Friday, April 18, 2008

Ирэх саруудын зурлага


Дөрөвдvгээр cap
Мах магнаг болж, манайд байдаг хужаануудын нар гарна. Монгол, Оросын хөлбөмбөгийн шигшээ баг нөхөрсөг уулзалт хийх агаад манайхан анх удаа тэднийг 3:0-ээр хожно. Харин маргаашаас нь бензинийхээ vнийг ах нар гурав дахин нэмсэн байхыг мэдэх болно. С.Баяр орос ах нараа дуудна. Тэд ямартай ч та нар буруу төгөлдөржөөд байна шvv, аятайхан хөлбөмбөг тоглодог болоорой хэмээн сануулна. С.Баяр энэ vеэс эхлэн хөлбөмбөг сонирхогч хvн бvхнийг цагдаж, ер нь хөлбөмбөгийг Монголд хуулиар хорино. Хэрвээ яах аргагvй оросуудтай дахин тоглох боллоо гэхэд манай баг орос балиашгуудыг баярлуулахаар тоглох ёстойг тусгай журамдаа суулгаж өгнө. Хэрвээ энэ хавар Хортон мэргэчидтэй тэмцэх газар саад хийхгvй бол бид оготно, хулганаа устгаж дөнгөж магадгvй. Байгаль орчны яам саад хийхгvй бол байгалиа унаган төрхөөр нь хамгаалж vлдэх магадлал өндөр байна. Мэрвжлийн хяналтын газар саад хийхгvй бол хортой хvнс хэрэглэхээ бол их төлөвтэй.

Тавдугаар cap
Улсын Их Худалчийг шалгаруулах тэмцээн бараг эхлэх шатандаа орох төлөвтэй. Уран панаалчид аймаг, аймагт очин шалгуулах бололтой байна. Ингэхэд тохойндоо хэлээ хvргэсэн хvн жинхэнэ худалч байна гэсэн шалгуурыг 500 гаруй хvн давна. Уг нь тэднээс 76-г нь шигшиж авах ёстой байдаг. Ингээд алганыхаа хонхорхойг хазах шалгуурт оруулах боловч мөн л тэнцэнэ. Мөн зөн билгийн тулаанчид эдгээрээс хэн нь ялах вэ гэдийг шалгаруулах болно. Юуны өмнө, тэд гурван улаан хөзөрнөөс гурван улаан хөзөр гаргах дасгалыг нэлээд хийнэ. Мөн телевизийн дэлгэцээс аль нь Арго багш, аль нь хар сvлд болохыг сая нэг муу юм ялгана. Ингээд хэн сайн гvжирдэнэ, тэр шударга харагдана гэсэн зарчим эцсийн эцэст vйлчилж, бvтэн 40 гаруй хоног хоорондоо vзэлцэнэ. Vр дvн нь дараа дараагийн сард тарах төлөвтэй.

Зургадугаар cap
МАХН буюу Монгол Ардын Хятад Нам, АН буюу Арсалдагч намын хооронд ихээхэн хvчтэй тулаан явагдана. Хан-Уул дvvрэгт сонгуулийн насны 85 мянган хvн бvртгэгдсэнээс 137 мянган хvн санал өгч, хэн хvний гайхшийг барах бололтой. Тэр ч бvv хэл 10 мянга гаруй талийгаач "босч" ирэн саналаа өгөөд бурхныхаа оронд дахин заларсан тухай өгvvлэх болно. 76 хvн баярлаж, 76 хvн гомдоно. 760 мянган хvн гайхна. Нэг хvн эргэлзэнэ. Хоёр хvн vл итгэнэ. 30 бvсгvй чарлана. Долоон хvvхэн инээнэ.

Долдугаар cap
Их амралт. Их ч ажилласан болохоор 76 хvн бvр ч их амарна. Шинэ Ерөнхий сайд тодорно. Тэрбээр ард тvмнээ аймаар аз жаргалтай байлгана хэмээн амалсан алд дэлэм мөрийн хөтөлбөр vзvvлнэ. Харин баян болгох цөөхөн хvмvvсийн нэр уг мөрийн хөтөлбөрийн хавсралтад байгааг ихэнх хvн анзаарахгvй өнгөрөх бололтой.
Их тоос босч, их ч олон хvн бужигнах cap. Морины тоос, хөлс vнэд орно. Ганц морьтой нэг сайд тvvнийгээ уралдуулан тvрvvлvvлэх магадлал өндөр байна. Мөн зарим эрчvvдийн гvзээ, хөхvvр хоёрыг ялгахад бэрх болно. Ногоон ялаа элбэгшиж, хоолны газруудаар пиг дvvрнэ.

Наймдугаар cap
Их ан авын cap. Бороо орж ч магадгvй, орохгvй ч байж магадгvй. Ногоо ургаж ч магадгvй, ургахгvй ч байж магадгvй. Нар шарж ч магадгvй, шарахгvй ч байж магадгvй. Айраг гарч ч магадгvй, гарахгvй ч байж магадгvй. Ер нь энэ сард намар болж ч магадгvй, болохгvй ч байж магадгvй. Тарваганы нvхнээс vнэг гарна. Vнэгийг хөөх нисдэг тэрэг vгvйлэгдэнэ. Энэ vеэр Батлан хамгаалахын сайд хойд хөршид айлчилж, нисдэг тэрэг захиална. Тэгэхдээ уг нисдэг тэргийг онгоцны "хар хайрцаг" хийдэг материалаар хийж өгөөч гэсэн хvсэлт тавина. Оросууд ч бидэнд яагаад vvнээс өмнө ямар ч аваар осол болоход яг тэр хэвээрээ хадгалагдан vлддэг "хар хайрцагны" материалаар нисдэг тэргээ хийх ухаан төрдөггvй билээ хэмээн тархиа шаана.

Есдvгээр cap
Ихэнх аав, ээжийн даралт дээд цэгтээ тулна. Хvvхдvvдийн нь даралт ч ихсэнэ. Дунд сургуулийн ахлах ангид физикийн хичээл дээр багш Газрын татах хvчний тухай хуулийг тайлбарлаж, чухам vvний хvчээр бид шувуу шиг нисчихгvй яваа юм шvv дээ хэмээнэ. Хvvхдvvд, "Багшаа наад хуулийг чинь тэгээд энэ УИХ батлах юм уу даа" хэмээн итгэл муутайхан асууна. Багш ухаан алдаж унана. Харин эрчvvдийн хувьд аравдугаар ангид орж буй хvv чинь таны гутал юм уу, пиджакийг өглөө өмсөөд явчихсан байх магадлал өндөр тул энэ өдөр ажлаасаа чөлөө авчихсан байхад гэмгvй. Мөн энэ сард таны цалин дэлгvvрт ороод худалдаа хийсний дараа мөнгөний хариулт авч буй мэт санагдаж болохыг анхааруулъя.

Аравдугаар cap
Жvржийн ундааг химийн бодисын тусламжтайгаар гаргаж авсны ойг тэмдэглэнэ, Мөн зэрэгцээд жинхэнэ жvржийн vнэртэй барааны саван vйлдвэрлэсэн нэгэн компани тодрох бололтой. Бас бидний цусны бvлэг валютын ханшаас ихээхэн хамаарна.
Гал тvймэр тарах нигуур их. Сvхбаатарын талбайн баруун талаас зvvн талд гарсан гал тvймрийн дуудлагад манайхан гурван хоногийн дараа очиж, дээд амжилт тогтооно. Vvний өмнө долоо хоногийн дараа очдог байжээ. Мөн энэ сард Улсын Их Худалчид Улсын Их Хэрvvлээ эхлvvлнэ.

Арваннэгдvгээр cap
Цас орж ч магадгvй, орохгvй ч байж магадгvй. Ямартай ч өвөл болдгоороо болно. Гэхдээ зуны хувцастай энэ сарыг авах магадлал өндөр. Хvнээ тоолно. Малаа тоолно. Нэг хvнд гурван хонь, дөрвөн ямаа, хоёр бод ногдоно. Таван толгойг зургаан толгойтой болгож, Оюутолгойг зэс толгой болгоно. Vхэр малын амь насанд нэлээд цөвтэй харагдаж байна. Ялангуяа, тарган орсон хонь, vхэр нөгөө ертөнцөд явах магадлал өндөр. Бас айлынхаа малыг зөвшөөрөлгvй авах, андуураад нядлах явдал элбэгшинэ.

Арванхоёрдугаар cap
Архи сурталчлах хэрэггvй cap. Улаанбаатар утаагvй болж, замын тvгжрэл арилсан байна. Хотын доод захаас, дээд зах хvртэл метро хэмээх газрын могой явдаг болно. Хальтиргаа, гулгаа хэмээх vг монгол хэлнээс хасагдсан байна. УИХ-ын 76 гишvvн байнга хоорондоо инээн харилцаж харагдана. Огцроно, хална гэдэг vгийг улстөрчид мартаж, манай орон ядуусгvй болно. Авлига, хvнд суртал устаж, төрийн албаныхан байн байн гэрээр зочлон ямар зовлон зvдгvvр байгааг сураглана. Сургууль номын мөнгө гэж авахаа болино. Багш нар ч номоо шахдагаа болино. Эмч нарын нэр мандана. Max vнэгvй шахам болж, талх тоохоо болино. Гурилын vнэ навс унаж, гудамжинд зvгээр хэвтэж байдаг болно.

Харин энэ бvхэн таны хувьд энэ жилийн сvvлчийн өдрийг тэмдэглэж, ирэх оны эхийг угтсан тэр нэгэн vдшийн хамгийн амттай зvvд байх болно гэдгийг хэлэхээ мартах шахаж. Ингэхэд таны толгой л бага зэрэг өвдөлттэйгөөр өндийх болно гэдэгт эргэлзэхгvй байна. Зөн билгийн тулаанд ялагчийн зөгнөж мэдсэн зvйл гэвэл ийм ажээ.

No comments: