Monday, September 3, 2007

Чиний ертєнцєд би зорчином

Чиний ертєнцєд би зорчином
Чимээгvй мандах нарыг чинь харнам
Vvлэн цаадах сарыг чинь ширтнэм
Vймрэхдээ бvvдийх тэнгэрийг чинь ажнам
Энгvй их сэтгэлд чинь зорчином
Эцэсгvй их хvсэлд чинь тєєрнєм
Будилахдаа би єєрєєсєє чамайг хайрнам
Буруутахдаа би чамаас єєрийгєє нэхнэм
Нvдийг чинь хараад л чамд дотор би зорчсон
Нємгєн манан бvрхсэн нvvдэл дагаж алсарсан
Уул толгод мэт араншинд чинь бvдчин
Ухаан болоод сэтгэлд чинь хєтлєгдсєн
Ив илхэн дєрвєн улиралтай орчлонгоос
Илvv олон цагаар тэнvvчлэн би хэснэм
Буян нvглийн vйлийг саатуулан аргадахад
Бурхан чинь надад хайртай байсан шvv.

No comments: