Friday, December 4, 2009

2000 жилийн дараа бид ямар болох вэ?


Нүд.Агаарын бохирдлоос болж хүний нүд хэмжээгээр жижиг болно, яг гахайны нүд шиг. Тунгалаг мембран нь (одоо нүдний дотор буланд байдаг) хэмжээгээр томорч нүдний хоёр дахь зовхи нь болно.
Хамар.Хэмжээгээр томорч агаарыг шүүх олон тооны агуй, нүнхий системтэй болно. Дээрх шалтгаанаар бас хамар дахь үс өтгөн, урт болно.
Уушиг. Хэмжээгээр томорч олон тооны судасны системтэй болно. Ингэж гаднах агаараас багахан хэмжээний О2-ийг нь ялгаруулж авна.
Элэг. Цусыг цэвэршүүлэх үүрэгтэй энэ эрхтэн нь маш том хэмжээтэй болно. Ингэж байж хорт бодисуудыг шүүх юм.
Арьс. Агаар дахь химийн бохирдлоос түлэгдэхгүйн тулд хүний арьс эвэршсэн хатуу болно.
Аппендикс.Хоол боловсруулах ажлын эрхтэн болно. Тэр үед хүн төрөлхтөн ургамалын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Агаарын бохирдлоос болж махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй болно.
Ясны бүтэц. Хүн намхавтар бөгтгөр болно. Энэ нь ВитD-ийн дутагдлаас шалтгаална (нарны тусах гэрэл багасаж, хоол хүнсний хязгаарлагдмал хэрэглээнээс үүдэлтэй).
Үс. Дулааралаас улбаалж хүн үсгүй болно.
Чих. Орчны хэт шуугианаас болж чихэнд олон тооны үрчлээс гарна. Нохойны чихтэй төстэй болно. Юм сонсохын тулд чихээ дээшлүүлж харин шуугианыг намсагахын тулд доошлуулдаг болно.
Зан араншин. Галзуувтар болно. Энэ нь хоол хүнсэн дэх хорт бодисноос үүдэлтэй.
( ийм явдал бүр одоо илэрч байна: мөнгөн усны хордлоготой хүнс хэрэглэсэн хүмүүс).
Амьсгалын аппарат. Хүүхдийг төрмөгц тусгай аппаратанд залгаж анхны долоо хоногуудад амьсгалахад нь туслах болно.
Бөөр. Шинэ үүрэгтэй болно- шээснээс усыг ялгаруулж бие эрхтэнг усаар тэтгэх. Тиймээс хүн шээсний оронд шээсний хүчил, хорт бодистой өтгөн зутан гаргана.
Topnews-ийн мэдээлж байгаагаар, хүн ийм физиологийн өөрчлөлтөнд орохоос нилээн өмнө хүн төрөлхтөн мөхөх болно гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ.
www.setguul.mn

2 comments:

Aligermaa said...

үнэн байх шүү. Магадгүй 2000 жилээс ч өмнө ийм болохийг үгүй гэхийн аргагүй л юм

num-spe303 said...

Өнөөдөр ч цаг анзааралгүй суулаа..Нар ханын толгойноос нэгэнт буужээ... ажлаа түр тавиад, аяга цай уунгаа нетээр сонин юу байгааг сөхөж, самнаж суунгаа Ганбаатарын блогыг сонирхлоо. Блогт хүүхэд, залуус бидний уншууштай зүйлс олон байна.Сайн байна!. Ихэнх хүмүүс блогыг дутуу атгаж үзээд "ажилгүй хүмүүсийн хийдэг зүйл" гэсэн дүгнэлт өгөөд блогоо хаячихдаг юм шиг байгаа юм... амжилт хүсье!