байгаа бөгөөд тухайлбал 5 сарын 1-ний үдэш та Хөхдэй Мэргэнийг олж харахыг хүсвэл 21 цаг хагас гээд тэнгэрийн баруун болон баруун өмнөд хэсгийн завсар луу харах хэрэгтэй юм байна. Яарахгүй бол ердөө 20-иод минутын дараагаар од тэнгэрийн хаяа руу далд орох ажээ. Хамгийн гол нь тухайн үед тэнгэр цэлмэг, бас ядаж бүрэнхий болсон байх ёстой гэдэг нь ойлгомжтой.
Хөхдэй Мэргэн нь манай нарыг бодоход 20 дахин хурц гэрэлтэлттэй бөгөөд түүнээс 2 дахин их масстай юм байна. Хэдийгээр Хөхдэй Мэргэн хамгийн тод од боловч манай Нарны хамгийн ойрын хөрш биш гэнэ шүү. Бидэнд хамгийн ойрхон од бол Alpha Centaurus буюу Өмнөд Хаалга одны ордын Гялаан хэмээх од юм. Тэрээр дунджаар 4.3 гэрлийн жилийн зайд оршдог. Харамсалтай нь умардын тэнгэрт энэ од ер нь л харагддаггүй байна (дашрамд хэлэхэд энэ одны систем манай Нартай тун төстэй учраас түүнийг тойрон амьдрал бүхий гаригууд байж магадгүй гэж олон эрдэмтэд үздэг гэнэ). Удаах байранд, 5.9 гэрлийн жилийн зайтай Бернардын гэгдэх од орно. Тэгээд Вольф-359 (7.7 гэрлийн жил), Лаланд-21185 (8.2 гэрлийн жил), Лейтен 726-В (8.5 гэрлийн жил) гэгдэх однуудын дараагаар дөнгөж зургадугаар байранд Хөхдэй Мэргэн орох ажээ. Тэрээр биднээс 8.6 гэрлийн жилээр алслагдсан гэнэ.
1862 онд одон судлаачид Хөхдэй Мэргэн нь хос од болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хоорондоо таталцлын хүчээр холбогдсон, ерөнхий массын төвөө тойрон зуйван орбитоор эргэцгээх хоёр од гэнэ. Ингээд шинээр нээгдсэн компонентыг Хөхдэй Мэргэн В, хуучныг нь мэдээж Хөхдэй Мэргэн А гэж нэрлэх болжээ. Хорьдугаар зууны эхээр Хөхдэй Мэргэний массыг тодорхойлсон байна. Хоёр одны нийт массын ихэнх хувь Хөхдэй Мэргэн А-д оногдох учраас энэ системд үндсэндээ В од нь А одоо тойрч эргэх хөдөлгөөн хийгддэг гэж үзэж болно. Хамгийн сүүлийн үеийн өгөгдлөөр В од нь А-гаа 49.9 жилд нэг бүтэн тойрдог болох нь тогтоогджээ. Ер нь хос одны систем сансарт маш өргөн тархсан бөгөөд нийт одны 70-аас багагүй хувь нь хос юм уу түүнээс илүү тооны однуудын нэгдсэн систем болдог байна. Дээр дурдсан Өмнөд Хаалгын Гялаан гэхэд л бүр гурвал од гэнэ шүү!
Одон орон судлалд одны гэрэлтэлтийг “одны хэмжигдхүүн” (magnitude)-ээр илэрхийлдэг. Одны хэмжигдхүүн их байх тусам тэр од бүдэг байна. Хөхдэй Мэргэн А од –1.47 гэсэн одны хэмжигдхүүнтэй байдаг. Жирийн нүдээр хүний харж чадах одны хэмжигдхүүний дээд хязгаарыг ойролцоогоор 6-7 гэж тооцдог байна. Хөхдэй Мэргэн В-ийн одны хэмжигдхүүн 8.7 гэнэ. Түүний одны хэмжигдхүүн нь боломжит хязгаарын дээр байгаа учраас нүдэнд харагдахгүй. Тэгэхээр, шөнийн тэнгэрт гэрэлтэж, нүдэнд харагдагч Хөхдэй Мэргэн бол үнэн хэрэгтээ Хөхдэй Мэргэн А юм байна. В одыг харахын тулд огторгуйн дуран авай хэрэгтэй болно. Доор, Хабблын дурангаар рентген долгионы мужид авсан Хөхдэй Мэргэний зургийг харуулжээ (зур.6):
Зур.6 Хөхдэй Мэргэн хос одны систем
Одон судлалд мөн спектрийн ангилал гэсэн ойлголтыг хэрэглэдэг. Үнэн хэрэгтээ аливаа од бол байнга халуун цөмийн урвал (устөрөгч, гелий гэх мэт хөнгөн атомын цөмүүд нэгдэж) явуулж байдаг аварга том “тогоо” юм. Тиймээс цахилгаан соронзон долгионы бараг бүх л спектрт харгалзах туяаг сансарт цацаж байдаг. Гэхдээ тухайн одны гадаргын температур ямар байдгаас хамааран цацаргалтын спектр ялгаатай болж ирнэ. Однуудын спектрийг O, B, A, F, G, K, M гэсэн латин үсгээр тэмдэглэгдэх үндсэн ангилалуудад хуваана. O, B, A ангилалын однуудыг халуун, F, G ангилалын однуудыг нар төст, харин K, M ангилалын однуудыг хүйтэн однууд гэдэг байна. Нөгөө талаас одны спектр гэдэг бол түүний гэрэлтэх өнгийг илэрхийлэх нь ойлгомжтой. Тухайлбал O, B ангилалын од цэнхэр өнгөтэй байх бол A, F ангилалын од цагаан өнгөтэй байна. Спектрийн G ангилалын од шар өнгөтэй, К ангилалынх улбар шар өнгөтэй, М ангилалынх улаан өнгөтэй байдаг. Түүнчлэн одны радиусыг (RОД) Нарныхтай (RНАР) харьцуулаад одой (RОД<RНАР), хэт аварга (RОД>>RНАР) гэж хуваадаг байна. Энэ бүхнийг тооцож хэлэх аваас Хөхдэй Мэргэн А бол спектрийн А ангилалын, үндсэн бүлгийн цагаан од, харин Хөхдэй Мэргэн В бол спектрийн А ангилалын цагаан одой юм. Цагаан одой нь хэмжээгээр Нарнаа с бага боловч массаараа түүнтэй адил эрэмбийнх байдаг. Тиймээс ийм одны дундаж нягт ердийн одныхоос олон сая дахин их болно. Өөрөөр хэлбэл цагаан одой нь “туйлын хүнд” элементүүдээс тогтох од юм. Хөхдэй Мэргэн В-ийн гадарга алмазаас (хамгийн хатуу талст) 300 дахин хатуу, нягт нь алмазынхаас бүр 3000 дахин их ажээ.
Хөхдэй Мэргэний талаарх албан ёсны мэдээлэл ийм байна. Одоо догончуудын тухай яриандаа эргэж оръё. Хөхдэй Мэргэний тухай тэд юу мэдэх вэ? Догончуудын хэлээр одыг толо гэдэг байна. Тэгээд Хөхдэй Мэргэнийг Сиги толо буюу Сиги од хэмээн нэрийджээ (зур.7). Энэхүү Сиги толог тойрон нүдэнд үл үзэгдэх По толо (По од) эргэнэ... По толо нь Сиги тологоо 50 жилд бүтэн тойрдог... По толо нь Сиги тологийн дагуул бөгөөд “яг л амуу тарианы үр шиг цагаан өнгөтэй”... “Тэр бүх одны дундаас хамгийн бага бас хамгийн хүнд нь. По толо нь сагала хэмээх туйлын хүнд, бас нягт бодисоос тогтох ба газрын бүх амьтад нийлээд ч түүний хэлтэрхийг өргөж чадахгүй”... Догончуудын төсөөллөөр бол ертөнц газар, ус, хий, гал гэсэн үндсэн дөрвөн боди соос тогтох ба сагала гэдэг нь газрыг төлөөлөх элемент бөгөөд жирийн төмөрөөс хавьгүй илүү гялалздаг металл гэнэ. Зур.7 Догончуудын домгийн баатар Сиги толо
цэцэрлэгт хүрээлэнд
Хөхдэй Мэргэний тухай албан ёсны шинжлэх ухаан болон догончуудын төсөөлөл бараг адил байгаа нь шууд харагдаж байна. Сиги толо бол Хөхдэй Мэргэн А, харин По толо бол Хөхдэй Мэргэн В гэдэг нь илт. Хөхдэй Мэргэн В од цагаан одой хэмээх өвөрмөц төрлийн однуудын хамгийн анх нээгдсэн төлөөлөгч юм. Цагаан одойнуудын онцгой шинж чанарыг дээр дурдсан. По тологийн тухай догончуудын ярьдаг зүйл үүнтэй хэр нийцэж буйг хараа биз. Хамгийн хачирхалтай нь гэвэл догончууд энэ талаар албан ёсны шинжлэх ухаанаас дор хаяж хагас мянган жилийн өмнө мэдэж байсан гэнэ. За яах вэ, Хөхдэй Мэргэн А-ийн тухайд ойлгомжтой, тэнгэрт гэрэлтэх хамгийн тод од юм чинь Европт ч, Африкт ч, Америкт ч, Азид ч харагддаг байж таарна, 1000 жилийн өмнө ч харагддаг байсан, одоо ч харагдаж байгаа... Харин жирийн нүдэнд үл үзэгдэх Хөхдэй Мэргэн В-ийн тухай тэд яаж мэдсэн юм бол? Тэр тусмаа түүний маш их нягтын талаар... “Тэр бүх одны дундаас хамгийн бага бас хамгийн хүнд нь...”. Яг л догончуудын өвөг дээдсээс хэн нэгэн нь цаг хугацааны аялал хийж өнөө үед ирэн, Поло тологийн тухай орчин үеийн мэдлэгийг сонсож аваад буцсан юм шиг сэтгэгдэл төрнө. Аль эсвэл эсрэгээр, орчин үеийн шинжлэх ухааны төсөөлөл нь догончуудын нууц мэдлэгээс үүсэлтэй юм бол уу... Үгүй гэдэг нь ойлгомжтой. 1862 онд, одон судлаач Элвин Кларк Хөхдэй Мэргэний онолоор тооцоологдсон хөдөлгөөнд гарч буй гажигийг судлаад, түүний зэргэлдээ орших өөр ямар нэг биетийн таталцлын орны нөлөөнөөс болж ийм зөрөө үүсч байна гэдгийг тогтоосноор анх Хөхдэй Мэргэн В нээгдсэн билээ. Дараа нь 1920 онд одон судлаач У.Адамс Хөхдэй Мэргэн В-ийн спектрийг анх судалсан бол дөнгөж 1970 онд л америкийн эрдэмтэн У.Ланденблад түүний зургийг авсан юм. Тиймээс тэнгэр дэхь хамгийн хурц одны тухай бодит мэдээлэл сүүлийн 150 шахам жилд л бүрэлдсэн гэж хэлэх бүрэн үндэстэй.
Биднийг гайхуулах догончуудын аман урлаг ингээд дууссангүй. Тэд Сиги толог хоёр дагуултай гэж ярьдаг байна. По тологоос гадна Эмме яа толо гэсэн өөр нэг од Сиги толог тойрон эргэж байдаг гэнэ. Эмме яа толо нь По толог бодвол илүү урт траекториор Сиги толог тойрч байдаг боловч эргэлтийн үе нь мөн л 50 жил гэнэ. Хэмжээгээрээ По тологоос том мөртлөө түүнээс 4 дахин хөнгөн гэнэ. Энэ одыг заримдаа бас “эм хүний бага наран” гэж нэрлэдэг байна. Түүнээс гадна Эмме яа толог өөрийг нь Ару толо ба Юу толо гэсэн хоёр гараг тойрон эргэж байдаг гэнэ...
Хөхдэй Мэргэн нь гурвал од болохыг баталсан нээлтийг өнөөгийн шинжлэх ухаан албан ёсоор хийгээгүй байгаа. Хөхдэй Мэргэн А, Хөхдэй Мэргэн В одууд ямар ч байсан байгаа бөгөөд харин нээгдвэл Хөхдэй Мэргэн С гэсэн нэрийг авах нууцлаг гутгаар од цагаа хүлээж байна. Хэрэв С одыг ажиглалтаар илрүүлчихвэл энэ нь догончуудын хачирхалтай мэдлэг бол дэмий хоосон сенсаци биш харин жинхэнэ нууц таавар гэдгийг нотолж таарна. Өнгөрөгч зууны сүүлээр зарим судлаачид Хөхдэй Мэргэний системд гурав дахь од байж магадгүй талаар ярьж бичиж байв. Тухайлбал 1995 онд францын хоёр судлаач Даниель Бене, Ж.Л.Дювен нар нэр хүндтэй “Астрономи ба астрофизик” сэтгүүлд “Хөхдэй Мэргэн гурвал од мөн үү?” гэсэн өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд, түүндээ гуравдагч од үнэхээр байна, энэ нь хүрэн одой төрлийн од бөгөөд түүний масс нь В одны массын дөнгөж 5%-тай тэнцэнэ гэжээ. Тэдний дүнэлтийг баталсан эсвэл үгүйсгэсэн баримт алга аа.
Сиги толо болон түүний хоёр дагуул догончуудын амьдралд ч чухал байр эзэлдэг байна. Жишээлбэл догончуудын цаг тооны хуанли Нарных (аргын) ч биш, Сарных (билгийн) ч биш харин Сиги толог тойрсон По тологийн хөдөлгөөн дээр үндэслэсэн, 50 жилийн үелэх давтамжтай байдаг гэнэ.
Дээр өгүүлсэн бүхний эцэст, томруулдаг шил гэж юу болох талаар мэддэггүй догончууд өвөрмөц мэдлэгийг хаанаас олж авсан байх вэ гэдэг асуулт мэдээж гарч ирнэ.
Догончуудын өөрсдийнх нь ярьдгаар бол эдгээр мэдлэгийг Хөхдэй Мэргэний аймгаас Дэлхий дээр ирсэн Номмо хэмээх дээд төрөлтнүүд өгсөн гэнэ. Номмо бол орчлонг үүсгэгч тэнгэрийн бурхан Аммагийн бүтээсэн анхны амьд амьтан бөгөөд хагас хүн-хагас могой (эсвэл хоёр нутагтан амьтан шиг) хэлбэртэй байсан гэнэ (зур.8-ийг хар):
Зур.8 Номмо
Номмо нар Пелу толо буюу “Арав дахь сарны од” хэмээх завиар (хөлгөөр) тэнгэрт найман жил “хөвсний” эцэст догончуудын одоогийн газар нутгаас зүүн хойно хаа нэгтээ асар их хуй салхи, дуу чимээ гарган буусан байна. Мөн энэ хөлгөөр тэдэнтэй хамт анхны хүмүүс ирсэн гэнэ.
Одон оронч Мак-Гри, догончуудын нууцыг Мисирээс (Эртний Египет) улбаатай гэсэн байна. Яагаад гэвэл этнографийн зарим онолоор бол догон аймгийг эртний Египетийн ард түмнээс гаралтай гэж үздэг ажээ. Мисирийн эрин үеийн дараа тэд Ливи рүү, тэндээсээ Гвиней юм уу Мавританы хаа нэгтээ нүүдэллэж очсон байна. Ингээд манай тооллын 1490-ээд оны үед, ган гачигт туугдан нүүдэллэсээр төв Малигийн Бандиагарын тэгш өндөрлөгт буюу одоогийн газар нутагтаа хүрч иржээ. Эртний Египет бол хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн голомт байсныг бид мэднэ. Тиймээс Мак-Григийн дүгнэлт зөв мэт. Мисир орон тухайн үедээ өндөр хөгжсөн газар байсан нь үнэн. Алдарт пирамидууд, Сфинксийн баримал, занданшуулах ёсон гээд тэдний соёл иргэншлийн ололтуудыг илтгэх зүйлс олон бий л дээ. Гэхдээ тэдний одон судлал ердийн нүдэнд үл үзэгдэх цагаан одой одыг судалж, массыг нь тодорхойлох хүртэл хэмжээнд хөгжсөн байсан гэвэл үнэнд үл нийцнэ. Тэгэхээр Мак-Григийн дүгнэлт, мисирчүүд энэ мэдлэгийг хаанаас олж авсан вэ гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Хариулт нь алга л байна.
Албан ёсны шинжлэх ухаантай зэрэгцэн орших, зөгнөл таамаглалын мананд умбасан олон судалгааны салбар байдгийн нэг нь палеоконтакт юм. Энэ салбар нь хүн төрөлхтний балар эрт болон эдүгээгийн түүхэнд тохиолдсон байж мэдэх контакт буюу өөр гаригийн соёл иргэншлийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын (эсвэл уулзалтуудын) ул мөрийг судалдаг. Палеоконтакт судлаачдын үздэгээр бол сансраас өндөр хөгжилт оюун ухаантнууд манай гараг дээр морилж, хүмүүстэй уулзаж байсны хамгийн тод дам нотолгоо бол догончуудын гайхалтай нууц ажээ. Догончуудын мэдлэг Хөхдэй Мэргэнээс ирсэн гийчидээс гаралтай гэсэн санааг хамгийн анхлан палеоконтакт судлаач У.Дрейк “Харь гарагийнхан Эртний Дорно дахинд” гэдэг номондоо дэвшүүлсэн байна. Дараа нь франц Э.Гэррье, англи Р.Темпль нар энэ санааг дэмжжээ.
Юутай ч гэсэн Сиги толо нууцаа хадгалсаар байна.
Гуравдагч од чи байна уу, үгүй юү?
Маргаан үргэлжилсээр...
Цогтгэрэлийн Гантөмөр
Монгол ардын домог үлгэрээс…
3 дахь мянган жилийн эхэнд амьдрагч бид соёл иргэншлийн бахдам ололтуудын бодит гэрчүүд яахын аргагүй мөн билээ. Компьютер, интернет, гар утас, мессеж, кабелийн телевиз, дижитал төхөөрөмжүүд, CD тоглуулагч, электрон цаг, автомашин, дуунаас хурдан нисэх онгоц, цахилгаан станц, ус түгээх шугам, шарах шүүгээ, будаа агшаагч, витамин, антибиотик, биологийн нэмэлт тэжээлүүд, дулаан хээнцэр хувцас, спорт гутал, чанартай жинсэн өмд, анхилуун үнэрт сүрчиг, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслүүд... гэх мэт бидний хэрэглэдэг, бидэнд үнэ цэнэтэй, бидний амьдралд гүнзгий “нэвчсэн” бүхий л зүйлс бол манай соёл иргэншлийн бүтээлүүд билээ.
Монголчууд бид энэ соёл иргэншлийн нэг хэлтэрхий учраас түүний үр шимийг хүртэж л байгаа. Бүх нийтийн аз жаргалд хүрэх эсэхийг бүү мэд, ямар ч л гэсэн гар утас барьсан хүн олширч, бас Улаанбаатарын гудамжаар ухаан жолоогүй давхилдах хуучин, шинэ машины тоо эрс нэмэгдсэн.
Гэхдээ бодоод үзье. Энэ бүхэн байхгүй байсан бол бидний амьдрал ямархуу байх бол? Эсвэл асуудлыг өөрөөр тавья. Маргааш асар том солир манай гарагтай мөргөлдөж, өнөөгийн соёл иргэншил мөхлөө гэж бодъё. Тэгээд азгүй тохиолдлоор, соёл иргэншлийн үр үндсийг тээж, бүх мэдлэгийг хадгалж бас тэлж байдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, инженерүүд биш харин ердийн “харанхуй” хүмүүс болох би, та, бид амьд гарч, хүн төрөлхтөний удмыг таслалгүй залгуулахаар үлдсэн байг. Тэгвэл бид хэр үнэ цэнэтэй “үлдэгдлүүд” болж чадах вэ? Галав юүлэлтээр мөхсөн бүхнийг бид дахиад нуранги доороос сэргээж чадах уу? Өөрөөр хэлбэл, бүхнийг анхнаас нь эхлэхэд шаардлагатай ядаж хамгийн бага хэмжээний мэдлэг бидэнд байгаа бил үү? Ийм мэдлэг байхгүй бол бид гартаа дахиад чулуун зэвсэг барих нь ойлгомжтой.
Автомашин унаж, гар утас барьж, компьютер ашигладаг 21-р зууны хүн Нар бол од гэдгийг мэдэхээсээ илүүтэйгээр долларын ханш ямар байна, бензиний үнэ хэдээр нэмэгдэв гэдгийг л сайн мэднэ. Чухамхүү өнөө маргаашийн талхны мөнгөтэй холбоотой асуудал толгойд эргэлдэхээс биш хүрээлэн буй байгаль, орчлон хорвоо, гариг ертөнцийн тухай хамгийн энгийн мэдээлэл ч сонирхол татахгүй, хэрэггүй байдаг. Өндөр хөгжилт соёл иргэншлийн нэг хачирхалтай үр дагавар юм даа.
За, бүх хоосон үгийг орхиж, юуны тулд дээрх яриаг үүдсэнээ тайлбарлая. Хар Африкийн баруун хэсгийн Мали хэмээх улсын нутаг дэвсгэрт орших Бандиагарын тэгш өндөрлөгт өөрсдийгөө догон (эсвэл догом) хэмээн нэрлэх багавтар омог амьдардаг байна. Омгийн хүн ам ойролцоогоор 200 мянга. Дараах зурагт (зур.1) Мали улсын газар нутгийг Африкийн газрын зургийн хэсэг дээр үзүүллээ:
Зур.1 Мали улс
Харин дараагийн зурагт, догон омгийн орших газар нутгийг тэмдэглэн харуулсан байна (зур.2):
Зур.2 Догончуудын газар нутаг
Итгэхэд бэрх байх л даа, гэхдээ зэлүүд бөглүү амьдралтай уг омгийнхон шинжлэх ухааны мэдлэгийг та биднээс илүү эзэмшсэн байж магадгүй нь. Тодруулж хэлбэл, догон омгийн өвөг дээдэс нь өнөөгийн соёлт хүмүүсээс хавьгүй илүү одон орончид байсан бололтой. Тийм ээ, одон орончид!
Анхандаа судлаачид догончуудыг байдаг л нэг хоцрогдсон бүдүүлэг омгийнхон байна гэж бодож байлаа. Шавар оромжинд амьдарч, өөд бологсдоо агуйд оршуулдаг, гал тойрон бүжиглэх нүцгэн хүмүүс өөр ямар сэтгэгдэл төрүүлэх вэ дээ (зур.3-ыг харна уу).
Зур.3 Догон омгийн ахмад болон балчир үеийн төлөөлөгчид
1931 оноос эхлэн францын угсаатан зүйч (этнограф) эрдэмтэд болох Марсель Гриоль ба Жермен Дитерлен тэргүүтэй хэсэг судлаачид догончуудын дунд удаан хугацааны туршид амьдран (1952 он хүртэл) тэдний ахуйг судалж, ам дамжин яригдаж ирсэн үлгэр домгийг нь бичиж авсан байна. Тэр ч бүү хэл омгийн өтгөсийн зөвлөлийн шийдвэрээр тайлгач болгох нууц ёслолд оролцож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэд өөрсдийн судалгааны үр дүнгээр цуврал өгүүллүүд бичиж, африк судлалын олон сэтгүүлүүдэд нийтлүүлжээ. Гэсэн ч энэ нь сенсаци болсонгүй, байдаг л нэг эрдмийн судалгааны тайлан мэтээр хүмүүст хүрсэн байна. Гагцхүү тун санамсаргүй тохиолдлоор франц эрдэмтдийн өгүүллүүд английн одон оронч Мак-Григийн гарт орсноор, одоо ч үргэлжилсээр байгаа жинхэнэ оньсого мэт дуулианы эх үүсвэр тавигдсан билээ. Мак-Гри, хүн болон ертөнцийн үүслийн тухай догончуудын домог үлгэрээс цаг үетэй үл зохицох сансар судлалын гайхалтай мэдээллүүдийг олж харсан байна…
Догончуудын өвөг дээдэс чухам ямар онцгой мэдлэгийг эзэмшсэн байснаас болж ийм сенсаци дэгдэв гэдэг асуултад эхлээд хариулт өгөхийг оролдъё. Тэдний нууцлаг мэдлэгийн гол хэсэг нь Хөхдэй Мэргэн1 буюу олон улсын хэллэгээр Сириус хэмээх одны тухай юм. Түүнээс гадна догончууд Санчир гаригийг хүрээлэгч бүслүүрүүд, Бархасбадийн дагуулуудын талаар болон манай одот орчлон буюу Тэнгэрийн заадсын ороонги бүтцийн тухай мэддэг байжээ. Тэнгэрийн эрхэс, орчлонт ертөнцийн тухай эдгээр мэдээллүүдийн ихэнхийг өнгөрсөн 20-р зуунд л шинжлэх ухаан олж тогтоосон байтал харин догон омгийн үлгэр, туульсад бол бүр эрт үеэс, дор хаяж л 500 жилийн өмнөөс хадгалагдаж үлдсэн бололтой.
Орчин үеийн астрономийн шинжлэх ухаан Хөхдэй Мэргэн одны талаар ямар мэдээллийг өгдөг вэ?
Юуны өмнө энэ бол шөнийн тэнгэрт гялалзагч хамгийн хурц од бөгөөд Canis Major буюу Огторгуйн чоно одны ордод байрлана (зур.4).
Зур.3 Догон омгийн ахмад болон балчир үеийн төлөөлөгчид
1931 оноос эхлэн францын угсаатан зүйч (этнограф) эрдэмтэд болох Марсель Гриоль ба Жермен Дитерлен тэргүүтэй хэсэг судлаачид догончуудын дунд удаан хугацааны туршид амьдран (1952 он хүртэл) тэдний ахуйг судалж, ам дамжин яригдаж ирсэн үлгэр домгийг нь бичиж авсан байна. Тэр ч бүү хэл омгийн өтгөсийн зөвлөлийн шийдвэрээр тайлгач болгох нууц ёслолд оролцож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэд өөрсдийн судалгааны үр дүнгээр цуврал өгүүллүүд бичиж, африк судлалын олон сэтгүүлүүдэд нийтлүүлжээ. Гэсэн ч энэ нь сенсаци болсонгүй, байдаг л нэг эрдмийн судалгааны тайлан мэтээр хүмүүст хүрсэн байна. Гагцхүү тун санамсаргүй тохиолдлоор франц эрдэмтдийн өгүүллүүд английн одон оронч Мак-Григийн гарт орсноор, одоо ч үргэлжилсээр байгаа жинхэнэ оньсого мэт дуулианы эх үүсвэр тавигдсан билээ. Мак-Гри, хүн болон ертөнцийн үүслийн тухай догончуудын домог үлгэрээс цаг үетэй үл зохицох сансар судлалын гайхалтай мэдээллүүдийг олж харсан байна…
Догончуудын өвөг дээдэс чухам ямар онцгой мэдлэгийг эзэмшсэн байснаас болж ийм сенсаци дэгдэв гэдэг асуултад эхлээд хариулт өгөхийг оролдъё. Тэдний нууцлаг мэдлэгийн гол хэсэг нь Хөхдэй Мэргэн1 буюу олон улсын хэллэгээр Сириус хэмээх одны тухай юм. Түүнээс гадна догончууд Санчир гаригийг хүрээлэгч бүслүүрүүд, Бархасбадийн дагуулуудын талаар болон манай одот орчлон буюу Тэнгэрийн заадсын ороонги бүтцийн тухай мэддэг байжээ. Тэнгэрийн эрхэс, орчлонт ертөнцийн тухай эдгээр мэдээллүүдийн ихэнхийг өнгөрсөн 20-р зуунд л шинжлэх ухаан олж тогтоосон байтал харин догон омгийн үлгэр, туульсад бол бүр эрт үеэс, дор хаяж л 500 жилийн өмнөөс хадгалагдаж үлдсэн бололтой.
Орчин үеийн астрономийн шинжлэх ухаан Хөхдэй Мэргэн одны талаар ямар мэдээллийг өгдөг вэ?
Юуны өмнө энэ бол шөнийн тэнгэрт гялалзагч хамгийн хурц од бөгөөд Canis Major буюу Огторгуйн чоно одны ордод байрлана (зур.4).
Зур.5 Үдшийн одот тэнгэрийн зураг
Зургийн баруун талд буй, улаанаар тэмдэглэгдсэн, бүгдээс илүү хурц объект бол од биш харин Хейл-Боппийн хэмээх сүүлт од юм. Тиймээс хамгийн тод од бол Хөхдэй Мэргэн байна гэдэг нь харагдаж байна. Шөнө богиносох тусам Хөхдэй Мэргэний тэнгэрт үзэгдэх хугацаа багассаар зуны саруудад бол үзэгдэхээ больдог. Тэгээд намрын сүүл сар, өвөл болмогц ахин харагдаж эхэлнэ. Одоо хаврын улирал ид дундаа орж байгаа бөгөөд тухайлбал 5 сарын 1-ний үдэш та Хөхдэй Мэргэнийг олж харахыг хүсвэл 21 цаг хагас гээд тэнгэрийн баруун болон баруун өмнөд хэсгийн завсар луу харах хэрэгтэй юм байна. Яарахгүй бол ердөө 20-иод минутын дараагаар од тэнгэрийн хаяа руу далд орох ажээ. Хамгийн гол нь тухайн үед тэнгэр цэлмэг, бас ядаж бүрэнхий болсон байх ёстой гэдэг нь ойлгомжтой.
Хөхдэй Мэргэн нь манай нарыг бодоход 20 дахин хурц гэрэлтэлттэй бөгөөд түүнээс 2 дахин их масстай юм байна. Хэдийгээр Хөхдэй Мэргэн хамгийн тод од боловч манай Нарны хамгийн ойрын хөрш биш гэнэ шүү. Бидэнд хамгийн ойрхон од бол Alpha Centaurus буюу Өмнөд Хаалга одны ордын Гялаан хэмээх од юм. Тэрээр дунджаар 4.3 гэрлийн жилийн зайд оршдог. Харамсалтай нь умардын тэнгэрт энэ од ер нь л харагддаггүй байна (дашрамд хэлэхэд энэ одны систем манай Нартай тун төстэй учраас түүнийг тойрон амьдрал бүхий гаригууд байж магадгүй гэж олон эрдэмтэд үздэг гэнэ). Удаах байранд, 5.9 гэрлийн жилийн зайтай Бернардын гэгдэх од орно. Тэгээд Вольф-359 (7.7 гэрлийн жил), Лаланд-21185 (8.2 гэрлийн жил), Лейтен 726-В (8.5 гэрлийн жил) гэгдэх однуудын дараагаар дөнгөж зургадугаар байранд Хөхдэй Мэргэн орох ажээ. Тэрээр биднээс 8.6 гэрлийн жилээр алслагдсан гэнэ.
1862 онд одон судлаачид Хөхдэй Мэргэн нь хос од болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хоорондоо таталцлын хүчээр холбогдсон, ерөнхий массын төвөө тойрон зуйван орбитоор эргэцгээх хоёр од гэнэ. Ингээд шинээр нээгдсэн компонентыг Хөхдэй Мэргэн В, хуучныг нь мэдээж Хөхдэй Мэргэн А гэж нэрлэх болжээ. Хорьдугаар зууны эхээр Хөхдэй Мэргэний массыг тодорхойлсон байна. Хоёр одны нийт массын ихэнх хувь Хөхдэй Мэргэн А-д оногдох учраас энэ системд үндсэндээ В од нь А одоо тойрч эргэх хөдөлгөөн хийгддэг гэж үзэж болно. Хамгийн сүүлийн үеийн өгөгдлөөр В од нь А-гаа 49.9 жилд нэг бүтэн тойрдог болох нь тогтоогджээ. Ер нь хос одны систем сансарт маш өргөн тархсан бөгөөд нийт одны 70-аас багагүй хувь нь хос юм уу түүнээс илүү тооны однуудын нэгдсэн систем болдог байна. Дээр дурдсан Өмнөд Хаалгын Гялаан гэхэд л бүр гурвал од гэнэ шүү!
