Friday, April 18, 2008

Баруун гартнуудад үзүүлээд өгье!


Солгой буюу зүүн гар нь голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс жил бүрийн наймдугаар сарын 13-ны өдрийг өөрсдийн баярын өдөр болгон зарлаад нэлээд хэдэн жил болж байна. Анх энэ санаа Америкийн Топик хотод болсон Олон улсын солгой гартнуудын их хурлын үеэр гарчээ. Мөн “Бүх орны солгой гартнууд нэгдэж баруун гартнуудад үзүүлээд өгье” гэсэн уриа лоозон хүртэл тунхагласан. Энэ урианы цаадхи бага зэргийн уур хилэнг ойлгож болох юм. Бидний амьдарч байгаа ертөнц тэр чигээрээ зөвхөн баруун гартнуудад зориулагдсан гэдгийг та анзаараарай. Хайч, үзэг, машин тэрэг, компьютерийн хулгана бүгд баруун гартнуудад зориулагдсан. Солгой гартай байх нэг талаас ховор, нөгөө талаас өргөн тархсан үзэгдэл. Хаана ч гучаас олон хүн цугларсан байхад тэдний дунд дор хаяж солгой гартай нэг хүн тааралддаг аж.
Харин дэлхий ертөнц солгой хүмүүст шудрага бус ханддаг гэж тэд гомдоллож байна. Үнэхээр ч баруун гартай хүмүүсийн тухай ярихдаа “зөв” гэсэн утгаар ярьж ойлгодог байтал солгой гэдэг үг зарим хэлэнд “буруу” “хорон муу” гэсэн үгтэй утга адил байдаг байна. Англи хэлэнд л гэхэд left-handed гэдэг үг зөвхөн солгой гартай гэдэг утгаас гадна “эв хавгүй”,”долгинуур”, “дутагдалтай”, “худалч” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ шудрага гэж үү?
Зарим хүмүүс яагаад солгой болдог шалтгааныг одоогоор тайлбарлаж чадаагүй байгаа. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар генетикийн кодод өөрчлөлт гарснаас үүдэн хүн солгой гартай болдог байж болох юм. Мөн эхийн хэвлийд үр хөврөл бүрэлдэн хөгжиж байх явцад хөгжлийн шатлал алдагдснаас болж солгой гартай хүүхэд төрдөг байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Та амбидекстр биш биз?
Хоёр гараа ижил хэмжээнд эзэмшдэг хүнийг амбидекстр гэдэг. Эцэг эх нь хүүхдээ баруун уу, зүүн үү, эсвэл амбидекстр үү гэдгийг нь аль болохоор эрт мэдэх тусмаа сайн байдаг гэнэ. Ой зургаан сартайгаас хоёр ой хүртэлх насны хүүхдийн аль гар нь голлох үүрэгтэй болохыг тодорхойлоход бэрх байдаг. Тэд хоёр гараа ээлжлэн ашигладаг нь тархины бойжилтын үечлэлтэй холбоотой аж.
Харин 2,5-3 настай болоход хүүхэд аль гараа голчилж байна гэдэг нь тодорхой болно. Тоглож байхдаа, шүдээ угаах, үсээ самнах, хооллох хувцаслах үед үүнийг ажиглаж болно.
Солгой гартай хүүхдүүдийг баруун гараа ашиглаж сургадаг явдал одоо хүртэл байгаа ч солгой гартнуудын эрх ашгийг хамгаалагчдын тэмцлийн үр дүнд зарим газарт энэ үзэгдэл алга болж байгаа гэнэ.
Германы Мюнхен хотод солгой гартнуудад зориулсан зөвлөгөө өгөх төв бий. Энэ төвийн мэдээлж буйгаар хүн төрөлхтөний тал хувь нь солгой гэнэ. Эдгээрийн зарим нь 100 хувь солгой харин зарим нь баруун гараа ашиглаж сурсан солгойчууд гэж тэд үзэж байна.
Харин албан ёсны судалгаагаар дэлхийн ард түмэн бүрийн арван хувь нь солгой байдаг ажээ.
Солгой гартнууд сэтгэл зүйн хувьд тун эмзэг хүмүүс байдаг. Тэд стресст автахдаа амархан. Сэтгэл мэдрэл, зүрх судасны өвчинд өртөмтгэй.
Хүний тархины баруун хэсэг нь биеийн зүүн талыг, харин зүүн тархи баруун талыг нь удирддаг гэдгийг бүгд мэднэ. Тархины баруун хэсэг сэтгэл санааны байдал, сэтгэн бодохуй, төсөөллийг хариуцдаг. Эндээс солгой гартнуудын уран бүтээлч авьяас, бас гэмт хэрэгт өртөмтгэй байдаг зэрэг онцлог шинжүүд үүдэлтэй ажээ. Тэд яагаад гэмт хэрэгт өртөмтгэй байдаг вэ гэхээр хэт хөгжсөн сэтгэн бодох авьяасаа муу зүйлд ашиглах хүмүүс байна. Ингэсэн цагт сод авьяастан болох ирээдүйтэй байсан солгой гартан маань “сод” авьяастай гэмт хэрэгтэн болох нь бий.


Сод авьяастнуудын таван хүн тутмын нэг нь солгой
Баруун гартай авьяастнуудыг бодвол солгой авьяастнууд төдийлөн олон биш. Гэвч хүн төрөлхтөний түүхэнд нэрээ үлдээсэн солгой гартай сод авьяастнуудын дотор цогтой дайчид олон байдаг байна. Солгой гартай Александр Македонский, Юлий Цезарь, Наполеон нарыг ертөнцийн хамгийн агуу цэргийн жанжнаар нэрлэдэг. Францын цогт охин Жанна д’Арк ч солгой гартай байсан бөгөөд түүнийг шашны шүүх шүүж олон ял тохоохдоо солгой гар чөтгөр шулмын шинж гэж хүртэл буруутгасан юм.
Улс төрчид дотор ч солгой гартнууд мундахгүй. Английн хатан хаан Виктория, мөн хүн төрөлхтөний түүхэнд хар толбо үлдээж, хамгийн их цус урсгасан дайныг өдөөгч Адольф Гитлер солгой гартан байсан. XX зууны сүүлчийн хорин жилд АНУ-ыг солгой гартай ерөнхийлөгчид удирдаж байв. Эцэг Жорж Буш, Рональд Рейган, Билл Клинтон. Хэрвээ сүүлчийн ерөнхийлөгчийн сонгуульд Альберт Гор ялалт байгуулсан бол энэ уламжлал үргэлжлэх байсан юм. Ташрамд хэлэхэд Америкийн заналт дайсан Фидель Кастро мөн солгой.
Урлаг соёлын сод авьяастнууд дотор солгой гартнууд хамгийн их тохиолддог. Энэ нь тэдний төсөөлөн бодох, мэдрэмжийн сэтгэхүй баруун гартнуудаас илүү хөгжсөн байдагтай холбоотой аж. Зүүн гарыг удирдаж байдаг баруун тархи логик сэтгэлгээ илүүтэй байдаг. Леонардо да Винчи, Микеланжело, Рафаэль, Рубенс, Пабло, Пикассо, Писарро, Франц Кафка, Моцарт, Бетховен, Пол Саймон, Жимми Хендрикс гээд хүн төрөлхтөний сод хөвгүүд бүгд солгой гартнууд байжээ.
Тэгвэл өнөөдрийн урлаг соёлын өндөрлөгт ч солгойчууд ноёрхож байна. XX зуунд Холливуд хэмээх нэгэн өвөрмөц ертөнц бий болсон бөгөөд энэ ертөнцийн нар сар од болсон авьяаслаг жүжигчид дотор солгой гартнууд шаггүй олон. Мерилин Монро, Жин Харлоу, Деми Мур, Вупи Голдберг, Жулия Робертс, Чарли Чаплин, Роберт де Ниро, Том Круз, Роберт Редфорд, Брюс Уиллис, Сильвестер Сталлоне…
Өөрийн анатомын онцлогоо солгой-тамирчид тулалдааны төрөлтэй спорт болох теннис, боксын төрөлд амжилттай ашигладаг аж. Солгой теннисчдээс Уимболдоны арван удаагийн аварга мартин Навратиловыг нэрлэж болно. Түүний зүүн цохилтын хүчийг эсэргүүцэх теннисчин тухайн үедээ цөөхөн байсан гэдэг. Мөн солгой гартай Моника Селеш, Род Лейвер нарыг түүхэн дэх шилдэг теннисчид гэдэг. Харин боксын спортод солгойчууд алтан медалийн 40 хувийг авдаг гэсэн судалгаа байна. Гэтэл энэ спортоор хичээллэдэг баруун гартнууд зүүн гартнуудаас гурав дахин олон байдаг.
Тэгвэл бизнесийнхэн дотор ч нэр алдраа дуурсгасан солгой гартнууд бий. Нефтийн магнат Жон Рокфеллер, машины асар том корпорацийг үндэслэгч Генри Форд, компьютерийн эцэг, дэлхийн тэргүүн баян Билл Гейтс нар солгой.
Харин эрдэмтэд дотор солгой гарнтууд тийм ч олон биш. Гэхдээ солгой гартай хүмүүс шинжлэх ухаанд жинтэйхэн хувь нэмэр оруулдаг. Физикч Альберт Эйнштейн, Жеймс мөквелл, физилогч Иван Павлов, эмч Альберт Швейцер нар үүний тод жишээ.
Энэ жагсаалтыг хараад солгой хүмүүс баруун гартай хүмүүсээс илүү аьяаслаг юм гэдэг дүгнэлтийг хийж болно. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан зүйл. Солгой гартнууд бүх хүмүүсийн найман хувийг эзэлдэг бол гайхалтай авьястай сод хүмүүсийн 20 хувь нь солгой байдаг аж. Иймээс хэрвээ таны хүүхэд солгой бол санаа зовох хэрэггүй, харин ч баярлах хэрэгтэй аж. Магадгүй ирээдүйн сод ухаантан ч юм бил үү. 1976 онд Олон улсын солгой гартны их хурлаас баталсан тунхаг.
Солгойчууд…


No comments: