Тєрийн хар хvн, шашны шар хvн гэдэг ойлголт байсан. Одоо харч биш шар ч биш хачин хvмvvс олширсон болохоор цаг vе маань жинхэнэ цєвvvн болох нигууртай.
Хиртэй шар бvс ороож, халтар ханцуй сугалдаргалсан лам нар олширч, залхуу гентэй бvхэн залуус багачуулаа ажил хийлгэхээсээ амрыг нь бодож, арц хvж унгатгаж арга ядарсан олны халаас руу гар шургуулах замыг сонгох болов. Бас дээр нь Христэд итгэж залбираад єєрсдєє хvн биш хонь болж, ертєнцийн эзэн єєрийг нь євстэй бэлчээрт аваачиж цадтал хооллож, тунгалаг горхиноос тургитал нь ундаалахыг хvлээгсэд ч бий болов. Энэ бол нэг л биш ээ. Болдогсон бол тэдний нийгэмд эзлэх залхуурлын байр суурийг нь унагаж, хєєж аваачаад албадан хєдєлмєр хийлгэхэд ч буруудах юм алга.
Монголын тvvхэнд хєх тєвд, хар хятад хоёр тємсєггvй юм шиг лам нарыг олон болгож, тєрийн алтан сэнтийг ганхуулж байсан гунигт тvvхийг санах тусам єнєєдрийн ужиг самуун, уйтгартай заваан лам нарыг хараад уйлж бухимдах сэтгэл єєрийн эрхгvй тєрнє. 4-р анги тєгсєєгvй хамгийн "нойль" байсан нєхдvvд лам гэж зvсээ хувиргаж хэлтгий захтай, хиртэй шар дээл ємсєєд гадаад дотоодод дээд сургууль тєгссєн сэхээтнvvдэд бурхны ном зааж, тєєрєг тавиланг нь зааж єгєх юм гэнээ.
Лам гэдэг ойлголт надад лав чєтгєр шиг санагдах болов. Шарын шашин Монголын түүхэнд сайнаар нөлөөлсөн нь юу л бол. Шарын шашны номлол Монголын ард түмний эрэмгий дайчин зан төлөвийг зөөллөж үхээнц өөдгүй болгох гэж оруулж ирсэн харийн шашин биш гэж үү.Албан ёсны гэгдэх лам нарын хажуугаар архичин, арчаагvй залхуу нєхдvvд авгай хvvхдийнхээ єлєн ходоодыг тэжээх гэж олон тvмнийг залилан мэхэлж, бvр сvvлдээ рольдоо итгэх болов. Монголд ардчиллаас хойш хичнээн ч хутагт хувилгаад ямар ч олон ид шидтэн бий болоод тэр даруйхнаа уусан алга болсон билээ дээ. Энэ хэдэн шидтэнг ард түмэн өөрсдөө л бий болгоод байгаа нь харамсалтай. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд л янз бүрийн хутагт хувилгаад тодроод эхэлсэн. Одоо тэднээс хэд үлдээд ард түмэн шүтээд явж байгаа билээ. Бас л бодмоор ...
Тэдний авьяас чадвар хувилгаан чанар нь дэлгүүрийн бараа шиг дуусчихдаг юм болуу. Хүн арга тасарсан үедээ л ямар нэгэн хутагт хувилгаан, лам харыг бараадаж очдог байх. Ямар ч гэсэн ажил нь бүтэмжтэй аливааг чадаж байгаа хүн очоод байдаггүй л байх. Тэгээл арга тасарсан сандарсан хүмүүсийг мунхруулахад амар байдаг. Тэгэхээр өөртөө л итгэж өөрийнхөө чадварт тулгуурлаж амьдарч ирээдүйрүүгээ итгэлтэй харсан нь дээр байх.
Monday, September 3, 2007
Өөртөө л итгэсэн нь дээр
Posted by Ганбаатар at 8:15 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment