Friday, December 4, 2009

Там хаана байдаг вэ?


Хэдэн жилийн өмнө НАСА-д “Маш нууц” гэсэн тодотголтойгоор 1973 оны 8-р сарын 9-ний өдрийн мэдээлэл хадгалагдаж байсан. «Скайлэб-2» гэдэг сансрын онгоцны астронавтууд АНУ-ын Сансрын судалгааны лабораторийн ажиллагсдыг гайхшруулсан мэдээлэл өгчээ:” Там нь Нарны яг төвд байдаг юм байна. Бид үхэгсэдийг хэрхэн шатаж байгааг харж байна. Бид тамыг харж байна.” Ингээд холбоо хэдэн секундээр тасалдаж дараа нь жирийн мэдээллийг юу ч болоогүй юм шиг дамжуулж байсан байна. НАСА-ийн мэргэжилтнүүд 16 жилийн турш энэхүү мэдээллийг нууцалж цуурхалыг няцааж байв. Харин1985 онд америкийн “Дэлхийн шинжлэх ухаан” сэтгүүл нь энэхүү нууцыг дэлгэж «Скайлэб-2»-ын экипажийн энэхүү мэдээлтийг нийтэлж хүмүүсийг айлгасан юм. 1978 оны 8-р сард астронавтууд сансрын хөлөг онгоцноосоо спектрогелиографын тусламжаар нарны цацрах дэлбэрэлтийг судлаж бүхий л өөрчлөлтийг фото хальсанд буулган авчээ. Галт бөмбөлөгийн гүнээс 800 мянган км дээш гелийн урсгал гарсан байна. Энэхүү үзэгдлийг 70 секундын хугацаанд багаж нь бичиж авсан байна: энэхүү галт багана дээр хэдэн зуун мянган шатаж шаналж буй хүмүүсийн нүүр гарч ирсэн гэнэ.. Астронавтууд үүнийг галлюцинаци (хий юм харж байна) гэж эхлээд бодсон гэнэ. Харин хүмүүсийн нүүрний хэлбэр маш тод харагдаж байсан гэнэ. Атеистуудын үзлээр бол астронавтууд “там” –ыг харсан нь энэ гэнэ. Америкчуудын олж авсан энэхүү мэдээллийг одоо үед ч судалсаар байгаа гэж энэ сэтгүүл тэмдэглэсэн байна.
www.setguul.mn

No comments: