Дvрсгvй цагаан салхинд нандин vгсээ
Асгасаар явааг минь уучил
Дvрлэн нvдний чинь сормуусанд бэх шившиж
Шvлэглэсээр явааг минь уучил
Дvгрэг хаш сарны дор єдий хvртэл
Мартаагvй явааг минь уучил
Дvvмэд хонгорхон чамайгаа сэтгэлийн угтаа
Хайрласаар явааг минь уучил
Дvv минь ахыгаа уучил
Амрагийнхаа уруулыг амтлахдаа хvртэл
Анисан нvдэндээ чамайг хардгийг минь уучил
Ахыгаа уучил
Ахин дахин нэрээр чинь дуудаж сэрээд
Айхтар хар дарав гэж булзааруулдгииг минь уучил
Ахыгаа уучил
Monday, September 3, 2007
Дүүмэдхэн бүсгүйд
Posted by Ганбаатар at 8:00 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment