Гурван хувилбар
1.Эхнэр чинь салаад өөр хүнтэй яваад өгчээ.
Реалист: Гэр бүлийн амьдрал ингээд төгсдөг байж.
Гутранги үзэлтэн: Миний амьдрал ингээд сүйрлээ.
Өөдрөг үзэлтэн: Ашгүй ахиж санхүүгийн бэрхшээлд орно гэхгүй амар боллоо.
2.Дотроо цагаан нунтагтай захидал иржээ.
Реалист: «Аль Кайда» халдварт өвчний нян илгээжээ. ТТГ руу утасдъя.
Гутранги үзэлтэн: Яанаа би хэдхэн хоногийн дараа үхэх нь...
Өөдрөг үзэлтэн: Ашгүй ингэж нэг зурагтаар гардаг байж.
3. Гэнэт дүлийрчээ.
Реалист: Нэг мөсөн дүлий болсон ч байж магадгүй.
Гутранги үзэлтэн: Яанаа ахиад хэнтэй ч үг сольж чадахгүй нь...
Өөдрөг үзэлтэн: Ашгүй эхнэрийн үглэхийг сонсохгүй амар болох нь...
Автобусны буудал. Ажил тарах цаг. Автобус иртэл зангиа гонжоомтой сэхээтэн байрын их соёлтой, эелдэг хүн буудал дээр байсан бүх хүнийг урдуураа оруулсаар өөрөө хамгийн сүүлд орох гэтэл хаалга гэнэт хаагдаж хүзүүг нь хавччихав. Жолооч мань эрийг анзааралгүй хөдөлж эхэлтэл нөгөө мундаг сэхээтэн, соёлтой хүн чинь гэнэт:
-Өө муу лалруудаа, наад пи..даагаа онгойлгоочээ. Жолооч муу бандиа, ш... туураа.... Хөөе пи..даа нараа толгой тас шаалаа ш дээ. Эхийгээ ...руудаа гэж ирээд санаанд оромгүй муухай хараал урсгаж гарав. Жолооч зогсож, хаалгаа нээв. Нөгөө хүн автобусанд орж ирээд хувцсаа гөвж, зангиагаа янзалснаа хүмүүст хандаж:
-Уучлаарай, сандраад бага зэрэг хэтрүүлчихлээ гэж гэнэ.
Эсрэг тэсрэгийн нэгдмэл байдлын хууль
Сайтар мөлжигдсөн томыг жижиг гэнэ.
Сайтар алагдсан амьдыг үхдэл гэнэ.
Цэнхэртэй сайн хутгалдсан шарыг ногоон гэнэ.
Сайтар будсан муухайг царайлаг гэнэ.
Сайтар дуурайлгасан хужаа юмыг ориг япон гэнэ.
Угаалгүй удсан шинийг бохир гэнэ.
Дарагдаад удсан шинийг муудсан гэнэ.
Сайн уусан эрүүлийг согтуу гэнэ.
Сэм хулгайлсан өрөөлийн юмыг өөрийн гэнэ.
Шороотой сайтар хугтасан чухлыг инээдэмтэй гэнэ.
Сайтар ирлэсэн мохойг хурц гэнэ.
Сайтар халаасан түүхийг болсон гэнэ.
Сэрлийг нь сайн хөдөлгөсөн унжгарыг босоо гэнэ.
Нэг унтсан охиныг хүүхэн гэнэ.
Сайтар мушгисан барууныг зүүн гэнэ.
Сайтар хувьчлагдсан БНМАУ-г Монгол улс гэнэ.
Цадтал нь хооллосон өлмөн зэлмэнг элбэг хангалуун гэнэ.
No comments:
Post a Comment