Чамайг надаас хэн ч булаахгvй
Чанад холын сэтгэлийг минь хэн ч шигжихгvй
Бусдын зvрхэнд орших чи надад байхгvй
Бурхан бvгдэд нь ижилхэн хувь тvгээгээгvй
Цэцэгтэй єргєсєєр хvрээлvvлэн буй
Цэцэрлэгийн минь эзэн уяхан зантай ч
Амь шигээ чамд хайртайгаа зарладаггvй
Аягатай дарсаа цалгиулах дургvй
Хєє хуяг шиг vг шивээлэн ємсєж
Хеерхен нvдиий гэрэлд жаргадаг зантай
Хємсєг сормуусны салхинд согтчихоод
Хєєрдєг бас тэнэгхэн зантай
Хайрын бурхадын залбирсан мутарын дор
Хаан сvйхний ямбалаг цувааг тоолж
Хашарсан ул хагдарсан євсєнд наминчлахдаа
Хайрын илчээ цуглуулж харин би амьждаг юм
Ирсэн шигээ чи надаас буцсан гэж бодвол эндvvрэл
Эрхэс оддын тоосонцор жим мєртэйгєє нэгдчихсэн
Элээн далавч шиг харцанд чамайг алдах нь єнгєрсєн
Энгэр цээжний минь алсад хамтдаа байдагаа мэдэр дээ..
Monday, September 3, 2007
Чамайг надаас хэн ч булаахгvй
Posted by Ганбаатар at 7:58 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment