Протеин буюу уургийн нимгэн давхарга үүсгэн цоо шинэ маягын DVD-г хийх технологи боловсруулснаа америкийн эрдэмтэн зарлалаа.
Флоридагийн Олон улсын их сургуулийн эрдэмтэн проффессор Венкатесан Ренүгопалакришнан / Venkatesan Renugopalakrishnan/-гийн хэлснээр бол уургийг генетикийн аргаар өөрчлөн бичил биет хэлбэрээр нимгэн давхарга үүсгэн DVD-г хучих технологи боловсруулсан нь ойролцоогоор 50 терабайт хэмжээний мэдээлэл агуулах боломжтой болсон юм байна.
Мэдээж энэ технологи амьдралд амжилттай хэрэгжвэл зөөврийн мэдээлэл хадгалалтанд шинэ эргэлт гарч батлан хамгаалах, эмнэлгийн болон бусад медиа үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр дэлгэрэх нь дамжиггүй юм.
Энэхүү мембрамт уураг нь олон терабайт мэдээллийг агуулах анхны уурагт мэдээлэл хадгалах системд ашиглагдахаар бүтээгджээ. Профессор Ренүгопалакришнанын баг Японы NEC-тэй хамтран загвар диск хийсэн бөгөөд 12 сар орчмын дараа анхны USB дискийг 18-24 сарын дараа анхны DVD-г худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа ажээ

No comments:
Post a Comment