Шаналтлаа хүнд дурлачихаад шархаа гурав долоогоод эдгэдэг бол сайхан
Шартатлаа архи уугаад санааширлаа ганц гөвөөд мартдаг бол сайхан
Уйлтлаа хүнд дурлачихаад уйтгараа гурав үлээгээд хөөдөг бол сайхан
Улалзан асах сэтгэл рүүгээ улаан дарс цутгаад л унтраадаг бол сайхан
ххх ххх ххх
Ядуу хоосон гэж хувь тавилангаа битгий худалдаарай
Яаж ч эргэж мэдэх тул хэнийхээр нь ч битгий солиорой
Чин сүсэгт итгэж бурханд битгий даатгаарай
Чи өөрөө эзэн нь тул хувь тавиландаа үнэнч байгаарай
ххх ххх ххх
Хагацан холдсон дурлал яг л салхи шиг яг л гал шиг
Хайртаа хүлээсэн сэтгэл яг л бороо шиг яг л нулимс шиг
Салхи үлээхэд дурлалын гал дүрэлзэн асна зарим нэг нь унтарна
Санан хүлээсэн сэтгэлийн бороо түлэгдсэн зүрхийг чинь дэвтээнэ ээ
No comments:
Post a Comment