Wednesday, September 5, 2007

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье ээ

Сайн байцгаана уу. Хөөе бүгдээрээ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж яриад хэрэгжүүлэхгүй байснаас жижиг юмнаас ч гэсэн эхлэе тэгэх үү?. Миний бодлоор бол 1 үеэ бодвол эх орны маань бүтээгдэхүүн олон болсон байнаа. Эх орондоо үйлдвэрлэж байгаа бараатай ижил төстэй гадаадад үйлдвэрлэсэн барааг (ялангуяа Хятал бараа) хүнсэндээ болон ахуйн хэрэглээндээ хэрэглэхээр худалдаж авахгүй байвал яасийн аан.Зарим тохиолдолд чанар муутай, таны хэрэглээг хангахгүй байж магадгүй л дээ . Бид бүхэн хэрэглээд эхэлбэл үндэсний үйлдвэрлэл сэргэж технологоо сайжруулж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизээ. Ядаж л хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг үг байдаг шүү дээ . Ингэхээр бүгдээрээ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орныхоо үйлдвэрийн барааг хэрэглэвэл яасийн аан...

2 comments:

Mr.Ocean said...

Бас нэгэн өөр аргыг санал болгоё:
Хэрэв хэрэглэгч бүхэн барааны стандарт, чанарын талаар өргөн, ашигтай мэдээлэлтэй болгох. Жишээ нь хэрэглэгч тухай барааг аль улсад үйлдвэрлэсэн, хадгалалтын горим, чанарын стандартын хангалт зэргийг хэрэглэгч бүр мэдэхээр баглаа, боодол, саван дээр нь тэмдэглэдэг болчихвол хэрэглэгчид маань хэрэглээгээ зөв сонгож чадах биш үү?
Хэрэв УИХ эсвэл ЗГ нь санал оруулаад тодорхой чанар хангасан, хадгалалтын тодорхой горимтой, бэлтгэн нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгч нь тодорхой барааг импортлодог(ялангуяа БНХАУ-с) байхаар хуульчлахад л бүх асуудал шийдэгдэх бус уу? Ийм аргаар шийдвэл бага орлоготой иргэдэд нэлээд хүндээр тусаж болох ч чанартай бараа удаан эдлэгдэх, хэрэгцээг илүү хангах магадлал өндөр байхаар санагдаж байна.

num-spe303 said...

Өнөөдөр ч цаг анзааралгүй суулаа..Нар ханын толгойноос нэгэнт буужээ... ажлаа түр тавиад, аяга цай уунгаа нетээр сонин юу байгааг сөхөж, самнаж суунгаа Ганбаатарын блогыг сонирхлоо. Блогт хүүхэд, залуус бидний уншууштай зүйлс олон байна.Сайн байна!. Ихэнх хүмүүс блогыг дутуу атгаж үзээд "ажилгүй хүмүүсийн хийдэг зүйл" гэсэн дүгнэлт өгөөд блогоо хаячихдаг юм шиг байгаа юм... амжилт хүсье!