Одон орон судлалд одны гэрэлтэлтийг “одны хэмжигдхүүн” (magnitude)-ээр илэрхийлдэг. Одны хэмжигдхүүн их байх тусам тэр од бүдэг байна. Хөхдэй Мэргэн А од –1.47 гэсэн одны хэмжигдхүүнтэй байдаг. Жирийн нүдээр хүний харж чадах одны хэмжигдхүүний дээд хязгаарыг ойролцоогоор 6-7 гэж тооцдог байна. Хөхдэй Мэргэн В-ийн одны хэмжигдхүүн 8.7 гэнэ. Түүний одны хэмжигдхүүн нь боломжит хязгаарын дээр байгаа учраас нүдэнд харагдахгүй. Тэгэхээр, шөнийн тэнгэрт гэрэлтэж, нүдэнд харагдагч Хөхдэй Мэргэн бол үнэн хэрэгтээ Хөхдэй Мэргэн А юм байна. В одыг харахын тулд огторгуйн дуран авай хэрэгтэй болно. Доор, Хабблын дурангаар рентген долгионы мужид авсан Хөхдэй Мэргэний зургийг харуулжээ (зур.6):
Зур.6 Хөхдэй Мэргэн хос одны систем
Одон судлалд мөн спектрийн ангилал гэсэн ойлголтыг хэрэглэдэг. Үнэн хэрэгтээ аливаа од бол байнга халуун цөмийн урвал (устөрөгч, гелий гэх мэт хөнгөн атомын цөмүүд нэгдэж) явуулж байдаг аварга том “тогоо” юм. Тиймээс цахилгаан соронзон долгионы бараг бүх л спектрт харгалзах туяаг сансарт цацаж байдаг. Гэхдээ тухайн одны гадаргын температур ямар байдгаас хамааран цацаргалтын спектр ялгаатай болж ирнэ. Однуудын спектрийг O, B, A, F, G, K, M гэсэн латин үсгээр тэмдэглэгдэх үндсэн ангилалуудад хуваана. O, B, A ангилалын однуудыг халуун, F, G ангилалын однуудыг нар төст, харин K, M ангилалын однуудыг хүйтэн однууд гэдэг байна. Нөгөө талаас одны спектр гэдэг бол түүний гэрэлтэх өнгийг илэрхийлэх нь ойлгомжтой. Тухайлбал O, B ангилалын од цэнхэр өнгөтэй байх бол A, F ангилалын од цагаан өнгөтэй байна. Спектрийн G ангилалын од шар өнгөтэй, К ангилалынх улбар шар өнгөтэй, М ангилалынх улаан өнгөтэй байдаг. Түүнчлэн одны радиусыг (RОД) Нарныхтай (RНАР) харьцуулаад одой (RОД<
цэцэрлэгт хүрээлэнд
Хөхдэй Мэргэний тухай албан ёсны шинжлэх ухаан болон догончуудын төсөөлөл бараг адил байгаа нь шууд харагдаж байна. Сиги толо бол Хөхдэй Мэргэн А, харин По толо бол Хөхдэй Мэргэн В гэдэг нь илт. Хөхдэй Мэргэн В од цагаан одой хэмээх өвөрмөц төрлийн однуудын хамгийн анх нээгдсэн төлөөлөгч юм. Цагаан одойнуудын онцгой шинж чанарыг дээр дурдсан. По тологийн тухай догончуудын ярьдаг зүйл үүнтэй хэр нийцэж буйг хараа биз. Хамгийн хачирхалтай нь гэвэл догончууд энэ талаар албан ёсны шинжлэх ухаанаас дор хаяж хагас мянган жилийн өмнө мэдэж байсан гэнэ. За яах вэ, Хөхдэй Мэргэн А-ийн тухайд ойлгомжтой, тэнгэрт гэрэлтэх хамгийн тод од юм чинь Европт ч, Африкт ч, Америкт ч, Азид ч харагддаг байж таарна, 1000 жилийн өмнө ч харагддаг байсан, одоо ч харагдаж байгаа... Харин жирийн нүдэнд үл үзэгдэх Хөхдэй Мэргэн В-ийн тухай тэд яаж мэдсэн юм бол? Тэр тусмаа түүний маш их нягтын талаар... “Тэр бүх одны дундаас хамгийн бага бас хамгийн хүнд нь...”. Яг л догончуудын өвөг дээдсээс хэн нэгэн нь цаг хугацааны аялал хийж өнөө үед ирэн, Поло тологийн тухай орчин үеийн мэдлэгийг сонсож аваад буцсан юм шиг сэтгэгдэл төрнө. Аль эсвэл эсрэгээр, орчин үеийн шинжлэх ухааны төсөөлөл нь догончуудын нууц мэдлэгээс үүсэлтэй юм бол уу... Үгүй гэдэг нь ойлгомжтой. 1862 онд, одон судлаач Элвин Кларк Хөхдэй Мэргэний онолоор тооцоологдсон хөдөлгөөнд гарч буй гажигийг судлаад, түүний зэргэлдээ орших өөр ямар нэг биетийн таталцлын орны нөлөөнөөс болж ийм зөрөө үүсч байна гэдгийг тогтоосноор анх Хөхдэй Мэргэн В нээгдсэн билээ. Дараа нь 1920 онд одон судлаач У.Адамс Хөхдэй Мэргэн В-ийн спектрийг анх судалсан бол дөнгөж 1970 онд л америкийн эрдэмтэн У.Ланденблад түүний зургийг авсан юм. Тиймээс тэнгэр дэхь хамгийн хурц одны тухай бодит мэдээлэл сүүлийн 150 шахам жилд л бүрэлдсэн гэж хэлэх бүрэн үндэстэй.
Биднийг гайхуулах догончуудын аман урлаг ингээд дууссангүй. Тэд Сиги толог хоёр дагуултай гэж ярьдаг байна. По тологоос гадна Эмме яа толо гэсэн өөр нэг од Сиги толог тойрон эргэж байдаг гэнэ. Эмме яа толо нь По толог бодвол илүү урт траекториор Сиги толог тойрч байдаг боловч эргэлтийн үе нь мөн л 50 жил гэнэ. Хэмжээгээрээ По тологоос том мөртлөө түүнээс 4 дахин хөнгөн гэнэ. Энэ одыг заримдаа бас “эм хүний бага наран” гэж нэрлэдэг байна. Түүнээс гадна Эмме яа толог өөрийг нь Ару толо ба Юу толо гэсэн хоёр гараг тойрон эргэж байдаг гэнэ...
Хөхдэй Мэргэн нь гурвал од болохыг баталсан нээлтийг өнөөгийн шинжлэх ухаан албан ёсоор хийгээгүй байгаа. Хөхдэй Мэргэн А, Хөхдэй Мэргэн В одууд ямар ч байсан байгаа бөгөөд харин нээгдвэл Хөхдэй Мэргэн С гэсэн нэрийг авах нууцлаг гутгаар од цагаа хүлээж байна. Хэрэв С одыг ажиглалтаар илрүүлчихвэл энэ нь догончуудын хачирхалтай мэдлэг бол дэмий хоосон сенсаци биш харин жинхэнэ нууц таавар гэдгийг нотолж таарна. Өнгөрөгч зууны сүүлээр зарим судлаачид Хөхдэй Мэргэний системд гурав дахь од байж магадгүй талаар ярьж бичиж байв. Тухайлбал 1995 онд францын хоёр судлаач Даниель Бене, Ж.Л.Дювен нар нэр хүндтэй “Астрономи ба астрофизик” сэтгүүлд “Хөхдэй Мэргэн гурвал од мөн үү?” гэсэн өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд, түүндээ гуравдагч од үнэхээр байна, энэ нь хүрэн одой төрлийн од бөгөөд түүний масс нь В одны массын дөнгөж 5%-тай тэнцэнэ гэжээ. Тэдний дүнэлтийг баталсан эсвэл үгүйсгэсэн баримт алга аа.
Сиги толо болон түүний хоёр дагуул догончуудын амьдралд ч чухал байр эзэлдэг байна. Жишээлбэл догончуудын цаг тооны хуанли Нарных (аргын) ч биш, Сарных (билгийн) ч биш харин Сиги толог тойрсон По тологийн хөдөлгөөн дээр үндэслэсэн, 50 жилийн үелэх давтамжтай байдаг гэнэ.
Дээр өгүүлсэн бүхний эцэст, томруулдаг шил гэж юу болох талаар мэддэггүй догончууд өвөрмөц мэдлэгийг хаанаас олж авсан байх вэ гэдэг асуулт мэдээж гарч ирнэ.
Догончуудын өөрсдийнх нь ярьдгаар бол эдгээр мэдлэгийг Хөхдэй Мэргэний аймгаас Дэлхий дээр ирсэн Номмо хэмээх дээд төрөлтнүүд өгсөн гэнэ. Номмо бол орчлонг үүсгэгч тэнгэрийн бурхан Аммагийн бүтээсэн анхны амьд амьтан бөгөөд хагас хүн-хагас могой (эсвэл хоёр нутагтан амьтан шиг) хэлбэртэй байсан гэнэ (зур.8-ийг хар):
Зур.8 Номмо
Номмо нар Пелу толо буюу “Арав дахь сарны од” хэмээх завиар (хөлгөөр) тэнгэрт найман жил “хөвсний” эцэст догончуудын одоогийн газар нутгаас зүүн хойно хаа нэгтээ асар их хуй салхи, дуу чимээ гарган буусан байна. Мөн энэ хөлгөөр тэдэнтэй хамт анхны хүмүүс ирсэн гэнэ.
Одон оронч Мак-Гри, догончуудын нууцыг Мисирээс (Эртний Египет) улбаатай гэсэн байна. Яагаад гэвэл этнографийн зарим онолоор бол догон аймгийг эртний Египетийн ард түмнээс гаралтай гэж үздэг ажээ. Мисирийн эрин үеийн дараа тэд Ливи рүү, тэндээсээ Гвиней юм уу Мавританы хаа нэгтээ нүүдэллэж очсон байна. Ингээд манай тооллын 1490-ээд оны үед, ган гачигт туугдан нүүдэллэсээр төв Малигийн Бандиагарын тэгш өндөрлөгт буюу одоогийн газар нутагтаа хүрч иржээ. Эртний Египет бол хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн голомт байсныг бид мэднэ. Тиймээс Мак-Григийн дүгнэлт зөв мэт. Мисир орон тухайн үедээ өндөр хөгжсөн газар байсан нь үнэн. Алдарт пирамидууд, Сфинксийн баримал, занданшуулах ёсон гээд тэдний соёл иргэншлийн ололтуудыг илтгэх зүйлс олон бий л дээ. Гэхдээ тэдний одон судлал ердийн нүдэнд үл үзэгдэх цагаан одой одыг судалж, массыг нь тодорхойлох хүртэл хэмжээнд хөгжсөн байсан гэвэл үнэнд үл нийцнэ. Тэгэхээр Мак-Григийн дүгнэлт, мисирчүүд энэ мэдлэгийг хаанаас олж авсан вэ гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Хариулт нь алга л байна.
Албан ёсны шинжлэх ухаантай зэрэгцэн орших, зөгнөл таамаглалын мананд умбасан олон судалгааны салбар байдгийн нэг нь палеоконтакт юм. Энэ салбар нь хүн төрөлхтний балар эрт болон эдүгээгийн түүхэнд тохиолдсон байж мэдэх контакт буюу өөр гаригийн соёл иргэншлийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын (эсвэл уулзалтуудын) ул мөрийг судалдаг. Палеоконтакт судлаачдын үздэгээр бол сансраас өндөр хөгжилт оюун ухаантнууд манай гараг дээр морилж, хүмүүстэй уулзаж байсны хамгийн тод дам нотолгоо бол догончуудын гайхалтай нууц ажээ. Догончуудын мэдлэг Хөхдэй Мэргэнээс ирсэн гийчидээс гаралтай гэсэн санааг хамгийн анхлан палеоконтакт судлаач У.Дрейк “Харь гарагийнхан Эртний Дорно дахинд” гэдэг номондоо дэвшүүлсэн байна. Дараа нь франц Э.Гэррье, англи Р.Темпль нар энэ санааг дэмжжээ.
Юутай ч гэсэн Сиги толо нууцаа хадгалсаар байна.
Гуравдагч од чи байна уу, үгүй юү?
Маргаан үргэлжилсээр...
Цогтгэрэлийн Гантөмөр
1 comment:
Зохиогч нь Гантөмөр биш Алтанхүү шүү.
Post a Comment