Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир
Хорвоогийн сайхан өдрүүд хоног хоногоор өнгөрсөөр байна
Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно
Битгий харамсаасай гэхдээн үзэг цаас барж сууна
Харц булаам залуу гараас чинь нэгэнт хөтөлсөн бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр лүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй
Халуун нүцгэн биеэрээ нойрмог цэцэгсийг сэрээж
Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд үнсэлц
Бурханаас зээлдэж авсан үзэсгэлэн гоо бүхнээ
Буцааж өгөхөөс л хойш харамлаад юугаа хийх вэ
Магадгүй үүнээс хойш хавар ахиад ирэхгүй
Маргааш үхнэ гэж бод дурлаж чи амжихгүй
Хайрын энэ орчлонгийн нам гүмийг эвдэн байж
Хавартай хамт ирсэн дурлалыг битгий буцаагаарай
Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулсаны учир
Хорвоогийн сайхан мөчүүд хором хормоор холдсоор байна
Чиний төлөө хэлсэн үг бүхний минь хариуд
Чийг даасан уруулынхаа үнсэлтээр намайг шагнаарай
No comments:
Post a Comment