Хакеруудын дайралт сvvлийн vед ихээр идэвхжиж байна. Тэдний хувьд энгийн айл гэр, албан байгууллагын компьютерт халдах юу ч биш.
Тэрч байтугай хамгийн чанга хамгаалалттай гэгдэх Америкийн Пентагонын компьютерт хvртэл аль хэдийнэ халдаад амжчихсан. Азаар уг халдлага Батлан хамгаалах яамны vйл ажиллагаанд ноцтой єєрчлєлт оруулаагvй гэнэ. Хакерууд интернэттэй бараг нас чацуу юм. Интернэтийн сулжээг ашиглан хэнийх ч бай хамаагvй компьютерт нь чєлєєтэй нэвтэрдэг тэдний авьяасыг заримдаа vнэлмээр ч юм шиг.
Анхандаа авьяасыг нь vнэлэх байтугай ихээр vзэн яддаг байлаа. Харин улс тєрчид тэднийг тагнуулын болон хорлон сvйтгэх vйл ажиллагаанд ашиглаж болохыг ойлгосноор, авьяас чадварыг нь vнэлэх болжээ. Одоо хакерын "хєгжлєєрєє" дэлхий дээр Орос, Америк, Хятад, Герман улс тэргvvлж байна. Терд зvтгэдэг чадварлаг хакеруудыг "тєрийн хакер" гэж нэрлэх нь ч бий.
Єнгєрєгч хавар Орос, Эстонийн харилцаа муудахад Оросын талаас хакерын дайралт ихэссэн. Дашрамд дурьдахад, бусдын компьютер руу, дан ганц хакерууд дайраад байдаггvй гэнэ. Vнэндээ хакераас гадна кракер хэмээх илvv аюултай этгээдvvд ч бас дайралт хийдэг ажээ. Тэд хакеруудыг бодвол хорлон сvйтгэх ажиллагаа илvv явуулдаг. Тэд ямар ч утга учиргvйгээр бусдын компьютерийг эвддэг бєгєєд vvнийхээ тєлєє мєнгє нэхдэггvй. Зvгээр л vvнээсээ таашаал авдаг, гаж донтнууд юм. Кракерууд зєвхєн бие биедээ сайрхахын тулд л ихэвчлэн ийм vйлдэл хийхээс цаашгvй.
Харин хакерууд бол мєнгє нэхнэ. Гэхдээ шууд биш. Хэрэв мєнгєє нэхвэл шууд л баригдчихна шvv дээ. Харин vvний оронд тэд арай ухаалаг аргаар мєнгє олдог. Гаргасан вирусны эсрэг вакцин буюу антивирусыг давхар хийж томоохон компаниудад зардаг. Магадгvй зарим нэг антивирусны компани єєрсдєє шинэ тєрлийн вирус гаргадаггvй гэх газаргvй юм. Тэд шинэ вирусээр бусдыг "хордуулсны" дараа эмийг нь зардаг ч байж мэднэ.
Нэг ёсондоо тэд зах зээлийн эрэлт нийлvvлэлтийн хуулийг ашиглан ашиг олдог гэсэн vг. Зохиомлоор эрэлтийг бий болгон, дараа нь нийлvvлэлтээ vvсгэх нь тэдний бизнесийн бичигдээгvй дvрэм болжээ.
Мэдээж хэн"ч "Бид саяхан шинэ тєрлийн вирус гаргасан. Vvгээрээ бид танай компьютерийг бохирдуулна. Харин дараа нь та нар биднээс уг вирусны ерєндгийг худалдаж аваарай" гэж хэлэхгvй нь ойлгомжтой. Энэ бол нэгэнт илэрхий болсон бичигдээгvй хууль. Vvний хамгийн тод жишээ бол интернэтэд хаяадаа тэсрэлт хийсэн хvчтэй вирусууд гардагч, эцсийн эцэст тэд бvгд л устдаг.
Яахав сайн санаат программистууд ерєндгийг гаргаж авахаар хичээдэг ч гэсэн тэр болгон амжилттай болох нь юу л бол.
Тиймээс ерєндєг гаргаж авч чадахгvй бол цаг алдалгvй бусад компаниас єрсєн хакеруудтай наймаа хийх нь ашигтай. Хэрэв интернэт огт вирусгvй байсансан бол антивирусны компанийн бизнес бvрэн унах байсан. Бараг тиим компани байхын ч хэрэггvй биз.
Тэгэхлээр ийм vйлчилгээ явуулдаг компанийн орлогын амин сvнс нь вирус гэдэг тодорхой болж байгаа биз. Харамсалтай нь хуулиар тэднийг ийм гэмт хэрэг хийдгийг нотлох ямар ч арга байхгvй. Ер нь хуульд ихэвчлэн садар самуун, хvчирхийллээс гадна долоон тєрлийн гэмт хэргийг л буруутгасан заалт байдаг байна. Эдгээр долоон заалтад:
1. Бусдын вэб сайтыг эвдэх, єєрчлєх.
2. "Картинг" буюу банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд єєрчлєх. Мєн хуурамч код тааруулан хууль бус гvйлгээ хийх.
3. Тодорхой vнээр vнэлэгдсэн программ хангамжийн бvтээгдэхvvнийгvнэгvй ашиглах зорилгоор хамгаалалтын систем эвдэх, цааш тvгээх. Ийм vйлдлийг "Крекинг" гэж нэрлэдэг.
4. Бусдын захиаг єєрчлєх.
5. Дайралт. Бусдын компьютер эвдэх буюу ажиллагаагvй болгох. Vvнийг хакерууд "Нюкинг" гэж нэрлэдэг байна.
6. Бусдын е-майл хаяг руу хэрэггvй захиа олноор явуулах буюу "Спаминг".
7. Бусдын захиаг унших зэрэг ордог байна. Гэвч гэмт хэрэгтэн тэр болгон баригддаггvйгээрээ кибер гэмт хэрэг онцлог ажээ.
2004 онд Британийн хакерууд хэвлэлийн компанийг нэгэн сонирхолтой аргаар сvрдvvлжээ. Хэрэв тэдэнд их хэмжээний мєнгє єгєхгvй бол компанийн нэр дээр, хvvхдэд зориулсан порно сайт гаргах ёстой байж. Гэвч тэдний оролдлого бvтэлгvйтэн баригджээ. Харин банктай холбоотой гэмт хэрэг 2007 онд эрс нэмэгдэн дан Америкт л гэхэд 45.7 сая кредит картны мэдээлэл хулгайлагдсан байна. Ялангуяа сvлжээгээр дамжуулан худаддаа хийх тулд бусдын кредит картны дутаарыг хулгайлан ашиглах нь ихэссэн ажээ.
Monday, September 3, 2007
Кибер гэмт хэрэг гэж юу вэ?
Posted by Ганбаатар at 8:19 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment