Үерхэе гэсэн захидлыг зуун удаа бичиж зуун удаа урсан байх
Үсэндээ тууз зүүхээн болиход нь л гуниг төрөөд эхэлсэн
Сэргэлэн инээдийг минь тэгэхэд хэн нь хулгайлсныг мэдээгүй
Сэвхтэй шар охин яагаад тэгж их сэтгэлийг минь татсаныг ойлгоогүй
Намжил багшид биш чамд л таалагдах гэж тооны хичээлийг онц автлаа давтсан
Наймын А – ийн сахилгагүй бор жаал ганцхан чамаас л ичдэг байсан
Шүхэр цэцэг үлээж мэргэлээд гэрлэнэ гэж хатуу шийдсэн
Шүлэг шиг гэгээхэн тэр миний анхны хайр байсан
Ганцхан үнсэлтийн чинь төлөө байгаа бүхнээ өгчихөөд
Газар дээрх диваажин гэж түүнийг л хэлдэг байх гэж бодсон
Чамд гомдохоо мартчихсан өгөөмөр хайрын минь шагнал
Час халуухан үнсэлт хэзээ ирэхийг нь мэдээгүй
Хоёрхон үгийг чинь сонсох гэж хорин жил хүлээчихээд
Хонгор сэтгэлийг хичнээн л бол хичнээн хүлээнэ л гэж боддог
Мөнх бусын энэ орчлонд цаг хугацаанаас давж гарсан
Мөрөөдөл шиг ариухан тэр миний анхны хайр байсан
Monday, September 3, 2007
Анхны хайр
Posted by Ганбаатар at 7:28 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment