Tuesday, September 4, 2007

Онигоо

Бодлого

Программчин Бат чатлаж байгаад 16 настай Дулмаатай танилцжээ. Батыг зургаа явуулаач гэхээр нь Дулмаа одоохон гэсэн юм байж. Дулмаа нь зөвхөн ВМР формат гэдгийг мэддэг бөгөөд зураг нь 16 МВ. Батын коннект нь 2400-ийнх, холбоо нь 20 минут тутам тасарч дахин холболт хийхэд 3 минут болох бөгөөд 3.00-6.00 цагуудын хооронд холболт үнэгүй байдаг байжээ.
Асуулт: Программчин Батыг Дулмаагийн зургийг татаж дуусах үед Дулмаа хэдэн настай байх вэ?

Буудлаа

-Зооогс буудлааа шүүү.
-Зогсчихсон л байна ш дээ.
-Тэгвэл буудах гэж л байна ш дээ.

Эх хүн гэж
Ээж надад хэлэлгүйгээр гэнэт намайг төрүүлээд зөндөө олон эмч нарын дунд Би чармай нүцгэн төрөөд ичсэндээ болоод би зөндөө уйлсан, шал дургүй хүрээд 1 жил яваагүй ээ, ээж надаас ч асуулгүй нэр өгсөн уур хүрээд 2 жил яриагүй ээ би, хааяа нэг гуйгаад байхаар нь ганц нэг үг хэлдэг байсан, энэ бүхэнд уур хүрээд хоол идэхгүй их ааштай сүү л ууж байсан болохоор ээж намайг даавуунд ороож хүлж хэвтүүлдэг байсан.

No comments: