Tuesday, May 6, 2008

Хуруугаа дахин ургуулжээ

69 настай Lee Spievak хэмээх эрхэм нэгэн онгоцны загвар дээр ажиллаж байхдаа хуруугаа тасалж орхисон байна. Эмч нар ингээд хуруугүй болсон ямар ч найдваргүй гэж байжээ. Уг эрхэмийн дүү Alan нь нөхөн сэргээх эмийн хүрээлэнд ажилладаг юмсанж. Дүү нь ахынхаа золгүй явдлыг сонсоод нэгэн нунтаг явуулсан байна. Уг нунтагийг эрхэм Lee шидэт дагины нунтаг гэж нэрийдсэн байна. Түүний дүүгийн илгээсэн уг нунтагны тусламжтайгаар өвгөний хуруу дахин ургаж хэвийн байдалдаа оржээ.

Хуруу ургахад ердөө 4 хөн 7 хоног шаардагдсан ба шинэ хуруу нь яг л хуучин шиг нь гайхалтай болсон байна.

Уг нунтгийг гахайны цэврүүнээс гаргаж авсан аж. Гахайны цэврүүг цэвэрлэн хатаасны дараа уг нунтаг бэлэн болдог аж. Гэхдээ та үүнийг хийх гэж оролдосны хэрэггүй мэдээж лабраторын нөхцөлд уг нунтагийг гаргаж авч байгаа хэрэг. Нунтаг нь биеийн хэсэгт түрхэгдээд биеийн эд эсэд сорвины оронд хуучин эд эсийг бий болгох үүргийг өгдөг аж. Ингээд шинэ үүрэг авсан хурууг нөхөн төлжүүлж бороолуулах ёстой эд эс маань хурууг ургуулж эхлэдэг байна.

Pittsburgh дахь их сургуульд энэхүү туршилтын нунтагийг гаргаж авч байгаа юм байна. Нунтагийг бас шатаж түлэгдэж үгүй болсон арьсыг нөхөн сэргээх тал дээр ашиглах төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Robert Henline хэмээх Иракийн дайнаас бараг бүтэн зүйлгүй эргэж ирсэн нэгэн эрхэм энэхүү нунтагт нилээн найдлага тавьж байгаа аж. Тэрээр өнгөрсөн хугацаанд 20 удаа хагалгаанд орсон бөгөөд одоо дахин 35 хагалгаа хийлгэх хэрэгтэй байгаа юм байна. Хагалгаанд дахин орох нь түүний хувьд Ирак руу дахин дайнд явснаас аймшигтай санагддаг болсон гэж уг эрхэм өгүүлж байна.

Ямар ч л байсан хүний үхсэн эд эсийг нөхөн ургуулдаг технологи ид судалгаа шинжилгээний ажилдаа явж байгаа аж. Дээрээс нь нэг хоёр хүнд үр дүнгээ аль хэдийн өгөөд эхэлчихжээ.

Видео бичлэгийг доорх холбоосоор орж үзнэ үү.

http://news.bbc.co.uk/2/hi/health/7354458.stm

No comments: