Thursday, September 13, 2007

Сяньби : Монголын түүх цуврал


Сяньби нарын өвөг дээдэс нь эртний дун-ху нарын нэг хэсэг юм. МЭӨ 209 онд Модун шаньюй дун-ху аймгийг дайлахад сянби нарын євєг дээдсийн зарим хэсэг нь Ляо-хэ голын тохойд байдаг Ухуань уул, Шар мєрний савд байдаг Сяньби уул орчимд тус тус очиж нутаглаад тэдгээр уулсын нэрээр нэрших болжээ. Ухуань, Сяньби нар бол монголчуудын євєг дээдсийн нэг нь байжээ.

Сяньби улс байгуулагдсан нь
Хүннүгийн хүчирхэг байсан үед ухуань, сяньби нар хүннү улсад харьяалагдаж, жил бүр алба хааж байжээ. Хан улсын У-ди хааны үеэс Хятадын цэрэгт хүннүчүүд хэд хэдэн удаа бут цохигдож сүр хүч нь буурсан үеийг далимдуулан сяньби, ухуань нар хүннүгийн харьяанаас гарахыг сэдэвлэж эхэлсэн байна.
Хүннү улс бут цохигдож, Умард Хүннү нарын шаньюй зугадсан завшааныг ашиглан, сяньби нар Умард Хүннүгийн газар нутгийг эзэлж, нутгаа сахин үлдсэн хүннүчүүдээс нэг бум гаруй айл єрхийг хураан авч захирсан байна. Сяньбийн тєрєл ухуань нар сяньби нарыг бодвол хүн цєєн, хүч сул байсан учраас тэдний хагас нь сяньби нарт нийлжээ. МЭ 97-130 он хүртлэх хугацаанд сяньбийн аймгуудын зарим зонхилогч нар Цагаан хэрэмийг давж хятадийн хязгаарыг довтолж байжээ. МЭ127-133 он хүртэл хятадын зүгээс Цагаан хэрэмийг давуулан 4 удаа цэрэг мордуулсан нь сяньбийн нутагт цємрєн орж, тэднийг хүчтэй цохиж хүн мал эд хєрєнгє үлэмжхэнийг олзлон буцаж байжээ. Гэвч МЭ 150 оны їед сяньбийн цэргийн нэгэн захирагчийн хүү Таньшихуай их захирагч болж түүнд баруун, зүүн аймгуудын зонхилогчид захирагдаж цэрэг эр, алт мєнгє үлэмж олон болжээ. Тэрээр сяньбийн аймгуудыг нэгтгэж дуусаад гадны улс аймгуудтай дайтаж газар нутгаа тэлж эхэлсэн байна. Таньшихуай зүг бүр нутгаа тэлж Умард Хятадыг эхлээд улмаар дорнод Туркстаны хот улсуудыг дайлж, тэнд эрхшээлээ тогтоожээ. Хан улс сяньби нараас болгоомжилж Таньшихуайд Ван цол єгч, ургийн холбоо байгуулах гэсэн боловч тэрээр эрс татгалзаж МЭ 156-180-аад онуудад Хан улс уруу довтолж байжээ. Энэ үеэр хятадын умард нутгуудаар "Улаан алчууртан" хэмээх тариачны бослого дэгдэж байжээ. Эдгээр бослого тулаан нь Хан улсын хүчийг сулруулж, ганхуулж байв.Тэрээр улсаа хүннүгийн адил засаг захиргааны нэгжид хувааж 12 зонхилогчоор дамжуулан захирч байв. Таньшихуйг МЭ 181 онд 45 настайдаа нас эцэслэмэгц зонхилогч нарын дотор хаан ширээний тєлєєх тэмцэл эхэлжээ.

Сяньби улс мєхсєн нь
Хаан ширээны тєлєєх тэмцэлд Кэбинэн, Бїдїгэнэ нар ялжээ. Кэбинэн єєрийн єрсєлдєгч нарыг дарахын тулд тухайн үед хятадад оршин тогтнож байсан Шу, Вэй, У гурван улсын Вэйтэй нь найрамдан түүнээс ивэг түшиг авах зорилгоор МЭ 220 онд адуугаар бэлэг барьсан байна Үүнээс гадна урьд Хятадаас олзлон авсан хүмүүс ба дарлалаас зайлан ирж сяньби нутагт хорогдон байсан олон иргэдийг буцаан єгсєн байна. Ийнхүү Кэбинэн Вэй улсын дэмжлэгтэйгээр Сяньби улсыг дахин сэргээж хүчирхэгжжээ. Үүнд дургүйцсэн Бүдүгэнэ Кэбинэн хоёрын хооронд яс хаяж, їїнээс болж Вэй, Сяньби хоёр улс хоорондоо дайсагналцах болов. Вэй улсын хааны зарлигаар тус улсын хилийн нэгэн ноён далдуур хүн явуулж Кэбинэнийг МЭ 235 онд хороожээ. Үүний дараа сяньби аймгийн холбоо задарч, ноёдууд эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэх болжээ. МЭ III зууны дундуур аймгийн холбоо задарсаны дараа сяньби хэд хэдэн аймаг болон салсанаас муюн, тоба аймаг ялгаран гарсан билээ.

2 comments:

Nomio said...
This comment has been removed by the author.
Nomio said...

Uuriin tani blog ih taalagdlaa.
Blogd tani tavisan zuragnuudiig sonirhoyo gej bodtol size ni jijigdeed oligtoi hardagdahgui baina. Negent l iim unetei tsaatai zurag tavij baigaa yum chini jaahan zurgiinhaa chanart anhaaraasai gej husey.